Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Moderator: Бөхийн модууд

Монголын баг багаараа эхний 3-т багтаж чадах уу?

Чадна.
20
65%
Арай л амжихгүй байх.
6
19%
Хэлж мэдэхгүй байна. Тэр өдрийн тэнгэр л мэднэ дээ
5
16%
 
Total votes : 31

Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Tue Aug 06, 2013 4:15 pm

Image

2013 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ 8-р сарын 26-аас ирэх есдүгээр сарын 1-нд Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдана.

Уг тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг тамирчдын нэрс тодорчээ.

Эмэгтэй баг тамирчид

48 кг-д ОУХМ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг
52кг-д ОУХМ А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ
57 кг-д ОУХМ Д.Сумьяа ,
63 кг-д ОУХМ Ц.Цэрэнханд, Б.Мөнгөнчимэг
70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, 78 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа

Эрэгтэй баг тамирчид

60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, Г.Болдбаатар
66кг-д ОУХМ С.Мияарагчаа, Д.Төмөрхүлэг
73 кг-д ОУХМ Х.Цагаанбаатар, С.Ням-Очир
81 кг-д ОУХМ О.Ууганбаяр
90 кг-д ОУХМ Х.Цогтгэрэл
-100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн
+100 кг-д ОУХМ Б.Сугаржаргал

Дасгалжуулагч : Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням.

Н.Түвшинбаяр : Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин.
Д.Баттулга: Шигшээ багийн туслах дасгалжуулагч
Х.Эрдэнэт-Од : Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин
Ш.Цэвэлмаа Шигшээ багийн дасгалжуулагч

Шигшээ баг тамирчдын зорилго

Монгол Улсын шигшээ баг тамирчид 1964 оны Токиогийн олимпод оролцож эхэлсэн цагаас хойш 44 жилийн дараа буюу Бээжингийн олимпийн наадмаар -100 кг-д барилдан Н.Түвшинбаяр хамгийн анхлан олимпийн алтан медаль хүртэж элэх нэгтнүүдээ баярлуулсан. Ингэснээр олимпийн наадмын / Москвагийн олимпийн наадмаар мөнгөн медаль хүртэж явсан Ц.Дамдин, Атлантын олимпийн наадам 1996 Д.Нармандах хүрэл, Афины олимп Х.Цагаанбаатар, олимпийн дөрвөн медальт тамирчин энэ холбооноос төрж гараад байсан бол өнгөрсөн буюу Лондонгийн олимпийн наадамд -100 кг-д оролцсон Н.Түвшинбаяр дахин мөнгөн медаль хүртэж, 73 кг-д зодоглосон ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртээд байгаа.

Харин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1989 онд ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг О.Балжинням хүртэж явсан бол үүний дараагаар буюу 20 жилийн дараа Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар анхны дэлхийн аварөга болсон түүхтэй.

Олон улсын жүдо бөхийн холбооны календарчилсан төлөвлөгөөнд багтсан /олимпийн оноо цуглуулах/ тэмцээн уралдаанд тогтмол оролцож дэлхийд дээгүүрт өрсөлдөж буй жүдо бөхийн шигшээ багийн тамирчид тун удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа эхний гурван байрт шалгарах, баг тамирчдаас жин жинд медаль хүртэх гол зорилго тавьжээ... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby LeBe » Tue Aug 06, 2013 4:57 pm

Нэг жинд 2 хүн болдог юм уу?
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3306
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Tue Aug 06, 2013 5:07 pm

Аанхан... Тийм учраас л ДАШТ нь Олимпоос чанга болчихоод байна л даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Tue Aug 06, 2013 5:20 pm

Энэ Голден Скор-ийг цагийн хязгааргүй болоод хэр удаж байгаа юм? Хантайгаар ялуулдаг хөг өнгөрч лав... Шударга ч юмуу даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby crusader » Tue Aug 06, 2013 5:23 pm

hosko wrote:Аанхан... Тийм учраас л ДАШТ нь Олимпоос чанга болчихоод байна л даа...

:eek:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6699
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 06, 2013 5:25 pm

hosko wrote:Энэ Голден Скор-ийг цагийн хязгааргүй болоод хэр удаж байгаа юм? Хантайгаар ялуулдаг хөг өнгөрч лав... Шударга ч юмуу даа...

өө тийм үү? тэгвэл шударга ч юм уу? тэртэй тэргүй зугтаад новширсонг нь торгочдым чинь.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16825
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Tue Aug 06, 2013 5:31 pm

Харин энэ тэмцээнээр лав цагийн хязгааргүй л гэж байна... Дүрмэнд л орсон өөрчлөлт байлгүй дээ бодвол...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby champion » Tue Aug 06, 2013 5:57 pm

үнэлгээ авалцахгүй 2 бол тэгээл 4 торгуулж дуустлаа барилдана гэсэн үг үү
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Tue Aug 06, 2013 7:52 pm

Тэгнэ гэсэн үг байх... Тэгээд 2-уулаа сайхан тачигнаад үзээд байвал нь хэн түрүүлж хазайтал нь гэхээр Япон болон Солонгосчуудын хоорондоос лав ганган барилдаан гарч таарах байх...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Yes Man » Tue Aug 06, 2013 11:25 pm

hosko wrote:Аанхан... Тийм учраас л ДАШТ нь Олимпоос чанга болчихоод байна л даа...
Урьд нь нэг жинд хоёр бөх барилддаг байсан..... Энэ ДАШТ-ээр дүрмэнд өөрчлөлт орж долоон жинд нийт эрэгтэй, эмэгтэй есөн тамирчин өрсөлдөх болсон...... Сугараа лав энэ тэмцээнийг өнжинө..... Харин багийн тэмцээнд оролцохоор явах юм гэсэн......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5224
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Tue Aug 06, 2013 11:57 pm

Аан зөв зөв... Тэр нэг улсаас 2 тамирчин оруулдаг ч бас нээх удаагүй байсан эд л дээ... Арай нүсэр болоод байсан байх л даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Yes Man » Wed Aug 07, 2013 12:40 am

Нөгөө талаас улс бүр жиндээ хоёр тамирчин явуулаад ДАШТ-ий чанар чансаа муудаад байсан биз..... Ингэж хязгаар тавьснаар медаль зүүчих найдвартай гэсэн жиндээ илүү тамирчин явуулж буй..... Жишээ нь манайх бол тэр бүр медаль авдаггүй 81, 90, +100 нараас хүн явуулахаа байгаад 60 кг жинд гурван тамирчин явуулах нөхцөл бүрдсэн гэж ойлгосон..... Хэрэв тэгвэл саяхан Улаанбаатарт болсон гранпри шиг гурван Монголын далбаа намираад алж байхгүй юу хаха....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5224
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Wed Aug 07, 2013 7:16 am

Яг л дэлхийн шилдэгүүдээ тухайн жинд нь харах боломж өгсөн их зүгээр санаа байнаа... Харин нэг жинд 3 болж байгаа юм болов уу даа... Макс нь 2 л байлгүй дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Wed Aug 07, 2013 1:24 pm

Image

66 кг-д Д. Төмөрхүлэг бас #1-т байгаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Mon Aug 19, 2013 10:44 pm

Image

"Рио де Жанейро 2013" жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох Монголын баг өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээн 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 1-ний хооронд болно.
Баг тамирчиддаа амжилт хүсье!

Olympic Team Mongolia хуудаснаас....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Thu Aug 22, 2013 8:35 am

Image

Манайхан Бразилд бэлтгэлээ хийгээд л байгаа юм байна...

Тэмцээн эхлэхэд 3 хоног үлдэж байна даа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby hosko » Mon Aug 26, 2013 12:28 pm

Зиак манайхны сугалаа гарсан байна лээ шүү... Оройхон тэгж байгаад нэг дэлгэрэнгүй орууламз...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15212
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby WALCOTT » Mon Aug 26, 2013 4:31 pm

Manai tsagaar hedees ehleh be
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Чуугий » Mon Aug 26, 2013 4:33 pm

Хуваарь дээр нь 21:00с байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18350
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Suugii » Mon Aug 26, 2013 8:02 pm

60кг манай 2 нэг хэсэгт орж чоорт

66-д Мия эхний учраа чанга таарч Укрианы Зантаряааг татчихаж ингээд том тэмцээний одгүй шдээ за харжил сууя
Suugii
 
Posts: 6211
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Raldii » Mon Aug 26, 2013 8:31 pm

-100 Тэмүүлэн байхгүй байх юм
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 921
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Suugii » Mon Aug 26, 2013 8:44 pm

Raldii wrote:-100 Тэмүүлэн байхгүй байх юм

Гэмтэлтэй гэсээн
Suugii
 
Posts: 6211
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Captain » Mon Aug 26, 2013 9:28 pm

Manaihan hed hedees barildah ve
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby ЦАГААН » Mon Aug 26, 2013 9:31 pm

Captain wrote:Manaihan hed hedees barildah ve


манай бөхчүүд барилдах тун дөхөөд байна

http://www.ippon.org/wc_sen2013.php
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4641
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Жүдо ДАШТ 2013 - Рио Де Жанейро, Бразил

Postby Jo_amka » Mon Aug 26, 2013 9:34 pm

Suugii wrote:60кг манай 2 нэг хэсэгт орж чоорт

66-д Мия эхний учраа чанга таарч Укрианы Зантаряааг татчихаж ингээд том тэмцээний одгүй шдээ за харжил сууя

Төмөрхүлэг юм бишүү? Эхний тойрогтоо тэгээд ч гоц мөргөсөн байшт
Jo_amka
Челси & Лэйкэрс фэн
 
Posts: 4006
Joined: Sun Nov 08, 2009 7:45 pm

Next

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest