Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/

Moderator: Бөхийн модууд

Монголчууд хэрхэн оролцох вэ?

Нэг алт авна
6
13%
2 ба түүнээс дээш алт авна
3
7%
1 алт, 1 мөнгө авна
1
2%
3 өөр өнгийн медал авна
4
9%
4 ба түүнээс дээш медал авна
1
2%
Шагналт байраас хэтрэхгүй
12
26%
Медалгүй, юу ч үгүй буцна
19
41%
 
Total votes : 46

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Baterdene_mn » Wed Sep 23, 2009 6:39 am

Бокс 2007 онд ДАШТ аас 1 мөнгө 2008 онд олимпоос 1 алт 1 мөнгө 2009 оны ДАШТ Миланаас 1 алт 1 мөнгө 1 хүрэл гээд нэмэгдэж байна олимпийн мөнгөн медалт маань би бол олимпийн аврага байх байсан гэдгээ харууллаа гэтэл Жудо Чөлөөт хоёр нээх ялгагдах юм алга байна даа. Жудо-г Түвшинбаяр 2008 онд аварсан гэхдээ олимпийн аврага ДАШТ д оролцохгүй яагаад талбай тойроод гүйгээд байгааг ойлгохгүй юм , энэ жил Цагаанбаатар гавьяат маань урамтай сайхан барилдаж авраагүй бол ай мэдэхгүй юм чөлөөт бөхийхөн минь медалтай л болоосой Зовхи өдөө байна шүү
Мөнх тэнгэр Монголыг ивээг
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby A Nesta » Wed Sep 23, 2009 8:47 am

manai 74kgiin Gombodorj medali avchix bxoo tun aztai bna shd buhel buten 32 bohoos gantsaaraa gots morgotson xexe daraagiin Venesvul Moldaviin 2iin ali xojsong ylchix bxoo xarin gants orsoldogch ni Azerbajenii tamirchin l xaragdaj bna amjilt Gombodorjdoo
Italy-world best team
A Nesta
 
Posts: 95
Joined: Mon Jan 21, 2008 9:17 pm
Location: UB

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby ХАЛИУН » Wed Sep 23, 2009 9:32 am

Баруун этгээдэд зорчсон тэмдгэлэл-2

Хувь заяаны эрхээр нутаг буцах болсон ах дүү нарын араас ахиад гурван хєвгүүн дарцаглан хийсэх орны нутагт дахиад ноцолдохоор болж гэнэ. Эхний хєвгүүн ноцолдооноо зүүн шаруудын нутгийн хєвгүүнтэй хийж нэг хэсэгт нь тэнгэр харж нєгєє хэсэгт нь адилхан үзсэн ч аргагүй унаж дийлэгдэв гэнэ.
Хоёрдугаар хєвгүүн алсын орны хєвгүүн мєн даруулж гэнэ. Гуравдугаар хєвгүүн мєн л тэнгэр харж ойчив гэнэ.
Эвийдээ энэ нутгийн хєвгүүд эзэгнэхэн дайтаж явсан энэ тєрлєєрєє аргагүй муухай унасаар эх нутгийн ард нь халаглан харж харууссаар байв гэнэ. Эхнээсээ буруу эхэлсэн энэ тоглоомын буруу зєвийг хайхаар нутгийн ардууд цэц булаалдан цэцэрхэж эхлэв гэнэ. Ардын амнаас гарах үг нь эцэг болон авга нарыг нь буруутган энэ хєвгүүдийн хувь заяагаар эгэлгүй их тоглосныг эх адаггүй ярьж эхлэв гэнэ.
Vлдсэн багахан хугацаанд бүсгүйн заяаг харж ард түмний охидуудаа яажшуухан ноцолдохыг үзэх үлдэв.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby ider » Wed Sep 23, 2009 9:40 am

Rooney wrote:
AG wrote: ..................... ****2......................... махан бөмбөлөгнүүд .............

Чөлөөт бөхийнхөн муу барилдсаны төлөө үндэсний бөхчүүдийг махан бөмбөлөг,****2гаар нь дуудаад яахав дэ. Энэ чинь өөр төрлүүд шүү дэ.
Зүгээр л энэ бол Чөлөөт бөхийн холбооны удирдлага олон жилийн турш ялзарсан байдалтайгаар явж ирсний л гай. Тэр шүүгч Басхүү гэдэг нөхөр энэ холбоог дампууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн айхтар хорчин байгаа юм да. Тамирчдыг гадны тэмцээнд өөрийн үзэмжээр явуулна. Олон сайн хөвгүүд Басхүүтэй таарамжгүйгээсээ болж ид амжилт гаргах насан дээрээ олон улсад тэмцээнд явж чадаагүй. FILA-д нэр хүндтэйгээ ашиглаад өөрөө бүх эрх мэдлийг гартаа авч энэ холбоог намагт хийсэн. Өсөхөө нэг үзээд дийлээгүй өөрөө сонин сэтгүүлээр баахан хусуулаад сүүлд бараг зугтаасан. Харин одоо Гантогтох, Сумьяа, Сүхбат /Гацуурт Чинбатыг энэ холбоонд уруу татсан хүн бол жижиг аварга/ нар тэр нийлж энэ бүхнийг арилгах санаатай яваад байгаа юм да. Уул нь Басхүүг холбооноос бүр мөсөн хөөх хэрэгтэй байсан боловч FILA-д нэр хүндтэй дээр нь холбооны хурал болохоор өөрийн хүмүүсээ оруулаад хор найруулаад шүүгчийн зөвлөлийн даргаар үлдсэн юм. Тийм учраас ялзрал бүрэн арилахгүй л байна. Тэрнээс хэдэн бөхчүүд ирээд ийм болгосон юм байхгүй. Чиний тэр яриад байгаа Ойдов гуай нь бас Сумьяатай хамт энэ бүхнийг хийлцэж байгаа гэж ойлгож болно.

AG үнэн л юм бичсэн байна ш дээ. Чи бодоод үз дээ.
Чөлөөтийн шигшээг сүүлийн 6 жил хэн ахалж дасгалжуулж байна. Дандаа үндэснийхэн.
Чөлөөтөөр ид амжилт гаргадага 60,70 оны ахлах дасгалжуулагч нь хэн байв ? Тухайн үедээ ЗХУ-д боловсрол эзэмшсэн үндэстэй ямар ч холбоо байхгүй Магсар гуай дасгалжуулж байсым ш дээ. Яахав Үндэсээр хичээллэдэг бахчүүдийг зөв дасгалжуулж тухайн үедээ дэлхийд хүчтэй өрсөлдөшч бөхчүүдийг төрүүлэн гаргаж байсан байх. Тэр үеийн чөлөөт нээх хөгжөөгүй бөхчүүд ч гэсэн одоо үеийн бөхчүүдийг бодвол техник хурд аль аль талаараа муу байсан байх. Дараа нь Баянаа аварга,Ойдов гуай, Дамдиншарав,Сэрээтэр гээд л олон үндэсний бөхчүүд дасгалжуулж байсан. Тэхдээ эд хэд бол юун тэр Өсөхөө ,Сумьяа ,Гантогтох . Эд нарын хажууд жинхэнэ дэлхийд данстай хур туршлагатай хүмүүс байсан. Харин эд нар юу билээ улсын наадмаас нэг их хол гараагүй хүмүүс ш дээ. Ийм хүмүүсээр дасгалжуулуулж байгаа бөхчүүдээс амжилт нэхэх ч хэцүү л дээ. Адаглаад л гадны дасгалжуулагчид нь тамирчиддаа ямар байдлаас ямар мэх хийх гээд олон шинэ техник зааж байхад манай хэд аягүй бол цаг дуустал хамгаалж байгаад барьц сонго ухааны л юм ярьж байгаа ш дээ худалч хүнд. Тэр Сумьяа эд нар бол Сиднейд дүрэмээ сайн судлаагүй л тууж явсан ш дээ, Өсөхбаяр нь Афинд улсын наадамд барилдаж байгаа аятай таахалзаад шал арчсан. Ер нь энэ хэдийн дасгалжуулна гэж юу байдын. Адаглаад билетээ захиалж чадахгүй байгаа юм чинь. Ер нь Басхүү нь ч тэр, энэ хэд ч тэр бүр зайлдаггүймаа гэхэд дасгалжуулах ажлаас ядаж арилаад өг. Оронд нь тэр Орос,Дагестанаа ч юм уу,Сэрээтэр Ойдовоо дуудах хэрэгтэй ш дээ
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby 1220 » Wed Sep 23, 2009 10:27 am

гутамшиг хэлэх ч үг алга. Ойдовын хувьд бол худлаа. Яс юман дээр Ойдовын шавь гээд бараг ганц ч спортын мастер байдаггүй гэсэн байх шүү. Хар Ганбаа шиг О.Баянмөнх шиг жинхэнэ дасгалжуулагч нар хэрэгтэй. Яахав ерөнхийгөөр Гантогтох байхад болно штээ.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Mr.Sex » Wed Sep 23, 2009 10:29 am

Гол нь дасгалжуулагчдаа биш юм биш үү? Дасгалжуулагч бол яахав дээ, хэдэн тэмцээнд тамирчинаа аваад л очно, сурсан мэдсэн, үзсэн харсанаа хэдэн хүмүүст зааж зөвлөсөн шүү болоод одоо нөгөө Өсөхбаяр аваргын хэлдэгээр бол тэгээд л бага сага спонсор олоод л явчдаг эд шиг билээ шд...... Ямар огт бөх мэдэдгүй хэдэн сургуулын нусаакуудад багшлах гэж байгаа биш дээ.......
Харин холбоо л нэг л болохгүй байгаа юм биш үү? аргагүй сод авьястай манай бөхчүүд л жишээ нь Пүрэвбаатар, Наранбаатар нар л Монголын чөлөөтийг хэдэн жил дэлхийд авч явсан, дэлхийн аваргаас ганц нэг медал аваад ирээд тэрэнд нь ч манайх шиг уужим сэтгэлтэй ард түмэн эх орон сэтгэл ханаад олон юм дуугардаггүй л болохоос биш........ Чөлөөтийн холбоо өөрөө дотроо одоо манай их хурлын гишүүдээс ч дутахааргүй том том бүлгэм, толгой идээ бээртэй гэж сонссон....... Тэрнийг нь л зөв замаар шахаад гаргах л хэрэгтэй байна даг........
Mr.Sex
 

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby AG » Wed Sep 23, 2009 11:20 am

Удирдлага нь буруу байлаа гээд тамирчдыг бэлтгэлийг нь хийлгэхгүй хангамжаар хангахгүй байгаа гэдэгт би лав итгэхгүй байна. Сүүлийн хэдэн жил шигшээ багын энэ хэдэн нөхөд улс хангалттай харж байгаа гэж боджийно. Яахава удирдлагын буруу бол байгаа байх. Миний бодлоор дасгалжуулагчид болон доороос шинэ залуучуудыг олж илрүүлэх тал дээр үнэхээр дутагдалтай ажиллаж байна. Ядаж манай бөхчүүд ямар ч дайчин байдалгүй ямар үхээнц байдгыг та нар сайн мэднэдээ. Дэлхийн шилдэг бөх гэдэг манай чөлөөтийн хэд шиг зугтаж аргалах гэдэггүй дайчин сайхан мэх хйиж мэхэндээ даацтай бяртай тийм л эрчүүд байдаг. 2004 онд Гацалов-ын олимпын алтын төлөө барилдааныг үзэж байхад цаг дөнгөж эхлээл шууд өмсөөл 3-н оноо авчижийгаа байхгүй юу. Тийм сайхан зоригтой хийморьтой. Манайхан яадаг билээдээ. Иймэрхүү дайчин сайхан барилдах барилдааны арга техникийг сайн эзэмшүүлэх хэрэгтэй байнашдээ. Хүнд жингийн манайхны зарим бөхийг харж байхад зарим нь мэх хийж мэддийм болуу гэмээр донгио барилддагышдээ. 85 бол хамгын нийтлэг байдаг жин. Ихэнхи эрчүүд иймэрхүү жинтэй байдаг. Тэгтэл Ганзориг гэж энэ залуу хэдэн жил барилдаваа. Олигтой амжилт ч байхгүй. Яагаад доороос шинэ залуу хүүхэд гаргахгүй байна вэ. Хүүхдүүлийг чөлөөтөд татаж барилдуулах тийм механизм огт байхаа больцымуу. Одоо ерөөсөө манайхан чаддаггүйм бол Дагестанаас хүн авчир. Олимп дэлхийн аварга өчнөөн дайчин бөхчүүд Дагестан-аас төржийнө. Тэнд бөхийн сургууль их байдаг гэж сонссон. Гайгүйгээс нь нэгийг аваад ядаж зөвлүүлээд суулгавал
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby ARSHAVIN » Wed Sep 23, 2009 11:28 am

Яахав дасгалжуулагчийн хувьд бол бөх байж болно. Ядаж нэг юм уншдаг, анализ хийдэг, хүн байх хэрэгтэй шдээ. Ядаж тамирчин оргил ачаалыг хэзээ авах вэ, хэдэн км гүйдэг байх ьэ, бие халаалтийг хэдэн минут хийх вэ интэр гээд нэг номын дуу сонссон хүн авчрамаар байнашдээ. Багшлахаасаа илүү таахалздаг юмнууд хэрэггүйшдээ.
User avatar
ARSHAVIN
 
Posts: 55
Joined: Tue Sep 02, 2008 8:07 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Tsetsen Mongol » Wed Sep 23, 2009 11:51 am

Уурлаад нервтээд хэрэггүй ээ бөхийн олон фанууд ээ.Учир юү гэхээр
1.Тэр улирсан баларсан Ойдов Баяанаа аваргын үеийг бүү дурс.Тэр үеийн бөхийн хөгжилийг одоотой бүү харьцуул.Өөрөөр хэлбэл Ойдов гуайгаар ахлах дасгалжуулагч хийлгэвэл бүр л уруудана.1994 онд Ойдов гуай ахлах хийгээд явж л байсан.Та хэдийн зарим нь мэдэхгүй болохоор гайхаж магад.Ойдов гуай бүх жингийн бөхчүүдийг өвдөглөж хөлд орохыг хориглоод жинхэнэ жонхуу болгож байсан.Чөлөөт бөхөд өвдөг хүргэхгүйгээр хөл авна гэдэг бол 60-70 онд л байсан техник байх.Тэгээд бэлтгэл дээр бүх тамирчид тийм бэлтгэл хийгээд яг тэмцээн дээрээ юун өвдөг ямар үндэс барилдаж байгаа биш аль боломжит хувилбараараа л авдаг байсныг санаж байна.Мөн олимп ДАШТ"ыг тв-гээр тайлбарлахдаа дандаа ханз ханз шаана энэ нь юм мэдэхгүй масс үзэгчдэд их гоё таалдагдаг юм шиг байгаан. Оросын алдарт бөх олимпийн аварга сая 4 дэхээ түрүүлдэг Гацаловыг л энэ ч дээ явахгүй бөх байна хөл авахдаа буруу аваад байна ч гэх шиг юм яриад сууж байдаг.
2.Үүнээс цааш чөлөөтийнхөний амжилт бага багаар ч гэсэн дээшилнэ гэдэг нь тов тодорхой.Яагаад гэвэл одоогийн түвшингээс доош уруудах шат байхгүй болохоор санаа зоволтгүй.олимп ДАШТ-д муу оролцож байсан тохиолдолууд зөндөө байсаан. Тэгэхдээ 2008-2009 оных бол жинхэнэ хямрал байлаа. Олимпод 1 ялалт 6 ялагдал. энэ жил ч мөн тэр хавьцаа л явж байна.Ер нь аль улсын шигшээ баг уруудаж өгсөж байдаг ш дээ.Одоо л гэхэд Месси, Ронолдо тэргүүтэй аргентин португал ирэх жилийн хөл бөмбөгийн ДАШТ-ыг өнжиж магадгүй болоод байгаа.
3.Өсөхөө Сумьяа Ганий Сүхбат нарт баярлах хэрэгтэй.Эд хар амиа хоохоолоод биеийн амарыг хараад хувийн ажлаа хийгээд явбал явна ш дээ.Харин ч мөнгө төгрөг нервээ заран байж өөрсдийн хүрээгүй амжилтандаа ирээдүй хойчоо хүргэх гээд залуу зандан насандаа эвлэлдэн нэгдэж чадаагүйнхээ хорыг ойлгон нэгэн зүгт нэгэн сэтгэлээр ажиллаж байгаа.93-2000 оны үед эд хоорондоо бэлтгэлээ хийн нэгдсэн цугларалтанд хамрагдаж байсан бол бүгд л ДАШТ-аас медальтай аваргууд байх боломж байсийн.
Гантогтох 95 онд зооны аваргын төлөө болон ДАШТ-д хүрлийн төлөө 1 хэн оноогоор хожигдож байсан.Тэр үеийн дэлхийн намбар ванууд болох Расул Хадем,Курамагмедов нарын хамгийн эвгүй өрсөлдөгч байсан. Сумьяагийн хувьд АНУ-ийн бөх Курт Англ, Оросын Курамагмедов, Гүржийн Куртназде, Ираны Аббас жадиди, Кубын Родригрес зэрэг луугаруудтай ана мана ач тач үзэж байсаан.
Өсөхөөг амтай болгон л муулдаг ялагдсаныг ямар ч мартдаггүй юм.Өндөр хүн Туркын дэлхийн аваргыг нутаг дээр нь Оросын алдарт бөх Мусулбесийг цэвэр дарж түүнчлэн Бага дэлхийн аварга гэгдэг Кара"гийн тэмцээнд оросууд бүгдийг нугаслаад финалдаж л байсан.
Тэгээд эд хэдийн нэг нь ДАШТ-д явах болохоор л нөгөө хэд нь бэлтгэлээ хаяад явчихна.Тэгээд л муу Бор Ганхуяг Мийгаа зааныг л нухаж байгаад л тэмцээнд явдаг байсан.
Харин тэр үед эд хэд өдөр бүр хамтаа бэлтгэл хийдэггүй юмаа гэхэд одоогийнх шиг ДАШТын өмнө сорилгууд хийдэг байсан бол алаад хаяцан байгаа.Сая шинэ байгууллагдсан холбоо нь энэ тархай бутархай олон жижиг овог аймгууд шиг клубуудыг нэгтгэн 120 тамирчинтай нүсэр бэлтгэлийг хийлгэж чадсан. Өөрөөр хэлбэл 90ээд он шиг жалга жалгандаа биеээ халаахгүй бэлтгэл болгон дээр ижил түвшиний тамирчидтайгаа барилдах боломжыг бүрдүүлсэн.Энэ нь цаашдаа үр дүнгээ өгөх биз. Манай тамирчид ямар зүв зүгээр жил хэвтэж байгаад шууд ДАШТ руу явсан биш энэ их бэлтгэл, хийж байгаа ажлын үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэж байна оо
4.Гантогтохыг соли гэнэ ээ. 2005 онд боксийн холбоо шинээр зохион байгуулагдаж анхны ДАШТ-даа орохоор сүр дуулиантай явж байсаан.Дэлхийн нэг номер кубын шигшээ Монголд ирж ДАШТын бэлтгэлээ 14 хоног хийгээд шууд тэмцээндээ явж байсан.Тэр ДАШТ-аар боксийн 8 тамирчин (Бадар-ууган, Сэр-дамба Мөнх-эрдэнэ гэх мэт) эхний тойрогтоо ялагдаж ганц 54 кг нэг ялалт авч байсийн.Тэгээд шууд Банди багш болон бусад гаруудыг солисон бол одоо ийм өндөр амжилтанд хүрэх байсан уу бүү мэд.Лав л дээрдэхгүй. Тэгэхээр ирэх олимп хүртэл нэг хамт олон нэг багштайгаараа явбал дээр болов уу.
5.Ер нь бүх спортын бүх фанууддээ хандаж хэлэхэд ялагдсан тамирчидаа элдэв хараал ерөөлийн үгээр битгий муулцгаа л даа тэхүү.Магадгүй чи ч гэсэн амьдрал гэдэг их спортын талбарт цэвэр даруулаад л эсвэл байнга л нуман тулгуурт орж байдаг ч юм бил үү хэн мэдлээ. Харин ч тэгж их дэмжээд өмнөөс нервтээд унтаж чадахгүй байгаа бол ажил болгоод бэлтгэл дээр нь очоод багш дасгалжуулагч өөртэй нь уулзаж санаа оноогоо хэлээд болбол дэвжээн дээр гараад 5 минут барилдаад үзэхгүй юү.Өнгөрүүлсэн амьдрал чинь нүдэнд харагдаад л ингээд үхдэг юм байж гэж бодогдох байхдаа.Манай спортын фанууд дэндүү шүү зарим нь.Цагаанааг олимпод ялагдахад яасан дэндүү их тэнэгтсэн.Магадгүй Түвшинбаяр тэр их доромжлолоос айгаад спортоо бүүр хаяж ч байгаа юм бил үү. Медаль авахаар нь тэнгэрт тулгаад ялагдахаар нь PC-нийхээ цаанаас алах нь холгүй л болох юм.Яс юманд дээр гудамжинд таарвал ахаа гарын үсгийг чинь авяа гэж шаана даа.
Tsetsen Mongol
 
Posts: 36
Joined: Thu Aug 27, 2009 4:54 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby ХАЛИУН » Wed Sep 23, 2009 12:21 pm

Tsetsen Mongol wrote:Уурлаад нервтээд хэрэггүй ээ бөхийн олон фанууд ээ.Учир юү гэхээр
1.Тэр улирсан баларсан Ойдов Баяанаа аваргын үеийг бүү дурс.Тэр үеийн бөхийн хөгжилийг одоотой бүү харьцуул.Өөрөөр хэлбэл Ойдов гуайгаар ахлах дасгалжуулагч хийлгэвэл бүр л уруудана.1994 онд Ойдов гуай ахлах хийгээд явж л байсан.Та хэдийн зарим нь мэдэхгүй болохоор гайхаж магад.Ойдов гуай бүх жингийн бөхчүүдийг өвдөглөж хөлд орохыг хориглоод жинхэнэ жонхуу болгож байсан.Чөлөөт бөхөд өвдөг хүргэхгүйгээр хөл авна гэдэг бол 60-70 онд л байсан техник байх.Тэгээд бэлтгэл дээр бүх тамирчид тийм бэлтгэл хийгээд яг тэмцээн дээрээ юун өвдөг ямар үндэс барилдаж байгаа биш аль боломжит хувилбараараа л авдаг байсныг санаж байна.Мөн олимп ДАШТ"ыг тв-гээр тайлбарлахдаа дандаа ханз ханз *a*на энэ нь юм мэдэхгүй масс үзэгчдэд их гоё таалдагдаг юм шиг байгаан. Оросын алдарт бөх олимпийн аварга сая 4 дэхээ түрүүлдэг Гацаловыг л энэ ч дээ явахгүй бөх байна хөл авахдаа буруу аваад байна ч гэх шиг юм яриад сууж байдаг.
2.Үүнээс цааш чөлөөтийнхөний амжилт бага багаар ч гэсэн дээшилнэ гэдэг нь тов тодорхой.Яагаад гэвэл одоогийн түвшингээс доош уруудах шат байхгүй болохоор санаа зоволтгүй.олимп ДАШТ-д муу оролцож байсан тохиолдолууд зөндөө байсаан. Тэгэхдээ 2008-2009 оных бол жинхэнэ хямрал байлаа. Олимпод 1 ялалт 6 ялагдал. энэ жил ч мөн тэр хавьцаа л явж байна.Ер нь аль улсын шигшээ баг уруудаж өгсөж байдаг ш дээ.Одоо л гэхэд Месси, Ронолдо тэргүүтэй аргентин португал ирэх жилийн хөл бөмбөгийн ДАШТ-ыг өнжиж магадгүй болоод байгаа.
3.Өсөхөө Сумьяа Ганий Сүхбат нарт баярлах хэрэгтэй.Эд хар амиа хоохоолоод биеийн амарыг хараад хувийн ажлаа хийгээд явбал явна ш дээ.Харин ч мөнгө төгрөг нервээ заран байж өөрсдийн хүрээгүй амжилтандаа ирээдүй хойчоо хүргэх гээд залуу зандан насандаа эвлэлдэн нэгдэж чадаагүйнхээ хорыг ойлгон нэгэн зүгт нэгэн сэтгэлээр ажиллаж байгаа.93-2000 оны үед эд хоорондоо бэлтгэлээ хийн нэгдсэн цугларалтанд хамрагдаж байсан бол бүгд л ДАШТ-аас медальтай аваргууд байх боломж байсийн.
Гантогтох 95 онд зооны аваргын төлөө болон ДАШТ-д хүрлийн төлөө 1 хэн оноогоор хожигдож байсан.Тэр үеийн дэлхийн намбар ванууд болох Расул Хадем,Курамагмедов нарын хамгийн эвгүй өрсөлдөгч байсан. Сумьяагийн хувьд АНУ-ийн бөх Курт Англ, Оросын Курамагмедов, Гүржийн Куртназде, Ираны Аббас жадиди, Кубын Родригрес зэрэг луугаруудтай ана мана ач тач үзэж байсаан.
Өсөхөөг амтай болгон л муулдаг ялагдсаныг ямар ч мартдаггүй юм.Өндөр хүн Туркын дэлхийн аваргыг нутаг дээр нь Оросын алдарт бөх Мусулбесийг цэвэр дарж түүнчлэн Бага дэлхийн аварга гэгдэг Кара"гийн тэмцээнд оросууд бүгдийг нугаслаад финалдаж л байсан.
Тэгээд эд хэдийн нэг нь ДАШТ-д явах болохоор л нөгөө хэд нь бэлтгэлээ хаяад явчихна.Тэгээд л муу Бор Ганхуяг Мийгаа зааныг л нухаж байгаад л тэмцээнд явдаг байсан.
Харин тэр үед эд хэд өдөр бүр хамтаа бэлтгэл хийдэггүй юмаа гэхэд одоогийнх шиг ДАШТын өмнө сорилгууд хийдэг байсан бол алаад хаяцан байгаа.Сая шинэ байгууллагдсан холбоо нь энэ тархай бутархай олон жижиг овог аймгууд шиг клубуудыг нэгтгэн 120 тамирчинтай нүсэр бэлтгэлийг хийлгэж чадсан. Өөрөөр хэлбэл 90ээд он шиг жалга жалгандаа биеээ халаахгүй бэлтгэл болгон дээр ижил түвшиний тамирчидтайгаа барилдах боломжыг бүрдүүлсэн.Энэ нь цаашдаа үр дүнгээ өгөх биз. Манай тамирчид ямар зүв зүгээр жил хэвтэж байгаад шууд ДАШТ руу явсан биш энэ их бэлтгэл, хийж байгаа ажлын үр дүн нь удахгүй гарна гэдэгт итгэж байна оо
4.Гантогтохыг соли гэнэ ээ. 2005 онд боксийн холбоо шинээр зохион байгуулагдаж анхны ДАШТ-даа орохоор сүр дуулиантай явж байсаан.Дэлхийн нэг номер кубын шигшээ Монголд ирж ДАШТын бэлтгэлээ 14 хоног хийгээд шууд тэмцээндээ явж байсан.Тэр ДАШТ-аар боксийн 8 тамирчин (Бадар-ууган, Сэр-дамба Мөнх-эрдэнэ гэх мэт) эхний тойрогтоо ялагдаж ганц 54 кг нэг ялалт авч байсийн.Тэгээд шууд Банди багш болон бусад гаруудыг солисон бол одоо ийм өндөр амжилтанд хүрэх байсан уу бүү мэд.Лав л дээрдэхгүй. Тэгэхээр ирэх олимп хүртэл нэг хамт олон нэг багштайгаараа явбал дээр болов уу.
5.Ер нь бүх спортын бүх фанууддээ хандаж хэлэхэд ялагдсан тамирчидаа элдэв хараал ерөөлийн үгээр битгий муулцгаа л даа тэхүү.Магадгүй чи ч гэсэн амьдрал гэдэг их спортын талбарт цэвэр даруулаад л эсвэл байнга л нуман тулгуурт орж байдаг ч юм бил үү хэн мэдлээ. Харин ч тэгж их дэмжээд өмнөөс нервтээд унтаж чадахгүй байгаа бол ажил болгоод бэлтгэл дээр нь очоод багш дасгалжуулагч өөртэй нь уулзаж санаа оноогоо хэлээд болбол дэвжээн дээр гараад 5 минут барилдаад үзэхгүй юү.Өнгөрүүлсэн амьдрал чинь нүдэнд харагдаад л ингээд үхдэг юм байж гэж бодогдох байхдаа.Манай спортын фанууд дэндүү шүү зарим нь.Цагаанааг олимпод ялагдахад яасан дэндүү их **н**тсэн.Магадгүй Түвшинбаяр тэр их доромжлолоос айгаад спортоо бүүр хаяж ч байгаа юм бил үү. Медаль авахаар нь тэнгэрт тулгаад ялагдахаар нь PC-нийхээ цаанаас алах нь холгүй л болох юм.Яс юманд дээр гудамжинд таарвал ахаа гарын үсгийг чинь авяа гэж *a*на даа.


тийм шїї дэмжиж байна.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Chin-T-Mac » Wed Sep 23, 2009 12:26 pm

их сайхан хэллээ... тэдний зовлонг амсаж үзээгүй байж ингэж газарт ортол нь муулж хараах нь утгагүй хэрэг... харин шүүмжилж бол болноо... гол нь бид эндээс ямар нэгэн шийдэлд хүрэх нь чухал болохоос харааж ерөөгөөд мэтгэж муудалцахдаа бишшдээ... ямартай ч Монгол хүнд чинь жудаг гэж байна... хичнээн муудаж болно гол нь тэд чинь биднийг баярлуулах гэж л хичээж яваа улс гэдгийг санаарай... хэзээч битгий хараалын үгээр хийморь лундааг нь гутаа... бидний ямар амь амьдралд тултал гай болж муу юм хийсэн биш...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8322
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby El Payaso » Wed Sep 23, 2009 12:32 pm

Baterdene_mn wrote:Бокс 2007 онд ДАШТ аас 1 мөнгө 2008 онд олимпоос 1 алт 1 мөнгө 2009 оны ДАШТ Миланаас 1 алт 1 мөнгө 1 хүрэл гээд нэмэгдэж байна олимпийн мөнгөн медалт маань би бол олимпийн аврага байх байсан гэдгээ харууллаа гэтэл Жудо Чөлөөт хоёр нээх ялгагдах юм алга байна даа. Жудо-г Түвшинбаяр 2008 онд аварсан гэхдээ олимпийн аврага ДАШТ д оролцохгүй яагаад талбай тойроод гүйгээд байгааг ойлгохгүй юм , энэ жил Цагаанбаатар гавьяат маань урамтай сайхан барилдаж авраагүй бол ай мэдэхгүй юм чөлөөт бөхийхөн минь медалтай л болоосой Зовхи өдөө байна шүү


Жудог яж чөлөөттэй харьцуулж болдог юм бэ?

1. Жудо чинь дэлхийд чөлөөтөөс хамаагүй түгээмэл бараг бүх улсад жигд хөгжсөн спорт...
2. Жудо олимпоор нэг алтаас гадна Нямхүү тэгээд хэн билээ эмэгтэй хүнд жинд бас хүрлийн төлөө үзсэн...

харин чөлөөт олимпоос нэг ч оноо аваагүй биз дээ бүтэн багаараа...

энэ тэмцээн угаасаа нээх юм хүлээгээд хэрэггүй гэхдээ удахгүй сэргэх байх бусад спортоо дагаад....
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Aagii_03 » Wed Sep 23, 2009 12:32 pm

:smile: Тэр дасгалжуулагч солих, Ойдов гуайн худлаа шаадаг эсэх дээр бол мэдэхгүй юм. Харин өөрөө очоод барилдаад үз гэдэг чинь л инээдтэй санагдлаа.
Бид тэднийг өөрсдөө барилдаад дийлэхгүй болохоор л амжилт нэхэж шаардах эрхгүй гэж үү? Амжилт үзүүлэхэд нь баярлаж, бахархаж, шалны алчуур болж улсын нэр унагааж байхад нь уурлаж, загнаж, амжилт нэхэх эрхгүй гэж үү.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Khosoo » Wed Sep 23, 2009 12:33 pm

За Зургаадайгийн ачаар видеонууд оллоо. Нэг нэгээр нь youtube дээр тавьж байна.

Наранбаатарын эхний барилдаан.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby У.Тэмүүжин » Wed Sep 23, 2009 12:34 pm

:eek: [quote="Tsetsen Mongol"][quote]
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6193
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Chin-T-Mac » Wed Sep 23, 2009 12:37 pm

Aagii_03 wrote::smile: Тэр дасгалжуулагч солих, Ойдов гуайн худлаа *a*даг эсэх дээр бол мэдэхгүй юм. Харин өөрөө очоод барилдаад үз гэдэг чинь л инээдтэй санагдлаа.
Бид тэднийг өөрсдөө барилдаад дийлэхгүй болохоор л амжилт нэхэж *a*рдах эрхгүй гэж үү? Амжилт үзүүлэхэд нь баярлаж, бахархаж, шалны алчуур болж улсын нэр унагааж байхад нь уурлаж, загнаж, амжилт нэхэх эрхгүй гэж үү.

харин шүүмжилж бол болношдээ тэр бол мэдээж... тэгхээр чинь Жордан сагсаар хэнч шүүмжлэх эрхгүй болчихно гэсэн үг хаха... харин зарим арайчдээ гэмээр үг хэргэлж хаараан доромжилж гутааж байгаа хүмүүст хандаж байнашдээ...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8322
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Khosoo » Wed Sep 23, 2009 12:40 pm

Б.Наранбаатарын хоёр дахь барилдаан.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Aagii_03 » Wed Sep 23, 2009 12:44 pm

Бид угаасаа утга учиргүй харааж ерөөгөөгүй. Тэгээд ч тэр бол цэвэр хувь хүний ухамсрын асуудал. "Гол нь спортын фанатуудаа олон юм ярьж байхынхаа оронд дэвжээн дээр нь барилдаад үз, чи амьсгаа болно. Томроод л байхаас биш гудманд таарахаараа та нар яаж ч чадахгүй гээд байна шд." Нөгөө тамирчид нь ч гэсэн нэг иймэрхүү юм бодож яваа биз тийм л лаг юм бол намайг ялаад яв л даа, би ялагдчихлаа тэгээд та нар яахын гээд л :smile:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby chegevara » Wed Sep 23, 2009 2:44 pm

Олимпод хэн ч ТЮвшинбаярыг тЮрЮЮлнэ гэж бодоогЮй байхад тЮрЮЮлцэн шЮЮ дээ яах ч юм билээ хэн нэгнийх нь од нь гийгээд медал авчих ч юм билЮЮ
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby BuG » Wed Sep 23, 2009 2:45 pm

Аз..од гэж байлгүй л яахав... гэхдээ л энэ удаа харагдахгүй л байхаа даа... Аз гэдэг Сохор юм... **н** хүнийг ч дайрна.. Аа харин МЭРГЭН ХҮН бол... гэдэг шиг л байх хэрэгтэй дээ... аз одонд найдах биш...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby AG » Wed Sep 23, 2009 3:04 pm

Тэр гараад барилд гэдэг их утгагүй юм ярижээ. Шүүмжлэнэ гэдэг маань өөрөө 2 талтай юмдаа. Олимпоор тэр их шүүмжлүүлсэн Цагаанааг магадгүй тэр шүүмжлэлүүд хурцалсан байх. Энд айхтар харааж ерөөсөн юм бичээгүй. Ер нь үнэнийг нь жоохон хатуу хэлсэн. Нэгэнт нэг нь чадахгүй байгаа бол дараагийнхдаа замаа тавьж өгжийж юм хөгждөг. Тэр чадахгүй байгааг нь хэлж шүүмжилж байх хэрэгтэй. Одоо байгаа шигшээгийн зарим тамирчдыг халж солих хэрэгтэй гэдэг нь хүн бүхэнд илт байна.

Наабаагын барилдааныг харж байхад их л тамир муутай харагдаад байхымдаа. Уул нь ч ингэж барилддаг эр биш л юмсан
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Suugii » Wed Sep 23, 2009 3:40 pm

Манай энэ хэдэн эрх мэдэлтэнгүүд спортоор бизнесс хийж хэтэвчээ зузаалдагаа л болих хэрэгтэй юм байгаан.
Чөлөөт анх сайн хөгжиж байсан болохоор 70-аад оноос хойш массаар жоохон явсан... тэгээд 90 он гараад мөхөж эхэлсэн одоо бүр цог ч байхгүй боллоо....

Зөв удирдаад зөв явбал яааж байгааг бокс харууллаа шд.... хэзээ бид боксоор олимп битгий хэл азийн аваргаас олоноор медаль хурааж байлаадаа.... Чөлөөт сайн гээд байгаа бөхчүүдээ бүгдийг жийхийг нь жийгээд халахыг халчихсан улс хүний нөөц гэж байхгүй болчихсон.. Ганц 2 хүн л хаа нэг цоордог.... (Пүрэвбаатар наранбаатар) нэг үе гарч ирж байсан залуучуудаа үлдээгээд торгоогоод сайхан явуулахын оронд жийгээд хаяцан улс чинь одоо мэх арга барил нь дэлхийгээс хоцорчихоод амьтан болцгоож байна шд.
П.Сүхбат гардийг хэсэг ашиглах байсан юм.... яааж Ирануудыг хашраадаг байлаа даа...

Яахав тухайн үедээ гайгүй байсан гантогтох сумьяа 2-тоо өгсөн гээд байгаа ч гэсэн энхбаяр шиг хоолноос салж чадахгүй чаргууцалдаад байгаа гарууд байгаад л байгааг сая явах гэж яааж хөгөлж байгаагаараа харууллаа шд....

Ер нь чөлөөтийг бүүр эхнээс нь бокс шиг эхлэх цаг болсоон.... наранбаатар дасгалжуулагчын албанд шилжих хэрэгтэй...
Бокс чинь шигшээ холбооны удирдлагаа 100% солиод одоо гарч байгаа үр дүн энэ.

Гэхдээ мууг муугаар биш Мууг сайнаар бүр илүү сайнаар солих хэрэгтэй :eek:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

намбаа

Postby TiMeRz » Wed Sep 23, 2009 3:44 pm

санасныг бодоход бас ч гэж гайгvй vзэж Намбаа. Илт идэвхгvй, санаачлагагvй, амархан цуцаж бгаа харагдсан. Єрсєлдєгчийн хєдєлгєєний алдаанаас л буурь зааж оноонууд зулгааж бн, 2 барилдаанд 2ууланд нь ялахаар л байсан.
User avatar
TiMeRz
 
Posts: 174
Joined: Tue Apr 04, 2006 1:52 pm
Location: Stamford, CT

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby kayo » Wed Sep 23, 2009 3:52 pm

AG wrote:Бас нээрээ энэ үндсээр барилддаг пээдийж энд тэнд хүнд аархаж танхайрсан өөрсдийгөө бяртай чадалтай гээд итгэцэн ****4уудад үнэн дургүй хүрж байнаа. Эд нар Их Спорт-оор хичээллэхэд яадаг байнааа. Ёстой л нөгөө юу билээ Жирэмсэн хүүхний шээснээс хол гарж үзээгүй ****4ууд. Хичээллээд явахаараа зүгээр дэлхийн дэвжээн дээр шал арчиж онигоо болж байдаг. Монголдоо болохоор нэг л баавар атаманууд. Худлаа нутгархаал . Энэ нутгархдаг үзэл зайлаасай. Монгол бол монголшдээ. Үндэсний бөхийн энэ шижигийн завхарсан үйлдлийг дэмжиж өөгшүүлдэг талцсан харимал аваргууд алга болжийж энэ нь гайгүй болох нь уу гүй юу. ****2. Өсөхөө Сумьяа Гантогтох л гэнэ. Энэ хэд чөлөөтөөр хэдэн жил хичээллэсэн билээ. Ямар амжилт үзүүлсэн билээ. Хүмүүс яахав Гантогтохыг ярихаар Красноярск-д болсон дэлхийн аваргыг, Сумьяаг болохоор Атлантын олимпыг ярина байх. Гэхдээ тэд нар сайн байсым бол амжилт нь хаана байгаам бэ. Бадараа Сэрээ Цагаанаа шиг ялгараад гараад ирэлдээ. з** иймэрхүү үндэсний хэдэн нутгархсан ****4уудаар чөлөөтийг огтхон ч бузарлуулж болкуй. Ойдов гуайг яагаад ерөнхийгөөрөө тавьдаггүйм бэ. Тэр хүн өөрөө бол ажиллах сонирхол байгаагаа телевизоор хүртэл илэрхийлээл байсан шүүдээ. Ойдов гуай ганаа өсөхөөгөөсөө дутна ч гэж байхгүй байх. Одоо бол энэ байгаа хэдэн залуучуудын нас сүүдрийн сайн мэдкүйм.

Ойдов гуай, Сэрээтэр гуай шигшээ багийн ахлагчаар ажиллаж байсан шдээ, ажилсан ч нээх гавиагүй, сайн тамирчин байсан хүн сайн багш болж чаддаггүй гэж үг бий, яг Ойдов гуайн гарын шавь гээд сүрхий бөх үнэндээ байхгүй шдээ, шигшээг дасгалжуулж байхдаа ч гэсэн, тэглээ ч одоогийн чөлөөт бөх тэр үеийхээс тэс өөр болсон. Харин тэрэн доор Дамдиншарав, Ооёо агсан, Сүхбаатар, арслангийн Гантулга энэ тэр чинь жинхэнэ шилдэг шавь төрүүлсэн тамирчидтайгаа тулж ажилдаг улсууд, ийм улсуудыг туслах дасгалжуулагчаар тавих хэрэгтэй.
Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч гэдэг бол өөрөө сайн барилддаг нь хамаагүй, гол нь дектатур сайтай, тамирчдын барилдааны өмнөх сэтгэл зүйг нь маш их хурцалж, бэлдэж чаддаг, дээрээс нь орос, англи хэлтэй, гадагшаа нэртэй хүн таньдаг хүн байх хэрэгтэй. Гантогтохын хувьд залуу хүн, арай өөрөөр сэтгэж ажиллах байх гэж бодоод байгаа, ахлах дасгалжуулагч байхад нээх буруудахгүй гэж бодоод байгаа.
Сүүлийн жилүүдээс бол Дамдиншарав багшийн үед хамгийн сайн байсан даа, яг жинхэнэ ахлах дасгалжуулагч байсан, доороо хэдэн туслах дасгалжуулагчтай, тэд нар нь яг тамирчидтайгаа харьцдаг.
kayo
Барса фэн
 
Posts: 8903
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Батгэрэл » Wed Sep 23, 2009 4:00 pm

Ц.Сэрээтэр гээд гадаадад мэргэжлээр нь сураад төгсөөд ирцэн хүн байдаг биз дээ.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron