Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Sep 20, 2019 2:55 pm

Харин тхх, бүүр яачихсан юм гэмээр зугтсаар байгаад хусуулж байгаан. Сая нэг юм хожиж хүрлийн төлөө үзэхээр боллоо.

Бэхбаяр нөгөө ирандаа ялагдлаа, сүүлд 2 оноо авж илүү болчихоод, 30н сек дутуу байхад эргүүлээд оноо алдчихын, сүүлийн оноог ямар амархан алдчихваа. Барилдааны төгсгөлд манайхан дан ялагдаж байна даа. Болортуяагаас бусад нь бүгд барилдааны төгсгөлд хусууллаа шүү.

Тулга ямар ч байсан хүрлийн төлөө өмнөх дэлхийн аваргад ялагдаж байсан энэтхэгтэйгээ барилдах нь, одоо л хариугаа авдаг газар.

Мандахаа хөөрхий бүүр явахаа байжээ, бас л ялж яваад хусуулаа, юү ч хийхгүй, нэг л их тулсан хүн болждээ. Олимпоос хойш эрс муудлаа шүү. Одоо зодог тайлах цаг нь болжээ.
kayo
Барса фэн
 
Posts: 7357
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Sat Sep 21, 2019 9:03 am

Маш олон спорт дээр сүүлийн мөчид ялалтаа алдах байдал байнга давтагдах юм аа. 5-6 минут илүүрхээд, тэмцээд, тулаад байж болсон юм байж сүүлийн 30 секунд, за бүр 10 секундэд хамгаалж чадахгүй алдах юм. Бүр дэлхийн хэмжээний гэгддэгүүд нь ч ялгаагүй юм. Батцэцэг хангалттай финалдсан газар, Гантуяа 4-т чигээрээ үлдэх газар, Бэхээ орос, иранд бас. Жүдод бас байнга тэгнэ, ялангуяа Төмөрхүлэг.
Мандахнаран жин алгасаж өгсөөд бяр дутаад байх шиг байгаа юм. Анх 60-аас эхлээд л 74 болчихсон явна. 65-даа л хамаг амжилтаа гаргасан, тэндээ л байх байсан юм. Тэгэхээр бас нас яваад хурд дутаад эхэлсэн байх.

Энэ жилийн тэмцээнүүдээс буурай орон бүх төрөлд, бүх жинд багийн системээр яваад хэрэг байна уу даа гэдэг бодол улам лавширлаа. Дэмжлэг нь ч 2-ийн хооронд, 3-ын дунд ингэж байхаар гоц авъяастай хэдэн нөхдөө л 2-3 жинд тултал бэлдвэл. Тэгээд боловсрол, бүтээн байгуулалт, улсынхаа хөгжилд анхаармаар байна. Олуулаа олигтой амжилтгүй залуу насаа барж байхаар ажил хөдөлмөр хийж улс орон, ар гэрийнхээ хөгжил дэвшил, амьдрал ахуйд нэмэр болж байвал дээр санагдана. Улс орон нь хөгжөөд чинээлэг хангалуун болсон хойноо нийтээр нь дэмжвэл. Заавал их спортоор мундаг болж байж бүх нийтийн биеийн тамир хөгжинө гэж байхгүй л байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16919
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby )(ottaь » Mon Sep 23, 2019 9:06 am

Takanohana_Nowitzki wrote:
Энэ жилийн тэмцээнүүдээс буурай орон бүх төрөлд, бүх жинд багийн системээр яваад хэрэг байна уу даа гэдэг бодол улам лавширлаа. Дэмжлэг нь ч 2-ийн хооронд, 3-ын дунд ингэж байхаар гоц авъяастай хэдэн нөхдөө л 2-3 жинд тултал бэлдвэл.

Тэмцээнд явуулахгүйгээр яаж гоц авьяастайг нь мэдэх вэ гэдэгийг нь шийдчихвэл ч бат медал авах жингүүдээ явуулахад болохгүй юм алгѳѳ. :ногоон:
)(ottaь
Буучин
Буучин
 
Posts: 1119
Joined: Mon Nov 01, 2010 10:00 pm
Location: ACT, Australia

Previous

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest