ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Moderator: Бөхийн модууд

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby ХАЛИУН » Mon Aug 31, 2015 9:26 am

Ууганбаатар, Отгонбаатар гэж сайхан залуус гарч ирж байгаам байна даа.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby El Payaso » Mon Aug 31, 2015 9:27 am

Ууганаа ч нээх залуу биш байх оо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby champion » Mon Aug 31, 2015 9:32 am

88 оны залуу ш д. 27той гэхээр хөгшрөх тал руугаа орчжээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby meesh » Mon Aug 31, 2015 9:54 am

Отгоо нь хэдэн оных?
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby champion » Mon Aug 31, 2015 9:56 am

Отгоо нь 93 оных.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Цоомоо » Mon Aug 31, 2015 10:09 am

Энэ Отгонбаатарынхан ер нь гар, шуундаа бяртай хүмүүс юм.
Ах нарынхаа хүрээгүй том юманд хүрээсэй.
90 манай сул жингүүдийн нэг байсан, одоо ч өөр л боллоо.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby fond » Mon Aug 31, 2015 10:13 am

Өчигдөр баахан Баатар, Баяр ууд барилдсаар байгаал авлаадаа.
Цагаанбаатар, Одбаяр, Ууганбаатар, Отгонбаатар, Түвшинбаяр :RD :mongol:
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5479
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Адмирал » Mon Aug 31, 2015 10:52 am

Солонгостой Төмөрхүлэг эхлээд ялцан бол яах ч байсым билээ...

Гэхдээ сайн үзлээ... Отгонбаатарын фэн болсон...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby meesh » Mon Aug 31, 2015 11:09 am

Төмөрхүлэг яг цаг дуусч байхад дандаа ялагдах юм.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby mick » Mon Aug 31, 2015 12:47 pm

El Payaso wrote:Японы хүүхнүүдийн ажиллагаа нээрээ ямар гоёо юм бэ...


Ооо
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby galaa039 » Mon Aug 31, 2015 1:06 pm

fond wrote:Өчигдөр баахан Баатар, Баяр ууд барилдсаар байгаал авлаадаа.
Цагаанбаатар, Одбаяр, Ууганбаатар, Отгонбаатар, Түвшинбаяр :RD :mongol:


гүржүүд ч гэсэн баахан л шивэли ш дээ. :-o
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby TGNT » Mon Aug 31, 2015 2:02 pm

ууг нь солонгос дээр хүлэг баатраа гаргасан боловч ялагдчихсан шүү :ногоон:
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Kro » Mon Aug 31, 2015 3:44 pm

Манайхан харин тэмцээний төгсгөлөө гайгүй хийчив үү дээ.
-90-н залуу бол ёстой гоё хийцтэй барилддаг залуу байлээ дээ.
Эмэгтэй хүрлийн барилдаан их гоё болсон. 2 шигшээ жинхэнэ өрсөлдөөнийг харуулсаан. Манай хувьд харамсалтай ялагдал байсан ч бахархалтай өрсөлдөөн үзүүлсэн.

За нэг эсэргүү юм хэлэхэд юм болгонд айлын бөхийг торгосонгүй, манайхныг дандаа ингэж хийдэг гэдэг бол бас л өрөөсгөл санагдсан шүү. Жишээ нь Со-н эмэгтэй шигшээгийн оронд бид нар байсан бол манайхан яаж байх байсан бол доо. Гэх мэтчилэн жоохон наанатай цаанатай байх хэрэгтэй санагдав.
Тэр ИТВ-н залуу бол үнэхээр мундаг, гоё эмоцтой тайлбарладаг боловч заримдаа хэт нүдний шилтэй хараад байсан. Мэдээж Монгол хүн учир шигшээгээ дэмжих нь зүйн хэрэг ч ингэх нь тайлбарлагч хүний хувьд болохгүй л зүйл.
Бас нэг эсэргүү юм харагдсан нь манайхан л шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа харагдахын. Ялангуяа Цагаанаагаас энэ байдал илт харагдаж байсан. Юманд жоохон про хандах хэрэгтэй. Энэнээсээ болоод анхаарал алдан хариу мэхэнд орох зэрэг байдал мэр сэр анзаарагдсан. Ер нь нэг тийм Монгол хүний хайнга зан манайхнаас харагдаж л байсан. Бусад улсын бөхчүүдийг харж байхад ийм асуудал огт гаргахгүй байгаан. Энэ талаа анхаарах хэрэгтэй санагдлаа. Бусдаар бол манай шигшээ жигдхэн сайн болжээ.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Dondogoo » Mon Aug 31, 2015 3:50 pm

Аваргын хэлсэн үг нь аймаар баавартаймоо :ногоон:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Bakhdal » Mon Aug 31, 2015 4:32 pm

Dondogoo wrote:Аваргын хэлсэн үг нь аймаар баавартаймоо :ногоон:
unenii ortoi bho avargiin heldeg ni gants ch mehnii oroldlogo hiigeegui, barildaanii l beltgel hiih shig bolson
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby rednasca » Mon Aug 31, 2015 9:22 pm

Нөхөж үзлээ...
Бүсгүйчүүдийн өмнөөс маш харамслаа...
Арай л шүүх юмаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Cule » Mon Aug 31, 2015 10:12 pm

Харин тиймээ, үнэхээр харамсалтай.... Тэр сүүлийн барилдаан дээр ёстой немц монгол 2ын про хандлагын ялгаа гарч байна лээ шд... Цаг дуусах дөхсөн үед вазари алдаж байгаа мөртлөө сандрах байтугай шууд барилдаанаа үргэлжлүүлээд гар аваад өччихдөг... Манай хүнд бол ямар үнэлгээ авсан бол гэсэн бодол зурсхийгээл сэхээртэл хэдийнэ оройтсон байсан байх...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Steppe » Mon Aug 31, 2015 10:26 pm

.
Last edited by Steppe on Sun Feb 28, 2016 3:05 pm, edited 2 times in total.
Steppe
 
Posts: 84
Joined: Tue Nov 18, 2014 12:19 am

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Steppe » Mon Aug 31, 2015 10:37 pm

.
Last edited by Steppe on Sun Feb 28, 2016 3:05 pm, edited 1 time in total.
Steppe
 
Posts: 84
Joined: Tue Nov 18, 2014 12:19 am

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby El Payaso » Tue Sep 01, 2015 9:39 am

Cule wrote:Харин тиймээ, үнэхээр харамсалтай.... Тэр сүүлийн барилдаан дээр ёстой немц монгол 2ын про хандлагын ялгаа гарч байна лээ шд... Цаг дуусах дөхсөн үед вазари алдаж байгаа мөртлөө сандрах байтугай шууд барилдаанаа үргэлжлүүлээд гар аваад өччихдөг... Манай хүнд бол ямар үнэлгээ авсан бол гэсэн бодол зурсхийгээл сэхээртэл хэдийнэ оройтсон байсан байх...

Олимпоор бас Цэрэннадмид билүү Лхамдэгд билүү? Юко алдчихаад нөхөж хөөсөөр байгаад арваад секунд дутуу байхад юко аваад тэнцүүлэнгүүтээ 4-5 секунд дутуу байхад ахиад юко алдаад хожигддын... үнэн уур хүрмээр ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Cule » Tue Sep 01, 2015 10:08 am

Анригийн негее хэндболтой гоолынхоо дараа би про тоглогч, шvгэл дуугарахгvй бол зогсохгvй гэсэнтэй л адилхан юм даа.... Сэтгэлзvйн л асуудал байх...

Sent from my SM-N9005 using Tapatalk
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby saka_ars » Mon Sep 07, 2015 9:35 am

Нэг ийм нийтлэл байна.

Манай жүдочдод Риогийн олимп аймаар байх болов уу?

2015-09-07 07:45:19 - Спорт
judo
“Астана-2015’’ жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэлд болж өнгөрлөө. Энэ тэмцээнээс манайхан гурван хүрэл медаль авсан. Мөн эрэгтэй шигшээгийнхэн багийн төрөлд гуравдугаар байр эзэлж шагналын тавцанд зогслоо. Жүдочдын энэхүү амжилтыг түүхэнд байгаагүй гэж өндрөөр үнэлэн шуугиж байгаа. Өнгөц харахад улсынхаа төрийн далбааг Астанагийн тэнгэрт гурвантаа мандуулж сайн оролцсон байна. Гэхдээ яг энэ байдлаараа “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцоход бэлэн үү. Амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлж чадах уу.
Энэ удаагийн ДАШТ-ий үеэр нэг зүйл маш тод анзаарагдсан. Юу вэ гэвэл манай тамирчдын нас аргагүй хөгшдөж байна. -100 кг-ын жинд зодоглосон олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын өрсөлдөгч нар өөрөөс нь даруй арван насаар дүү байна лээ. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд учраа таарсан Германы жүдоч л гэхэд 1991 оны “хүүхэд" байв. Манай аваргаас долоон насаар дүү гэсэн үг. Энэ хоёр ана мана үзэлцсэн, татами дээрх тэмцэл ямар байх ёстойг харуулж байсан. Үндсэн цагт ингэж тэнцүүхэн өрсөлдөөд нэмэлт цаг сунгахад Н.Түвшинбаяр ядарч байна лээ. Манай аваргын ядарсан үеийн хурд, самбаа, тэсвэр тэвчээр өөрөөсөө долоо дүү бөхийг гүйцсэнгүй. Энд яалт ч үгүй насны юм яваад байна. Түүнээс биш манай бөх туршлага, авьяас, чадвараараа дутсангүй.
ДАШТ-д оролцсон манай улсын шигшээ багийн хамгийн ахмад нь 1984 оных бол залуу нь 1996 оны тамирчин байлаа. Гол найдвар болж улсынхаа нэрийг тахалдаг бөхчүүд дандаа 1984, 1985 оныхон. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Г.Болдбаатар гээд ихэнх нь 1980-аад онд төрсөн. Гэтэл бусад улсын шигшээ багийн тамирчдын хамгийн ахмад нь 1991 оных байна. Ид насан дээрээ яваа шижигнэсэн залуусыг харьж яваа манай бөхчүүд гүйцэхгүй юм биш үү. Мэх, туршлага, авьяас чадвараараа дутаагуй ч үнэндээ тэдний хурдад дийлдсэн. Энгийнээр бодоход ижилхэн бэлтгэл хийсэн 35 болон 25 настай бөхчүүдийг хооронд нь барилдуулахад залуу нь илүү байна гэдэг ойлгомжтой.
Манай улсын хамгийн залууд тооцогдож байгаа Ц.Цогтбаатар 19 настай байгаа нь дэлхийд бараг л хөгшдөх гээд байна. Хөгшиддөггүй юм аа гэхэд залууд лав тооцогдохгүй. Үүний зэрэгцээ олон жил жүдогийн дэвжээн дээр барилдаж буй хэдэн аварга маань дэлхийд бүрэн судлагдчихжээ. Х.Цагаанбаатарыг нэг бол өмсөнө, эсвэл хонгодно гэдгийг өрсөлдөгч нь мэдээд байна. Н.Түвшинбаярыг үүрэх үед юу хийх вэ гэдгээ урьдчилан бэлдчихээд хүрч ирдэг. Ямар сайндаа саяны ДАШТ-ий үеэр монгол бөхчүүдийнхээ барилдааныг хамт үзэж суусан хүн “-100 кг-ын гадны бөхчүүд Н.Түвшинбаяр аваргыг ямар мэх хийх вэ, яаж барилдах вэ гэдгийг О.Балжиннямаас илүү мэдээд, мэдрээд байна” гэж бухимдах вэ дээ. Нэр дурьдаад, төрсөн оныг нь бичээд байгаа дээрх бөхчүүд бол жүдогийн алтан үеийн тамирчид мөн.
Жүдогийн татами дээр олон жил ноцолдож яваа тэд одоо тамирчдаа дасгалжуулдаг болмоор байна. Арвин их туршлагадаа тулгуурлан дараагийн үеэ бэлдэж гаргаж ирэх зайлшгүй хэрэгтэй. Тэгэхгүй бол жүдод дараагийн үе гэж байхгүй болчихлоо. Ялангуяа хүнд жингүүдэд. 81, 90, -100, +100 кг-ын жинд барилдах бөхгүй болчихоод байна. Тэднийг нэн даруй бэлтгэж эхлэхгүй бол Риогийн олимпод оролцох тамирчингүй болох нь. Бас нэг зүйл байгаа нь манай дасгалжуулагч нар. О.Балжинням аварга жүдочоо татами дээр гаргасан хойноо юу ч зааж өгөхгүй юм. Дэмий харж суухаас өөр нэмэргүй харагдах юм. Эсвэл яаж ч ориллоо гээд өнөөдүүл нь сонсдоггуй юм болов уу.
“Хөөш наадах чинь чамайг үүрэх гээд байна, ханцуйны барьцаа тавь" гээд хашгирч болдоггүй юм уу. Ш.Цэвэлмаа дасгалжуулагч бас л олигтой зөвлөхгүй. Бүр багийн аваргын төлөөх барилдааны үеэр “Яанаа, би харж чадахгүй нь ээ" гэж аальгүйтэн нүүрээ дарж байгаа нь зурагтаар гарсан. Ямар гэртээ суугаад монгол бөхчүүдээ дэмжиж байгаа би биш. Их спортод ялж, ялагдахын амтыг яс махандаа шингэтэл мэдэрсэн хүн ингээд сууж байж болох уу. Тэдэнтэй харьцуулахаад гадны дасгалжуулагч нарыг 9 харъя. Ёстой нэг ааг амьсгаагүй орилно. Амаа хаттал, хөлсөө цувтап тамирчнаа дасгалжуулж байна. Үгүй дээ л хором бүрт дасгалжуулагч нь орилоод байхаар дэвжээн дээр хамт байгаа мэт санагддаг байлгүй. Багшийнхаа зөвлөгөөг сонсоод зориг орж, мэхээ даацтай хийдэг байх гэж бодогдох юм. Дээрээс нь гайгүй сайн дасгалжуулагч нараа Өмнөд Монголд алдчихлаа.
Монголын жүдог өдий зэрэгтэй болгосон ардын багш Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар нар өмнөд монголчуудыг бэлтгэж байна. Ч.Насантогтох багшийн үед Монголын жүдочид олимпийн наадамд аваргалж байлаа. Яаж бэлтгэвэл олимпоос медаль авах вэ гэдэг арга замыг Ч.Насантогтох тэргүүтэй багш, дасгалжуулагчид боловсруулж байсан. Өдгөө тийм хэмжээний бэлтгэлийг өмнөд хөршийнхөн маань хийж байна. Үр дүнгээ ч хараад эхэлчихлээ. “Чингис хаан-2015“ гран при тэмцээний үеэр Өмнөд Монголын жүдоч Сайнжаргал гэх залуу 73 кг-д барилдаад С.Ням-Очир тэргүүтэй бөхчүүдийг нутгийн дэвжээн дээр нь ялж алтан медаль авсан. Түүний дасгалжуулагч нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар байв. Х.Болдбаатар Хөх хотод очоод нэг жил, Ч.Насантогтох багш гурван жил болж байгаа. Тэд Риогийн олимпоос медаль хүлээж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр манай тамирчид өмнөхөөсөө хэд дахин илүү эрчимжүүлсэн бэлтгэл хийж байж олимпийн наадам гэж ярих цагтай нүүр тулж ирээд байна.
Мөн манай жүдочдын тэмцэлдэх чадвар асар сул байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргуудыг харчих. Г.Болдбаатар өрсөлдөгчийнхөө өөдөөс ямар ч мэх хийхгүй юм. Ёстой нэг гүлдийж байгаад ялагдахжишээтэй. М.Уранцэцэг байна. Юу ч хийлгүй, ямар ч тэмцэл гаргалгүйгээр цэвэр тавиулаад байсан. Тэд ана мана, гал гарсан барилдаан яагаад хийхгүй байна вэ. Сэтгэлзүйдээ байдаг юм уу, эсвэл жин хасаж өлсөөд сэнсэрчихсэн очдог юм уу. Бүр нэг гуринхалсан “амьтад” л ноолуулаад байх юм. Улсын наадмын үеэр эцсэн морийг бишгүйдээ харж байлаа. Нүд нь шил шиг гөлийсөн байдаг. Ямар ч галгүй болчихсон ирдэг. Яг тийм нүд гаргачихаад “амьтны” дор ороод гүлдийгээд хэвтээд байна лээ.
Бөхчүүд яагаад иймэрхүү барилдаж байгааг жүдогийнхон хоорондоо ярьдаг уу. Бидэнд өшөө илүү амжилт үзүүлэх арга зам юу байна гэж боддог уу. Жүдогийн холбооны ах дүүсэг, гэр бүлсэг, хамт олонсог, нутгархаг нь хэрээс хэтэрсэн юм биш үү. С.Ням-Очир л гэхэд хүрэл медалийн болзол хангачихаад дасгалжуулагчийнхаа өмнө сунаж мөргөөд байсан. Амьд бурхан өмнө нь зогсож байгаа аятай харагдаж байна лээ. Энэ хэрээс хэтэрсэн нялуун үйлдэл. Иймэрхүү маягаар явбал бид Риогийн олимпоос медаль горьдож суух хэрэг байгаа юм уу. Нутагтаа үлдэж захыг нь мушгин зурагтаа ширтэж суугаа бид тэмцэлдсэн, тулалдсан, гал гарсан барилдаан та нараас хармаар байх юм.
Гэтэл өөгшүүлж, эвийлсээр байгаад эрхийн балай хүүхэд шиг болгочихож. Ялагдаад ирж байхад нь сайн барилдсан шүү гэх нялуун үг хэлж хөөрөгдөөд байх юм. Ялангуяа зурагтын тайлбарлагч нар. Яалт ч үгүй ялагдаад байхад ялах байлаа, сайн байлаа, шүүгчийн алдаа гэхчилэн эрээ цээргүй өмөөрнө. Дэлхийн аваргын тэмцээнийг шүүж байгаа хүмүүс та нараас л дор байв гэж. Гарцаагүй ялагдчихаад байхад л манай бөх сайн байлаа гэхийн оронд муу барилдлаа гээд хэлэх зүрх алга уу. Ямар ч идэвхгүй барилдаж оноогоор ялагдсан бөхчүүдээ сайн байлаа гэж ам хуурайгүй ярих нь буруу үйлдэл хийсэн хүүхдээ өмөөрч байгаа эцэг эх шиг санагдана. Угтаа бол үнэнийг хэлж баймаар байна. Энэ бүхэн хэнд хэрэгтэй вэ гэвэл бөхчүүдийнхээ мууг үзэхдээ огт биш юм. Бидний дараагийн тэмцээнд хэрэгтэй. Дараа дахиад дэлхийн татами дээр гарахдаа амьтанд ноолуулсан, шоргоолжинд бариулж буй голио шиг гүлдийсэн тамирчдаа харж, өр өмөрч суумааргүй байна. Яаж ч ялагдсан ядаж л эцсээ хүртэл тэмцэлдсэн Н.Түвшинбаяр аварга шиг дайчин бөхийг харъя. БйД ноолуулдаг ард түмэн биш. Дэлхийд данстай, дээрээ тэнгэртэй ард түмэн юм шүү.
С.АЛТАНЦЭЦЭГ
www.DNN.MN
User avatar
saka_ars
 
Posts: 139
Joined: Sun Oct 10, 2010 10:45 am

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby url_0515 » Mon Sep 07, 2015 11:05 am

Guys, Unuudur chuluutiin delhiin avarga ehelj baigaa biz de? Chuluutiin delhiin avargiin topic neg n neevel tend medeellee soliltsohson
Number never lies...
User avatar
url_0515
 
Posts: 90
Joined: Mon May 28, 2007 1:21 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Saiza » Mon Sep 07, 2015 11:10 am

url_0515 wrote:Guys, Unuudur chuluutiin delhiin avarga ehelj baigaa biz de? Chuluutiin delhiin avargiin topic neg n neevel tend medeellee soliltsohson

Өнөөдрөөс сонгомол нь эхэлж байгаа бх.
9-нөөс чөлөөт нь эхэлнэ
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: ЖУДО ДАШТ 2015 - Астана, Казакстан

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 07, 2015 12:02 pm

Чөлөөтийн сэдэв бол байгаа, яг ДАШТ гэж байхгүй байх.
Дээрх нийтлэлд Цагаанаагийн хонгодоо, Ням-Очирын багшдаа мөргөснөөс бусад нь үнэн л юм бичиж.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests