2011 Judo Wolrd championship Paris

Moderator: Бөхийн модууд

2011 Judo Wolrd championship Paris

Postby t_taivan1210 » Tue Aug 16, 2011 9:16 pm

За манайхан олон медал хүртсэн олон аварга төрсөн сайхан дэлхийн аварга болох болтугай гээд сэдвийг нээлээ бүгдээрэ бичээд байгаарай :mongol: :gold :gold :gold
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby bure » Thu Aug 18, 2011 9:41 pm

5 xоногийн дараа эxэллээ дээ баг тамирчиддаа амжилт xүсье :mongol: :mongol: :mongol:
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Sat Aug 20, 2011 11:06 pm

Энэ удаагийн Дэлхийн аварга ОУЖБХ-ны 60 жилийн ой, мөн олон хурлуудтай давхцаж байгаа учир нилээд том хэмжээнд олон хоногийн албан ёсны араг хэмжээтэйгээр зохоин байгуулагдаж байна.
Нийт 136 орны эрэгтэй 568, эмэгтэй 381 нийт 949 жүдока зодоглох гэж байна.
Жин тус бүрээр:
Эрэгтэй:
-60 кг - 84
-66 кг - 88
-73 кг - 101
-81 кг - 90
-90 кг - 78
-100 кг - 60
+100 кг - 67

Эмэгтэй:
-48 кг - 50
-52 кг - 59
-57 кг - 66
-63 кг - 63
-70 кг - 57
-78 кг - 45
+78 кг - 41 жүдоч тус тус зодоглохоор бүртгүүлсэн байна.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Sun Aug 21, 2011 12:03 am

Чуугий wrote:ДАШТ-д орох бүрэлдэхүүн.

Эрэгтэй 60кг
Д.Төмөрхүлэг
Ч.Болдбаатар

66кг
Х.Цагаанбаатар
С.Мияарагчаа

73кг
Г.Одбаяр
С.Ням-Очир

81кг
Г.Түвшинжаргал
О.Ууганбаатар

90кг
Э.Энхбат
Б.Жанчивдорж

-100кг
Н.Түвшинбаяр
Б.Тэмүүлэн

+100кг
Н.Батсуурь
Б.Төгөлдөр

Эмэгтэй 48кг
Б.Бат-Эрдэнэ
М.Уранцэцэг

52кг
М.Бундмаа
Б.Солонго

57кг
Д.Сумъяа
Т.Баттөгс

63кг
Ц.Мөнхзаяа

70кг
Ц.Наранжаргал

-78кг
П.Лхамдэгд

+78кг
Д.Цэрэнханд
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Sun Aug 21, 2011 12:54 am

Жүдо бөхийн 28 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь:

8.23-нд: Эрэгтэй -60 кг, -66 кг, эмэгтэй -48 кг
8.24-нд: Эрэгтэй -73 кг, эмэгтэй -52 кг, 57 кг
8.25-нд: Эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг
8.26-нд: Эрэгтэй -90 кг, эмэгтэй -70 кг, -78 кг
8.23-нд: Эрэгтэй -100 кг, +100 кг, эмэгтэй +78 кг жингийн барилдаанууд тус тус болно.

8.28-нд: Эрэгтэй /-66, -73, -81, -90, +90/, Эмэгтэй /-52, -57, -63, -70, +70/ багийн барилдаанууд тус тус болно. Багийн эрэгтэй эмэгтэй тус бүр 16 баг барилдах бөгөөд тус барилдаанд зохион байгуулагч орноос гадна 2011 оны Ази, Европын аваргын медальт тус бүр 4 баг, Пан Америк, Африкийн аваргын алт мөнгөн медальт багууд, Далайн орнуудын аварга баг, ОУЖБХ-ны урилгаар нэг баг эрэгтэй эмэгтэй жин тус бүрд, мөн Эрэгтэйд Азийн шигшээ, Эмэгтэйд Европын шигшээ гэсэн багууд зодоглоно.
Монголын багийн хувьд энэ жилийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ баг хүч үзнэ. Мөн Азийн эрэгтэй шигшээд Цагаанбаатар орж магадгүй юм..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby enhe » Mon Aug 22, 2011 7:42 am

оролцогчийнх нь тоог харсан чинь зарим нэг жинд 100 гарч байна ш. Орой сүүлийн барилдаан баахан сульдсан гарууд байх юм бна дөө. Олимпоос хамаагүй хүнд тэмцээн бна уу даа хаха.
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby munkhbayar_AC » Mon Aug 22, 2011 11:56 am

-73д бол лав л 5 ялж байж хүрэл медальд хүрэхийн байна
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby munkhbayar_AC » Mon Aug 22, 2011 11:57 am

Ноднин ч манай нямочир 73-д үнэхээр бааварлаж яваад бэртсэн дээ. харамсалтай. Энэ жил даагаа нэхэн болтугай
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 6:16 pm

enhe wrote:оролцогчийнх нь тоог харсан чинь зарим нэг жинд 100 гарч байна ш. Орой сүүлийн барилдаан баахан сульдсан гарууд байх юм бна дөө. Олимпоос хамаагүй хүнд тэмцээн бна уу даа хаха.

Олимпод 32 жүдоч л барилдана гэсэн, Чансааны эхний 22 хүн, үлдсэн 10 урилгаар орох юм гэсэн. Тэгэхээр энэ Дэлхийн аварга Олимпын жүдогийн хажууд дэндүү том тэмцээн болж байгаан. Энэ жил 60 жил гээд их өндөр төвшиний юм хийж байна л даа бас..,
munkhbayar_AC wrote:-73д бол лав л 5 ялж байж хүрэл медальд хүрэхийн байна

6 ялж хүрэл, 6 ялж мөнгө, 7 ялж алт юм байна ш дээ, хялайж үхэх байхаа, хэн сайн бэлтгэлтэй нь л хол явна даа. Манайхан бүх жинд жигдхэн сайн бэлтгэл хийсэн байх, эзэн орны дэвжээнд шигшээтэй нь 10-аад хоног бэлтгэл хийсэн.

Сугалаа өнөө орой манай цагаар 20 цагаас юм байна.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby madrid@spurs » Mon Aug 22, 2011 9:02 pm

Сугалаа юу болж бгаа болоо эхнээсээ ёндоотой сугалаа татаад явчаасай
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 9:44 pm

-48 kg: Pool A

1. ASAMI, Haruna (JPN)


2. MUENJIT, Wanwisa (THA)
LEONG, Siu Pou (MAC)

3.BALJINNYAM, Bat-Erdene (MGL)


4.MESTRE ALVAREZ, Dayaris (CUB)
SHIRAISHI, Ann (USA)

5.WU, Shugen (CHN)
VAN, Ngoc Tu (VIE)

6.FREITAS, Leandra (POR)


7.BOGDANOVA, Liudmila (RUS)
AKKUS, Sumeyye (TUR)

8.FILIPPOVA, Margarita (TKM)


Манай Бат-Эрдэнэ хүнд сугалаа сугалсан байна. Хэдийгээр эхний тойрогт хийлсэн ч хоёрдугаар энэ жинд нилээд анхаарал татаж буй Куба болон АНУ-ийн тамирчдын ялсантай, гуравдугаар тойрогт энэ жингийн босоо аварга Японы Асами Харунатай барилдахаар байна. Хэрэв ялах юм бол цаашид ямар ч медальд хүрч болно доо..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 9:51 pm

-48 kg: Pool D

1.DUMITRU, Alina (ROU)
BABAKULYYEVA, Madina (TKM)

2.MUNKHBAT, Urantsetseg (MGL)


3.MOSCATT, Valentina (ITA)


4.HORMIGO, Ana (POR)
KONDRATYEVA, Nataliya (RUS)

5.VAN SNICK, Charline (BEL)
XIE, Shishi (CHN)

6.SANCHEZ, Isandrina (DOM)


7.KEARNEY, Lisa (IRL)
ALVAREZ, Luz (COL)

8.KONIECZNY, Ewa (POL)


Уранцэцэгийн хувьд боломжийн сугалаа. Румыны жүдочоос бусад нь энэ жингийн дундчууд. Уранцэцэг эхний тойрогт хийлээд дараагийн тойрогт Румын - Туркмений ялсантай барилдана. Энэ барилдаанд ялсан тохиолдолд медальд хүрчихээр боломжийн сугалаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby Yes Man » Mon Aug 22, 2011 9:56 pm

Пүү эрэгтэй 60 ёстой хатуу сугалж.... Төмөрхүлэг шууд эхний даваандаа Б хэсгийн тэргүүн Японы аваргатай, Болдбаатар Д хэсэгт эзэн орны бөхтөй..... хмм
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby haka » Mon Aug 22, 2011 9:57 pm

Цагаанбаатар 66 кг-д А хэсэгт сугалаа татсан байна. Эхний барилдаан Энэтхэгийн NANDAL, Manjeet барилдана.
Ялаад хятадын LIU, Renwang (CHN) тай хүч үзэх нь . Харин хэсгийн 4т CHO, Jun-Ho (KOR), EBINUMA, Masashi (JPN) нарын хэн нэг нь гарч ирэхээр болчих шиг боллоо.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby Yes Man » Mon Aug 22, 2011 10:01 pm

Эр 66 кг жинд Цагаанаа эхлээд Энэтхэг жудочтой, ялаад Хятадтай, тэгээд Гүрж, Чехийн ялсантай үзэх боломжтой юм байна....... Мяарагчаа Д хэсгийн тэргүүн бөх Оросын Алим Гаданов, Маракогын жудоч хоёрын ялсантай нь эхний даваандаа үзэх нь........ Ялвал эзэн орны бөх хүлээж бөйж мэдэхээр сугалж......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby Yes Man » Mon Aug 22, 2011 10:05 pm

73 кг Ганбаатарын Одбаяр А хэсэгт тэргүүлэгч Солонгостой......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 10:06 pm

Цагаанаа, Мияарагчаа 2 дээшээ гараад ирж болохоор л сугалаа сугалсан байна даа.
60-ийн хоёр арай л хатуу сугалж..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 10:07 pm

52 кг-д
Бундмаагийн сугалаа хүндэвтэр гэхэд болно, эхний тойрогт Алжиртай, ялбал BERMOY ACOSTA, Yanet (CUB)-тай хоёртугаар тойрогт барилдах магадлал өндөр байна. Хэрэв Кубын жүдоч ялагдвал түүнтэй барилдах Финляндыг өмнө хэд хэд ялж байсан..,

57 кг-д
Баттөгс эхний тойрогт хийлээд хоёрдугаар тойрогт ОХУ-тай, гайгүй л сугалаа татаж..,
Сумъяа мөн эхний тойрогт хийлээд дараа нь Хойд Солонгостой..,
Last edited by mugi19 on Mon Aug 22, 2011 10:48 pm, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby Yes Man » Mon Aug 22, 2011 10:11 pm

81 кг жингийн Отгонбаатар Ууганбаатар А хэсэгт шууд тэргүүлэгч Солонгостой... Ганын Түвшинжаргал Ираны жудочтой эхний даваанд, ялвал Герман, бас ялвал хэсгийн тэргүүлэгч Бразил, Колумбын ялсантай гээд хэцүү л сугалж дээ........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 10:14 pm

73, 81-ийн энэ хоёр Солонгос сүүлийн үед Дэлхийд ялагдаагүй байгаа хоёр, хүнд сугалсан байна.., Дунд Солонгосын эрэгтэйчүүд ноёлоод байгаагийн хоёртой нь манайхан таарч дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby Yes Man » Mon Aug 22, 2011 10:15 pm

90 кг жинд Буддоржын Жанчивдорж эхний даваанд Александр Кассачев гээд Казакстан -тай ялвал Бразил, Латви -гийн ялсантай А хэсэгт таарч....... начин Энхбат Д хэсэгт эхлээд хийлж дараа нь Польш нухвал Куба -тай.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 10:17 pm

63-д: Мөнхзаяа эхний тойрогт Англитай, ялбал Мексик - Туркийн ялсантай.., Хамгийн сулхан гэж болох хэсэгт орсон байна даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby Yes Man » Mon Aug 22, 2011 10:18 pm

-100 д Олимпын аварга маань Латви эр Бородавко -той эхний даваанд ялвал Израйл, Шинэ Зеландын ялсантай...... Манай аварга А хэсэгт таарч......Тэмүүлэн бүр хэцүү сугалаа татаж..... Шууд эхний даваанд Голландын хэцүү эр Хенк Грол -той..... хмм
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby Yes Man » Mon Aug 22, 2011 10:20 pm

Ер нь эрчүүд их хатуу сугалжээ...... Ихэнхи нь А хэсэгт тэгээд тэргүүлэгч нартай барилдахаар сугалчихаж.... Новш юм аа......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: 2011 Judo Wolrd championship Paris

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 10:22 pm

70-д Наранжаргал байхгүй яасан юм бол..,

78-д Лхамдэгд эхний тойрогт Украйн, Ялвал ОХУ хүлээж байна.., Хэрэв ялаад явбал Япон-Кубын ялсантай хэсгийн аваргын төлөө барилдах байх.., Гайгүй сугалаа байх шиг байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Next

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron