МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Moderator: Бөхийн модууд

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby t_taivan1210 » Tue Mar 22, 2011 12:56 pm

Утасных н хувьд 2дугаартай яг алийг н бариж байгааг Мияа ахаас баттай мэдчээд өнөөдрийн дотор мэдээд хэлэе
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Tue Mar 22, 2011 2:09 pm

jal wrote:Одоо тэр хоёр япон хүүхнийг л нухдаг болох хэрэгтэй байна даа,

Тийм шүү, Олимпод орохыг нь хусдаг болчвол :smile: , тэгээл алт руу зүтгэнэ дээ..,
t_taivan1210 wrote:Утасных н хувьд 2дугаартай яг алийг н бариж байгааг Мияа ахаас баттай мэдчээд өнөөдрийн дотор мэдээд хэлэе

за хүлээж байя.., баярлалаа :D
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby hosko » Tue Mar 22, 2011 4:08 pm

my.agapimu wrote:
jal wrote:Одоо тэр хоёр япон хүүхнийг л нухдаг болох хэрэгтэй байна даа,

Тийм шүү, Олимпод орохыг нь хусдаг болчвол :smile: , тэгээл алт руу зүтгэнэ дээ..,


Харин ч илүү ялах магадлалтайдаа хэд хэд албаар нухуулчих хэрэгтэй... Тэгвэл Жапанууд нөгөөхөө Олимпод илгээхээр нь тэнд хусбал аа...

Баянаа аварга нэг тэгсэн гэдэг дээ...

1975 онд дэлхийн аварга болохын өмнөхөн Улаанбаатарт зохиогдсон Интернационал тэмцээнд албаар хусуулаад, очоод нухсан гэж...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Tue Mar 22, 2011 11:22 pm

hosko wrote:
my.agapimu wrote:
jal wrote:Одоо тэр хоёр япон хүүхнийг л нухдаг болох хэрэгтэй байна даа,

Тийм шүү, Олимпод орохыг нь хусдаг болчвол :smile: , тэгээл алт руу зүтгэнэ дээ..,


Харин ч илүү ялах магадлалтайдаа хэд хэд албаар нухуулчих хэрэгтэй... Тэгвэл Жапанууд нөгөөхөө Олимпод илгээхээр нь тэнд хусбал аа...

Баянаа аварга нэг тэгсэн гэдэг дээ...

1975 онд дэлхийн аварга болохын өмнөхөн Улаанбаатарт зохиогдсон Интернационал тэмцээнд албаар хусуулаад, очоод нухсан гэж...

Тиймээ, :eek: гол нь эхлээд нэг л ялаад үзчихвэл, яаж ялж болохоо барилдаад олоод авчихвал.., дараа нь Олимп хүртэл ялагдаж байсан ч яахав дээ, ёстой чиний хэлдгээр Баянаа аваргын тактикаар үзвэл болох байх аа..,
уг нь нэг ялаад сурчихвал цаашид ялаад байна ш дээ..,
Техник, мэдрэмж сайтай шүү.., бас хамгийн гол юм нь сэтгэл зүй үнэхээр сайн, амархан хөөрөө л давхиад байдаг бол барилдах хэцүү ш дээ, дараагийн даваа медаль харагдаад..,
Одоо ч баргийн бөхөд ялагдхааргүй хийгүй, тогтмол барилддаг болсон байна лээ дээ манай хүн..,
Өөрийнх нь одоо хамгийн том зорилго нь Олимп болохоор сайн хичээх байх аа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Mar 25, 2011 9:42 pm

Гавьяатын цол тэмдэг энгэртээ гялалзуулсан жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Бундмааг өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар Эрүүл мэндийн яаманд хүлээн авч, уулзан баяр хүргэлээ. Өнгөрсөн жил Токиод болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, гавьяатын болзлыг биелүүлсэн ч дэлхийн аваргын медалиа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор үнэлүүлсэн М.Бундмаа 2011 он гарсаар Европын цуврал тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, Бакугийн “Masters”-аас хүрэл, “бага дэлхийн аварга” гэгддэг Парисын “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн билээ. Жүдогийн татамид тогтмол амжилт үзүүлж, олон улс, тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж яваа түүний спортын амжилтыг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн нь энэ. Тэрбээр өчигдөр 14.00 цагт Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авсны дараачаар Эрүүл мэндийн яаманд зочилж, С.Ламбаа сайд болон БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нартай уулзсан юм. Энэ үеэр С.Ламбаа сайд М.Бундмаад спортын өндөр амжилт хүсэн ерөөгөөд, “Энд нэг зүйлийг дурсахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө яг энэ ширээний ард суугаад Бундмаадаа Хөдөлмөрийн улаан тугийн гавьяаны одон гардуулаад уйлуулж байсан. Уйлсны хүч ч гарсан юм шиг байна. Улам ч хурцлагдаж, маш том амжилт гаргалаа” хэмээн ярилаа. Үнэхээр ч М.Бундмаа ээлж дараалсан бахдам амжилтын дүнд гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Энэ үеэр М.Бундмаатай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Чамаас гадна Монголын ард түмэн энэ шагналыг хүлээж байсан байх. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Сэтгэл маш өндөр байна. Мэдээж намайг дэмждэг, надад итгэл хүлээлгэдэг олон хүмүүсийн ач тусаар Монгол Улсын гавьяат тамирчин болсон гэж бодож байна. Юуны өмнө намайг төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн аав ээждээ баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Мөн жүдо бөхийн хамт олон, Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга сайддаа, шигшээ багийнхаа хамт олондоо маш их баярлаж, талархаж байгаагаа хэлэхийг хүсч байна.

-Гавьяат цолоор шагнуулах болсон тухайгаа хэзээ мэдсэн бэ?

-Хагас сайны өглөө мэдсэн. Насаа багш маань утасдаад гавьяат болчихсон байна, даваа гаригт шагналаа авна шүү гэж дуулгасан.

-Жүдогийнхон “Олимп” баазад Азийн аваргын бэлтгэлдээ гарчихсан байгаа. Тивийн аваргын өмнө бэлтгэл хэр байна?

-Жүдогийнхон маань Азийн аваргын бэлтгэлээ хийхээр Эрдэнэтэд байдаг “Олимп” баазад бэлтгэлд гарчихсан байгаа. Өнөөдөр шагналаа авчихаад орой нь бэлтгэл рүүгээ буцна даа.

С.Цэлмэг
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby jalkhanz » Fri Mar 25, 2011 10:58 pm

Сайхан үйл болсон шүү. Үнэн гэж байдаг бол ингэмээр дээ гэж...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby t_taivan1210 » Fri Mar 25, 2011 11:23 pm

Буднмаа үнэхээр гавьяат авах хэмжээний хүн шүүдээ харин манай Мияа ах маань хэзээ авах юм болдоо :ногоон: :ногоон:
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Fri Mar 25, 2011 11:30 pm

t_taivan1210 wrote:Буднмаа үнэхээр гавьяат авах хэмжээний хүн шүүдээ харин манай Мияа ах маань хэзээ авах юм болдоо :ногоон: :ногоон:

Удахгүй биздээ.., Одоо нэг томоохон тэмцээнд медаль авбал Мияа-д өгчих байх..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Mar 26, 2011 12:06 am

Өчигдөр гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулсан М.Бундмаа руу баяр хүргэхээр үдийн алдад утас цохилоо. М.Бундмаа маань гэтэл “Олимп” бааз руу бэлтгэлдээ явж байна гэв. Жүдогийн шигшээгийнхэн Орхон аймагт байрладаг “Олимп” баазад бэлтгэлд гараад хэд хонож байгаа юм. Төрийн том шагнал, спортын гавьяат тамирчин болсон хүн чинь эндээ ганц хоног саатаж, амрах юм болов уу гэтэл өнөөх маань гавьяатын тэмдэг, цагдаагийн дүрэмт хувцсаа бушуухан тайлж үлдээчихээд бэлтгэл рүү гээ яараад явчихжээ.

Спортынхноор яагаад бахархмаар байдаг гээч. Ийм л болохоор нь...

Ото ах /МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан. Спортынхон түүнийг ингэж дотночилдог/ тамирчдын ийм шургуу зан характерын тухай их гоё зүйлс ярьдаг юм. Афины олимпийн дараа жил буюу 2005 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө хамаг амьтан шинэ жил тэмдэглээд амарч байхад Х.Цагаанбаатар ганцаархнаа Спортын ордонд бэлтгэлээ хийх гээд хар үүрээр шахуу зааландаа ирчихсэн байсан гэдэг.

Өчигдөр бас нэг гоё мэдээ сонссон. Эверестийн оргилд амь биеэ үл хайрлан хүрсэн уулчин Г.Өсөхбаяр Австрали руу замд гарахаар болсноо дуулгав. Уг нь Өсөхөө саяхан л энэ жил элдэв авиралт бодохгүйгээр хэсэг ч гэсэн амраад авъя гэж ярьж байсан юм. Гэхдээ Өсөхөөг авиралт хийнэ гэхийг сонсоод сэтгэл сэргэмээр болов. Австрали тивийн ноён оргил Карстенз Пирамидад, Өмнөд Америкийн Аконкагуагийн оргил, Антарктик тивийн Винсон Массиф...Энэ гурван оргилд хүрэхгүй бол хэзээ ч санаа нь амрахгүй “уулын” Өсөхийгөө 100 хувь дэмжиж байна. Дэлхийн дээвэр Эверест, хойд Америкийн ноён оргил Маккенли, Африк тивийн ноён оргил Климанжаро, Европ тивийн ноён оргил Эльбруст очиж болсон юм чинь хүссэн ууландаа хүрэх л хэрэгтэй.

Ялж, тэмцэж, давшиж л байхгүй бол санаа нь амардаггүй та нараараа ямар их бахархдаг гээч.

Б.Баясах
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Mar 26, 2011 11:06 am

Авъяас чадвараас гадна, дээрх шиг байж чадсан нь л амжилт гаргадаг болохоор амжилт гаргаад сайн явж буй тамирчид өөрсдийнх нь хичээл зүтгэл үнэхээр сайн байгааг нь харуулж байгаа юм даа..,
Бундаа ч бас сэтгэл зүрхээ зориулж бэлтгэл хийж хичээдэг болохоор л ийм амжилтад хүрээ биздээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby hosko » Sun Mar 27, 2011 1:48 pm

Хүүе чи утсаа олоод авчихсан юмуу... Надад бас ирэх байх гээд л хараад байгаа ш дээ...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Wed Mar 30, 2011 11:40 am

МУ-ын гавъяат тамирчин М.Бундмаа болон МУ-ын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, МУ-ын ардын багш Ч.Насантогтох нарт байрны батламж гардуулсан байна.., :-D

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Нямдорж өнөөдөр өглөө Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Цагаанбаатар, М.Бундмаа болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох нарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд хүлээн авч, уулзан байрны батламж гардууллаа. Монголын жүдо бөхийн өнгө төрхийг тодорхойлж, оролцсон тэмцээн бүртээ өндөр амжилт гаргаж буй олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатарт гурван өрөө байр, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны тамирчин М.Бундмаа болон Ардын багш Ч.Насантогтох нарт тус тус хоёр өрөө байрны батламж гардуулсан юм. Тэдний орон сууц энэ оны сүүлээр ашиглалтад орох ажээ.

Ч.Насантогтох, Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарын сэтгэгдлийг сонслоо.

Х.Цагаанбаатар: Миний хувьд үнэхээр сэтгэл өндөр байна. Урмыг минь сэргээж, сэтгэлийг минь бадраасан Хууль зүй, дотоод хэргийн яам, Л.Нямдорж сайд, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны баг, хамт олон, бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Намайг үргэлж тусалж, дэмжиж байдагт талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Цаашид хичээж, эх болсон сайхан орныхоо уул ус үргэлж түшиж, өвөг дээдсийн минь хийморь сүлд, буян заяа ивээж, Монголын маань тамирчид 2012 оны Лондонгийн олимпод Төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлэх байх гэж бодож, зүтгэж байна.

Ч.Насантогтох: Л.Нямдорж сайд бидэнд байр өгсөн явдалд маш их баярлаж байна. Одоо хүртэл сэтгэл тайвширч чадахгүй л байна. Үнэхээр их баярлаж байна. Ёстой нөгөө “Зүүд биш байгаа даа” гэдэгчлэн би хоёр өрөө байртай боллоо. Ар гэрийн байдлыг төр засаг маш сайн ойлгож, мэдэрч, бодож явдаг юм байна гэсэн сайхан сэтгэгдэл төрж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам, ШШГЕГ, ЦЕГ-ын хамт олонд маш их баярлалаа. Зөвхөн миний төдийгүй хань, үр хүүхдийн минь хувьд насан туршдаа амьдрах сайхан гэр орон бэлэглэсэнд баяртай байна. Үүний хариуд 2012 оны Лондонгийн олимпийн наадамд улам илүү хөдөлмөрлөж, Бээжингийн олимпийн амжилтаа бататгахын төлөө баг тамирчдынхаа хамт зүтгэх болно гэдгээ хэлэхийг хүсч байна.

М.Бундмаа: Үнэхээр их баяртай байна. Тамирчин бид бүхнийг ойлгож, дэмжиж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, “Хүч” спорт хороондоо маш их баярлаж байгаагаа хэлэхийг хүсч байна. Спорт гэдэг мэдээж хатуу. Тиймээс тэвчээртэй, хатуужилтай байж, амжилт гаргавал төр засгаас амжилтыг тань үнэлж, ингэж урамшуулдаг юм байна гэдгийг залуу тамирчдадаа хэлмээр санагдлаа. :-D

С.Цэлмэг
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Wed Mar 30, 2011 12:09 pm

Монголын төр спортынхныгоо ингэж дэмжиж байгаад нь тамирчдынхаа өмнөөс баярламаар байнаа..,
Тамирчидын амжилт ч энэ хэрээр илүү сайжирна биздээ, Бундмаагаа удахгүй болох Азийн аваргад Төрийн дууллаа эгшиглүүлэхийг хүсье..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby jalkhanz » Fri Apr 01, 2011 10:21 pm

Шинэхэн гавьяат маань удахгүй болох Азийн АШТ-ээс алт авах байхаа гэж найдаж байна. Гавьяатын тэмдэгээ алтан медалиар бататгаж, Монгол түмэндээ бэлэг барих байх аа гэж бодном...
Илүү их амжилтыг хүсэе.
Дээлийн захыг нь мушгиад л сууж байя даа гэж...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Mon Apr 04, 2011 1:19 pm

Манай хүнд аваргын төлөө Японтой үзэх ганц л хэцүү барилдаан байгаа даа.., тэрнээс наана гайгүй ялаад явчих байхаа.., Өнөөдөр орой сугалаа гарна. Дүрмийн дагуу Японы бөх 1-р хэсгийг, Манай хүн 3-р хэсгийг толгойлж барилдана. Тэгээд аваргын төлөө л үзнэ дээ энэ хоёр.., Японоос нөгөө хоёрын яг аль нь ирснийг мэдэхгүй, гэхдээ хоёулаа чансаагаараа дээр нь байгаа болохоор аль нь ч ирсэн аваргын төлөө л үзнэ дээ.., :mongol: :gold
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Tue Apr 05, 2011 10:44 am

Бундаа маань эхний тойрогт Макаогийн бөхтэй таарсан байна. Ялсан тохиолдолд Энэтхэг, Индонезийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Эхний хоёр тойрогт ялчих боловуу. 3-р тойрог буюу хэсгийн аваргын төлөө Өмнөд Солонгосын КИМ Кюун Октой ялвал Японы Нишида Юука..,
Сүүлийн хоёр ч хүндхэн өрсөлдөгчид дөө.., Ялангуяа Нишида, одоо л ялчихвал..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby hosko » Tue Apr 05, 2011 11:02 am

Барилдаан хэдээс эхлэхээр байна?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby Yago » Tue Apr 05, 2011 11:52 am

Одоо Абу Даби-д 8 цаг болж байгаа бололтой. Тэхээр 2 цаг орчмын дараа эхлэх болов уу. Финалууд нь орой гэртээ очиход яг болж байх байх. Шууд гаргах тв нтр байхгүй л байх даа?
Шууд гарахаар линкээ байрлуулна уу. :D
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Tue Apr 05, 2011 12:46 pm

Азийн аварга шалгаруулах тэмцээний Багийн оноолт:

Манай эмэгтэй жүдочид шууд аваргын төлөө барилдахаар л сугалаа авсан байна даа, үнэхээр азтай:

А хэсэг: Япон - Хятад, Казакстан - БНСУ
В хэсэг: Тайван - Филиппин, Монгол - Кыргызстан
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Tue Apr 05, 2011 12:53 pm

hosko wrote:Барилдаан хэдээс эхлэхээр байна?

Монголын цагаар 14 цагаас эхэлнэ гэнэ хэсгийн барилдаанууд.
Шигшээ барилдаанууд 21 цагаас эхлэх юм шиг байна.
Yago wrote:Одоо Абу Даби-д 8 цаг болж байгаа бололтой. Тэхээр 2 цаг орчмын дараа эхлэх болов уу. Финалууд нь орой гэртээ очиход яг болж байх байх. Шууд гаргах тв нтр байхгүй л байх даа?
Шууд гарахаар линкээ байрлуулна уу. :D

С1 гаргахгүй юм болов уу?
http://212.227.28.227/live/index.php?channel
энд гарч магадгүй, шигшээ барилдааны үеэр линк олдох байхаа
my.agapimu wrote:Азийн аварга шалгаруулах тэмцээний Багийн оноолт:

Манай эмэгтэй жүдочид шууд аваргын төлөө барилдахаар л сугалаа авсан байна даа, үнэхээр азтай:

А хэсэг: Япон - Хятад, Казакстан - БНСУ
В хэсэг: Тайван - Филиппин, Монгол - Кыргызстан

Бундаа Нишидатай 2 удаа барилдах юм шиг байна даа.., Одоо л хоёр ялчихаад ирвэл ч..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Tue Apr 05, 2011 7:04 pm

Бундаа маань эхний тойрогт Макаогийн бөхийг 2.48-д цэвэр, 2-р тойрогт Энэтхэгийн бөхийг 1.53-д цэвэр ялснаар хэсгийн аварга болж одоо Мөнгөн медалийн төлөө БНАСАУ-ын Жо Сонгхуй-тай барилдах гэж байна.
Нөгөө талд Японы Нишида ялаад л байна, тэрээр одоо Казакстаны бөхтэй барилдахаар болж байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby slo mo jones » Tue Apr 05, 2011 7:06 pm

үзэх линк байна уу хө
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Tue Apr 05, 2011 7:32 pm

Олдохгүй байнаа хө, Хайгаад л байна, Шигшээ барилдаанууд нь:
http://212.227.28.227/live/index.php?channel=5
энүүгээр гарч магадгүй..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Tue Apr 05, 2011 8:29 pm

Бундаагийн өрсөлдөгч Нишида ямартай ч ялчихсан хүлээж байна, одоо манай хүн барилдаж байна..,
Аваргын төлөө ч уулзах ойртож байна даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Postby barca forever » Tue Apr 05, 2011 8:33 pm

Уулзаж дээ. найс
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest