Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/

Moderator: Бөхийн модууд

Монголчууд хэрхэн оролцох вэ?

Нэг алт авна
6
13%
2 ба түүнээс дээш алт авна
3
7%
1 алт, 1 мөнгө авна
1
2%
3 өөр өнгийн медал авна
4
9%
4 ба түүнээс дээш медал авна
1
2%
Шагналт байраас хэтрэхгүй
12
26%
Медалгүй, юу ч үгүй буцна
19
41%
 
Total votes : 46

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby ХАЛИУН » Thu Sep 24, 2009 9:58 am

манай форум vйл аиллагаагаа явуулж эхлээд нэлээдгvй хугацаа єнгєрлєє.
Бид маш олон тєрлийн асуудлаар санаа бодлоо хуваалцдаг. Бидний дунд элдэв маргаан цєєнгїй гардаг ч бас спортод хэрэгтэй зїйлс ч маш их яригддаг. Бидний ярьсан бичсэн зїйлсийг энэ холбоонууд болон спортын гарууд сайн уншвал их юм олж мэднэ дээ уг нь. энэ олон зуун залуусаас сайхан санаанууд байнга гарч байдаг. Ингэвэл яасын тэгвэл зїгээр гэх мэт.
Жишээ яг одоо чєлєєтийн ДАШТ-ын талаар манайхан маш их бичицгээж байна. бїгдээрээ яриул гэдэг їг байдаг байхаа. Энэ олон санаануудыг эмхтгээд чєлєєтийнхєн рїї явуулбал яасын. бусад сайтууд дээр бол коммент авдаг. тэр ихэнхдээ П...да ****4 гээд хараачихсан яг мнгэвэл тэгвэл гэсэн санаа оноо бага.
бас МХХ байна. энэ талаар манайхнаас маш гоё санаанууд гардаг.
тийм болохоо манайхан энэ сэдэвт ороод тэр хобоонд тэр спортод гэж байгаад саналуудаа бичээд олон нийтийн сонин энэ тэрд тавьдаг болвол яасын бэ. тэгвэл спортын сонирхолтой хэлтэй хєлтэй олон залуусаасс гоё гоё санаанууд гарах байх. Эхэндээ манай их зантай гарууд тоохгїй байж магадгїй. Гэхдээ нууцаар санаа авах магадлалтай. харин сїїл рїї гээ бидний їгийг сонсдог болно шїї дээ. харин бид сайтаа болон форумаа сайн танилцуулах хэрэгтэй байна аян мэтийн юм єрнїїлсэн ч яахав дээ.
Бид нар чинь бїгдээрээ нийлвэл монголд байхгїй спорт аналистууд болно шїї дээ. Монголын худлаа бялдууч спортын сэтггїїлчдээс хамаагїй жинтэй дуугарах болно. Гэхдээ муулж гоочлох биш зєв санаа дэвшїїлэх нь чухал манайхаан бичээд байгаарай бїгдээрээ Монголын спортын хєгжилд єєрсдийн хувь нэмрээ оруулья.

viewtopic.php?f=12&t=3698
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5304
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby khulgee » Thu Sep 24, 2009 11:29 am

хөөе би мөнгө авая.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby AG » Thu Sep 24, 2009 12:02 pm

Одоо хэрэлдэцгээгээд ч яалтай билээ. Бүгд Монголоо гэсэн сэтгэлийн угаас л бага зэргийн маргаан гарчилаа. Одоо яавал дээр вэ гэдэг асуудал маани тодорхой юм шиг. Ер н бол бид дараагийн олимп хүртэл риск хийхээс өөр арга алга байх шиг бн. Энэ удирдлагийг тогтвортои энэ чигээр н зүтгүүлээд тэгээд чадкуй бол жинхэнээсээ Монгол хүндээ учир бн гэж үзээд Гадаад мэргэжилтэн урих. Миний хамгийн их гутарж байгаа юм н шинэ залуу үе яагаад төрөхгүи бнвэ гэдэгт л харамсаж бн. Тодорхой амжилт үзүүлэхгүи тогтчоод байгаа хүмүүсийг ахин дахин зардал чирэгдэл гаргуулж явуулж байх зөв үү. Шинэ залуу ирээдүитэй хүүхдүүдээ оронд н явуулж байх н зөвүү. Яахав тэд нар эхний 2 жилдээ шал арчина л биз. Олимпийн өмнөх жилээс яг ид торгон ирэн дээрээ ирэх ч юм билүү. Энэ монголд байгаа утгагуй олон жалга тойрсон үндэсний бөхийн сургиулуудад ядаж давхар их спорт-ийн бөхийн төрлүүдээс хамтатгаад хичээллүүлээсэй. тэгэж байж шинэ залуучуудийг таниж мэдэж гаргаж ирнэ шдээ.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby BuG » Thu Sep 24, 2009 12:07 pm

Чөлөөт биш сонгомолоор нь түлхүү хичээллэвэл яадаг юм бол... :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby kayo » Thu Sep 24, 2009 1:28 pm

Наранбаатарын сая дэлхийн аварга болсон солонгостой барилдсан барилдааныг сая үзлээ, эхний үед хийсэн тэр гар ороох мэх бол маш их техник шаардсан мэх, иймэрдүү том тэмцээнд, ижил түвшний тамирчид дунд бол нээх хийгээд байдаг мэх биш, тийм мэхийг маш гоё техникээр бярдаж хийж 3 оноо авж байна, уг нь бол илүү техник, хөдөлгөөнтэй л харагдаж байна. Даанч нэгдүгээр үеийн төгсгөл гэхэд л хялаачихаж байна лээ, байсхийгээл өвдөгний боолтоо янзлаа л, уг нь бол ганц үе барилдаад ядрах бөх биш ш дээ, үнэхээр маш шахуу хувиартай, их ядарж очсон нь харагдаж байна л даа. Наранбаатарыг бол буруутгаж чадахгүй нээ, солонгосоос илүү л харагдаж байна.
Хоёр дугаар үед сэргэлт авж чадаагүй, сулхаан хөл рүү нь ороход л алдаж байхын, нөгөө солонгос нь учиргүй тийм илүү техник, бяртай хүн бол биш л байна, манай хүн хав золгоод авахад бол хөдөлгөхгүй л байна, харин их ядардаггүй дайчин нөхөр байна л даа.
Харин тэр англи бол муу амьтан байноо, урт гулжиганасан юм л байна, эхний үед ялчихаад, хоёрдугаар үед 20н секунд зүгээр хараад зогсчихсон бол ялчих газар чинь дэвжээнээс түлхүүлээд гарчихын, тэгээд хялаагаад үхэнгээ алдаж байнаа, арай ч ингэж барилдах хүн биш дээ. Сүүлд шодоо айлын талд таараад, шүүгч нь зүгээр шүглээ үлээгээл барилдуулахгүй харсаар байгаад манай хүнийг торгож байхын.
Өнөрбатын хувьд тэр солонгос нь сайн юм байна лээ, манай хүн хамгаалсаар байгаад, эхний үед шодооны барьцнаас ялж байна, хоёрдугаар үед ч бараг ялагдсан даа, сүүлийн мөчид харин ард гарж байж оноо авж ялжээ.
Тэр турк бол бакь, хатуу нөхөр байна, манай бөх бас шодооноос нэг оноо авж эхний үеээ ялсан ч, хоёр, гуравдугаар үед олигтой ажиллаж чадсангүй, өмнө нь энэ хүүхдийн барилдааныг харж байгаагүй, техник муутай юмаа, яг өөрөө явж ер оноо авсангүй, хөлдөө амархан алдаж байна, хөлд нь явчихаад, түрээд явж чадахгүй, алдчихаад байхын. Муу л байна.
Хамгийн харамсалтай нь Наранбаатар л байна, үнэхээр илүү байж ялагдаад, ядаж хоёр хоногийн өмнө очсон бол ингэж барилдахгүй дээ. Эхний үед ажилчихаад л сарвайчаад барилдаж чадахгүй.
kayo
Барса фэн
 
Posts: 7222
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby AG » Thu Sep 24, 2009 1:36 pm

BuG wrote:Чөлөөт биш сонгомолоор нь түлхүү хичээллэвэл яадаг юм бол... :smile:

Songomol geheer byar ih shaardana. Europe-iin byartai nohdvvdees manaihan arai dutna baihaa.Gehdee hicheelleed yawhad dutkui l vzneshdee
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Tsetsen Mongol » Thu Sep 24, 2009 7:38 pm

ARSHAVIN wrote:
Tsetsen Mongol wrote:Уурлаад нервтээд хэрэггүй ээ бөхийн олон фанууд ээ.Учир юү гэхээр
1.Тэр улирсан баларсан Ойдов Баяанаа аваргын үеийг бүү дурс.Тэр үеийн бөхийн хөгжилийг одоотой бүү харьцуул.Өөрөөр хэлбэл Ойдов гуайгаар ахлах дасгалжуулагч хийлгэвэл бүр л уруудана.1994 онд Ойдов гуай ахлах хийгээд явж л байсан.Та хэдийн зарим нь мэдэхгүй болохоор гайхаж магад.Ойдов гуай бүх жингийн бөхчүүдийг өвдөглөж хөлд орохыг хориглоод жинхэнэ жонхуу болгож байсан.Чөлөөт бөхөд өвдөг хүргэхгүйгээр хөл авна гэдэг бол 60-70 онд л байсан техник байх.Тэгээд бэлтгэл дээр бүх тамирчид тийм бэлтгэл хийгээд яг тэмцээн дээрээ юун өвдөг ямар үндэс барилдаж байгаа биш аль боломжит хувилбараараа л авдаг байсныг санаж байна.Мөн олимп ДАШТ"ыг тв-гээр тайлбарлахдаа дандаа ханз ханз *a*на энэ нь юм мэдэхгүй масс үзэгчдэд их гоё таалдагдаг юм шиг байгаан. Оросын алдарт бөх олимпийн аварга сая 4 дэхээ түрүүлдэг Гацаловыг л энэ ч дээ явахгүй бөх байна хөл авахдаа буруу аваад байна ч гэх шиг юм яриад сууж байдаг.
2.Үүнээс цааш чөлөөтийнхөний амжилт бага багаар ч гэсэн дээшилнэ гэдэг нь тов тодорхой.Яагаад гэвэл одоогийн түвшингээс доош уруудах шат байхгүй болохоор санаа зоволтгүй.олимп ДАШТ-д муу оролцож байсан тохиолдолууд зөндөө байсаан. Тэгэхдээ 2008-2009 оных бол жинхэнэ хямрал байлаа. Олимпод 1 ялалт 6 ялагдал. энэ жил ч мөн тэр хавьцаа л явж байна.Ер нь аль улсын шигшээ баг уруудаж өгсөж байдаг ш дээ.Одоо л гэхэд Месси, Ронолдо тэргүүтэй аргентин португал ирэх жилийн хөл бөмбөгийн ДАШТ-ыг өнжиж магадгүй болоод байгаа.
3.Өсөхөө Сумьяа Ганий Сүхбат нарт баярлах хэрэгтэй.Эд хар амиа хоохоолоод биеийн амарыг хараад хувийн ажлаа хийгээд явбал явна ш дээ.Харин ч мөнгө төгрөг нервээ заран байж өөрсдийн хүрээгүй амжилтандаа ирээдүй хойчоо хүргэх гээд залуу зандан насандаа эвлэлдэн нэгдэж чадаагүйнхээ хорыг ойлгон нэгэн зүгт нэгэн сэтгэлээр ажиллаж байгаа.93-2000 оны үед эд хоорондоо бэлтгэлээ хийн нэгдсэн цугларалтанд хамрагдаж байсан бол бүгд л ДАШТ-аас медальтай аваргууд байх боломж байсийн.
Гантогтох 95 онд зооны аваргын төлөө болон ДАШТ-д хүрлийн төлөө 1 хэн оноогоор хожигдож байсан.Тэр үеийн дэлхийн намбар ванууд болох Расул Хадем,Курамагмедов нарын хамгийн эвгүй өрсөлдөгч байсан. Сумьяагийн хувьд АНУ-ийн бөх Курт Англ, Оросын Курамагмедов, Гүржийн Куртназде, Ираны Аббас жадиди, Кубын Родригрес зэрэг луугаруудтай ана мана ач тач үзэж байсаан.
Өсөхөөг амтай болгон л муулдаг ялагдсаныг ямар ч мартдаггүй юм.Өндөр хүн Туркын дэлхийн аваргыг нутаг дээр нь Оросын алдарт бөх Мусулбесийг цэвэр дарж түүнчлэн Бага дэлхийн аварга гэгдэг Кара"гийн тэмцээнд оросууд бүгдийг нугаслаад финалдаж л байсан.
Тэгээд эд хэдийн нэг нь ДАШТ-д явах болохоор л нөгөө хэд нь бэлтгэлээ хаяад явчихна.Тэгээд л муу Бор Ганхуяг Мийгаа зааныг л нухаж байгаад л тэмцээнд явдаг байсан.
Харин тэр үед эд хэд өдөр бүр хамтаа бэлтгэл хийдэггүй юмаа гэхэд одоогийнх шиг ДАШТын өмнө сорилгууд хийдэг байсан бол алаад хаяцан байгаа.Сая шинэ байгууллагдсан холбоо нь энэ тархай бутархай олон жижиг овог аймгууд шиг клубуудыг нэгтгэн 120 тамирчинтай нүсэр бэлтгэлийг хийлгэж чадсан. Өөрөөр хэлбэл 90ээд он шиг жалга жалгандаа биеээ халаахгүй бэлтгэл болгон дээр ижил түвшиний тамирчидтайгаа барилдах боломжыг бүрдүүлсэн.Энэ нь цаашдаа үр дүнгээ өгөх биз. Манай тамирчид ямар зүв зүгээр жил хэвтэж байгаад шууд ДАШТ руу явсан биш энэ их бэлтгэл, хийж байгаа ажлын үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэж байна оо
4.Гантогтохыг соли гэнэ ээ. 2005 онд боксийн холбоо шинээр зохион байгуулагдаж анхны ДАШТ-даа орохоор сүр дуулиантай явж байсаан.Дэлхийн нэг номер кубын шигшээ Монголд ирж ДАШТын бэлтгэлээ 14 хоног хийгээд шууд тэмцээндээ явж байсан.Тэр ДАШТ-аар боксийн 8 тамирчин (Бадар-ууган, Сэр-дамба Мөнх-эрдэнэ гэх мэт) эхний тойрогтоо ялагдаж ганц 54 кг нэг ялалт авч байсийн.Тэгээд шууд Банди багш болон бусад гаруудыг солисон бол одоо ийм өндөр амжилтанд хүрэх байсан уу бүү мэд.Лав л дээрдэхгүй. Тэгэхээр ирэх олимп хүртэл нэг хамт олон нэг багштайгаараа явбал дээр болов уу.
5.Ер нь бүх спортын бүх фанууддээ хандаж хэлэхэд ялагдсан тамирчидаа элдэв хараал ерөөлийн үгээр битгий муулцгаа л даа тэхүү.Магадгүй чи ч гэсэн амьдрал гэдэг их спортын талбарт цэвэр даруулаад л эсвэл байнга л нуман тулгуурт орж байдаг ч юм бил үү хэн мэдлээ. Харин ч тэгж их дэмжээд өмнөөс нервтээд унтаж чадахгүй байгаа бол ажил болгоод бэлтгэл дээр нь очоод багш дасгалжуулагч өөртэй нь уулзаж санаа оноогоо хэлээд болбол дэвжээн дээр гараад 5 минут барилдаад үзэхгүй юү.Өнгөрүүлсэн амьдрал чинь нүдэнд харагдаад л ингээд үхдэг юм байж гэж бодогдох байхдаа.Манай спортын фанууд дэндүү шүү зарим нь.Цагаанааг олимпод ялагдахад яасан дэндүү их **н**тсэн.Магадгүй Түвшинбаяр тэр их доромжлолоос айгаад спортоо бүүр хаяж ч байгаа юм бил үү. Медаль авахаар нь тэнгэрт тулгаад ялагдахаар нь PC-нийхээ цаанаас алах нь холгүй л болох юм.Яс юманд дээр гудамжинд таарвал ахаа гарын үсгийг чинь авяа гэж *a*на даа.


ТАНЫ САНАЛТАЙ ЗАРИМ ЗҮЙЛЭЭР ҮНЭХЭЭР САНАЛ НЭГДЭХГҮЙ БАЙНА.

1. "улирсан баларсан Ойдов Баяанаа аваргын үеийг бүү дурс" ГЭЖЭЭ. ТЭР ЦАГ ҮЕД ТӨРЖ ӨССӨН, ТУХАЙН ҮЕДЭЭ ДЭЛХИЙН АВРАГА БОЛСОН ТЭДНИЙ БУРУУ БИШ БАЙХАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. МУУ Ч САЙН Ч ОЙДОВ ГУАЙД БӨХИЙГ ХАРААД ҮНЭЛЭХ МЭДРЭМЖ БИДНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ.

2. "Ер нь аль улсын шигшээ баг уруудаж өгсөж байдаг ш дээ. олимп ДАШТ-д муу оролцож байсан тохиолдолууд зөндөө байсаан." ГЭЖЭЭ. УУЧЛААРАЙ НАМБА, ПҮРЭВБААТАР НАРЫГ ЭС ТООЦВОЛ 20 ЖИЛ УРУУДАЖ БАЙНА. ӨСӨХИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙТАЛ 10 НАСТАЙ БИ 30 ГАРЧИХСАН ЯВНА. ИНГЭЖ ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХАТУУ ҮГ ХЭЛЭХ ЭРХ БАЙГАА.

3."Гантогтох 95 онд зооны аваргын төлөө болон ДАШТ-д хүрлийн төлөө 1 хэн оноогоор хожигдож байсан.Тэр үеийн дэлхийн намбар ванууд болох Расул Хадем,Курамагмедов нарын хамгийн эвгүй өрсөлдөгч байсан. Сумьяагийн хувьд АНУ-ийн бөх Курт Англ, Оросын Курамагмедов, Гүржийн Куртназде, Ираны Аббас жадиди, Кубын Родригрес зэрэг луугаруудтай ана мана ач тач үзэж байсаан" ГЭЖЭЭ. БАС Л УУЧЛААРАЙ БИДЭНД МОНГОЛ УЛСАД АЧ ТАЧ ӨРСӨЛДӨЖ ШАГНАЛТ БАЙРАНД ОРДОГ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙСААН. ЭВГҮЙ ӨРСӨЛДӨГЧ, АЧ ТАЧ ҮЗЭХ, ДАВИД МУСУЛЬБЕСЫГ 18 НАСТАЙ БАЙХАД НЬ АРМИЙН ДЭЛХИЙН АВРАГААР ГАНЦ ЯЛСАН ГЭЭД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ТЭД НАРЫГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ, ЯДАЖ ДЭЛХИЙГЭЭС НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ АВСАН БОЛ ЮМ ЯРЬЖ БОЛНО. ОЛОН ЖИЛ ШАГНАЛТ БАЙРАНД ЗОГСЛОО. АВРАГА БОЛ АВРАГА ШИГ БАРИЛДДАГ БАЙХ ЁСТОЙ.

4."Гантогтохыг соли гэнэ ээ. ирэх олимп хүртэл нэг хамт олон нэг багштайгаараа явбал дээр болов уу" ГЭЖЭЭ. БӨХИЙН ТӨРЛҮҮД ӨНДӨР ХӨГЖИЖ БАЙГАА ҮЕД, ЗҮГЭЭР ТОМ БИЕТЭЙ ХҮН ДАСГАЛЖУУЛГЧ ХИЙДЭГ ҮЕ ӨНГӨРСӨӨН. ЯДАЖ НАСАНТОГТОХ БАГШ МЕНДИАШВИЛИ НАР ШИГ ОЛОН ЖИЛИИН ХУР ТУРШЛАГАТАЙ, МАТЕМАТИКЧ БАНДИ БАГШ ШИГ АНАЛИЗ ХИЙХ ЧАДВАРТАЙ, ДЭЭР ОНОЛЫН МЭДЛЭГТЭЙ ХҮН Л ХҮМҮҮСИЙГ ДАСГАЛЖУУЛАН БЭЛТГЭДЭГ ЮМ.

5."Харин ч тэгж их дэмжээд өмнөөс нервтээд унтаж чадахгүй байгаа бол ажил болгоод бэлтгэл дээр нь очоод багш дасгалжуулагч өөртэй нь уулзаж санаа оноогоо хэлээд болбол дэвжээн дээр гараад 5 минут барилдаад үзэхгүй юү" ГЭЖЭЭ. ХҮНЭЭС ҮГ СОНСОХГҮЙ АМЬДРАНА ГЭЖ БАЙХГҮЙ. ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТАЙ УУЛЗААД ЯВЖ БАЙДАГ Ч ЗАВТАЙ ХҮН ХОВОР. ХЭЛЭХ ЁСТОЙ ҮГЭЭ ХЭНЭЭР Ч ЗААЛГАХГҮЙ ХЭЛНЭ. ЯАГААД БИД ТЭДНЭЭС АМЖИЛТ НЭХЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ. ЯАГААД МОНГОЛЫН НЭРИЙН ӨМНӨӨС ОЧООД ШАЛ АРЧИЖ БАЙГАА ХҮНД ҮГ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ 5 МИНУТ БАРИЛДАХ ШИЙТГЭЛ АВАХ ЁСТОЙ ГЭЖ. НЭГЭНТ БӨХ БОЛНО ГЭЖ ОЛОН ЖИЛ БЭЛТГЭЛ ХИЙСЭН ЮМ БОЛ ОЛИГТОЙХОН БАРИЛДАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХҮМҮҮСИЙГ БӨХ БОЛООЧ ГЭЖ ХЭН Ч ГУЙГААГҮЙ, ЭЦСИЙН ЭЦЭСТ ӨӨРИЙХӨӨ ТӨЛӨӨ АМЬДАРЛЫНХАА ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА. ХҮН БОЛГОН ӨӨР ӨӨРИЙН АМЬДРАЛ, МЭРГЭЖИЛТЭЙ. БӨХ БАРИЛДАХЫН ХҮНД ХЭЦҮҮГЭЭР ГАЙХУУЛАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ.


Намаг балчигт унаад амь тэмцэн байгаа чөлөөт бөхийн талаар дуугай сууж чадахгүй байна.Энэ үед нь дээрээс нь нулимаад суугаад байх уу эсвэл эвийн хүчээр татан гаргах уу гэдэг нь гол асуудал.Би дээр хэлсэн энээс доош уналтын цэг байхгүй ээ гэж.Тэгэхээр энэ спортын талаар яаж хөгжүүлэх талаар бодож санаж явдаг аа хэлье

№1 Сургууль бүрт бөхийн секц
Энэ спортыг сонирхдог хүүхэд залуучуудын тоо эрс багассан ч хангалттай нөөц байгаа гэж бодож байна.Намайг бага байхад бараг сургууль болгон дээр л хэдэн матрас дээр хэдэн хүүхдүүд бөхийн секц гээд ноцолдоод байж байдагсан.Одоо цаг ондоо болсон ч анхан шатны нэгж болсон 10 жилийн сургуулиуд дээр олноор нь сэкц дугуйлан байгуулах хэрэгтэй.Ингэхдээ хүүхдүүдийн гол сонирхол дээр тулгуурлан бэлтгэлээ таслалгүй 5 сар явсан хүүхдүүдэд 1000 цаг PC тоглох эрх, эсвэл хүүхдүүдэд таарсан цалин өгөх хэрэгтэй.Хүүхэд гэдэг амьтан жаахан урамшаад жаахан юм сураад үеийнхэнийгээ хожоод ирэхээр аяндаа л бөхөөс салахаа болино. Мэдээж 10 жилийн биеийн тамрийн багш юу л заав гэж.Харин энэ секцний гол зорилго унаган авьяастай хүүхдүүдийг илэрүүлэх.Түүнчлэн чөлөөтийн секцээрээ дамжин бусад спорт рүү хөл тавих бололцоотой. Сургууль болгон дээр 20-30 хүүхэдтэй секц гараад ирвэл янз бүрийн клубын скаутууд бэлтгэл сургууль дээр нь очиж шинэ одыг хайх ажилдаа орно биз.Одоо байдал ямар байна гэхээр бөхөд дуртай хэрнээ секцэнд явах төлбөр нь байхгүй эсвэл олон автобус дамжин явах хүндрэлтэйгээс болж хичээн сайхан ирээдүйн аваргууд харанхуй подвалд PC-дэн өдрийг өнгөрөөж байгаа болоо.Лав л манай дэнжийн 1000-д байдаг бөхөд дуртай хамаатаны дүү маань секцэнд явах гэж 2-3 автобус дамжиж хэдэн сар болоод хаясан юмдаг.Сургууль бүрт бөхийн секц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их зардал гарахгүй ч их уурхайг нээх бололцоо байна.10 жилийн биеийн тамрийн багшид сарын цалин дээр нь 100,000 төг олгон секц эхлэхээс нь өмнө хэд хоногийн сургалтанд явуулж бөхийн анхан шатны мэдлэг олгох.Эсвэл ЧБ-ийн холбооны харьяа клубуудэд хичээлэж байгаа залуу болон ахмад тамирчдыг хуваарь гарган сургуулиудаар хичээл заалгаж болох юм.Хотын 100 сургууль дээр 2000-3000 хүүхэд шинээр хичээлэн тэднээс ирээдүйд юм дуулгаж магадгүй хүүхдүүдийг клубын скаутууд илэрүүлэн клуб дээрээ татан авах нь энэ хөтөлбөрийн гол үр дүн.
№2 Шагнал урамшуулал
Энэ гутамшигт ДАШТ өндөрлөсөний дараа холбоо хэвлэлийн бага хурал зарлаж шагнал урамшуулалын шинэ системд шилжихээ зарлах хэрэгтэй.
Ирэх ДАШТ, Олимпуудад манай шигшээ баг жин тус бүрд медаль авсан тохиолдолд тамирчин бүрт, түүнийг бэлдсэн багш бүрт 1 сая ам.долларын шагналтай гэж.Ядаж Азийн аваргадаа жин бүрт медаль аван багаараа түрүүлбэл 100,000$ гишүүн бүрт өгнө гэдгээ зарлах хэрэгтэй. Мэдээж юун боломжгүй юм яриад бидныг даапаалаад байна аа гэж тамирчид, бас сонирхогчид бодож болох юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд би ганцаараа л медаль аваад ганцаараа л тодороод улсаас өгөх 30 сая төгрөгөө авах уу эсвэл жин тус бүрд 7 медаль аваад багаараа долларын саятан болохуу гэсэн асуулт хариуллтай болох юм.Ингэсэнээр тамирчин бүрт багаар ажиллах чадвар нэмэгдэж сурсан мэдсэнээ хүнд жингийн хүнд гаруудаа заан ажиллах болно гэж бодож байна.Ер том зорилго том амжилтанд хөтөлдөг болохоос амь тэмцсэн жижиг зорилго эзэнтэйгээ л цуг үхдэг жамтай.Одоогийн нөхцал байдал хөнгөн 3 жинд л түлхүү анхаарч ганц нэг медаль гордоод байгаагаас биш уламжлал, нөөц сайтай хүнд жингээ бүүр зөнд нь хаяцаны тод жишээ сая 96 кг Алтантулга дээр гарлаа.Монголын спортын түүх олимп, дэлхийн аваргуудаар нэмэгдэн сайхан байгаа хэдий ч багийн дүнгээр дэлхийд түрүүлж үзээгүй л байна.Иймээс шинэ холбоо шинэ зорилго Багийн дүнгээр ДАШТ-ын алт авах гэж тодорхойлох хэрэгтэй.Үүнийг шоолон инээж эгдүүцэх хэрэггүй шүү найзууд минь ийм боломж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.Шинэ холбоод байгаа бизнесийн төлөөлөлүүд маань нэгдсэн мэдэгдэл хийж хэрэв жин бүртээ медаль авбал амалсан шагналаа бид хамтраад гаргаж чаднаа гэдэгээ итгүүлж харин та хэд л багаараа жин бүрээ анхааран сайн ажил гэж уриалаарай.
№3 Сургалт дасгалжуулалтын шинэ бодлого
Сүүлийн 20 жилийн байдлаас харахад цөөн хэдэн л тамирчин эх орныхоо нүүрийг тахлан байж.
89 он 74 кг Эрхбаяр хүрэл
90 он 82 кг Сүхбат хүрэл
93 он 57 кг Цогтбаяр хүрэл
2000 он гараад Оска 2 мөнгө Намба мөнгө хүрэл

20 жилд 5 хүн 7 медаль.Харин 24 жилийн өмнө 85 ДАШТ-д 2 мөнгө 1 хүрэл авч байж.Өөрөөр хэлбэл 85 оноос хойш чөлөөт бөх чөлөөт хурдатгалаар унаж энэ жил намаг балчигт гүн шигджээ.Үүний буруутаныг тэр энэ гэж цоллохоосоо өмнө сургалтын арга барил дээрээ бодмоор байна.
Энэ нь мэдээж шигшээгийн тренерийг соль гэсэн үг биш.Харин гадаадаас нарийн мэргэжилийн дасгалжуулагчдыг жин тус бүр дээр ажилуулах.Өөрөөр хэлбэл хөнгөн жинд А солонгос, дунд жинд иранаас, хүнд жинд оросоос багийн сэтгэл зүйчийг АНУ-гаас юм уу гэх мэтээр.АНУын бөхчүүдийн барилдаанаас үлгэр авч монгол школ гаргах хэрэгтэй.Эхний секундээс сүүлийн доль хүртэл мэддэг чаддаг чаддаггүй бүх мэх арга залиа гаргаж жинхэнэ дэвжээний эзэн шиг байдгийн.Миний хар ухаанаар бол монголын бөхтэй таарсан ямар ч аваргууд ёёоо энэ монгол жинхэнэ лай болно оо гарч ирээд л нохой шиг дайраад л амар заяа үзүүлэхгүй ядаж байхад яасан ч ядардаггүй юм яасан ч дайчин юм гэж боддог байгаасай.Өөрөөр хэлбэл дайчин чанар дээр суурилсан ажиллах чадвартай монгол бөхчүүд.Ялагдсан ч харахад урамтай манайхан бүх юмаа гаргасаан яадийн.дараа нь бол хожих л юм байна гэж фанууд бид бөхөөрөө бахархдаг байвал гоё.Одоогийн нөхцөл нь цаг дуусгаад нөгөө үндэсний бөх шигээ барьц сонгохыг хүлээх эсвэл 6 минутандаа барилдаанаа хувиарлах гээд нөөсөн анасан улсууд л харагдаад байна.Ийм школын бий болгохын тулд хүүхдийн тэмцээнээс нь эхлэн хамгийн олон оноо авсан хамгийн дайчин байсныг нь оноо хамгаалж аварга болсон хүүхдээс илүү урамшуулж тамирчин бүрийн сэтгэл зүйд нь алаад арьсаар нь гутал хийнээ гэсэн кодын суулгах хэрэгтэй байна.Одоо ихэнх л бөхчүүд сугалаа гоё байгаасай, эсвэл хожигдсон ч ойрхон оноогоор хусуулах юмсан гэсэн байртай л харагдах юм.Биеийн бяраар нэгийг оюуны бяраар олныг.Галзуу барын аманд гараа хийгээд зүрхийг суга тахах олон сайхан тамирчидтай болоорой :)
Tsetsen Mongol
 
Posts: 36
Joined: Thu Aug 27, 2009 4:54 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby AG » Thu Sep 24, 2009 9:45 pm

Гоё хэлжээ. Гэхдээ Бидний аж амьдралын маань статистик Африкийн орнуудын хэмжээнд байгаагаа бас бодох хэрэгтэй.
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Moza » Thu Sep 24, 2009 10:25 pm

Одоо 2 хүн үлдлээ... Бусад нь бүгд bye bye... :sad:
Маргааш...
67-д Б.Одончимэг vs DUGRENIER, Martine (CAN)
72-т О.Бурмаа vs FRANSSON, Jenny (SWE)
Амжилт хүсье... :mongol: :mongol: :gold :gold
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2522
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Miro Klose » Thu Sep 24, 2009 10:32 pm

манай чөлөөт бөх сүйрчээ ийм байгаагүй шүү дээ холбоо дотроо эв түнжингүй мэргэжлийн бус хүмүүс гээд бөөн зовлон Гантогтох яаж хөөрхий дасгалжуулхав дээ дасгалжуулагчийн туршлаггүй хүн. Одоо яаралтай ерөнхий дасгалжуулагчаар Магсар багшийг авчрах хэрэгтэй дээ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Gunnerz » Fri Sep 25, 2009 1:06 pm

цаашаа үзэл бодлоо илэрхилээд байгаарай манайхан маш их мэдээлэлтэй болжийн :-D
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 7676
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ 10 хоног

Postby chegevara » Fri Sep 25, 2009 1:52 pm

манай чөлөөтийнхөн бүтэн багаараа холбоотойгоо юутай хээтэйгээ онигоо ..... хөөрхий ......
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby soundofkiss ' mino » Fri Sep 25, 2009 2:06 pm

би явсан бол ядаж хүрэл,
Image
User avatar
soundofkiss ' mino
 
Posts: 47
Joined: Sat Sep 19, 2009 3:13 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Moza » Fri Sep 25, 2009 3:23 pm

soundofkiss ' mino wrote:би явсан бол ядаж хүрэл,

Хамгийн сүүлд орвол их юм... :mrgreen:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2522
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Miro Klose » Fri Sep 25, 2009 5:23 pm

soundofkiss ' mino wrote:би явсан бол ядаж хүрэл,


bitgii morood :RD
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Miro Klose » Fri Sep 25, 2009 5:28 pm

kayo wrote:Наранбаатарын сая дэлхийн аварга болсон солонгостой барилдсан барилдааныг сая үзлээ, эхний үед хийсэн тэр гар ороох мэх бол маш их техник *a*рдсан мэх, иймэрдүү том тэмцээнд, ижил түвшний тамирчид дунд бол нээх хийгээд байдаг мэх биш, тийм мэхийг маш гоё техникээр бярдаж хийж 3 оноо авж байна, уг нь бол илүү техник, хөдөлгөөнтэй л харагдаж байна. Даанч нэгдүгээр үеийн төгсгөл гэхэд л хялаачихаж байна лээ, байсхийгээл өвдөгний боолтоо янзлаа л, уг нь бол ганц үе барилдаад ядрах бөх биш ш дээ, үнэхээр маш шахуу хувиартай, их ядарж очсон нь харагдаж байна л даа. Наранбаатарыг бол буруутгаж чадахгүй нээ, солонгосоос илүү л харагдаж байна.
Хоёр дугаар үед сэргэлт авж чадаагүй, сулхаан хөл рүү нь ороход л алдаж байхын, нөгөө солонгос нь учиргүй тийм илүү техник, бяртай хүн бол биш л байна, манай хүн хав золгоод авахад бол хөдөлгөхгүй л байна, харин их ядардаггүй дайчин нөхөр байна л даа.
Харин тэр англи бол муу амьтан байноо, урт гулжиганасан юм л байна, эхний үед ялчихаад, хоёрдугаар үед 20н секунд зүгээр хараад зогсчихсон бол ялчих газар чинь дэвжээнээс түлхүүлээд гарчихын, тэгээд хялаагаад үхэнгээ алдаж байнаа, арай ч ингэж барилдах хүн биш дээ. Сүүлд шодоо айлын талд таараад, шүүгч нь зүгээр шүглээ үлээгээл барилдуулахгүй харсаар байгаад манай хүнийг торгож байхын.
Өнөрбатын хувьд тэр солонгос нь сайн юм байна лээ, манай хүн хамгаалсаар байгаад, эхний үед шодооны барьцнаас ялж байна, хоёрдугаар үед ч бараг ялагдсан даа, сүүлийн мөчид харин ард гарж байж оноо авж ялжээ.
Тэр турк бол бакь, хатуу нөхөр байна, манай бөх бас шодооноос нэг оноо авж эхний үеээ ялсан ч, хоёр, гуравдугаар үед олигтой ажиллаж чадсангүй, өмнө нь энэ хүүхдийн барилдааныг харж байгаагүй, техник муутай юмаа, яг өөрөө явж ер оноо авсангүй, хөлдөө амархан алдаж байна, хөлд нь явчихаад, түрээд явж чадахгүй, алдчихаад байхын. Муу л байна.
Хамгийн харамсалтай нь Наранбаатар л байна, үнэхээр илүү байж ялагдаад, ядаж хоёр хоногийн өмнө очсон бол ингэж барилдахгүй дээ. Эхний үед ажилчихаад л сарвайчаад барилдаж чадахгүй.

tiim iluu baij yalagdana gej utgagui yaria uneheer sain bsan bol yalah l estoi harin hariuclaggui gej dugnej bolohiin cholooted bol zondool mongo ulsaas ogson shd tegeed ur dun n ene
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Seleção » Fri Sep 25, 2009 8:34 pm

ergej harj yavdag huniig bi l lav medehgui yum bna. Terentei adilhan tuuhiig dursaad yahav dee. Yun Bayanaa Oidov Muuyuu .Yur ni ireeduigee yarisan uls hugjij tuuhee yarisan uls sunudug gesen ug bii de
AC Milan
User avatar
Seleção
 
Posts: 49
Joined: Tue Sep 15, 2009 7:02 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby bure » Fri Sep 25, 2009 8:36 pm

72 kg-iin burmaa swediin boxiig yallaa daraagiin toirogt amjilt
bure
 
Posts: 670
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Khosoo » Fri Sep 25, 2009 9:46 pm

За хэсгийн аваргын төлөө
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4134
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Tsetsen Mongol » Fri Sep 25, 2009 9:47 pm

bure wrote:72 kg-iin burmaa swediin boxiig yallaa daraagiin toirogt amjilt

72 кг бурмаа Австрийн бөхийг ялж аваргын төлөө үлдлээ.
Tsetsen Mongol
 
Posts: 36
Joined: Thu Aug 27, 2009 4:54 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby irgen_toroo » Fri Sep 25, 2009 9:57 pm

Tsetsen Mongol wrote:
bure wrote:72 kg-iin burmaa swediin boxiig yallaa daraagiin toirogt amjilt

72 кг бурмаа Австрийн бөхийг ялж аваргын төлөө үлдлээ.



Chi haanaas medeelel avav. Barildaagvi bgaa um bish uu.
User avatar
irgen_toroo
 
Posts: 250
Joined: Fri Jul 17, 2009 2:36 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Moza » Fri Sep 25, 2009 10:03 pm

Австрийн бөхтэй барилдаагүй бн... 12 цагаас юм биш үү...
Явж явж бурмаа Монголын нэрийг аврах нь дээ... :mongol: :gold :eek:
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2522
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby alm » Fri Sep 25, 2009 10:15 pm

alm
 
Posts: 4
Joined: Thu Nov 22, 2007 7:38 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Tsetsen Mongol » Fri Sep 25, 2009 10:17 pm

[quote="Moza"]Австрийн бөхтэй барилдаагүй бн... 12 цагаас юм биш үү...

http://www.themat.com/specialevents/200 ... ntID=21976 endees medeelel avlaa.end Live байгаа.Одоо барилдах хужаа урьд нь олон улсын тавцанд гарч байгаагүй шинэ хүн байна.Энэ гар 3-р тойрогт Болгарын алдарт бөх дэлхийн 3 удаагийн аварга Станка-г хэрээст мэхээр, дараа нь украйныг ялан гарч ирлээ. Хятадууд ер нь энэ жинд уламжлал сайтай.2007 онд мөнгө 2008 онд алт авч байсан. Манай Бурмаа ч европын хамаг шилдэгүүдийг ялан гарсан.Одоо нэг хожвол Монголын эмэгтэй чөлөөтийн түүхэнд АНХНЫ дэлхийн аварга болох юм.67 кг жинд Одончимэг одоо дагах барилдаанаа хийж эхлэж байна.Одоо азарбайжантай дараа нь украйнтай барилдан ялбал Японтой хүрлийн төлөө барилдахаар оноолт байна.
Tsetsen Mongol
 
Posts: 36
Joined: Thu Aug 27, 2009 4:54 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby mig28 » Fri Sep 25, 2009 10:24 pm

одоогийн байдлаар мөнгөн медал хужааг хусвал алт
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1320
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest