Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Judo

Postby 7 » Sat Mar 28, 2009 10:37 pm

Мияарагчаа chin hamaatnii zaluudaa ashgui avarga bolson bna. :-D

white hero hudlaa ongiroo yu ch chadkuu boltson blee,

Мияарагчаа :eek: :eek: :eek: :-D
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Judo

Postby btushig » Mon Apr 06, 2009 12:34 am

Жүдо бөхийн 2009 оны УАШТ 3 сарын 24, 25 нд Монгол Бөхийн Өргөөнөө явагдаж өнгөрлөө. Тэмцээн ирэх олимпийн циклийн анхны УАШТ, мөн энэ оны 10 сард Улаанбаатар хотноо зохиогдох Дэлхийн цомын тэмцээний өмнөх анхны томоохон тэмцээн гэдгээрээ онцлогтой байв. Түүнээс гадна олон улсын жүдогийн шинэ дүрмээр энэхүү тэмцээн явагдсан. Тэмцээний оролцогчид ч чанартай байж жин бүрийн шилдгүүд хүчээ үзэж уран сайхан барилдаан, ширүүн өрсөлдөөнүүд олон гарч байлаа. Гагцхүү олимпийн ууган аварга маань гэмтлийн улмаас тэмцээнийг өнжлөө.

dsc04353Эмэгтэй 48 кг

Энэ жинд төдийлэн давамгайлчихсан лидер байхгүй. Энэ жингийн шигшээд саяхан Хонг Конгийн татамид амжилттай зодоглоод ирсэн Хонгор клубын тамирчин М.Уранцэцэг Хилчингийн Б.Саранзаяатай үлдэж тэнцүүхэн хүч үзсээр М.Уранцэцэг ялан улсын аварга боллоо. Хүрэл медалийг мөн Хонг Конгод зодоглоод ирсэн Э.Номин, Б.Уранчимэг нар хүртсэн юм.

Эмэгтэй 52 кг

dsc04360Энэ жинд нэг л хүн давамгайлдаг. М.Бундмаагийн жин ч гэж яригдаж болохуйц тийм давамгайллыг М.Бундмаа бий болгож буй. Энэ удаа ч учраа бүрээ торолгүй ялсаар ээлжит удаагаа улсын аварга боллоо. Харин мөнгөн медалийг Алдар нийгэмлэгийн Т.Оюунсүрэн, хүрэл медалийг Т.Амаржаргал, Б.Солонго нар энгэртээ зүүжээ.

Эмэгтэй 57 кг

Энэ жингийн бүх үеийн манлай Х.Эрдэнэт-Од зодог тайлснаас хойш Т.Баттөгс ерөнхийдөө илүү байх болсон. Энэ удаа ч дэлхийн багийн аварга шалгаруулах тэмцээний медальт маань түрүүллээ. Мөнгөн медалийг Ц.Цэрэннадмид, хүрэл медалийг Т.Мөнгөнтуяа, Д.Сумъяа нар хүртжээ.

Эмэгтэй 63 кг

Мөн л энэ жиндээ хэдэн жил түрүүлж, эсвэл дээгүүр байнга бичигдэж явуу Сүлд спорт хорооны тамирчин Ц.Мөнхзаяа түрүүллээ. Тэр өөрийн гол өрсөлдөгч Б.Сайнжаргалтайгаа шигшээд тааран ялалт байгуулсан юм. Хүрэл медалийг Н.Цэрэн, Ү.Отгонтуяа нар хүртлээ.

Эмэгтэй 70 кг

Энэ жингийн аварга угаасаа тодорхой байдаг гэж хэлж болно. Олон улсын хэмжээний мастер, олимпийн наадмын шагналт байрын эзэн, улсын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга, саяхан Европоор аялан тэмцээнүүдэд оролцоод ирсэн П.Лхамдэгд өрсөлдөгч болгоноо илт давуу хожсоор аваргын алтан медалиар энгэрээ мялаалаа. Мөнгөн медалийг О.Мөнхцэцэг, хүрэл медалийг Б.Мөнгөнтуяа, Аззаяа нар хүртсэн юм.

Эмэгтэй -78 кг

Энэ жинд арван нядхан зодоглосон. Гэлээ ч гэсэн сонирхолтой барилдаанууд бас гарч байлаа. Шигшээ барилдаанд Я.Дулмаа Ц.Наранжаргалтай үлдсэн. Барилдааны явцад юко үнэлгээгээр хожиж явсан Ц.Наранжаргал гэнэ алдан даралтанд орсноор өөрийн алтан медалиа мөнгөн медаль болгон хувиргалаа. Харин хүрэл медалийг Б.Оролзод, Э.Мөнхзул нар авчээ.

Эмэгтэй +78 кг

Бүсгүйчүүдийн хамгийн хүнд жинд 7 жудока хүч үзлээ. Онцын гоцгойрсон хүнгүй энэ жинд гавьяатын орон зай үгүйлэгдэж байв. Олон жил хүч үзэж буй тамирчин Я.Согоо алтан медалиар энгэрээ мялаасан бол Олимп дээд сургуулийн тамирчин О.Жаргалсайхан мөнгөн медаль хүртжээ. Харин хүрэл медалийг Г.Гантогоо, Г.Энхриймаа нар авсан байна.

Эмэгтэй үнэмлэхүй

Үнэмлэхүйгийн шигшээд 63 кг-ийн аварга Ц.Мөнхзаяа, 70 кг-ийн аварга П.Лхамдэгд нар үлдэн хэн нь алтан медалиа ихэрлүүлэхээ үзлээ. Жингийн ялгаа ч гарах шиг болж П.Лхамдэгд улсын аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртлэ.

Эрэгтэй 60 кг

Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн барилдаан туйлын сонирхолтой боллоо. Сугалаа ч ширүүхэн таарсан. Эхний даваанд Залуучуудын дэлхийн аваргаас мөнгө, өсвөрийн дэлхийн аварга Д.Төмөрхүлэг байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Б.Дамланпүрэвт ялагдаж улмаар медалийн төлөөх барилдаанд ялагдан медальгүй хоцорсон нь хэр хүнд барилдаанууд болсныг гэрчилнэ. Харин өнгөрөгч саруудад Европын орнуудаас хэд хэдэн тэмцээнд оролцоод ирсэн Г.Болдбаатар эхний даваанд өөрийн хүчтэй өрсөлдөгч амидайтайгаа тааран буулган авч улмаар бусад өрсөлдөгчдөө давсаар, финалд өнөөх Б.Дамланпүрэвтэй таарч ялан улсын аварга хэмээх эрхэм цолыг хүртлээ. Хүрэл медалийг Б.Баярмагнай, Д.Амартүвшин нар хүртжээ. Энэ жинд нийт 26 тамирчин зодоглосон аж.

Эрэгтэй 66 кг

Энэ жингийн барилдаан олны анхааралд өртөж байлаа. Учир нь МУГТ, олимпийн наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар өөрийн үндсэн жиндээ зодоглож байсан юм. 31 бөх зодоглосон нь хамгийн олон оролцогчтой жин болсон. Шигшээ барилдаанд аанай л Х.Цагаанбаатар үлдсэн бол нөгөө талаас 60 кг-аас орж ирсэн олимпод тун азгүй байдлаар орж чадаагүй С.Мияарагчаа өрсөлдөгч бүрээ ялсаар үлджээ. Аваргын төлөө барилдаан ч сонирхолтой болж үндсэн цагт аль аль нь үнэлгээ авсангүй, нэмэлт цагт ч хэн хэн нь үнэлгээ авсангүй хэдий ч сүүлийн минут гарны хугацаанд тун идэвхитэй байсан С.Мияарагчаад 3 шүүгчийн хоёр нь ялалтыг зааж Монгол улсын аварга боллоо. Х.Цагаанбаатар ийнхүү мөнгөн медаль хүртэж Н.Батсуурь, Б.Хишигбаяр нар хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэй 73 кг

Энэ жингийн гол лидер Г.Дашдаваа жин өгсөж 81 кг-д хүч үзэхээр болсон нь бусад бөхчүүдэд боломжийг олгож байв. Энэ жинд аваргын алтан медалийг С.Ням-Очир, мөнгөн медалийг Г.Пүрэвдорж, хүрэл медалийг О.Болд-Эрдэнэ, Д.Энхболд нар хүртсэн

Эрэгтэй 81 кг

Тэмцээний эхний өдөр явагдсан энэ жингийн барилдаан тэмцээний анхны дуулианыг мөн тарьсан. Олимпийн наадмын шагналт байрын эзэн Д.Нямхүү эхний даваандаа Хилчин клубын Г.Түвшинжаргалд ялагдан энэ жилийн УАШТ-ээ дуусгалаа. Энэ жинд доод жингийн шилдэг Г.Дашдаваа нь жин өгсөж орж ирсэн нь улам сонирхолтой болгож байсан. Гол өрсөлдөгч гэгдэж байсан Д.Нямхүү нь ч эрт хасагдсан тул дардан замаар явсаар улсын аварга боллоо. Мөнгөн медалийг Р.Анхбаатар, хүрэл медалийг Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар нар хүртжээ.

Эрэгтэй 90 кг

Энэ жинд Б.Ариун-Эрдэнэ түрүүлж аваргаа хамгаалав. Харин түүний гол өрсөлдөгч гэгдэж байсан Э.Энхбат хэсгийн аваргын төлөө С.Батбаярт ялагдан хүрэл дээр буужээ.

Эрэгтэй -100 кг

Олимпийн аварга төрүүлсэн энэ жингийнхэн ганц одгүй гэдгээ өнгөрсөн намраас харуулсан. Бүх Японы оюутны аварга болж, дэлхийн залуучуудын АШТ-ээс анхны медалийг хүртсэн Б.Тэмүүлэн энэ жинд хүч үздэг. Тэр цол дагаж бяр гэгчээр бүх өрсөлдөгчөө эхний минутад цэвэр ялсаар тасархай аварга болов.

Эрэгтэй +100 кг

Энэ жинд ч манай залгамж халаа сайн бэлтгэгдэж буй гэж хэлж болно. Үүний нэгээхэн жишээ нь залуу бөх Б.Сугаржаргал дэлхийн залуучуудын аваргад шагналт 5-р байранд эзэлсэн бол Б.Төгөлдөр олон улсын хэд хэдэн тэмцээнээс медаль хүртээд амжсан. Энэ удаа ч залгамж халаа сайн бэлтгэгдэж буйг харуулсан үйл явдал боллоо. Хэдийгээр алт мөнгөн медалийн хоёр улсын арслан, хашир бөхчүүд хүртсэн ч дээр дурдсан хоёр залуу бөх энэ бөхчүүдтэй тун сайн барилдаж байсан юм.

Эрэгтэй үнэмлэхүй

dsc04304Энэ жинд өнөөх л Б.Ариун-Эрдэнэ түрүүллээ. Түүнтэй аваргын төлөө 81 кг-ийн жинд хүч үздэг Б.Жанчивдорж хүч үзсэн. Б.Жанчивдорж өөрөөсөө хэт том биетэй Б.Сугаржаргалыг ялсныг онцлох хэрэгтэй.

dsc04388Тэмцээний төгсгөлд уламжлал ёсоор шилдэг жүдочны “Иппон Трофи” шагналыг гардуулах болсон. Энэхүү шагналыг жил бүр ЖЕМ Интернэшнл компани гардуулдаг бөгөөд энэ жилийн Иппон Трофигийн эзнээр бүх өрсөлдөгчдөө иппоноор ялсан Б.Тэмүүлэн, П.Лхамдэгд нар тодорсон.

btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby Чуугий » Mon Apr 13, 2009 7:58 pm

Бид олимпоос медаль хүртсэн олон тамирчдаараа бахархдаг. Харин 1972 оны Мюнхений олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Буядаагийн гавьяа зүтгэлийг үнэлэхгүй явсаар өдий хүрсэн байна. Тэрбээр олимпоос медаль хүртсэндээ магтуулах биш, харин эсрэгээр гүтгүүлж, доромжлогдон хэлмэгдэж явжээ. Мюнхений олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Буядаатай уулзаж ярилцлаа.

-Та аль нутгийн хүн бэ. Жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн үеэ дурсаж ярихгүй юу?
-Б.Буядаа нөгөө л нэг ярьдаг юмаа ярьсан байна гээд, миний яриаг тоож, сонирхон унших хүн олдохгүй байх даа. Гэхдээ яахав хүн намайг тоогоод ирж байгаа хойно хүндэтгэх ёстой.

Би Ховд аймгийн Булган сумын хүн. Дунд сургуульд байх үеэсээ эхлэн спортоор хичээллэж байлаа. Намайг оюутан байхад их сургуулийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн явагддаг юм байна. Би ч сонирхоод орж барилдлаа. Тэгсэн чинь түрүүлчихэв. Тэр үед дархан аварга Ж.Мөнхбат манай дээд курсын оюутан, улсын арслан цолтой байсан юм. Мөөеө аварга ирээд “За түрүүлсэнд чинь баяр хүргэе. Чи ерөөсөө бөх бол барилдана шүү” гэдэг байгаа. Тэгээд чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн дээ. Тэр үед чөлөөт бөхөөр нэлээд сүрхий болж эхэлсэн байсан. Чөлөөтийн улсын аваргад 1965 онд IV байр, 1966 онд хүрэл медаль, 1967 онд МБАТС-ын IV байрт, 1968 онд хотын аварга болов. Гэвч улсын шигшээ багт тоож авдаггүй. Дараа жил нь самбо бөх дэлгэрч, анхны улсын аварга шалгаруулах тэмцээн нь боллоо. Тэр тэмцээнд орж түрүүлээд самбо, жүдо бөхийн спорттой амьдралаа холбох гараа минь эхэлсэн. Гавьяат дасгалжуулагч Ч.Машбат, ЗХУ-ын мэргэжилтэн багш П.М.Карамлак нарын анхны шавь болсон доо.

-Мюнхений олимпод гартаа бэртэл аваагүй байсан бол таныг түрүүлэх боломжтой байсан гэдэг. Эхний тойрогт АНУ-ын бөхтэй барилдахдаа бэртэл авсан гэдэг байх аа?
-Эхний тойрогт АНУ-ын бөх Окодатай таарсан. Манайхан наадах чинь юу гавих вэ. АНУ-ын нэрийн өмнөөс л барилдаж байгаа, Японы турист биз гэхээр нь нэг их тоосонгүй. Гараад их тайван барьц авах гэтэл нөгөөдөх чинь яах ийхийн зуургүй тонгордог байгаа. Оноо алдахгүйн тулд гараараа тулаад унасан чинь шар хийгээд мөр нэг л эвгүй болсон. Тэгсэн чинь Окода мундаг амьтан байсан. Японы хоёр номер нь байж. Тэрнээс бэртэлгүй эрүүл салсан бол чигээрээ олимпийн аварга болох боломж байсан. Хувь тавилан л тийм байсан юм байлгүй. Заримдаа би азгүй, заяагүй хог гэж өөрийгөө дотроо зэмлэдэг л юм. Алтан медалийн төлөөх барилдаанд олимпийн аварга Кавакучигаас үнэлгээ салгаж, түүнийг даралтад оруулж тоолуулж байгаад алдсан. Мөрний шөрмөс сунаагүй байсан бол даралтаар хожих боломж байлаа. Даанч өрөөсөн гар ямар ч ажиллагаагүй болохоор яаж ч хичээгээд нэмэргүй байсан. Бүх юм тэр мөрний бэртлээс үүдэлтэй.

-Хүч оруулах сэргээш хэрэглэсэн гэдэг яриа яагаад гарах болсон юм бэ?
-Олипийн хүрэл медалийн болзол хангаад, алтын төлөө барилдах үеийн хооронд түр завсарласан юм. Багийн эмч Тарваа, Ядмаа нар мөрөнд массаж хийж өгсөн ч өвчин нь намддаггүй. Байрандаа амарч байсан чинь З.Ойдов тэргүүтэй бөхчүүд ирж баяр хүргэв. За сайн барилдаж олимпийн аварга болно шүү гэв. “Мөрний шөрмөс сунасан, гараа дээш өргөж татаж болдоггүй өвдөөд байна” гэж хэллээ. З.Ойдов “Би чамд жин хасдаг эм өгье. Энэ эмийг уугаад бие халаалт хийж, сайн хөлс гарга. Хөлс гаргаад бие тань сайн халаад өвчин намдана” гэв. Миний бохир жин 78 кг байсан юм. Жингээ 15 кг-аар хассан болохоор тэр эмийг уугаад халаалт хийгээд ямар ч хөлс гардаггүй. Сүүлийн 45 хоногт юм идээгүй хагас өлсгөлөн байсан учир яс, арьс болсон байв. Жин хасахад амархан бэртэл авдаг болчихдог юм билээ. Олимпийн наадмын шинжилгээний хариу гарахад нэг бодис илэрлээ гэсэн. Тэгээд нөгөө уусан эмээ хэлэв. Тэр нэг их сүртэй эм биш. Грацедин гэдэг эм байсан юм. Тийм болохоор нэг их сүйд болоогүй тэгээд л өнгөрсөн.

-Олимпоос мөнгөн медаль хүртээд ирэхэд тань хэрхэн угтаж авсан бэ. Тэр үед гавьяат тамирчин цолыг танд өгөөгүй юм уу?
-Их сайхан хүлээж авсан. Нисэхээс эхлэн угтаж аваад, шууд Төв хороо хүлээн авч уулзсан. Тэр үед зарлигаар гавьяат тамирчин цол өгдөггүй байсан. Надаас өмнө гавьяат болсон тамирчид БТС-ын Төв зөвлөлийн тогтоолоор авдаг байлаа. Төрийн анхны зарлиг гарч гавьяат цол хүртсэн тамирчин нь би байгаа юм. Гэвч удалгүй тэр гавьяатаа хураалгасан даа.

-Таны гавьяат цолыг нөгөө сэргээшээр шалтаглаж хурааж авсан уу. Гэхдээ танд одоо олимпийн мөнгөн медаль чинь байгаа биз дээ?
-Би ч одоо хүртэл олимпийн медальтан гэж хэлүүлэх эрхгүй л явна. Мюнхений олимпийн наадмын дараа Олон улсын олимпийн хорооноос манай улсад ямар нэг мэдэгдэх хуудас ч ирээгүй. Надад ямар ч шинжилгээний бичиг үзүүлээгүй юм. Тийм бичиг огт байгаагүй юм чинь аргагүй л дээ. Олимпийн хорооноос биш Олон улсын жүдо бөхийн холбооноос сэргээшийн төрлийн эм хэрэглэсэн байна гэсэн бичиг ирсэн гэсэн цуу үг тараагаад миний гавьяатыг хурааж авсан. Тэр цуу яриа бол матагчдын ажлын технологи байхгүй юу. Намайг байхгүй хойгуур МАХН-ын нэг дарга эхнэр, хүүхдийг маань айлган, сүрдүүлж байгаад гэрээс медаль аваад явсан байдаг. Надад одоо тэр медаль байхгүй л дээ. Харин тэр нөхөр олимпод ганцхан медаль өгдөг гэж бодсон юм байлгүй. Дипломыг нь асууж сураглаагүй байсан. Одоо надад олимпийн диплом, сэргээш илрээгүй гэсэн гэрчилгээ хоёр хадгалагдаж байна.

-Хэлмэгдэх болсон шалтгаан чинь тэгэхээр тэр эмнээс болжээ?
-Тийм ээ. Тэгж хэлж болно. Гэхдээ би ганцаараа хэлмэгдсэн юм биш. Дээшээ матаас хүрснээс болж Сайд нарын зөвлөлийн 184 дүгээр тогтоол гарч Ч.Машбат, Б.Магсар, Д.Магван, Д.Цэрэндаш бид тавыг гүтгэж хэлмэгдүүлсэн түүхтэй. Яахав дээ тэр хүмүүсийг зайлуулж оронд нь дарга болох гэсэн хоёр хүн л энэ бүхнийг зохион байгуулсан юм билээ. Тэгээд энэ бүхнээ бататгах гэж 12 хүний гарын үсэг зуруулсан байдаг. Харин ганцхан гавьяат Т.Артаг “Хүний муу үзэхгүй гээд” гарын үсэг зураагүй гэсэн. Тийм олон спортын алдартнууд гарын үсэг зурсан болохоор дарга нар үнэмшилгүй яахав. Тэр үеэс хойш ажил, амьдралаараа хохирч нийгмийн шаар, шавхруу шиг үзэгдэж явлаа. Гэхдээ би эх орон, ард түмэндээ гомддоггүй ээ. Ганц, хоёр эрх мэдэл бүхий дарга нарын буруу шийдвэрээс болж хохирсон. Тийм хүнд цаг үед төрсөндөө харамсдаг л юм. Гэхдээ одоо яая гэхэв, амны хишиггүй, тийм л хувь заяатай байж дээ.

-Та 1976 оны Монералийн олимпод оролцсон. Харин самбо, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд яагаад оролцож байгаагүй юм бэ?
-Монералийн олимпод харин өөрийгөө сайн барилдсан гэж боддог шүү. Мюнхений олимпод барилдахдаа үнэлгээ алдаж, авч ялж байсан. Харин Монералийн олимпод таван тойрог барилдахдаа нэг ч оноо, үнэлгээ өрсөлдөгч тамирчиндаа алдаагүй. Голланд, Англи, Чех, Польшийн бөхчүүдийг ялсан. Тэгээд Унгарын Түүчиктэй барилдаж хэн хэнээсээ оноо, үнэлгээ авч чадаагүй. Дэвжээний захын шүүгчийн нэг нь надад, нөгөөх хоёр нь Түүчикт өгсөн. Дэвжээний шүүгч нэлээн эргэлзэж Түүчик бид хоёр руу ээлжлэн гайхан харж байснаа Түүчикийн талд тугаа өргөсөн. Тэгээд медалиас мултарсан даа. Би нэг ч удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үзээгүй. Сайд нарын зөвлөлийн 184 дүгээр тогтоолоос хойш гадаадын тэмцээнд явах эрхийг минь хассан. Хэрэв явсан бол олон удаа биш юм аа гэхэд, нэг удаа боловч дэлхийн аварга болох боломж байсан. Улсын аварга болоод л байдаг. Гадаадын тэмцээнд явуулдаггүй. Монголд болдог олон улсын тэмцээн дээр Болгарын дэлхийн аварга Баранов, ЗХУ-ын дэлхийн аварга Ходишвели, Аяабудилен нарыг хожиж байлаа. Тэглээ гээд намайг Төв хороо нэрийг тань хассан гээд гадаадын тэмцээнд явуулдаггүй байсан.

Тэр үеийн хүмүүсийг буруутгах арга байхгүй. Хүмүүс дарга нараас МАХН-ын дарангуйлал, дарамтаас айдаг байсан. Тийм л цаг үе байлаа шүү дээ.

-Гавьяат тамирчин цолоо та 2006 онд эргүүлж авсан билүү?
-Би 2006 онд бүрэн цагаадлаа шүү дээ. Хорьдугаар зуунд хэлмэгдээд XXI зуунд цагаадлаа. Монгол Улсын гавьяат тамирчин цолыг нэг удаа хураалгаж, хоёр удаа авах шив дээ. Цусаа урсгаж дайны талбараас баатар болсон Л.Дандарын улсын баатрыг хурааж авсан байдаг. Хөлсөө урсгаж байж авсан гавьяатаа хураалгах нь түүний дэргэд юу ч биш гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа. Энэ гүтгэлэг, дарамт, хэлмэгдүүлэлт гэдэг түүхийн цаг үе бүхэнд их, бага хэмжээгээр байдаг л юм байна. Харин 1937 оных шиг цаг үед би хэлмэгдэгсэн бол шууд буудуулах байх. Тийм айхтар үед төрөөгүй дээ баярладаг.

-Таныг цагаадсан байхад одоо хүртэл яагаад олимпийн медальтан гэж үздэггүй юм бол оо?
-Энэ аргагүй л дээ. МҮОХ-нд одоог хүртэл сөрөг хүч МАХН-ын хүмүүс байна. Тэд намынхаа нэр хүндийг унагахаас айж, намаа хамгаалж байгаа болоод тэр. Олимпоос медаль хүртсэн гэхээр нэр хүнд өсч, ямар нэг хүний урд орох гээд байдаг. Тэрнээс биш би улс төрийн цагаатгалаар цагаадсан хүн.

-Гавьяат дасгалжуулагч Ч.Машбат багшийн талаар ярихгүй юу?
-Багш маань хэлмэгдэх хэрэг хийгээгүй хүн. Хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлдэг цаг үе, засаг төр байж дээ. Дээшээ дарга нарт матаас хүрсэн бол үнэн, худал нь хамаагүй хэлмэгдүүлдэг байлаа. Машка багш Монгол Улсад самбо, жүдо гэсэн дэлхийн хоёр том бөхийн төрлийг хөгжих үндсийг тавьсан гавьяатай ачтан. Багш маань хичээнгүй, хөдөлмөрч, үнэнч шударга зантай хүн байсан шүү. Мэдээлэл авах боломжгүй тэр цагт гадаадын тамирчдын судалгааг хийсэн байдаг байлаа. Тэр судалгаа нь биднийг амжилт гаргахад, өрсөлдөгч тамирчнаа судалж танихад чухал нөлөө үзүүлдэг байсан.

-Сүүлийн жилүүдэд жүдо бөх эрчимтэй хөгжиж байна. Харин самбо бөх яагаад уналтад орчихов?
-Самбо бөхийг төр засгаас анхаарахгүй хаяж байгаа тал бий. Самбын холбоог удирдаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж байна. Тэд төр засагтаа зөвөөр тайлбарлан, танилцуулж, ойлгуулах хэрэгтэй. Самбо бөх, хамгийн олон дэлхийн аварга, гавьяат тамирчинтай спортын төрөл. Жүдогийн амжилт бол самбо дээр суурилан гарч ирсэн юм. Олимпийн бус төрөл гээд самбыг гадуурхаж сөнөөх нь буруу. ОХУ-ын сүүлийн жилүүдэд их хөрөнгө хаяж самбо бөхөө дэлхийд хөгжүүлж, олимпийн хөтөлбөрт оруулах гэж зүтгэж байна. Гэтэл бид самбыг сөнөөчихөөд олимпод орсон хойно нь хөгжүүлэх биш. Одоо л өндөр төвшинд нь барьж хөгжүүлэх нь чухал. Самбын өндөр төвшин, хөгжил нь эргээд жүдо бөхдөө сайнаар нөлөө үзүүлдэг. Самбо бөхийн хөгжлийн бодлого алдагдсан байна. Х.Баттулга, М.Бөхбат нар жүдогийн холбоог маш богинохон хугацаанд зөв менежмент, бодлогоор хөгжүүлж чадлаа. Үр дүн нь гарч байна. М.Бөхбат манай Ч.Машбат багшийн хүү байгаа юм. Өөрөө жүдо бөхөөр барилдаж явсан хүүхэд. Гадаад хэлтэй, аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлэн залгамжилж яваад нь баярладаг. Тэд 21 аймгийн өнцөг булан бүрт жүдо бөхийг хөгжүүлэх үүднээс жүдо бөхийн бүсийн төвүүдийг бий болгож байгаа нь бахархууштай зүйл юм.

-Олимпийн мөнгөн медалиа олоод авах юмсан гэж боддог л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Олдох байх гэж боддог. Румыны тамирчин олимпийн медалиа алдаад 13 жилийн дараа, ОХУ-ын тамирчин 19 жилийн дараа олж авч байсан түүх бий. Миний медалийг авч явснаас хойш 30-аад жил өнгөрсөн байна. Гэхдээ олдох байх гэж найдаж байгаа.

Н.Отгонбаатар

gogo.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Wed Apr 29, 2009 5:44 pm

Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатарын тушаалаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилжээ.

Ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох /Монгол улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч/

Дасгалжуулагч П.Нямлхагва /Олон улсын хэмжээний мастер/

Дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од /Монгол улсын гавьяат тамирчин/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Tue May 12, 2009 5:12 pm

Энэ сарын 23-24нд Тайваний Тайпэй хотод болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчид.
Эрэгтэй:

60 кг: Г.Болдбаатар /“Олимп” сургууль/

66 кг: С.Мияарагчаа /Хүч/

73 кг: С.Ням-Очир /Хангарьд/

81 кг: Г.Дашдаваа /Хилчин/

90 кг: Б.Ариун-Эрдэнэ /Хангарьд/

-100 кг: Б.Тэмүүлэн /Женко/

+100 кг: Х.Мөнхбаатар /Хүч),

Үнэмлэхүй: Д.Ганхуяг /Алдар/


Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг /Женко/

52 кг: М.Бундмаа /Хүч/

57 кг: Т.Баттөгс /Хүч/

63 кг: Ц.Мөнхзаяа /Сүлд/

70 кг: П.Лхамдэгд /Женко/

-78 кг Я.Дулмаа /Алдар/

+78 кг: Я.Согоо /Алдар/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby meesh » Wed May 13, 2009 5:54 pm

+78 кг: Я.Согоо /Алдар/ юуун ч тохирсон сайхан нэртэймб дээ... Уулзвал шууд иппондуулах байхдаа :mrgreen:

Манай нэг найз аваргын охинтой хальт явж байгаад болчихсон тэр үед маниус " Наад чинь чамайг тасраах мөнгөтэй, тасарсан хойно үүрээд аваад чадалтай хүн шт" гээд хийдэг байж билээ....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Judo

Postby Цоомоо » Wed May 13, 2009 6:25 pm

Аваргын аль охинтой нь? Том нь уу, дундах нь уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Judo

Postby Чуугий » Wed May 13, 2009 9:36 pm

Жудо бөхийн өсвөрийн УАШТ өндөрлөлөө.Жин тус бүрдээ тэргүүлсэн тамирчид.
Эрэгтэй:

55 кг: П.Баасанжав /Тэмүүжин/

60 кг: О.Дөлгөөн /Тэмүүжин/

66 кг: Г.Тэмүүлэн /Бор-Өндөр/

73 кг: М.Пүрэвгарьд /Завхан/

81 кг: Ц.Эрдэнэсайхан /ОБЕГ/

-90 кг: Д.Анар /ОБЕГ/

+90 кг: Ө.Дүүрэнбаяр /СХД/

Эмэгтэй:

52 кг: А.Цолмон /Женко/

57 кг: Э.Чинбат /Алдартан/

63 кг: Н.Цэрэн /Хилчин/

-70 кг: Ц.Нарангарав /Женко/

+70 кг: Т.Баасанжав /Женко/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Suugii » Sat May 23, 2009 5:41 pm

Asian Judo Championships 2009
Азийн аварга энэ өдрүүдэд Тайванд болж байгаан байна. Өнөөдөр хүнд жингүүд буюу эрэгтэй -80 -90 -100 +100, эмэгтэй

-80кг-д барилдсан ОУХМ Г.Дашдаваа эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогтоо катарын бөхийг ялж групын аварын төлөө Японы бөхөд ялагдаж торууглийн тойрогт орон барилдаж Тайваны бөхийг ялсан боловч хүрэл медалын төлөө Узбекстаын бөхөд ялагдсанаар 5-р байр эзэллээ.

-90кг-д барилдсан ОУХМ Б.Ариун-Эрдэнэ эхний тойрогтоо Солонгосын бөхөд ялагдснаар тэмцээнээ дуусгалаа

-100кг-д барилдсан Б.Тэмүүлэн эхний тойрогтоо гоц мөргөж 2-р тойрогтоо Куветын бөхийг ялж групын аваргын төлөө Солонголсын бөхөд ялагдсан боловч торгуулын тойрогтоо Тайван бөхийг, хүрэл медалын төлөө Японы бөхийг ялж хүрэл медаль хүртжээ.

+100кгд барилсан МУ-ын Арслан Мөнхбаатар эхний Саудын Арабын бөхийг, групын аваргын төлөө Тайвны бөхийг ялж, Зооны аварыг төлөө Солонгосын бөхөд ялагдсанаар хүрэл медалын төлөө барилдах болоод байна.

Өнөөдөр мөн Эмэгтэй -63 -70 -78 +78 жингийн бөхчүүд хүч үзлээ

-63кг ОУХМ Мөнхзаяа эхний тойрогтоо Узбекын бөхийг, групын аваргын төлөө Ираны бөхийг ялсан боло зооны аваргын төлөө Ардчилсан Солонгсын бөхөд ялагдсанаар хүрэл медалыг төлөө Тайваны бөхтэй барилдан ялж хүрэл медалын болзол хангалаа

-70кг ОУХМ Лхамдэгд эхний тойрогтоо гоц мөргөж групын аваргын төлөө Энэтхэгийн бөхийг ялж Зооны аваргын төлөө Хятад бөхөд ялагдсанаар хүрэл медалын төлөө Казакстаны бөхийг ялсанаар хүрэл медалын болзол хангалаа.

-78кг Дулмаа эхний тойрогтоо Тайваны бөхийг групын аваргын төлөө Ардчилсан солонгосын бөхийг, зооны аварын төлөө Киргизстаны бөхийг ялж Азийн аварын төлөө Өмнөд Солонгсоын бөхтэй барилдахаар болоод байна :beer

+78 кг Я.Согоо эхний тойрогтоо гоц мөргөж групын аварын төлөө Казакстаны бөхөд ялагдан торгуулын тойрогт шилжин барилдсан бололвч Узбекстаын бөхөд ялагдсанаар 5-р байр эзэллээ.

Маргааш үлдсэн жингийн бөхчүүд барилдана.

Эх сурвалож би өөрөө :RD

эндээс харна биздээ
http://217.79.182.227/www.judo-world.ne ... aipei2009/
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Judo

Postby Suugii » Sat May 23, 2009 5:48 pm

Мөнхбаатар ялагдсан байна 8+)
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Judo

Postby Чуугий » Sat May 23, 2009 9:16 pm

Манай эмэгтэйчүүд сайжирчээ.Хуучин Эрдэнэт-Од л ганцаараа медаль аваад ирдэг байсан үе өнгөрсөн байна шүү..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby meesh » Mon May 25, 2009 2:17 pm

Цоомоо wrote:Аваргын аль охинтой нь? Том нь уу, дундах нь уу?


Баагий аварга бишээ...Мөөеө аварга...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9095
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Judo

Postby haka » Mon May 25, 2009 2:46 pm

60д үзсэн Болдбаатар аварга болжээ. Аваргын төлөө KIM Kyong Jin (БНАСАУ)-тай барилдаж ялснаар аваргын болзлыг хангажээ. Өмнөх барилдаандаа БНСУ-ын бөхийг ялсан байна. Хоёр Сонголонгосын бөхчүүдийг ээлж дараалан ялжээ.
:gold :gold

Манайхан ямар ч байсан медалийн арвин ургац хураажээ.
Эндээс ороод харчих. Бүгдийг нь бичих гэснээ залхуурчлаа. :mrgreen:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Judo

Postby Г.Баяраа » Mon May 25, 2009 3:06 pm

Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Judo

Postby BilguunRM » Tue May 26, 2009 6:09 pm

haka wrote:60д үзсэн Болдбаатар аварга болжээ. Аваргын төлөө KIM Kyong Jin (БНАСАУ)-тай барилдаж ялснаар аваргын болзлыг хангажээ. Өмнөх барилдаандаа БНСУ-ын бөхийг ялсан байна. Хоёр Сонголонгосын бөхчүүдийг ээлж дараалан ялжээ.
:gold :gold

Манайхан ямар ч байсан медалийн арвин ургац хураажээ.
Эндээс ороод харчих. Бүгдийг нь бичих гэснээ залхуурчлаа. :mrgreen:


:-D :-D :-D :-D :-D :gold :gold :gold :gold
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Judo

Postby btushig » Sat May 30, 2009 11:03 pm

IJF Grand Slam Moscow 2009 Delhiin tsomd 66kg Tsagaanbaatar altan medali,mon ene jind bas manai bokh Khishigbayar hurel medali avsan.
emegtei 63kg Sainjargal hurel avsan bna.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby Чуугий » Mon Jun 01, 2009 8:46 am

Москвад болж байгаа дэлхийн цомын тэмцээнд
эмэгтэй 48д барилдсан Б.Бат-Эрдэнэ ОХУ-н Наталъя Самойловад ялагдан тэмцээнээ дуусгав.
57д барилдсан Б.Нарангэрэл Ц.Цэрэннадмид нар Португалийн Монтейро Телма ОХУ-н Забдулина Иринад ялагдан тэмцээнээ дуусгав.
63д барилдсан Б.Сайнжаргал эхний даваандаа Францын Чевреюйл Иренег ялан 2-н даваанд Тунисийн Жласии Несриатай барилдан ялж 3-н даваанд Германий Ахренс Клавдиатай барилдан ялж 4-н даваанд Францын Прувотс Мариеллетэй барилдана. Манай бөх хүрэл медалийн болзол хангасан бөгөөд одоо өрсөлдөгчөө ялбал алтын төлөө үзнэ.
70д барилдсан Ц.Цэрэнханд ОХУ-н Денисенкова Екатринатай барилдан ялагджээ.
60 кг Б.Дамланпүрэв (Хүч) эхний даваанд хийлж, 2-н даваанд Узбекийн Собиров Ришодтой барилдан ялагджээ.
66 кг Х.Цагаанбаатар ОХУ-н Величко Алексейг, 2-н даваанд Армяны Тогован Хамбардзумыг ялж 3-н даваанд ОХУ-н Могушков Мусатай баридлан ялж 4-н даваанд Унгарын Унгвари Миклоштой барилдан ялж алтан медалийн төлөө манай 4-н даваанд манай Б.Хишигбаярыг ялж гарч ирсэн Испанийн Уриарте Сугойтой гавъяат Х.Цагаанбаатар алтын төлөө барилдаж ялснаар Москвагийн жүдогийн “Их дуулга” тэмцээний аварга болсон байна.
73 кг О.Болд-Эрдэнэ (Хилчин) эхний даваанд хийлж 2-н даваанд Украйны Сорока Влодимирт ялагдаж тэмцээнээ дуусгав. Г.Пүрэвдорж (Машин механизм) Укбекийн Журакобилов Наврузтай барилдан ялж 2-н даваанд БНСУ-н Ван ки-чунд ялагджээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Tue Jun 02, 2009 4:59 pm

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby El Payaso » Wed Jun 03, 2009 3:50 pm

Цагаанаа гоёо нухсан шүү... 2 торгуульж Юкогоор хожигдож яваад 1 вазари даралтаас бас нэг вазари авч оноогоор цэвэх ялсан... бусдынх нь барилдааныг сайн үзэж чадаагүй финал л үзсэн...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Judo

Postby galaa039 » Thu Jun 04, 2009 3:00 pm

Дэлхийн супер цомын цуврал тэмцээний Монголд болох тэмцээн нь 10 сарын 31--нд болно гэж байна шүү.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Judo

Postby Бамбууш » Sat Jun 06, 2009 8:59 am

Өө Цагаанаа бас овоодоо ингэж нэг тэмцээнд түрүүлдэг юм байжээ.
Уг нь шартай дайчин үздэг нөхөр. Даанч хэт эрт биеэ тоочлоо л доо..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Judo

Postby Чуугий » Sat Jun 06, 2009 12:34 pm

Германы Шинделфинген хотод болсон жүдо бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон манай тамирчид хоёр алт, хоёр хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Нийт 48 орны эрэгтэй 762, эмэгтэй 113, нийт 875 бөх өрсөлдсөн бөгөөд тэмцээний М2 ангиллын 90 кг-ийн жинд хүч үзсэн Д.Батсайхан, М3 ангиллын 66 кг-д зодоглосон Ж.Эрдэнэбилэг нар алтан медаль хүртсэн бол М2 ангиллын 66 кг-д өрсөлдсөн О.Нарангэрэл, 81 кг-д хүч үзсэн У.Эрдэнэбаатар нар хүрэл медалийн эзэн болсон байна.

Монголын жүдочид 2007 онд анх ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням түрүүлж байсан бол өнгөрсөн жил буюу 2008 онд гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэл мөнгөн медаль хүртэж байсан юм. 2009 оны жүдо бөхийн ахмадын дэлхийн аваргад Германы шигшээ багийн тамирчид 27 алт, 29 мөнгө, 47 хүрэл, нийт 103 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн бол Монголын шигшээ багийн тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 13 дугаарт бичигджээ.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Wed Jun 10, 2009 10:56 am

Эрдэнэт-Од гавъяат ээж болжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Fri Jun 12, 2009 9:21 pm

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэрэмжит жүдо бөхийн олон улсын тэмцээний нээлт яг одоо “Бөхийн өргөө”-нд болж байна. Уг тэмцээнд хэд хэд орноос тамирчид хүрэлцэн ирсэн бөгөөд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тэргүүтэй манай шилдэг жүдочид өрсөлдөж байгаа юм. “Бөхийн өргөө”-нд үргэлжилж буй тэмцээн хоёр өдөр болох юм. Хамгийн гол нь тэмцээний нийт шагналын сан 100.000 ам.доллар байгаа нь Монголд болж байсан тэмцээнүүдээс өндөр шагналтайд тооцогдож байгаа юм. Тиймээс энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин таван мянган ам.долларын шагнал хүртэх аж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Sun Jun 14, 2009 3:59 pm

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн нэрэмжит жүдо бөхийн тэмцээн өндөрлөлөө

Эмэгтэй:
48 кг:

1.Ли Жуан /Хятад/

2.Б.Бат-Эрдэнэ /ОБЕГ/

3.Номин /БЗД/

3.Шин Суэн Мин


52 кг:

1.М.Бундмаа /Хүч/

2.Алтангоо /Хятад/

3.Б.Солонго /Хилчин/

3.Т.Амаржаргал /Тэмүүжин/


57 кг:

1.Т.Баттөгс /Хүч/

2.Ц.Цэрэннадмид /Хүч/

3.Т.Мөнгөнтуяа /Алдартан/

3.Хан Ги Пэум /Солонгос/


63 кг:

1.Мөнхзаяа /Хүч/

2.С.Энхзаяа /ОБЕГ/

3.Б.Сайнжаргал /Алдар/

3.Ван Юнхи /Хятад/



70кг:

П.Лхамдэгд /Женко/

Ц.Наранжаргал /Женко/

Э.Аззаяа /Хүч/

3. Занмеллин /Хятад/


-78 кг:

Хан Ли /Хятад/

Ван Тао /Хятад/

Г.Наранчимэг /Алдар/

Б.Мөнхтуяа /Хилчин/


+78 кг:

1.Ван Жиажин /Хятад/

2.Жо Хуэ Жин /Солонгос/

3.О.Жаргалсайхан /Алдар/

3.Я.Согоо /Алдар/



Эрэгтэй:

60 кг:

1.Г.Болдбаатар /Олимп/

2.Д.Алтансүх /Хангарьд/

3.Ч.Болдбаатар /Женко/

3.Б.Дамланпүрэв /Хүч/


66 кг:

1.С.Мияарагчаа /Хүч/

2.Д.Дөлгөөн /Хангарьд/

3.Х.Цагаанбаатар /Женко/

3.Б.Уртбилэг/ Хятад/


73 кг:

Ван Гуй Мэн /Солонгос/

С.Ням-Очир /Хангарьд/

Б.Пүрэвдорж /Хүч/

О.Болд-Эрдэнэ /Хилчин/


81 кг:

1.Г.Түвшинжаргал /Хилчин/

2.Г.Дашдаваа /Хилчин/

3.Амбэсалмаа /Хангарьд/

3.Р.Анхбаатар /Алдар/



90 кг:

1. Б.Ариун-Эрдэнэ /Хангарьд/

2. Э.Энхбат /Хангарьд/

3. Д.Нямхүү /Хангарь/д

3 .Б.Баянмөнх /Хүч/


-100 кг-д

1.Өөдлөх /Хятад/

2.П.Батмөнх /Хүч/

3.Б.Өнөржаргал /Женко/

3.Пак Сун Во /Солонгос/


+100 кг-д

1.До.Ганхуяг /Алдар/

2.М.Өсөхбаяр /Хилчин/

3.Х.Мөнхбаатар /Хүч/

3.Б.Сугаржаргал /Женко/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests