Жүдо

Moderator: Бөхийн модууд

Жүдо

Postby Цогоо » Wed Mar 29, 2006 3:46 am

Saya 3 sariin 25-26nd Macaud Olon Ulsiin chanartai Judogiin temtseen bolloo. Manaihaas 7 tamirchin medal avlaa. 3 hurel, 3 mongo, 1 alt. Ene talaar delgerengui medeelel bolon zurgiig mongold ochihleeree tavinaa. Manaihan ihevchlen zaluuchuud irj barildsan bolood ter uu medaliin tolooh barildaanuudad baga zereg turshlaga dutaj bh shig bn lee. Uul ni bol 3 alt haragdaj l baisan daa gej...
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 17547
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby L.U.S » Wed Mar 29, 2006 12:53 pm

Сайн байна штээ. Амжилттай оролцож медаль авсан жудогийн баг тамирчиддаа баяр хvргэе. Хэр олон тамирчин явсан юм бол. Шигшээгийнхэн маань явсан биздээ. Tsoks тэмцээнийг нь vзсэн vv...
Сэтгэл зvрхээ дага...
User avatar
L.U.S
Гоо марал
 
Posts: 104
Joined: Tue Dec 13, 2005 1:29 pm
Location: ~Хvй Мандал~ дэвжээ

Postby Nomer 7 » Sun Apr 02, 2006 1:54 am

ZAA Judo undesnii bagiin ahlah dasgaljuulagch boloh Nasantogtoh ah chin minii Uwuugiin Tursun duu shuudee.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby YounG » Sat May 06, 2006 5:17 pm

намайг хех хотод сурдаг байхад насантогтох багш шигшээгийнхэнтэй ирчихсэн би едер болгон очиж бэлтгэлийг нь хардаг байж билээ
YounG
 
Posts: 8
Joined: Sat May 06, 2006 12:37 am
Location: Таны хажууд

Postby Khosoo » Sat May 06, 2006 6:26 pm

дипрем тэгүл дамийл багшийн бас хамаатан болж таарахнээ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4134
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nomer 7 » Mon May 08, 2006 12:29 am

Khosoo wrote:дипрем тэгүл дамийл багшийн бас хамаатан болж таарахнээ



би ач хvvн шд ээ
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

***

Postby 666666 » Mon May 08, 2006 10:00 am

hey, yaasan bee??? Tsogoo Macao iin tukhai medeeldeg baatar,,,
Judo ch goy sport shvv! zia tegeed hvleej l baigaa shvv...
666666
 
Posts: 1
Joined: Mon May 08, 2006 9:53 am

Postby avarga » Wed Sep 20, 2006 8:38 pm

Ирээдvйн шилдэг жvдочдыг Д.Нармандахын тэмцээн тодрууллаа

(2006.09.20)


1996 он. Хvн тєрєлхтний эв найрамдал, нєхєрлєлийн бэлгэдэл Атлантын олимпийн наадмын жил. Атлантын олимпийн наадмын жvдо бєхийн дэвжээнд Монголын жvдоч Доржпаламын Нармандах алдарт жvдочидтой урамтай сайхан барилдсаар олимпийн наадмын 14 дэх медалийг эх орондоо авчирч, монгол зоноо баярлуулсан билээ.

Тэр жилдээ спортын бахдам амжилтаараа Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдрыг хvртсэн Д.Нармандах Хошимины жvдо бєхийн тивийн аваргын алтан медаль хvртэж байлаа. Тvvний уугуул нутаг Орхон аймаг, уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн “Хангарьд” спорт клуб, Монголын жvдо бєхийн холбоо хамтран гавьяат жvдочныхоо нэрэмжит тэмцээнийг жил бvр зохион явуулах болсон. Энэ жил зохиогдсон Д.Нармандахын нэрэмжит 11 дэх удаагийн жvдо бєхийн тэмцээн тvvний олимпийн хvрэл, тивийн аваргын алтан медаль хvртсэний арван жилийн ойтой давхацсан.

Тvvнчлэн гавьяатын нэрэмжит тэмцээнд vvнээс ємнє єсвєрийн жvдочид л єрсєлддєг байсан бол энэ удаа хvрээгээ тэлж єсвєр vе, залуучуудын ангиллаар зохиогдсоны дээр олон улсын шинжтэй болж ОХУ-аас дєрвєн ч баг уригдан оролцсон нь тэмцээнийг єрсєлдєєнтэй болголоо. Энэ тэмцээнд ач холбогдол єгч, гавьяат жvдочиндоо хvндэтгэл илэрхийлэхээр манай улсын биеийн тамир спортын болон олимпийн хорооны удирдлага, олон алдар гавьяат жvдогийн тєлєєлєл хуран цугласан юм.

Хот, хєдєєгийн 20-иод байгууллагын 300 орчим жvдочин єрсєлдсєн олимпийн хvрэл медальт, Ази тивийн аварга, зууны шилдэг жvдочин, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жvдо бєхийн єсвєр vе, залуучуудын олон улсын тэмцээний нээлтийн vеэр алдарт жvдочны их спортын vйлсэд оруулж буй хувь нэмрийг vнэлж, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Биеийн тамир спортын тэргvvний ажилтан” цол тэмдгээр шагнасныг Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар гардуулж баяр хvргэлээ.

Орон нутагт жvдо бєхийн спортыг хєгжvvлэх, материаллаг баазыг бэхжvvлэх, гавьяатын нэрэмжит тэмцээнийг жил бvр амжилттай явуулах vйл ажиллагааг биечлэн удирдаж, спортын бахдам амжилтын удирдагч болсон уулын баяжуулах “Эрдэнэт” vйлдвэрийн “Хангарьд” спорт клубийн дарга, спорт цогцолборын захирал гавьяат дасгалжуулагч Д.Баясгаланг Монголын жvдо бєхийн холбооны тусгай шагналаар шагнасныг УИХ-ын гишvvн, Самбо бєхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин, Монголын жvдо бєхийн холбооны ерєнхийлєгч Х.Баттулга гардуулж, олимпийн аварга, медальтан тєрvvлэхийг билгэдэн ерєєлєє.

Олимпийн мєнгєн медальт, самбо бєхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин, МYОХ-ны дэд ерєнхийлєгч Ц.Дамдин, олимпийн хvрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Азийн наадам болон “Универсиад” наадмын аварга, гавьяат тамирчин Х.Болдбаатар, самбо бєхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Ж.Ганболд, Х.Батхишиг, жvдо бєхийн vндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, боксын дэлхийн аваргын мєнгєн медальт, гавьяат тамирчин Т.Yйтvмэн, гавьяат дасгалжуулагч Д.Баясгалан нарын алдартан “Нарка” гавьяатын нэрэмжит тэмцээний чимэг болж байсан юм.

Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын Буриад, Тува, Саха, Сахалинаас єсвєрийн жvдочид єрсєлдєж, цєєнгvй медаль хvртсэн. Монголын жvдо бєхийн холбоо шинэчлэгдэн зохион байгуулагдаад удаагvй ч, эрчимтэй vйл ажиллагаагаа эхэлж, тэмцээн уралдаан болон баг тамирчдад багагvй анхаарал тавьж байна.

“Нарка” гавьяатын нэрэмжит тэмцээнд холбооны ерєнхийлєгч Х.Баттулга, Ерєнхий нарийн бичгийн дарга М.Бєхбат нар олон улс, улсын шvvгчдийн бvрэлдэхvvнтэйгээ оролцсоны дээр орон нутгийн багш дасгалжуулагч, єсвєрийн жvдочдод жvдо бєхийн ємсгєл /кимоно/ тус бvр арав арвыг бэлэглэж, урмыг нь сэргээсэн. Эрдэнэтийн “Хангарьд Палас” цогцолборын татамид Дарханы О.Балжинням, “Хангарьд”-ын Ч.Марал-Эрдэнэ, Г.Болдбаатар, “Женко”-гийн А.Батдорж, Б.Тогтохбаяр, Онцгой байдлын ерєнхий газрын У.Дэлгэрдорж, Ж.Цолмон, “Стронгест”-ийн Б.Бат-Орших, Н.Энхжаргал, Якутын Г.Баттєр нарын єсєх ирээдvйтэй жvдочдын ур чадвар, техникийг мэргэжилтэн багш дасгалжуулагч єндєр vнэлж байв.

Орон нутагт биеийн тамир спортыг хєгжvvлэх жvдо бєхийн хєгжилд оруулсан хувь нэмрийг нь vнэлж, биеийн тамир спортын зvтгэлтэн, дасгалжуулагч Д.Болд, Ё.Хvрэлцоож, М.Нэргvй, Н.Батхуяг нарыг БТСУХ-ны шагнал “Спортын алдар” медалиар шагнасныг тэмцээний vеэр гардуулж, баяр хvргэлээ. Гавьяат тамирчин Д.Нармандах анхны дасгалжуулагч Ш.Бат-Оршихдоо талархаж явдгаа илэрхийлж “Хангарьд” спорт клубтээ дурсамжийн батламж, шилдэг, уран барилдаанч єсвєрийн жvдочдод гарын бэлгээ гардуулж, дэлхийд Монголынхоо нэр алдрыг дуурсгасан алдарт жvдочид болохын ерєєл тавив.

Тэмцээний медалийг євєрмєцєєр бэлтгэсэн нь медаль хvртэгчдийн сэтгэлд хоногших дурсгал болон vлдлээ. Ирээдvйн шилдэг жvдочин тодруулах сайхан тэмцээн болж, єсвєрийн болон залуу жvдочид уран мэх уралдуулсан vйл явдал єрнєж, “Нарка” ах шигээ алдартай жvдочин болох хvсэл євєрлєн жvдочид дараагийн тэмцээний зvг тухайлбал, 2004 оны Афины олимпийн наадмын хvрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатарын нэрэмжит жvдо бєхийн олон хотын тэмцээнд єрсєлдєхєєр Дархан-Уул аймгийг зорилоо.

Тэмцээний дvн
Єсвєр vе. 27 кг: 1.О.Балжинням /Дархан/, 2.П.Алтанбагна /Хангарьд/, 3.Ц.Чинхvсэл /Машин механизм/, Б.Батбаяр /Сонгинохайрхан дvvрэг/ 30 кг: 1.Д.Гансvх /Тэмvvжин/, 2.А.Энхбат /Сэлэнгэ/, 3.Э.Энхболд /Дархан/, Д.Хатанбаатар /Чоно/ 34 кг: 1.Э.Тvмэннасан /Дархан/, 2.Э.Пvрэвбаатар /Машин механизм/, 3.Ц.Эрдэнэсvх /Хангарьд/, М.Отгон-Эрдэнэ /Тэмvvжин/ 38 кг: 1.Ч.Марал-Эрдэнэ /Хангарьд/, 2.В.Батчулуун /Сэлэнгэ/, 3.О.Ариунбаатар /Машин механизм/, М.Тунсаг /Сэлэнгэ/ 42 кг: 1.Э.Энхбаяр /Хангарьд/, 2.А.Отгонбаатар /Сонгинохайрхан дvvрэг/, 3.Ш.Энхбаатар /Сэлэнгэ/, М.Алтантулга /Сэлэнгэ/ 46 кг: 1.А.Батдорж /Женко/, 2.Б.Эрдэнэ-Очир /Сэлэнгэ/, 3.М.Энхтєр /Чоно/, Ц.Нарантогтох /Женко/ 50 кг: 1.Т.Тэмvvжин /Сэлэнгэ/, 2.Б.Дарханболд /Дархан/, 3.Б.Мєнхболд /Хангарьд/, А.Монгуш /Тува/ 55 кг: 1.Б.Тогтохбаяр /Женко/, 2.Б.Батгэрэл /Женко/, 3.Т.Ганбvргэд /Хангарьд/, Б.Далайцэрэн /Машин механизм/ 60 кг: 1.Б.Батдэлгэр /Тэмvvжин/, 2.Михайловна Кунсу /Тува/, 3.Доржу Саян /Тува/, Б.Цэвээнравдан /Орхон/ 66 кг: 1.Ц.Отгонбат /Сонгинохайрхан дvvрэг/, 2.Суван Назын /Тува/, 3.Б.Цэрэндорж /Чоно/, Г.Одбаяр /Женко/ +73 кг: 1.Н.Намсрай /Шонхор/, 2.Д.Нацагдорж /ОБЕГ/, 3.Б.Єнєболд /Чоно/, Г.Ганхvлэг /Женко/ -73 кг: 1.Б.Пvрэвжав /Шонхор/, 2.Т.Бат-Ирээдvй /Орхон/, 3.Шерги Дмитри /Буриад/, Ц.Эрдэнэбаяр /Машин механизм/

Залуучууд. 60 кг: 1.Г.Болдбаатар /Хангарьд/, 2.Д.Алтансvх /Хангарьд/, 3.Б.Бат-Оргил /Дархан/, Б.Тєрмєнх /Машин механизм/ 66 кг: 1.Б.Гомбодорж /Саха/, 2.Э.Дэлгэрдорж /Онцгой байдлын ерєнхий газар/, 3.Б.Эрдэнэбаатар /Орхон/, Д.Тодням /Машин механизм/, 73 кг: 1.О.Ууганбаатар /Машин механизм/, 2.А.Иванов /Улан-Yд/, 3.А.Кардаш /Саха/, 4.Б.Пvрэвжав /Шонхор/ 81 кг: 1.Б.Амбасэлмаа /Хангарьд/, 2.Э.Тулга /Стронгест/, 3.Т.Батдорж /Стронгест/, Б.Банзрагч /ОБЕГ/ -90 кг: 1.Н.Энхжаргал /Стронгест/, 2.Ц.Баярбат /Стронгест/, 3.Ж.Лхавасvрэн /ОБЕГ/, Х.Элдэв-Очир /Женко/ +90 кг: 1.Б.Бат-Орших /Стронгест/, 2.Ж.Цолмон /ОБЕГ/, 3.Д.Нацагдорж /ОБЕГ/, 4.Л.Батзориг /Женко/
Багийн дvн: 1.Хангарьд /Ш.Бат-Орших/, 2.Женко /Г.Энхбаяр/, 3.Сэлэнгэ /Д.Оюунтємєр/
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 2972
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby chukcha2002 » Fri Oct 13, 2006 7:29 pm

PC togloom baidag yum baina, Judo-giin

http://rapidshare.de/files/36570112/Dav ... t.Judo.rar
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Аагий » Wed Dec 20, 2006 10:56 am

Сая "World University Judo Championship 2006" 12-р сарын 17 - 20-ны өдрүүдэд Солонгосын Сувон хотод болж байгаам байна. Ямар ч байсан Цагаанбаатар маань 66кг-н жиндээ түрүүлсэн байна. Овоо хиймортой байна шүү. Мөн - 100 кг-н жинд барилдсан Түвшинбаяр хүрэл медал авчээ. Баяр хүргэе Монголынхоо нэрийг гаргаж буй тамирчиддаа.

http://wujc2006.or.kr/eng/comp_4.htm
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15573
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby traffic » Wed Dec 20, 2006 1:53 pm

Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дэлхийн аварга болов


Азийн спортын XV их наадмаас аваргын медаль өвөртөлж ирсэн даруйдаа БНСУ-ын Суван хотод болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алтан медаль хүртжээ. Тэрээр эхний хоёр тойрогт Ливан, Японы шилдэг тамирчдыг ялж, хэсгийн аваргын төлөө Бразилийн бөхийг буулган авсан байна. Харин аваргын төлөөх барилдааныг Унгарын тамирчинтай хийж, оюутны дэлхийн аваргын болзол хангасан юм. Монголын жүдочид 1988 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд гурван удаа жүдо бөхийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан бөгөөд гавьяат тамирчин Д.Баттулга 1988 оны тэмцээнээс цорын ганц хүрэл медалийг хүртэж байжээ. Тиймээс Афины олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Монголын жүдочдоос оюутны дэлхийн аварга болсон анхны тамирчин болж байна.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Khosoo » Wed Dec 20, 2006 3:49 pm

:-D
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4134
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Эзи » Wed Jan 31, 2007 2:23 pm

Цагаанбаатар үнэхээр зоригтой сайн бөх. Бүх л юм нь сайн. Одоо ганцхан сэтгэлзүйгээ тохируулаад Олимп-д орвол түрүүлнэ. Сүүлд нэг мэдээлэл олж сонслоо. Цагаанбаатар 2008 оны олимп-д 60кг барилдана гэж. Жудо-н холбоо бараг Цагаанбаатарыг л олимп-н аварга болох байх гээд нэлээн бэлдэж буй бололтой. Энэ нь ч зүй ёсны хэрэг. 60кг барилдахыг нь нэлээн нууцлаад байгаа гэсэн. Насантогтох багш зурагтаар нэг ярихдаа ам алдсан гэж байна лээ
I love sport
User avatar
Эзи
 
Posts: 67
Joined: Wed Jan 31, 2007 1:29 pm
Location: eh ornoosoo hol

Postby zizu » Wed Jan 31, 2007 3:51 pm

Tsagaanaag germany yavna ntr geed bsan yu bolson be? Neg sonind 30 myangan euro amalsan ch geh shig ulger bichtsen bsan.
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby khulgee » Wed Jan 31, 2007 4:07 pm

zizu wrote:Tsagaanaag germany yavna ntr geed bsan yu bolson be? Neg sonind 30 myangan euro amalsan ch geh shig ulger bichtsen bsan.


30 han myangaar german yavaad hehe.30 myangaar yu hiih yum be?2 uruu bairnii l mungu shd.Tsagaanaa MGL-ees yasan ch yvahgui.2008-d avarga bolno gej bodood bgaa shd.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby zizu » Wed Jan 31, 2007 4:30 pm

hey sariin 30 myanga gesen bsan yum. Ter ch gehdee ulger l dee shar sonind itgehiin argagui
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby traffic » Tue Feb 06, 2007 4:17 am

Жvдо бєхийн Vндэсний Шигшээ багийн тамирчид Францын нийслэл Парис хотод энэ сарын 10-нд эхлэх дэлхийн цомын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн Дэлхийн цомын тєлєєх тэмцээнд нийт 26 орны бєхчvvд зодоглох юм байна. Манай улсын Шигшээ багийн тамирчдаас МУ-ын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Х.Цагаанбаатар, Д.Цэрэнханд, ОУ-ын хэмжээний мастер Д.Нямхvv, Б.Ариун-Эрдэнэ, М.Бундмаа, П.Лхамдэгд, Cпортын мастер Н.Тvвшинбаяр, Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нар хvч vзэхээр єнєєдєр мордсон юм. Шигээ багийн дасгалжуулагчаар МУ-ын гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох явж байгаа аж. Энэхvv дэлхийн цомын тєлєєх тэмцээн єндєрлєсний дараагаар манай жvдочид Австри, Герман, Унгарт болох олон улсын тэмцээнvvдэд оролцон, хамтарсан бэлтгэл сургууль хийх юм байна. /olloo mn/
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby Nomer 10 » Sat Feb 17, 2007 10:23 am

Өнөөдөр сонин оны 10 алдартандантаа Цагаанааг багтаажээ.


Image

Ялагдашгүй жүдоч

2006 онд тэр ялагдаагүй байх аа? Лав л чимээ аниртайгаар чихэнд хонх уяж, хэл үг татлаагүй санагдана. Монгол Улсын гавьяат тамирчин жүдоч Хашбаатарын Цагаанбаатарын хувьд тэгш тоотой жил одтой байдаг гэхэд болно. 2004 оны олимпоос хүрэл медаль хүртэж 20-хон настайдаа Монголын болон дэлхийн элит тамирчдын тоонд багтаж байлаа.

Tүүний дараагийн тэгш жил 2006 онд Х.Цагаанбаатар “хуйхалж” өгсөн дөө. Ялангуяа намар, өвлийн сэрүүнээр. Есдүгээр сарын эхээр Улаанбаатарт болсон Зүүн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тасархай түрүүллээ. Дараа нь БНСУ-ын нийслэл хотноо “Korea Open” олон улсын нэр хүндтэй тэмцээн, Катарын Дохад Азийн спортын XV наадам, БНСУ-ын Сүвонд Оюутнуудын дэлхийн АШТ-д шагналын тавцангийн дээд хэсгийг ганцаараа эзэгнэж байсан.

Хэр тааруу нөхдийг гарын үзүүрээр ялчихсан ч юм биш. Тив дэлхийд ширүүн өрсөлддөг Япон, Солонгос, Иран болон Европын шилдгүүдийг гомдоож яваа. “Доха-2006”-гийн шувтаргын барилдаанд дэлхийн хошой аварга Араш Мирисмаэлитай цаг сунгаж өрсөлдсөн. Барагтайд бөхийж үзээгүй иран эрийг сууж өмсөх гайхамшигт мэхээрээ сөгдүүлж билээ. Илүү үг нэмэхэд энэхүү Араш нь “Афин-2004” олимпод Израилийн жүдочтой тулах сугалаа авмагцаа татгалзаж улс төр “хийсэн” удаатай. Ираны Засгийн газар үүнд нь ихэд олзуурхаж, олимпийн аваргын дайтай шагнасан гэнэ лээ.

2006 онд мөн узбек үндэстний кураш бөхөөр дэлхийн аварга цол хүртсэнийг нэмэх хэрэгтэй. Оны эцэст Монголын Үндэсний олимпийн хорооноос “Оны манлай” тамирчны “Бөртэ чоно” шагналаа түүнд гардуулсан нь юм хэлээд байгаа биз.

2007 онд түүний өмнө хоёр эрхэм зорилт бий. Эхнийх нь Бразилд болох Дэлхийн АШТ-д амжилттай оролцох, нөгөө нь “Бээжин-2008” олимпийн эрхийг гартаа оруулах. Түүний дараа тэгш ойн жил тохиох Зуны олимпийн XXIX наадмаас дахин медаль зүүх бүр ч том ДААЛГАВАР хүлээж байгаа. Олимпийн наадмаас хос медаль хүртсэн монгол тамирчин өнөө хэр төрөөгүй л байгаа. Бас олимпоос 15 медальтай Монгол оронд шар өнгөтэй (АЛТ) нь ч одоогоор алга.

Цагаан сараар Х.Цагаанбаатар эзгүй байгаа. Тэрбээр Парис, Будапешт, Хамбургийн олон улсын тэмцээнд зодоглохоор Европыг зорьсон.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8715
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Mon Feb 19, 2007 12:34 am

Judo chid maan Europe oor yawj baigaa gesen tei tsuwral temtseen baidag teruugeer yawj baigaa gesen.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 12:42 am

Дэлхийн цомоос гурван медаль авлаа

Германы Хамбургт болсон супер дэлхийн цомын эхний өдрийн дүнг өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Ням гаригийн барилдаанд Д.Нямхүү мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртсэнээр Монголын жүдочид гурван медальтай нутаг буцах болов.

Эр. 81 кг (44 бөх): 1.Квон Ён-Ү (БНСУ) 2.Дамдинсүрэнгийн Нямхүү (Монгол) 3.Оле Бишоф (Герман), Флавио Канто (Бразил) 5.Деннис Хук (Герман), Шандор Нагысолымоши (Унгар)
Д.Нямхүү эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чехийн Жири Покорныд хоёр кокагаар хожигдож яваад барилдаан дуусахаас найман секундын өмнө юко үнэлгээ аван яллаа. Дараагийн даваанд Германы Оле Бишофыг юкогоор сөхрүүлэн, Португалын Жоао Нетог вазаригаар ялж, хэсгийн аваргын төлөө Бразилийн Флавио Кантог кокагаар хожин шигшээд шалгарав. Алтан медалийн төлөө БНСУ-ын Квон Ён-Үтэй хүч үзэж, 4:00 минутад цэвэр дийлджээ. Японы шилдэг жүдоч Такэши Оно хоёрдугаар тойрогт Швейцарын Сергей Ашванденг баралгүй, тэмцээнээ өндөрлөжээ.

90 кг (29): 1.Илиас Николаос Илиадис (Грек) 2.Давид Аларза (Испани) 3.Никола Бриссон (Франц), Иван Першин (ОХУ) 5.Сэйго Саито (Япон), Карлос Хонорато (Бразил)
Б.Ариун-Эрдэнэ эхний даваанд Францын Н.Бриссонд 2:34 минутад даралтаар цэвэр ялагдаад, дагах барилдаанд Беларусийн Яухен Бядулинд 20 секундэд цэвэр хожигджээ.

-100 кг (35): 1.Ариэль Зееви (Израил) 2.Руслан Гасымов (ОХУ) 3.Кэйжи Сүзүки (Япон), Найдангийн Түвшинбаяр (Монгол) 5.Орейдис Деспэйн (Куба), Кейт Морган (Канад)

Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт учраа нь гарч ирээгүй Н.Түвшинбаяр Германы дэвжээнд эхний барилдаандаа “Доха-2006” Азийн наадмын хошой хүрэл медальт (-100 кг, үнэмлэхүй), Казахстаны Асхат Житкеевийг кока үнэлгээгээр буулган авлаа. Дараагийн тойрогт ОХУ-ын Р.Гасымовт 1:04 минутад цэвэр ялагдсан байна. Дагах барилдаанд шидо торгуультай, үнэлгээ аваагүй байхдаа Ираны Аббас Фаллахыг цаг дуусах мөчид цэвэр шидэн, Бразилийн Лусионо Корреаг 3:25 минутад иппон буулгаж, Канадын Кейт Морганыг юкогоор хожин хүрэл медалийн болзол хангав.

+100 кг (26): 1.Тамерлан Тменов (ОХУ) 2.Паоло Бьянчесси (Итали) 3.Тедди Ринье (Франц) 3.Лаша Гуежиани (Гүрж) 5.Ким Сун Бөм (БНСУ), Барна Бор (Унгар)

Эм. 70 кг (25): 1.Асүка Ока (Япон) 2.Аннет Боэм (Герман) 3.Ван Хайся (БНХАУ), Анетт Мешарос (Унгар) 5.Пак Ка-Ён (БНСУ), Анне Морло (Франц)

-78 кг (24): 1.Эдинанси Силва (Бразил) 2.Эстер Сан Мигель (Испани) 3.Лусия Морико (Итали), Юрисель Лаборде (Куба) 5.Күмико Хориэ (Япон), Вера Москалюк (ОХУ)
П.Лхамдэгд ОХУ-ын Вера Москалюкт вазаригаар, БНХАУ-ын Лью Сяд 3:46 минутад даралтаар цэвэр ялагдав.

+78 кг (23): 1.Теа Донгузашвили (ОХУ) 2.Пришчила Маркес (Бразил) 3.Франциска Кониц (Герман), Тон Вен (БНХАУ) 5.Ева Биссени (Франц), Гульсах Кочатурк (Турк)
Өмнөх хоёр тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдсан гавьяат тамирчин Д.Цэрэнханд Польшийн Урсула Садковскад 2:50 минутад цэвэр дийлдлээ. Польш бүсгүй дараагийн даваанд Германы Катрин Бейнрофыг бараагүй юм.

Тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочид хамгийн олон медалийг (0+3+4=7) хураасан бол тус бүр хоёр аваргатай ОХУ, Францын баг алтаар тэргүүллээ. Манай тамирчид ирэх даваа гаригт эх орондоо ирнэ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby traffic » Tue Mar 06, 2007 3:42 am

Жvдочид дэлхийн цомоос 6 медальтай ирлээ

Франц: Супер дэлхийн цомоос Н.Тvвшинбаяр хvрэл медаль хvртлээ
Тэд цуврал тэмцээний гараагаа єнгєрсєн сарын 10-11-нд Францын Парис хотод болсон супер дэлхийн цомоос эхэлж, манай 11 тамирчин уг тэмцээнд зодоглосон юм. Эхний тэмцээнд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 57 кг-ын жинд зодоглож, єєрийн хvчтэй єрсєлдєгчдийн нэг Испанийн Изабель Фернандсыг буулган авсан ч хэсгийн аваргын тєлєє барилдаанд Афины олимпийн шагналт Наталья Юхареюад ялагдаж, улмаар хvрэл медалийн тєлєє олимпийн аварга Ивона Бонишед цэвэр ялагдсанаар медаль хvртэх боломжгvй болсон юм. Гавьяат тамирчин Д.Цэрэнханд ч мєн энэ тэмцээнд хvрэл медалийн тєлєє барилдаж, ялагдал хvлээсэн. Манай тамирчин эхний барилдаанууддаа ОХУ, Францын шилдэг жvдочдыг илт давуу ялсан ч хэсгийн аваргын тєлєє болон хvрэл медалийн тєлєєх барилдаанд ялагдсанаар медальд хvрч чадсангvй. Бусад тамирчдын хувьд 66 кг-д зодоглосон гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Дохагийн Азийн наадмаар аваргын тєлєє барилдсан Хироюки Акимотод торгуулиар ялагдсанаар тэмцээнийг vргэлжлvvлэх боломжгvй болсон байна. Жvдочдын бас нэгэн найдлага болох олон улсын хэмжээний мастер Д.Нямхvv Сенегалын Бай Диавара, Португалийн Уно Силва, Беларусын Сергей Шунзикова нарыг ялж, Сиднейн олимпийн мєнгєн медальт Бразилийн тамирчин Тияго Камильод дийлдсэн бол дагах барилдаанд Гvржийн бєхєд ялагдсанаар Парисын тэмцээнийг орхижээ. Харин энэ тэмцээнээс медаль хvртсэн цорын ганц тамирчин -100 кг-ын жинд єрсєлдсєн спортын мастер Н.Тvвшинбаяр байлаа. Дохагийн Азийн наадмын медалийн vзvvрээс атгаад алдсан тэрээр оны эхээр болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд азгvйтсэн ч энэ удаа хилийн чанад дахь анхны тэмцээндээ амжилттай оролцлоо. Н.Тvвшинбаяр хvрэл медалийн тєлєєх барилдаанд Францын тамирчин Максим Клементийг буулган авчээ.

Австри: Вена хотоос бvсгvйчvvд нэг алт, нэг хvрэл зvvв
Жvдочдын дараагийн тэмцээн Австрийн Вена, Унгарын Будапешт хотод болжээ. Шигшээ багийн тамирчид дээрх тэмцээнvvдэд оролцохоор хоёр хуваагдан Австри, Унгарыг зорьсон байна. Унгарт болсон дэлхийн цомд эрчvvд цугласан бол Австрийн Вена хотод эмэгтэй жvдочид дэлхийн цомын тєлєє єрсєлдєхєєр очжээ.
Будапештийн тэмцээнд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жин єгсч 73 кг-д зодогложээ. Тэрээр энэ удаа хvрэл медалийн тєлєє барилдсан ч Канадын тамирчин Ник Триттонд хожигджээ. Харин 90 кг-д зодоглосон Б.Ариун-Эрдэнэ, 100 кг-д єрсєлдсєн Н.Тvвшинбаяр нарын хувьд хоёул дагах барилдаан хийсэн ч ялагдал хvлээсэн байна. Харин эрчvvдийг Унгарт єрсєлдєж байхад Вена хотыг зорьсон бvсгvйчvvд Австрийн дэвжээнд одтой барилдлаа. Тухайлбал, 52 кг-ын жинд єрсєлдсєн гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од жиндээ аваргын алтан медаль хvртсэн бол 52 кг-д барилдсан Х.Бундмаа хvрэл медаль зvvж, гавьяат тамирчин Д.Цэрэнханд шагналт тавдугаар байрт орсон байна.

Герман: ОУХМ Д.Нямхvv мєнгєн медалийн эзэн боллоо
Германы Хамбург хотод Монголын жvдочдын оролцсон гурав дахь тэмцээн боллоо. Єнгєрсєн сарын 25-26-ны єдрvvдэд болсон уг тэмцээнээс манай жvдочид ємнєх тэмцээнvvдээс олон буюу гурван медаль хvртсэн юм. Тэдгээрийн хамгийн "том" болох мєнгєн медалийг олон улсын хэмжээний мастер Д.Нямхvv хvртсэн байв. Тэрээр Хамбургийн дэвжээнд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Чехийн тамирчныг юко vнэлгээгээр ялжээ. Харин хэсгийн дараагийн барилдаануудад манай тамирчин Герман, Португалийн тамирчдыг ялж, хэсгийн аваргын тєлєєх барилдаанд Бразилийн Фоавио Кантог кока vнэлгээгээр хожиж, алтан медалийн тєлєє БНСУ-ын тамирчин Квон Ён V-д ялагджээ. Бусад медальтнуудын тухайд гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Н.Тvвшинбаяр нар Европын цувралын сvvлийн тэмцээнээс хvрэл медаль хvртсэн юм.
Ийнхvv Монголын жvдочид cap гаруйн хугацаанд Европын орноор аялан Дэлхийн цомын цуврал тэмцээнд амжилттай зодоглон нэг алт, нэг мєнгє, дєрвєн хvрэл медальтай нутагтаа ирлээ. Гэсэн ч тэдний ороцох уралдаан шил шилээ даран хvлээж байгаа бєгєєд тухайлбал, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, жvдо бєхийн олон улсын хэмжээний мастер Д.Нямхvv нар тун удахгvй Америкын нээлттэй тэмцээнд оролцохоор дахин хилийн дээс алхана.

http://www.olloo.mn
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby traffic » Tue Mar 13, 2007 12:55 am

Монгол улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар торолгүй түрүүлж алтан медаль хүртлээ.

"Америкийн Нью-Иорк хотноо жүдо бөхийн олон улсын тэмцээн амралтын өдрүүдэд боллоо."
Нийт 20 орны 154 бөх оролцсон уг тэмцээний 66 кг-н жинд олимпийн хүрэл медальт , Ази тивийн болон азийн тоглолтийн аварга,оюутаны дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар торолгүй түрүүлж алтан медаль хүртлээ.
81 кг-н жинд Д.Нямхүү медаль хүртэж чадсангүй. Нью-Иорк Опэн-2007 тэмцээний алтан медаль хүртсэн тамирчинг 1000 ам доллараар урамшуулсан байна.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Postby pele » Thu Mar 22, 2007 7:48 pm

Цагаанбаатар өөүү
User avatar
pele
 
Posts: 1977
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Postby khulgee » Thu Mar 22, 2007 8:31 pm

Tsagaanaa ygd ter europiin temtseenuudees medal avch chadaagui yum boldoo...uul ni alt avah buhduu.Gehdee bas france-iin judo ch nar ch aimar shuu.Ted nart l bairaa aldchih shig bolloo.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby traffic » Wed Apr 11, 2007 1:25 pm

Ч.Насантогтох: Бардаагүй шүү, найман эрх авна


Жүдогийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа.

-Жүдогийнхон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Японы тамирчидтай хамтарсан бэлтгэлд гарах болсон гэж дууллаа. Хэзээ арлын орныг зорих гэж байна. Бэлтгэл хэд хоног үргэлжлэх вэ?
-Азийн аварга шалгаруулах тэмцээн Кувейтэд тавдугаар сарын 16-17-нд болно. Энэ тэмцээн олимпийн наадамд оноо цуглуулах тэмцээнүүдээс хамгийн өндөр оноо өгөх ач холбогдолтой. Эхний гурван байрт шалгарсан тамирчин 50,30, 10 гэсэн оноо авах болно. Кувейтээс л медаль авахгүй бол манай тамирчдад бусад тэмцээн хүнд байх болно. Ийм учраас бид энэ тэмцээндээ бэлтгэж Япон улсын Сүкүбалийн бөхийн их сургуулийнхантай хамтарсан бэлтгэл 14 хоног хийхээр энэ сарын 24-нд мордоно. Бэлтгэлийн сүүлийн гурван хоногт Японы шигшээгийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх юм.

-Жиндээ аравдугаарт бичигддэг Японы шигшээ багийн тамирчин дэлхийн аваргын хэмжээнд зиндаархдаг. Манай тамирчдын амжилт одоо хаана явна вэ?
-Жүдогоор таван сая хүн хичээллэдэг, 500 гаруй жүдогийн клубтэй улс бол Япон шүү дээ. Олон хүнээс шигшигдсэн тамирчин ямар хэмжээнд гарч ирэх нь ойлгомжтой. Тэд жүдогоор дэлхийн хэмжээнд бусдаас хол тасарчихсан. Манай тамирчдын амжилт Узбекстан, Казакстан, Өмнөд Солонгостой эн зэрэгцэж явна.

-Өндөр оноо авах чухал тэмцээнд манай тамирчдаас хэн хэн оролцох вэ?
-Хамтарсан бэлтгэлийн үеэр хэн оролцох нь шийдэгдэнэ. Болж өгвөл медаль аваагүй жингийн тамирчдаа бэлтгэлээ сайн хийгээд амжилт дүүрэн байгаасай гэж бодож байна. Ер нь 20 тамирчин Азийн аваргын тэмцээнд оролцоно.

-Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, Д.Нямхүү, Б.Түвшинбаяр, Мөнхзаяа, Б.Энхбат нар Европийн цуврал тэмцээнээс медаль авсан. Олимпод хэдэн оноо цуглуулж оролцох эрх авахаас манай тамирчид хэчнээн оноо цуглуулаад байна вэ?
-120 оноо цуглуулахаас Х.Цагаанбаатар 85, Д.Нямхүү 63, Түвшинбаяр 25, Энхбат 15, эмэгтэй жүдочдоос Бундмаа 33, Х.Эрдэнэт-Од 45 оноотой байна. Олимпод оролцох эрх авах арван тэмцээн бий. Манайхан дөнгөж дөрвөн тэмцээнд хүч үзэж зургаан медаль авчихаад байна. Монголын жүдогийнхон түүхэндээ анх удаа нэг тэмцээнээс зургаан медальтай ирлээ. Заримдаа ор хоосон ирэх ч тохиолдол байсан шүү. Олимпийн эрх авах тэмцээн Иран, Хятад, Солонгос, Япон улсад зохиогдоно. Бразилд болох тэмцээнд эхний таван байрт шалгарсан тамирчин шууд олимпийн эрх авна. Азиас хэн гэдэг тамирчин олимпод оролцох нь 2008 оны тавдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тодорхой болно.

-Тив тивээс олимпод оролцох тамирчдын тоог тогтоосон байдаг. Ази хэдэн тамирчны эрхтэй байна. Та манай жүдочид олимпод оролцох эрх тэдийг авч чадна гэж ам бардам хэлж чадах уу ?
-2008 оны олимпийн тоглолтод Азиас эрэгтэй тамирчид нэг жинд таван хүн оролцох ёстой. Эмэгтэйчүүд нь бүр нарийн. Нэг жинд гурван тамирчин өрсөлдөх эрхтэй. Нийт эмэгтэй 21, эрэгтэй 35 тамирчин л олимпийн наадамд оролцох эрхтэй болно гээд бодохоор үнэхээр чанга байгаа биз. Ам бардаж онгирох нь ч хаашаа юм. Ямар ч байсан найман тамирчин эрх авна гэж бодож байгаа шүү. Одоо Кувейтэд болох тэмцээний дүнг харах л үлдлээ. Амжилттай оролцохыг бодож амьсгаа авах ч завгүй гэдэг шиг л байна даа.

-Энэ тэмцээн өндөр ач холбогдолтой учир та нэлээн догдолж байх шиг. Тамирчдын сэтгэл зүйн болон биеийн бэлтгэл хэр байна вэ?
-Тэгэлгүй яах вэ. Өдрийн бодол шөнийн зүүд болчихоод байхад чинь. Азийн аваргаас амжилт гаргавал сэтгэл санаа нэг хэсэгтээ амрах гээд байна. Тамирчдын сэтгэл зүйн болон биеийн бэлтгэл хэвийн.
User avatar
traffic
Морины хорхойтон
 
Posts: 335
Joined: Sat Dec 03, 2005 12:49 pm

Next

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest