ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодол

Moderator: Бөхийн модууд

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Sat Jan 14, 2012 8:10 pm

За энэ жил ч сайхан өнгөтэй харагдаж байна даа..2010 он ямар байсан тэр цаг эргээд иржээ...Мастерсийн хошой аварга болох болтугай...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby Төрналдо » Sun Jan 15, 2012 2:26 am

тайван сайхан ерөөжээ. Энэ Рагчаа , Цагаанаа 2 бие биенийхээ бэлтгэлийг дээд зэргээр хангадаг байхдаа...
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Sun Jan 15, 2012 12:03 pm

Төрналдо wrote:тайван сайхан ерөөжээ. Энэ Рагчаа , Цагаанаа 2 бие биенийхээ бэлтгэлийг дээд зэргээр хангадаг байхдаа...


Харин тиймээ...Ерөөл бат оршиг гэдэг чинь л ёстой энэ байдаг байх даа...Ямар ч байсан хамгын сүүлд Алмата явахаас 3 өдрийн өмнө уулзаад хамтдаа нэг тийшээ явсын... бэлтгэл нтр хэр байна даа гэхэд нэг л өөртөө итгэлтэй өнгөлөг байсын...тэгэхэд нь бас билэгшээж л байлаа...Харин Олимпд явах тал дээр Цагаанаа энэ 2-н оноогоороо хэн ч дээрээ байсан холбооноос хэнийг явуулахаа шийдэх байх...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby kaze » Sun Jan 15, 2012 1:14 pm

мяарагчаа мундаг юмөө
цагаанаа мяа 2 хоорондоо хэд таарч хэн нь хэд ялсан гэсэн стат нтр нь ямархуу байдым бол
remember sammy jankis
kaze
 
Posts: 643
Joined: Sat Mar 20, 2010 2:00 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby mugi19 » Sun Jan 15, 2012 5:04 pm

Цагаанаа Мияа 2 Олимп дөхүүлж байгаад хэнийг нь явуулахаа шийдэх байх. Тэр болтол хэн нь илүү байх юм байгаан. Одоо дахиад хэд хэдэн тэмцээн байгаа, тэрэнд л сайн үзсэн нь явах байх..,
Эмэгтэй 48, эрэгтэй 60-д бас иймэрхүү өрсөлдөөн байгаа. Гэхдээ энэ өрсөлдөөнтэй жингүүдээс Төмөрхүлэг, Цагаанбаатар, Уранцэцэг 3-ийн явах магадлал илүү байгаа. Тийм болохоор нөгөө хэд нь илүү л байх хэрэгтэй л дээ, бэлтгэлээ сайн хийгээд..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Sun Jan 15, 2012 8:51 pm

my.agapimu wrote:Цагаанаа Мияа 2 Олимп дөхүүлж байгаад хэнийг нь явуулахаа шийдэх байх. Тэр болтол хэн нь илүү байх юм байгаан. Одоо дахиад хэд хэдэн тэмцээн байгаа, тэрэнд л сайн үзсэн нь явах байх..,
Эмэгтэй 48, эрэгтэй 60-д бас иймэрхүү өрсөлдөөн байгаа. Гэхдээ энэ өрсөлдөөнтэй жингүүдээс Төмөрхүлэг, Цагаанбаатар, Уранцэцэг 3-ийн явах магадлал илүү байгаа. Тийм болохоор нөгөө хэд нь илүү л байх хэрэгтэй л дээ, бэлтгэлээ сайн хийгээд..,


Гэснээс Бундаа ясан хайнга барилдваа...медаль хазаад алдсан да...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby rednasca » Tue Jan 17, 2012 10:45 am

“Х.Цагаанбаатар байгаа учраас би амжилтад хүрсэн”
http://sport.news.mn/content/93810.shtml
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Wed Jan 18, 2012 9:06 pm

Image
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Wed Jan 18, 2012 9:12 pm

Image
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Wed Jan 18, 2012 9:17 pm

Зураг хийх гэсэн ордоггүэ яаж хийхүү imageshack deer share хийчээд линкийг нь дунд оруулаад хийхээр болохгүй юм...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby hosko » Thu Jan 19, 2012 7:37 am

Image

http://img546.imageshack.us/img546/6382 ... medal.jpg- Энэ зураг нь гарч байгаа линк

http://imageshack.us/photo/my-images/54 ... medal.jpg- Харин энэ чиний оруулсан байгаа линк...

Ялгаа нь бол чи шууд адресс бар дээрх линкээ авчихсан болтой байна... Тэгэлгүйгээр зурган дэээрэээсээ очиж линкийг нь ав....
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby ider » Thu Jan 26, 2012 5:30 pm

Жилийн турш үзүүлсэн амжилтаараа шигшигдсэн шилдэг жүдочид нэр заан уригдаж оролцдог “Мастерс”-ын гурав дахь удаагийн тэмцээн Казахстаны Алматы хотноо зохиогдоход анхдугаар тэмцээний аварга Санжаасүрэнгийн Мияарагчаа өнгөрсөн оны түрүүт Хашбаатарын Цагаанбаатартай алтан медалийн төлөө өрсөлдөж, хошой аварга болсон билээ. Оролцогчид нь олимп, дэлхий, тивийн АШТ-ий медальтнууд л байдгаараа бусад тэмцээнээс ялгарах “Мастерс”-т С.Мияарагчаа хоёр дахиа аваргалж, ТОП зэрэглэлийнх гэдгээ ийнхүү баталсан юм. Түүнийг эх орондоо ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

-Та Мастерс тэмцээн анх зохиогдоход аваргалж байлаа. Харин өнгөрсөн жилийнхэд хангалтгүй барилдсан. Энэ удаагийнхад алдаагаа залруулж, аваргаа батлах зорилго тавьж очсон нь дамжиггүй байх...

-Миний хувьд 2010 оны эхний хагаст бэлтгэл сайн, амжилт гайгүй байлаа. Гэвч түүнээс хойш биеийн байдал сайнгүй, түүнийг дагаад амжилт тогтворгүй болж ирсэн. Харин өнгөрсөн намраас бэлтгэлжилт шат шатаар ахиж, тэр хэрээр барилдаан сайжирч байна. Энэ удаагийн “Мастерс”-т авна гэж зорьж очсон медалиа энгэртээ зүүж, Х.Цагаанбаатартайгаа зэрэгцэж зогсоод төрийн дууллаа сонсоход оргилуун, омогших сэтгэл төрж байлаа.

-Оролцох тамирчид нь тодорхой байдаг нь “Мастерс”-ын бусад тэмцээнээс ялгарах онцлог. Бараг сугалаа яаж гарахыг багцаалчихаж болохоор. Таны хувьд тэмцээнд оролцогч 16 тамирчны дотор чансаагаараа яг тэг дунд нь эрэмбэлэгдсэн болохоор бусад жүдочтой харьцуулахад илүү хатуу даваа туулах нь тодорхой байсан. Энэ нь ч хийсэн барилдаануудаас харагдаж байгаа. Энэ талаар тооцоо хийж үзсэн үү?

-Тийм ээ. Миний барилдсан хүн бүр ДАШТ-ий алт, хүрэл медальтай бөхчүүд. Ер нь сугалаа ингэж таарах магадлалтайг тооцсон л доо. Би урьд нь барилдаан болон бэлтгэлийн тэмдэглэл хөтөлж чаддаггүй байжээ. Тэмдэглэл хийдэг болсноор өрсөлдөгчийн судалгаа сайжирч, барилдаандаа дүгнэлт хийх чадвар нэмэгдсэн. “Мастерс”-т амжилттай барилдахад энэ нөлөөлсөн шүү.

-Барилдаан бүрийнхээ талаар ямар тактик төлөвлөж гарсан, түүнийгээ хэрэгжүүлж чадсан эсэх гээд дүгнэлтээ хэлнэ үү?

-Эхний тойрогт өрсөлдсөн францтай урьд нь тэмцээнд таарч байгаагүй. Харин Токиогийн их дуулгын дараа гурав хоногийн хамтарсан бэлтгэл хийхэд Корвалтай зорьж барилдаж үзсэн. Тэгэхэд надад маш эвгүй, бяртай, мэхэндээ тэсрэлттэй, хожиход хэцүү хүн шиг санагдсан. Интернэтээс бичлэгүүдийг нь үзэхэд таван минутын төгсгөл рүү их ядардаг юм гэдгийг анзаарч, барилдааны төгсгөлд хожиж болох юм байна гэж бодсон. Хэрвээ хүмүүс анзаарсан бол би Корвалтай хийсэн барилдааны эхний гурван минутад барьцан дээр л бяралхаж байснаас биш ямар ч мэх хийгээгүй. Тиймээс ч хоёр торгуулсан. Гэхдээ ингэлээ гээд сандраагүй. Төлөвлөснийхөө дагуу гурав дахь минут өнгөрөнгүүт дайрч эхлэн хоёр гурав унагаад л хожсон доо.
Дараагийн тойрогт таарсан Могушковтой бол урьд нь хоёр барилдаад ялалтын харьцаа 1:1 болчихоод байсан. Мөн л Токиогийн Их дуулгын дараах хамтарсан бэлтгэл дээр барилдаж үзээд тэмдэглэл дээрээ “Могушковын солгой гарыг нь дарж байгаад өмсвөл унагааж болмоор юм байна” гэж бичсэн. Мастерсын өглөө дэвтрээ эргүүлж суугаад яг тэр өгүүлбэрийг уншаад Корвалыг ялчихвал Могушковтой хийх барилдаан дээр тэр мэхийг хийнэ дээ гэж бодсон. Барилдаан эхлэнгүүт яг энэ мэхээ хийж вазари аваад цагийн төгсгөл хүртэл оноогоо хамгаалж, өрсөлдөгч маань шатаж дайрахад нь дахиж вазари аваад хожсон доо.

-Моришитагаас бас л энэ өмсөх мэхээрээ унагаж, үнэлгээ авсан. Өмсөх мэх шинэ дүрмийн хувьд бас эрсдэлтэйд орно. Гар хөлд хүрчихвэл хансокү торгууль авна. Шинэ дүрэмд зохицсон өмсөөг хэрхэн сурав?

-Миний дархан мэхийн нэг өмсөө юм л даа. Тиймээс үүнийгээ дүрмийн өөрчлөлтөд зохицуулан хийж сурах шаардлага гарсан. Хоёр гарыг нь дарж байгаад гараа хөл рүү оруулахгүй өмсвөл хансокү торгууль авахгүй. Энэ мэхийг төгс болгох тал дээр шигшээгийн багш нарынхаа заавар зөвлөгөөгөөр сайн ажиллаж байгаа. Үүний үр дүнд би сая ихэнх өрсөлдөгчөө өмсөх мэхээр хожлоо. Ер нь зүүн талтай хүмүүстэй би бяралхаж барилдан, өмсөж буулгадаг.

-2010 онд “Мастерс”-т түрүүлээд тэр хавартаа үнэхээр одтой барилдсан шүү дээ. Европт дөрвөн тэмцээнд оролцохдоо гуравт нь аваргын төлөө барилдсан. Тэр үетэй харьцуулахад одоо бэлтгэлийн өнгө ямархуу байна?

-2010 он миний хувьд амжилт сайн байсан ч алдаа дутагдал бас багагүй байж. Өмнө нь хэлсэнчлэн өрсөлдөгчийн судалгаа сайн хийдэггүй байлаа. Одоо бол өөрийнхөө хэмжээнд тэмдэглэл хөтөлж, алдаа оноогоо дүгнэж байна. Биеийн байдал сайжирч, бэлтгэл жигдрээд ирэхээр сэтгэл санаа ч тогтворжин, тайван байдаг болсон. Хүмүүс ч сэтгэл санаагаар их дэмжсэн. Амжилт гэдэг том, жижиг олон хүчин зүйлийн нийлбэр, хамтын хүчээр бүтдэг шүү дээ. Ингээд бүх зүйл жигдрээд тэгшрээд ирэхээр төлөвлөсөн барилдаанаа гаргаж, зорьсон амжилтдаа хүрч чаддаг болж байна. Үүнийгээ ч “Мастерс”-ын алтан медалиар харууллаа.

Одоо бэлтгэлийн энэ эрчмээ алдалгүй, формоо хадгалаад Европын цувралуудад амжилтаа батлахыг хичээнэ ээ. Цагаанбаатар бид хоёрын хэнийг нь олимпод барилдуулахыг шийдэхэд Европын тэмцээнүүдийн үр дүн чухал нөлөө үзүүлэх учраас “Мастерс”-ын түвшний амжилтаа гаргахыг зорино. Гэхдээ бөх, морь хоёрыг ам дардаг гэдэг шиг тийм медаль авна гэж амламааргүй байна. Тэмцээнд оролцож байгаа хүн бүр л түрүүлэх зорилготой учир барилдаан бүртээ анхаарч, хичээнэ. Зорилго бол мэдээж медаль.

-Цагаанбаатар та хоёрын өрсөлдөөн хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Та хоёрын хэн хэн нь том тэмцээний финалд хоорондоо тулах юмсан гэж ярьдаг. Монголдоо бол бараг тэмцээн болгоны финалд шалгардаг та хоёрын тэр хүсэл биелж, сая “Мастерс”-ын алтан медалийн төлөө өрсөлдлөө...

-Есдүгээр сард “Чингис хаан” Дэлхийн цомын финалд Цагаанаатай барилдахад бусгахад нь тэвэрч шидэх гэж байгаад би доор нь орчихсон. Дараа нь арваннэгдүгээр сард Амстердамын Гранпригийн хагас шигшээд таараад Цагаанбаатарыг би давуулж барихад нь хойгуур нь өшиглөөд вазари, тэгээд дайраад ирэхэд дагуулж өмсөөд цэвэр хожсон. Сая Алматыд хайнаагаа хагалахад би Цагаанааг жийхэд нь этээд яллаа.

-Могушковын тухай тэмдэглэл хийсэн шиг Цагаанаагийн талаар бүр нарийн судалгаа байгаа биз?

-Байнга л бэлтгэлээ хамт хийдэг болохоор тэмдэглэл, судалгаа хийгээд байх шаардлага байдаггүй юм аа. Цагаанаагийн бэлтгэл ямар түвшинд байна, би өөрөө ямархуу байгаа гэдгээ багцаалдаад анзаараад мэдчихнэ.

-Одоо бол ямар ч тэмцээнд та хоёр хоёулаа оролцож болоод байна. Харин олимпод нэг чинь л барилдана. Монголчуудын хувьд та хоёрын хэн нь ч барилдсан, том амжилтад хүрч чадна гэсэн итгэлтэй, мөн хэн нь ч үлдсэн тэр хүний өмнөөс харамсах сэтгэлтэй байх болов уу?

-Би урьд нь бараг өөрийнхөө оронд гэх юм уу даа, багш нар болон холбооны шийдвэрийг хүндлээд Цагаанбаатарыг ДАШТ-д явуулж байсан. 2009 онд би жүдогоор дотоодод зохиогдсон таван тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн дээ. Улсын аваргаар, мөн “Sensei Cup”-аар Цагаанааг хожиж аваргалсан. Үүгээрээ ДАШТ-д оролцох эрхээ 100 хувь хангачихсан байсан. Харин багш нар ярилцаад “Цагаанаа гадагшаа сайн барилддаг юм байна, Мияарагчааг энэ удаа өнжөөе” гэхэд нь би Холбооны шийдвэрийг хүндэлж, Цагаанаагийн бэлтгэлийг хангалцаж, боломжтой бүх талаараа туслаад, явахад нь араас нь сүү өргөөд, сайн барилдаарай гээд дэмжээд үлдсэн. Тухайн үед би намайг үлдээчихлээ гээд нэг их юм бодоогүй. Харамсах сэтгэл төрөөгүй.

Бээжингийн олимпод барилдах боломж байсныг мөн л өөрөөс хамаарахгүй шалтгаанаар алдсан. Тиймээс том тэмцээнд оролцох боломжоо гурав дахиа алдмааргүй байна. Харин одоо намайг бэлтгэл сайн, амжилт дээшээ байгаа үед тиймэрхүү шалтгаанаар үлдээвэл сэтгэлд минь юм үлдэж магадгүй. Яагаад гэвэл би олимпод амжилт гаргахын төлөө бүх зүйлээ зориулж, бүр зарим зүйлийг золиослож, бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Мэдээж хэн сайн байгаа нь олимпод барилдана, харин намайг сайн байсан ч өмнөх шиг шалтгаанаар үлдээчихвэл их л хэцүү байх байх даа. Хэн хэн маань бие биеэсээ илүү байхын тулд илүү их хөдөлмөрлөж байгаа.

-Анхны “Мастерс”-т түрүүлэхдээ та уран гоё барилдаанууд хийж, бүр оны шилдэг иппоны эзнээр тодорч байлаа. Сая ч гэсэн мөн дайчин сайхан барилдаанаар үзэгчдийг баясгалаа. Алматыд хүмүүсийн хандлага хэр байв? Миний бодлоор үзэгчдийг хамгийн их хөгжөөж, цөсийг нь хөөргөж, таашаал өгсөн барилдааныг та гаргасан юм болов уу?

-Казахстанчууд жүдог сайн мэддэг, мөн монголчуудад их элэгтэй юм байна лээ. Жүдогоор дөнгөж хичээллэж эхэлж байгаа болов уу гэмээр жаахан хүүхдүүд бид нарыг овог нэртэй нь мэддэг, энд тэнд таарахаар нэрээр дуудаад “Хамт зургаа авахуулъя” гээд сайхан байсан. Өрсөлдөгчөө ялаад дэвжээнээс буухад үзэгчид уухайлаад л нутагтаа байгаагаас өөрцгүй сэтгэгдэл төрсөн. Хэвлэлүүдэд “сүүлийн гурван жилийн дэлхийн аваргыг доороо зогсоосон” гээд бичсэн нь надад их урам өгсөн шүү. Илүү боломж байгааг мэдрүүлсэн.

-Жүдогоор олон жил хичээллэлээ. Цаг хугацаа өнгөрөх тусам л туршлага нэмэгдэж зузаарч байгаа нь дамжиггүй. Тамирчин хүний спортын замналд дандаа ялалт байдаггүй нь жам. Өнгөрсөн хугацаан дахь ялагдлуудаа эргээд харахад ямар алдаа түгээмэл гаргасан байна?

-Янз бүр л дээ. Өрсөлдөгч сайн, миний биеийн байдал тааруу байсан гээд л. Мөн сэтгэл санааны байдлаас их шалтгаална. Тэгэхээр ялагдлын шалтгаан янз янз л байх юм даа. Одоо хуучныг бодвол тэмцээн уралдааны зардалд санаа зовох нь гайгүй болсон. Зардал хайж гүйсээр бэлтгэл сургуулилалт дутуу тэмцээнд ороод хожигдох байдал ч нэг биш байсан. Одоо бол зөвхөн бэлтгэл, тэмцээн хоёртоо л анхаарах боломжтой болоод сайхан байна аа.

-Таныг “Мастерс”-т оролцдог, түрүүлдэг хэмжээний жүдоч болох эхлэлийг тавьсан тэмцээн бол 2009 оны Чиндаогийн Гранпри. Намар нь оролцсон тэмцээнүүддээ тааруу барилдсанаас та Чиндаод зодоглох багийн бүрэлдэхүүнд багтаагүй. Тиймээс машинаа барьцаалж байж зардлаа олоод очиж барилдан түрүүлснийг тань мэдэх юм. Тэр үеийг эргээд бодоход хэрвээ Чиндаод тааруу барилдсан бол том хөрөнгөө алдаж, нэлээн хүнд байдалд орох байсан санагддаг. Мөн их зоригтой, бас өөртөө дэндүү итгэлтэй байж дээ. Ер нь манай тамирчдын дунд ийм зам туулсан хүн олон. Амжилтын төлөө ар гэрээ, амьдралаа бараг л золиослож байна гэсэн үг шүү дээ. Түүнээс хойш та дахиж тийм байдалд орсон уу?

-Тамирчин хүн амжилтад хүрэхийн төлөө олон зүйлийг орхиж, золиослох хэрэгтэй болдог. Хүний сайн хань, хүүхдүүдийнхээ сайн аав нь байж чадахгүй мэт үе байсаан. Үүнээс болж сэтгэл санаагаар унан, улмаар амжилт уруудах тохиолдол байна. Тамирчин хүний хань байна гэдэг маш их тэвчээр шаарддагийг би мэдэрсэн. Хүний амьдрал дандаа л дардан зам шиг байхгүй шүү дээ. Тиймээс намайг сайн ойлгож, зорьсон амжилтынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхэд чадах бүхнээрээ тусалдаг ханьдаа маш их баярладаг юм. Жүдод элэгтэй, тамирчдадаа түшигтэй хүмүүсийн тус дэмээр эхнэр, хүүхдүүдээ мөр бүтэн, хоосон хонуулчихгүй байлгах юмсан гэсэн санаа зовнил үгүй болсон.

Гэр бүлийн уур амьсгал ч халуун дулаан болоод, ер нь амжилт гаргах зам маань тэгширч байгаа юм уу даа гэсэн сэтгэгдэл төрж байгаа. Бэлтгэл, тэмцээний завсраар гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх ховорхон боломж олддогийг алдахгүйг хичээдэг. Би одоо “Дүнжингарав” компанийн бөх болсон. Энэ компанийн харъяалалд орсноор бэлтгэл, нөхөн сэргээлтийн амин дэмээс гадна ар гэртээ санаа зовох асуудал үгүй болсон. Ингээд хүмүүс хөрөнгө санхүү, сэтгэл санаагаар дэмжээд өгөхөөр амжилт гаргах урам зориг ч нэмэгдэж, илүү өндөрт гарах юмсан гэсэн хүсэл тэмүүлэл бий болдог юм байна.

Х.Баттулга сайдын удирдлагаар зангидсан гар шиг ажилладаг МЖБХны зөв менежмент, бодлого бидний амжилтад маш том нөлөө үзүүлж байгааг хэлэх хэрэгтэй. БТСГ-ын үйл ажиллагаа, дэмжлэг сайн байгааг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бүгд манай жүдочдын амжилтын том хөшүүрэг. Манай холбооноос тамирчдынхаа барилдааны ур чадварыг ахиулах талаар бүх талын дэмжлэг үзүүлж байгаа. Саяхан Германы шүүгч Владимир Хнетка Монголд ирж, манай шигшээгийн тамирчдын алдаа дутагдлыг хүн тус бүр дээр нь бичлэг үзүүлэн хэлж тайлбарлаж өгсөн. Энэ сургалтын дараа манай тамирчдын барилдааны үзүүлэлт эрс дээшилсэн нь анзаарагдаж байна. Шүүгч ямар үед торгууль өгдөг, яавал шүүгчид идэвхтэй харагдах вэ гэдгийг бид ойлгосноор дэвжээн дээр зөвхөн өрсөлдөгчтэйгөө биш, бас шүүгчтэй харилцах ёстой юм байна гэдгийг мэдлээ. Жишээ нь өрсөлдөгч чинь мэхийн гурван оролдлого хийх юм бол дөрөв дэх дайралтын дараа чамд торгууль ирнэ гэдгийг мэдсэнээр яг тийм үед заавал дөрөв дэх мэхээс нь өмнө түрүүлж очиж сөрөг довтолгоо хийх ёстой гэдгийг ойлгож, хүчний зөв хуваарилалт хийдэг боллоо. Энэ нь ихэвчлэн торгуулиар ялагддаг манайхны хувьд шүүгчийн нүдэнд тэнцвэртэй харагдаж, шүүгчийг мэдэрч чаддаг болох том давуу тал болсон. Мөн Японоос мундаг дасгалжуулагч ирж бидэнд заавар зөвлөгөө өгч, бэлтгэл удирдан явуулж байна.

Сая БНСУ-ын Чэжүд болсон Дэлхийн цомд манай улсаас залуучууд голдуу 50 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцууллаа. Жүдогийн түүхэнд аль ч улс ийм өргөн бүрэлдэхүүнтэй багийг хилийн чанад дахь тэмцээнд явуулсан тохиолдол байхгүй байх. Энэ нь залуу тамирчдыг туршлагажуулах, олон улсын тэмцээний цочроог нь гаргах ач холбогдолтой. Зөвхөн болох гэж байгаа тэмцээнд хандсан биш, ирээдүйдээ чиглэсэн бодлого явуулж буй нь МЖБХ-ны үйл ажиллагаанаас тод харагддаг. Мөн “Чингис хаан” Дэлхийн цомоор гадны олон сайн тамирчин Монголд ирдэг. Тэдэнтэй залуучууд маань тэмцээн дээр болон бэлтгэл дээр гар зөрүүлэх боломж гарч байна. Ингэснээр залгамж халаа сайн бэлтгэгдэж, амжилт тасрахгүй байх нөхцөл бүрдэх юм. Бид сайн байх юм бол хойч үеийнхэн маань дагаад сайн байна. Бас нөгөөтэйгүүр залуучууд маань сайжирвал бид ч мөн барилдаан, ур чадварын тал дээр ахиц гаргадаг. Тэгэхээр үр өгөөжийг нь яриад байвал их юм аа. Чиндаогийн тэмцээнээс хойш дахиж тийм байдалд ороогүй ээ. Анхдугаар “Мастерс”-т түрүүлснээр хүмүүст гайгүй танигдсан байх. Урьд нь тэмцээнд оролцох зардлаа 100 хувь өөрөөсөө гаргаад явах тохиолдол олон байсан бол олон хүний сэтгэлийн дэмээр өмнөх шиг хүнд байдлыг үзэхгүй болсон.

-Том амжилтын дараа шагнал урамшуулал, цолны тухай байнга яригддаг шүү дээ. Шилдгийн шилдгүүдийн тэмцээнд та хоёр ч удаа түрүүлчихлээ. Ийм энгийн биш амжилт үзүүлээд ирэхээр тэр тухай бодогдох юм уу? Яагаад энэ тухай асуув гэхээр хүмүүс таныг аль хэдийн гавъяатын болзол биелүүлчихсэн гэж ярьж байна л даа.

-Яах вэ, бас битүүхэн бодож үзсээн. Гэхдээ энэ миний зорилго биш учраас сэтгэл санаанд үргэлж хадаатай байдаггүй л дээ. Илүү том, өндөр зүйлийг зорьж, тэмүүлж яваа учраас шагналын тухай бодоод байдаггүй. Магадгүй олимпод барилдсаныхаа маргааш л би юуны төлөө, яаж хэрхэн бэлдсэн бэ, үүнийг маань хэн яаж үнэлэх ёстой вэ гэдгийг бодож магадгүй юм. Түүнээс наана янз бүрийн юм бодож сэтгэл санаагаа хоёрдуулах шаардлага байхгүй гэж бодож байна. -Ямар ч спортын төрөлд олимпийн хэмнэлээр тамирчдын үе солигддог нь харагддаг. Одоо нэг олимп хаяанд ирчихээд байна. Таны барилдах хугацаа энэ олимпоор хязгаарлагдах уу, дахиад хэдэн жил байна уу? Рио-де-Жанейрогийн олимпод ч барилдах боломж, нөөц байгаа харагддаг.

-Миний хувьд Лондонд л сайн барилдах юмсан гэсэн хүсэл эрмэлзлээр бэлтгэлээ хийж байна. Миний нас тамирчны хувьд тийм залуудаа орохгүй шүү дээ. Лондоны олимпод сайн барилдахын төлөө бүхнээ зориулаад дараа нь өөр амьдралаар амьдарч үзмээр байна. Гэхдээ тухайн үед байдал ямар байхыг урьдчилан хэлж мэдэхгүй байна. Магадгүй олимпийн дараа жилийн ДАШТ-д барилдах бодол байж болно.

-Илэн далангүй сайхан ярилцсанд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд нээлттэй үлдээе.

-Намайг хөтөлж энэ замд оруулсан өмнөх үеийн ах нартаа баярлалаа. Хойч залуу үеийнхэн маань ч жүдо бөхийн хөгжлийн төлөө нэгдэж хичээгээрэй гэж хэлэх байна. 2006 оноос МЖБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Х.Баттулга ах маань энэ албыг авснаар олон зүйлийг санаачлан хийж, том амжилтад хүрсэн нь хүмүүсийн нүдэн дээр ил байгаа. Олимп, дэлхийн аваргуудтай боллоо. Баттулга ахын бүрдүүлсэн зангидсан гар шиг эвсэг, чадвартай баг, хамт олны ажлын үр дүнд жүдочид маань амжилтаар дүүрэн, хүрсэн амжилтаа ахиулах хүсэл эрмэлзлээр оргилж яваа шүү гэдгийг хэлмээр байна.

Ярилцсан Ж.БАТМӨНХ, Ч.ГАНБАТ(www.bukh.mn)
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 01, 2012 1:33 pm

Энэ 2 арай эртнээс ярьж байгаад жингээ соличихгүй, Цагаанаа уг нь дээшээ орчмоор л бгаам, нилээн хасдым бна лээ шд. уржнан билүү дотоодын 1 тэмцээнд 81-д үзцэн явжийсан. 74-т бол үзэх л юм шиг байсан. эсвэл Миа ч дээшлэдэг юм уу. бэлтгэлээ сайхан хамт хийгээд тэмцээндээ өөр жинд явчвал. 74-т Сайнжаргалаас илүү л үзэх юм шиг санагдаад бгаам. том тэмцээнд нэг нь л явахаар харамсалтай. одоо ч жүдо олимпоос бусдад нь уг нь 2 бөх яваал байгаа л даа. гэхдээ л тамирчин хүний мөрөөдөл олимп л юм даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Wed Feb 01, 2012 2:33 pm

харин тиймээ...Өнөө өглөө явсан Парис руу...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Wed Mar 14, 2012 9:34 pm

За Санжаасүрэн гэж агуу хүний нэрэмжит жүдо бөхийн тэмцээн зохиогдох гэж байна...Энэхүү тэмцээнийг түүний үр хүүхэд хань ижил болон олон алдар гавъяат шавь нар хамтран зохион байгуулж байна...Тэрбээр тухайн үеийн хамгийн их медальтай хүн байсан ба самбо бөхийн дэлхийн аваргын мөнгө болон хүрэл медалийг хүртэж байсан нэгэн билээ...Мөн олон алдарт гавъяат тамирчин төрүүлсэн нэгэн билээ...Тэмцээн 2012.03.16нд Хүч спорт хорооны зааланд болно...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby aaya_bt » Fri Apr 13, 2012 3:56 pm

masters.n tamirchin l gej boddog doooooo................ bas ch nileeen azgui gar yum shigeee
aaya_bt
 
Posts: 53
Joined: Sun May 08, 2011 3:02 pm
Location: mgl-ub

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby Төрболд » Fri Apr 20, 2012 5:01 pm

миний бодлоор олимпд бол мэдээж тсагаанаа жингээсээ орох байх гэхдээ мярагчааг дэлхийн чансааний 5 дотор байвал 2аа орох байх гэхдээ яж ч магад:P
Forza azzuri
User avatar
Төрболд
 
Posts: 603
Joined: Wed Jan 11, 2012 9:28 am
Location: Амар тайван монгол улсын нийслэл Улаанбаатар хотод

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby Очир » Sat May 12, 2012 11:15 pm

Супер цомд Миярагчаа эрхийг нь аваад Цагаанаад өгөөд Цагаанаа очоод түрүүлж байсан биздэ. Энэ хоёр маань хамтдаа улам илүү амжилт гаргаасай. Амжилт хүсье

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Sat Jul 28, 2012 4:08 pm

Eagle TV үзээрэй...Жүдо бөхийн олимпийн тэмцээний талаар ярьж байна.
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby Чуугий » Mon Oct 15, 2012 3:37 pm

С.Мияарагчаа: Зодог тайлах бодол бий. Гэхдээ....

-С.Мияарагчаа Лондонгийн олимпод оролцохгүй бол зодог тайлна хэмээн шийдсэн гэдэг яриаг зургаадугаар сард анх сонссон. Харамсалтай нь, энэ яриа өнөөдрийг хүртэл намжсангүй?
-Үнэнийг хэлэхэд надад зодог тайлах бодол одоохондоо алга. Цаашид бол бий. Миний хувьд дэлхийн хэмжээнд хэдэн жил дээгүүр барилдчихлаа. Үүнийг улам бататгахын тулд дэлхийн аваргаас медаль авмаар байна. Олимпод оролцож чадаагүй, дэлхийн аваргаас медаль авч байгаагүй болохоор жүдо бөхийг ингээд орхичихмооргүй байна. Тийм ч учраас бэлтгэлдээ сургуулилтаа саяхнаас хийж эхэлсэн. Жилийн дараа Рио де Жанерогийн дэлхийн аваргаар сайн, муугаа үзээд л болоо.

-2013 оны дэлхийн аваргаас цаашаа давж яагаад харахгүй байгаа юм бэ. Жүдочдын дэлхийн чансаанд аравдугаар сарын 7-ны байдлаар гэхэд та зургаадугаарт бичигдсэн хэвээр ирэх олимпийн циклийг эхлүүллээ. Лондонгийн олимпод 30 гарсан жүдочид медаль хүртлээ шүү дээ?
-Миний хувьд 2016 оны олимпод оролцох гэж зүтгэхгүй. Үүний оронд би дүү нартаа зайгаа тавьж өгөөд харин ч тэдэнд мэддэг, чаддаг бүхнээ зааж зөвлөж бэлдэж туслалцмаар байна. Миний хувьд олон жил барилдсан өөрийнхөө төвшинг мэдчихлээ. Дэлхийн аваргаас цааш би шунамааргүй байна.

-Хоёр ч удаа харамсалтайгаар олимпийг өнжсөн болохоор хангалттай гэж үү?
-Би олимпийг бус дэлхийн аваргыг л харъя гэсэн бодолтой яваа.

-Лондонгийн олимпийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Х.Цагаанбаатарын барилдааныг үзсэн үү?
-Тухайн үед хөдөө явж байсан болохоор үзэж чадаагүй. Үзье ч гэж бас бодсонгүй. Хүмүүсийн яриагаар бол “Цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Цагаанааг сууж үүрэхэд өнөөх нь шидээд хаячихсан” гэж байсан. Тэгэхээр манай Цагаанаа тааруухан л барилдаж дээ л гэж бодсон.

-Х.Цагаанбаатарыг дэлхийн аваргад явахад нь “Заавал түрүүлээрэй. Хэрвээ түрүүлэхгүй бол харин найз нь гомдоно шүү” гээд хоцорч байсан. Харин Лондон явахад нь найздаа юу гэж захисан бол?
-Яг л адилхан зүйлийг хэлсэн “Чи ерөөсөө миний итгэлийг алддаггүй мундаг сайн тамирчин. Миний найз бэлтгэл нь сайн байгаа юм чинь түрүүлээд ирээрэй” гээд ерөөгөөд л явуулсан. Найз маань сайн барилдаж чадсангүй. Би гомдлоо гээд ч яах билээ. Адилхан тамирчин хүн учраас ялагдлын гашуун зовлонг мэднэ. Хүмүүс гадуур Мияарагчаа л явуулах байсан юм гээд л ярьцгаах юм. Гэхдээ тэдний буруу биш дээ. Хэрвээ Цагаанаа маань сайн барилдаад ирсэн бол ингэхгүй. Муу барилдсан болохоор л тэр. Бөмбөг бөөрөнхий гэдгийг адилаар бөх ч ялгаагүй. Олимп, дэлхийн аварга зөндөө тамирчин хоосон хоцорсон. Медаль авна гэж огт тооцоолоогүй тамирчид финалд гараад л ирлээ. Жүдог үндэслэгч, олимп, дэлхийн аваргын өлгий нутаг Японы жүдочид яаж азгүйтэв.

-Олимпийн 66кг-д Гүржийн 20 настай Лаша, Унгарын 32 настай Миклос Унгвари хэний ч таамаглаагүй финалын дүр зураглал. Медальтнуудтай гар зөрүүлж үзсэн үү?
-Гүржийн бөхтэй Европын цувралд хамтарсан бэлтгэл дээр барилдаж үзсэн. Баруун талдаа эвгүй барилдаантай, давуулаад хутгадаг, хутгангуутаа хөл авдаг, унаа холтой бөх. Унгваригийн хувьд олон жил дээгүүр барилдсан хэдий ч сүүлийн хоёр жил нэг их сайн барилдаж медаль бараг аваагүй жүдоч. Гэхдээ 32 настай хэдий ч яаж формтой байж медальд хүрч болдогийг харууллаа л даа.

-Сүүлийн дөрвөн жилийн турш 66кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар дэлхийд жиндээ дээгүүр дархлагдсан. Та хоёрын залгамж халаа хэрхэн бэлтгэгдэж байна?
-Манай дүү нар бүгд сайн байгаа учраас яг нэрийг нь оноож хэлэхэд хэцүү юм аа. Энэ жил нэг цойллоо гэхэд дараа жил түүнийг ялах тамирчин гараад ирдэг л байхүй юу. Саяхан болсон “Чингис хаан-2012” тэмцээнд оролцох эрх надад нээлттэй байсан. “Би орж яах юм бэ. Дүү нар маань барилдаг” гээд л ороогүй. Залуу хүүхдүүд дээшээ гарч барилдаад урам авдаг байхгүй юу. Зардал мөнгөнөөс болоод шинэ залуу хүүхдүүд тэмцээнд явж чаддаггүй болохоор боломж олгосон. Манай дүү нар ч их сайн барилдсан.

-Х.Цагаанбаатар 73кг-д, Д.Төмөрхүлэг 66кг-д, М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ нар 52кг-д гээд жин өгсч барилдаад эхэлчихлээ. Таны хувьд?
-Миний хувьд жиндээ л барилдах бодолтой байгаа. Жин өгсөөд 73кг-д орж болно л доо. Тухайн хүний барилдаад сурсан жин гэж байдаг. Надад жин өгсөөд түүнд дасах нас, цаг хугацаа алга.

-Дэлхийн шилдэг 16 бөхийн халз тулаан болох “World masters” –д таны хувьд хошой аварга болчихсон. Би үүнийг дэлхийн аваргын медалиас ч бараг илүү гэж үнэлдэг. Ёстой л шижигнэсэн шилдэг жүдочдын уран барилдааныг зөвхөн энэ тэмцээнээс харж чаддаг?
-Олимп, дэлхийн аварга гэхэд хойно урд эрэмблэгдсэн жүдочид орчихдог. Мастер бол ямар ч маргаангүй чансааны эхний 16 бөх барилддаг болохоор гоё л доо. Анхны тэмцээнд оролцох эрхээ авсан түүх маань хүртэл сонин ш дээ.

-Тийм үү. Манай уншигчдад сонирхуулаач?
-Монголд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээний үеэр хоолойн ангинаасаа болоод халуун бууруулах лаа хэрэглээд жингээ хасаад барилдсан ч ялагдсан. Тэгээд муу барилдсан гээд Япон, БНСУ-ын тэмцээнээс хасагдчихсан. Тэгэнгүүт шар хөдлөөд биеэ бэлдэж байгаад заавал тэмцээнд явна гээд “Чиндао”-гийн Гранприд оролцохоор 1200 ам.долларын зардал хайсан. Нутгийнхаа Рааш гишүүн дээр ороход 200 ам.доллар өгсөн. 1000 ам.доллар олохын тулд шуудхан л машинаа ломбардчихсан. Зардлаа бүтээсэн хэрнээ цаанаа нэг л сэтгэлийн шаналгаатай дарамттай хэцүү байсан л даа.

-Өөрийн эд хөрөнгөө барьцаанд тавьчихсан болохоор аргагүй шүү дээ. Муу барилдвал машингүй болно?
-Харин тийм. Манай Болд-Эрдэнэ найз маань хамт тэмцээнд явсан. Манай хүн эхний тойрогтоо ялагдчихаад намайг дасгалжуулсан л даа. Би ч өрсөлдөгч нараа дараалан ялж хагас шигшээд үлдээд медаль дээр буух нь тодорхой болчихлоо. Тэгэнгүүт өөрийн эрхгүй нүүр туяараад, дуу яриа ороод л, хүмүүстэй маазраад эхэлсэн. Хүрэл медаль дээр буухаар 1000 ам.доллартай болж зардлаа нөхчихөж байгаа байхгүй юу. Гэтэл Болдоо маань “Зам чинь гэрэлтчихлээ. Одоо шууд чи түрүүлнэ” гээд намайг хөөргөөд л. Барилдааны өмнө жаахан эмоци гаргаад намайг онгироочихвол гайгүй барилдчих гээд байдаг байхгүй юу. Хөөрч гараад өрсөлдөгч нараа дандаа л цэвэр ялаад машиндаад хаячихсан. Тэгээд түрүүлж 3000 ам.доллартай болоод зогсохгүй Азийн аваргын хүрэл медалийн оноотойгоо дэлхийд 11-д эрэмблэгдээд “World masters”-т барилдах эрхтэй болсон.

-Мастеруудын тулаанд очоод бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан байх аа?
-Тийм ээ. Мастерст оролцох гээд явахад манай найз Соёмбоо “Найзыгаа ийм том тэмцээнд дагаж явах ёстой. Барилдааны бичлэгийг нь хийнэ” гээд БНСУ-д очсон. Солонгост байгаа найзууд маань өөр хотуудаас ирээд буудалд маань өрөө авч бүх зүйлд туслаад л. Зам нь ингэж гоё засагдсан болохоор үнэхээр ч итгэлтэй барилдаж түрүүлсэн. Том тэмцээнд түрүүлж үзээгүй болохоор алтан медаль авчихаад нойр хүрч өгөхгүй их баярласан даа.

-Энэ жилийн “World masters”-д бас л дэлхийн шилдгүүдийг мөн л цэвэр ялж түрүүлсэн?
-Харин тийм. Цаанаа л гоё. Энэ жил намайг “Мастерс”-т дахин түрүүлээд ирэхэд багын найз Дэлгэрхангайн Батсүх маань есөн шарга морь бэлэглэсэн. Есөн шарга морь нэг сумаас олдоггүй болохоор Сайхан овоо, Эрдэнэдалай зэрэг ойролцоох сумдуудаас цуглуулсан байсан. Москвад тэмцээнд оролцчихоод онгоцноос буусан чинь л “Чи ирж байна уу. Би есөн шаргаа бэлдчихлээ” гэж утасдаад л. Аймагтаа очиход нутгийн минь тахилгатай уулан дээр найз маань есөн шарга морио бэлэглээд л үнэхээр сайхан дурсамж.

-“Дүнжингарав” гэсэн логотой кимонотой “World masters”-д барилдсан байх аа. Монгол компанийн нэртэй барилдаж байгаа нь надад гоё санагдсан. ОУЖБХ-ны цуврал тэмцээн зохион байгуулагч орнууд гадны компанийн логог та нарын кимонод байрлуулдаг шүү дээ?
-Тийм ээ. Миний хувьд уураг, амин дэм уухгүйгээр нэг хэсэг барилдаад жил гаруй биеэр хатиг гараад хэцүүдсэн. Гаргасан амжилт ч үгүй зогсонги байдалд ороод. Тэр үед Наранхүү ах олон улсын картанд мөнгө хийж өгөөд Сингапур улсад эмчилгээнд явуулж билээ. “Миний дүү биеэ сайн бодоорой. Сайн эмчилгээ хийлгэж ирээд дахин сайн барилдана” шүү гээд л надад урам өгсөн хүн дээ. Өнгөрсөн жил Наранхүү ах манай компанийн нэр дээр барилдаач гэсэн хүсэлт тавьсан. Намайг тэмцээнд явах бүрт өмнөх өдөр нь Наранхүү ах өрөөндөө дууддаг. Нэг ёсондоо миний сэтгэлзүйч юм уу даа. “Чи жаахан тийм харагдаж байна. Ингэмээр байна. Ийм төрлийн ном уншаарай” гээд л. Өөрөө хурдан морь уядаг хүн учраас их нарийн торгон мэдрэмжтэй л дээ.

-Ер нь, С.Мияарагчаа амьдралаа санасан хэмжээнд хүртэл аваад явж чадаж байна уу?
-Яг үнэндээ бол үгүй. 2009 онд Орбитын тэнд нэг хашаа аваад гэр бариад тусдаа гарч үзсэн л дээ. Гэтэл хоёр дахь хүү маань гарчихсан, бэлтгэл сургуулилт гээд яагаад ч гэрт амьдрахад болохгүй байсан. Тэр үед манай найз Соёмбо “Чи энд ингэж зутарч болохгүй ээ. Түлээ нүүрс зөөгөөд, голоос ус энэ тэр аваад. Автобусны буудлаас ч хоёр, гурван км зайтай юм. Найзынхаа байранд очиж амьдар. Хөлс мөнгө гэхгүй олимп хүртэл тэнд амьдар” гээд байрандаа суулгасан. Олимп дуусчихсан ч гэсэн найз маань байртай болтлоо бай гэсэн. Лондонгийн олимпод шаргуу бэлдэж байсан болохоор ар гэрээ зохицуулахын тулд эхнэрээ ажлаас нь гаргачихсан. Наранхүү ахын өгсөн мөнгө төгрөгийг цуглуулаад, унаа тэргээ зараад байрны урьдчилгаа захиалга өгчихсөн. Тамирчин хүн олонд гоё харагддаг ч ар гэр бол ийм бэрхшээл зовлонтой байдаг. Зөвхөн бэлтгэл хийгээд, шигшээ болон клубын цалингаар амьдардаг маш олон тамирчид бий. Энэ бүхнээс шантраад спортыг орхисон олон мундаг тамирчин бий дээ. /санаа алдав. Сур/

-Танай найз Соёмбо УИХ-ын гишүүн асан Ж.Наранцацралт агсны хүү байх аа?
-Тийм ээ. Ачийг нь хариулж барамгүй их тус хүргэж яваа найз минь байгаа юм. Тэмцээн уралдаанд хамт явна, үзнэ. Намайг дэмжиж туслаж явдаг олон сайхан найзууд бий.

-“Фэйсбүүк” рүү орж зургийг тань сонирхсон. Бага хүү бол яг аав байна лээ?
-Хоёр сайхан хүү төрүүлж өгч, ар гэрийг минь өдий зэрэгт авч явдаг ханьдаа үргэлж баярлаж явдаг даа. Миний ханийг Болорсайхан гэдэг. Том хүү маань одоо 12 настай. Бага нь цэцэрлэгт алба хашдаг сахилгагүй нөхөр бий.

-Бөх хүн л хойно хөвгүүдээ барилдуулахыг хүсдэг байх?
-Том хүү маань дүүгээ бодвол нэлээд даруухан, буурь суурьтай. Сонирхлыг нь харж байгаад үндэсний бөх юм уу даамаар хичээллүүлэх бодол бий. Манай бага бол ийм бөх, тийм ч зодоон гээд л байгаа. Барилдчих болов уу л гэж хараад байгаан. Аав маань намайг зүрх нь үхнэ гээд их хожуу спортод оруулсан. Миний хүү сайн барилдвал 27, 28 настайдаа амжилт гаргана гэдэг байсан нь үнэн байсан даа.

-Нутагтаа энэ зун аймгийн начин цол авсан. Гэтэл МҮБХ-ноос тус наадмын цолыг хүчингүй болгосон гээд яриад байсан?
-МҮБХ өөрөө төрийн бус байгууллага. Тийм учраас цол хүчингүй болгох ямар ч үндэслэлгүй юм билээ. Аймгийн Засаг даргын захирамж шийдвэрийг төрийн бус байгууллага хүчингүй болгох ямар ч эрхгүй шүү дээ. Хэрвээ цол авсан бөхчүүдийн цолыг хүчингүй болгоод бөхийн өргөөнд барилдуулахгүй гэвэл шүүхэд хандах эрх ч нээлттэй юм билээ.

-Үнэхээр найраа энэ тэр болсон юм уу?
-Манай аав цэргийн хурц арслан хүн шүү дээ. Тэр ч утгаараа би үндэсний бөхийг хар нялхаасаа дээдэлж өдий хүрсэн. Барилдах дуртай ч жижиг биетэй болохоор болдоггүй. Олимпод оролцохгүй болчихоор нь жингээ нэмээд нутагтаа очиж барилдсан. Нутгийнхаа наадамд дөрөв давж гарч ирээд цолонд хүрэхийг үнэхээр зорьсон. Бөх хүний үр удам юм болохоор аймгийн начны тэмдэгтэй, малгайндаа залаатай болъё гэж бодсон. Найраа хийж тэр цолыг авах юм бол утгагүй биз дээ. Тэгээд ч найрааны асуудалд холбогдсон бөхчүүдийн талаар ярихад Чинзориг бид хоёр хэлэлцэгдээгүй.

-Хэзээ нэгэн цагт зодог тайлах өдөр ирэх биз ээ. Тэр үед С.Мияарагчаа ямар сонголт хийх бол?
-Дасгалжуулагч эсвэл бизнес. Найзуудтайгаа нийлээд нэг жижигхэн заал олоод хүүхдүүдэд мэдсэн сурсан бүхнээ зааж дасгалжуулагч болох бодол бий. Эсвэл амьдрал ахуйгаа бодоод хувиараа бизнес хийх сонголт ч бас байгаа. Гэхдээ яалт ч үгүй дасгалжуулагч нь илүү давамгайлаад байгаа юм аа. /инээв.сур/ Дуртай юмаа хийх чинь амьдралын хамгийн том кайф шүү дээ.

-За баярлалаа. 2013 оны Рио де Жанерогийн дэлхийн аваргад амжилт хүсье. 2016 оны олимп зохиогдох өлгий нутгаас дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Намайг үргэлж дэмжиж түшиж тулж явдаг бүх хүмүүст баярлаж явдаг шүү.

Ярилцсан Б.Ирээдүй
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby J@x » Mon Oct 15, 2012 4:39 pm

Ямар хэцүү амьдралтай юм бэ? Мияа ийм байхаар бусад нь ямар амьдрах юм болоо хммм
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby mugi19 » Sun Oct 21, 2012 3:57 pm

Ерөнхийдөө ихэнх нь иймэрхүү л амьдарч байгаа, саяхан Бундаа гадагшаа явчих зардалгүй болоод гэмтэлд хагалгаа хийлгэсэн..,
Ямарч юманд 2 номер байх хамгийн хэцүү, үүнийг биеэрээ туулж мэдэрч байгаа залуудаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby hosko » Thu Oct 25, 2012 11:58 am

2013 онд медальд хүрээд ирээсэй... Угаасаа спорт бол тэс эсвэл үх гэдэг зарчим жинхэнэ үйлчилж байдаг газар л да...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby t_taivan1210 » Tue Aug 27, 2013 10:38 pm

За энэ жил их зүйлийг бүтээх гэж Rio-д ирсэн байгаа тийм болохоор чадлынхаа хэрээр барилдана байхаа...Доорхи зураг бас их билэгшээж байгаа 2010 2011 2012 оны дэлхийн аваргуудын дээр болохоор...

Image
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа түүний талаар санал бодо

Postby galaa039 » Wed Aug 28, 2013 8:59 am

мэхээ зоригтой хийгээд явахгүй байсаар байгаад хусуулчих юм даа.

шүүгчийн шийдвэрт нөлөөлнө гэж бодоод байдаг юм. Манайхан их буруу нөхцөл байдал үүргээд байх юм.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest