Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Moderator: Бөхийн модууд

Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby flora » Fri Dec 11, 2009 6:58 pm

ene sedevt mgl judochid oroltsij baigaa OU-n temtseenii talaar bichij baiya.
ene temtseenuudeer tamirchdiin chansaa urgelj soligdoj baidag yum. jishee n STagaanbaatar ih duulga, world cup alt avaad 200, 100 onoo shuud avsan. ingej onoo n nemegdseer rankaaraa 1rt orson baigaa.
saya suwond bolson world cup t temuulen mongo avch rankaaraa 15 t bichigdeh bolloo.
flora
 
Posts: 1
Joined: Fri Dec 11, 2009 6:49 pm

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khosoo » Sat Feb 20, 2010 9:00 pm

Зиак. Ээлжит гран-при Дуссельдорфийн гран при эхний өдрөө үргэлжлээд явж байна.

Манай 60-ын хоёр ялаад л яваад байна. Болдоо Бразилийг ялаад нөгөө гайхал Хергианитай барилдаад ялчихлаа. Одоо хэсгийн аваргын төлөө Зантараяа.
Бороо герман, азер хоёрыг яллаа. Сайхан байна. одоо хэсгийн аваргын төлөө Канадтай.

66-ын хоёр ч бас ялаад л байнадаа. Манай хоёр ч баавартай байнадөө. Цаба ранкаараа 1-т жагсаад А хэсгийг толгойлоод, Мияа нь 2-т орчихсон С г толгойлоод. Энийг харна гэдэг гүэ мөн гоё юм аа. Цаба тунис, сербийг ялчихлаа. Одоо хэсгийн аваргын төлөө Румынтэй. Мияа украйныг ялчихсан, одоо словенитэй.

Эмэгтэй 48-д Урнаа ялагдчихаж.

Маргааш харин олимпийн аварга маань -100-даа үзэх юм байна. Тэмүүлэн тэр хоёр -100-даа үзэх нь дээ. Манай хоёр ч явсаар байгаад алтын төлөө үзэх ч боломж байнадаа. кеке
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby God_Moon_Bloom » Sat Feb 20, 2010 9:32 pm

Олимпын аварга энэ дэлхийн цомуудад амжилт үзүүлэв үү? гэмтлээс эргэж ирээд хэр зэрэг барилдаж байна? бичлэг үзүүлээч нөхдүүдээ. хаа нэг сонин дээрээс л мэдээ унших юм.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khosoo » Sat Feb 20, 2010 9:54 pm

Мияа барилдаан эхлэнгүүт гэнэ алдсан бололтой. Иппондуулчихлаа. Цаба ялсан. Бороо ялсан. Болдоо ялагдсан.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khosoo » Sat Feb 20, 2010 10:39 pm

http://212.227.96.120/index_offline.php

Жүдогоо энүүгээр шууд үзээрэй. Удахгүй Цаба, Бороо хоёр барилдана.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khosoo » Sat Feb 20, 2010 11:45 pm

Өө араас нь явсан Ням-Очирыгоо мартаж. Ялсаар ялсаар одоо хагас финалд барилдах гэж байна
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Bayara » Sat Feb 20, 2010 11:58 pm

Цагаанбаатар, Ням-Очир 2 яллаа. Аваргын төлөө барилдах боллоо. Төмөрхүлэг юу болов?
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khosoo » Sun Feb 21, 2010 12:04 am

хүрэл медаль авсан бололтой. Торгуулийн барилдаанууд ерөөсөө харагдсангүй. Дүн дээр бол хүрэл авсан гээд биччихсэн байна. :mongol:

Одоо хоёр бөх финалд гараад ирлээ. Нөгөө талд Дрогба гоолдоод, Эвертон хожоод гоё юм болоод байнаа. Энэ стрим нь бас явахгүй юм аа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khosoo » Sun Feb 21, 2010 12:31 am

Энэ бокс шиг хагас шигшээд ялагдвал шууд хүрэл медаль өгөөд байгаа юм шиг байна шүү.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khosoo » Sun Feb 21, 2010 1:30 am

Яаая. ХОЁР АВАРГА. НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ. :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: САЙХАН ШҮҮ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khosoo » Sun Feb 21, 2010 2:02 am

ХБНГУ-ын Дюссельдорф хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны гран-при тэмцээн өнөөдөр эхэллээ. Гран-прид эрэгтэй 219, эмэгтэй 136, нийт 355 жүдоч оролцож байгаа бөгөөд Дюссельдорф хотод анх удаагаа гран-при тэмцээн зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм. Манай тамирчид энэ тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.

60 кг-ийн жинд дэлхийн чансаагаар 14-р байранд бичигддэг Австрид болсон дэлхийн цомын тэмцээний аварга Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо Германы бөх Калала Нгойтой барилдан 1:31-д цэвэр яллаа. Түүний дараа хэсгийн барилдаанд Азербейжан, Канадын бөхчүүдийг ялснаар хэсгийн аваргын төлөө Японы бөх, өнгөрсөн ДАШТ-ий мөнгөн медальт Хироаки Хираокад ялагдаж хүрэл медалийн болзол хангалаа.

Мөн энэ жинд Г.Болдбаатар хүч үзлээ. Эхний тойрогт Рикардо Аерисийг вазаригаар, дараагийн тойрогт манай Цагаанаа аваргын гол өрсөлдөгч асан олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн Нестор Хергианиг юко үнэлгээгээр ялсан ч дэлхийн аварга Украйны Георгий Зантараяд цэвэр ялагдсанаар 5-р байр эзэллээ. Энэ жингийн шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Роттерамд болсон ДАШТ-ий шигшээд таарсан хоёр бөх таарч Украйны түүхэн дэх жүдо бөхийн анхны дэлхийн аварга Зантарая аваргаллаа.

66 кг-ийн жингийн барилдаанууд нэн сонирхолтой болов. Дэлхийн шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар эхний хоёр байрт хоёул бичигдэх болсон. 66 кг-ийн жинд монголчууд хэдийнэ ноёрхлоо тогтоожээ. Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар дэлхийн чансааг тэргүүлэгч бөхийн хувьд А бүсийг тэргүүлэн барилдсан бол, дэлхийн чансааны дэд байрыг эзэмшигч С.Мияарагчаа С бүсийг тэргүүлэн барилдлаа. Сүүлийн үеийн жүдогийн гол баатруудын нэг С.Мияарагчаа эхний тойрогтоо Украйны бөхийг цэвэр ялсан ч хоёрын даваанд Словений бөх Рок Дракшичад цэвэр ялагджээ. Ийнхүү шагналт байр эзэллээ.

Х.Цагаанбаатар эхний өрсөлдөгч тунисийг иппон, хоёр дахь өрсөлдөгч сербийг иппоноор ялж хэсгийн аваргын төлөө Румыний бөх Дэн Фэсиг мөн л цэвэр ялж хагас шигшээд Францын бөхийг хоёр вазаригаар ялснаар шигшээд шалгарлаа. Аваргын төлөө манай аварга Цаба 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт Ан Жеон-Хваныг 2 юко, 1 вазари үнэлгээ авсны дараа цэвэр ялж ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА боллоо.

73 кг-ийн жинд оюутны Универсиад наадмын хүрэл медальт С.Ням-Очир эх орноо төлөөлөн оролцлоо. Энэ жинд хамгийн их буюу 39 жүдока барилдсан. Түүний хувьд хоёрдугаар ээлжинд буурал тивийг зорьсон бөгөөд тэдний ээлжнийхэн энэ тэмцээнээс эхэлж тэмцээнүүдэд оролцож байгаа билээ. Манай хүн ч гараагаа тун сайхан эхлүүллээ.Эхний тойрогтоо Германы бөх Рене Шнайдерийг, хоёрдугаар тойрогт Гүржийн Тэнгизи Папошвилиг ялж хэсгийн аваргын төлөө Унгарын бөх, Универисадын мөнгөн медальт Унгарын Атилла Унгваритай барилдаж ялснаар хагас шигшээд Португалийн Жоао Пинатай барилдсан. Түүнээс вазари, юко зэрэг үнэлгээ авсны дараа цаг дуусахаас 22 сщкундын өмнө цэвэр шидсэнээр алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Аваргын төлөө ОХУ-ын бөх Улан Гуртуевтэй барилдаж хоёр вазари үнэлгээ аван ялснаар ГРАН-ПРИ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА боллоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний даваанд гоц мөргөсөн ч ОХУ-ын жүдока Людмила Богдановад юко үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ дуусгажээ.

Ийнхүү манай жүдочид Германы гран-пригийн эхний өдрийг сайхан амжилтаар үдлээ. Эхний өдрийн дараах байдлаар манай баг 2 алтан медальтайгаар Японы багийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.

Маргааш эмэгтэй -78 кг-ийн жинд П.Лхамдэгд, эрэгтэй -81 кг-ийн жинд Д.Нямхүү, О.Ууганбаатар, -100 кг-ийн жинд Б.Тэмүүлэн, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар барилдана. Маргааш барилдах бөхчүүддээ амжилт хүсье!
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Чуугий » Sun Feb 21, 2010 9:05 am

:mongol: :mongol:
:gold :gold :gold
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Khosoo » Sun Feb 21, 2010 7:29 pm

Бие халаалтын хэдэн зургаас өөрсдийнхөө хэдийг түүлээ.

Эхнэр нөхөр хоёр. Нөхөр нь өчигдөр алт авчихсан. Өнөөдөр эхнэр нь алт авахын төлөө.
Image
Шинэ аварга.
Sainjargal Nyam-Ochir (MGL – 23 years) won an international IJF event for the first time in his career by beating 30-year old experienced Ulan Gurtuev (RUS) U73kg. Gurtuev had an excellent day and never won an international medal at this level. But Nyam-Ochir built up the lead by penalties and never gave it away and scored one waza-ari on top to take his first Grand Prix victory in his career.
Nyam-Ochir won the 18th World Cup for his country Mongolia, 11 in the last two years, saying everything about judo in Mongolia.
Image
Image
Image
Image
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Khosoo » Sun Feb 21, 2010 7:32 pm

Манай өнөөдрийн гол найдваруудын хоёр нь болох -100-ын хоёр маань ялагдчихжээ. Тэмүүлэн нөгөө л гүрждээ ялагдчихлаа. Ууганбаатар бас ялагдчихлаа.
Одоо Лхамаа, Нямхүү ялнаааа
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Khosoo » Sun Feb 21, 2010 7:48 pm

Зөөз. Нямхүү ч ялагдчихлаа. Лхамаа л найдвар үлдлээ дээ. Гэснээс фэйсбүүкийн жүдогоос ийм зураг оллоо.

Энэ хэн бэ?
Image
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby hosko » Mon Feb 22, 2010 1:55 am

Хувилбар алгаа... Хэн юм бол доо...ккк.... Түвшээ бас л эхний тойрогтоо нухуулжээ дээ... Уг нь одоо эргээд формондоо орох болж л баймаарсан... Удахгүй алаад өгөх байхаа гэж найдаж байгаа шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby hosko » Mon Feb 22, 2010 2:01 am

Лхамаа 5-т... Японы Сатод ялагджээ... За бас ч гэж яахав ээ... Жүдочид нээрээ байлдан дагуулалтыг хийж байна даа... Манай хөнгөн жин дэлхийг чичрүүлэх нь дээ ер нь...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Odgerel » Mon Feb 22, 2010 8:41 am

Гран пригийн эхний өдрийн барилдааныг вэб ТВ-гээр харлаа. Цагаанаа, Ням-Очир 2 бол элэглэж байна лээ. Цагаанаа барилдааныхаа хэлбэрийг их л өөрчилсөн юм шиг санагдсан. Дүрмийн өөрчлөлтөөс болсон байх, манай хүн ер нь шууд л ууцаар нь тэврээд л шидээд байна лээ. Ялангуяа алтын төлөө Солонгос нөхрөөр биеэ халаангаа мэхнүүд туршаад байна лээ ш дээ, Баавартай амьтан шүү.
Мяарагчаа 2 тэмцээн дараалан Словений нөхөрт яг адилхан мэхээр ялагдах юм даа, Австрийн цомд аваргын төлөө араараа хөл тавиулаад вазари алдаад, үргэлжлүүлж даралтаар ялагдсан бол саяын тэмцээн дээр барилдаан эхлээд л 34 сек-д бас араар нь хөл тавиулаад л цэвэр уначих юм. Нэг хүний нэг мэхэнд 2 дараалан унана гэхээр туршлага муугынх уу? Залуу хүн сайн сургамж авсан байх.
60-ын Төмөрхүлэг цаашид их юм дуулгах байх, 60-ынхан дотроо нэлээн биерхүү, бяралхаж тэвэрч шиддэг хэлбэрийн барилдаантай, хэсгийн аваргын төлөө мөнгө авсан Японд үүрүүлээд цэвэр буучихсан. Тайлбарлагч залуу хүн гэнэдлээ, цаашид нэлээн юм дуулгах, ирээдүйтэй залуу гэж байна лээ.
Олимпийн аваргын хувьд одоогийн энэ дүрмэнд дасан зохицох гэж нэлээн хугацаа орох байх, манай хүний чинь барилдааны стиль нь хонгодох, суйлах, өмсөх гээд дандаа хөл рүү орсон мэхнүүд болохоор хэцүү байдаг гэнэ лээ. Одоо ингэж байгаад Дэлхийн аваргаар ахиад цоороход гайхах зүйлгүй л байх ...
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Sat Feb 27, 2010 6:06 pm

Чехийн нийслэл Прага хотноо болох Дэлхийн цомын тэмцээнд манайхын эхний тойргийн оноолт.

ОУХМ Д.Төмөрхүлэг барилдахгүй бол харин дэлхийн аварга хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа нар жин өгссөнөөр 73 кг-д Монголын гурван жүдоч өрсөлдөхөөр болжээ.

Эрэгтэй:

60 кг: Г.Болдбаатар – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Украйн, Израйлийн ялсантай нь.

73 кг: Х.Цагаанбаатар – Витали Шаулиук /Беларус/

73 кг: С.Мияарагчаа – Марсел Отт /Австри/

73 кг: С.Ням-Очир – Томас Урбансок /Унгар/

81 кг: Г.Ууганбаатар – Жакоб Кубеник /Польш/

90 кг: Д.Нямхүү – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Мурат Газиев /ОХУ/

-100 кг: Б.Тэмүүлэн – Эхний тойрогтоо хийлсэн. II тойрогт Прзим Матужасек /Польш/

-100 кг: Н.Түвшинбаяр – Асхаб Гостиев /ОХУ/

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг - Даря Скрипник /Беларус/

-78 кг: П.Лхамдэгд – Ами Коттон /Канад/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Мянхай » Sun Feb 28, 2010 3:39 am

Миярагчаа жин өгсч -73 кг-д үзээд мөнгөн медал авчээ. Ням-Очиртой хүрлийн төлөө таарч ялаад алтан медалийн төлөө гуулингийн нөхөрт ялагдсан байна. Ням-Очироос бусад учраагаа дандаа иппонджээ. Шууд нэвтрүүлгийн хөтлөгчид монголын багийн дасгалжуулагчаас Цаба Мияарагчаа хоёрыг яагаад жин өгсөх болсныг асуусан байна. Олон тэмцээнүүдэд орж байнга жингээ бариад ядарсан болохоор энэ удаа жин өгсөж орсон гэж хариулжээ.
Маргааш хүнд жингийхнийгээ харцгаая
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Khosoo » Sun Feb 28, 2010 3:42 am

Эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн Чехийн Прага хотноо, эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн Польшийн Варшав хотноо өнөөдөр эхэллээ. Прагад 39 улсын 329 жүдока зодоглож буй нь тэмцээний цар хүрээ хэр том болохыг мэдрүүлж буй биз ээ. Харин Варшавт 30 улсын 193 бүсгүй хүч үзэж байна.

Өнөөдөр манай М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзэж эхний даваандаа Беларусын Дарья Скрипникийг цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт Францын Елена Бенард юко үнэлгээгээр ялагджээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд дэлхийн цомоос алт, хүрэл медаль аваад буй Д.Төмөрхүлэг зодоглоогүй бол Г.Болдбаатар барилдлаа. Эхний тойрогт хийлсэн Г.Болдбаатар хоёрын даваанд Украйны Олексей Полтавцевийг вазари үнэлгээгээр ялсан ч Унгарын Ласло Буржанд торгуулиар ялагджээ.

Харин 66 кг-ийн жинд манай хоёр лидер зодоглосонгүй. Тэд жин өгсөж 73 кг-д хүч үзсэн. 66 кг-ийн жинд дэлхийн чансааг тэргүүлэгч манай хоёрыг байхгүйд Армений Армен Назарян аваргаллаа. Тэр дэлхийн цомоос гурав дахь алтан медалиа хүртэж буй нь энэ. 22 насандаа анх аваргалж байсан тэр одоо 27 настай. Арменчууд түүхэндээ нийт 6 алтан медалийг дэлхийн цомын тэмцээнээс хүртэж байжээ.

Харин 73 кг-ийн жинд манай шилдэг гурван бөх барилдлаа. Гран-прин аварга Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Мастеруудын аварга С.Мияарагчаа хүч үзсэн. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогтоо Молдавын бөх Виталий Шаулюктай хүч үзлээ. Манай аварга эхлээд юко үнэлгээ авч, өрсөлдөгчөө торгуулсан ч 3:33д цэвэр ялагджээ.

С.Ням-Очир эхлээд Унгарын бөхийг юко үнэлгээгээр, дараа нь Бельгийг мөн юко үнэлгээгээр ялж хэсгийн хагас шигшээд Оросын бөхтэй ширүүн өрсөлдөж ялалт байгууллаа. Манай бөх эхлээд вазари үнэлгээ авсан ч 3 торгуулж вазари үнэлгээ алдсан байна. Харин юко үнэлгээ илүү байсан тул ялалт авчээ. Хэсгийн аваргын төлөө Лорен Месегтэй барилдаж эхлээд вазари үнэлгээ авч удалгүй цэвэр ялснаар хэсгийн аварга боллоо.

Харин С хэсэгт орсон С.Мияарагчаа Австрийн Марсел Оттыг 53 секундэд цэвэр, Унгарын Аттила Унгвариг цэвэр, Чехийн Ири Ванекийг 30 секундэд цэвэр ялж хэсгийн аваргын төлөө Португалийн бөх Андре Алвестай барилдаж мөн л 34 секундэд цэвэр ялжээ. Ийнхүү манай хоёр бөх хэсгийн аварга болон хагас шигшээд хоорондоо таарсан. С.Мияарагчаа хэсгийн 4 барилдаанд ердөө 118 секунд зарцуулав.

Хэсгийн аваргын төлөө манай хоёр бөх тэнцүүхэн хүч үзэж вазари үнэлгээгээр С.Мияарагчаа ялан аваргын төлөө шалгарч, С.Ням-Очир хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Хүрэл медалийн төлөө С.Ням-Очир Эстоний Кунтер Ротбергтэй барилдаж цэвэр ялагдсанаар шагналт байр эзэллээ. Харин аваргын төлөө С.Мияарагчаа Солонгосын Бан Гуй Мантай барилдсан. Бан Гуй Ман нь дэлхийн цомын 3 удаагийн, Ази тивийн хошой аварга бөх юм. Тэр тусмаа Улаанбаатарт болсон Чингис Хаан дэлхийн цомын тэмцээнд түрүүлж байсан билээ. Манай тамирчин энэ бөхөд ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа.

Өнөөдөр тодорсон зургаан аварга зургуул өөр улсын тамирчид байгаа нь жүдогийн даяарчлалыг харуулж байна. Эмэгтэйчүүдэд Турк, Бельги, Румыний жүдочид түрүүлсэн бол эрчүүдэд Итали, Армен, Солонгосын бөхчүүд алтан медаль хүртжээ.

Европын дайлаар мордсон манай бөхчүүд одоогоор дэлхийн цомын тэмцээнүүдээс нийт гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийт 8 медаль хүртээд байгаа билээ. Маргааш энэ тоо нэмэгдэх нь дамжиггүй.

Маргааш эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар Польшийн бөхтэй, 90 кг-д Д.Нямхүү Оросын бөх Мурат Газиевтэй, -100 кг-ийн жинд Б.Тэмүүлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Казахстан, Румыний ялсантай нь, олимпийн аварга Н.Түвшинбаяр Оросын Ашхаб Костоевтой, эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд Канадын Эми Коттонтой барилдах оноолт тус тус гарчээ.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Khosoo » Sun Feb 28, 2010 3:43 am

Энэ барилдааны дүн дээр Мияарагчаа Унгарын бөхийг 1 секундэд иппондсон гэсэн байх юм. Арай ч тийм юм байхгүй байх тээ. Унгар гэмтсэн л байх. 1 секундэд иппондсон бол аймар аа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Sun Feb 28, 2010 10:38 am

Арай ч 1 секундэд иппондохгүй байлгүй.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: world cup, Grand slam, Grand prix

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:26 pm

Khosoo wrote:Яаая. ХОЁР АВАРГА. НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ. :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: САЙХАН ШҮҮ.

Сайхаан сайхан :mongol: :mongol: :mongol:
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby sound of CFC » Sun Apr 04, 2010 12:30 pm

Гоё байсан шүү
Муу хүн залхуу байдаг ч болоосой
Мунхаг хүн дуугүй байдаг ч болоосой.
User avatar
sound of CFC
COLORED BY BLUE
 
Posts: 456
Joined: Fri Dec 25, 2009 5:15 pm

Next

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests