Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Moderator: Бөхийн модууд

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby ider » Wed Aug 01, 2012 10:55 pm

Лол. Одоо наад Миярагчаа гэсэн утгагүй яриагаа боливол таарна.Хэрэв Миярагчааг явуулаад нөгөөдөх нь ялагдсан бол Цагаанааг явуулах хэрэгтэй нтр гээд шаагилдаад унах байсан биз. Би лав дасгалжуулагч байсан бол эргэлзэлгүй Цагаанааг л сонгох байсан. Олимпын туршлага, чансаа, амжилт бүх зүйл Цагаангын талд байсан шүү дээ.
Даанч мань эр дэндүү хайнга шаасан л даа сүүлийн секундэд. Одоо яая гэхэв болсонгүй дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэхүү Бөх хүн бүдүүн өвсөнд гэхүү хөгийн юм болсон л доо. Ялагдвал хүмүүсээс иймэрхүү яриа гарах эрсдэлийг мэдэж л байсан байх даа. Харин гайтай 3да чинь Гүндэгмаад нөлөөлчихөөгүй биз дээ. Нөгөөдөх нэг л унжгар буудлаадаа.
Одоо зодог тайлахад хармсаад байхааргүй биз дээ. Дэлхийд авраглалаа, Олимпоос медаль зулгаалаа, Хөд.Баатар боллоо , бахдам намтар шүү дээ.
ider
 
Posts: 1664
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby zigo » Wed Aug 01, 2012 11:58 pm

мяад одоо боломж байхгүй лдээ. мяа чинь энэ цагаанаагаас ах биздээ. бээжингийн олимпд л мяаг барилдуулах байсан юм. тэгэхэд цагаанаа хавиргаа хугалцан ч билүү гэмтэлтэй байжийж амбицлаад, өөрийн байр сууриа алдахгүй гэсэндээ л мяаг барилдуулалгүй өөрөө барилдаж нохойтсон. би лав үүн дээр нь яавч түүнийг сайнаар бодож чадахгүй.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16934
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby ider » Thu Aug 02, 2012 7:33 am

Beijing d Tsagaansa nohoitson yum bhgui l de. Ter bol tsewer Judo n holbooniihnii buruu Tuhain erh awsan tamirchin n Olympic d orno geseniig manaihan medehgui erh awsan tamirchin ornoosoo bukh oruulj bolno oo geed oilgood shaatsan. Unen hariutslagagui. Tgeed Tsagaanaaa chin 60,66 d shaaj orood 2 erh awchisan.Tsagaanaag 60d,Myag 66d barilduulahaar jin jind n beltgeliig n hiilgeed Beijing ruu ochson chin nogooduuleesee salaawch awaad Tsagaanaa l barildah erhtei gesiin bishuu. Tsagaanaag 60,66 da alind n barildahiig shiid gesiin bishuu.
2 erh awsan geed Myag erh olgoh temtseend barag yawuulaagui. Ter uyed yawuulj baigaad erhee awsan bol... Holboonihon ter duremee sariin omno ydaj medsen bol Tsagaanaa 60 d ooroh gej jin hasaj baigaad bertehgui l bsan bh daa.
ider
 
Posts: 1664
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Mike Bibby » Fri Aug 03, 2012 3:02 pm

Одоо өнгөрснө борооны хойноос цув нөмрөөд яахавдээ залуусаа.

Цагаанаагийн энэхүү үйлдэл бусад тамирчдад нь сургамж болж байгаа л гэж найдахаас. Үнэхээр сайхан боломжыг Цагаанаа дандаа атгаад алдаж байгаа нь харамсалтай юм даа.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1727
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Энэрэл » Fri Aug 03, 2012 8:48 pm

Э.Бадар-Ууган
-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бол таны сайн найз. Их Британийн Колин Оатист ялагдсаных нь дараа уулзав уу?
-Тамирчдын тосгонд очихдоо уулзсан. Толгойгоо сэгсэрч байна билээ. Бүр өөртөө итгэхгүй байсан. Ялагдсан хүн хэцүү. Би Монголдоо ирээд барилдааных нь бичлэгийг үзсэн. Цагаанаа үнэхээр илүү байсан. Нөгөөх нь амиа аргацааж байхад улайрч байгаад ялагдсан. Олимп дөрвөн жилд нэг болдог болохоор хатуу юм. Дараагийн олимпийг хүлээхээр нас нь явчихна. Сая “Миний жинд нусан буу (Гүржийн 20 настай Лаша Шавдатуашвили) түрүүллээ” гэж байна билээ.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Johny » Fri Aug 03, 2012 9:13 pm

Энэрэл wrote:Э.Бадар-Ууган
-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бол таны сайн найз. Их Британийн Колин Оатист ялагдсаных нь дараа уулзав уу?
Сая “Миний жинд нусан буу (Гүржийн 20 настай Лаша Шавдатуашвили) түрүүллээ” гэж байна билээ.

(mannn
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4017
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Оргил » Fri Aug 03, 2012 9:14 pm

ta tsagaanaad uurt yamar bgaa bol gej bodoj uzsen uu neg l ih ongiroo sagsuug n gaihsan uls.. gaihaltai tamirchin yumshuu daanch odgui bnaa..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16895
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Johny » Fri Aug 03, 2012 9:25 pm

Ганц Цагаанаа хожигдож байгаа бишдээ Олимп-д орж байгаа өчнөөн хүн харамсалтайгаар ялагдаад л хариж байгаа.Тэгсэн манай хүн яаж байна өөрийнх нь барилддаг жин тэгээд агуу Олимпын тэвжээнд хүчээ гаргаад түрүүлж байгаа хүнийг нусан буу нтр Өөрөө 3 Олимп-д орж байсан хүн Олимп ямар аймар өрсөлдөөнтэй Мэдалын тавцанд зогсох ямар хэцүүг хангалттай мэдэж байгаашд
The Red Devils
User avatar
Johny
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 4017
Joined: Tue Jul 26, 2011 5:41 pm
Location: См тоглоод л...........

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby mugi19 » Sat Aug 18, 2012 5:40 am

ider wrote:Beijing d Tsagaansa nohoitson yum bhgui l de. Ter bol tsewer Judo n holbooniihnii buruu Tuhain erh awsan tamirchin n Olympic d orno geseniig manaihan medehgui erh awsan tamirchin ornoosoo bukh oruulj bolno oo geed oilgood shaatsan. Unen hariutslagagui. Tgeed Tsagaanaaa chin 60,66 d shaaj orood 2 erh awchisan.Tsagaanaag 60d,Myag 66d barilduulahaar jin jind n beltgeliig n hiilgeed Beijing ruu ochson chin nogooduuleesee salaawch awaad Tsagaanaa l barildah erhtei gesiin bishuu. Tsagaanaag 60,66 da alind n barildahiig shiid gesiin bishuu.
2 erh awsan geed Myag erh olgoh temtseend barag yawuulaagui. Ter uyed yawuulj baigaad erhee awsan bol... Holboonihon ter duremee sariin omno ydaj medsen bol Tsagaanaa 60 d ooroh gej jin hasaj baigaad bertehgui l bsan bh daa.

Тэр эрхийн асуудал Олимпийн барилдаан эхлэхийн өмнөх өдөр нь ч билүү ямар ч байсан Бээжинд болсон хурлаар шийдэгдсэн асуудал, тэрнээс өмнө бол болохоор байсан дүрэм нь. Тэгээд орохыг нь хориглоод Мияарагчаагаас гадна нэг Болгар байхаа цуг хасагдсан, ингэж давхар эрх авсан хоёр л хүн байсан тэр үед нь..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2532
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby MGT » Tue Sep 18, 2012 5:36 pm

Image
[gifv]https://media.giphy.com/media/xThtavMQZtCbNZo2WY/giphy-downsized.gif[/gifv]
User avatar
MGT
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 1598
Joined: Fri Feb 25, 2011 8:32 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby mugi19 » Wed Dec 12, 2012 1:35 pm

Жүдо бөхийн 66 кг-ын жинд босоо байгаа дэлхийн шилдэг 16 бөхийн халз барилдаанд зодоглохоор дэлхийн аварга Х.Цагаанбаатар өнөөдөр хойд хөршийг зорилоо. ОХУ-ын жүдо бөхийн холбооноос санаачлан IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран дээрх тэмцээнийг энэ сарын 15-нд буюу ирэх бямба гаригт зохион байгуулах юм. Тус улсын нийслэл Москва хотноо болох тэмцээнд өдгөө 66 кг-д ноёлж буй шилдэг 16 бөх урилгаар зодоглоно. Жүдочдыг сонгохдоо сүүлийн хоёр жилийн хугацаанд IJF-ийн чансаа өндөр тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг голчлон дүгнэжээ. Ингээд Х.Цагаанбаатарын хамт Алим Гаданов, Муса Могушков /хоёул ОХУ/, Масаши Эбинума, Жүнпей Моришита /хоёул Япон/, Лондонгийн олимпийн аварга, Гүржийн Лаша Шавдатуашвили нарын жүдочид Москвагийн татамид өрсөлдөхөөр болсон байна. Тэмцээний шагналын сан 66 мянган евро бөгөөд түрүүлсэн бөх 30 мянган евро хүртэх ажээ.

Х.Цагаанбаатарын хувьд энэ сард болсон хоёр тэмцээнээс хүрэл медаль зүүсэн. Арванхоёрдугаар сарын 1-нд болсон Токиогийн “Их дуулга”-д 73 кг-д зодоглож, хүрэл медаль хүртсэн бол өнгөрөгч долоо хоногт Чежүд болсон “Дэлхийн цом”-оос 81 кг-ын жинд мөн хүрэл медалийн эзэн болсон билээ.

Тэрбээр өнөөдөр Москваг зорьсон бөгөөд ОУХМ Д.Төмөрхүлэг түүний бэлтгэл хангагчаар хамт явжээ.
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2532
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby champion » Wed Dec 12, 2012 1:44 pm

шууд дамжуулах оросын тв эн тр байгаа бол уу
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Yes Man » Wed Dec 12, 2012 1:45 pm

Myaragchaa yaasiin?..... Shildeg 16-d orohoo bolison yum uu?....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5277
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby champion » Wed Dec 12, 2012 1:48 pm

Їгїй їгїй. энэ урилгаар оролцуулж байгаан гэсэн. яг албан ёсны чансааны 16 биш
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby enhe » Mon Jan 07, 2013 1:07 am

http://player.canalplus.fr/#/779063
Tsagaaniigiin tuhai francuudiin hiisen kino
judo - more than sport!
User avatar
enhe
 
Posts: 133
Joined: Tue Sep 14, 2010 8:43 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby champion » Mon Jan 07, 2013 9:21 am

enhe wrote:http://player.canalplus.fr/#/779063
Tsagaaniigiin tuhai francuudiin hiisen kino

:eek: гарахыг нь хїлээгээд байсын. орчуулгатайг нь олж їзхиймсан.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Х.Цагаанбаатар: Цаашид 73 кг-д барилдана

Postby champion » Wed Feb 06, 2013 3:22 pm

Монголын жүдочид дэлхийд жигд амжилт үзүүлж байгаа гэдгээрээ ялгардаг. Тэдний манлайд явдаг хэдэн тамирчдын нэг нь Афины олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар билээ. Тэрээр өнөөдөр бусад тамирчдынхаа хамт буурал тивийг зорьж байна. Түүнийг явахаас нь өмнө ярилцлаа.

-Жүдочид Парисын “Их дуулга” болон Европын цуврал тэмцээнд оролцохоор явах гэж байгаа юм байна. Бэлтгэл сургуулилтаа хэр хангав?

-Монголын жүдочдын эхний хэсэг маргааш /өнөөдөр/ буурал тивийг зорих гэж байна. Парисын “Их дуулга”, мөн Унгар, Австрийн дэлхийн цомд оролцоод ирнэ. Харин дараагийн хэсэг маань Дюсселдорфийн гранпри, Польшийн дэлхийн цомд оролцох учиртай. Энэ бол жүдо бөхийн дүрэм өөрчлөгдсөнөөс хойшхи анхны барилдаан гэдгээрээ онцлогтой. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан шинэ дүрэм манай тамирчдад хэрхэн нийцэх вэ гэдгийг туршиж үзэх гэж байна даа. Жүдо бөхийн дүрмэнд хэд хэдэн өөрчлөлт орсон учраас аль болох олон тэмцээнд оролцож хурдан дасан зохицох бүхнээс илүү чухал байна.

-Дүрмийн өөрчлөлт хийгээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Та бүхэн шинэ дүрэмтэй танилцаж амжив уу?

-Ер нь бол танилцсан. Манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат тэргүүтэй хэсэг төлөөлөгчид дүрэмтэйгээ танилцаж, судлаад, семинарт нь суугаад ирсэн. Тэгээд Монголынхоо тамирчдад өдөр бүр сургалт семинар явуулж байна. Гэхдээ онолоор заалгах, дэвжээн дээр хэрэгжүүлэх хоёр чинь хоорондоо маш их ялгаатай. Тийм учраас аль болох олон тэмцээнд оролцохыг манайхан илүүд үзэж байгаа.

-Тухайлбал ямар өөрчлөлт орсон байх юм?

-Ямар нэгэн байдлаар хөлд гараараа хүрэх юм бол хөөгдөх, мөн хоёр гараараа нэг энгэрийн барьцыг халж болохгүй гэх мэт заалтууд орсон байна лээ. Ер нь бол энэ өөрчлөлт Монголын жүдочдод зориулсан юм шиг л болоод байгаа. Манай жүдочдын амжилт ахиад ирэнгүүт, бидний хийдэг үндсэн мэхнүүдийг хориглож байх жишээтэй.

-Саяхан олимп, дэлхийн медальтнууд сар бүрийн мөнгөн урамшууллынхаа эхнийхийг авлаа. Олон ахмад тамирчин баярласан. Таны хувьд энэ шагнал урамшлын талаар ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 онд гаргасан зарлиг үнэхээр цаг үеэ мэдэрсэн гэж бодож байна. Үүнд олон хүн баяртай байгаа. Төрийн тэргүүний гаргасан зарлиг гурван жилийн дараа жинхэнэ утгаараа биелэлээ олж тамирчид маань урамшууллаа авч эхэллээ. Спортын мэргэжилтнүүд, зүтгэлтнүүд, багш дасгалжуулагч, тамирчид гээд бүгд маш их баярласан. Төр засаг маань тамирчдаа харж үзэн, дэмжиж байгаагийн нэг хэлбэр юм болов уу гэж ойлгосон. Их спорт бол эрүүл мэндийн эсрэг байдаг. Их спортод насаараа зүтгэж амьдралаа алдсан, бие эрхтэнээрээ хохирсон тамирчид Монголд цөөнгүй бий. Тэднийг урамшуулсан, амжилтыг нь үнэлсэн, мөн дэм болсон ийм шийдвэр хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. Энэ нь нэг ёсондоо тамирчдын амьдралын баталгааны хэсэг болж байгаа юм. Дээрээс нь залуу тамирчдад урам зорих өгөх, тэдний амьдралын ирээдүйн баталгаа болж, өсвөр тамирчдын маань олимп, дэлхийн аварга болох мөрөөдлийнх нь түлхүүр болж чадсан ийм шагнал байлаа. Уг зарлигийг гаргасанд миний хувьд маш их баяртай байгаа.

-Шагналынхаа дээжээс Дархан-Уул аймгийн ахмадуудыг баярлуулсан. Чухам ямар учраас тэдний баярлуулах болов гэдгийг олон хүн сонирхож байгаа байх?

-Үүнд ямар нэгэн шалтгаан байхгүй ээ. Миний ажил амьдрал, спортоор өдий зэрэг хүрсэн амжилт зэрэг нь бүгд Дархан-Уул аймагтай салшгүй холбоотой. Тиймээс Дархан-Уулынхаа азай буурлуудаа баярлуулж, сар шинийн тавгийн идээг нь бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн. Бурхантын хөндийгөөс миний амжилтын гараа эхэлсэн учраас анхны цалингаа нутгийнхандаа зориулъя гэж бодсон юм. Миний гаргасан амжилтад ард түмэн, азай буурлуудын минь буян шингэсэн учраас би энэ цалингийн тодорхой хэсгийг сайн үйлст зориулах ёстой гэж бодож яваа.

-Нууц биш бол сард хэдэн төгрөгийн урамшил авч байгаа вэ?

-Нуух юу байх вэ. Угаасаа олон түмэнд ил тод байх ёстой юм шүү дээ. Сард 4.5 сая төгрөгийн урамшил авч байна.

-Таны энэ буянтай ажил ганц удаагийнх уу. Эсвэл цаашид үргэлжлэх үү?

-Ер нь манай залуу үеийн тамирчид нийгмийнхээ сайн сайхны төлөө олон ажил хийнэ. Төлөвлөсөн ажил нэлээд их бий. Зөвхөн бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд байлгүй хажуугаар нь залуу, өсвөр тамирчдаа дэмжиж, тэдний мөрөөдлийнх нь жигүүр болъё гэсэн төлөвоөгөө гаргаад, хоорондоо ярилцаж байна. Ямар ч байсан энэ шагнал бол эх орны маань хайр хишиг, энэрэлийн маань буян учраас олон хүнтэй хуваалцах ёстой гэж боддог. Төрийн хайр хишгийг ард түмэнтэйгээ хуваалцахыг эрхэмлэж, илүүд үзэж байгаа болохоор цаашид олон хүмүүнлэгийн ажил хийнэ.

-Лондоны олимпийн дараа шигшээ багийг татан буулгаад багагүй хугацаа өнгөрлөө. Одоо бараг спортод элэгтэй хүн бүрийн яриа шигшээ баг дээр төвлөрчээ. Өдийг хүртэл шигшээ багаа байгуулахгүй удаж байгаа юу гэж ойлгож байна вэ?

-Уг нь бол шигшээ багийг нэгдүгээр сарын 1-нээс байгуулах ёстой. Яагаад гэвэл Монголын тамирчид эхнээсээ гадаадын тэмцээн уралдаанд оролцоод эхэлсэн байна. Өөрийгөө шигшээ багийн тамирчин гэж бодоод яваад байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ нэг ч төгрөгийн цалин байхгүй. Бодит байдлыг ярьвал шигшээд тамирчид авна гэсэн зарын дагуу л өнөөдрийн хүртэл тамирчид явж байна шүү дээ. Өөрийгөө шигшээ багт багтах болов уу гэсэн итгэл тээгээд. Ялангуяа залуу тамирчид улсынхаа шигшээ багт данстай болохыг ихээр хүсч мөрөөдөж байгаа. Яагаад гэвэл тэдэнд төрөөс дэмжлэг аваад, хамгийн гол нь шигшээ багийн тамирчин гэж зарлуулаад явах нь нэр төрийн хэрэг байдаг учраас их хүлээлт үүссэн байна. Тийм болохоор энэ бүхнийг бодолцож яаралтай шигшээгээ бүрдүүлээсэй гэж хүсье.

-Тэгвэл жүдочдод хэр нөлөөлж байна вэ?

-Өнгөрсөн онд 35 тамирчныг шигшээд барьж байсан. Гэтэл одоо 21 болгож багасгасан байх юм. Үүнийг нь би ойлгохгүй, маш их гайхаж байна. Миний бодлоор бол баг тамирчдын амжилт өсөх тусам тухайн холбооны нэр хүнд өсч, тухайн спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо ихэснэ. Тэр утгаараа шигшээгийн тамирчдын тоо нэмэгдэх болов уу гэсэн бодолтой байлаа. Гэтэл эсрэгээрээ олон тооны тамирчин хассанд гайхаж байна. Залуу тамирчдын хувьд шигшээ багт багтаж 250 мянган төгрөг авах нь чухал биш. Хэдий хүнд мөнгө хэрэгтэй ч тэдэнд шигшээ багийн тамирчин гэдэг статус нь чухал юм. Яагаад гэвэл энэ нэр тухайн тамирчинд урам зориг, итгэл өгдөг.

-Жүдогийн шигшээ багийн тамирчдын тоог хассан гэлээ. Энэ талаар салбарынхаа сайд болон шигшээ багийн албанд хүсэлтээ хүргүүлсэн үү?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай холбооны удирдлагууд холбогдох хүмүүстэй уулзаж ярилцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Зүгээр суухгүй байлгүй дээ. Жүдогийн бэлтгэлийн зааланд 150 хүн өдөр бүр бэлтгэл хийж байна. Яг шигшээгийн бэлтгэл дээр л гэхэд 60-70 тамирчин хамрагдаж байгаа. Үүнээс дор хаяж 50 нь шигшээд орох бүрэн боломжтой Монголын ирээдүй болсон залуучууд бий. Гэтэл эдгээрийн дөнгөж 21 нь л шигшээд багтана. Бусад нь хаачих вэ. Энэ бол үнэхээр хэцүү асуудал. Хамгийн гол нь тухайн тамирчны хамтарсан бэлтгэлд хамрагдах бүх зүйл шигшээ багаас хамааралтай байдаг. Бас тухайн тамирчны амжилтынх нь гүүр болдог. Энэ мэтчилэн олон ач холбогдолтой.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Таны хувьд энэ баярыг гадаадад өнгөрөөж таарах нь ээ?

-Тийм ээ. Ер нь тамирчин хүн маш олон аз жаргалаасаа татгалзаж, амжилтад хүрэхийн тулд олон зүйлийг золиослодог. Тамирчид ихэнх нь баяраар тэмцээн уралдаан гээд эх орондоо байдаггүй. Миний хувьд л гэхэд сүүлийн 10 жил цагаан сараар гэртээ байж үзсэнгүй. Дандаа буурал тивд тэмцээнтэй байж таардаг. Энэ жил л гэхэд шинийн нэгэн, хоёронд Парист барилдах жишээтэй.

-Шинэ олимпийн цикл эхэлсэн байна. Ирэх дөрвөн жилийн зорилгоо тодорхойлсон уу?

-Тийм ээ. Нэг л мэдэхэд дахиад гурван жил өнгөрч 2016 оны олимп хаяанд ирсэн байх биз. Цаг хугацаа гэдэг зүйл их хурдан өнгөрдөг шүү дээ. Миний хувьд 66 кг-ын жинд барилдахаа больсон байгаа. Сая улсын аваргаар 73 кг-ын жинд барилдсан. Цаашид ч гэсэн дээд жиндээ барилдана. Олон жил жин хассан учраас бие мууддаг. Тийм болохоор аль болох бага жин хасч, эрүүл мэндээ бодсоны үндсэн дээр 73 кг-д барилдах зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Яг энэ жинд хоёр дахь олон улсын тэмцээндээ оролцох гэж байна.

-66 болон 73 кг-ын жинд барилдах хоёрын ялгаа хэр байна вэ?

-Байлгүй яах вэ. 73 кг-ын жингийн тамирчид намайг бодвол бяртай байсан. Тийм болохоор миний хувьд бяраа нөхөх маягаар хүчний бэлтгэл дээр нэлээд анхаарал хандуулж байгаа. Харин давуу тал маань доод жингээс гарч ирж байгаа болохоор 73 кг-ын жүдочдыг бодвол арай илүү хурдтай. Цаашид яаж барилдаж, шинэ дүрмэндээ хэрхэн зохицохыг тэмцээн уралдаанаараа л харуулна даа. Шинэ дүрмийн эхний тэмцээн учраас Парисын “Их дуулга”-д нэлээд ач холбогдол өгч байгаа.

-Дотоодын тэмцээний 73 кг-ын жин нэлээд гарах нь дээ?

-Тэгэлгүй яах вэ. Монголын 73 кг гэлтгүй бүх жин дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсон учраас дэлхийн жүдо бөхийн дүрэм хүртэл монголчуудын эсрэг өөрчлөгдөж байна л даа. Үүнээс Монголын жүдо бөхийн чанар чансааг харж болох юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас манай сониноор дамжуулан дотныхоо хүмүүст мэндчилгээ хүргэх боломжийг олгоё?

-Баярлалаа. Надад энэ боломжийг олгосон танай сонины хамт олонд болон Монголынхоо ард түмэнд, дотны бүх хүнд, спортыг дэмждэг, тусалдаг, хайрладаг бүх ахан дүүстээ, дасгалжуулагч нартаа, бяцхан дүү нартаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл сэтгэчлэн бүтэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй гэж ерөөе дөө.


Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby munkhbayar_AC » Fri Sep 25, 2015 8:13 am

http://news.gogo.mn/r/170637-Цагаанаа маань их спортоосоо зодог тайллаа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby rednasca » Fri Sep 25, 2015 8:37 am

бид бүхнийг баярлуулж, бахдуулж байсан мундаг бөхдөө баярлалаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 20867
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby zigo » Fri Sep 25, 2015 8:59 am

ашгүй дээ нтр ккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 16934
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Villa_Bayaraa » Fri Sep 25, 2015 9:06 am

Нэгэн цагт МУ-н галзуу ганц нь байлаа даа... булган сүүлтэй сайхан бөх, цаашдын амьдралд нь амжилт хүсье...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 6160
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Аагий » Fri Sep 25, 2015 9:08 am

За болоо доо...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15573
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby kayo » Fri Sep 25, 2015 9:23 am

Яалтчгүй мундаг бөхөө. Монголд нээрээ Цагаанаа шиг ийм дайчин, барилдаанч хүн ер нь байхгүй шүү, жүдодоо л Дагва байжээ.

Цаашдын дасгалжуулагчийн албанд нь амжилт хүсэе.
kayo
Барса фэн
 
Posts: 7373
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Dj Tuvshin » Sat Sep 26, 2015 4:42 pm

zigo wrote:ашгүй дээ нтр ккк

:-o
Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3778
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Previous

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest