Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Judo

Postby 21Grams » Thu Oct 02, 2008 12:25 am

явахгүй ээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Judo

Postby munkhbayar_AC » Fri Oct 03, 2008 8:32 pm

Явбал тэрэн шиг **н** хүн байхгүй болно.Мөнхбаяр бол буудлага харин түвшинбаяр бол бөх шүү дээ.Ямар санал ирсэн ч явахгүй явах ч ёсгүй.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Judo

Postby Чуугий » Sun Oct 26, 2008 7:08 pm

Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй Дэлхийн Залуучуудын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнд манай улсын тамирчин Баттулгын Тэмүүлэн -100 килограммын жинд хүрэл медаль авсан байна. Энэ нь манайхны залуучуудын ДАШТ-с авч буй анхны медаль юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Mon Oct 27, 2008 7:03 pm

Тайландын Бангкок хотноо болж буй ДАШЗТэмцээнээс 60кг-н жинд Төмөрхүлэг мөнгөн медаль хүртжээ.Аваргын төлөө ОХУ-н Арсень Галстянтай барилдан ялагдсанаар мөнгөн медаль дээр буужээ. :-D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby 21Grams » Mon Oct 27, 2008 9:34 pm

21Grams wrote:явахгүй ээ.


Наранбаатар гаднаас манай иргэн болооч гэвэл гэсэн асуултанд ёстой сайхан хариулж, ямар ч эргэлзээгүйгээр. :eek:

Code: Select all
-Олимпийн медаль авсан тамирчдад маань гадна, дотноос манай нэр дээр барилдаач ээ гэсэн санал ирээд л байгаа бололтой. Цалин, хангамж гэж мэдээж айхтар л юм хэлдэг юм шиг байна. Танд тийм санал ирж байсан уу?
-Туркээс ирж байсан. Мэдээж, зөвшөөрөөгүй.

-Тэгвэл одоо тийм санал ирвэл...
-Тэгж асуувал “Би айргаа ууж, тааваараа жаргаж, Монголдоо амьдармаар байна” л гэж хэлнэ. Ямар ч эргэлзээгүйгээр. Мөнгөөр бүхнийг хэмжиж яагаад ч болохгүй. Бидний бэлтгэгдэж байгаа орчин, амьдарч байгаа нөхцөл гээд зовлон тоочоод байх юм бол их зүйл байна л даа. Чамлалттай санагдах зөндөө проблем байна. Өнөөдөр дэлхийн аваргын медальтай, бид нарын хэмжээний бөхчүүд яаж амьдарч байна гэдгийг тамирчид гадарлаж л байгаа. Орост очоод харахад л мэднэ. Тэд сайхан амьдардаг. Дутагдах зүйл юу ч байхгүй. Гэхдээ л би Монголд л амьдрах гэж төрсөн монгол хүн шүү дээ. Улс орон маань хөгжиж байна, тэр дунд бүхнийг амсаад, хэцүүг нь туулаад, сайхныг нь магтаад амьдарч л байна. Тэр л хамгийн сайхан. Өөр улсад очоод би хэн ч биш шүү дээ. Зүгээр л тамирчин. Олимп, дэлхийн аварга ч юм уу, медаль авч болно. Гэхдээ үргэлж хүрээлж байдаг монгол хүний сайхан сэтгэл, үргэлж хайрлаж байдаг тэр олон хүний зүрх сэтгэлийн аль нь ч хамт байхгүй.../хэсэг чимээгүй болов/. Би монгол хүн гэж огшдог тэр сайхан омогшил байхгүй. Медалийн тавцан дээр зогсч байхад би өөрөөрөө биш “Би монгол хүн шүү дээ” гэж цаанаасаа л нэг ирмэг омогшил төрдөг. Тийм мэдрэмж монголдоо амьдарч, монголоороо амьсгалж байхад л төрөх байх...Мэдэхгүй ээ, ямар ч байсан би энэ талаар бодохыг хүсдэггүй. Боддог ч үгүй. Ер нь тэгээд, монгол хүн, ялангуяа Монгол эр хүн өөр улсын иргэн болоод явна гэхээр ерөөсөө санаанд багтдаггүй юм /инээв/. Монгол эр хүмүүсийг би их сайхан хүмүүс гэж боддог юм ш дээ. Нэг л тийм өөр, ноён нуруутай, хүчирхэг, ухаалаг.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Judo

Postby Чуугий » Thu Oct 30, 2008 8:48 am

Жудо бөх дүрмэндээ өөрчлөлт хийжээ.Хэрвээ тухайн тамирчин ялагдсан тохиолдолд шууд тэмцээнээ дуусгах юм байна.Өмнө нь дагах барилдаан хийдэг байсан билээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Odgerel » Sat Dec 13, 2008 9:45 pm

Энэ амралтын өдрүүдэд Токио хотод Каногийн цомын тэмцээн болж байгаан байна. 60 кг барилдсан Болдбаатар 2 ялагдаж тэмцээнээ дуусгасан байна. 66 кг д Цагаанбаатар хэсгийн барилдаанд өнгөрсөн олимпийн аварга японы Учибишиг цэвэр ялсан боловч дараагийн барилдаанд хусуулж медалаас мултарчээ. Дараах вэб рүү орж judo videos хэсгээс барилдааны бичлэгийг нь сонирхоорой.
http://judoforum.com/
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Judo

Postby otgoo99 » Sun Dec 14, 2008 11:09 pm

Odgerel wrote:Энэ амралтын өдрүүдэд Токио хотод Каногийн цомын тэмцээн болж байгаан байна. 60 кг барилдсан Болдбаатар 2 ялагдаж тэмцээнээ дуусгасан байна. 66 кг д Цагаанбаатар хэсгийн барилдаанд өнгөрсөн олимпийн аварга японы Учибишиг цэвэр ялсан боловч дараагийн барилдаанд хусуулж медалаас мултарчээ. Дараах вэб рүү орж judo videos хэсгээс барилдааны бичлэгийг нь сонирхоорой.
http://judoforum.com/

нэг со д тавиулчихсаан . дэлдгэр олимпын аварга харад сууж бнлээ
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Judo

Postby haka » Thu Dec 25, 2008 10:32 am

Шилдэг жүдочин Х.Эрдэнэт-Од зодог тайллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, шилдэг жүдочин Х.Эрдэнэт-Од зодог тайллаа. Тэрбээр өчигдөр өөрийн багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны нэрэмжит жүдо бөхийн анхдугаар тэмцээний үеэр зодог тайлах ёслолоо хийв. Х.Эрдэнэт-Од 1988 онд 13 настай байхаасаа эхлэн самбо, жүдо бөхөөр тасралтгүй 20-н жил хичээллэжээ. Энэ он жилүүдэд тэрбээр самбо бөхийн улсын аварга 10, жүдо бөхийн улсын аварга 16, Азийн наадмын болон Ази тивийн аварга цолыг гурван удаа хүртсэн юм.

Мөн зургаан жил дараалан самбо бөхийн дэлхийн аварга болж, жүдо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, дэлхийн цомын хошой аварга болж байлаа. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од шавь Ц.Хандсүрэндээ өөрийн кимоного шилжүүлэн өгч, дасгалжуулагчийн ажилд шилжиж байгаа мэдэгдлээ. Ийнхүү манай улсын дэлхийд танигдсан шилдэг эмэгтэй жүдочин маань Монголын жүдо бөхийн түүхэнд домог болон үлдлээ.
www.gogo.mn

Болдбаатарын адил сайн дасгалжуулагч болоорой гэж хүсэе.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Judo

Postby Чуугий » Thu Dec 25, 2008 11:31 am

Улсын наадамд 10 түрүүлсэн бөхдөө Хөдөлмөрийн баатар өгдөг байж яагаад энэ хүнд өгөөгүй юм бол 10 гаран жил Монгол гэдэг нэрийг дэлхийд гаргасан хүн шүү дээ....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby ТӨӨГӨӨ » Thu Dec 25, 2008 12:19 pm

за одоо яах гэсийн? наад баатар чинь хэт ихдэх гээд бган бишүү? харин байр сав мөнгө төгрөгний асуудал дээр жоохон туслаж дэмжиж баймарийн! өчдөр л ганц өрөө байр өгч харагдсан
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Judo

Postby haka » Thu Dec 25, 2008 12:47 pm

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Image

Олимдоос медаль аваагүйд нь харамсах юмдаа.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Judo

Postby Бамбууш » Sun Mar 15, 2009 6:57 am

Эрдэнэт- Од эгч маань ч нэг хэсэг монголынххоо нэрийг тахлаж явсан юмшүү. тэр жил арслан цлуб дээр Болд-баатар багштай уулзах гэж ирж байхад нь харж байлаа. бахархмаар хүн дээ
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Judo

Postby Цоомоо » Sun Mar 15, 2009 4:48 pm

Жирэмсэн болсон байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Judo

Postby btushig » Mon Mar 23, 2009 8:12 pm

ulsiin avraga yu bolj bna bicheerei
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby Цоомоо » Mon Mar 23, 2009 10:18 pm

81-д ДАшдаваа жин өгсөж ороод түрүүлчлээ. Нямхүү эхний тойрогт шидүүлсэн.
90-д Ариун-Эрдэнэ амархан түрүүлсэн. Энхбат дөнгөж хүрэлтэй.
-100-д Тэмүүлэн амархан түрүүлсэн. Барилдаан бүртээ л бараг 30 секундын дотор ялсан..Бат-Орших мөнгө авсан.
+100-д До арслан Мөнхбаатар арсланг ялж түрүүлсэн. Хүрлийг Японд сурдаг Б. Төгөлдөр, Женкогийн Сугараа нар авлаа даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Judo

Postby btushig » Tue Mar 24, 2009 3:01 am

hongon jin yu bolson be[b][/b]
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby Чуугий » Tue Mar 24, 2009 5:26 pm

эмэгтэй -78д Дулмаа
+78д Лхамдэгд
үнэмлэхүйд Согоо
эрэгтэй
73т Дашдаваа
үнэмлэхүйд Ганхуяг нар түрүүлсэн байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Цоомоо » Wed Mar 25, 2009 1:28 am

За Чуугии тасархай худлаа аашжээ.
60-д Мяарагчаа лав финалд үлдсэн байсан. Залуучуудын ДАШТ-ын мөнгөтэй Төмөрхүлэг хүрлийн төлөө ялагдаж байна лээ.. 66-д Цагаанаа хэнтэй байлаа, 73-д Ням-Очир хэнтэй байлаа финалд үлдсэн. Шигшээ барилдаан үзэж чадсангүй...Үнэмлэхүйд Ариун-Эрдэнэ 81-ийн Жанчивдоржтой финалд үлдсэн. Жанчив 81-т барилддаг ч 150 гаруй кг Сугарааг ялсан...Нямхүү үнэмлэхүйд ороод мөрөө гэмтээсэн.Энхбат үнэмлэхүйд ороод бас байхгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Judo

Postby Бамбууш » Wed Mar 25, 2009 1:58 am

Уучгий ич духлаа аашихаа лобиороо дом юм айбж.
Цоомоо үнэн зөв мэдээлэл өгсөнд баярлав.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Judo

Postby Khosoo » Wed Mar 25, 2009 2:18 am

Цоомоо духлаа аашхаа лобиорой. :mrgreen:
Мияарагчаа 66 кг-д финалд үлдээд Цабатай барилдав. Оноо тэнцэв. Дахиад үнэлгээ авсангүй тэнцэв. Туг өргөөд Мияа ялав.
Жанчив ч Сугараатай сайн барилдсан шүү
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Judo

Postby Чуугий » Wed Mar 25, 2009 9:48 am

ёстой духлаа аашжээ......... :D
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Цоомоо » Wed Mar 25, 2009 12:29 pm

Ганц л андуурсан байна.
Чуугийг бодвол ч гайгүй ээ. Чуугий лобьёо кк.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16702
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Judo

Postby Бамбууш » Wed Mar 25, 2009 10:30 pm

Уучгий лобиод иб дом лобдогиймуу?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Judo

Postby Чуугий » Fri Mar 27, 2009 7:40 pm

“Таван цагариг” сонинд нийтлэгдсэн саяхан болсон жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний сурвалжлагад “Жүдогийн татами үндэсний бөхийн талбар биш” гэсэн дэд гарчиг бий. Энд тэмцээний +100 кг-ийн жингийн алтан медалийн төлөө улсын их баяр наадмын сүүлийн хоёр жилийн түрүү бөхчүүд болох арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар нарын барилдааны тухай бичсэн бөгөөд уг барилдаанд хоёр бөхийн хэн хэн нь үндсэн болон нэмэлт цагийн найман минутад хожлын үнэлгээгээ авч чадаагүй учир шүүгчдийн саналаар Д.Ганхуяг арсланд ялалтыг өгсөн юм. Гэтэл шүүгчдийн саналд дургүйцсэн Х.Мөнхбаатар арслан дэвжээнээс буухдаа захын шүүгч Д.Энхбаатарыг нударч, ёс жаягтай жүдогийн татамиг үл хүндэтгэн ёс бус ааш гаргасанд олон хүн дургүйцэж байв. Ганц Х.Мөнхбаатар арслан ч бус заал, танхимын барилдаанд унаа, давааны маргаан хийж, засуул, цэцийн шийдвэрийг үл хүндэтгэн зэрэг туг тойрон гүйхдээ эмээдэггүй болчихсон үндэсний бөхөөр хичээллэдэг зарим залуус жүдогийн хатуу дэг жаягтай дэвжээн дээр шүүгчийн шийдвэр, барилдааны ёс журмыг үл хүндэтгэн элдэв янзын сэтгэл хөдлөл, зан ааш гаргаж байгаа тохиолдол нэг биш удаа гаргасныг олон хүн дургүйцэн хүлээж авсан.

Ажлаа хийж байгаа шүүгчид уур бухимдлаа гаргаж, цохиж авахаа шахсан Х.Мөнхбаатар арслангийн гаргасан авир, хийсэн үйлдэлд ямар хариуцлага тооцох талаар МЖБХ-ны удирдах албаны хүн “Шүүгчдийн зөвлөл, мөн сахилга батын комиссоор хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Шүүгчтэй ингэж зүй бусаар харьцсаных нь төлөө барилдах эрхийг нь ч хасч болох юм” хэмээн “Таван цагариг” сонинд тайлбарлажээ.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron