Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Чөлөөт бөх

Postby Nomer 7 » Wed May 10, 2006 8:29 pm

Чөлөөт бөх
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Jun 17, 2006 11:32 pm

За манай монгол охид vнэхээр сайн байлаа. Гайхамшигтай бvгд мэдал аван гэдэг бол сайн бна гэсэн vг
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Sun Jun 18, 2006 8:10 pm

нээрээ оютны дэлхийн аварга юу болж байна вэ, хєлбємбєгтэй давхцаад байгаа болохоор тэгж байгаа юм уу, интэрнэтэд мэдээлэл бараг байхгvй шахуу
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Puerto Diaz, Alejandro (CUB)

Postby 1220 » Tue Jun 20, 2006 11:50 am

Date of birth: 1964-10-01
Height: 160 cm
Weight: 64 kg
Club: Pinar del Rio
Coach: Juan Caballero
Profession: p.e. teacher; athlete
active since: 1976
FILA-ID: 23033



Date Competition Style Age Group Weight Class Country Rank
1996-07-30 Olympic Games Freestyle Seniors 57.0 CUB 15.
1996-04-10 Pan American Olympic Qualific. Tournamen Freestyle Seniors 57.0 CUB 1.
1995-08-10 World Championship Freestyle Seniors 57.0 CUB 14.
1995-03-21 Pan American Games Freestyle Seniors 57.0 CUB 3.
1994-08-24 World Championship Freestyle Seniors 57.0 CUB 1.
1993-04-03 World Cup Freestyle Seniors 57.0 CUB 3.
1993-04-03 World Cup Freestyle Seniors 57.0 CUB 4.
1992-08-03 Olympic Games Freestyle Seniors 57.0 CUB 1.
1992-01-01 Pan American Championship Freestyle Seniors 57.0 CUB 1.
1991-08-06 Pan American Games Freestyle Seniors 57.0 CUB 2.
1991-01-01 Pan American Championship Freestyle Seniors 57.0 CUB 2.
1990-11-22 Central American and Caribean Games Freestyle Seniors 57.0 CUB 1.
1990-09-06 World Championship Freestyle Seniors 57.0 CUB 1.
1990-06-13 Pan American Championship Freestyle Seniors 57.0 CUB 1.
1990-01-01 Central American Championship Freestyle Seniors 57.0 CUB 1.
1989-09-01 World Championship Freestyle Seniors 57.0 CUB 8.
1989-03-31 World Cup Freestyle Seniors 57.0 CUB 3.
1988-01-01 Pan American Championship Freestyle Seniors 57.0 CUB 1.
1988-01-01 World Cup Freestyle Seniors 57.0 CUB 2.
1987-08-10 Pan American Games Freestyle Seniors 57.0 CUB 1.
1987-01-01 Pan American Championship Freestyle Seniors 57.0 CUB 1.
1986-10-19 World Championship Freestyle Seniors 57.0 CUB 4.
1986-06-24 Central American and Caribean Games Freestyle Seniors 57.0 CUB 1.
1986-03-22 World Cup Freestyle Seniors 57.0 CUB 2.
1985-10-10 World Championship Freestyle Seniors 57.0 CUB 6.
1984-02-20 Central American Championship Freestyle Seniors 57.0 CUB 1.
1983-01-01 Pan American Games Freestyle Seniors 52.0 CUB 3.
1982-12-09 Central American and Caribean Games Freestyle Seniors 52.0 CUB 2.
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Tue Jun 20, 2006 11:52 am

Ene Cuba-n aldart boh MGL-iin 57-iin shildeg bohchiid boloh Tsogtbayar. Purevbaatar nariin arai omno yed A.Tsedensodnomtoi barildaj yvsan
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Smal, Sergey (BLR)

Postby 1220 » Tue Jun 20, 2006 11:56 am

Date of birth: 1968-09-30
Height: 166 cm
Weight: 68 kg
Club: Dynamo Gomel
Coach: Stanislav Gorlo;1989 Aleksandr Nikolaevich Smal;1992
Profession: athlete;coach
active since: 1978
FILA-ID: 5688



Date Competition Style Age Group Weight Class Country Rank
2001-04-19 European Championship Freestyle Seniors 63.0 BLR 11.
2000-04-06 European Championship Freestyle Seniors 63.0 BLR 2.
2000-02-26 Olympic Qualification Tournament Freestyle Seniors 63.0 BLR 3.
1999-10-07 World Championship Freestyle Seniors 63.0 BLR 11.
1998-09-07 World Championship Freestyle Seniors 63.0 BLR 9.
1998-05-07 European Championship Freestyle Seniors 63.0 BLR 2.
1997-08-29 World Championship Freestyle Seniors 63.0 BLR 4.
1997-06-27 Baltic Sea Games Freestyle Seniors 63.0 BLR 1.
1996-07-30 Olympic Games Freestyle Seniors 62.0 BLR 11.
1996-03-21 European Championship Freestyle Seniors 62.0 BLR 3.
1995-08-10 World Championship Freestyle Seniors 62.0 BLR 7.
1995-01-01 European Championship Freestyle Seniors 62.0 BLR 3.
1994-08-24 World Championship Freestyle Seniors 62.0 BLR 2.
1993-01-01 European Championship Freestyle Seniors 57.0 BLR 2.
1992-08-03 Olympic Games Freestyle Seniors 57.0 EUN 2.
1991-10-03 World Championship Freestyle Seniors 57.0 URS 1.
1991-07-04 World Cup Freestyle Seniors 57.0 URS 1.
1990-09-06 World Championship Freestyle Seniors 57.0 URS 3.
1988-07-14 World Cup Freestyle Espoir 52.0 URS 1.


MGL-iin shildeg boh delhiin avargiin hurel medalit, az. aziin togloltiin avarga Tserenbaatariin Tsogtbayariin monhiin orsoldogch baisan daa
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby Бамбууш » Wed Jun 21, 2006 6:02 am

yQrQQsQQ l hQL bQmbQGQQr amisgalchihsan forum baina dQQ
uug ni ChQlQQt bQH bas l goy sport shu dee yag saihan beltgel ene ter hiigeeed dund orood ireheer yah argagui sportiin hund huchir hernee saihaniig mederdeg yum bilee
za daa end ch neg saihan gal manartal yariltschih hun alga yumaa daa!
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby 21Grams » Wed Jun 21, 2006 4:25 pm


Оюутны дэлхийн аваргад Монголын эмэгтэй баг түрүүллээ


2006.06.21 Өдрийн сонин

-Голсон бөх нь голд орж, шилсэн бөх нь шилд гарав-
Чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр орой өндөрлөж дүнгээ гаргалаа. Монгол улсын эмэгтэй баг түрүүллээ. Харин эрэгтэй баг аман хүзүүдэв. Манайхан төгсгөлийн өдөр медалийнхаа буухиаг үргэлжлүүлсэн. Нэг алт, хоёр хүрэл медалиар. Энэ өдрийн дэлхийн аварга нь 60 килограммын жинд зодоглосон Д.Лхагвадорж байлаа. Түүний барилдаан үнэхээр бахархам байсныг онцлох ёстой. Дайчин барилдаан гэж тэрийг л хэлэх байх. Түүнтэй аваргын төлөө өрсөлдсөн бөх нь амаргүй нэгэн байсан. Д.Лхагвадорж дэвжээн дээр гараад л барилдаж эхэлсэн юм. Түүнд бэргэх, бээрэх гэсэн ойлголт байсангүй. Эхний удаад шилдэж дугтраад өндөсхийхэд нь этэж унаган гурван онооны барилдаан хийсэн ч дэвжээний шүүгч нэг оноо л өгнө лээ. Гэвч Д.Лхагвадорж гутарсангүй. Дахиад л нөгөө мэхээ үргэлжлүүлсэн. Энэ мэхийг л төлөвлөж гарсан бололтой. Барилдааны төгсгөл рүү манай бөх зогсолтгүй дайрсаар өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж дөрвөн оноо авсан юм. Гэвч өрсөлдөгч эргүүлэн контр мэх хийж түүнээс гурван оноо салгасан. Энэ бол барилдаандаа хэт шунаж, тэмүүлж барилддаг дайчин чанартай бөхчүүдээс гардаг алдаа билээ. Ийм л барилдааныг Д.Лхагвадорж маань үзүүллээ. Түүнд ирээдүйн найдлага байна. Гавьяат тамирчин Д.Оюунболд агсаны унаган шавь тэрээр багшийгаа өнгөрснөөс хойш хэсэгтээ эзэнгүй явсан. Дараа нь бэртэл авсан. Харин энэ жилээс эргэн сэргэж байгаа аж.
Нэг зүйлийг энд сонирхуулахад Д. Лхагвадоржийг энэ жилийн чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд шүүгчид луйвар хийж хожигдуулсан. Энэтухай шударгууд нь санаж байгаа бизээ. Түүнийг ингэсэн шалтгаан нь Д.Лхагвадоржтой өрсөлдөгч нь гавьяат тамирчин Б.Наранбаатар байсан юм. Шүүгчид шинэхэн гавьяатыг түүнээс илүү гэж үзэн ийм луйвар булхайг хийж аваргын алтан медалиас мулталсан билээ. Харин одоо Д.Лхагвадорж хэн болохоо харууллаа. Тэгж луйвардуулаад дэвжээнээс буухдаа хажууд байсан ширээ сандлыг бүгдийг нь хэмхчиж эсэргүүцлээ илэрхийлсэн. Ийм л шартай нэгэн. Энэ үйлдэлдээ Монголын чөлөөт бөхийн холбооноос банга хүртсэн дуулдсан. Харин энэ удаагийн дэлхийн аваргад түүнийг яаж байгаад оруулчихсан юм бол доо, овоо. Үнэндээ “Голсон бөх нь голд орж, шилсэн бөх нь шилд гарав” бололтойдог оо.
Мөн өдөр 74 кг-ийн жинд манай бөх Д.Гомбодорж хүрэл медалийн төлөө Польшийн бөхтэй барилдаж эхний үед даралтад оруулж цэвэр ялав. Уг нь ч өрсөлдөгч нь муу биш юм. Мэнгэ нь голлосон шиг байна. Харин Д.Гомбодоржийн од гийжээ. Шинэ гарч ирж байгаа Д.Гомбодорж нь “баавартай” маягийн хүү байна лээ шүү. Харин 96 кг-ийн жинд улсын начин .Б.Сайнбаяр Пакистаны бөх Мамитовтой барилдаж дэвжээний зах руу түрж гаргаж нэг оноо түүсээр хожлоо. Өөрөөсөө өндөр өрсөлдөгчтэйгээ гар таллаж барилдсан. Мөн л З.Дүвчин заан заасан бизээ. Тэрээр хоёр онооны илүүгээр медаль хүртэнэ лээ. Ийнхүү дэлхийн аваргаар Монголын баг тамирчид медалийн арвин ургац хураалаа. Энэхүү амжилтыг авчрахад олон хүний хүч хөдөлмөр орсон нь мэдээж. Тэр бүх хүмүүст “Өдрийн сонин” баяр хүргэж байна.

П.Хаш
Last edited by 21Grams on Wed Jun 21, 2006 4:46 pm, edited 1 time in total.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3928
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby 21Grams » Wed Jun 21, 2006 4:45 pm

Д.Оюунболд агсны шавь нар оюутны дэлхийн аварга боллоо

Ж.БАТМӨНХ (2006.06.21)

Улаанбаатар хотноо зургаан єдєр vргэлжилсэн чєлєєт, сонгомол бєхийн оюутны ДАШТ єчигдєр єндєрлєлєє. Манай улсаас сонгомлын тєрєлд Ц.Магалжав (120 кг) мєнгєн медаль хvртсэн бол чєлєєт бєхийн эмэгтэйчvvд долоон жингийн зургаад нь тvрvv байр булаацалдан, таван алт хамсан билээ. Тэгвэл єчигдєр, уржигдар болсон чєлєєт бєхийн эрэгтэйчvvдийн тєрєлд монголчууд мєн л амжилттай барилдан, дэлхийн аваргын тоог нэгээр нэмсэн.

V.19
55кг
Манай гол найдваруудын нэг, ДАШТ-ий хvрэл медальт, “Измир-2005” Универсиадын аварга, гавьяат тамирчин Б.Наранбаатар Японы Ш.Фvжимото, Ираны Т.Дадаши, Беларусийн В.Андреев нарыг хожиж аваргын тєлєє барилдаанд шалгарсан. Энэ жинд 10 орны бєх зодоглосон бєгєєд нєгєє талаас ОХУ-ын А.Зудаев гарч ирсэн юм.

ОХУ-ын бєх эхний vед 1:0-ээр давамгайлсан. Хоёрдугаар vед цаг дуусахаас 20 секундийн ємнє Б.Наранбаатар орос бєхийг дэвжээний зах руу тvрж яваад зайлах гэхэд нь зvvн тахимдаад гурван оноо авлаа. Шийдвэрлэх гуравдугаар vед хоёр бєх хэн хэнээсээ оноо авалцаагvй тул шодоход А.Зудаевт аз таарав. Орос бєх гавьяатын зvvн хєлийг авч тvрж хєєгєєд нэг оноо аван, оюутны дэлхийн аварга боллоо.

1.А.Зудаев (ОХУ)
2.Б.Наранбаатар (Монгол)
3.Т.Дадаши (Иран)
3.Ким Жун Хван (БНСУ)

66 кг
ОУХМ Б.Батзориг БНХАУ-ын Б.Оюунбилэг, Украины Л.Базан нарыг буулган авч аваргын тєлєє шалгарсан бол нєгєє талаас АНУ, Узбекистан, Японы бєхчvvдийг давсан Ираны М.Хамид гарч ирсэн. Шvглийн дуутай зэрэгцэн манай бєх тохой алгадан ард нь гараад шахаж эргvvлж тоог даруй 3:0 болгочихов. Энэ vед иран бєх vргэлжлvvлэн барилдахаас татгалзсанаар монголчууд дахин нэг дэлхийн аваргатай боллоо. Иран бєхийн хуучин бэртэл сэдэрсэн бололтой. Б.Батзориг бол Азийн АШТ-ий хошой мєнгєн медальт, одоо 23 настай, манай улсын єсєх ирээдvйтэй шилдэг бєхчvvдийн нэг юм.

1.Б.Батзориг (Монгол)
2.Б.Хамид (Иран)
3.Л.Базан (Украин)
3.С.Цvкаса (Япон)

84 кг
Энэ жил Азийн аварга болсон ОУХМ Ч.Ганзориг медаль ч vгvй хоцорлоо. Тэрбээр хэсгийн аваргын тєлєє ОХУ-ын А.Исаевт сvvлийн vед 1:0-ээр хошуучилж яваад нэг оноо алдан ялагдсан. Хvрэл медалийн тєлєє АНУ-ын Жейк Херберттэй тулж, эхний vеийг 9:3-аар буюу техникийн илт давуугаар авав. Гэвч дараагийн хоёр vед нэг ч оноо авалгvй ялагдлаа. Энэ жингийн аваргаар манай бєхийг ялсан А.Исаев тодорсон юм.

1.А.Исаев (ОХУ)
2.Е.Байдуашов (Казахстан)
3.Ж.Херберт (АНУ)
3.Б.Муха (Украин)

120 кг
Манай эрэгтэй бєхчvvдээс хамгийн тааруу барилдсан нь Д.Лхагвадорж боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлээд, хоёрдугаар тойрогт АНУ-ын К.Конрадад цэвэр ялагдсан юм. Америк бєх шигшээ барилдаанд шалгараагvй тул манай бєх тэмцээнээ цааш vргэлжлvvлэх эрхгvй болсон.
Энэ жингийн алтан медалийг залуучуудын дэлхийн аварга Алжаханди Пур хvртлээ.

1.А.Пур (Иран)
2.А.Сватковский (Казахстан)
3.А.Бхуллер (Канад)
3.К.Конрад (АНУ)

V.20
Энэ єдєр Монгол, Ираны дуэль єрнєсєн гэхэд болно. Єчигдєр явагдсан гурван жинд бvгдэд нь энэ хоёр орны бєх хэсгийн аваргын тєлєє тулсан. Энэхvv дуэльд иранчууд 2:1-ээр яллаа.
60 кг-ийн жинд спортын мастер Д.Лхагвадорж Туркийн Эрин Кетчинтэй тvрvv байр булаацалдав. Манай бєх эхний vед 2:0-оор хожиж, хоёрдугаар vед 3:3-аар тэнцсэн ч дэвжээний захад суйлж, гэдрэг унаган 3 оноо бєєнд нь авсан онооны чанараар дэлхийн аварга боллоо.

1.Д.Лхагвадорж (Монгол)
2.Э.Кетчин (Турк)
3.В.Корякин (Кыргызстан)
3.И Жэ Хо (БНСУ)

Ємнєх єдєр нь аварга болсон Б.Батзориг болон Д.Лхагвадорж нар олимп, ДАШТ-ий хvрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны унаган шавь нар билээ.

74 кг
Энэ жингийн аваргын тєлєє Ираны Х.Хабиби БНХАУ-ын Н.Сэргэлэнтэй хvч vзсэн ч ємнєд хєршийн бєх яллаа. Манай Д.Гомбодорж Польшийн П.Коушкитай барилдан хvрэл медалийн болзол хангав.

1.Н.Сэргэлэн (БНХАУ)
2.Х.Хабиби (Иран)
3.Л.Лука (Франц)
3.Д.Гомбодорж (Монгол)

96 кг
Энэ жингийн алтан медалийг Ираны бєх зvvж, манай Б.Сайнбаяр хvрэлтэй хоцров. Тэрбээр залуучуудын дэлхийн аварга Г.Шахабад цэвэр ялагдсан юм.

1.Г.Шахабад (Иран)
2.Д.Зилберман (Канад)
3.Д.Сайнбаяр (Монгол)
3.З.Мамутов (Казахстан)
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3928
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby chukcha2002 » Wed Jun 21, 2006 5:12 pm

120-д Лхагвадоржийг гайгvй vзэх байх гэж бодож байсан, єнгєрчээ. Энэ чєлєєтєд одоо Оюунболд агсаны шавь нар л гайгvй гэж нэг нь дээр ярьж байсан, vнэн юм шиг байна шvv.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Бамбууш » Thu Jun 22, 2006 2:38 am

HUuchnaar Hangai club iihan uu? Uneheer saihan ireeduitei tamirchid baidag yum Udahgui neg Tserenchunt geed sain er garj ireh vii terend l ih niadvar tavij baigaa daa!
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby chukcha2002 » Thu Jun 22, 2006 7:01 pm

Хангай клуб гэж гоё эхэлж байсан байх шvv. Зурагт энэ тэрээр гараад л байсныг санадаг юм. Багш нь одоо ажиллаж байсан бол ч тэр 60 кг-д тvрvvлдэг залуу энэ тэр гээд єшєє сайн байх байсан байх даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Бамбууш » Fri Jun 23, 2006 4:38 am

Hangaigiihan barag buh jindee QQrsdiin bagsh asan Oyunboldiin neremjit temtseend jil bolgon togtmol turuuldeg yum
Hediigeer Oyunbold agsanii neremjit bolovch chansaagaaraa nileen deeguurt ordog saihan temtseen dee
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby kayo » Sun Jun 25, 2006 4:30 pm

Uneheer hangaihan sain baisan shuu, Oyo bagsh ch olon saihan buhchuudiig turuulsendee, ungursnuus ni hoish harin neleed ni chimeegui bolchihoj,
Ene Lhavgadorj, Batzorig 2 bol yag unagan shavi nar ni ,Oyo bagsh uuruu hangai klub baiguulagdahad ni selengees daguulj avchirj irsen baisan gedeg.
sain ch baisandaa, usvur zaluuchuudiin avargiig gargaadgui l baisandag, Lhavga harin oird yeruusuu haragdahgui alga bolchihson baisan, ovoo delhiin avarrga boljeedee, ug ni ene Naranbaatar, Enhtur ednaraas nasaar joohon murtluu l yaldag baisan yomdag, yer ni nileen Dagvadorj shig aagtai,shazruun,beltgelee yas hiideg, ireeduitei zaluudaa.
Batzorig harin hedii hurd bagatai ch,arai iluu uhaalag barilddag yom shig,bagadaa ene 2 ch yostoi ahduu shig l garj irj baisandaa.
kayo
Барса фэн
 
Posts: 7618
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby chukcha2002 » Tue Jul 18, 2006 6:16 pm

Махруу, шаргуугаар хvvхдvvдтэй ажилладаг байсан ганц хvний шавь нар ингэж ялгарна гэдэг чинь манай дасгалжуулагчид муу ажилладаг нь мэдэгдэж байгаа юм.

Дээр vед Магсар дасгалжуулагчийн vед чєлєєтийн алтан vе байсан гэж ярьдаг. Тэр хvн чинь манай чєлєєтийн багш нар дотор ганцаараа цvнхнээсээ график энэ тэр гаргаж ирж бэлтгэл хийлгэдэг байсан гэдэг юм байна лээ.

Тэгээд бодохоор л манай бєхчvvд vнэхээр байгалиас заяасанаараа л явж байгаа хvмvvс дээ. Орос энэ тэрд аваачаад сайн багш нарт нухлуулвал дэлхий, олимпын хэдэн ч аварга тєрєх юм билээ...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Бамбууш » Thu Jul 20, 2006 6:03 am

orsuudiig muusain heden dagestanuud ni l avj yavj baih shiv dee
buvaisa Satiev,Adam satiev, alesha irganakom geed l nQgQQ muu ad uzegdeed baidag chechnya nar shu dee hQQ
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Postby Khosoo » Fri Aug 11, 2006 1:10 pm

Манай бөх сонирхдог найз Зургаадай өөрийн чөлөөт бөхийн блогоо нээжэээ... Баярлалаа... тун гоё болсон байна...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 7 » Sun Aug 13, 2006 11:52 pm

Монгол улсын чєлєєт бєхийн шигшээ баг vеийн vед хvчтэй байсан.Одоо ч бас л хvчтэй байгаа.Монгол улсын анхны олмпийн медаль ийг чєлєєт бєхийн шигшээ баг авчирч байсан тиймээс энэ утгаараа энэ шигшээ бол манай улсийн урдаа баридаг шигшээ байхаар бно.Энэ шигшээ болон холбоог дэмжээд єгєх хэрэгтэй ядажл бэлтгэль сургуулиалт эд нарын. Нэг vе бодвол арай дээр болсон ивээн тэтгэгчид их болсон.

Манай бєхшvvд Дэлхийд хvчтэй єрсєлдєгч гэдэгээ нотолсоорл байгаа.Тэгэхдээ сvvлин vед Наранбаатарл жаал шvvм тарив.


Чєлєєтийн шигшээ дээ амжилт
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Khosoo » Sun Aug 13, 2006 11:56 pm

Khosoo wrote:Манай бөх сонирхдог найз Зургаадай өөрийн чөлөөт бөхийн блогоо нээжэээ... Баярлалаа... тун гоё болсон байна...


Линкийг нь тавихаа мартчихаж.. хэхэ
http://wrestlemng.blogspot.com/
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby chukcha2002 » Mon Aug 14, 2006 6:55 pm

их дажгvй юм хийсэн байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цоомоо » Tue Aug 22, 2006 2:03 am

Манайхан ДАШТ-ын бэлтгэлээ Эрдэнэтэд хийж байгаа.
ДАШТ 9 сард болно.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16144
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Tue Aug 22, 2006 2:24 am

хаана
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby chukcha2002 » Tue Aug 22, 2006 6:49 pm

энэ жил хятадад болно гэсэн байх шvv. Манайхан сайн орноо
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby avarga » Wed Sep 20, 2006 8:55 pm

Чєлєєтийн шигшээ багийн бvрэлдэхvvн тодорлоо

(2006.09.20)




Чєлєєт бєхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бvрэлдэхvvн

Эмэгтэй: 48 кг Цогтбазарын Энхжаргал (Гавьяат тамирчин), 51 кг Юрагийн Гандолгор (Спортын мастер), 55 кг Найдангийн Отгонжаргал (ОУХМ), 59 кг Очирбатын Насанбурмаа (ОУХМ), 63 кг Бадрахын Одончимэг (спортын мастер), 67 кг Гэлэгжамцын Наранчимэг (ОУХМ), 72 кг Очирбатын Бурмаа (ОУХМ),

Эрэгтэй: 55 кг Баяраагийн Наранбаатар (Гавьяат тамирчин), 60 кг Сэнгэдоржийн Сvхбаатар (ОУХМ), 66 кг Буянжавын Батзориг (ОУХМ), 74 кг Чулуундаваагийн Мєнхбаяр (ОУХМ), 84 кг Чагнаадоржийн Ганзориг (Спортын мастер), 96 кг Гvржавын Батпvрэв (Спортын мастер), 120 кг Даваанямын Лхагвадорж (Спортын дэд мастер).

Дасгалжуулагчид: Г.Єсєхбаяр, З.Дvвчин, Х.Намшир, Б.Баттулга, Ц.Хосбаяр, Т.Сvхбаатар, А.Цэдэнсодном, Ч.Раднаабазар, Х.Амараа Шvvгчид: А.Басхvv, А.Баасанхvv

ДАШТ-д оролцох бєхчvvд бэлэн
БНХАУ-ын Гуанжоу хотноо энэ сарын 23-аас аравдугаар сарын 1-ний хооронд болох чєлєєт болон сонгомол бєхийн ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бvрэлдэхvvн тодорлоо. Энэ удаагийн ДАШТ-д манай улс зєвхєн чєлєєт бєхийн тєрєлд єрсєлдєх бєгєєд эрэгтэй, эмэгтэй бvтэн багаараа оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Одоогоор баг тамирчид дэвжээний бэлтгэлээ хийж байгаа бєгєєд ирэх 23-ны єдєр урд хєршийг зорих болов. Бид монголын чєлєєт бєхийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга А.Басхvvтэй уулзаж дараах асуултад хариулт авлаа.

-Шигшээ багийн бэлтгэл хэр хангагдаж байна?
-ДАШТ-ий нэгдсэн цугларалтаа Эрдэнэтэд хийсэн. Yvнд МЧБХ-ны дэд ерєнхийлєгч Д.Болдбаатар идэвхтэй оролцож бэлтгэлжилтийг хангах нєхцєл бололцоог бидэнд маш сайн хангаж єглєє. Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтын газарт гурван долоо хоног ерєнхий бэлтгэлээ хангасны дараагаар Эрдэнэтэд “Хангарьд палас” спорт цогцолбор дээр долоо хоног дэвжээний бэлтгэл хийсэн юм.

Ингээд есдvгээр сарын 1-нд Улаанбаатар хотноо ирж “Баярлалаа” тєв дээр байрлан эрчимжvvлсэн бэлтгэлдээ гарлаа. БТСУХ бидэнд тєсєв мєнгє гарган бэлтгэл хийх нєхцєлийг бvрдvvлсэн. Одоогоор бєхчvvд маань Спортын тєв ордонд дєрвєн дэвжээн дээр барилдаж байна. Тактикийн болон хяналтын, сургалтын барилдаануудыг тvлхvv хийж байна.

-Зарим жинд сорилт барилдаанууд хийсэн гэж дууллаа?
-Энэ тухайд зориуд нэг зvйл дурдахад МЧБХ-ны удирдлагууд баг тамирчдаа бvрэлдэхэд тvvнийг сонго, эд нарын дунд сорилт хийлгэ гэж хэзээ ч оролцож байгаагvй. Харин баг тамирчдаа хариуцан ажиллаж буй багш дасгалжуулагч нарынхаа vгийг сонсож хvлээж авдаг. МЧБХ-ны мэргэжлийн зєвлєл гэж хэлж болохоор дасгалжуулагчдын зєвлєлєєр vvнийг хэлэлцvvлсэн. Эхний vед хэлэлцэхгvй байснаар бага зэргийн маргаан гарч санал зєрсєн л дєє.

Ингээд дасгалжуулагчдын зєвлєлийн хурлын дагуу баг тамирчдынхаа нэрийг баталсан. Зарим нэг сонин дээр МЧБХ дасгалжуулагч нарынхаа vгийг сонссонгvй, хvлээж авсангvй гэж бичсэн байна лээ. Бид багш дасгалжуулагч нарынхаа санал хvсэлтийг хvлээж авдаг. Дасгалжуулагч нарын саналын дагуу бид эрэгтэй 60 кг-ийн жинд Д.Лхагвадорж, С.Сvхбаатар, П.Єнєрбат нарын дунд сорил барилдаан явуулсан. БТСУХ-ны дvрмийн дагуу шийдвэр гарган тусгай шvvгчдийн комиссыг батлуулан сорилт барилдаан хийлгэхэд ОУХМ С.Сvхбаатар ДАШТ-д оролцох эрхээ авсан.

-Ганцхан жинд л сорилт барилдаан хийлгэсэн юм уу?
-Єєр жинд дасгалжуулагч нар сорилт хийх vv гэдгээ яриад олонхын шийдвэрээр хийгээгvй. Хийх шаардлагагvй гэж vзсэн.

-Манай баг тамирчдад Євєрмонголын эмч нар хяналт тавьсан тухай сонслоо?
-Манай шигшээ багтай Євєрмонголын шигшээ баг хамтарсан бэлтгэл хийсэн. Эмч нар нь манай бєхчvvдэд хяналт тавьж єглєє. Yvний хажуугаар манай БТСУХ-ны эмч нар хяналтын барилдаан дээр тамирчдынхаа ачааллыг тодорхойлж єгсєн. Зарим тамирчдын эрvvл мэнд сайн гарч, зарим тамирчид сэргэлтэн дээр анхаарах тал гарсан. Yvний дагуу эмч нар дасгалжуулагч нарт дvгнэлт єгсєн.

-ДАШТ-д аль жиндээ илvv найдвар тавьж байна?
-УИХ-ын гишvvн, МЧБХ-ны ерєнхийлєгч Т.Бадамжунай шигшээ багийн бэлтгэл сургуулилалт хийж буй Спортын тєв ордны “Б” зааланд очиж тамирчдынхаа бэлтгэлтэй танилцаж тэдэнтэй уулзаж ярилцсан. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй бvх тамирчидтай уулзсан. Тамирчид маань бэлтгэл сургуулилалт сэтгэл санааны бэлтгэл сайн байгаагаа хэлж, ДАШТ-д барилдахад бэлэн гэдгээ албан ёсоор холбооныхоо удирдлагуудад уламжилсан.

Yvний дараа шигшээ багийн 11 дасгалжуулагчийн ес нь єєрсдийн санал хvсэлтээ холбооны удирдлагуудад хэлсэн юм. Эцэст нь МЧБХ-ны ерєнхийлєгч Т.Бадамжунай нийт багш, дасгалжуулагч нарт хариуцсан ажлаа сайн хийх vvрэг даалгавар єгсєн. Энэ дашрамд хэлэхэд зарим сонинд энэ тухай ор vндэсгvй зvйл бичсэн байна лээ.

-Манай баг тамирчид хэзээ урд хєршийг зорих вэ?
-ДАШТ ойрхон болж байгаа учраас 23-26-ны єдрvvдэд эх орноосоо мордоно. Эхлээд сонгомол барилдаан болох учраас манайхан хожуу очно.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2996
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby BECKHAM » Wed Sep 27, 2006 10:38 am

UNUUDUR NANBAA MAANI AMJILTTAI BARILDAASAI
.......
BECKHAM
 
Posts: 476
Joined: Fri Jun 09, 2006 6:13 pm
Location: ub

Next

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest