Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Moderator: Бөхийн модууд

Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby enhe » Wed Apr 13, 2011 7:05 am

За тэгээд шилдэг бөхчүүдийн тухай чадах чадахаараа мэдээлэл оруулцгаая!
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby enhe » Wed Apr 13, 2011 7:26 am

Илиас Илиадис
Европ бөхчүүдийн дундаас миний хамгийн хайртай бөх. Намайгаа байнга баярлуулдаг юм даа хөөрхий :D
Image
За энэ сайхан бөх 1986 оны 11-н сарын 10 нд Тбилисд (Гүрж) төржээ. Манай хүн бөхөөр хичээллэхийн тулд өдөр болгон хотын захаас төв рүү явдаг байв. Барилдааны өмнө ч, явцад ч сандардаггүй тайван, дээрээс маш их хөдөлмөрч, шантардаггүй зантай болохоор тун удалгуй Гүржийн хүүхдийн шигшээ багт барилдах болов. Тэрээр Испани улсад хүүхдийн тэмцээнд орж байхдаа ирээдүйд өөрийнх нь дасгалжуулагч бас дээрээс хойд аав нь болох хүнтэй танилцсан байна. Энэ хүн бол Никос Илиадис гэдэг Грек үндэстэй Гүржид өсөж төрсөн хүн аж. Учир нь Гүржид нилээн олон тооны Грек үндэстнүүд амьдардаг бөгөөд, тэд нарыг 1991 онд албан ёсоор төрөлх эх орондоо буцахийг зөвшөөрсөн юм. Никос Илиадис цагтаа Гүржийн аварга болж байсан бөх бөгөөд, бэртэл гэмтэлийн улмаас 21-н настайдаа зодог тайлсан юм. Никос өөрөө 4-н охинтой хүн бөгөөд хүүтэй болохыг мөрөөддөг байв. Тийм болохоор манай хүнийг 15-н настай байхад нь өргөж авч өөрийнхөө овгийг өгсөн байна. Илиадисын жинхэнэ нэр нь Жаржи Звиадаури билээ. Түүнээс хойш 2 жилийн дараа 2004 оны 8-н сард Афины Олимпийн тэмцээнээр 17-н настай байхдаа -81кг жинд аварга болсон. Дараа дараагын тэмцээнүүдэд -90кг жинд барилдаж 2005, 2007 оны дэлхийн аваргын тэмцээнээс дараалж мөнгөн медаль авсан байна. 2008 оны Олимпод -90кг жинд алт авах хамгийн боломжтой бөх байсан болов ч Недерландийн Хаузингаад муухай ялагдсан шүү :D . Гэхдээ дараа нь 2010 онд Токиод дэлхийн аваргын алт авсан. Барилдааны хэв маяг бол ихэвчлэн хүч их орсон мэх хийдэг, манай бөхчүүдтэй адил цээж урттай, бяр ихтэй, дээрээс нь миний бодлоор ер нь ядардаг юм уу? :D
Нэг сонин гэвэл 2004 Олимпод -90кг алт авсан Зураб Звиадаури манай хүний авга ах нь юм билээ. Гэхдээ зөвхөн Гүржийн нэр дээр л барилдаж байсан. 2004 онд дүү нь 81-д алт, ах нь 90-д алт авсан сайхан баримт түүх болон үлдсэн байна. Зураб Звиадаури Олимпийн авааргаас гадна 2001, 2003 онд дэлхийн аваргаас мөнгөн медаль авж байсан байна.
Last edited by enhe on Sun May 08, 2011 5:38 am, edited 2 times in total.
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby mugi19 » Wed Apr 13, 2011 6:37 pm

Гоё сэдэв нээжээ :eek: , мэддэг хайртай бөхчүүдээ бичнээ..,
Илиас ч агуу бөх шүү, Грекийн Жүдо бөхийн оргил нь байхаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby enhe » Sat Apr 16, 2011 3:51 am

Тадахиро Номура.
Image
Image
Image
Image
Image

За манай хүн 1974 оны 12 сарын 10-нд Корё гэдэг Японы жижигхэн тосгонд төрсөн байна. Тадахирогын өвөө болон аав нь жүдогын багш байсан бөгөөд, аав нь 1984 оны Олимпийн аварга Шинжи Хосокавагын багш дасгалжуулагч байв. Мөн Тадахирогын авга ах нь (Тоёоказу Номура) 1972 оны Олимпийн аварга хүн юм.
Тадахиро 6-н настайгаасаа эхэлж жүдогоор хичээллэж эхэлсэн бөгөөд, жинхэнэ амжилт их сургуульд орсоны дараагаас эхэлсэн байна. 1996 онд анх удаагаа бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, тэр жилээ Олимпод улсаа төлөөлж оролцох эрх авсан байна. Тэр үед дэлхийн тавцанд харицангуй нэрд гараагүй байхдаа шууд анхныхаа Олимпийн аварга болов. Дараа жил нь Парисд мөн дэлхийн аварга болж энэ жингийн цагыг эзэлсэн аварга болов оо. 1999 онд Жигиро Каногын цомын тэмцээнд оролцож байхдаа, зүүн өвдөгөө гэмтээсний улмаас жил шахуу барилдаж чадахааргүй болсон байна. Тэгээд 2000 онд амжиж эдгэрэн, Японыхоо улсын аваргадаа түрүүлэн Олимпод оролцох эрхтэй болжээ. Тэр Олимпийн тэмцээнд аваргын төлөөх барилдаанд өрсөлдөгчөө 14-н сэкундэнд цэвэр ялснаар, Олимпийн тэмцээнд аваргын төлөөх барилдаанд хамгийн хурдан ялалт хэмээх нэгэн дээд амжилтын эзэн болсон байна. (2008 оны Олимпод -73 кг Эльнур Мамадли алтын төлөө 13-н сэкундэнд цэвэр ялж энэ амжилтыг шинэчилсэн). Бас нэг сонин гэвэл энэ хоёр дээд амжилтын эсрэг баатрууд хоёулаа Өмнөд Солонгос бөхчүүд байна :D . Түүний дараагаар 2003 онд Осакад дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв. 2004 онд тав дахь удаагаа улсынсаа аварга болж, дээрээс нь тэр жилээ Афины Олимпод аварга болж, Олимпын 3-н алтан медальтай анхны бөгөөд, одоогоор цорын ганц жүдочин болж байна. Тэр олимпод үнэнийг хэлэхэд, манай хүний ганц эмээж байсан хүнийг (Чой Мин Хо-г) манай Цагаанаа цэвэр ялж замаас нь холдуулсан ш :D . 2003 оны дэлхийн аваргад Чой Мин Ход ялагдсан байсан юм аа.
Афины Олимпийн дараа нэг хэсэг барилдахгуй байж байгаад 2006 онд, 4 дэхь Олимпын алтан медалаа авах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байв. Гэвч улсынхаа Олимпийн эрх өгөх тэмцээнд ялагдаж, түүний оронд өөр хүн явсан билээ. Тэр ялагдлынхаа маргааш нь их спортыг орхих бодолтой байгаагаа илэрхийлж байсан ч саяхан 2011 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцох болсноо зарласан юм. Тэрээр миний сүүлчийн зорилго Лондонд байгаа гэж хэлсэн байна.
http://www.youtube.com/watch?v=nYUoy1j6 ... re=related
энэ бичлэгэн дээр их спортын амжилтын үнэ цэнийг харуулсан хэсэг байгаа, манай хүний бие бол хэдэн хэсэг салж унах гэж байна лээ дээ.
(Энэ бичлэгийг өөр сайт руу линкдэхийг хориглочихсон байна өө)
Last edited by enhe on Sat Apr 16, 2011 4:24 am, edited 1 time in total.
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby enhe » Sat Apr 16, 2011 4:09 am

Манайхаан үг үсэг болон найруулгын алдаа харагдвал хэлээд байгаараа! Дараа дараадаа алдах нь багасна ш.
Last edited by enhe on Sat Apr 16, 2011 4:19 am, edited 1 time in total.
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby enhe » Sat Apr 16, 2011 4:14 am

my.agapimu wrote:Гоё сэдэв нээжээ :eek: , мэддэг хайртай бөхчүүдээ бичнээ..,
Илиас ч агуу бөх шүү, Грекийн Жүдо бөхийн оргил нь байхаа..,



Тэгээрээ бас дэмжээд бичээд байгаараа. Миний ч, бас чиний ч оюун тэлэгдэнэ ш тэй :ногоон:
Илиасыг олимпийн аварга болохоос өмнө Грекд хүмүүстэй жүдо гэж ярихаар, юу юм гэж асуугаад байдаг байсан гэсэн. Одоо бол бүгд мэддэг юм гэсээн.
Дараа Ямашитагын талаар оруулнаа. Гэхдээ тэр их том материал болох байх аа. Өөрийнхөө амьдарлынхаа тухай бичсэн материалыг олсон. Хүүхэд байхдаа нилээн зодоон хийдэг байсан нөхөр байна лээ ш. Тэрийгээ тэгэж байгаад орчуулж дуусгана аа.
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby meesh » Sat Apr 16, 2011 12:11 pm

Аймар амьтандаа тэр Чой чинь манай Цагаанаагаас айгаад байдаг байсан гэсэн шт хэхэ барилдаан таардаггүй байсан байх уг нь 2004 онд Номуратай биш нөгөөхтэй нь таарсан бол алт дор хаяж хожигдоод мөнгө хусахгүй юу....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby mugi19 » Sat Apr 16, 2011 4:17 pm

2004 онд чинь тэр Чой Цагаанаа хоёр хоёулаа хүрэл дээр эзрэгцээд зогсож байсан биздээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby meesh » Sat Apr 16, 2011 5:11 pm

Нөгөө Гүржтэй таараад Чой Номура 2 хоорондоо таарсан бол гэх гэсэн л санаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Алдартай гадны бөхчүүдийн тухай. Жүдо

Postby enhe » Sat Apr 23, 2011 6:50 pm

my.agapimu wrote:2004 онд чинь тэр Чой Цагаанаа хоёр хоёулаа хүрэл дээр эзрэгцээд зогсож байсан биздээ..,

эхлээд Чой Цагаанаад ялагдаж дагах барилдаан руу орж, дараа нь Цагаанаа Номурад ялагдаж дагах руу орж, тэгээд хүрэл авсан юм аа.
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm


Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests