Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/

Moderator: Бөхийн модууд

Монголчууд хэрхэн оролцох вэ?

Нэг алт авна
6
13%
2 ба түүнээс дээш алт авна
3
7%
1 алт, 1 мөнгө авна
1
2%
3 өөр өнгийн медал авна
4
9%
4 ба түүнээс дээш медал авна
1
2%
Шагналт байраас хэтрэхгүй
12
26%
Медалгүй, юу ч үгүй буцна
19
41%
 
Total votes : 46

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby irgen_toroo » Mon Sep 21, 2009 11:53 pm

http://www.fila-wrestling.com/herning09 ... at&lang=en
Onoodoriin barildaan ingeed gomboo bolloo do.
User avatar
irgen_toroo
 
Posts: 250
Joined: Fri Jul 17, 2009 2:36 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby AG » Mon Sep 21, 2009 11:58 pm

Er n bol naidlagagui gedeg n ehnii odoroos ilt haragdlaa. Aziin tenger iweedegguim bol medal awkui gej l dvgnelee. Chaawaas uram ih hugarjiishvv
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby CB » Mon Sep 21, 2009 11:59 pm

Наранбаатар ялагджээ
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby CB » Tue Sep 22, 2009 12:02 am

Хүнд жинд манайхан явцгүй биз дээ. Эмэгтэй нь ямар юм бгаа юм гэхээс.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Moza » Tue Sep 22, 2009 12:25 am

Урамгүй юмаа... Үлдсэн хүмүүстээ амжилт хүсье дээ... :) :mongol: :gold
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby suineg33 » Tue Sep 22, 2009 1:08 am

Мандахнарангийн сугалаа арай л аймаар таарчээ. Эхлээд Беларустай, энийгээ дийлвэл Дэлхийн хүрэлтэй Киргизтэй. Киргизийг хусвал Орос, Ираны ялсантай :)

Ганзоригийн сугалаа харьцангуй гайгүй юм, түүнд л найдвар үлдлээ дээ.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Khosoo » Tue Sep 22, 2009 8:30 am

Чөлөөт, сонгомол бөхийн 2009 оны ДАШТ Данийн Хернинг хотноо хөшгөө нээлээ.

Эхний өдөр манайхаас гурван бөх зодоглохоор сугалаанд оролцсон байсан ч 96 кг-ийн жингийн Я.Алтантулга эх орноосоо тодорхой шалтгааны улмаас мордоогүй юм. Эхний өдрийн хоёр бөх Б.Наранбаатар, П.Өнөрбат нартай хамт түрүүлээд ниссэн Г.Мандахнаран өнөөдөр дэвжээнд гарах юм.

Дашрамд хэлэхэд манай эхний гурван бөхийг явахад Женко компаний Х.Баттуул болон түүнтэй хамт 9 сарын 20-нд Берлин нисэх байсан хоёр хүн гүн туслалцаа үзүүлж онгоцныхоо билетийг өгчээ. Манай гурав Берлин хүртэл нисээд Данийн Хернинг рүү машинаар давхин амжиж хүрсэн байна. Очиход эмнэлгийн үзлэг, жингийн үзлэг дууссан байсан ч тэнд ФИЛА-ийн конгресст оролцож холбооны ерөнхийлөгч Л.Чинбат, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ нар ФИЛА-тай ярьж байгааддахин эмнэлгийн комиссыг бүрдүүлэн үзлэгт нь оруулжээ. Манай хоёр удирдлага мөн баг тамирчид очоогүй байхад тамирчдаа сугалаанд оруулсан байсан юм.

Манай баг тамирчдын үлдсэн хэсэг өчигдөр мөн онгоц Эрхүүд саатсаны улмаас хоцрон очжээ. Энэ үед мөн л холбооны хоёр удирдлага гуйж байж эмнэлгийн комиссыг дахин ажиллуулсан байна. Ийнхүү ямар ч байсан манай тамирчид тэмцээндээ оролцохоор боллоо.

Өчигдөр манай хоёр бөх зодоглолоо. Гол найдваруудын нэг МУГТ Б.Наранбаатар дэвжээнд түрүүлж гарсан ба БНАСАУ-ын бөхтэй хүч үзсэн юм. Эхний үед 5-1ээр итгэл төгс ялсан ч дараагийн үеүдэд 1-3, 0-4-өөр ялагдсан юм. БНАСАУ-ын бөх Кён Ил Ян дараа дараагийн учраануудаа ялсаар шигшээд үлдсэн нь Б.Наранбаатарт торгуулийн тойргийн барилдааныг хийх эрх олгосон юм. Манай бөх торгуулийн тойргийн барилдаанаа Их Британий Красимир Крастановтой хийж эхний үед 2-1 ээр ялсан ч 1-4, 0-1 ээр хоёр, гуравдугаар үед ялагдсанаар энэ удаагийн ДАШТ-ээ дуусгалаа.

55 кг-ийн жингийн аваргаар БНАСАУ-ын Кён Ил Ян, дэд аваргаар Туркийн бөх Сезар Акгуль, хүрэл медальтнаар БеларусийнРизван Газиев, ОХУ-ын Виктор Лебедевь нар тодорчээ.

66 кг-ийн жинд улсын аварга, Азийн АШТ-ийн мөнгөн медальт П.Өнөрбат барилдав. Өнөрөө эхний даваандаа хийлж хоёрын даваанд Австрийн бөхтэй барилдсан. Австрийн бөхийн 1-0, 4-0 ээр ялж БНАСАУ-ын бөхтэй барилдав. Энэ бөхтэй манай бөх 2008 оны Азийн аваргын шигшээ, Улаанбаатард болсон Ерөнхийлөгчийн цом тэмцээнд барилдаж ялагдаж байжээ. Энэ удаа дэлхийн дэвжээнд даагаа нэхэж 1-0, 1-1 ээр ялжээ. Хэсгийн аваргын төлөө Туркийн бөх Мухаммед Илхантай барилдаж эхний үед 1-0 ээр ялсан ч хоёр, гуравдугаар үед 0-2, 0-1-ээр ялагдсанаар Туркийн бөхийг ялаасай хэмээн хүлээх үлдсэн. Гэвч Туркийн бөх Ираны бөхөд ялагдсанаар манай бөх дагах эрхгүй болж тэмцээнээ өндөрлөлөө.

Энэ жингийн алтан медалийг Ираны Мехди Тагхави, мөнгөн медалийг ОХУ-ын Расул Жукаев, хүрэл медалийг Японы Тацухиро Ёнэмицу, Казахстаны Леонид Спиридонов нар хүртжээ.

Энэ өдөр мөн 96 кг-ийн аварга тодорлоо. Энэ жинд босоо олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга ОХУ-ын Хаджимурат Гацалов дөрөв дэхээ дэлхийд аваргаллаа. Олимпийн хүрэл медальт Азербайжаны Хетаг Газюмов мөнгөн медаль, олимпийн хүрэл медальт Гүржийн Георгий Гогшелизе, Туркийн Серхат Балчи нар хүрэл медаль хүртжээ.

Өнөөдөр манай бөх 60 кг-ийн ОУХМ Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо), 84 кг-ийн ОУХМ Чагнаадоржийн Ганзориг (“Хүч” спорт хороо), 120 кг-ийн ОУХМ Жаргалсайханы Чулуунбат (“Арслан” клуб) нар барилдана.

Г.Мандахнарангийн эхний учраа нь Беларусын Махамедкамил Махамедау. Түүний хэсэгт Иран, ОХУ (Кудухов), Киргиз, Туркмений хүчтэй бөхчүүд байна.

Ч.Ганзориг эхний даваанд хийлж хоёрын даваанд Канадын бөх Трэвиз Кросстой барилдах сугалаа татжээ. Ялах аваас Венесуэл, Францын ялсантай нь хүч үзэх юм.

Ж.Чулуунбатын хувьд Болгарын Димитар Ангелов Кумчевтэй түрүүлж барилдах нь.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Батгэрэл » Tue Sep 22, 2009 8:53 am

Медальгүй юу ч үгүй нь л биелэхийн байна л даа 8+)
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Mr.Sex » Tue Sep 22, 2009 9:04 am

Өнөрөө шагналт байрт орсон шүү...... Ядаж л шагналт байртайгаа юмдаа..........
Энэ чөлөөт нээрээ хог юмаа........ Мэдээг шууд тэр дор нь харчихдаг бол хичнээн амар байхсан........
Mr.Sex
 

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Khosoo » Tue Sep 22, 2009 9:05 am

Намба 17-д, Өнөрөө 10-т орсон байна
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby A Nesta » Tue Sep 22, 2009 9:13 am

74kg Gombodorj yvsan biz dee site ni dr ni 74kg ruu orohgui bxiin MGLiin choloot bohiin xolboo sain ajillahgui bol hetsuu bna shuu za ymar ch bsan neg medali avah blgui dee gej naidaj bna
Italy-world best team
A Nesta
 
Posts: 95
Joined: Mon Jan 21, 2008 9:17 pm
Location: UB

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby 1220 » Tue Sep 22, 2009 9:49 am

Наранбаатар хэрэг алгаа. Амьсгаа 8+) , гэнэт Түвшинбаяр шиг цоорохгүй бол ч манайхан сураггүй ээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby ХАЛИУН » Tue Sep 22, 2009 9:56 am

Баруун этгээдэд зорчсон тэмдгэлэл

Эрт урьдын цагт биш энэ одоо үед юм гэнээ. Дээд тэнгэрээс ивээлтэй хєх монгол гэж айл отог байдаг гэнэ. Тэр айлын хүүхдүүд олон жил тасраад байсан Олон отгийн наадмаас аз хийморьтой байж эрдэний алтан мєнгєн хишгийг ихэрлүүлэн авчирч хєєр баяр болсон гэнэ. Ирэх жил нь дахиад үүрч тонгордог ноцолдооноор, єрсєж цохидог нанчилдаанаар дахин дахин эрдэнэ авчирч энэ отгийн хүмүүсийн зовхи єєдєє сэргэж, зон олон нь баяраар бялхаж гэнэ.
Харин тэгтэл євєг дээдсээс улбаатай нэг сайхан тєрлєєр ойрын хэдэн жилдээ гялтайх алтан эрдэнэ олж ирж чадаагүй л байв. Буурал євгєд нь амьд сэрүүн үнэтэй сургаалиа хайрладаг ч бусад хүүхдүүд нь харин тоож харахгүй он цагийг єнгєрєєж гэнэ. Довны бузар хэрүүлээс түр ангижраад байтал олон отгийн наадам ороод ирэх нь тэр.
Хєрш айлын хүүхдүүд алт мєнгийг хүрэлтэй нь авч ирсэн болохоор єндєр хариуцлага тэдэнд ноогдож гэнэ, єєрсдєє тэднээс багагүй зовсон гэнэ.
Баруун орныг зорихын тулд єндєр уулыг давах болтол ширүүн аадар бороо, ширчигнэх хуй салхинаас болж уналгын мориор сууж гэнэ. Тэнгэр бурхан догширно гэж аль 10-аадєдрийн ємнєєс зурхайч тєлєгч нар айлдсан ч тулгуу давхих болсон тэд наадамдаа ч очиж чадахгүйд хүрчээ. Энэ айлын аав нь харин түрүүлж очсон сурагтай.
Зовж зовж эхний хүүхдүүд нь баруун уулыг даваад очтол отог отгийн олон хүүхдүүд аль хэдийн ирсчихсэн аанай тайван байж гэнэ.
Уналганы морьгүйгээс болж хамгийн тарганаа үлдээгээд ирсэн нь бас л хєєрхийлэлтэй.
Ингээд энэ отгийн хамгийн сайн ноцоолдоончин эхний даваандаа гарч гэнэ. Гуулин улсын хүүхэдтэй ач тач үзэлцэж гэнэ. Аргагүй хүчгүй сєхєрч гэнэ.
Ахиад нэг боломж гарсан ч шар хүүхдүүдийн нутгийн хүүд дахин даруулж гэртээ харихаас єєр аргагүй болж гэнэ.
Харин нєгєє хүү хаа очиж 2 хүн нухсан ч 10 хүүхдийн ард орж ахтайгаа хамт харих болж гэнээ.
Vргэлжлэл бий....
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Makaveli » Tue Sep 22, 2009 10:22 am

Чөлөөт дотроо хагаралтай олон жил боллоо доо. Эндээс амжилт гаргаж Монгол улсынхаа төрийн алтан соёмбот далбааг дэлхийд мандуулахыг харах гэсээр байтал энэ яваа нас минь гүйцэхгүй нь дээ. :mrgreen: . 2012 оны олимпийн наадмаар чөлөөт бөхийг хасах шийдвэр нь батлагдаасай. Амжилт гаргахгүй хэдэн дуракуудыг хараад ч яах билээ дээ.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby El Payaso » Tue Sep 22, 2009 10:37 am

холбоо нь нээрээ үнэн бүтэлгүймаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby kayo » Tue Sep 22, 2009 10:45 am

Наранбаатар эхний үедаа ялчаад, хоёр, гуравдахь үедээ ялагдаж байна гэдэг дорохноо ядраад, ажиллаж чадахгүй бэлтгэл муу байгаагийн шинж л дээ, онгоц, машин дамжин барин арай гэж очихоор чинь хичнээн бэлтгэлтэй хүн ч муу барилдана л даа.
Чөлөөтийн холбооныхон дөнгөж шинээр солигдсон, Ганаа, Сумьяа өмнө нь ийм алба хашиж байгаагүй аргагүй туршилгагүйтэж байна л даа, манай эхний 2 бараг дасгалжуулагчгүй барилдсан юм аа даа
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby BuG » Tue Sep 22, 2009 10:53 am

Үнэндээ тамирчдын маань бүтэн жилийн хөлс, хөдөлмөр хариуцлага муутай, бүтэлгүй хэдэн хүмүүсээс болоод л талаар өнгөрч байна шд... Тамирчин хүн ямар РОБОТ биш дээ... Монголоос Дани хүртэл хичнээч цаг онгоцоор, машинаар... явсан, дээрээс нь хоцорч байгаа улсууд сэтгэл түгшээд оруулахгүй болуу гэсэн бөөн айдас ганц цаг ч дуг хийж бараг чадаагүй биз. Яаж амжилт гаргахав дээ... тэдэнд буруу байхгүй.. Холбооны 100% буруу :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby AG » Tue Sep 22, 2009 11:22 am

Уул нь чөлөөтийхөнд маань амжилт үзүүлэх бүрэн шаанстай шдээ. Бодолдоо Жудо Бокс бол дэлхийд дэндүү эрчээ авцан спортууд. Ямар ч орны ямар ч нөхөр аварга авж л байдаг . Сая сэрдамба маань Долоо тоглож байж тэр дундаа олон хүчтэй хүмүүсийг батирж байж аварга авлаа. Цагаанаа ч бас адил. Тэхэд чөлөөтөд 3 эсвэл хийлчвэл 2 ялаал хүрэл дээр бууж байнашд. Өрсөлдөх орнуудын бөхчүүд нь ерөнхийдөө тодорхой. Бас дэвжээнээс түрж гаргаж оноо авна гэдэг бол уул нь давуу тал гэж бодож байсан ч манайхан тачкуйм байнадоо. Одоо нөгөө босоо барилдаанд сайн гэж яридаг нь ч өнгөрсөн бололтой. Урам алга. 2-ийн хооронд азаар медалтай ирснээс ямар ч медалгүй ирээсэй. Улам өндөр шаардлага өөрсөддөө тавиад ажиллаасай. Энэ жилдээ бол одоо ингээд өнгөрж Дараа жилээс харин амжилт үзүүлэхгүй бол бүгдийн хусаад шигшээг нь тараагаад шинэ залуу хүүхдүүд авах хэрэгтэй
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby carlsberg_mgl » Tue Sep 22, 2009 12:08 pm

2010 оны Дашт Москвад зохион байгуулагдахаар болсон байна...
сарын өмнө байг гэхэд ядаж 7 хоногын өмнө вагоноор ч гэсэн очих байлгүй дээ... :smile:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Gunnerz » Tue Sep 22, 2009 1:55 pm

тамирчдад буруу байхгүй ээ холбооны буруу шинэ менежмэнт нтр гээд солиороод байсан.
Ядаж онгоцны билетээ зохицуулж чадахгүй
уул нь хэд хоногын өмнө очмор юм. сонин юм тэнд байх зардлыг нь дийлдэггүй юм байхдаа
Боксынхон бүүр 2 сарын өмнө гараад Болгарт хамтарсан бэлтгэл хийгээд очсон ш дээ
Хэд хоног байрлах зардалыг нь дийлэхгүй байна гэж баймааргүй юм.
Гачууртын чинбат гэж нөхөр ер нь олигтой бизнес хийдэггүй нөхөр ш дэ.
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Aagii_03 » Tue Sep 22, 2009 2:06 pm

Гацуурт -ыг олигтой бизнесгүй гэж арай болохгүй л дээ. Ямар бизнесийг олигтой бизнес гэх вэ?
Гацуурт/хөдөө аж ахуй,уул уурхай/, Тэрэлж, Монгол ТВ, Олимп дээд сургууль :smile:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Gunnerz » Tue Sep 22, 2009 2:33 pm

Жудо-г Женко
Боксыг Нарантуул гээл гайгүй компаниуд эдгээр спортуудыг хөгжүүлэхэд сайн нөлөө үзүүлж байгаа ш дээ
уул уурхай нь надтай ойр болохоор би лав сайн мэднэ бүтэлтэй юм хийдэггүй заваан юм хийгээл байж байдаг
Холбоог нь би сайн мэдэхгүй лд ээ Ойдов гуайгаар ерөнхий дасгалжуулагчийг нь хийлгэвэл яаадгийн
өөрөө болоххор надаар хийлгэхийг хүсддэггүй хиймээр байна гээл байдагийн байна лээ ш дээ
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby WALCOTT » Tue Sep 22, 2009 2:34 pm

холбоо дураак байнаa
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby TRISTAN » Tue Sep 22, 2009 4:43 pm

gunnerz_14 wrote:Жудо-г Женко
Боксыг Нарантуул гээл гайгүй компаниуд эдгээр спортуудыг хөгжүүлэхэд сайн нөлөө үзүүлж байгаа ш дээ
уул уурхай нь надтай ойр болохоор би лав сайн мэднэ бүтэлтэй юм хийдэггүй заваан юм хийгээл байж байдаг
Холбоог нь би сайн мэдэхгүй лд ээ Ойдов гуайгаар ерөнхий дасгалжуулагчийг нь хийлгэвэл яаадгийн
өөрөө болоххор надаар хийлгэхийг хүсддэггүй хиймээр байна гээл байдагийн байна лээ ш дээ


He he box-iig Narantuul gej chamaas l sonsoj bna. Yahav baga dem baygaa l bayh.
Gehdee sponsor bol Erdenet uildver, Ganzorig zahiral ih demjdeg gesen suu dee.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Чөлөөтийн Дэлхийн Аварга /Дани, Хернинг хот/ маргааш эхэллээ

Postby Aagii_03 » Tue Sep 22, 2009 4:52 pm

Сайхансамбуу ерөнхийлөгч байх үедээ их тусалсан байх аа. Одоо хүндэт ерөнхийлөгч гэдэг бил үү, тамирчид нь байнга нэрийг нь дурдаж байдаг юм байна лээ.
Гацууртын хувьд бол яг үнэндээ хөрөнгөөр дутаад байх зүйл байхгүй байх оо. Зүгээр үнэхээр босгоё гэсэн сэтгэл байдаг л юм бол.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests