Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Moderator: Бөхийн модууд

Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby byambatsogt_888 » Tue Sep 14, 2010 8:16 am

би нэг зүйл дээр их харамсаад болохгүй байна. Тиймээс энэ хэлэлцүүлэг нээлээ.
Энд ни жудо бөхийн ДАшТ 2010 д миний хамгийн их найдлага тавиж байсан бөх маани бэртэлийн улмааас харамсалтайгаар ялагдсан . Энэ бөх бол ОУХМ Сайнжаргалийн Ням-очир . За тэгээд Ням-очирийн талаар бичицгээн шүү . ялалтын төлөө хамтдаа :mongol:
Last edited by byambatsogt_888 on Sat Oct 02, 2010 12:21 pm, edited 1 time in total.
byambatsogt_888
 
Posts: 11
Joined: Thu Sep 09, 2010 2:21 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх

Postby munkhbayar_AC » Wed Sep 29, 2010 11:23 am

Сайнжаргалын Ням-Очир.
1986 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн.
Арван жилийн сурагч байхаасаа Увс аймгийн тэс суманд (Улаангуталт) клубт багш дасгалжуулагч Аймгийн арслан Ю.Баттогтохын удирдлага дор үндэсний бөх, самбо жүдогоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн ба 2004 онд өсвөр үеийн жүдо бөхийн улсын аварга болж байжээ.
Тухайн үед түүнтэй хамт жүдогийн шигшээ багийн тамирчин Г.Түвшинжаргал, аймгийн заан Б.Ганзориг нарын бөхчүүд хамт нэг дор бэлтгэл хийдэг байсан бөгөөд эдгээр бөхчүүд нэг ангийн хүүхдүүд юм.Тухайн үед Баттогтохын шавь нар бүгд босоо, суугаа өмсдөг дархан мэхтэй байсан бөгөөд шавь нар нь одоо ч багшийнхаа дархан мэхүүдийг хийж яваа харагддаг.
Тэрээр үндэсний бөхөөр сурагч байхдаа тэс сумандаа түрүүлсэн сумын заан цолтой. Тэрээр бөхийн удамтай бөгөөд түүний удамд дэлхийн 5 удаагийн аварга Г.Жамсран, Дэлхийн 3 удаагийн аварга Барсүрэн, Баатарсүрэн, Дамдинсүрэн, ОУХМ Д.Нямхүү нарын шилдэг жүдо самбочид байдаг ажээ.
Түүний анхны багш аймгийн арслан Баттогтох нэгэнтээ Миний шавь нараас 2012 оны Лондонгийн олимпийн медалтан төрнө гэж дотроо битүүхэн горьдож суудаг гэнэ лээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby munkhbayar_AC » Fri Oct 08, 2010 9:18 am

С.Ням-Очир: Надад тэмцээн бүр үнэ цэнэтэй


Өнгөрсөн сард болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таван барилдаан хийхдээ дөрвөн бөхийг цэвэр ялан, илт илүүрхэн барилдсан С.Ням-Очирыг гарцаагүй дэлхийн аварга болох нь гэж итгэж суусан хүн олон байсан юм. Харамсалтай нь, манай С.Ням-Очир хэсгийн аваргын төлөө Голландын бөхтэй барилдах үедээ тохойндоо хүнд бэртэл авснаар дэвжээг орхиж, өрсөлдөгчид нь барилдаан хийлгүйгээр медаль зүүснийг та бид мэдэж байгаа. Ийм харамсалтай тэмцээний дараа тамирчин хүнтэй ярилцах байтугай тааралдахад ч эмзэг байдаг. Гэлээ гэхдээ С.Ням-Очир манай редакцид зочилж, дэлхийн дэвжээнд өрнөсөн тэмцэл, барилдааныхаа тухай сонирхолтой яриа өрнүүллээ.


-Дэлхийн аваргын үеэр бэртэл авсан нь үнэхээр харамсалтай хэрэг байлаа. Гар гайгүй юу. Бэртэл нь яаж байна?

-Одоо ерөнхийдөө гайгүй болсон. Шөрмөсний суналттай, зөөлөн эдийн гэмтэлтэй гэж оношилсон. Азаар ясандаа бэртэлгүй байна гэсэн. Тухайн үед Японд тохойны яс мултарсныг буцааж оруулсан, одоо бэртлээ эдгээхэд цаг хугацаа л хэрэгтэй байна даа.

-Японд ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн үү?

-Шууд дэвжээнээс бууж ирэхэд өвчин намдаах тариа хийгээд, жин тавиад боочихсон. Манай н.Энхбаяр эмч мултарсан үеийг нь оруулсан. Японы эмч нар түүний дараа үе орсон ороогүйг нь шалгаж үзээд боочихдог юм билээ. Японд байхдаа мөсөөр хөлдөөж, хавдар буулгах, өвчин намдаах эм ууж байсан.

-Тэндээ эмнэлэгт үзүүлсэн үү?

-Тэгсэн. Маргааш нь эмнэлэгт очиж, зураг авахуулахад ясандаа бэртэлгүй гэж оношилсон.

-Таны барилдааныг интернэтээр шууд үзсэн л дээ. Ямар ч байсан дэлхийн аваргаас медальтай л юм байна гэдэгт бид нар маш их итгэлтэй байлаа. Хэсгийн аваргын төлөө барилдаагүй ч хүрлийн төлөө барилдах боломж байгаагүй юу?

-Дахиж барилдах ямар ч боломжгүй байсан.

-Үнэхээр харамсалтай?

-Яг бэртсэний дараа гар маш их өвдөж байсан. Гэхдээ өвдөлтөндөө санаа зовохоос илүү ингээд тэмцээн дуусчихлаа гэж бодохоор маш хэцүү байсан. Хамаг чадлаараа орилмоор санагдаад. Ганц л ялчихсан бол дэлхийн аваргын медальтай болох байсан шүү дээ гэж бодохоор л хэцүү санагдаад, хүнд байсан. Тийм хэмжээнд барилдчихаад...

-Таны жинд /73 кг-д/ хамгийн олон бөх барилдсан. Сугалаа ер нь ямар таарсан бэ?

-Сугалаа боломжийн. Манай жинд 86 бөх барилдсан. Би дот­роо тооцоолохдоо жингийнхээ бөх­чүү­­дээс таван хүнийг л миний гол өрсөлдөгч гэж бодож байсан. Бусдыг нь бол би ялна, дийлнэ гэсэн бүрэн итгэлтэй байсан. Гол бөхчүүдийн нэг нь БНСУ-ын Бан Гу Мин гэж бодож байлаа. Бан Гу Миныг би гуравдугаар тойрогт надтай таарах юм байна гэж тооцоолж байсан чинь мань хүн хоёрдугаар тойрогтоо Гүржийн бөхөд ялагдчихсан. БНСУ-ын бөх одоо дэлхийн чансаанд гуравдугаарт эрэмбэлэгдээд байгаа л даа.

-Хэрэв бэртээгүй бол хэсгийн авар­гын төлөө барилдсан Гол­лан­дын бөх Элмонтег ялна гэдэг­тээ та итгэлтэй байсан уу?

-Элмонтег ялах боломж байсан. Цаг дуусахад минут хүрэхгүй хугацаа үлдчихсэн байсан ш дээ. Би Элмонтег унагаана гээд бодчихсон байлаа. Гэхдээ шууд унагах уу, эсвэл торгуулиар ялах уу гэж эргэлзээд. Өмнө нь анзаарч байхад Элмонте гурван минут барилдсаны дараа ядраад ирдэг нь мэдэгддэг байсан. Тэгээд яг тэр үеийг нь тааруулаад, нөгөөх чинь ч гэсэн ядраад ирэхээр нь дайрчихсан. Шүүгч уг нь тэр барилдаанд аль хэдийн Элмонтег торгуул торгох л байсан. Гэтэл ерөөсөө торгохгүй болохоор нь миний бас шар хөдлөөд, шатаад, жаахан тэвчээр алдаад дайрчихсан юм. Хэрвээ шүүгч торгочихсон байсан бол тэгж дайрахгүй л байсан байх. Тэгж дайраагүй бол би бэртэхгүй, хожигдохгүй байх байлаа.

-Тэгж дайраад бэртсэн гэж үү?

-Би нөгөөхийг этээд дөрвөн хөллөөд дайрчихсан юм. Тэгээд сугадчихсан байсан чинь өөдөөс босоод ирсэн. Тэр үед нь би сугадсан гараараа тулаад уначихсан юм. Тохой яг тэр үед мултарчихсан.

-Бэртлийн дараа тайвшрах гэж удсан уу?

-Гар айхтар өвдөж байсан болохоор өвчиндөө болоод бас тэгж их шана­лаа­гүй ээ /инээв/. Тэр өдөртөө ч яахав, гэмтлээсээ болоод шууд зочид буудал руугаа оччихсон. Харин маргааш нь финалын барилдаан үзээд, хүмүүс медаль зүүж байгааг харахад сэтгэл санаа хүнд байлаа. Юм хэлэх гэхээр хоолой зангираад, нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь доошоо буугаад хувцас солих өрөө рүү орж баахан суусан. /инээв/. Гэхдээ нөгөө талаар тийм ч хүнд бэртээгүйдээ баярлах ч шиг. Тэрнээс айхтар бэртээд, барил­дах боломжгүй, урт хугацаанд эмч­лүүлэх бол­сон бол яах билээ гэж бодохоор ну­руу руу хүйт даагаад ир­дэг юм би­лээ. Тийм то­­хиол­дол зөндөө л бай­­даг шүү дээ. Би ай­лын бага хүү­­­­­­хэд л дээ. Аав, ээж хоёр маа­нь намайг да­­­гаад Улаан­­­баа­тарт ир­чих­сэн бай­­гаа. Энд амь­дар­даг юм. Тэр хоёр маань, гэ­рийн­хэн, ах дүүс их са­­­наа зовсон байсан. Одоо дахиж ба­рил­дахааргүй болсон байх гэж айгаад, ирэн иртэл нойр нь ч хүрээгүй байх. Би ч гэсэн хоолой дээр нэг юм тээглээд хүнтэй ч юм ярьж чадахгүй хэд хоносон...Одоо бол дажгүй ээ. Өдөр бүр заалаараа орж гараад, зүв зүгээр л гүйж явна.

-Токиогоос ирээд нисэх онгоц­ны буудалд буух үед та­ны гар айхтар хавдчихсан бай­сан?

-Харин тийм. Их өвддөг юм билээ. Хэзээ хойно, бүр үе нь мултраад буцаад хэвэндээ орсны дараа илүү их өвдсөн. Хоёр шөнө нойргүй хоносон. Гар битүү хавдартай болохоор хэвтэж болдоггүй, мөр рүүгээ бас чилж өвдөөд.

-Энэ жил та бусад тэмцээнд сайн барилдсан шүү дээ. Сэтгэлээр унах хэрэггүй шүү?

-/инээв/. Энэ жил Москвагийн тэм­цээнээс бусдад нь гайгүй барилдсан. Гэхдээ л дэлхийн аварга бол дэлхийн аварга шүү дээ. Тамирчин хүнд нэг жилийн дэлхийн аварга байтугай нэг тэмцээн ч чухал. Одоо бодоод байхад надад ид сайн барилдах нэг олимп, хоёр дэлхийн аварга байна. Тэгэхээр хамгийн их хичээх үе яг энэ цаг хугацаа гэж би боддог юм. Д.Нямхүү ахад /Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Нямхүүг хэлэв. Д.Нямхүү, С.Ням-Очир нар эгч, дүүсийн хүүхдүүд юм/ яг л тийм зүйл тохиолдсон. Тийм сайн тамирчин байж ид үе дээрээ бэртэж, спортоос хол байна гэдэг тамирчин хүнд ямар хэцүү байдгийг би ахаасаа сайн ойлгосон. Яг л тэр хоёр жилд бэртэл гэмтэлгүй байсан бол олимп, дэлхийн аваргаас медаль авах хэмжээний бөх шүү дээ. Сая гэхэд л би өөрөө бэртчихээд ахыгаа их бодож, өрөвдөж байлаа. Ямар хэцүү байсан болоо гэж. Тэрний хажууд миний энэ бэртэл гайгүй ээ. Тийм болохоор би өөрийгөө бодсон ч, ахыгаа бодсон ч миний өмнө байгаа ойрын хэдэн жилийг яавч алдаж болохгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Заавал амжилт гаргана л гэж зүтгэнэ дээ. Ингээд бодохоор надад тэмцээн бүр үнэ цэнэтэй санагдаж байна.

-Саяын тэмцээн таны оролцсон хэд дэх дэлхийн аварга байв?

-Гурав дахь нь. Анх 2007 онд Бразилд болсон дэлхийн аваргад оролцож, хоёр ялаад гурав дахь барилдаандаа ялагдаж байсан. Дараа нь, бас хоёр ялаад, гуравдугаар тойрогт ялагдаж байлаа.

-Шигшээ багт анх хэдэн онд орсон бэ?

-Анх 2006 онд жүдогийн шигшээ баг байгуулагдахад орсон.

-С.Ням-Очирын барилдааны онц­­­лог юу вэ? Өөрийгөө дүгнэж хэл­­бэл. Ер нь дэвжээнд гараад бу­сад бөхчүүдээс аль чанараараа да­вуу гэдгээ мэдэрдэг вэ?

-Барилдааны дундуур өөрийгөө хүч сайтай юм байна гэдгийг анзаардаг. Техник ч гэсэн муугүй байх гэж бодож байна. Уг нь өмсөх, хонгодох мэх их хийдэг байсан. Сүүлд зарим мэхийг хорьсны дараа багадаа сайн хийдэг байсан үүрээ, тохоогоо сэргээж, тэ­рэн дээр нэлээд ажиллаж байна. Саяын дэлхийн аваргад ч гэсэн энэ мэхнүүдээ түлхүү ашигласан.

-Токиогийн дэлхийн аваргыг ажиглаж байхад ер нь л торгох асуудал бага харагдаж байсан. Ялангуяа манай бөхчүүд дээр илүү анзаарагдаж байх шиг санагдсан. Нутгийн бөхчүүдээ дэмжиж байгаа болохоор ч тэр юм уу?

-Илт л унагахгүй бол хэцүү л дээ. Гэхдээ хэтэрхий их торгоод байхаар барилдаан гарахгүй байгаа учраас торгох шийдвэрийг аль болох бага байх тал дээр холбооноос тэмцээний ерөнхий шүүгч нарт заавар ирсэн байсан юм билээ.

-Одоо бэртэлтэй байгаа болохоор багийн дэлхийн аваргад оролцох боломжгүй юу?

-Оролцож амжихгүй л дээ. Нэг хэсэгтээ тэмцээнд орохгүй байх.

-Азийн наадамд ч бас амжихгүй юу?

-Бас л оролцох боломжгүй. Яахав бэртэл гайгүй болчихож амжина л даа. Гэхдээ бэлтгэл хийх хугацаа байхгүй, дасгал сургуулилт муутай болохоор явахгүй.

-Одоохондоо хөнгөн чанарын бэлтгэл хийж байна уу?

-Тийм ээ. Хүчний дасгал хийгээд, хөлөндөө илүү анхаарч байна. Гар бэртэлтэй болохоор энэ завшааныг ашиглаад хөл мэхээ сайжруулъя гэж бодож байгаа /инээв/.

-Эмч нар хэдэн сар барилдаж болохгүй гэж байна?

-Ирэх оны нэгдүгээр сараас барилдъя гэсэн хувийн бодолтой байна даа. Гар маань бүр эдгээд, энэ бэртлийн тухай мартсан цагт л барилдъя гэж бодсон.

-Тэр үед ямар тэмцээн хүлээж байх бол?

-“World Masters” болно.

-Энэ жилийн “Masters” хаана болох вэ?

-Ирэх оны нэгдүгээр сард Азер­бай­жаны Бакуд “World Masters” тэмцээн болно. Тэр тэмцээнээр л гараагаа эхлүүлье гэж бодож байна. Жин жингийн шилдэг 16 жүдочдын халз тулаан гэж болно. Би одоогоор өөрийнхөө жинд дэлхийд чансаагаараа 10-рт бичигдээд байгаа. Нэгдүгээр сар болтол надаас доогуур эрэмбэлэгдсэн бөхчүүд тэмцээнд оролцоод, оноо цуглуулаад байвал би улам л ухарна гэсэн үг. Тэгэхээр 16-гаас доошоо орохгүйн тулд “Masters”-ын өмнө ганц, хоёр тэмцээнд оролцож, оноогоо нөхөх бодолтой байгаа. Хэрэв гайгүй бол шууд орно доо.

-Саяын дэлхийн аваргад ийм сайн барилдсан юм чинь танд олимп, дэлхийн амжилт одоо илүү ойр санагдах юм уу, тийм бодол төрсөн үү?

-Яг тэгж хэлэхэд хэцүү л дээ. Хэдэн сарын, хэдэн зуун цагийн бэлтгэл хийж хийж, эцсийн дүндээ тэмцээн нэг л өдөр, хэдхэн минутад л болоод өнгөрдөг болохоор маш хэцүү. Гэхдээ тамирчин хүн зоригтой, зорилготой байх хэрэгтэй гэж би боддог юм. Тэгсэн хэрнээ би бас даруу талдаа /инээв/. Надад харин нэг бодол байдаг юм. Юуг нь нуухав дээ, би өөрийгөө нэг сайхан том тэмцээнээс медаль авчих юм бол араас нь олон амжилт гаргах байх гэж боддог. Яагаад ч юм бүү мэд. Ирэх жилийн дэлхийн аварга, бас Лондонгийн олимпод эх орныхоо нэрийг гаргах юмсан гэж чин сэтгэлээсээ зорьж байгаа.
Тэр зо­рил­год хү­рэ­хийн тулд одоогийн энэ миний бэртэл гэмтэл давж туулах ёстой жижигхэн хэсэг нь шүү дээ.

-Гэхдээ л олон хүн таны бэртэлд санаа зовж байгааг та анзаарсан байх?

-Харин тийм ээ. Хүмүүс гадагшаа явж сайн эмчлүүлээрэй гэж их захиж байгаа. Миний бэртэл гайгүй байгаа гэдгийг надад санаа тавьж байгаа бүх хүмүүст хэлье гэж бодож байна. Гайгүйгээр барахгүй одоо өдөр бүр бэлтгэлдээ яваад, хөнгөн зэргийн бэлтгэл хийж байгаа. Харин цаашид сэдрэх вий гэдэг бодох л асуудал.

-Та үндэсний бөхөөр барилддаг уу. Зүгээр сонирхож асууж бай­гаа юм шүү?

-Бага байхдаа л барилддаг байсан. Нээрэн би энэ зун аймгийн начин болоод /инээв/.

-Хаана?

-Жолооч хийж яваад аймгийн на­чин болчихсон /инээв/. Наадмын үеэр жүдогийн шигшээ багийнхан Эрдэ­нэ­тэд нэгдсэн бэлтгэлд гарчихсан бай­сан даа. Тэр үед манай нэг бөх Эр­дэнэтийн наадамд барилдахаар болоод унаагүй гэхээр нь би жолооч хийж хамт явсан юм. Очсон хойноо барилдмаар санагдаад, наадамд гараад тав давчихсан шүү.

-Та одоо аль клубт харьялагдаж байгаа вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороонд харьяалагддаг. Энэ хамт олноор овоглодог болсноосоо хойш тэмцээний зардал гэдэг зүйлд толгой өвдөж байгаагүй гэдгийг би онцолж хэлмээр санагдаж бай­на. Манай жүдочид олимпийн эрхийн оноогоо цуврал тэмцээнээс цуг­луулдаг болохоор аль болох олон тэм­цээнд оролцож байх хэрэгтэй бай­даг. Тэр бүхэнд “Хангарьд” спорт хороо үргэлж тусалдаг. Тийм байхад би зөвхөн бэлтгэлээ сайн хийж, ам­жилт гаргах л үүрэгтэй шүү дээ. Нэг үе бол спортод хүнд хэцүү үе байсан шүү дээ. Тамирчид нь өөрсдөө зардлаа хайж олдог. Одоо тэр үеийг бодвол хувийн хэвшлийнхэн, спортод элэгтэй хүмүүс, төр засгийн зүгээс ч тамирчдад анхаарал сайн хандуулдаг болсон санагддаг. Тамирчид харин амжилт л гаргах хэрэгтэй л гэж бид зорьж явна даа. Бэртэл гэмтэлгүй, эрүүл саруул байхад хэзээ нэгэн цагт зорьсондоо хүрнэ гэж л хөдөлмөрлөх хэрэгтэй.

С.Цэлмэг
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby mugi19 » Sun Feb 13, 2011 6:07 pm

С.Ням-Очир эхний тойрогтоо Чехийн Мусил Яромерийг юүкогоор ялаад одоо Казакстаны Кабделов Ержамтай баридахаар болсон байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby jal » Sun Feb 13, 2011 7:34 pm

-81д орж байгаа, нээх найдаад хэрэггүй байх, гэхдээ сайн үзэж байналээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby mugi19 » Fri Feb 18, 2011 2:07 am

Ням-Очир одоо бэртэл гайгүй болсон юм чинь жиндээ ороод оноо цуглуулвал дээр байхдаа. Эсвэл Нямхүү баридахаа больсон болохоор жингээ тавиад 81-д үзэх гэж байгаан болуу. Нуруу л арай намдах байхдаа, нуруу намхан болохоор нөгөөдүүл нь цээжиндээ нааж толгойг цээжиндээ наагаад торгуулаад байдаг тал бий, түүнээс ч зарим хүмүүс жингээ тавиад доод жигээсээ илүү сайн үздэг тал бий шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 2:41 am

73 кг. Энэ жинд Дэлхийн чансааны эхний 3 бөх орсонгүй. 4 дэх бөх Бельгийн Ван Тихелт Дрик нэгдүгээр хэсгийг тэргүүлэн барилдахаар болсон байна. Энэ жинд дээрх жүдоч болон Германчууд нилээд тавьж байгаа, мөн Украйны жүдоч болон манай С.Ням-Очир нарын дунд гол өрсөлдөөн болох байх.
Манай шилдэг жүдоч, ОУХМ, Дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдсэн Сайнжаргалын Ням-очир жиндээ эргэн ирсэн байна. Мөн ОУХМ Ганбаатарын Одбаяр энэ жинд хүч үзнэ.
С.Ням-Очирын хувьд D хэсгийг тэргүүлэн барилдаж буй бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Грекийн Моустопоулос Романтай барилдана. Хэсгээсээ торох юмгүй гарах болов уу. Боломжийн сугалаа. Мөнгөн медалийн төлөө Украйны Сорока Володимиртай барилдаж болох юм. Манай хүний форм хэр сайн байгааг мэдэхгүй байна. Ямартай ч аварга болж болохоор л байна.
Г.Одбаярын хувьд B хэсэгт эхний тойрогт Армяны Варданяан Робэрттой барилдана, ялсан тохиолдолд Португалийн Альвес Андре хүлээж байна. Дараачийн тойргуудад Япон болон АНУ-ын хүчтэй бөхчүүд хүлээж байна. Эхний хоёр тойрогт ч ялчих болов уу.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 8:35 pm

Ням-Очир Грекийн бөхийг 2 юүкогоор яллаа. Дараагийн өрсөлдөгч нь Израйлийн жүдоч байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby jacky » Sun Feb 19, 2012 10:22 am

Лхамаатай суусымуу
jacky
 
Posts: 9
Joined: Sat Feb 18, 2012 9:01 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby Yes Man » Tue Feb 21, 2012 8:24 pm

Ням-Очир одоо жиндээ дэлхийд шилдэгт очих бөх гэдгээ нотолж байна..... Одоо Олимп дээр л аз л түших хэрэгтэй дээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby mugi19 » Tue Feb 21, 2012 11:55 pm

Сая Германд нөгөө гарыг нь гэмтээдэг Голланд гарч ирж барилдаагүй, гэмтэлтэй гэсэн, тэр ч сүртэй гэмтэл биш өөр шалтгаан байсан байх. Ван Ки Чун-д их хөшүүн ялагдсан, уг нь манай хүн жингийнхэндээ бол айдасгүй болсон харагдаад байгаан, хэнийг нь бол хэнийг ялахаар. Одоо чансаа хангалттай өндөр болсон, Олимпоор ч бас медаль найдаад харж болох л хүндээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby munkhbayar_AC » Wed Feb 29, 2012 11:34 am

my.agapimu wrote:Сая Германд нөгөө гарыг нь гэмтээдэг Голланд гарч ирж барилдаагүй, гэмтэлтэй гэсэн, тэр ч сүртэй гэмтэл биш өөр шалтгаан байсан байх. Ван Ки Чун-д их хөшүүн ялагдсан, уг нь манай хүн жингийнхэндээ бол айдасгүй болсон харагдаад байгаан, хэнийг нь бол хэнийг ялахаар. Одоо чансаа хангалттай өндөр болсон, Олимпоор ч бас медаль найдаад харж болох л хүндээ..,

Тэр дэлхийн аваргад л харамсаад байдаг юм. Муу гайтай хар голланд. Ямар сайхан явж 4-т үлдлээ. үгүйдээ ядаж хүрэл авчих л байсан газар. дэндүү харамсалтай.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby aaya_bt » Fri Apr 13, 2012 4:00 pm

шийдбэрлэх барилдаанд биэ ээ бариад барилдаанаа сайн гаргаж чаддаггүй юм шиг санагдсан тэрнээс бол ч манайд ааа бол сайн бөх шүүү
aaya_bt
 
Posts: 53
Joined: Sun May 08, 2011 3:02 pm
Location: mgl-ub

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby Энэрэл » Tue Jul 31, 2012 7:45 pm

Image
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby rednasca » Tue Jul 31, 2012 7:56 pm

ярилцлагыг нь уншлаа...
үнэхээр л их хичээж мэрийжээ...
бахархаж байнаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Дэлхийн аваргын энтэй бөх Сайнжаргалын Ням-Очир

Postby nmbileg » Wed Aug 01, 2012 1:16 pm

ням очир сайн байсан.... тэр исаэв мансурийг л давчих бсимда.... тэгвэл найдвартай алт авах байсийн....
I Can Do All Things...
User avatar
nmbileg
 
Posts: 72
Joined: Mon Jul 26, 2010 4:50 am
Location: ub

Re: Дэлхийн аваргын энтэй бөх

Postby champion » Wed Aug 01, 2012 1:57 pm

munkhbayar_AC wrote:Сайнжаргалын Ням-Очир.
1986 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн.
Арван жилийн сурагч байхаасаа Увс аймгийн тэс суманд (Улаангуталт) клубт багш дасгалжуулагч Аймгийн арслан Ю.Баттогтохын удирдлага дор үндэсний бөх, самбо жүдогоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн ба 2004 онд өсвөр үеийн жүдо бөхийн улсын аварга болж байжээ.
Тухайн үед түүнтэй хамт жүдогийн шигшээ багийн тамирчин Г.Түвшинжаргал, аймгийн заан Б.Ганзориг нарын бөхчүүд хамт нэг дор бэлтгэл хийдэг байсан бөгөөд эдгээр бөхчүүд нэг ангийн хүүхдүүд юм.Тухайн үед Баттогтохын шавь нар бүгд босоо, суугаа өмсдөг дархан мэхтэй байсан бөгөөд шавь нар нь одоо ч багшийнхаа дархан мэхүүдийг хийж яваа харагддаг.
Тэрээр үндэсний бөхөөр сурагч байхдаа тэс сумандаа түрүүлсэн сумын заан цолтой. Тэрээр бөхийн удамтай бөгөөд түүний удамд дэлхийн 5 удаагийн аварга Г.Жамсран, Дэлхийн 3 удаагийн аварга Барсүрэн, Баатарсүрэн, Дамдинсүрэн, ОУХМ Д.Нямхүү нарын шилдэг жүдо самбочид байдаг ажээ.
Түүний анхны багш аймгийн арслан Баттогтох нэгэнтээ Миний шавь нараас 2012 оны Лондонгийн олимпийн медалтан төрнө гэж дотроо битүүхэн горьдож суудаг гэнэ лээ.

Батуна багшийн битїїхэн горьдлого биеллээ оллоо... :mongol: ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...


Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron