МУ-ын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа

Moderator: Бөхийн модууд

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Thu Feb 17, 2011 7:45 am

jalkhanz wrote:ОУХМ, М.Бундмаанд их амжилтыг хүсч байна. Ардчилсан гэх ерөнхийлөгч маань одоо түүнд Монгол төрийн дээд шагнал МУГТ цол, тэмдгийг өгөх хэрэгтэй шүү дээ...
Мөн Бундмаагийн шүтэн бишрэгчид их амжилтыг хүсч байна...

Баярлалаа.., Харин тиймээ, одоо цаг нь болсон доо. Спорт цонхоос тодорхойлж болдог бол, хэрэв хууль зүйн нөхцөл нь бүрддэг бол тодорхойлуулах юмсан. Сайн мэдэхгүй юм хуулийг нь. Уг нь Жүдогийн холбоо тодорхойлсон л баймаар юм. Үгүйдээ л өөрөөс нь илүү Эх орноо Дэлхийд таниулж байгааг эрхэм ерөнхийлөгч харж л баймаар юмдаа.., Одоо ирэхэд нь өгмөөр юмдаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 2:53 am

Баярлалаа.., Харин тиймээ, одоо цаг нь болсон доо. Спорт цонхоос тодорхойлж болдог бол, хэрэв хууль зүйн нөхцөл нь бүрддэг бол тодорхойлуулах юмсан..,[/quote]
Үхсэн хойно нь нэхэж олгодог үнэгүй алдар хэрэггүй.....
Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн...
Спорт бол залуу НАС...
:mongol: МУГТ Мөнхбаатарын БУНДМАА-д илүү их амжилтыг хүсч байна... :mongol:
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 3:00 am

my.agapimu wrote:Баярлалаа.., Харин тиймээ, одоо цаг нь болсон доо. Спорт цонхоос тодорхойлж болдог бол, хэрэв хууль зүйн нөхцөл нь бүрддэг бол тодорхойлуулах юмсан..,
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 4:48 am

52 кг. Нийт 27 тамирчин. Энэ жинг Дэлхийн чансааны 2, Дэлхийн аварга Нишида Юүка тэргүүлэн барилдана. Гол өрсөлдөөн дээрх Япон, Дэлхийн чансааны 3, ОУХМ Мөнхбаатарын Бундмаа, Дэлхийн чансааны 5, Испаний Гомез Лаура, Дэлхийн чансааны 6, Испаний Караскоса Ана нарын хооронд болно. Чансааг өнгөлж буй Японы тамирчныг эс тооцвол энэ жингийн бүх шилдгүүд оролцож буй өндөр чансаатай тэмцээн болох нь дээ.
Манай улсаас Дэлхийн чансааны 3, Дэлхийн аьаргын хүрэл медальт, ОУХМ Мөнхбаатарын Бундмаа, ОУХМ Баатарсайханы Солонго нар зодоглоно.
М.Бундмаа маань С хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогт Словений Нарекс Петратай барилдана. Ялсан тохиолдолд Бразил, ОХУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана. Энэ удаагийн тэмцээнд цөөн хэдий ч чансаа өндөртэй тамирчид өрсөлдөж байна. Манай хүний хувьд дараагийн учраанууд нь Бразил, Испаний тамирчид байх болов уу. Бүгдийг нь урьд нь ялж байсан тамирчид, одоо ч ялах байх. Аваргын төлөө харин эртний танил Японтойгоо л таарна даа. Энэ Японыг л ялаад сурчихвал. Олон ч тэмцээнд таарна даа энэ Японтой.
Б.Солонгын хувьд А хэсэгт эхний тойрогт Бельгийн Хелен Илсетэй таарсан бөгөөд ялсан тохиолдолд Люксенбүргийн Мюллер Мариетай баридана. Цаашлаад хэсгийн аваргын төлөө Япон хүлээж байгаа. Даваа бүр л хүнд таарч байна даа. Хэсгийн аваргын төлөө барилдчих болов уу.
Last edited by mugi19 on Sat Feb 19, 2011 5:55 am, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 5:54 am

Хэзээ өөрчлөгдсөнийг мэдсэнгүй, Дэлхийн чансаа өөрчлөгдсөн байна. Бундмаа маань гуравлуу ороод ирсэн байна. Урд нь байгаа 2 Японыг гүйцэхэд хэцүү, хэт олон оноогоор тасарсан болохоор. Гэхдээ Олимп болтол энэ чансаагаа алдахгүй байхаа. Оноогоо нэмээд л байвал учиртай даа. Энэ тэмцээнээс мөнгөн медөль авчих болов уу л гэж хүлээж байна даа. Мөн ирэхэд нь Гавъяатыг нь зүүж өгөх болов уу гэж бас найдаж байна даа..,

1. Мисато Накамура /Япон/ - 2140
2. Юүка Нишида /Япон/ - 1730
3. Мөнхбаатар Бундмаа /Монгол/ - 1032
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 6:26 pm

Бундмаа эхний тойрогтоо цаг дуусах мөчид цэвэр яллаа. Дараагийн өрсөлдөгч нь ОХУ-ын бөх байна..,
Last edited by mugi19 on Sat Feb 19, 2011 6:40 pm, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby Чуугий » Sat Feb 19, 2011 6:28 pm

Одоо ОХУ-н бөхтэй барилдана.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby Yes Man » Sat Feb 19, 2011 6:43 pm

Хожиж...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 6:48 pm

Бундмаа ОХУ-ын бөхийг 2 торгуул буюу Юүко үнэлгээгээр яллаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 6:49 pm

За манай бөхийн захыг сайн мушгиарай. Өнөөдөр Аваргын төлөө барилдах байхаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 7:04 pm

Бундмаагийн дараагийн өрсөлдлөгч чансааны 10дахь бөх Бразил..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 7:34 pm

дэл
Last edited by mugi19 on Tue Aug 16, 2011 10:21 pm, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby Yes Man » Sat Feb 19, 2011 7:35 pm

Нөхөр жаахан учиртай форумдмаар юм.... Бундмаагын сэдэвт орж ирсэнээ хэнийг яриад байгаа нь мэдэгдэхгүй холион бантан хутгаад...
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 9:04 pm

Бундмаа дүрмийн бус барилдаан хийсэн гээд хасагдчихлаа. Шагналт 5-р байранд шалгарч чансаан дээрээ 40 оноо нэмэхээр боллоо..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby Yes Man » Sat Feb 19, 2011 9:06 pm

Манай хүн өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан... Их л сэтгэл дундуур буцанлээ... Гэхдээ яахав дараа нь аварга болно доо....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 9:07 pm

Yes Man wrote:Нөхөр жаахан учиртай форумдмаар юм.... Бундмаагын сэдэвт орж ирсэнээ хэнийг яриад байгаа нь мэдэгдэхгүй холион бантан хутгаад...

Зөвөлгөө өгсөнд баярлалаа, нэрийг нь бичилгүй бичсэн байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Wed Mar 02, 2011 4:14 pm

Бундмаад одоо гавъяатыг нь өгөхгүй юм байхдаа, Элбэгдорж гуай.., Ямар шалтгаан байдаг юм болдоо, өгөхгүй юм..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby ТӨӨГӨӨ » Thu Mar 03, 2011 1:53 am

тллл Элбэгээ ганцараа шийдэхгүй шдээ! Доороос нь Гавьятад тофорхойлж өгөх л хэрэгтэй бна! Жудогын холбоо нь ч юмуу
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Thu Mar 03, 2011 2:35 am

ТӨӨГӨӨ wrote:тллл Элбэгээ ганцараа шийдэхгүй шдээ! Доороос нь Гавьятад тофорхойлж өгөх л хэрэгтэй бна! Жудогын холбоо нь ч юмуу

Мэдээж Жүдогийн холбооноос тодорхойлж байгаа, олон ч очсон. Олимпын хорооноос ч бас тодорхойлж байсан гэсэн.
Заавал тодорхойлолт гэхгүйгээр Элбэгдорж өөрөө мэдээд өгч бас болно. Сохор дүлий биш харж байгаадаа уул нь.., Ерөнхийлөгч тодорхойлолт хүлээлгүйгээр шагнал өгөх эрхтэй хө..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Thu Mar 03, 2011 2:36 am

Одоо өглөө манай Жүдочид ирнэ гэсэн. Улсын аваргаас өмнө өгчих болов уу гээ л найдаж байя даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Thu Mar 10, 2011 3:35 pm

М.Бундмаа: “Түвшээ ах, Цагаанаа хоёр шиг тэвчээртэй, Хандаа эгч шиг хатуужилтай, Эрка багш шигээ дайчин байвал “алах” байх даа” гэж боддог.

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа “Их дуулга”-ын цомын аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Бундмааг урилаа. Он гарсаар манай жүдочид медалийн ургац арвинтай байгаа. Тэр дундаа М.Бундмаа азтай, одтой барилдаж, шилдэг бөх болохоо харуулсан. Европын орнуудыг “дайлаар мордсон” жүдочид энэ сарын 3-нд эх орондоо ирсэн. Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь нэг нутгийн, үе тэнгийн залуус болохоо учирлаж ярилцлага өгөхийг гуйсан юм. Эмэгтэйчүүдийн баярын урьд өдөр ярилцлага авахаар тохирсон боловч замын түгжрэлээс болоод амжаагүй учир дараа болохоор тохиролцсоноор өчигдөр уулзаж ярилцсан юм. Тэрбээр УАШТ-нд бэлдээд зав муутай байгаа ч нутаг нэгтэндээ зав гаргасан нь энэ.

-Эмэгтэйчүүдийн баяр болж өнгөрлөө. Яаж баярласан бэ. Олон хүнээс бэлэг авав уу. Ээжийгээ сайхан баярлуулсан биз дээ?

-Гэртээ байж л өнгөрөөлөө. Урьд жилүүдэд найзуудтайгаа гадуур гарч, биллиард тоглоод өнгөрөөдөг байсан. Энэ жил улсын аварга дөхсөн учраас гадуур гарч болохгүй байна. Манай ээж, аав хоёр хөдөө амьдардаг. Ээждээ бялуу, чихэр жимс явуулсан. Очиж баярлуулж чадахгүй учраас тэгж л баярлууллаа.

-Эмэгтэй хүн тамирчин байна гэдэг хэцүү санагддаг. Бусад бүсгүйчүүд шиг гангалаад гадуур явах цаг зав гардаггүй юм шиг анзаарагддаг юм?

-Зөвхөн эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэйчүүдэд ч их спортоор хичээллэхэд хэцүү байдаг. Өөрөө дуртай учраас төвөгтэй санагддаггүй юм. Шантардаггүй гэх үү дээ. Гэхдээ эмэгтэй хүн учраас гоёж гангалахыг бодолгүй яах вэ. Тэр бүр гангалаад байх цаг зав байдаггүй л болохоос. Байнга тэмцээн, бэлтгэл гэж явдаг учраас үргэлж бэлтгэлийн хувцас, чөлөөт хувцас л өмсөнө. Хаанаа ч даашинз, өндөр өсгийтэй гутал өмсч гоёх вэ дээ. Харин шинэ жилээр л гоёно доо. Шинэ жилээр манай спортынхон чинь бүгд гоё болдог юм. Дандаа бэлтгэлийн хувцастай явж байдаг болохоор нэг нэгнээ даашинзтай, цамц зангиатай харахаар тэгдэг ч юм уу. Бүгд л гоё болдог.

-Хувь хүн талаасаа өөрийгөө тодорхойлооч гэвэл юу хэлэх вэ?

-Миний ааш зангаас эхлээд бүхий л зүйл маань спорттой холбоотой. Ер нь спортынхоо тал дээр би өөрийгөө их тайван гэж боддог. Тэмцээнд оролцоод, дэвжээнд гарахдаа сандардаггүй. Өөрт ч тийм сэтгэлийн илрэл мэдрэгддэггүй юм. Жаахан байхдаа сандраад, чичирдэг байсан. Яваа яваандаа хүн чинь туршлагажаад, сандрах нь бага болдог юм байна. Би ер нь тайван хүн, бараг уурладаггүй дээ.

-Найз залуутай юу. Тамирчид гэр бүлийн асуудлыг хойш нь тавиад байгаа юм шиг санагддаг?

-Одоохондоо нөхөр сүүдэртэй болоогүй л байна. Эмэгтэй хүний хувьд оройтох гээд л байгаа. Гэхдээ спортоо нэгдүгээрт тавиад зорьж байгаа юм чинь гэр бүлийн асуудлыг өөрийн эрхгүй хойш нь тавиад байна. Зорьсон зорилгодоо хүрээд, тодорхой хэмжээний амжилт гаргасны дараа гэр бүлтэй болно. Одоо ганцаараа амьдарч байгаа. Гэхдээ ах, дүү, аав, ээж маань байнга ирж очдог.

-Том тэмцээнээс өндөр шагнал авч байгаа харагддаг. Шагналынхаа мөнгийг яаж үрдэг вэ?

-Хадгалахыг нь хадгалаад, өөртөө зарцуулахыг нь зарцуулаад л дуусгадаг. Мөнгө хураагаад сүйд болдоггүй. Аав, ээждээ туслах гээд л үрэгдээд дуусдаг. Гэхдээ өөртөө зарцуулна. Машин тэрэг, байр сууц гээд зарцуулалгүй яах вэ.

-Машинаа хэзээ авсан бэ. Өөрийгөө хэр жолооч гэж дүгнэх вэ?

-Би 2003 оны жолооч. Манай аав, ах, дүү гээд бүгд жолооч. Тэгээд ч тэр үү багаасаа машин барих дуртай байсан. Тэгээд хэдэн төгрөг олохоороо л машин авах гэдэг байсан. Харин 2008 онд хүслээ биелүүлж машин авч унаж байлаа. Түүнээс хойш машинаа хэд хэд сольсон. Би ер нь гайгүй жолооч.

-Тамирчин эмэгтэйчүүд нүүрээ будаж, ээмэг зүүж гоёдоггүй юм шиг ээ. Таны хувьд энэ тал дээр ямар вэ?

-Би нүүрээ будаад, ээмэг зүүгээд байдаггүй. Сонирхдоггүй юм. Ямар сайндаа би ээмэг зүүлтэд дуртай байсан бол хамаг мөнгөө гоёл чимэглэлд үрсэн байгаа гээд л найзууддаа ярьдаг юм. Гэхдээ хааяа гоо сайханд орж нүүрэндээ массаж хийлгэнэ. Огт хаяж болохгүй л дээ. Эмэгтэй хүн юм чинь бага ч гэсэн анхаарал тавилгүй яах вэ. Хааяа нүүр амаа будна. Харин байнга будаад байх нөхцөл алга. Гэрээсээ гарахдаа нүүрээ будчихаад бэлтгэлдээ ирээд арилгалтай биш. Тэгээд сүүлийн үед байнга тэмцээнтэй байгаа учраас бүр ч будах нөхцөл бүрдэхгүй байна. Би ер нь их эршүүд. Хүмүүс намайг барилдсанаасаа хойш эршүүд болсон байх гэж боддог юм билээ. Би барилдахаасаа ч өмнө эршүүд байсан. Би дээрээ гурван ахтай. Багаасаа ах нартайгаа ноцолдоод, хайнга өссөн. Тэгээд л будаг шунх, чимэг зүүлтэд дургүй байдаг байх.

-Завтай үедээ юу хийх дуртай вэ?

-2008 оноос өмнө бид харьцангуй бага тэмцээнд оролцдог байсан. Харин Бээжингийн олимпоос хойш олон тэмцээнд оролцдог болоод байгаа. Тамирчид ч амжилт гаргаж байгаа болохоор төр засгаас дэмжиж байна. Олон тэмцээн уралдаанд ч явуулж байгаа. Тийм болохоор сүүлийн үед зав гарахаа больсон. Зав гарвал найзуудтайгаа биллиард тоглох дуртай. Завтай боллоо л гэвэл утсаар яриад биллиард тоглохоор явна шүү дээ. Бас сагс тоглох их дуртай. Заал байнга авна. Ерөнхийдөө л спортоор хичээллэж өнгөрөөдөг дөө.

-Тамирчид тэр дундаа жүдогийнхон их дэгтэй байдаг байх. Гэхдээ залуу хүн учраас хааяа шоудна биз. Бааранд орж бүжиглэх ч юм уу?

-Шоудна аа, наргиж цэнгэлгүй яах вэ. Залуу насандаа наргихгүй бол хөгширсөн хойноо явна гэж юу байхав. Найз нөхдийн төрсөн өдөр болохоор бааранд орно. Харин бүжиглэхдээ муу. Манай найзууд “Хөөе Бундмаа чи хувцас харах гэж ирсэн юм уу” гээд л загнана. Би ширээн дээрээ л сууж байдаг юм. Манай найзууд дандаа цоглог, дуу шуутай охид бий. Бүжиглэхдээ ч сайн. Би бол хувцас харагчийн ажилтай л байдаг.

-Спортынхоо гарааг хаанаас эхэлсэн бэ. Багаасаа барилдаж эхэлсэн санагдаж байна?

-Би 1997 онд хотод ирж, “Монгол охид” клубт Базарсүрэн, Эрдэнэбат гэсэн багш нарын удирдлагад жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Хархорин сумаасаа дөрөвдүгээр анги төгсөх жилдээ гарч байлаа. Сургуулиа ч төгсөөгүй, шалгалтын үеэр л хот руу явж байсан юм. Манай хүргэн ах ээж, аавд Бундмааг барилдуулаач гэсээр байгаад авчирч байлаа. Хөдөөнөөс орж ирээд хүргэн ахындаа амьдарч, хичээллэж эхэлсэн. Хүргэн ах маань бөхөд хорхойтой учраас багш нарт хэлж өгч оруулсан юм. Анх орохдоо тодорхой хэмжээний шалгалт өгсөн. Тэгж л их спортын гараагаа эхлүүлсэн дээ.

-Бөхийн удамтай юу. Эсвэл сонирхлоороо л барилдаж байна уу?

-Бөхийн удам байгаа. Манай аавын төрсөн ах Чойжилсүрэн гэж аймгийн цолтой бөх бий. Залуудаа сайн барилдаж байсан гэж аав маань ярьдаг юм. Би анх жүдогоор хичээллэх гээд ирэхдээ 36 кг байсан. Тэгээд бэлтгэл хийгээд ирсэн чинь 32 кг болж турж байлаа. Өөрөө дуртай болохоор өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Уг нь өдөрт нэг удаа л бэлтгэл хийх ёстой юм. Харин би өдөр бэлтгэлээ хийчихээд орой нь томчуудын бэлтгэлд очно. Хичээл номоо ч мартаж бэлтгэл хийдэг байсан. Гэрийнхэндээ хичээлдээ явлаа гэж хэлчихээд бэлтгэлдээ явчихдаг байсан юм. Түүнийхээ хэрээр 36 кг жинтэй байхдаа өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн дээ. Сүүлдээ том болоод эхлэхээр 40 кг-д жин хасч оролцдог болсон шүү.

-Анхны тэмцээндээ хэрхэн оролцож байв. Тэр дурсамжаас хуваалцвал сонирхолтой байх болов уу?

-1997 оны дөрөвдүгээр сард бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэгээд аравдугаар сард олимпийн хорооны 40 жилийн ойн өсвөрийн жүдо бөхийн тэмцээн болсон. Тэр тэмцээнд оролцож түрүүлж байлаа. Тэр үед цөөхөн хүүхэд барилдсан л даа. Гэхдээ тэр жил самбо бөхийн Азийн аваргад түрүүлсэн Өлзий-Уянгаас эхлээд олон сайн хүүхэд оролцож байсан. Тэднийг ялж түрүүлсэн болохоор маш их баярлаж байлаа. Гадаадад гэвэл 1999 онд самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль авсан. Анхны тэмцээн, тэгээд медаль авч байсан болохоор санаанаас гардаггүй.

-Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн байх аа?

-2005, 2007 онд түрүүлж байлаа. Хүмүүс намайг самбогоор барилдахгүй байна гэж яриад байгаа. Би одоо ч самбо бөхөөрөө барилдаж л байгаа. Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жүдогийн ямар нэг тэмцээнтэй давхцаад байдаг болохоор оролцохгүй байгаа юм. Би олимпийн оноо цуглуулах гэж байгаа учраас жүдогоороо түлхүү хичээллэж, тэмцээнд оролцож байгаа. Ер нь жүдогийн тэмцээнээс зөрж байвал самбо бөхийн тэмцээнд оролцолгүй яах вэ.

-Монголчууд 2008 оны Бээжингийн олимпт М.Бундмааг нэг юм дуулгана даа гэж хүлээж байсан байх?

-Олимпийн үеэр бэлтгэл яг сайхан таарсан байсан. Миний зүгээс шалтгаалах зүйл байгаагүй. Бие, сэтгэлийн бэлтгэл сайтай байсан. Харамсалтай нь жаахан тааруу барилдсан. Монголчуудын хэлдгээр тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг л юм болсон доо.

-2008 оноос жүдогийн холбоо дүрмээ хэд хэдэн удаа шинэчилсэн. Дүрэм өөрчлөгдсөнөөс хойш барилдахад ямар болсон бэ. Хэцүү зүйл тохиолдож байна уу?

-Би дүрэм шинэчлэгдэхээс өмнө хонгодож өмсөх мэх хийдэг байсан юм. Харин дүрэм өөрчлөгдсөнөөс хойш сүүлийн тэмцээндээ алдаа гаргасан. Хүрэл медалийн төлөө барилдахдаа хонгодоод хөөгдсөн. Ямар ч байсан нэг алдаа гаргасан байгаа. Гэхдээ дүрэм өөрчлөгдсөнөөр барилдаанд нэг их нөлөөлдөггүй. Тамирчин хүн ямар ч дүрмийг дагаж, сайн л барилдах хэрэгтэй. Бэлтгэлээ ч гэсэн дүрмэндээ тааруулаад л хийнэ.

-“Их дуулга”-ын тэмцээнд Монгол Улсаас анх удаа түрүүлж чадлаа. Дэлхийн 52 кг-ын жингийн мундгууд зодоглосон. Тэр тэмцээнийхээ тухай яриач?

-Парисын их дуулга жил бүрийн хоёрдугаар сард болдог. Европын цуврал тэмцээний анхных нь юм. Тэр тэмцээнд дэлхийн бүх л шилдгүүд барилддаг. Манай жинд чансаагаараа нэгд яваа Японы Накама болон бусад орны шилдэг бөхчүүд барилдсан. Эхний тойрогтоо Италийн тамирчинг ялсан. Хоёрдугаар тойрогт Финландын тамирчинг даралтаар ялсан. Цаг сунгаж барилдаад цаг дуусахад нэг секунд дутуу байхад даралт аваад хожсон. Тэгээгүй хантай болсон бол яах ч юм билээ. Европчууд чинь гэмтэй. Гурван европ шүүгч байсан, хоёр нь эсрэг өргөхөд л медальгүй хоцрох байсан.

-Саяхан жин өгсч барилдсан уу?

-Багш нар маань намайг тэмцээнд орж яах вэ, жин хасаад ядарна гэсэн юм. Тэгээд сүүлийн тэмцээнийг өнжих болсон. Гэхдээ тэмцээнд орохгүй байснаас гээд 57 кг-д жин хасахгүй барилдсан юм. Жин өгсч барилдахаар хэцүү байдаг юм. Өөрийн дассан сурсан жин гэдэг өөр. Би 48 кг-д барилдвал ялахгүй байх магадлал өндөр шүү дээ.

-Сүүлийн үед медалийн ургац арвинтай байгаа. Одоо чансаа нэлээд өссөн биз?
-Он гарснаас хойш гурван тэмцээнд орсон байна. 57 кг-д орсноо хасаад шүү дээ. Хоёрт нь медаль авсан. Он гараад анхны тэмцээн “World masters” байсан. Тэр тэмцээнээс хүрэл медаль авсан. Нэг тэмцээнээс алт авлаа. Оноо нэлээд ахисан. Оны өмнө жиндээ наймдугаарт эрэмбэлэгдэж байсан бол одоо гуравт бичигдэж эхэлсэн. Миний өмнө Японы хоёр бөх бичигдэж байна. Жүдо бөхөд олимпийн эрх өгөх тэмцээн гэж байдаггүй. Оноогоо цуглуулж явсаар байгаад 2012 оны тавдугаар сард чансаагаар гаргана. Тэгээд дэлхийн чансааны эхний 16-д бичигдэж байгаа бөх олимпт ордог юм. Тийм учраас магадлал өндөр байгаа.

-Тамирчин хүний оргил тэмцээн бол олимп байдаг. Лондонгийн олимп болоход жил гаруйн хугацаа үлдэж байна. Энэ удаагийн олимпт өөртөө тавьж буй зорилгоосоо хуваалцаач?

-Би Германд бэлтгэл хийж байх үедээ нэг өдөр тасалчихсан юм. Тэгэхэд Х.Болдбаатар багш маань их уурлаж, “Чиний тэр дэлхийн аваргаас медаль авсан, дэлхийн цомд түрүүлсэн чинь юу ч биш шүү. Тамирчин хүний гол тэмцээн бол олимп байдаг юм” гээд нэлээд зэмлэсэн. Тэр үед би “Хүн бүр дэлхийн аваргаас медаль авснаа ярьдаггүй олимп гэж л ярьдаг шүү дээ” гэж бодож байсан юм. Яг л тийм байдаг юм билээ. Тийм болохоор гол зорилгоо ойлгосон. Олимпт амжилт гаргахын төлөө хичээнэ гэж бодож байгаа.

-Олимпт хамгийн хүчтэй өрсөлдөгч япончууд байх нь дээ?

-Ер нь тэгж хэлж болно. Гэхдээ бүх л өрсөлдөгч хүчтэй, эвгүй. Японы хоёр бөх чансаагаараа тэргүүллээ гэхэд нэг нь л олимпт орно. Тухайн улс сонгож оролцуулдаг юм. Тэгээд хэн азтай, одтой, бэлтгэл сайтай, тэвчээртэй нь сайн барилдана. Дэлхийн бүх л тамирчид жингийнхээ өрсөлдөгчийг судалдаг. Бид бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Гэхдээ цаг сунгаад барилдсан ч тэвчээртэй нь л хождог юм билээ.

-Азийн аваргаас хүрэл медаль аваад ирэхэд чинь гавъяат өгнө гэж шуугиж байсан. Дараа нь дэлхийн аваргад хүрэл медаль авахад чинь Хөдөлмөрийн хүндэт медаль өгсөн. Гавьяат өгөх байх гэж харсан уу. Тэр үед ямар санагдаж байв?

-Би тэглээ гээд их юм бодоогүй. Намайг илүү их амжилт гаргах хэрэгтэй гэсэн үүднээс өгсөнгүй дээ гэж бодсон. Хүмүүс ч надад тэгж хэлж байсан. Яах вэ өгөх хүмүүс нь өөрсдөө л мэдэх хойно. Цаг хугацаа харуулна биз.

-Удахгүй УАШТ болох гэж байна. 52 кг-д өөртэй чинь өрсөлдөх бөх манайд байна уу?

-Улсын аваргадаа оролцох гээд бэлтгэлээ базааж байгаа. 52 кг-д өрсөлдөгчгүй гэж хэлж болохгүй. Сайн барилддаг хүүхдүүд зөндөө байгаа. Би ганцаараа жиндээ тасарсан юм биш шүү дээ. Улсын аваргаас гурван долоо хоногийн дараа Азийн аварга болно. Тэр тэмцээнд явна. Улсын аварга шалгаруулах тэмцээн Азийн аваргын өмнөх том шалгуур, бэлтгэл болох байх. Энэ удаагийн Азийн аварга Дубайд болох юм. Би урьд нь Азийн тоглолтод гурав, Азийн аваргад дөрвөн удаа барилдаж байсан. Үүний дөрөвт нь аваргын төлөө барилдсан. Гэвч бүгдэд нь мөнгөн медаль дээр унаж байсан. Энэ удаа арай өөрөөр үзнэ гэж бодож байгаа. Манай жинд Азиуд дэлхийд ноёрхдог. Азийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн аваргаас чанга болдог. Дэлхийн аваргад 30, 40 бөх оролцож байхад Азийн аваргад 10 гаруй тамирчин оролцдог. Гэхдээ бүгд дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг мундаг бөхчүүд байдаг юм.

-Жүдоч эмэгтэйчүүдийг ажиглаад байхад бүгд үсээ халимаг болгочих юм. Нэг учир байна уу?

-Миний хувьд уржнан толгой өвдөөд, үс унаад байхаар нь хусуулсан юм. Одоо ургаад байж байгаа нь л энэ. Түүнээс биш би урт үстэй байсан. Гэхдээ барилдахад үс бас саад болно. Ид барилдаад, бөөн “алаан” болж байхад үс задрахаар хэцүү л дээ.

-Спортод амжилт гаргаж эхэлснээсээ хойш дэлхийн олон орноор тойрсон байх?

-Спортын буянаар хөгжилтэй, соёлтой орнуудыг үзэж л байна. Олон орноор орсон. Яг хэдэн оронд очсоноо тоолж үзээгүй юм байна. Орон орныг үзэж байхад Австри улс их сайхан санагдаж байсан. Вена хотод дэлхийн цомын тэмцээн болдог. Энэ жил Австрид очиж үзсэн. Маш тайван мөртлөө өндөр хөгжилтэй орон шиг санагдсан.

-Очсон орон болгоноосоо дурсгал болгож бэлэг дурсгалын зүйл авна биз?

-Бидэнд гадуур дотуур яваад, дурсгалын аваад байх зав гардаггүй юм. Очоод л жингээ хасна. Жингээ хасахаар асар их энерги алдана, хүч шаардана. Тэгээд тэмцээн болно. Тэмцээн дууссаны маргааш л яваад өгдөг учраас зав гарахгүй. Очоод нэг буудалд буугаад бэлтгэлд явах зуураа хотын төвтэй танилцана. Тэр хугацаанд л жаахан харж авна даа. Зарим жин хасахгүй хүмүүс нь гадуур явна. Харин Парист ч юм уу, том хотуудад, дэлхийн гайхамшгийг зав гаргаж очиж үздэг.

-Манайхан гадаад руу тэмцээнд явахдаа зардал мөнгөний асуудалд ордог. Таны хувьд ийм асуудал тулгарч байна уу?

-2000 оноос өмнө зардлын хувьд хэцүү байсан юм билээ. Гайгүй хэдэн тамирчин нь гадаад руу тэмцээнд явмаар болдог. Зардал олддоггүй. Том гэсэн компаниудын үүдийг тогшдог байсан. Одоо бол тийм юм бараг байхгүй. Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга биднийг сайн дэмжиж байна. Явъя гэсэн тэмцээнд нь явуулдаг. Улсаас бас хөрөнгө мөнгө гаргаж байна. Тиймээс санаа зовох зүйлгүй болсон.

-Тэр хэцүү цаг үед хэчнээн компанийн хаалга татсан бэ?

-Явж байсан. 2002-2003 онд би “Монполимет” компанийн тамирчин байсан. Эрдэнэбат багш маань тэр компанид оруулж өгч байсан юм. Тэр үедээ компаниасаа зардал гуйна. Гэхдээ намайг сайн дэмждэг байсан.

-Манай жүдо бөхийн тамирчид үнэхээр сайн барилддаг болж. Жин жинд дэлхийн чансаанд дээгүүр бичигдэж байгаа. Монголынхоо бөхчүүдээс хэний барилдааныг илүү харж, үлгэрлэдэг вэ?

-Тийм тамирчин олон байна. Олимпийн аварга Түвшээ ахаас, Цагаанаагаас, Лхамаа эгчээс ч нэг сурах юм байдаг. Хүн хүнд нэг нэг давуу тал байгаа. Би “Түвшээ ах, Цагаанаа хоёр шиг тэвчээртэй, Хандаа эгч шиг хатуужилтай, Эрка багш шигээ дайчин байвал “алах” байх даа” гэж боддог шүү.

-Тэмцээнд түрүүлээд, алтан медаль авч байгаа хэрнээ сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй юм шиг харагдаад байдаг юм?

-Би өөрөө их ичимхий болохоор дараа нь намайг хүмүүс юу гэж ярих бол гэхээс барилдааныхаа өмнө л түрүүлбэл тэгнэ дээ гээд бодчихсон байдаг юм. Би ялаад, үсэрч харайгаад гүйвэл дараа нь хүмүүс намайг шоолох байх даа гэж бодохоор л сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаггүй. Түүнээс биш дотроо бөөн баяр байгаа шүү дээ. Орилоод, чарлачих юмсан гэж боддог. Гэхдээ гаргаж ерөөсөө чаддаггүй.

-Том тэмцээнд медалийн төлөөх барилдаанд ялагдсаны дараа их хэцүү байдаг байх?

-Ялагдал гэдэг бол спортын хүнд сургамж байдаг. Алдаагаа засаад дараа нь давтахгүй юмсан л гэж боддог. Түүнээс биш би тэрэнтэй яасан муу барилдав аа гээд шаналаад байдаггүй. Юун дээр алдсанаа эргэцүүлж бодоод л өнгөрдөг.

-Аливаа спортод амжилт гаргана гэдэг дан ганц тамирчнаас шалтгаалдаггүй. Маш олон хүн тусалж дэмждэг байх. Тэдэндээ хандаж юу хэлэх вэ?

-Манай жүдочдыг дэмждэг бүх хүнд баярлалаа. Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч гэж 50 орчим хүн бий. Тэдэнд бүгдэд нь баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн Х.Баттулга захиралдаа, жүдо бөхийн спортод хөл тавихад тусалсан хоёр багшдаа, “Хүч” спорт хорооныхондоо баярлалаа гэж хэлье.

Н.Пунцагболд.

Зохиогчийн эрх: "Монголын мэдээ"
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Sun Mar 13, 2011 8:54 pm

М.Бундмаа маань 2011 оны улсын аваргад түрүүллээ.., :-D :mongol:

Эмэгтэй 52 кг:

Алт: М.Бундмаа /Хүч/
Мөнгө: Т.Амаржаргал /Тэмүүжин/
Хүрэл: Б.Солонго /Хилчин/
Хүрэл: н.Лхагвахүү
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby slo mo jones » Sun Mar 13, 2011 9:07 pm

Бундмаад баяр хүргьеээ гавьяатын асуудал бол удахгүйдээ. Уг нь нэг ташуур болгоод цолын өгчүүл зүгээр юм байгаан.

:mongol:
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby hosko » Tue Mar 15, 2011 12:29 pm

:eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ОУХМ, Монгол улсын шилдэг жүдоч Мөнхбаатарын Бундмаа

Postby mugi19 » Wed Mar 16, 2011 8:24 pm

Grand Lady Бундаа

“Grand” сэтгүүлийн редакциас санаачлан зохион байгуулсан “Grand lady” салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдийг тодруулан нэрлэх ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болсон юм.

Улс төр, урлаг, спорт, хүмүүнлэг, нийгмийн салбарын тэргүүлэгч бүсгүйчүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан шалгаруулалтад спортын салбараас 2010 онд дэлхийн хэмжээний амжилт гаргасан таван бүсгүй нэр дэвшсэн нь өнгөрсөн оны Ахмадын дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин М.Бундмаа, чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Батцэцэг, өсвөрийн олимпийн анхны аварга Б.Батцэцэг, буудлага спортын залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул нар байв.

Интернетийн санал асуулгаар эдгээр таван бүсгүйгээс жүдоч М.Бундмаа спортын “Grand lady” болсон юм. Шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн хээнцэр Бундааг та харж байна. Бундмаа энэ үдэш хар өнгийн гоёмсог даашинзаар гоёжээ.

С.Цэлмэг

Эх сурвалж: http://sport.news.mn
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron