Жүдо

Moderator: Бөхийн модууд

Postby M.Bibby-10 » Mon Apr 16, 2007 10:33 am

Энэ ч сайхан спорт шүү.Багадаа хичээллэдэг байж билээ.Их дуртай.Сайхан сайхан мэх хийнэ гээч.Хүн болгоно л багадаа барилдаж өссөн байдаг шүү дээ.Түүнтэй нэгэн адил би ч бас барилдаж явсан харин оюутан болоод больсон доо.Манай жудочид их дажгүй барилдаад байдаг шүү тээ...Цагаанбаатар байна.Манай нутгийн бөх нутгийн нэрийг ч гаргаж байгаа шүү.
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby sport_l » Wed Apr 18, 2007 5:07 pm

надаа бөхийн спортын төрлүүдээс хамгийн их таалагддаг нь. би тэгж барилдаж өсөөгүй л дээ. тэхдээ л багадаа бандь нартай ана мана үздэг л байсан. мэхнүүд нь их гоё. бас авьяас шаарддагддаг юм шиг ээ
Image
go Bayern & SAS
User avatar
sport_l
 
Posts: 43
Joined: Sat Apr 14, 2007 2:34 pm

Postby traffic » Fri May 18, 2007 12:30 pm

Эхний өдөр дөрвөн медальтай

Кувейтэд болж буй жүдо бөхийн Азийн АШТ-ий эхний өдөр (V.16) монголчууд дөрвөн медаль хүртлээ.
Энэ өдөр нийт найман жингийн барилдаан болсон бөгөөд эмэгтэйчүүдийн +79 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд, -78 кг-д ОХУМ Н.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн -100 кг-д Н.Түвшинбаяр нар аваргын төлөө хүч үзэж, дэд байр эзэлжээ. Мөн 70 кг-д жүдо бөхийн Азийн АШТ-д анх удаа оролцож буй, самбо бөхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Б.Батхишиг хүрэл медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д Э.Энхбат, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа нар хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдал хүлээжээ. Энэ өдөр 2005 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Ариун-Эрдэнэ (90 кг), залуу жүдоч Б.Золбаяр (+100 кг) нар хүч үзсэн бөгөөд 1-2 тойрог барилдсан байна.

Эхний өдөр болсон найман жингийн дөрөвт нь япончууд аваргалсан бол БНСУ-ын жүдочид хоёр алтан медаль зүүжээ.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Жавхлан » Mon May 21, 2007 5:11 pm

Аваргагүй ч амжилттай

Энэ сарын 16-17-нд Кувейтэд жүдо бөхийн Азийн АШТ боллоо. Энэ удаагийн тивийн АШТ нь сонгуульт конгресстой, ирэх олимпод оролцох эрхийн төлөө оноо өгснөөрөө онцлогтой. Тэмцээний өмнө болсон чуулганы талаарх мэдээллийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Кувейтийн дэвжээнд Монголын жүдочид бүтэн багтай очсон ба тэдний тав нь тивийн АШТ-д анх удаа зодоглосон юм. 48 кг-д энэ оны улсын аварга Б.Уранчимэг аргагүй олон улсын тэмцээний туршлага дутаж, төдийлэн хүчтэй биш Тайландын Ванвиса Мүэнжитэд ялагдан тэмцээнээ дуусгасан. Азийн наадмын дэд аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт М.Бундмаа Энэтхэгийн Нинту Чану, Узбекистаны Зинур Жураева нарыг ялаад хэсгийн аваргын төлөө Шы Жүньжед хожигджээ. Улмаар медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд БНСУ-ын Ким Кюн-Окт дийлдсэн байна. Харин Х.Эрдэнэт-Од гавьяат хүрэл медаль зүүлээ. Тэрбээр БНСУ-ын Ли Юн Хи, Тайландын Сонгпрадит, Макаогийн Чин Кай Мэй нарыг цэвэр буулгаж, Японы Айко Сатод хожигдон, Казахстаны Дюссекеноваг ялсан.

70 кг-аас жин уруудаж 63 кг-д зодоглох болсон Ц.Мөнхзаяа V байр эзэлжээ. Тэрбээр эхний тойрогт Афганистаны Лина Айнаг хожоод, БНСУ-ын Кон Жа Ёнд торгуулиар ялагдсан байна. Дагах барилдаанд Хонконгын Ченг Вай Юй, Тайванийн Ван Чин Фан нарыг буулгаж авсан ч хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Хон Ок Соныг барсангүй. 70 кг-д гавьяат тамирчин Б.Батхишиг эхний тойрогт хийлж, Тайванийн Ли Ван Чинийг хожин, Японы Асүка Окад ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө барилдаанд Туркменистаны Насиба Суркееваг буулган авч, тивийн АШТ-д анх удаа зодоглоод шагналын тавцанд гарлаа.

-78 кг-д П.Лхамдэгд Тайландын Пичайпат, Японы Күмико Хориэ нарыг цэвэр буулгаад БНХАУ-ын Лью Шүд хожигдон мөнгөн медаль зүүв. Түүний хувьд 2005 онд Ташкентад болсон тивийн АШТ-д тавдугаар байр эзэлж, Дохагийн Азийн наадамд хүрэл зүүн, амжилт нь шат шатаар ахисаар байна.
+78 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд Тайванийн Цай Шү-Я, Сирийн Ола Диаб, Тайландын Нирам Промтан нарыг ялаад аваргын төлөө, дэлхийн аварга Мидори Шинтанид хожигдсон. Тэрбээр үнэмлэхүйд мөн зодоглож, Японы Маи Татэяма, Казахстаны Гульжан Иссанова нарт ялагдан V байрт орсон байна. Ийнхүү манай эмэгтэй жүдочид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн багийн дүнгээр Япон, БНХАУ-ын дараа гуравдугаарт оржээ.

Эрэгтэйчүүдийн хувьд хоёр мөнгөн медаль хүртлээ. 66 кг-д гавьяат тамирчин Х.Цагаанбаатар аваргын төлөө барилдаанд өмнө нь хоёр ч удаа ялж байсан БНСУ-ын Бан Гүй Манд торгуулиар дийлджээ. Өмнөх тойргуудад тэрбээр Тайванийн Хуан Хан-Мин, БНХАУ-ын Ли Ян, Туркменистаны Г.Нурмухаммедов, Саудын Арабын Абдул Альхазми нарыг цэвэр ялжээ. Харин -100 кг-д Н.Түвшинбаяр Тайванийн Чан Вэй Чинь, Афганистаны Б.Мохамед, Казахстаны А.Маразыков, Ираны Аббас Фаллах нарыг цэвэр орхиод Японы Такамаса Анаид хожигдсон байна. Манай бөхийг ялж түрүүлсэн Т.Анаи энэ тэмцээний шилдэг жүдочоор тодорч, “Иппон трофи” шагнал хүртжээ.

+100 кг-д залуу тамирчин Б.Золбаяр (энэ оны УАШТ-д –100 кг-д түрүүлсэн) Ираны Халаф Мохамед, Тажикистаны Хо Магмадин нарт хожигдож тэмцээнээ өндөрлөв. Тэрбээр тажик жүдочийг вазари үнэлгээгээр хожиж явсан ч гэнэ алдан даралтад орж ялагджээ. Үнэмлэхүй жинд Б.Золбаяр БНСУ-ын Ким Сун Бумд эхний тойрогт хожигдсон байна.

90 кг-д 2005 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Ариун-Эрдэнэ ганцхан тойрог барилдлаа. Эхний тойрогт БНХАУ-ын Хө Янжүд кокагаар хожигдсон ба нанхиад жүдоч дараагийн даваанд БНСУ-ын Чой Сүн Хог барсангүй.

81 кг-д Э.Энхбат эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Филиппиний Жон Байлоныг цэвэр хожжээ. Удаах барилдаандаа Японы нэртэй бөх Такэши Онод торгуулиар ялагдсан байна. Торгуулийн тойрогт Казахстаны Руслан Актаевт юко, кока үнэлгээгээр хожигдож яваад хөмрөх мэхээр цэвэр ялж медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон ба Узбекистаны Е.Ахбаровт нэмэлт цагт үнэлгээ алдан дийлдсэн байна.

73 кг-д С.Ням-Очир мөн хүрлийн оосроос атгаад алдсан бол 60 кг-д хүч үзсэн Ч.Болдбаатар мөн медалийн төлөө барилдав. Түүний сугалаа сайхан таарч Катар, Вьетнамын бөхчүүдийг хожсон ба БНАСАУ-ын Ри Чоль Рёныг ялжээ.
Кувейтийн тэмцээний дараах байдлаар эрэгтэйчүүдийн 66 кг, 81 кг, -100 кг, эмэгтэйчүүдийн 57 кг, -78 кг, +78 кг-д олимпийн эрх авах магадлал өндөр байна. Азийн жүдочид 14 цуврал тэмцээнээс оноо цуглуулж, тэргүүлсэн бөхчүүд Бээжинг зорих эрхтэй болох ба зургадугаар сард Иранд эрэгтэйчүүдийн тэмцээн болох юм.

ТЭМЦЭЭНЙИ ДҮН

Эрэгтэй

60 кг (24): 1.Ришод Собиров (Узбекистан) 2.Хажахонзадех (Иран) 3.Чой Мин Хо (БНСУ), Базарбек Донбай (Казахстан) 5.Ч.Болдбаатар (Монгол), Элса Майраши (Саудын Араб)
66 кг (28): 1.Бан Гүй Ман (БНСУ) 2.Х.Цагаанбаатар (Монгол) 3.Тошиаки Үмэцү (Япон), Араш Миресмаэли (Иран) 5.Г.Нурмухаммедов (Туркменистан) Абдул Алхазми (Саудын Араб)
73 кг (23 бөх): 1.Пак Жинь Сун (БНАСАУ) 2.Расул Бокиев (Тажикистан) 3.Чень Шү (Тайвань), Сокур Муминов (Узбекистан) 5.С.Ням-Очир (Монгол)
81 кг (20 бөх): 1.Ён-Ү Квон (БНСУ) 2.Шералий Бозоров (Тажикистан) 3.Такэши Оно (Япон), С.Ахбаров (Узбекистан) 5.Э.Энхбат (Монгол)
90 кг (18):1.Чой Сүн Хо (БНСУ) 2.А.Нематулло (Тажикистан) 3.Максим Раков (Казахстан), Даниэл Бабаев (Кыргызстан)
-100 кг (18):1.Такамаса Анаи (Япон) 2.Н.Түвшинбаяр (Монгол) 3.Юү Кван Сүн (БНСУ), А.Маразыков (Казахстан)
+100 кг (15):1.Абдул Тангриев (Узбекистан) 2.Халаф Мохамед (Иран) 3.Шиньи Катабүчи (Япон), Ким Сун Бум (БНСУ)
Үнэмлэхүй (15): 1.Шиньи Катабүчи (Япон) 2.Махмуд Сейед (Иран) 3.Ким Сун Бум (БНСУ), Ербол Юссупов (Казахстан)

Эмэгтэй

48 кг (14): 1.Эми Ямагиши (Япон) 2.Ким Ён Ран (БНСУ) 3.Пак Ок Сон (БНАСАУ), Хумужам Деви (Энэтхэг) 5.Ванвиза Муэнжит (Тайланд), Ян Шуан (БНХАУ)
52 кг (12): 1.Пак Мён Хуй (БНАСАУ) 2.Шы Жүньже (БНХАУ) 3.Ким Кюн Ок (БНСУ) , Нацүко Кимижима (Япон) 5.М.Бундмаа (Монгол), Шолпа Калиева (Казахстан)
57 кг (17): 1.Айко Сато (Япон) 2.Шү Янь (БНХАУ) 3.Х.Эрдэнэт-Од (Монгол), Ли Юн-Хи (БНСУ) 5.Ж.Дюссекенова (Казахстан), Эсти Ливанен (Филиппин)
63 кг (15): 1.Ёшиэ Үэно (Япон) 2.Доу Шумэй (БНХАУ) 3.Хон Ок Сон (БНАСАУ), Кон Жа Ён (БНСУ) 5.Ц.Мөнхзаяа (Монгол)
70 кг (12): 1.Асүка Ока (Япон) 2.Бан Жуань (БНХАУ) 3.Б.Батхишиг (Монгол), Ким Ми Жүн (БНСУ)
-78 кг (8): 1.Лью Шью (БНХАУ) 2.П.Лхамдэгд (Монгол) 3.Хориэ Күмико (Япон), Чо Хюнь-Жү (БНСУ)
+78 кг (10): 1.Мидори Шинтани (Япон) 2.Д.Цэрэнханд (Монгол) 3.Юань Хуа (БНХАУ), И Жүн-Юн (БНСУ)

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jun 04, 2007 3:41 am

Н.Түвшинбаяр: Жүдод бүх анхаарлаа хандуулна

Сүүлийн хоёр жилд Монголын жүдогийн нэгэн үе солигдож, шигшээ багт залуучууд хүч түрэн орж ирсэн билээ. Шилжилтийн үе гэдэг юунд ч хүнд байдаг бөгөөд харин залуу жүдочид Монголын спорт сонирхогчдод энэ бэрхийг мэдрүүлэлгүй, амжилтаар бэлэг барьсаар буй. Тэдгээр залуучуудын нэг нь -100 кг-д хүч үздэг Найдангийн Түвшинбаяр.
Бөхийн өлгий Булган аймгийн Сайхан сумын уугуул тэрбээр сүүлийн нэг жилд Азийн наадам болон тивийн АШТ, Европын цувралуудад гялалзтал барилдаж, цөөнгүй медаль цуглуулсан. Ингэхдээ зүгээр нэг сугалааны азаар гүйгээгүй, тив, дэлхийн шилдгүүдтэй гар зөрүүлж шагналын тавцанд гарсан бөлгөө. Саяхан Кувейтэд болсон Азийн АШТ-д зодоглож, мөнгөн медаль зүүсэн.


-Анаитай урьд нь барилдаад ялагдсан байх аа?
-Дохагийн Азийн наадын дараа БНСУ-ын Сүвонд болсон оюутны ДАШТ-д хожигдсон. Дөрөвдүгээр сард бүх Японы АШТ-д барилдахыг нь харсан. Түрүүлсэн Сүзүкитэй их ойрхон үзээд хожигдож байна лээ. Техниктэй, сайн тамирчин.

-Япончууд дотроо хэр өрсөлддөг юм байна? Тэр тэмцээнийг үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-32 бөх бүх Японы АШТ-д барилдсан. Тэнд бараг цэвэр ялалт гараагүй. Жигдхэн тэнцүү жүдочидтой юм билээ. Цэвэр ялалт гарахгүй ч их гоё үзүүштэй барилдаанууд болсон.

-Өнгөрсөн жил зүүн Азийн АШТ, Азийн наадам гээд хэд хэдэн тэмцээнд +100 кг, үнэмлэхүй жинд барилдсан. Үндсэн жингээсээ дээш үзэхээр тодорхой хэмжээгээр ур чадвар ахисан биз?
-Тэгэлгүй яах вэ. Ноднин манай +100 кг-ийнхан үндэсний бөхдөө түлхүү анхаараад жүдог орхигдуулсан. Энэ нь надад нэг талаар том хичээл болсон.

-Азийн наадамд хоёр удаа хүрлийн төлөө үзээд мултарсан. Тэр үед хэрэв -100 кг-д барилдсан бол гэсэн бодол төрж байв уу?
-Адилхан л хүн юм чинь аль жинд барилдах нь хамаагүй. Ойролцоо жинтэй бөх бол арай өөр үзэж болох л юм. Гэхдээ -100 кг-д ороод +100 кг, үнэмлэхүйд үзүүлсэн амжилтаа гаргах байсан эсэхийг хэлж мэдэхгүй. Эхний тойрогт ялагдчих байсан ч юм бил үү.

-Дохад +100 кг-д түрүүлсэн БНСУ-ын бөхөд будлиантайхан ялагдсан гэсэн. Уул нь тэгэхэд шүүлтэд видео бичлэгийг туршилтаар хэрэглэж байсан даа?
-Тэр үед бичлэг үзээд Солонгосын бөхөд ялалт өгсөн. Сая Азийн АШТ-ий үеэр шүүгчид тэр барилдаанд миний ялалт байсныг хэлж байна лээ. Тухайн үед солонгос шүүгчид үр дүнд нөлөөлсөн гэсэн.

-Энэ оны эхээр Европын цувралуудад оролцсон. Ази, Европын жүдочдын ялгаа хэр юм бэ?
-Азийнхан бариа, зөрөөн дээр мэх хийдэг. Харин европчууд ерөнхийдөө тэвэрч шидэж, хөл тавина. Монголчуудтай барилдаан таармаар санагдсан.

-Ингэхэд жүдо бөхөөр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-2001 онд аймагтаа Спорт хорооны дасгалжуулагч Эрдэнэ-Очирын удирдлагад анх бөхөөр хичээллэсэн. 2002 онд “Аварга” БТДС-д жүдогийн ангид ороод гавьяат тамирчин Х.Болдбаатар, ОУХМ Д.Маралгэрэл нарын шавь болсон.

-УАШТ-д хэдэн жил оролцов? Олон улсын тэмцээнүүдэд овоо барилдчихдаг ч дотооддоо түрүүлээгүй санагдах юм.
-2003 оноос насанд хүрэгчдийн УАШТ-д барилдаж эхэлсэн. Эхний жилдээ 81 кг-д хүрэл медаль авсан. 2004 онд 90 кг-д түрүүлсэн. 2005 онд гэмтлийн улмаас өнжөөд сүүлийн хоёр жил хүрэл медаль дээр буугаад байна.

-Дунд жинд хүч үздэг байхдаа жин хэр хасдаг байсан бэ? Одоо “турах” зовлонг хэр амсаж байна даа?
-Эхлээд бараг 90 кг-аас 81 кг рүү хасдаг байлаа. Тэгээд жин өгссөн. 2004 оны сүүлчээр Чиндаогийн ОУТ-д оролцохдоо гартаа гэмтэл аваад нэг жил барилдаагүй. Энэ үед жин нэмэгдээд одоо 103 кг-тай байна. Хоол, ундаа тохируулаад жиндээ орчихдог.

-Аливаа тамирчинд анхны медаль, анх удаа хилийн дээс алхсан зэрэг нь урам өгч, дурсамж үлдээдэг…
-2001 онд Эрдэнэтэд Д.Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээнд анхны медалиа авч байлаа. 2004 оны олимпийн дараа болсон Чиндаогийн ОУТ-д оролцож, анх харийн дэвжээнд гарч үзсэн. Тэр тэмцээнд аваргын төлөө барилдахдаа гараа гэмтээгээд нэг жил бэлтгэл хийгээгүй.

-Барилдааныг чинь харахад өрсөлдөгчдөө бярдах аястай байдаг. Хүчний бэлтгэл хэр хийдэг вэ?
-(инээв). Барилдааны бэлтгэл л хийдэг дээ. Хүчний бэлтгэлийн тухайд штанг, төмөр ер өргөдөггүй, гар дээр суниалт төдийгөөр хийдэг.

-Ямарваа тамирчны амжилтад удмын нөлөө тодорхой хэмжээгээр бий?
-Миний хувьд хоёр талдаа бөхийн удамтай. Нутаг орондоо хүч үзэж явсан бөхчүүд байсан гэдэг. Сайхан сум хүчит бөхөөрөө алдартай. Сумын наадамд улсын арслан, заанууд зодоглодог байсан.

-Өнгөрсөн жил улсын наадамд хүчтэй заанаар дөрөв давж, начны даваанд барилдаад үзчихсэн. Ш.Уламбаяр начинтай тэнцүүхэн үзээд унасан даа?
-Цол авах ёсгүй л байсан юм байлгүй дээ. Уул нь барьц сонгуулаад тавингуут нь хонгодох гээд суначихсан. Жаахан яарсан тал бий.

-Тэр наадмаар өөрийг чинь харахад унасан ч давсан ч П.Сүхбат гарьд шиг инээгээд явж байсан. Аймгийн арслан цол аваад удаагүй болохоор энэ унаандаа төдийлэн харамсахгүй байгаа юм болов уу гэж бодогдож байлаа?
-Мэдээж давна л гэж барилдана. Ялангуяа улсын наадмын тавын даваанд гарна гэдэг тун их хариуцлага. Ийм даваанд уначихаар харамсалгүй яах вэ. Гэхдээ тэнд байгаа том цолтнуудаа хүндэлж, тэр сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахгүй байх хэрэгтэй.

-Түүнээс хойш шил шилээ дарсан тэмцээнүүд болж, тэр бүгдэд оролцоод зав бага байгаа нь дамжиггүй. Гэхдээ Монголд байхдаа үндэсний бөхийн барилдаанд зодоглохгүй байх юм?
-Олимп дөхчихлөө, жүдод л бүх анхаарлаа хандуулна даа. Үндэсний бөх барилдахаар бэртлээ сэдрээчих гээд байдаг юм. Гэхдээ наадмаар гаралгүй яах вэ.

-Сүүлийн үед хүнд жингийнхэн үндэсний бөхдөө түлхүү анхаараад, их спортоор дайвар байдлаар хичээллэж байна. Харин таны хувьд үүний эсрэг юм шиг…
-Тийм ээ. Би жүдог эн тэргүүнд тавьдаг.

-Азийн жүдочид 14 цуврал тэмцээнээс цуглуулсан оноогоор олимпийн эрхээ авна. Энэ “сунгаанд” өнгөлөх итгэл хэр байна даа?
-Азийн наадамд Ц.Очирбат ах VII байр эзэлж оноо авсан. Би сая тивийн АШТ-ээс мөнгөн медаль авч 30 оноо нэмлээ. Энэ жилийн ДАШТ-д эхний зургаан бөх шууд эрхээ авна. Үүнд Азийнхан багтвал төдий хэрээр тив дэх өрсөлдөөн багасна. Дараа жилийн Азийн АШТ-д оноог хоёроор үржих болохоор тэнд амжилтаа давтчихвал бараг эрхээ авах болов уу. Ерөнхийдөө 100 оноотой байхад эрхээ халаасалчих байх.

-Олон тэмцээнд тив, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн шагналын тавцанд зогсоход нэг талаар бахархмаар санагдавч нөгөөтэйгүүр өөрийн хүрч болох амжилтаа хардаг биз?
-Адилхан л гар, хөлтэй хүн. Тиймээс өөрийгөө дайчилж, бэлтгэл сургуулилтаа базаавал хүрэхгүй амжилт гэж үгүй. Гагцхүү энэ бүгд хувь хүнээс өөрөөс нь л шалтгаална.

-Барилдааныг нь харж явдаг, шүтдэг жүдоч бий юу?
-Тухайлан нэг хүнийг онцлолгүй, бүх л жүдочийн барилдааныг харж, түүнээс өөртөө тохирох арга техникийг сурч авахыг эрмэлздэг.

-Жүдочид арга барил төстэй болохоор самбогоор давхар барилдах нь бий. Таны хувьд төдийлэн самбогоор хүч үздэггүй байх аа?
-Тэмцээн уралдаанд оролцох тусам л ур чадвар ахина шүү дээ. Би самбын УАШТ-д хоёр удаа хүч үзээд, мөнгө, хүрэл медаль авсан.

Шигшээ багийн жүдочид олимпийн эрхийн оноо олгох цувралын нэг Ираны ОУТ-д оролцохоор бэлтгэлээ шамдан базаасаар. Багш, дасгалжуулагчид дор хаяж зургаан бөх “Бээжин-2008”-ыг зорих эрхтэй болно хэмээж буй. Дор хаяж гэдэг нь найдвартай эрх авах хүний тоо. Н.Түвшинбаярын хувьд үүнд багтаж буй билээ. Монголын хүнд жингийн шилдгүүд ерөнхийдөө 30 нас гартлаа жигд хүч үздэг. Тэгэхээр энэ залуугийн өмнө арваад жил барилдах ирээдүй хүлээж байгаа. Түүнд хүссэн амжилтдаа хүрч, тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулахыг хүсье.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby M.Bibby-10 » Fri Aug 17, 2007 3:33 pm

B]Бразилын Сан-Паулуд болсон Дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд манай Пара жүдочид оролцоод ирлээ. 63 кг-ийн жинд Б.Хашцэцэг 7 байр, 81 кг-д Д.Ганбат 12-р байрт орж "Бээжин-2008"-ийн эрхээ өвөртөллөө.[/B]
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby A.I.T » Mon Sep 17, 2007 7:08 am

За даа....Манай жудочид өөрсдийнхөө хэрээр л барилдацгааж байх шив дээ......Цагаанаа,Түвшинбаяр,Цэрэнханд гурав л Олимпын эрхээ өвөртөллөө....Цагаанаа одоо Гүрж бөхтөй хүч үзэлцэнэ....Хэрэвээ ялвал цаашаа аваргын төлөө барилдах юм....Цагаанбаатар маань одоо алтан медал авчаасай билээ.....
Түвшээ арслан,Цэрэнханд хоёр хүрэл зулгаачуул бас учиртай.....

Аллен Айверсон ба Давид Бэкхам
User avatar
A.I.T
Айверсон фэн
 
Posts: 474
Joined: Tue Dec 06, 2005 12:30 am

Postby mick » Mon Sep 17, 2007 5:40 pm

Ямар сайт байна?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Цоомоо » Mon Sep 17, 2007 6:09 pm

Тийм мэдээлэлтэй ямар ч сайт байхгүй.
Ганц үлдсэн найдвар Цагаанбаатар медальгүй байна.
Сүүлийн өдрийн медальтнууд нэг иймэрхүү.
Япончууд 3 алт авч. Тэр дунд алдарт Тани дахин дэлхийн аварга болжээ.
60 кг-ын жинд:

1. Рубен Хоукс (Голландия)

2. Нестор Хергиани (Грузия)

3. Хо Чой Мин (Корея) и Людвиг Пашнер (Австрия)

Оупен

1. Ясуки Мунета (Япония)

2. Юрий Рыбак (Белоруссия)

3. Мэтью Батаилле (Франция) и Абдулло Тангриев (Узбекистан)

Женщины

48 кг

1. РуокоТани (Япония)

2. Яне Бермо (Франция)

3. Алина Думитру (Румыния) и Фредерик Жосине (Франция)

Оупен

1.Маки Цукада (Япония)

2. Люция Полаудер (Словения)

3. Елена Иващенко (Россия) и Анне Софи Мондье (Франция)
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Suugii » Mon Sep 17, 2007 7:26 pm

Манайхаас Цагаанбаатар Түвшинбаяр нар 5-р байр Цэрэнханд 7 эзэлж Олипын эрх авлаа. Дэлхий аваргын эхнийн 8-д багтсан тамирчид олисмпын эрх авч байгаа билээ... Медал аваагүй ч гэсэн эрх авлаа. шинээр 1 хүн нэмж эрх авлаа бусад нь оноогоо ахиулсан байх гэж найдаж байна даа... миний тооцоогоор 5 жүдоч олимп-д орох эрхээ үндсэндээ авлаа урд 4 тамирчин оноо нь бараг болсон гсэний дотор цагаанаа байсан бөгөөд одоо түвшээ нэмэгдэж байна.
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Postby erka2 » Tue Sep 18, 2007 2:01 am

User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Postby sukhee » Tue Sep 18, 2007 8:03 pm

unshiv
User avatar
sukhee
 
Posts: 47
Joined: Fri Jul 27, 2007 5:24 pm

Postby kayo » Tue Sep 18, 2007 11:18 pm

Tsagaanaa gantsaaraa l erh avsan baina shdee.

Tserenhand,Tuvshibayar 2 chini unemlehui jin,olimpd unemlehui jin baidaggui uchir avaagui yom shig baina
kayo
Барса фэн
 
Posts: 8908
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Barcik » Wed Sep 19, 2007 8:40 am

"Barca" wrote: Тэр дунд алдарт Тани дахин дэлхийн аварга болжээ.

Тани Рёоко нээрээ аймаар юм аа... Хvvхэд тєрvvлж нэлээн удаан барилдахгvй байж байгаад л, буцаж ирээд л Дэлхийн аварга айн?! :-D
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Postby meesh » Mon Sep 24, 2007 3:38 pm

Үндэсний ТВ-р Цагаанаагийн барилдаан гарсан.9 кг хасч барилдсан гэхэд уул нь алж байна лээ шд.Эхлээд Пан Америкийн аварга Аргентинийг цэвэр, дараа нь бас Дэлхий цомын аварга Кубыг бас цэвэр, тэрний дараа дэлхийн аварга Солонгосыг мэх хийнгүүт нь маш гоё эргэлдэж дээр гарч цэвэр, дараагийн тойрогт ДАШТ 2000 хэд гэчвэ Гуржийг хамаагүй илүү үнэлгээтэй явж байгад минут 20 сек үлдэж байхад тийм юм хийж үүрэх гэж байгаад доор нь орчихсон бараг хоёр торгуулсан ч ялах байсан зугтаагаад л байсан бол ялчихгүй юу.Ялсан бол шууд алтын төлөө байлаа.Нөгөө гүрж баярлаад сүйд болж байна лээ.Тэгээд хүрлийн төлөө 8мин дараа шууд барилдсан чинь сэтгэлзүйн дарамтаасаа гарч чадахгүй шал дэмий барилдаж ганц үнэлгээгээр хожигдож байна лээ.Бас л сэтгэлзүйн бэлтгэл муу байгаа харагдана лээ.Уг нь ч хонгодоод л үүрээд л алж байна лэээ дээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Цоомоо » Tue Sep 25, 2007 8:35 pm

Угаасаа баавраасаа болж медальгүй ирлээ гээд жүдогийнхон ярьж байна лээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby 1220 » Wed Sep 26, 2007 9:02 am

Овоо баавар гар шүү
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby avarga » Wed Sep 26, 2007 1:25 pm

Judo ch uul ni huniig ongiroo bolgodog sport bish dee. Zuvhun meh hiij, yalahaas gadna olon zuil judod bdag. Ursuldugchuu hundleh, uuriiguu hundleh, herhen biye zuv avch yavah geed l olon yum bii... Tsagaanaa zuvhun barildaaniig ni l sursan bololtoi. tegeed ch mongoliin dasgaljuulagch nar yamar uuniig zaah bish dee. Yaj meh hiij unagah ve? gedgiigl zaadag baih. Jinhene judogiin eh oron Japanii judochid bol bugdii ni ezemshsen bdag. Olymp,delhiin uchnuun avarga judochid hurtel hichneen daruuhan bdag bilee. Getel Tsagaanaa Olympoos gants hurel avchaad bugdiig yaldag diildeg gej ongirch bolohgui l dee. Etssiin etsest yalagdal l bol yalagdal. Iluu bgaad yalagdana uu, esvel nusaa suga shiduulne uu yag l ur dun ni ijil. Ongirch bgaad yalagdchaad ir gej Tsagaanaad itgej zardal mungiig ni ugch yavuulaagui ni lav... Yur ni ch tegeed tamirchin hunii zamnal tiim ch urt bish shuu dee. Odoo yay gehev. Neg bolomjiig ingeed uuruusuu bolj aldaj bgaam daa.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby avarga » Fri Oct 26, 2007 12:17 pm

Улсын заанууд US OPEN-д зодоглов
Аравдугаар сарын 21-нд болсон жүдо бөхийн Америкийн аварга шалгаруулах ахмадын нээлттэй тэмцээнд манай улсаас гурван бөх оролцож, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртлээ. Эрэгтэйчүүдийн 45-49 насны +100 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын заан С.Хүрэлбаатар Хавайн бөх Деррик Керрт ялагдан мөнгөн медаль зүүсэн бол энэ жингийн хүрлийг Ж.Ганболд заан авчээ. Энэхүү тэмцээнд 16 орны жүдочид хүч үзсэнээс медалийн ихэнхийг эзэн орны бөхчүүд хамсан байна.

Таван цагариг
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Judo

Postby robi » Mon Mar 24, 2008 2:05 am

Монгол Оросын жvдочид 240 саяын тєлєє халз тулалдана

Афины тэнгэрт Монголын далбааг мандуулж байсан жvдо бєхийн vндэсний шигшээ багийн тамирчин Х.Цагаанбаатар, жvдо бєх тэргvvлэгч спорт гэдгийг батласан. Yнэхээр ч жvдогийн vе vеийн тамирчид спортынхон дунд “цойлж” анхдагч болсоор ирсэн тvvхтэй. Тиймээс ч энэ удаа жvдочид анхдагч гэдгээ батлахаар зориг шулууджээ. Тэд урьд ємнє нь зохиогдож байгаагvй тvvх болон vлдэхvйц нvсэр тэмцээнийг зохиохоор боллоо. Энэ сарын 30-нд “Аса” циркт 15 цагаас “ Монгол Оросын жvдо бєхийн vндэсний шигшээ багийн халз уулзалт”-д 14 тамирчин, долоон жинд 240 сая тєгрєгийн тєлєє халз тулалдана.

Бооцоот тэмцээнийг Монголын жvдо бєхийн холбооны ерєнхийлєгч Х.Баттулга санаачлан, ОХУ-ын жvдо бєхийн холбооны ерєнхийлєгчид хvсэлтээ тавьснаар тэмцээн зохиогдохоор болсон байна. Тэмцээнийг Монголын жvдо бєхийн холбоо зохион байгуулж, “Талх чихэр” ХХК, “Хаан хvнс” ХХК ивээн тэтгэж байгаа юм байна. Уншигчдад тэмцээнд халз тулалдах тамирчдыг сонирхуулъя.
1. 60 кг Т. Болдбаатар - Евгений Станиев /дэлхийн цомын алт мєнгє хvрэл медальт/
2. 66 кг С.Миярагчаа – Ш.Мерхотуров /ОХУ-ын хоёр удаагийн аварга/
3.73 кг Х.Цагаанбаатар-Констанин Зарыцкий /Дэлхийн цомын мєнгєн медаль, Европын багийн аваргын хvрэл медальтай/
4. 81 кг Р.Анхбаатар-Ульяам Рагшмяа / 2007 оны ОХУ-ын аваргын мєнгєн медальт/
5. 90 кг Б.Ариун-Эрдэнэ-Тагир Хайвбулаев /Европын аваргын хvрэл медаль, ОХУ-ын аварга /
6. -100кг Н.Тvвшинбаяр-Руслан Катимов /Европын аварга, дэлхийн цомын аварга/
7. +100 кг А.Давааням-Александр Михайлен /Дэлхийн гурван удаагийн аварга/
Манай тамирчдын чансааг харуулах, олимпын ємнє сэтгэл санааг нь дээшлvvлж, урам єгч, зоригжуулахаар жvдо бєхийн холбооноос ийн шийдлээ.
Дашрамд билетийн vнэ 10 мянган тєгрєг бєгєєд олимпод оролцох жvдочдод хандивлах юм байна.
У.Бадам
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Re: Judo

Postby chukcha2002 » Mon Mar 24, 2008 10:46 am

Гоё юм болох нь дээ. Цагаанбаатар бүр 73-т үзэх нь. Түвшинбаяр чинь -100д лаг барилдаад байгаа гэсэн.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Judo

Postby mick » Mon Mar 31, 2008 12:43 pm

Цагаанбаатар мяа байна лээ...Оросын цэргийн аваргаас нэг ч оноо авч чадаагүй...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Judo

Postby avarga » Mon Mar 31, 2008 10:37 pm

Михайлин Монголын өмнөөс олимпод барилдана
(2008-03-31)

Өчигдөр Улсын циркт болсон Монгол-ОХУ-ын жүдогийн шигшээ багийн бооцоот халз барилдаан манай орны спортын түүхэнд шинэлэг зүйл болсон билээ. Гэхдээ үүнээс илүү дуулиант үйл явдал тэмцээний дараа тохиолоо.

ОХУ-ын багийн супер од, дэлхийн гурван удаагийн аварга Александр Михайлинд МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын нэр дээр барилдах санал тавихад нааштайгаар хүлээн авчээ. МЖБХ-г удирдах болсноос хойш энэ спортыг хөгжүүлэхийн төлөө багагүй хөрөнгө зарцуулж, их үйлийг бүтээсэн түүний хувьд бооцоот тэмцээнийг Монголд зохион байгуулсан давхар зорилго нь энэ байжээ.

Олимпийн мөнгө, хүрэл медальт Тамерлан Тменов Рио-де-Жанейрод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ халаасалсан ба Михайлин үнэмлэхүйд зодоглон хоосон хоцорсон юм. Энэ нь Бээжингийн олимпод хүнд жинд хэн барилдахыг ерөнхийдөө шийдсэн гэж болно. Х.Баттулга ерөнхийлөгч энэхүү үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, олимпийг мөрөөссөн одыг урвуулахаар шийджээ. Михайлиний хувьд 1978 оны наймдугаар сарын 18-нд төрсөн бөгөөд 30 насныхаа ойд өөртөө олимпийн алтыг бэлэглэх боломж гарсанд тун баяртай буй гэнэ. Одоо гагцхүү хоёр талын аман тохиролцоог хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх л үлдлээ.

МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүний давуу байдлаа ашиглан ойрын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт асуудлыг дэвшүүлэн тавих ажээ. Монгол Улсын хуулиар хоёр улсын давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд таван жил тогтвортой оршин суусан хүн Монгол Улсын иргэн болох заалттай гэнэ. Хэрэв Ерөнхийлөгч Н.Энхбаяр үүнийг хүлээн авч нааштайгаар шийдэх аваас Михайлин дөрөвдүгээр сарын сүүлчээр БНСУ-ын Жэжүд болох Азийн АШТ-д оролцох юм. Тус тэмцээний аварга нь “Бээжин-2008” олимпод хүч үзэх эрх авах билээ.

Михайлин ийнхүү Монголын иргэн болох саналыг шууд зөвшөөрсөн нь түүний сайн найз, чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга Давид Мусульбес Словакийн харьяалалтай болсон явдал нөлөөлсөн хэмээн тэр өгүүллээ. Мөн алдарт аварга Москвад сурдаг монгол бүсгүйтэй гурван жил хамт амьдарч буй ажээ.

Таван цагариг
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Judo

Postby avarga » Mon Mar 31, 2008 10:39 pm

Михайлин барилдвал Олимпын медаль бол найдвартай авчирна. Харин алт авах болов уу яах бол, ямар ч байсан ойрд сонссон хамгийн сайхан мэдээ байлаа.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Judo

Postby erka2 » Tue Apr 01, 2008 5:43 am

4sariin 1eeen
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests