Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Moderator: Бөхийн модууд

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Чуугий » Fri Apr 09, 2010 7:15 pm

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дэлхийн аварга жүдоч Х.Цагаанбаатарт хугацаанаас нь өмнө ахлах дэслэгч цол олголоо.
Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Эрч” спорт хороонд харьяалагдаж дэслэгч цолтойгоор тус албанд ажилладаг юм байна.
Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдын тушаалаар түүнд ахлах дэслэгч цолыг хугацаанаас өмнө олгохын зэрэгцээ ТЕГ-аас өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулжээ.
Н.Мөрөн
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby luuvan_gal » Wed May 19, 2010 7:37 am

Х.Цагаанбаатар: Хувь төөргөөрөө бид хоёр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болчихсон байна
2010 оны 1-р сарын 7
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Жүдо бөхийн Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатарыг бид энэ удаад “GoGo Café” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр 2009 оныг олз омог дүүрэн үдээд байгаа билээ. Түүний илэн далангүй ярилцлаганд Таныг урьж байна.

-Шинэ он гарч байна. Өнгөрсөн оныг амжилт бүтээлээр дүүрэн үдлээ. Энэ онд ч амжилтуудаа хадгалах, ахиулах зорилго тавьсан байх.
-Тэгэлгүй яахав. Юуны түрүүнд “GoGo cafе” булангийн уншигч Таны энэ өдрийн мэндийг эрье.

2009 он миний хувьд амжилт бүтээл болон алдаа оноо аль аль нь байлаа. Зорьсон зорилгынхоо 75 орчим хувийг биелүүллээ гэж бодож байгаа. Хэдий Дэлхий аварга шалгаруулах хамгийн том тэмцээнд түрүүлсэн ч ганц нэг барилдаанд түрүүлж чадаагүй мөнгөн медаль авсан.

Ерөнхийдөө 2009 он Монголын тамирчдын хувьд амжилтаар дүүрэн жил байлаа. Шинэ оныг бид урам зоригоор дүүрэн, илүү амжилт гаргах итгэлтэй угтаж байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Та алтан медаль авахаасаа өмнө “Champion” буюу аварга гэж бичсэн бүс зүүсэн байсан. Үнэхээр өөрийгөө аварга болно гэдэгт бүрэн итгэлтэй байсан хэрэг үү?
-2008 оны олимпоор гэмтэлтэй байгаад сайн барилдаж чадаагүй. Тиймээс гэмтлээ эдгэрэхээр 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд би амжилттай оролцож 66 кг-ийн жиндээ аварга болох ёстой гэсэн зорилгыг тавьсан. Тиймээс би бүсэн дээрээ “Champion” гэж бичүүлсэн. Аварга болчихоод энэ бичгээ бусдад харуулна гэсэн хүсэл маань биелсэн дээ.

-Зорьсон зорилгодоо хүрлээ гэж бодохоор сайхан мэдрэмж төрдөг байх. Тэр үеийг дурсахгүй юу?
-Эх орныхоо нэрийг гаргалаа, жүдо бөхийн Дэлхийн аварга гэдэг цолыг анх удаа Монголдоо авчирч чадлаа гээд олон зүйл бодогдсон. Хамгийн түрүүнд Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байлаа.

-2012 оны Лондонгийн олимпийн эрх авах тэмцээнүүд эхэлчихсэн явж байна. Манай тамирчид ямархуу амжилттай байгаа вэ?
-Наадмын маргаашнаас дараа жилийн наадмын бэлтгэл эхэлдэг гэдэг шиг 2008 оны олимп дуусахад л бид бэлтгэлдээ дахиад орсон. Энэ хооронд залуу тамирчид ч тодроод мөн бэлтгэлдээ шамдаж эрх авахаар чармайдаг.

Жүдо бөхийн хувьд олимпийн эрх авах нь нэлээд өндөр босго, шалгууртай болсон. Учир нь 2004, 2008 оны олимпод тив тус бүрт эрхийг өгчихдөг байсан. Жишээ нь, Ази тивд тав, Европт найм гэх зэрэг нийт 32 эрх олгодог байснаа энэ жилээс больсон.

Дэлхийн жүдо бөхийн холбоо олимпод тамирчдадаа дэлхийн рейтингээр шалгаруулж оролцуулъя гэсэн шийдвэр гаргаад 2012 оны тавдугаар сар хүртэл олон улсын тэмцээн болгонд оролцсон оноо бүрийг нэгтгэж жагсаагаад эхний 22 тамирчин олимпод оролцох эрх авахаар болсон байгаа.

Тэгэхээр жүдочид маш өндөр шалгуураар олимпод оролцох болсон гэсэн үг. Энэ рейтингийн дагуу нэгдүгээр сарын 16-нд Солонгосын Суван хотод жин тус бүрт шилдэг 16 тамирчин оролцох тэмцээн болох гэж байна. Манайхаас зургаан хүн шалгараад байгаа.

Мөн 2008 оны олимпийн дараагаас манай аварга Н.Түвшинбаярын Японы алдарт бөх, 2004 оны олимпийн аварга К.Сузукиг ялахад хийсэн давхар хамаад, өмдийг аваад унагаах мэхийг хориглосон.

Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш шууд хөл авах буюу үндэсний бөхийн хэллэгээр өмсөх, хонгодох мэхүүдийг төдийлэн хийж болохооргүй болсон.

-Дүрэм өөрчлөгдөхөд та бүгдэд аль зэрэг хүндрэл гарч байна вэ?
-Дээр хэлсэн мэхүүдийг хийгээд сурчихсан хүмүүст жаахан хүндрэлтэй. Гэхдээ дүрэм өөрчлөгдсөнөөс хойш манай тамирчид олон тэмцээнд оролцоод өөрсдийгөө дасгаж байгаа. Монгол хүн чинь дасан зохицох чадвар сайтай учир хурдан өөрчлөлтөд суралцдаг давуу талтай.

-Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Монголоос хамгийн түрүүнд олимпийн аварга болсон. Таны хувьд тухайн үед би түрүүлээд олимпын аварга болох боломж байсан гэж бодогдож байсан уу. Тамирчин хүний хувьд хор, шар мэдээж хөдөлсөн байх.
-Хор, шар байлгүй яахав. Гэхдээ үүнийг зөв ашиглах ёстой. Хор, шар гэдэг чинь дэвжээн дээрээ л гардаг.

Миний хувьд Монголоос анх удаа олимпийн аваргатай болсон төдийгүй найз минь тэр алтан медалийг авсан учир сэтгэл хөдлөөд уйлж байлаа.

Тухайн үед би бэртэлтэй байсан учир олимпийн аварга болох боломж байгаагүй гэж хэлж болно. Олимпийн дэвжээнд гарч барилдсан нь л чухал байсан.

Олимпийн гол утга санаа нь хамгийн түрүүнд аливаа улс, тамирчин түүнд оролцох, дараагаар нь амжилт үзүүлэх байдаг. Тиймээс ч би бэртэл авсан байсан ч оролцсон. Ердөө долоо хоногийн өмнө бэртэл авсан болохоор мэдүүлгээ солих боломжгүй байсан л даа.

-2008 оны олимпийн хувьд Танай гэр бүл ганзага хоосонгүй ирсэн. Гэргий О.Гүндэгмаа тань мөнгөн медаль хүртэж манай тамирчдын салхийг хагалсан байгаа.
-Тийм ээ. Энэ үед алтан медаль авах боломж байсан. Гэхдээ мөнгөн медаль гэдэг чамлах зүйл биш. Гол нь гэр бүл гэдэгтээ биш Монгол тамирчин медаль авч байна гэдэгт илүү их бахархаж, баярлаж байсан.

-Уучлаарай, Бээжингийн олимпийн үеэр Таны аавыг өөд болсон гэж дуулсан. Энэ мэдээж маш хүнд цохилт болсон байх. Та аавынхаа тухай, гэр бүлийнхнээ танилцуулж, хүүхэд насныхаа дурсамжуудаас бидэнтэй хуваалцахгүй юу?
-Хүнд төрсөн нутаг, аав, ээж гэдэг хамгийн эрхэм зүйл. Би Увс аймгийн Баруунтуруун сумын Харцагаан ус гэдэг газар малчин ард Хашбаатарын хоёр дахь хүү болж мэндэлсэн.

Намайг гурав, дөрвөн настай байх үед аав минь өөд болоод гэр бүлээрээ Дархан-Уул аймагт нүүж ирсэн гэдэг.

Дархан-Уул аймагт ясли, цэцэрлэг, арван жилийн сургуулиа дүүргэсэн. Миний хүүхэд нас Дархан-Уул аймагт өнгөрсөн гэсэн үг. Намайг тав, зургаан настай байхад ээж маань хойд аав Балжиннямтай нийлж сайхан гэр бүлийг бий болгосон.

Манайх ийнхүү долоон хүүхэдтэй айл болж, би гурав дахь нь болсон. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг шиг бусдын адил сайхан амьдарсан. Ээж маань хойшоо, урагшаа наймаанд яваад, аав маань аймгийн хот тохижуулах газарт ажилладаг байлаа.

Би арван жилээ төгсөөд хотод оюутан болж ирсэн. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд Үндэсний шигшээ багт ороод Улаанбаатар хотод суурьшсан.

2008 оны олимпийн үеэр аав маань талийгаач болсон юм. Тухайн үед маш хүнд байсан ч Монголчуудынхаа баяр хөөрийг унтраахгүйн тулд дотроо уйлаад л явж байлаа. Бээжингээс эх орондоо ирээд шууд Дархан руу явж аавынхаа ажил явдалд нь оролцсон.

Хэдийгээр миний хойд аав ч намайг төрсөн хүү шигээ хайрлаж элэг бүтэн өсгөсөн болгохоор би өөрийнхөө төрсөн аав минь гэж бодож явдаг. Тэгээд ч нэлээд том болсныхоо дараа хойд аав гэж мэдэж байлаа. Хар багаасаа төрсөн аав минь гэж бодож өссөн учир тэр хэвээрээ л хайрлаж, дурсдаг.

Аав минь миний төлөө бүхнийг зориулсан. Ямар сайндаа л хот тохижуулахаас гараад хувьдаа авсан байсан “53” машин, бүх л үхэр, малаа зараад намайг тэмцээн уралдаанд явуулдаг байсан даа. Өөрөөр хэлбэл миний спортын гарааг эхлүүлж өгсөн амьдралын минь эрхэм хүн маань юм.

-Хүүхэд насны сонин дурсамжууд байдаг. Өнөөдрийн амжилт мэдээж хүүхэд настай шууд холбоотой байх.
-Тийм ээ. Би чинь их иддэг хүүхэд байлаа. Олон хүүхэдтэй айл байсан учир гэдсээр их хоол хийдэг. Гэдэстэй сайхан цуйван хийгээд л аяга аяганд нь хуваарилаад хийчихдэг байсан. Би бэлтгэлээсээ тарж ирээд өөрийнхөө хоолыг идчихээд бусдын аягыг шагайгаад л явчихдаг. Тэр үед аав минь өөрийнхөө хоолны талыг надад үлдээгээд намайг иртэл хүлээгээд сууж байдаг байсан.

Үүн шиг сонин, сайхан дурсамжууд их л дээ. Ээж маань зах дээр наймаа хийдэг. Түүнд нь би их тусалдаг байсан. Хамт зогсож бараа зарж байгаад бэлтгэлдээ явах болохоороо ээжээсээ автобусны мөнгө гээд 50, 100 төгрөг авна.

Тэр мөнгөөр нь унаанд суухгүй уул давж гүйж бэлтгэлээ очиж хийгээд, буцахдаа бас гүйгээд эсвэл алхчихаад мөнгөөрөө ундаа аваад уучихдаг байсан.

Цэвэр агаарт их гүйсний хүчинд уушгины багтаамж маань сайжирсан болов уу гэж боддог. Хүчилтөрөгчгүй орчинд бусад тамирчдаасаа сүүлд ядрах зэрэг давуу талтай.

Мөн гэр хороололд өссөн хүүхэд түлээ мод хагалах, ус авах гээд биеийн хүчний ажил байнга л хийж байсан нь тамирчин болоход маш их нөлөөлдөг байх.

-Э.Бадар-Ууган, Б.Наранбаатар та гурав нэгэн төрийн бус байгууллага байгуулсан гэсэн. Энэ ямар зорилго, үйл ажиллагаатай байгууллага болох тухай тодруулахгүй юу?
-Б.Наранбаатар, Э.Бадар-Ууган бид гурав нийлээд “Амжилтын төлөө хамтдаа” гэсэн нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Бидний зорилго залуу тамирчдадаа дэмжиж, ирээдүйд амжилт гаргах итгэлийг бий болгох санаатай юм. Ингэхийн тулд үндэсний үйлдвэрлэгч нартайгаа хамтран ажиллаж байна.

Мөн том зорилго нь бүх нийтийг спортын дур сонирхолтой болгох юм. Мэдээж спортоор хичээллэсэн хүн болгон амжилт гаргах албагүй юм. Биеийн тамираар хичээллээд өв тэгш хүмүүжилтэй дээрээс нь бие бялдрын хөгжил сайтай, амьдралд баргийн зүйлд шантрахгүй, тэвчээртэй, зорилго, тэмүүлэлтэй болгодог олон давуу талтай. Одооны хүүхдүүд чинь туранхай, өндөр л болчихоод байна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ерөнхий зорилготой гэж хэлж болно.

Энэ утгаараа бид юуны түрүүнд төгссөн сургуулиудаараа явж спорт, урлагийн амжилт гаргасан сурагчдад гарын бэлгээ гардуулсан. Шархаданд Бадар-Ууганы төгссөн сургууль, Био комбинатад Наранбаатарын төгссөн сургууль, Дархан-Уулын аймагт миний төгссөн Нэгдүгээр сургуулиуд дээр очиж хүүхдүүд, багш нартай уулзалт хийж, сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийсэн.

-Таны хувьд спортод хэрхэн хөл тавьж байв?
-1994 онд манай сургуулийн Ганбат гэдэг чөлөөт бөхөөр барилддаг биеийн тамирын багш маань 20 гаруй хүүхдийг улаан буланд матрас дэвсээд секц хичээллүүлж эхэлсэн. Энд жил хүрэхгүй хугацаанд яваад Дархан-Уул аймгийн Спортын төв ордонд Баярсайхан гэдэг багш дээр чөлөөт бөхийн секцэнд орсон. Ингэж 1995 оноос Улаанбаатар хотод ирээд одоо Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын хорооны дарга Батлав багш дээрээ самбо, жүдо бөхийн дамжаанд явж эхэлсэн.

Орсон түүх маань бас их сонин. Тухайн үед чөлөөт бөхийн секц орохгүй. Ах нар бүгд наадмын бэлтгэлд гараад явчихсан байсан. Би өдөр болгон Спортын төв ордон очихоор орохгүй гээд буцаачихдаг байлаа. Нэг өдөр Батлав багш маань “чи самбо, жүдогийн секцэнд явах уу” гэж асуухаар нь би “самбо, жүдо гэж юу байдаг юм. Бөх юм уу” гэсэн “тийм ээ” гэхээр орж байсан. Бөхөд их дуртай хүүхэд байсан учир л жүдо бөхөд орж байлаа.

-Хөгжилтэй орнуудад олимпийн медальтай, Дэлхийн аварга хүний амьдралын боломж, хангамж зэрэг нь манай тамирчдаас тэс өөр байгаа. Ер нь төрөөс харж үзэж байгаа шагнал урамшуулалд ямар бодолтой явдаг вэ?
-Бусад улс орнуудтай харьцуулахад мэдээж бага. Гэхдээ би Монгол улсынхаа хайр, энэрэл, хишгийг голж байгаа хэрэг биш. Бага ч бай их ч бай улс, эх орон маань биднийг хүндлээд өгч байгаа хишиг учраас түүнд баярлаад амьдралдаа зарцуулаад явдаг. Гадны хөгжилтэй орнуудын тамирчид нэг олимп, дэлхийн аварга, тивийн тэмцээнд түрүүллээ гэхэд насаараа санаа зовохооргүй амьдрах боломж бүрддэг. Манай Монголын хувьд байдал арай өөр байна шүү дээ. Гэхдээ жилээс жилд төрөөс тамирчдад хандах бодлого илт сайжирч байгааг хэлэх нь зүйтэй.

Тиймээс ч энэ хэрээр манай тамирчид дэлхийд танигдаж эхэлж байна.

Үүнд манай холбоо ч их үүрэг гүйцэтгэж байгаа. Монголын жүдо бөхийн холбоо их сайн ажиллаж байна. Тиймээс энэ жил Азидаа анх удаа Жүдо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг Монголд зохион байгууллаа. Энэ нь бас холбооны маань хийж байгаа ажлын томоохон үр дүн, чадвар гэж бодож байгаа. Тиймээс би нийт жүдочдынхоо өмнөөс Х.Баттулга захирал болон удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Спорт өөрөө залуу хүний хийх ажил гэдэг. Таны хувьд зодог тайллаа гэхэд цаашид юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Спортод мэдээж залуу насны ааг, омгоор амжилт гаргана. Барилдахаа болилоо гэхэд би яах вэ гэсэн төлөвлөсөн ажил их бий. Хамгийн гол нь эх орондоо хэрэгтэй зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна.

Давхар мэргэжлийн хувьд би биеийн тамирын сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийг Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр төгсөөд одоо магистрт сурч байгаа.

-Тамирчид, урлагийнхан улстөрийг их сонирхдог болж. Таны хувьд?
-Хүн сурч боловсроод тухайн ажлаа хийх чадвартай болчихоод тэр ажлын байранд очвол зүгээр юм болов уу гэж бодож явдаг.

Магистрын цолоо хамгаалсны дараа МУИС-ийн Хуулийн сургуульд орж сурахаар төлөвлөсөн. Залуу хүний хувьд одоо сурч, боловсрохыг л илүүд үзэж байгаа.

-Таны хувьд 2009 онд бас нэгэн баяр тохиосон нь шинэхэн мэндэлсэн үр чинь. Хүүхэд нь том болж байна уу. Ховор-Эрдэнэ гэж нэр өгсөн гэсэн байх аа?
-Тийм ээ. Миний хүү их том болж байна. Аль болох хамт байхыг л боддог. Бэлтгэл, тэмцээнүүд, янз бүрийн арга хэмжээнүүд гээд төдийлөн олон цаг хүүхэдтэйгээ хамт байж чадахгүй л байгаад байна.

-Хоёр Хөдөлмөрийн баатартай гэр бүл мэдээж Монголчуудын бахархал. Сонин тохиол шүү.
-Бид хоёрын хувьд тус тусдаа спортын төрөлдөө амжилт гаргасан. Ард түмнийхээ болон төрийнхөө хайр, хишгийг хүртсэн тамирчид. Хувь төөргөөрөө хоёулаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болчихсон байна. Энэ хайр, хүндлэлийг дааж амьдрах л хамгийн чухал юм даа.

-Тамирчдын хамгийн хүнд үе жингээ хасах гэдэг. Энэ үед спортыг орхих тухай их бодогддог гэж тамирчид ярьдаг. Танд ингэж бодож байсан үе бий юу?
-Жин хасах үед олон зүйл бодогдоно л доо. Юуны тулд, яах гэж би ингэж өөрийгөө зовоож байгаа билээ гээд. Үүний оронд бизнес хийе, эсвэл номын мөр хөөе гэж бодох үе бий. Эсвэл бурхан гарч ирээд миний жинг багасгаад өгөхгүй юм байх даа гээд л янз бүрийн сонин сонин бодол толгойд орж ирдэг.

Гэхдээ би чадахгүй юм байна. Болъё гээд шантарч байсан удаа байхгүй ээ.

-Шинэ онд Таны бүх зүйлд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Судсаар нь Монгол цус гүйж байгаа бүх Монголчууддаа шинэ оны баярын мэндийг хүргэж байна.

Гэгээ гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Ариун хүсэл чинь ажил болж
Аз жаргалтай сайн сайхан амьдраарай гэж ерөөе.

-Та шүлэг зохиодог бил үү?
-Яг ч шүлэг биш ээ. Тухайн үед бодогдсон зүйлээ л толгой холбоод хэлчихдэг юм.
luuvan_gal
 
Posts: 12
Joined: Mon Apr 05, 2010 10:51 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Ricardokaka » Tue Aug 10, 2010 12:19 pm

цагаанаа маань ч яасны бөх хүн дээ аргагүй л аатай залуу
veni vedi veci
User avatar
Ricardokaka
 
Posts: 531
Joined: Mon Aug 09, 2010 12:51 am
Location: Xөлбөмбөгийн ногоон талбайд...

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 12:31 pm

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Оюутолгой” компанийн элч тамирчин болж байна. Ингэснээр тус компани Х.Цагаанбаатарын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд спортын талбарт амжилт гаргахад түлхэц болох бүхий л талаар тусалж, дэмжих юм. Х.Цагаанбаатарыг албан ёсоор “Оюутолгой” компанийн Элч тамирчнаар өргөмжлөх ёслол өнөөдөр 15.00 цагаас “Моннис” цамхгийн 12 дугаар давхарт болох юм байна.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby robinhood » Tue Aug 09, 2011 12:34 pm

Цагаанаа бол сайн бөx гэж боддийн...
угаасаа xийдгээ xийгээд чадлаа гаргаад явж байгаа иймэрxүү залуусаа ингээд дэмжээд байвал сайxан шүү
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 7:05 pm

Будинт Албионы нийслэл Лондон хотноо хүн төрөлхтний агуу баяр наадам зуны олимпийн наадам эхлэхэд 353 хоног үлдээд байна. Олимпийн цикль хэдийнэ дундарч, төгсгөл шатандаа орсон энэ үед талын Монголын тамирчид маань эх орныхоо газар шорооноос гарсан алт, зэс тэргүүтнээр урласан олимпийн медалийг энгэртээ гялалзуулахын төлөө дор бүрнээ бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж буй. Лондонгийн тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх, товчхондоо бол монгол түмний олимпийн найдваруудын нэг нь Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар.

Олимпийн наадмын өлгий нутаг Грекийн Афин хотноо болсон 2004 оны олимпиос Монголын тамирчид ганц медальтай нутагтаа ирж байсан. Тухайн үед Х.Цагаанбаатар жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан. Хожим нь Бээжингийн олимпод бэртлийн улмаас медалийн тавцанд гарч чадаагүй ч удаахь жил нь дэлхийн аваргад түрүүлж, жүдо бөхийн төрөлд Монголын анхны дэлхийн аварга тамирчин болсон билээ. Тэр цагаас хойш оролцсон тэмцээн, уралдаан бүрээсээ медаль хүртэж, өдгөө жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг ноёлж буй тэрбээр Лондонгийн олимпийг чин зорилгоо болгоод буй.

Тэгвэл, Лондонгийн татамид өндөр амжилт гаргах нөхцөл бололцоог бүрдүүлж, 2012 оны зуны олимп хүртэлх бэлтгэл сургуулилтыг бүрэн хариуцаж, ирэх жил элч болгон олимпийн наадамд үдэхээр “Оюутолгой” компани Х.Цагаанбаатартай гэрээ байгуулж, хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Х.Цагаанбаатар “Оюутолгой” компанийн элч тамирчин болж байгаа юм. Өнөөдөр “Моннис” цамхгийн 12 давхарт байрлах тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын танхимд тив, дэлхийд нэрээ дуурсгасан Х.Цагаанбаатарыг “Оюутолгой” ХХК-ийн элч тамирчнаар өргөмжлөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Үүнд тус компанийн ТУЗ-ын дарга З.Батсүх, ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш Ц.Дамдин, Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч П.Нямлхагва нарын хүмүүс оролцлоо.

Лондонгийн олимпийн наадам монголчуудын хувьд бас нэгэн онцлогтой. Учир нь Лондонд төвтэй “Рио Тинто” олон улсын уул уурхайн групп “Лондон-2012” наадмын түншээр сонгогдсон бөгөөд тэд Монголын Оюутолгой орд газраас олборлосон бүтээгдэхүүнээ ашиглах юм. Тэгснээр Монголын Оюутолгой орд газраас олборлосон зэс, алт тэргүүтнээр хийсэн медаль Лондонгийн олимпийн медальтнуудын энгэрт гялалзах болж байна. Тиймдээ ч “Эх орныхоо газар шорооноос гарсан алт, зэс, есөн эрдэнээр урласан медаль, тэр тусмаа аваргын алтан медалийг Монгол хүн хүртэх ёстой” хэмээн Х.Цагаанбаатар сэтгэл хангалуун хэлнэ лээ. Тэрбээр мөн “Намайг дэмжиж, “Оюутолгой” компанийн элч тамирчнаар сонгосон нь Лондонгийн олимпод эх орныхоо нэрийг дуурсгаж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулах хүсэл эрмэлзлийг минь дүүргэж байна. 2008 оны наймдугаар сарын 9-нд, гурван жилийн өмнөх яг энэ өдөр би хавирга хугарчихсан, Бээжингийн олимпийн татамид барилдах гэж хичээгээд үнэхээр чадаагүй ялагдсан, маш их гомдолтой байсан. Гэтэл яагаад ч юм, яг энэ өдөр намайг 2012 оны олимпийг зорих хүсэл эрмэлзэл дүүрэн болгож байгаад баяртай байна” хэмээсэн юм. Мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-ын дарга З.Батсүх Бээжингийн олимпийн наадамд Х.Цагаанбаатар ялагдахыг хараад өөрийн эрхгүй уйлж сууснаа ч дурсав.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 7:05 pm

Х.Цагаанбаатарыг “Оюутолгой” ХХК-ийн элч тамирчнаар өргөмжлөх ёслолын арга хэмжээний төгсгөлд түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Лондонгийн олимпийн наадамд “Оюутолгой” компанийн элч тамирчнаар оролцох боллоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд та сэтгэгдлээ хуваалцахгүй юү?

-Юуны өмнө нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд “Оюутолгой” компанийн элч тамирчнаар сонгогдсонд сэтгэл өндөр байна.

-Та түрүүн Бээжингийн олимпийн тухай дурсч байсан. Харин одоо Лондонгийн олимп хаяанд ирээд байна. Монголын нутгаас олборлосон тэр олдвор олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг чимэглэнэ. Мэдээж тэрхүү медалиар энгэрээ гоёх хүсэл монгол хүн бүрт байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын маань газар шорооноос олборлож гаргасан алт, зэс, есөн эрдэнийн зүйлс тэр медальд шингэх учраас олимпийн медаль, тэр тусмаа алтан медалийг энгэртээ гялалзуулж, эх орныхоо нэрийг мандуулах чин хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

-Бэлтгэл сургуулилт ямар төвшинд байна. Таны хувьд Монголын жүдочдоос хамгийн олон оноо цуглуулаад байгаа, олимпод оролцох болзлоо хэдийнэ хангачихсан гэж болно. Ер нь олимпийн эрх олгох эцсийн шийд хэзээ гарах бол?

-Жүдо бөхийн хувьд олимпийн наадамд оролцох 22 тамирчныг зарлах хугацаа 2012 оны тавдугаар сарын 3-наар дуусгавар болно. Одоогоор бид дэлхийн аваргад оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Наймдугаар сарын 14-нд Францын нийслэл Парис хотыг зорино доо. Энэ жилийн ДАШТ чухал ач холбогдолтой. Ялангуяа Монголын маань тамирчдын хувьд амжилттай оролцож, өндөр оноо авбал олимпийн наадамд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох боломжтой болох юм.

-Өнгөрсөн жил Токиогийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Энэ жил Парисын татами нэлээд өрсөлдөөнтэй байна байх. Бэлтгэл сургуулилт ханасан гэж ойлгож болох уу?

-Бэлтгэл сургуулилт сайн байгаа. ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Жүдо бөхийн холбоо маань, Биеийн тамир, спортын газар, Засгийн газар гээд олон байгууллага, хамт олон бид бүхнийг, тамирчид биднийг дэмжин, тусалж ажиллаж байгаа учраас бэлтгэл сургуулилтаа сайн базааж, амжилт гаргах нь нэн чухал. Тиймээс ч бэлтгэлээ сайн хийж байгаа.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 7:09 pm

Цагаанаа барилдаж буй үедээ домог болчихсон сайн бөхдөө.
Монголын Жүдогийн бүх цаг үеийн шилдэг жүдоч..,
Лондонгийн Олимпын дараа зодог тайлах юм яриад байгаа гэсэн өөрөө.., Сүүлийнхээ тэмцээнүүдэд сайн хичээж үзэх байхаа, АМЖИЛТ ХҮСЬЕ :mongol: :-D
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Suugii » Tue Aug 09, 2011 8:07 pm

Магнай нь наадамаас өмнө тодорчоод
Яг наадамаар халитарчдаг бас өвчтэй золиг шүү...

Лондогийн наадамд өөр байх байгаа....
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 8:35 pm

Харин тиймээ. Ирэх жил тэгж гоомой юм хийхгүй байлгүй дээ. Угаасаа өөрөөсөө том хүмүүстэй барилдах, үндсээр барилдах энэ тэр бол дэмий юм байгаан. Манай хүн бэлтгэлийн үеэр дээд жингийнхэнтэйгээ их барилддаг гэсэн.
Барилдааны хувьд өөрөөсөө илүү том, бяртай хүмүүстэй барилдах сайн байдаг байж болох ч бэртэх эрсдэл хамгийн өндөр болохоор биеэ сайн хайрлаж байгаад энэ Дэлхийн аварга, ирэх Олимпод гайгүй үзчих хэрэгтэй..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby mugi19 » Thu Sep 08, 2011 10:28 am

-66 кг-ийн шинэ чансаа:

1. MORISHITA Junpei 1284
2. MOGUSHKOV Musa 1251
3. KHASHBAATAR Tsagaanbaatar 1198
4. EBINUMA Masashi 1190
5. GADANOV Alim 1160
6. CUNHA Leandro 1062
7. DRAKSIC Rok 916
8. URIARTE Sugoi 768
9. CHO Jun-Ho 686
10. SANJAASUREN Miyaragchaa 656

Цагаанаа сүүлийн 3 жил шахам Дэлхийн чансааг тэргүүлж байгаад алдлаа даа..,

Манай бусад бөхчүүд бас бараг бүгд чансаанууд нь доошилсон байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Хашка » Fri Mar 09, 2012 5:19 pm

Цагаанааг далаар нь цэвэр тавьждээ энэ Хангуг

http://www.youtube.com/watch?v=1_NlQxWuPVU&feature=player_embedded#!
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby hosko » Sat Mar 10, 2012 1:04 am

Яаая.... Бас л майр хусуулжээ... Өөрөө жаахан бааварлаад хамаагүй үзэж байхгүй юу... Олимпт л нэг чамбай үзчихээсэй манай хүн...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Оргил » Fri Mar 23, 2012 1:30 pm

Х.Цагаанбаатар: Эх орноо үргэлж ялалтаар шагнахыг хүснэ
1 цаг 40 минутын өмнө


Гуравдугаар сарын 19-нд алдартай олон тамирчин гэрэлт хорвоод мэндэлжээ. Тухайлбал, энэ өдөр цовоо дуугаа хадаан төрсөн монгол тамирчдаасаа онцолбол цэнхэр гаригт алдраа түгээж яваа, нэрт жүдоч Х.Цагаанбаатар, “Сөүл-88” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат, хэд хэдэн олимпийн галын шугамд онч сорьсон ОУХМ З.Батхуяг нарыг онцолж болох юм. Олимп, дэлхий, тивийн тавцанд эх орноороо гоёдог та бүхэндээ “ТЦ”- ийн хамт олон төрсөн өдрийн халуун баярын мэнд хүргэе.


Цагаанаагийн ертөнц тун өвөрмөц. Тиймдээ ч нэг загварт баригдах дургүй. Уулчнаар төсөөлбөл түүний мөрөөдөл Эверестийн оргилыг эзлэх. Оргилд байгаа алтан титэмд хүрсэн хойно л санаа нь амрах болов уу? Хашбаатарын Цагаанбаатар нэр алдраа найман жилийн тэртээ дуурсгаж эхэлсэн ч 20, 30 магадгүй түүнээс ч олон оны өмнө монголчуудын танил болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг нь цэл залуу насандаа амжилтын хөшөө босгож амжсантай холбоотой биз ээ. 28-хан настай түүнд олимпийн алтан медалиас бусад одон тэмдэг, шагнал өргөмжлөл бүгд бий. Тиймээс амжилтад нь аль хэдийнэ “дөжирсөн” бид алдаа эндэгдэлд нь сонор ханддаг болсон ч байж мэдэх. Бээжингийн олимпод од нь гялалзаагүй түүн рүү хатуу үг чулуудан, хайр найргүй шүүмжлэхдээ 20 нас, дөрвөн сар, 25 хоногтойдоо зуны XXVIII олимпоос хүрэл медаль авчирсан гавьяаг нь мартаж орхисон үе ч бий.
2008 оны дөрвөн баатрын ард халгасхийн зогсоод хойшдын тэмцээнд өндөр амжилт гаргана хэмээн гэмшингүй өгүүлсэн Цагаанаагийн үгийг ойшоох хүн тухайн үед цөөн байсан нь үнэн. 24-тэй Цагаанаа 20 настай байсан үеийнх шигээ барилдаж чадаагүйн нууцыг хэн ч сонирхоогүй билээ. Харин хойтон жилийнх нь жүдогийн ДАШТ-ээс залуу гавьяат аваргын титмийг эх орондоо анхлан авчирсан гавьяатан. Ард түмнийхээ нүүрийг одоо л нэг бардам харах эрхтэй боллоо хэмээн хязгааргүй баярлаж явсан түүнийг цаашид гэмтэл бэртэл ороосон удаатай. Өвдөгний бэртэлтэй эвлэрсээр ирсэн нь нэг л өдөр явуургүй болсон тул Гуулин улсад мэс засал хийлгээд тэмцээний талбараас хоёр сар хөндийрөв.

Эмнэлгийн орон дээр хэвтэхэд юу эс бодогдох вэ? Гэсэн ч богино хугацаанд тэнхрэх хатуужил дэлхийн аваргад маань байлаа. Энэ бүхний талаар Х.Цагаанбаатар чин сэтгэлийн яриа өрнүүлж байна. Тамирчид хад чулуу биш, амжилтын төлөө төрсөн робот ч биш. Тэдэнд зүрх сэтгэл гэж бий.
Image

-Бидний ярилцлага гуравдугаар сарын 19 буюу төрсөн өдрөөр чинь хэвлэгдэх юм байна. 28 лаа хэрхэн үлээх төлөвлөгөөг тань сонирхъё?


-Жирийн өдрүүдийн нэгэн адил бэлтгэл сургуулилтаа хийж, орой нь найз нөхөдтэйгөө хамт хоол идэх байх. Ямар ч гэсэн хамгийн түрүүнд тээж төрүүлсэн ээждээ баяр хүргэнэ.

-Төрсөн өдрийн баяр бүхэн сайхан дурсамж үлдээдэг. Гэхдээ тэдгээрээс таны сэтгэлд хоногшсон баяр гэвэл...

-Төрсөн өдрийн баяраа жил бүр гэр бүл, найз нөхөд, тамирчдынхаа хүрээнд сайхан тэмдэглэдэг. Тэр бүхнээс шүүж үзвэл 11,12-той үеийн минь нэгэн баяр санаанаас гардаггүй. Хүүхэд л юм хойно аав, ээж хоёр ямар бэлэг өгөх бол гэж бодохоор сонирхолтой санагдана. Гэтэл тэр өдөр би гэртээ ганцаараа байж таарав. Манайх гахай, тахиа тэжээдэг болохоор ажил мундахгүй. Өдөржин гахайны баас цэвэрлэх үүрэг надад оногдож билээ. Төрсөн өдөр минь учраас орхиод явах давуу эрх байсан ч ингэхийг хүсээгүй. Аав маань надад “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн цэцэн үгийг байнга хэлдэг байсантай холбоотой биз ээ.

-2012 оны Европын цуврал тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртсэн таны хувьд өрсөлдөгчдийнхөө талаар ямар бодол тээж явна?

-Олимпийн жил учраас өрсөлдөгчид маш хүчтэй байна. Хамтарсан бэлтгэлийн үед туршилтын барилдаан хийх нь ч олширчээ. Миний хувьд Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртэхдээ хэсгийн аваргын төлөөх барилдаанд Солонгосын бөхөд ялагдсан. Харин дараа нь Германы Гранприд аваргын төлөө мөнхийн өрсөлдөгч, ОХУ-ын А.Гадановт нэмэлт цагт оноо алдан дийлдсэн юм. Хэт яарснаас болж хариу мэхэнд орчихсон гэх үү дээ. Европод хамтарсан бэлтгэл хийсний дүнд суурь бэлтгэл сайн хангагдсан гэж болно. Ганц би ч биш манай багийнхан өндөр амжилт гаргаж байгаа учраас дэлхий нийтээр монголчууд яагаад бүх жинд ийм мундаг болчихов гэж гайхаж буй нь нууц биш. Ялангуяа Францын шигшээ баг Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн нь үүний илрэл. Мөн Тунис, ӨМӨЗО, Шведийн баг хамтран хүч сэлбэж байна.

-Буурал Европын дэвжээ танд ээлтэйг мэднэ. Харин Будант Альбионы нийслэлд хүч сорих хувь тохиосон уу?

-Лондоны татамид зодоглож үзээгүй ч бэлтгэлийн шугамаар тэнд нэг удаа очсон. Уур амьсгал нь зөөлөн, сайхан газар шиг санагдсан. Тиймээс манай тамирчид Лондоны олимпод бахдам амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа.

-Өнгөрсөн жилийн амжилт, алдаа онооны талаар танаас асуулгүй өнгөрч боломгүй. Олимпийн оноо цуглуулах хариуцлагатай үед мэс засал хийлгэх шийдвэрийг тийм хялбар гаргаагүй болов уу?

-Тийм ээ. Хөлний хагалгаанд хугацаа алдаж орсон нь алдаа болсон. Олимпийн оноо цуглуулахыг урьтал болгож, хагалгаа хийлгэх цагийг хойшлуулсаар ийм байдалд хүрсэн юм. Өвдгөө чивчиртэл боогоод тэмцээнд оролцох хэцүү. Гэхдээ л би гэмтэлтэй үедээ ч амжилтын төлөө тэмүүлж, өнгөрсөн жилийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн цомын цуврал тэмцээнүүд, Сан Паулугаас мөнгө, Майамигаас алтан медальтай ирсэн. Харин хөлний бэртлийн улмаас ДАШТ-д гавьтай амжилт гаргаагүй болохоор дасгалжуулагч, албаны хүмүүстэйгээ зөвлөн БНСУ-д хагалгаа хийлгэхээр болсон юм.

-Хариуцлагатай үед жүдогийн дэвжээнээс хөндийрөх болсон нь сэтгэлд тань том дарамт учруулсан байх...

-Одоо нуугаад яах вэ? Гам барихын тулд бэлтгэлээс сар гаруй, тэмцээнээс хоёр сар хөндий байхыг эмч зөвлөсөн болохоор ирээдүйнхээ төлөө энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр зам байгаагүй. Бэлтгэлээ гэнэт орхисон тул мэс засал хийлгэсний дараа биеийн жин 80 шахсан гээд бод доо. Хуруу даран хүлээсний эцэст хөл дээрээ боссон үеэсээ жин хасах арга хэмжээ авч, хөлсөө бага багаар гаргаж эхлэв. Энгийн хүнд хоёр сар богинохон юм шиг санагдаж магадгүй. Тамирчдын хувьд асар урт хугацаа. Хүсэн хүлээсэн өдөр минь арай гэж ирэхэд тэмцээнд оролцож эхэлсэн дээ.

-Шахуу хуваарьтай тэр олон тэмцээнд оролцохдоо мэс засал хийлгэсэн хөлөө дахиад бэртээчих вий гэхээс биеэ барина биз?

-Бэлтгэлээ таслалгүй хоёр сарын дараа тэмцээнд оролцох, хэвтэж эмчлүүлсний эцэст тэмцээнд оролцох нь хоорондоо эрс ялгаатай. Хагалгаанд орохын өмнө би тэмцээний графикаа эмчид үзүүлээд яг аль тэмцээнд нь оролцох боломжтойг асуухад сар 20 хоногийн дараа хөнгөн бэлтгэл хийж, хоёр сарын дараа тэмцээнд оролцож болно гэсэн юм. Хүлээсэн хугацаа ч ирж, Абу Дабигийн Гранприд анх хүч сорихдоо хөлөө хөндөхөөс болгоомжлон мэхээ бодлоготой хийж, үндсэн барилдаанаа төдийлэн гаргаж чадахгүй байсан тал бий. Үүний хамт өрсөлдөгчөө хялбар ялах ухааныг давхар хайдаг болсон. Тухайн үед надад медаль биш, өрсөлдөгчөө ялах нь л чухал байлаа. Тэнд гуравдугаар байр эзэлчихээд, оноогоо нөхөхийн тулд БНСУ-д болсон Дэлхийн цомд 73 кг-д зодоглон мөнгөн медаль, зэрэглэл өндөр Японы Их дуулгаас хүрэл медаль хүртсэн. Мэс засал хийлгэснээс хойш оролцсон бараг бүх тэмцээнээс медаль авсан болохоор хөл минь эрүүл болсон гэдэгт итгэлтэй яваа.

-Энэ нь ужиг бэртэл байсан юм уу?

-Тийм ээ. 2007 онд бэлтгэлийн үеэр авсан бэртэл. Бараг 14 хоног бэлтгэл хийж чадаагүй шүү. Өвчтэй хөлдөө шарлага хийлгэж, мөс, мах тавих зэрэг төрөл бүрийн аргаар тойлсны эцэст гайгүй болчихоор нь дахин дэвжээндээ гарсан юм. Бэлтгэл хийхэд хөлөө хөндөх нь тодорхой. Ялангуяа баруунаараа барилддаг учраас байнга хөнддөг байлаа. Эхний үед мэдрэгдэхгүй байсан ч сүүлдээ хажуу талаас хүчтэй нэдрэхэд л өвдөг гарчихдаг болсон. Би ч буцааж оруулчихаад л бэлтгэлээ сийхгүй хийнэ. Парисын ДАШТ-д хоёрдугаар тойрогт барилдах үеэр өвдөг гарчихдаг юм байна. Хэвтэж байгаад түлхэж оруулан, барилдаанаа үргэлжлүүлсэн. Гэхдээ энэ нь тоглоом биш гэдгийг сайтар ойлгож эмчилгээ хийлгэхэд БТСГ, Монголын жүдо бөхийн холбооныхон харамгүй тусалсанд талархал илэрхийлье. Хэрэв гэмтэл бэртлийг нь хайхрахгүй бол тухайн тамирчин хэн ч биш болж хувирдаг гашуун түүхийг, ингэж хохирсон олон сайн тамирчныг би мэднэ.

-Ингэхэд хагалгаа хийлгэснээс хойш хэд хоногийн дараа эх орондоо ирсэн билээ?
Image

-Долоо хоног эмнэлэгт хэвтээд найм дахь өдөр нь Улаанбаатарт ирсэн. Гэртээ зурагт үздэг ажилтай боллоо. Найзууд, шигшээ багийн дүү нар маань эргэж ирэхээр маш их баярлана. Ганцаараа байх үедээ хөл минь эдгэхгүй бол яана, энэ бүхний дараа амжилт гаргаж чадахгүй бол яах вэ гээд л есөн жорын бодол төрдөг юм билээ.

-Жингээ багасгахын тулд хоолны дэглэм баримталсан уу?

-Махан хоолноос аль болох татгалзаж, тараг, жимс, хүнсний ногоо л голдуу хэрэглэх маягтай. Бэлтгэл хийж эхлэхэд жин харьцангуй гайгүй болсон л доо. Мэдээж дээрх өдрүүд надад амар байгаагүй ч даван туулсныхаа дараа эргэн харахад өөртөө эрэмших сэтгэл төрдөг. Энэ хугацаанд жүдогийн татами миний аз жаргал, баяр баясгалангийн салшгүй нэг хэсэг гэдгийг сайтар ойлгосон. Хоёр сарын дараа жүдогийнхоо зааланд ирэхэд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж, барилдаанд ялчихаад өөрийн эрхгүй баярласан. Урьд нь энэ бүхнийг анзааралгүй явж дээ.

-Тамирчны зовлонг тамирчин л ойлгоно. Гэмтэл бэртэлтэй байхад тань хүмүүс өндөр амжилт шаардахаар сэтгэлд дарамт учруулна биз?

-Тамирчид робот биш. Олон жил бэлтгэл хийхээр ясны сийрэгжилт, шөрмөс суналтаас эхлээд эрүүл мэндэд олон асуудал тулгардаг. Дээхнэ үеийн тамирчид энергиэ яаж нөхдөг байсан юм бол гэж би их гайхдаг. Харин бидний үед хөлсөө нөхөх витамин, уурга, амин дэм элбэг болжээ. Гэхдээ биеийн эсэргүүцэл суларч, эрдэс бодис дутагдахын цагт бэртэл амархан авах сөрөг дагавар гарах нь бий. Жил гаруйн хугацаанд бэртэлтэй барилдахдаа энэ бүхнийг яс махандаа шингэтэл ойлгосон.

Бээжингийн олимпод амжилт гаргах тамирчнаар хамгийн түрүүнд нэрлэгдсэн Цагаанааг нэгдүгээр тойрогт ялагдахад олон хүний нүд орой дээрээ гарах шахсан юм. Үсээ шараар будуулснаас л боллоо... Хэтэрхий бардаад байсан юм... Афины олимпоос төрсөн өнөөх баатар маань яачихав... зэрэг шүүмжлэлийн үгс мөндөр адил буусан. Дөрвөн жилийн тэртээх гашуун дурсамжийг түүнээс асуув.

-2008 оны олимпод таныг хариуцлагагүй барилдаан хийсэнд спорт сонирхогчид өнөө ч гайхдаг. Хүч чадал, омог зоригийг тань чухам юу мохоосон юм бэ?

-Бээжингийн олимп эхлэхээс яг 14 хоногийн өмнө бэлтгэлийн үеэр хавиргаа хугалсан явдал дөрвөн жилийн хөдөлмөрийг минь талаар болгосон. Харамссандаа байж суух аргагүй болсон тийм л хүнд үе. Багш дасгалжуулагчидтайгаа зөвлөн, олимпийн татамид гарахаас татгалзаж болох байсан ч тамирчин хүний хөдөлмөр, нэр хүнд, хоёр жинд “Бээжин 2008”-ын эрх авснаа санаад хүчлэн барилдсан юм. Би 60 кг-д, С.Мияарагчаа маань 66 кг-д хүч сорих төлөвлөгөөтэй байлаа.

-Олимпийн дараа өөрийг тань бөмбөгдөх хатуу үгс, сөрөг үр дагаврын талаар бодолцсон уу?

-Бээжингийн олимпийн дэвжээнд хавиргаа битүү боож, мэдээ алдуулах тариа хийлгэн, Израилийн бөхтэй цаг сунган барилдаад ялагдсан. Олимпийн дараа гарах үр дагавар, хэл амыг мэдэж байсан учраас тэр бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ надад байсан юм. “Өнөөдөр ялсан нь биш, унаад босож байгаа нь хүчтэй. Та нар намайг хараарай. Би 2009 оны ДАШТ-д заавал түрүүлнэ” гэж өөртөө хэлээд хавиргаа нэг сар эмчлүүлэн, бүсэн дээр бичүүлсэн “Аварга” гэсэн үгийг зүүх бүртээ харж, итгэл үнэмшил бий болгон бэлтгэлээ уйгагүй хийсэн. Тиймээс 2009 онд дэлхийн аварга болсны дараа тэр бичгээ хүмүүст үзүүлэхийг хамгийн түрүүнд хүсэж билээ.

-Олимпоос медаль авахын төлөө хэтэрхий чармайж, бэлтгэлдээ шунасан нь гэмтэл авахад нөлөөлсөн ч байж мэдэх юм...

-Формондоо орчихсон тамирчин бэртэл гэмтэл, эсвэл ямар нэгэн нөлөөнд соргог болчихдог. Тухайн үед миний жин 62-63 кг-ын хооронд хэлбэлзэж, торгон ир нь таарчихаад байв. Гэсэн ч 2008 оны долдугаар сарын 26-нд хавиргаа хугалчихсан. Үүнээс гурав хоногийн өмнө байх аа, улсын начин Б.Эрдэнэбилэг ах “Хан хөхийн тахилга болох гэж байна. Ахын дүү нутгийнхаа ууланд очиж, хийморио сэргээ” гэж утсаар ярилаа. Би ч “Формондоо орчихсон байгаа учраас олон хүн бужигнасан газар очихгүй” гэж хэлээд явахаас татгалзсандаа одоо ч харамсдаг. Нутгийнхаа тахилгад оролцож хийморио сэргээсэн бол гэмтэл авахгүй байсан ч юм бил үү? Бэлтгэлийн үед хэвтээ барилдаан хийж байгаад даралтад орчихсон.

Даралтнаас гарах гэж зүтгэж яваад хүчтэй эргэхдээ хавиргаа хугалснаа тухайн үед мэдээгүй. “Хавирга сонин болчихлоо” гэсээр босож амьсгаагаа түгжээд өвдсөн газраа лентээр боон, барилдах гэтэл болдоггүй. Эмчийн заавраар хавирганыхаа зургийг Гэмтлийн эмнэлэгт авахуултал “Хугарсан” гэсэн онош гарлаа. Үнэндээ би энэ хариутай эвлэрэхийг хүсээгүй. Тиймээс III эмнэлэгт томографын зураг авахуулан нягтлуулсны эцэст ахиад л өнөөх хариуг сонсоход өмнө минь гэрэлтэж байсан зам харанхуйлж, “Би одоо яах ёстой юм бэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

-Олимпийн хоёр жинд эрх авчихсан учраас 66 кг-ыг сонгож болох байсан биз дээ?


-Энэ жинд Мияаг барилдуулахгүй гэдгийг бид Бээжинд очсоны дараа л мэдсэн юм. Миний хувьд 14 хоногийн өмнө золгүй явдал тохиолдсон болохоор өөрийнхөө өмнөөс хэн нэгнийг барилдуулах боломж гараагүй. Нэг, хоёр сарын өмнө байсан бол өөр хэрэг. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ах намайг 66 кг-д барилдахыг зөвлөсөн удаатай. Энэ жинд олимпод барилдах 32 тамирчны 17 нь солгой, 60 кгынхны 12 нь солгой байсан болохоор дасгалжуулагчидтайгаа ярилцаад 60 кг-ыг сонгосон. Жингийн сонголт дээр алдсан байж магадгүй.

-Хавирга нь хугарсан мөртлөө барилдах замаас ухраагүй гэхээр та хэтэрхий бөх зүрхтэй юм?

-Үүнээс өөр сонголт байгаагүй. Байлгахыг ч хүсээгүй. Бээжин рүү нисэж явахдаа ч онгоцонд хавиргаа дараад л сууж байлаа. Ачаагаа хүлээн авч чадалгүй нөхдөдөө даатгасан. Барилдаан эхлэхээс хоёр хоногийн өмнө халуурч, реакц өгөхөд Насаа эмч эмчилгээ бичиж өгсөн юм. Тэмцээний өмнөх өдөр бэлтгэл хийсэн болчихоод шууд барилдсан. Хэдийгээр надад хэцүү байсан ч энэ бүхнийг давах сэтгэлийн тэнхээ заяасанд баярлаж явдаг.

-Бэртэл авсныг танай жингийн өрсөлдөгчид мэдээгүй байсан нь лавтай. Нэгдүгээр тойрогт ялагдсан нь тэднийг гайхашруулж орхисон болов уу?

-Хамгийн их гайхаж, басхүү баярласан хүн нь Бээжингийн олимпийн аварга, Солонгосын тамирчин Чой Мин Хо. Түүнийг 2004 оны олимпод ялж, хамтдаа хүрэл медаль хүртэж байлаа. 2007 оны ДАШТ-ий хэсгийн барилдаанд мөн хожсон. Өөрөөр хэлбэл, ташаа таардаггүй өрсөлдөгч нь би байсан юм. Дийлдэг хүн маань олимпийн аварга болж байгааг харах хэцүү юм билээ. Чой Мин Хо одоо жин өгсөж 66 кг-д барилдах болсноос хойш надад хоёронтаа ялагдаад байна.

-Та тухайн үед аварга болно гэдэгтээ итгээд үсээ шараар будуулсан юм биш үү?

-Хавиргаа хугалсны дараа сэтгэлээ бага ч гэсэн тайвшруулахыг хүсэхдээ үсээ шараар будуулсныг минь хүмүүс янз бүрээр хүлээн авч, өмнөөс минь өөрсдийнхөө тайлбарыг өгсөн. Нас минь залуу байна, тэгээд ч бөх хүн бүдүүн бараг байх албагүй. Хүн бүхэнд өөрийн гэсэн ертөнц бий. Тиймээс би дуртай зүйлээ хийж яагаад болохгүй гэж. Би хүссэнээрээ байж, өөрийн ертөнцөө бүрдүүлэх эрхтэй. Магадгүй 40 хүрчихсэн хойноо намайг үсээ шар болгочихвол буруутгаж болох юм. Гоё ургуулсан үсээ шууд жижиглэх, хусах нь хайран санагддаг учраас янз бүрийн өнгөөр будахыг хүсдэг.

Image-Гэхдээ та Н.Түвшинбаярыг 40 жил хүлээсэн алтан медалийг авчрахад баярын нулимс унагасан гэж нэгэнтээ хэлсэн...


-Түвшээг -100 кг-д хүчтэй өрсөлдөгч гэдгийг манай хамт олон мэдэж байсан. Учир нь Европын бүх тэмцээнээс медаль авсан, ялангуяа Парисын Их дуулгад бүлээрч байхдаа оролцон, хоёрдугаар байр эзэлснийг бид бэлхнээ мэднэ. Өрсөлдөгчийнхөө сул талыг богино хугацаанд олж чаддаг, мэдрэмжтэй бөх гэвэл Түвшээг л нэрлэнэ. Бид 2007 онд БНСУ-д хамтарсан бэлтгэл хийж байх үеэрээ манай найзынд зочилсон юм. Найзтайгаа түүнийг танилцуулахдаа “ Бээжингийн олимпийн аваргатай танилц. -100 кг-ынхныг айлгаж байгаа хүн дээ. Би яах вэ, манай Түвшээ л аваргална” гэж хэлсэн минь хожим биеллээ олсон.

Тэмүүлсэн хүн бүхэн олимпод түрүүлдэггүй. Бүх чадвар нь тэгширсэн хүмүүсийн дундаас цойлох хэцүү. Аз од, хөдөлмөр нь жигдэрсэн тамирчин л олимпийн аварга болдог. Тийм ээ, би найзыгаа олимпийн аварга болоход нь баярын нулимс унагалгүй яадаг юм. Монгол Улсын 40 жил хүлээсэн медалийг авчирсан Түвшинбаяраар бахархалгүй яахав. Түвшээ, Бадраа, Баатаржав ахын алтан медаль булган сүүлээ хайрлах нь дамжиггүй. XIII зуунд морьтон баатруудаараа дэлхийг байлдан дагуулсан монголчууд энэ зуунд цогтой тамирчдаараа гайхуулах учиртай.

-Таны хань О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн тэмцээнийг хаанаас үзсэн тань сонин байна?

-Гүндэгээг олимпийн аварга болно гэдэгт итгэлтэй байсан. Олимпийн өмнө “Найрамдал”-д бэлтгэлд гарсан үед нь эргэлтээр очиход форм сайтай байгаагаа ярьж байлаа, манай хүн. Гүндэгээгийн тэмцээнийг Олимпийн хотхонд жүдочдынхоо хамт телевизээр үзсэн. Эхний 10 сум буудсаны дараа бид түрүүлчихлээ гэж бодоод баяр хөөр болсон хэдий ч үлдсэн 10 суманд буу нь гацахад өөрийн эрхгүй дотор нэг юм зураад явчихсан. Мөнгөн медалийн болзол хангахад битүүхэндээ харуусал төрсөн ч Түвшээг түрүүлсний дараа олимпийн аварга цолыг эхэлж эрэгтэй хүн хүртэх ёстой байж дээ гэж бодсон. 2012 оны олимпийн эрхийг мэргэн буудагч эмэгтэйчүүдээсээ ганцаараа авсан хань минь одоо Европод бэлтгэл хийж байгаа.

-О.Гүндэгмааг магтаал сайшаал, харин таныг шүүмжлэл дагасан. Олимпийн дараах үр дагаварыг дотроо тооцоолж байсан ч гэсэн хэцүү санагдаагүй гэж үү?

-Шүүмжлэлүүдэд авах, гээх зүйл аль аль нь байсан юм. Гэхдээ надад ард түмнээ буруутгах эрх байхгүй. Тэд тамирчин бүхнээс амжилт нэхэх нь зүйн хэрэг. Ард түмний итгэлд бидний амжилт оршин тогтнодог. Амьдрал баян болохоор аливаа хүн унана ч, босно ч. Хөдөлмөрлөж байгаа хүнийг бурхан хардаг гэдэгт би итгэдэг.

-Бээжингийн олимпийн дараа бэлтгэл хийж байх үедээ хамгийн түрүүнд төрсөн бодлоосоо хуваалцна уу?

-2009 оны жүдогийн ДАШТ-ий талаар хамгийн эхэлж бодсон. Хэн гэдгээ харуулах боломж энэхүү тэмцээн болохоор “Аварга” гэсэн үгийг бүсэн дээрээ бичүүлсэн юм. Зорилгоо биелүүлсний дараа Лондоны олимпийг санагалзах эрхтэй болов. Түүнчлэн би 2010 оны ДАШТ ээс хүрэл медаль хүртсэн. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход уулчин хүнтэй зүйрлэвэл би талд нь л яваа. Оргилд хүрэхэд сэтгэлийн тэнхээ, хүч чадал, бэлтгэл сургуулилт, билэг оюун хэрэгтэй.

Төгс барилдаан үзүүллээ хэмээн өөртөө урам нэмсэн тэмцээн 2009 оны ДАШТ. Түүнчлэн хөдөлмөрийн баатар маань “Доха- 2006” Азийн наадмын барилдаанаа ч нэрлэдэг. Гурван жилийн тэртээ Голландад өрнөсөн өрсөлдөөнийг та санаж буй биз ээ. Ямар жүдоч гэдгээ яруу тодоор харуулсан бахдам барилдааныг нь спортын хорхойтнууд өдгөө ч хуучилдаг. Харин зургаан жилийн тэртээ Катарын элсэнд “ассан” Азийн спортын “түймэр” ийг эргээд нэг дурсъя.

-2006 оны Азийн наадмаас хоёр жилийн өмнө Афины олимпоос медаль хүртэж, 2005 оны Азийн АШТ-д дэлхийн хошой аварга, Ираны А.Миресмайлыг ялж түрүүлсэн болохоор Дохад түүнтэй дахин аваргын төлөө барилдана гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Гэхдээ Катарт хамгийн хүнд барилдааныг одоо 73 кг-д чансаагаараа дөрөвт яваа Акимототой хийсэн санагддаг. Торгуулиар хожигдож явсан намайг өрсөлдөгч маань цаг дуусахаас өмнө кокогоор ялах гэж байлаа. Таван секунд дутуу байхад бид хоёрын харц мөргөлдөж, шүүгч ч барилдаан эхлүүлэх дохио өгсөн. Би давхар хамлаа, өрсөлдөгч маань хамгаалаад эргэхэд нь хөлд нь давхар орж унагаад коко авлаа. Цаг сунгах барилдаанд тэр чигээрээ зүтгэсээр ялсан даа. Тухайн үед ядарч байсан хэр нь “Энэ хүн надаас илүү хялайж байгаа шүү” гэж бодсоор хожсон юм. Тиймээс өрсөлдөгчөө би сэтгэлээрээ ялсан гэж боддог. Аваргын төлөө Ираны бөхийг мөн л нэмэлт цагт хожиж билээ. Эдгээр барилдаанд өөрийгөө 100 хувь дайчилсан.

-Дэлхийн аварга цолыг хүү минь надад авчирсан гэж та нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байсан. Хүүгээ харахыг залуу аав тэсгэлгүй хүссэн байх даа...

-Дэлхийн аварга болсны дараа Америкт мэндлээд удаагүй байсан хүүгээ харахыг хамгийн их хүссэн тул Монголд ирээд хоёр хонов уу, үгүй юү холын замд гарсан. Уг нь дэлхийн аварга болохоос өмнө хүүгээ төрнө гэж бодсон нь бий. Америкт хамтарсан бэлтгэл хийгээд арав шахам хоноход эхнэрийн маань төрөх хугацаа болсон хэр нь амаржаагүй. Харин намайг явсан хойно буюу дэлхийн аварга болохоос хэдхэн хоногийн өмнө л хүү минь төрсөн болохоор тэмцээндээ амжилттай оролцчихоод хүү дээрээ бушуухан очихыг хүссэн. Ийм сайхан хүүг бурхан надад заяасан учраас цаашид улам их хөдөлмөрлөж хүүдээ олон алтан медалиар бэлэг барих хүсэл төрсөн. Аав, ээждээ ирсэн, ховор заяанд төрсөн хүү учраас, эгчийг нь Соёл-Эрдэнэ гэдгийг бодолцон, Ховор-Эрдэнэ гэсэн сайхан нэр өгсөн юм.

-Тэгээд л Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа нарын араас Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэхэд ямар мэдрэмж төрөв?

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэж насанд минь ахадсан мундаг цол. Төрийн хайр хүндлэл, ард түмний итгэлийг зөв дааж явах ёстой гэж боддог юм. Эрт эдүгээ баатруудын цус энэ биеэр минь лугшиж байгаа учраас эс бүхнээ дайчлан мэрийж, эх орноо үргэлж ялалтаар шагнах болно оо, хүү нь. Мөн би олон сайхан хүчтэний өлгий Увс аймгийн Баруунтуруун суманд төрснөөрөө бахархдаг. Тэндээс төрсөн аваргуудын хамгийн сүүлийн жишээг татвал С.Мөнхбат найз маань байна.

-Дэлхийн дэвжээнд зургаан удаа зодоглосон таны хувьд хамгийн анх мөрөө гаргасан нь хэдэн оны ДАШТ бэ?


-2003 оны ДАШТ-д 19 настайдаа оролцож, Японы алдарт бөх Номурад хожигдож билээ. Гэхдээ 1999 оны ДАШТ-д Нарка ахыг хожин, хүрэл медаль хүртсэн Нестор Хергианиг ялчихаад Японы алдарт бөхтэй таарсан хэрэг. Дэлхийн мундаг тамирчинг хожлоо гэж багш маань урам хайрласан нь санаанаас гардаггүй.

-Та “Афин-2004”-өөс хүрэл медаль зүүж, 2005 онд Азийн аварга болчихсон байсан тул долоон жилийн өмнөх ДАШТ-д түрүүлэх хүсэл төрсөн үү?

-Урьд жилийнхийг бодоход өөртөө итгэл төгс байсан. Египетийн дэвжээнд би л түрүүлэх ёстой гэж бодсоноос ч тэр үү, алтан медаль нүдэнд минь харагдаж байлаа. Намайг барилдаж эхлээгүй байхад л 66 кг-ын шилдгүүд ээлж дараалан нүдний өмнө ялагдсаныг ч хэлэх үү. Намайг ийм амархан аварга болгож байгаа хэрэг үү гээд их гайхсан. Тэгээд Голландын бөхтэй бардах маягтай барилдахдаа мэхэнд нь орж, өнөөх чинь намайг яах ийхийн завгүй цэвэр савчихсан. Тэр бөх одоо 73 кг-д дэлхийн чансаанд гуравт яваа Элмонт. Хүн ямар ч зүйлд бардаж болдоггүйг, медаль түрүүлж харах ёсгүйг ухааруулсан тэмцээн гэвэл энэ. Өрсөлдөгч чинь гуам, араб, энэтхэгийн аль нь ч бай хамаагүй, хянамгай барилдахыг дүү нартаа захидаг.

-Та 2003 онд Н.Хергианиг хожсон мөртлөө туршлага хуримтлуулсан дөрвөн жилийн дараа яагаад ялагдчихсан юм бэ?

-2007 оны ДАШТ-д Насаа багштай зөвлөөд 60 кг-д оролцохоор шийдсэн. Тухайн үед ДАШТ-д эхний таван байр эзэлсэн тамирчинд олимпийн эрх олгодог дүрэмтэй байсан учраас жиндээ орохын тулд 12 кг хассан удаатай. Одоо бодоход медаль авах тохироо бүрдээгүй байж. Н.Хергианиг хоёр кокогоор хожиж яваад цаг дуусахаас 40 секундын өмнө үүрэх гэж байгаад хариу мэхэнд орж, цэвэр ялагдсан. Толгойгоо цохиод, дэвжээ нүдээд ч нэмэргүй харамсалтай барилдаан болсон юм. Хүмүүс хуучин бууны хугархай гэж ярьдаг даа. Үүний адил өрсөлдөгчийнхөө туршлагатай эвлэрэхээс өөр зам байгаагүй. Сэтгэлээ татаж авч дийлээгүй болохоор хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Австрийн Л.Пайшерт цаг дуусах үед юүкогоор хожигдон, тавдугаар байр эзлээд олимпийн эрх авч билээ.

-Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл гэсэн мөрт бий. Тамирчид урмын үгээр дутагддаг юм шиг. Тэмцээнд тааруухан оролцоод ирэхэд та нарыг янз бүрийн шүүмжлэлээр угтахад гомдох сэтгэл төрдөг үү?

-Дээр хэлсэн дээ, бэртэлтэй үед барилдах хэцүү гэж. Өвдөгтөө өвчин намдаах тариа хийлгээд барилдсан удаа олон. Хөндлөнгөөс харахад тамирчид тэмцээнд оролцож, бэлтгэл л хийдэг амар ажилтай хүмүүс шиг санагдаж магад. Гэхдээ олон зүйлийг золиосолсны эцэст медаль ирдэг. Жин хасахын зовлонг тамирчид л мэднэ. Гар, хуруунаас эхлээд гэмтэл авах нь юу ч биш. Кимоно маань маш хатуу болохоор хуруугаа гэмтээхийг юман чинээ тоохгүй. Гэхдээ энэ нь бидний л сонгосон зам. Хэн ч ялагдахын тулд дэвжээнд гардаггүй биз дээ. Өнөөдөр ялагдсан ч маргааш ялах өдөр ирдгийг санах хэрэгтэй. 2 сая 700 мянган хүнтэй манай орон цөөн хэдэн тамирчинтай. Урмын үгээр дутах удаа бидэнд олон тохиолддог. Шигшээ багийн тамирчны 250000 төгрөгийн цалин амьдралд хүрэлцэх бил үү. Сурч боловсрох, ажил хийх, бизнесийн саналаас ч татгалзаж бэлтгэлдээ л цаг зарцуулдаг. Үүлэн чөлөөний нар шиг залуу нас өнгөрөх цагт баталгаат амьдрал хүлээх эсэх нь эргэлзээтэй. Энэ бүхэн тамирчдын нийтлэг дүр төрх.

-Лондоны олимпод таныг сайхан барилдаан хийнэ гэж ард түмэн итгэж байгаа нь нууц биш...

-Үүнийг би тулгалт гэж бодохгүй байгаа. Надад хүлээлгэх л ёстой хариуцлага. Медаль авахын төлөө, цаашилбал Лондоны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх мөрөөдөл өвөрлөж яваа. Уулын оройд гарахын тулд замын дундаас буцаж болохгүй биз дээ.

-Магадгүй Лондоны олимпийн дараа та дөрөв дэх олимпийнхоо талаар бодох ч юм бил үү?


-2016 оны олимпод оролцоно гэх нь ч хаашаа юм, харин “Инчон-2014” Азийн наадамд амжилт үзүүлэх биеийн болон сэтгэлийн нөөц хангалттай байгаа ч залуучууддаа дэм болохыг илүүд үзнэ. Энэ хугацаанд эх орныхоо нэрийг хангалттай гаргаж, олимпийн аваргаас бусад алдар хэргэм хүртээд байгаа болохоор харамсах зүйл алга. Одоо зөвхөн дутуугаа гүйцээж дундуураа дүүргэхийн төлөө бэлтгэл хийж байна. Ганц миний ч биш, манай нийт жүдочдын амжилт үзүүлж буйн шалтгаан гадаадын шинжээчдийн сонирхлыг татсан асуудал. Ингэний саам уудаг, иддэг махтай нь холбоотой юу гэх мэт янз бүрийн онол дэвшүүлж байгаа энэ үед Монголын жүдо бөхийн холбооны зөв менежментийн ач тус гарч байгааг хэлэх нь зүйтэй. Бидний төлөө цохилох зүрхтэй МЖБХны Х.Баттулга ерөнхийлөгч маань асар их үүрэг гүйцэтгэж байна. Завтай үедээ кимоно өмсөн, дэвжээндээ гарч бидэнтэй барилддаг, жүдочдоо гэсэн сэтгэлтэй түүнийг үлгэрлэн дууриадаг. “Хамтын хүч амжилт” уриатай МЖБХны хамт олонд баярлаж явдгаа хэлье. Миний амжилт та бүхэнтэй нягт холбоотой.

-Лондоны дэвжээнд Х.Цагаанбаатар, эсвэл С.Мияарагчаа нарын аль нь хүч сорих бол гэсэн асуулт хүмүүсийн сонирхлын төвд байна. Олимпийн нэг жинд улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцдоггүй биз дээ?

-Ажил, амьдралын талбарт өрсөлдөөн байдаг. Өрсөлдөгч хүчтэй байх тусам хөгжил тэр хэмээр хурдасдаг бичигдээгүй хультай. Дэлхийд дээгүүр түвшинд өрсөлддөг тамирчинтай нэг жинд барилддаг минь аз зохиол. Бид биесээ ирлэж хурцалсаар өнөөг хүрсэн. Олимпоос бусад тэмцээнд нэг жинд хоёр тамирчин оролцохыг зөвшөөрдөг. Ирэх сард болох Азийн АШТ-ий дараа жин бүрийн шилдэг 22 тамирчныг зарлана.

Эх орноо төлөөлөн жин жинд нэг л тамирчин оролцох эрхтэй бөгөөд давхардсан тохиолдолд эрх нь өөр орны бөхөд шилжих учиртай. Тиймээс Мияа бид хоёрын хэн нь Лондоны дэвжээнд зодоглохыг хэлж мэдэхгүй байна. Монголын жүдо бөхийн холбоо л шийднэ. Миний хувьд жиндээ дэлхийд чансаагаараа гуравт, Мияа ест, 60 кг-д Д.Төмөрхүлэг 11-т, Г.Болдбаатар 12, Ч.Болдбаатар 14-т эрэмбэтэй. Бидний хэн нь ч олимпод оролцсон бай, Монгол Улсын төрийн дууллыг л эгшиглүүлэх ёстой.

-Харийн жүдочдоос ташаа таардаггүй өрсөлдөгч хэн байна?


-Бүх өрсөлдөгчөө үнэлдэг. Тэдний дундаас барилдаан таардаггүй бөхчүүд мэр сэр бий. Тухайлбал 66 кг-д Ж.Моришито, чансаагаараа өнгөлж байгаа Оросын М.Могушков, А.Гаданов нар байна. Олимпод тухайн жинд аль тамирчнаа оролцуулах нь манай улсад төдийгүй бусад оронд ч тулгамдаж буй асуудал.

-Олон улсын жүдо бөхийн холбоо дүрэмдээ хэд хэдэн өөрчлөлт оруулж, манайхны дархан мэхийг хассан нь та нарт хүнд цохилт болсон уу?

-Цохилт гэхээс илүү хор шар буцалгаж байна. Тэгэх тусам нь сайн барилдах хүсэлдээ хөтлөгдсөн бид шинэ техник эзэмшиж байгаа. ОУЖБХ монголчуудын эсрэг дүрэм боловсруулаад байх шиг санагддаг нь нууц биш. Олимпийн аварга болохдоо хийсэн Түвшээгийн, мөн миний хэд хэдэн мэхийг хориглосон ч бид тэр бүхэнд бууж өгөхгүй.

-Та саяхан Европын цуврал тэмцээнд нэг мэх туршсан байх аа?

-Ганц, хоёр мэх туршаад нэгийг нь хийх үед алдаа гаргасан тал бий. Гэхдээ тэр мэхийг хийж чадахгүй байна гэж бодвол эндүүрэл. Сайжруулж, өөрийн болгож болох л зүйл.

-2016 онд 32 нас хүрэх Цагаанаад амжилт гаргах боломж их байна. Харин та энэ талаар ямар ч бодолгүй яваагаа хэлсэн. Лондоны олимпийн дараа ямар салбарт хүч сорих юм бэ?


-Өнөө ч амжилт гаргаж байгаа 37, 38-тай жүдочид бий. Тухайлбал Түвшээгийн жинд барилддаг А.Зевиг нэрлэж болно. Манай нөхцөлд жүдочид 32 хүртлээ барилдаж болох л юм. Миний хувьд нас хийгээд форм байгаа ч хойч үеийнхэндээ зайгаа тавьж өгнө. УАШТ-д алтан медаль хүртээд хилийн чанадад өрсөлдөж болох ч үүнд шунахгүй. Ямар ч гэсэн Цагаанбаатар гэсэн нэрийг үлдээж чадсандаа нүүр бардам явах эрх надад бий.

-Тэгээд дасгалжуулагчаар ажиллах хэрэг үү?

-Дасгалжуулагч болох хүсэл алга. Лондоны олимпийн дараа боловсролдоо илүү анхаарна. Миний хувьд “Аварга” БТДС-ийг 2004 онд багш дасгалжуулагч, 2006-2010 онд ХУИС-ийг бизнесийн удирдлага, марктингийн чиглэлээр дүүргэж, одоо МУИС-д хууль эрхзүйн ангид суралцаж байгаа.

-Лондоны олимпийн дараа залуустаа илтгэл тавих боломж илүү гарах байх даа. Ингэхэд та өөрийгөө хэр сайн илтгэгч гэж боддог вэ?

-Лекцийг маань сонссон хүмүүс л дүгнэлт өгөх байх. Би мэргэжлийн илтгэгч биш. Олон мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд барилдахаас 2000, 3000 хүний өмнө илтгэл тавих нь илүү хэцүү санагддаг. Гэхдээ залуус бид л хийхгүй бол өөр хэн чадах юм бэ? Бэлтгэлийнхээ хажуугаар залуучуудыг дэмжих, өөртөө итгэх итгэл төрүүлэх, сурч боловсрох нөхцлөөр хангах үүднээс Б.Наранбаатар, Э.Бадар-Ууган бид гурав “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага байгуулсан юм. Манай байгууллага “Согтуу Монголоос саруул Монгол” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Жирийн бор амьдралаас л төрж гарсан биднийг амжилтад хүргэсэн зүйл бол гэгээн мөрөөдөл. Тиймээс

“Эрин зууныг байлдан дагуулсан өвөг дээдэс минь

Эх оронч үзлийн эрхэм дээд тэмүүлэл минь

Ирээдүйгээ өөдрөгөөр цогцлоох хүсэл мөрөөдөл минь” гэсэн гурван өөр сэдвээр Хөтөл, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын олон мянган залууст хандаж илтгэл тавьсан. Олимпийн дараа ч энэ ажил маань үргэлжлэх болно.

“Афин-2004”-өөс хүрэл медаль хүртэхдээ тэрбээр хоёр рекорд тогтоосон юм. Юу гэвэл Монголын хамгийн залуу олимпийн медальтан болсон төдийгүй богино хугацаанд буюу олимпийн эхний өдөр Грекийн цагаар 16.30-д шагналын тавцангийн гуравдугаарт зогссон түүхтэй. “Барселона-92- ”-д гавьяат тамирчин Д.Мөнхбаяр хоёр дахь өдөр нь буюу Испанийн цагаар 12.30-д элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

Image-Олимпийн гурван удаагийн аварга Номуратай хийсэн барилдаанаа өнөөдөр эргэн харахад юуны улмаас ялагдаж вэ? Тэр өдрийг буцааж болдогсон бол Наран Улсын алдарт тамирчинтай ямар тактикаар барилдах бол?

-20 настайдаа Афины олимпод оролцож, хэсгийн аваргын төлөө Номуратай таарсан. Дэвжээнд гарахын өмнө багш маань “Чи дэлгэрч байгаа цэцэг, өрсөлдөгч чинь услахгүй л бол унах дөхсөн ургамал. Түүнийг ялах ёстой” гэж хэлж билээ. Үүнийг нь би дайрч барилд гэсэн үг хэмээн хийсвэр ойлгож, яарч мэх хийгээд ялагдсаны дараа аварга аваргаараа л үлддэгийг сайтар ойлгосон. Одоо бодоход алдарт бөхийн эсрэг дэндүү яарч барилджээ. Аль болох ядраасан бол байдал өөрөөр эргэх байсан ч юм бил үү. Олимпийн хүрэл медаль хүртээд баяртай байсан ч сэтгэлд хоосон орон зай үлдсэн. Одоо Номура нэгэнт зодог тайлж, хойч үеийнхнээ бэлтгэж байгаа. Яг одоо түүнтэй барилдах завшаан тохиолдсон бол ялна гэж бардам хэлчихвэл жинхэнэ болчимгүй явдал. 2008, 2009 онд энэ тухай ярьсан бол өөр хэрэг. Учир нь миний хийдэг мэхийг тэр үед зөвшөөрдөг байсан юм. Гэхдээ би Номураг нэг зүйлээр ялсан гэж боддог.

-Чухам яаж ялсан гэж?

-1996 оны олимпод Номура хэсгийн аваргын төлөө Нарка ахыг, найман жилийн дараа намайг бас ялсан. Нэгэн ярилцлагадаа тэр “Монголчууд надад ээлтэй” гэж хэлээд манай улсад очиж үзэх хүсэлтэйгээ илэрхийлсэн нь бий. Харин 2010 оны “Чингис хаан” Дэлхийн цомд хуурай дүү Д.Төмөрхүлэг маань аваргын төлөөх барилдаанд түүнийг дийлсэн. Хэдийгээр хөгширсөн ч гэсэн тэр мундаг формтой жүдоч. Гурван олимпийн аварга түүнийг бидний өгүүлдгээр тэнгэрийн амьтантай зүйрлэж болох. Төмөрхүлэгийг аваргалсны дараа надад монголчууд гурав дахь үе дээрээ Номураг яллаа гэсэн бодол төрж билээ. Миний хувьд Номура шиг гурван олимпод аваргалж чадахгүй ч гэсэн ядаж нэг удаа олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх хүсэлтэй.

-Таныг хүмүүс онгироо, хөөрүү, их зантай гэж янз бүрээр тодорхойлох нь бий. Афины олимпийн үеэс Цагаанаа хэр өөрчлөгдсөн бол...

-Дээр хэлсэн, хүн бүхэн өөрийн ертөнцтэй гэж. Би аливааг 100 хувь хийж, амжилтыг гуйж биш, гуядаж авах тэмүүлэлтэй. Миний талаар хэн, юу гэж ярих нь сонин биш. Хийж бүтээснээрээ бардамнах хэрэгтэй биз дээ. 2004 оноос хойш би хүн чанар хийгээд мөн чанарын хувьд өөрчлөгдөөгүй. Харин тамирчин хүний үүднээс нэлээд туршлага хуримтлууллаа. 20-тойдоо хүнийг ядрааж барилддаг байсан бол одоо өрсөлдөгчийнхөө алдааг олж хардаг болжээ.

-Афины олимпийн талаар ярьсаных Д.Нармандах гавьяатын талаар асуулгүй өнгөрч боломгүй. Та Грекийг зорихын өмнө түүний медалиас адис авах үеэрээ Номуратай таарвал хэрхэн барилдах талаар ярилцсан ч байж мэдэх юм...

-Тамирчдыг үдэн мордуулах ёслол дээр Нарка ах олимпийн медалиа авчирсан юм. Би ч медалийг нь эргүүлж тойруулж үзээд Афинаас ганзага дүүрэн ирэхийн ерөөл тавин адис авсан. Харин Номурагийн тухай ч юм уу, барилдааны талаар яриа өрнүүлээгүй л дээ. Намайг хэсгийн аваргын төлөө Японы алдарт бөхтэй барилдахаар зэхэж байхад Нарка ах утсаар ярин сэтгэлийн дэм хайрласан нь санаанаас гардаггүй. Би өөрийгөө азтай тамирчин гэж боддог юм. 1996 оны олимпоос Нарка ахыг хүрэл медальтай эх орондоо бууж байгааг зурагтаар хараад заавал түүн шиг жүдоч болно гэж мөрөөдсөн минь хожмын амжилтыг зөгнөл байж.

-Афин хот танд тун ээлтэй. Самбо бөхийн дэлхийн аварга цолыг мөн л тэндээс хүртсэн байх аа?

-Олимпийн өлгий нутаг миний сэтгэлд цав цагаанаар буудаг. Тийм ээ, 2005 онд Казахстанд болсон самбо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэнээс дөрвөн жилийн дараа Афинд болсон самбын дэлхийн аваргаас хоёр дахь алтан медалиа авчирсан.

-Бээжингийн олимпоос ганзага хоосон ирээд олимпийн баатруудад үзүүлж байгаа их хүндлэлийг мэдэрч зогсохдоо “Афин-2004”-өөс ирсэн үеэ өөрийн эрхгүй дурссан уу?

-Миний сэтгэл хэцүү байсан ч гэсэн нөхдийнхөө амжилтаар бахдан, тэдэн шиг баярлаж, аль болох дотор нь орохыг хичээсэн. 2008 оны олимпийн үеэр аав минь өөд болсон учраас сэтгэл эл хуль оргино. Медаль авч чадаагүй, энэ тэр чухал биш, аавтайгаа дахиж уулзахгүй гэж бодохоор дэндүү харамсалтай итгэхэд бэрх санагдсан. Намайг спортын ертөнцөд хөл тавихад аав минь их нөлөөлсөн. Тэмцээнд оролцох зардал олдохгүй үед ачааны машин, саалийн үнээгээ зарахаас ч буцаагүй аав минь оргилд хүрэх жимийг зассан ачтан. Намайг амжилтад хүргэхийн тулд дэндүү их зүйлийг золиосолсон болохоор оролцсон тэмцээн бүхнээсээ медаль авчирч ачийг нь бага ч атугай хариулахыг бодсоор өнөөг хүрлээ.

-Аавыгаа амьд сэрүүнд нь тансаг байшинд амьдруулж, машины сайныг унуулж чадсан уу?

-Тэгж амжаагүй ээ. 2004 оны олимпоос хүрэл медаль хүртсэний дараа улсаас 20 сая төгрөгийн шагнал олгож, 10 хувийг нь татварт суутгаад 18 сая төгрөг бэлнээр ирсэн юм. Түүнээс Хороололд хоёр өрөө байр худалдаж авлаа. 2006 оны Азийн наадамд түрүүлээд шагналд ирсэн 10 сая төгрөгийн 8 саяыг нь бэлнээр авчихаад аав, ээж хоёртоо Дархан-Уул аймагт хашаа байшин авч өгсөн. Аав ээж хоёр хүнсний ногоо тарих дуртай. Угаасаа ийм л амьдралаас бий болсон учраас дассан газраа сонгосон юм. Аан, бас портер машин бэлэглэсэн юм байна. Миний боломж тийм л байсан. Бэртэл авчихаад Бээжинг зорихын өмнө аав минь нисэх онгоцны буудалд гаргаж өгөхдөө “Миний хүү, нэр хугарахаар яс хугар гэдэг юм. Олимпод битгий барилд” гэхэд нь би “Үгүй, аав аа.

Олимпийн дэвжээнд хүссэн хүн бүхэн зодоглодоггүй юм. Ялалт, ялагдал чухал биш, Бээжингийн олимпийн дэвжээнд гарахгүй бол өөртөө маш харамсах болно” гэж билээ. Тэгэхэд “Өөрийн бодол өөртөө зөв. Миний хүү хэзээ нэгэн цагт аварга болно” гээд үнссэн. Ааваасаа сонссон хамгийн сүүлчийн үг бол энэ. Энэ талаар би урьд нь сонин сэтгүүл, телевиз радиод ярьж байсангүй. “Миний хүү амжилт гаргаарай, эсвэл сайн яваарай” гэж аав минь надад хэлээгүй. Аавын минь хүсэл хэзээ нэгэн цагт биелэх байх.

-Та энэ хугацаанд дэлхийн шилдгүүдийг чансаагаар тэргүүлж үзсэн. Number one тамирчин гэж дуудуулахаар нэг л өөр санагдана биз?

-2009 онд дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн юм байна. Мөн дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшин, нийлбэрээр наймдугаар байр эзэлсэн. Чансааг тэргүүлэх сайхан ч гэсэн өндөр хариуцлага хүлээж, тэмцээн бүхний эхний барилдааныг хийдэг. Одоогоор чансаагаараа өмнө минь бичигдэж байгаа Оросын хоёр тамирчинтай оноо ойролцоо яваа.

-Цагаанаагийн нэрэмжит тэмцээн сүүлийн хоёр жил зохиогдоогүй нь Лондоны олимпод анхаарлаа хандуулсантай холбоотой юу?

-Н.Батлав багшийн санаачилгаар нэрэмжит тэмцээнээ 2004-2006 онд өсвөр үеийнхний дунд явуулсан. 2008, 2009 онд олон улсын хүүхдийн тэмцээн болж өргөжсөн юм. Харин дараагийн жилүүдэд тэмцээн, бэлтгэл сургуулилтын улмаас зохиож чадсангүй. 2013 оноос сэргээж явуулна.

-Тэмцээнийхээ логонд яагаад сармагчинг сонгосон юм бэ?

-Сармагчин тэнцвэр алдан унадаггүй, бас эгдүүтэй, сэргэлэн цовоо амьтан учраас сонгож авсан. Нарка ахын нэрэмжит тэмцээнээс гараагаа эхэлсэн шиг миний тэмцээн ч бас хэн нэгэнд боломж хайрлаасай.

-Тэгвэл энэ ярилцлага маань жүдоч болохыг зэхэж байгаа хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийнх нь гүүр болоосой. Сэтгэлээс гардаггүй өсвөрийн тэмцээний дурсамжаа хуваалцана уу?

-2000 оны Азийн АШТ хамгийн түрүүнд санаанд буулаа. Тивийн аваргад оролцох гэтэл зардал олддоггүй. Манайх үнээ, машинаа зарчихсан байдаг. Аав маань ухаан сийлж, сургуулийн захиргаанд хүсэлтээ уламжилсны эцэст багш нар нэг өдрийн цалингаа, сурагчид өөрсдийн хэмжээнд хандив өгч тэмцээний зардал бүтсэн. Би тэгэхэд Дархан-Уул аймгийн Нэгдүгээр дунд сургуульд суралцаж байсан юм. Тэгээд Азийн АШТ-д оролцож, өрсөлдөгчдөө ялсаар аваргын төлөө барилдах боллоо. Өрсөлдөгчөө оноогоор ялж явсан ч цаг дуусахаас 40 секундын өмнө гарт өчих мэхэнд нь орчихсон.

Гэмтэл авахаас болгоомжилсон багш маань “Өгчих өө” гэж хашгирав. Яг энэ үед надад хандив өгч байсан хүүхдүүд, вокзал дээр гаргаж өгсөн ангийнхан маань нүдэнд харагдаад шүдээ зуун гүрийсээр цаг дуусгаж билээ. Ялалтыг надад заан, шүүгч гарыг минь өргөх гэтэл даагддаггүй, нөгөө гараа өргүүлсэн. Дайнд яваад ирсэн байлдагч шиг гараа сойчихсон хүн л алтан медалиа зүүгээд сургууль дээрээ очсон. Ангийн багшийг маань Мөнгөнцэцэг, биеийн тамирын багшийг Батбилэг, анх намайг чөлөөтийн секцэнд авсан дасгалжуулагчийг Ганбат гэдэг. Харин жүдогийн А үсгийг Н.Батлав багш заасан.

-Чөлөөт бөх сонирхлыг тань татаагүй болохоор жүдоч болохоор шийдсэн юм уу?

-1994 онд Ганбат багш намайг чөлөөтийн секцэнд оруулаад улмаар Улаанбаатарт Баярсайхан багшид хүлээлгэж өгсөн. Чөлөөтийн ах нар наадмын бэлтгэлд гарсан учраас бэлтгэл тасарсан үе. Өдөр бүр СТО-д ирэхэд нэг хүн “Чөлөөтийн секц өнөөдөр хичээллэхгүй” гэж буцаадаг байлаа. Нэг өдөр өнөө ах маань “Жүдогоор барилдах уу” гэлээ. Бөх юм уу гэж асуун, “Тийм” гэсэн хариу сонсоод секцэнд орчихсон. Ингэж л Н.Батлав багштайгаа уулзсан даа. Багш маань “Тамирчин хүн нэгдүгэээрт сайн гүйх хэрэгтэй” гээд кросст гүйлгэхэд түрүүлээд ирэхэд минь багш чихрээр шагнан “Наад чихрээ том тэмцээний медаль болгоорой” гэж билээ.

Багш маань ухаантай үг хэлжээ. Би одоо хүртэл багшдаа баярлаж явдгаа хэлж амжаагүй л яваа. Бас цагаан кимоног тун сайхан өмсөх ёстой гэж байнга сургамжилна. Тамирчин хүний үс богино байх хэрэгтэй гэж хэлнэ. Жү гэдэг нь уян хатан, до нь арга зам гэсэн үг. Уян хатан арга замаар бүхнийг ялж дийлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. 99 хувийн хөдөлмөрөөр нэг хувийн авьяасыг тордвол амжилтад хүрнэ гэх зэргээр гүйлгээ ухаанд сургадагсан.

-Тэгэхээр та бэлтгэлийг өндөр түвшинд хийх нууцад эртнээс суралцжээ. Бэлтгэлийн үед мэхээ хэр нөөдөг вэ?

-Мэхээ нөөх нь манай жүдочдод мэр сэр ажиглагддаг. Харин миний хувьд гамнахыг хүсдэггүй. Тэмцээнд хийдэг мэхээ бэлтгэлд аль болох давтах нь амжилт дагуулдаг гэж боддог. Залуу тамирчдадаа ч энэ тухай хэлдэг юм. Мияа бид хоёр өрсөлдөгч хэдий ч мэхээ бие биедээ харамгүй хийдэг.

-Ингэхэд Нарка гавьяаттай барилдаж үзсэн үү?

-Нарка ахын нэрэмжит тэмцээнээс амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй. Улмаар хотод ирээд шигшээ багийн бэлтгэл хангагч болж түүнтэй барилдах завшаан олдсон. 2002 оны жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ-д намайг Батлав багш оруулахаар боллоо. Би тэр үед өсвөрийн болон залуучуудын УАШТ-д түрүүлчихээд байсан юм. Гэтэл намайг авах байгууллага олдоггүй. 60 кг-д хүч сорих төлөвлөгөөтэй байсан боловч багш маань 66 кг-д барилдуулах байгууллага олдлоо гэсэн. Жингээ хасаж байсан тул их идэх хэрэгтэй боллоо. Гэтэл 60-д оруулна гэсэн мэдээлэл ирж ахиад л бэлтгэл хийн хассан. 1 кг үлдчихээд байхад багш 66 кг-д “Монгол охид” клуб оролцуулья гэж байна гэсээр ирлээ. Тэгж л “Монгол охид”-ын Цагаанбаатар гэж дуудуулан УАШТ-д оролцох эрх авч билээ. Орой нь сугалаа гарчээ.

Хоёр ялчихвал Нарка ахтай барилдах оноолттой. Тэгэхэд би Хайлаастад нагацындаа амьдардаг байсан юм. Өглөө эгчээс мөнгө аваад халуун савтай цай тэврэн таксинд суулаа. Барилдааны дундуур ууна гээд цай авч явсан юм, хөгтэй. Таксины жолооч ах “Дүү барилддаг уу” гэж байна. “Би жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ-д оролцох гэж байгаа, хоёр ялбал олимпийн хүрэл медальт Нармандах ахтай барилдана” гэж хариулав. “Мундаг тамирчинтай барилдах нь ээ. Чамд том сургамж болох байх. Гэхдээ айлгүй барилдаарай” гэж захисан нь сонин. Би хоёр ялчихаад Нарка ахтай барилдах үед ялмаар санагдаад болдоггүй. Мэх хийж, үнэлгээ авлаа. Тэгээд Нарка ахын мэхэнд орохгүйг хичээн зугтсаар хожиж билээ. Ялалт ирсэн гэдэгт итгэхгүй, би зүүдлээд байгаа юм биш үү хэмээн бодсон нь бий. Тэр оны УАШТ-д тавдугаар байр эзлэн, дараа жил нь түрүүлээд шигшээ багт орсон.

-Таны хувьд хамгийн богино хугацаанд ирсэн ялагдал гэвэл...

-“Сидней 2000 бидний найдвар” тэмцээнд түрүүлээд Сахагийн Азийн хүүхдийн наадамд оролцох эрхтэй боллоо. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны тамирчинд 4 секундийн дотор үүрэх мэхээр ялагдсан нь богино хугацаанд хүлээсэн ялагдал. Тэндээс би хүрэл медаль авчирсан. Хожим 2003 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх, 2005 оны самбын ДАШТ-ий аваргын төлөөх барилдаанд тэр бөхийг ялсан.

-19-тэйдөө цалинтай тамирчин болсон Цагаанаа үеийнхнээсээ эрт дэвшжээ...

-Тийм ээ. Шигшээ багийн тамирчдын хамгийн бага нь болохоор бүх зүйлд хамгийн түрүүнд гүйнэ. Байнга жижүүрлэж, хаалганы дэргэд унтан, хамгийн түрүүнд онгойлгож хамгийн сүүлд түгждэг хүүхэд байлаа. Д.Нямхүү, Ж.Дашдаваа, Д.Сүлдбаяр, Ц.Очирбат, Б.Одхүү, М.Баяржавхлан нарын ах нараасаа их зүйл сурч авсан. Үеийнхнээс түрүүлж шигшээ багт орсноо бодохоор сайхан санагддаг.

-Ингэхэд та Дорноговь аймгийн наадамд 2007 онд түрүүлээд арслан цол хүртсэн. Спортоо орхисны дараа үндэсний бөхөөр барилдах уу?

-Зодог тайлна гэдэг спортоо бүрмөсөн орхихын нэр биш. Би жүдогийн бэлтгэлээ ч хийнэ, үндэсний бөхөөр ч барилдана. Ямар ч хүнд хөдөлгөөн хэрэгтэй.


МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Х.ЦАГААНБААТАР: ГЭР БҮЛДЭЭ ХАНГАЛТТАЙ ЦАГ ЗАРЦУУЛЖ ЧАДАХГҮЙ Л ЯВАА

Цагаанаа хувийн амьдралынхаа талаар ярих төдийлэн дургүй. Тийм болов ч хоёр гавьяатын хайр, хоёр баатрын амьдрал хүн бүхний сонирхлыг татдаг. Элдэв хэл ам, сөрөг үр дагаврыг ч үл тоон, тэд өрх гэрийн жаргалтай амьдралыг цогцлоож чадсан билээ.

-Тэмцээн, бэлтгэл гэсээр Гүндэгмаа та хоёрт тухтай уулзах зав бараг олдоггүй байх...

-Тийм ээ. Бид хоёр эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө бүх л цаг хугацааг бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулж байна. Намайг гадаадаас ирэхэд Гүндэгээ тэмцээнд явчихна. Түүнийг ирэхэд би зөрөөд явна. Тиймээс тухтай уулзах боломж маш хомс. Энэ үед биднийг ар гэртээ санаа зовох зүйлгүй байх нөхцлийг хадам ээж Хишигсүрэн л хангадаг. Манай ээж шүхрийн спортын анхдагчдын нэг шүү дээ. Миний хүү эмээ амьтай хүүхэд бий.

-Ээж нь Европод бэлтгэл хийж байгаа энэ үед та эх орондоо байгаа юм чинь хүүдээ зав гаргахыг хичээж байгаа биз дээ?

- Саяхан хүүтэйгээ “Аз” их дэлгүүр орж, “Хөх хулганын орон”-д тоглууллаа. Хүү маань буу, боксын бээлий, машин авна гээд дэлгүүр нураах шахсан. Орой нь бид хоёр жаахан унтаж амраад, ээжтэй нь интернетээр холбогдсон юм. Хүү минь ээжийгээ харчихаад юм ярихгүй уйлаад байхаар нь мессенжерээс гарчихав. Гэтэл өнөөх маань эргэж холбогдъё гэж уйлаад намайг бүр сандаргасан шүү. Хүү минь удахгүй гурван ой хүрнэ.

-Хүү тань өсөж том болоод тамирчин болно гэвэл хэрхэн хүлээж авах вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Хүний хүсэл мөрөөдлийг хааж боогдуулж болохгүй. Спортод дуртай болгох зүйлийг бид хийж байгаа юм чинь тамирчин болохыг нь үгүйсгэхгүй. Одоо бол хүү минь бокс үзэх дуртай, буу харахаараа авна гэдэг юм. Хойшид магадгүй гимнастикт дурлах ч юм бил үү?

-Спортын гэр бүл бие биеэ тун сайн ойлгодог байх...

-Тэгэлгүй яахав. Нэгнийхээ амжилтад эрэмшин бэлтгэлээ сатааралгүй хийх сайхан. Миний хувьд 2012 оны сүүлчээр хувийн амьдралдаа цаг түлхүү зарцуулна.

-Буудлагын тэмцээн олон удаа үзсэн нь лавтай. Гэхдээ жүдо, буудлага хоёр эрс өөр төрөл шүү.

-Тийм ээ. Буудлага бол над шиг эмоцитой, характертай хүнд тохирох төрөл биш. Харин буудагчдын зүрх сэтгэлээ оюун ухаанаараа удирддаг, тайван чанарыг нь хүндэлдэг. Амьдрал дээр ч гэсэн энэ спорт тэднийг ухаалаг, тэсвэртэй болгодог байх. Гэхдээ буудлагын тамирчин гэхээр л дүнсгэр дүмбийсэн мэтээр төсөөлж болохгүй. Хань маань миний тэмцээнийг үзэж баясдаг, урам хайрладаг. Бид хоёр завтай үедээ Таваг буудлагын клубт очиж онч сорьдог юм.

-Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар ханиа, ээж нараа хэрхэн баярлуулав?

-Үнэнийг хэлэхэд баярлуулж амжсангүй. Тэдэндээ утсаар баяр хүргэсэн. Лондоны олимп хүртэл бидний хувьд ямар ч баяр ёслол хаалттай. Бүх л цаг хугацааг бэлтгэлд зориулж байна.

-Энэ хугацаанд жаргал зовлонгоо хуваалцаж яваа ханьдаа баярлаж явдгаа хангалттай илэрхийлж чадаагүй ч юм бил үү?

-Тийм ээ, уйлахад минь хамт уйлж, дуулах цагт хамт дуулж өмөг түшиг минь болж ирсэн ханьдаа хайртай. Ухаан цэлмэг, уян зөөлөн чамаараа бахархаж явдаг шүү. Гүндэгээ маань маш өөдрөг, аливааг болгоно бүтээнэ гэж явдаг бүсгүй.

-Та хоёрыг хамтран хоол хийх дуртай гэж сонссон. Завтай үедээ ямар хоол хийдэг вэ?

-Хамтран бялуу хийх дуртай.

-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.

-Намайг үргэлж дэмждэг ард түмэндээ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Оюу толгой” компанид талархлаа илэрхийлье. Би 2003 оноос шигшээ багийн дасгалжуулагч Ч.Насантогтох багшийн удирдлагад бэлтгэл хийж, улмаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Болдбаатар, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од тэргүүтэй багш нарын удирдлагад хүч сэлбэж байна. Ялалт амжилтын хөтөч болсон та бүхэндээ баярлаж явдаг. Мөн спортын үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг “Таван цагариг” сониныхоо хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Лондоны олимпод тамирчид маань амжилтай оролцож, бидний жимээр олон мянган залуус спортоор хичээллэх болтугай. Өвөг дээдсийн маань алтан амь, бүлээн цусаа үл хайрлан үлдээсэн эх орноороо гоёж тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа минь их хувь заяа.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

"Таван цагариг" сонин


http://sport.news.mn/content/101155.shtml
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Оргил » Fri Mar 23, 2012 1:31 pm

зарим хэсэг дээр нь бас огшиж байна шүү.. үнэхээр баавартай мундаг залуу.. энэ гарчиг энтр бол лайтай..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby rildo » Sun Mar 25, 2012 10:16 pm

Goy yariltslaga bna. gehdee myaragchaag l london 2012 rt harmaar bgaamdaa
OASIS FOOTBALL CLUB
User avatar
rildo
 
Posts: 190
Joined: Fri Jun 02, 2006 12:44 am
Location: Mongolia

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby aaya_bt » Fri Apr 13, 2012 3:46 pm

jinhene avarga setgehuitei zaluuu
aaya_bt
 
Posts: 53
Joined: Sun May 08, 2011 3:02 pm
Location: mgl-ub

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Энэрэл » Sun Jul 22, 2012 3:46 pm

Мундаг тамирчин.. Оргилын оруулсан ярилцлагыг сая эхнээс нь дуустал нь уншлаа.. Үнэхээр сайхан ярилцлага байна.. Сэтгэл их хөдөллөө..
Цагаанбаатартаа тэгээд амжилт хүьсе даа.. Лондоны олимпд амжилттай оролцоорой..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby champion » Wed Jul 25, 2012 11:13 am

сэтгэлзїй мундаг юм оо. Одоо Цагаанаа шиг бас нэг хїн байна аа Тємєрхїлэг. Тємєрхїлэг олимпоос медаль авна шїї...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Энэрэл » Tue Jul 31, 2012 7:13 pm

Image
Нэг, хоёр, гурав, дөрөв, тав... Тавхан хором. Энэ тавхан хоромд ганцхан зөв алхах гэж бүх насаа зориулж, Монгол гэх зургаахан үсгийг дэлхий даяар цуурайтуулахыг зорьсон хүнийг “арчаагүй” гэж хэлэх хүмүүст амьдрал ямар санагддаг бол. Хормын төдийд бүх амьдралынх нь зорилго орхиод одсон тэр хүн тэр үгийг нь сонсоход ямар хэцүү бол оо. Ганцхан секундын төлөө бүх насаа зориулах агуу сэтгэлтэн энэ хорвоод хэд гэж.

Бүхий л амьдралаа ганцхан зүйлд зориулчихсан хүн түүнээсээ хагацахад ямар санагдах бол гээд төсөөл дөө. Зөвхөн л түүний төлөө амь, амьдралаа зориулсан хүн ганцхан секундын дотор бүх боломжоо алдахдаа ямар их уй гашууд автдаг юм бол. Ганцхан секунд. Тэр ганцхан хормын төлөө бүхнээ зориулсан шүү дээ. Ганцхан секундэд зөв алхаж, ганцхан долийн өмнө гишгэх гэхдээ өдөр болгон дөрвөөс таван удаа, хоёроос гурван цаг хөлсөө урсган, бүх насаараа бэлтгэл хийсэн тамирчинд тэр агшин ямар үнэ, цэнэтэй бол. Долоон тэрбум хүнээс шигшигдсэн учраатайгаа түүний төлөө тулалдах ямар хэцүү вэ. Бэлтгэлээ тараад харих мөнгөгүй, гэртээ харихад галгүй хүйтэн байшин. Түлээ авъя гэхнээ цалин мөнгөгүй. Тэр бүхнийг тэвчин, зүрхээ шархлуулан байж зүтгэлээ гээд ганцхан л хормыг ашиглаж чадаагүй бол “шаварт хутгалдах” сайхан гэж үү.

Ямар их сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, хүч шаардагдах вэ. Хоёрхон сая монголчуудад хэдэд нь тэгж тулгарах сэтгэлийн хат бий бол. Хэд нь тэр шокноос гарч, тэгээд өрсөлдөж чадах бол. Хэд нь залхаж, хэд нь үлдэх бол. Хэлээд өгөөч...

Амьдралынхаа утга учир болгосон зүйлээсээ хагацсан хүнд амьд явах хүсэл төрөх болов уу. Зөвхөн л бэлтгэлдээ бүхнээ зориулж бусад асуудлаа төрдөө даатгачихсан. Тэгээд мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө аваад өрсөлдөж байгаа хүнтэй ийм их ачаатайн дээр “Кэвтүүл, кэвтүүл” гэхээс цаашгүй дасгалжуулагчтайгаа өрсөлдөхөд амархан уу. Х.Цагаанбаатарыг ялагдал хүлээхэд зүхсэн хүмүүс хэдэн секунд энэ талаар бодсон бол...

Афины олимпоос хэн монголчуудад медаль авчирч өгсөн юм бэ. Х.Цагаанбаатараас өөр хүн бий бил үү. Хэн монголчуудыг дэлхийн тамирчдыг тэргүүлсэн жүдочтой гэж хэлүүлсэн юм. Жүдогийн 66 кг-ийн номер нэг тамирчин хэн юм. Хэн Монголын төлөө Бээжингийн олимпод хоёр хавиргаа хугалчихаад барилдсан юм. Хавиргаа хугалсан хүн хүнтэй барилдах нь байтугай амьсгалж чаддаг бил үү. Хэн 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголыг төлөөлж очоод аваргын алтан медаль авч, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Хэн, хэн, хэн...

Лондонгийн олимпийн жүдо бөхийн 66 кг-ийн жинд алтан медаль авсан Гүржийн Шавдатуашвилийг хэн айлгаж байлаа. Монголыг мэдэхгүй шахуу тэр Х.Цагаанбаатараас айгаагүй гэж үү. Тэгээд бүхнээс илүү судалсан, бүхнээс илүү мэдээгүй гэж үү.

Хэрвээ Х.Цагаанбаатар хоёр дахь барилдаанаасаа олимпийн дэвжээг орхиогүй бол тэр алтан медаль авах боломж бүрэн байсан. Хэрвээ алтан медаль энгэртээ гялалзуулсан бол муулаад байсан хүмүүс яаж гүйх байсан бол оо. Хэрвээ тэгчихсэн бол хүмүүс яаж наалдаж, хамаатах байсан бол. Хэрвээ тавхан секунд тэсчихсэн бол. Хэрвээ, хэрвээ, хэрвээ...

Сайн явахад садан мундахгүй, саар явахад дайсан мундахгүй гэгч нь л энэ байх. Дэлхийн аварга Х.Цагаанбаатарынхувьд Лондонгийн олимп ингээд дууслаа. Бүгдийг айлгаж явсан шилдэг жүдоч энэ олимпийг санах болгондоо харууслын дурсамжаа сэдрээнэ. Тивийн хошой, дэлхийн аварга гэдэг цолыг ганцхан энэ үг мартуулна. Тиймээс түүнд хүнд байгаа. Алдаанд өөрийгөө яллаж суугаа. Тэргүүн эгнээнд бичигдэж дэлхийн шилдгүүдийн зүрхэнд шар ус хуруулж байсан хүн ялагдалтайгаа нүүр тулахад ямар хэцүү вэ гэдгийг өөрөөс нь өөр хэн ч ойлгохгүй. Муулсан ч гэлээ тэр дэлхийн аварга. Монголын далбааг олон тивээс тивд мандуулсан гавъяат.

Амжилт гаргавал наалдаж, асуудал тулгарвал зугтдаг улсынхаа төлөө бэртлээс бэртлийн хооронд чадваржиж, ар гэр, амьдрал ахуйгаа золиослосон Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарыг яагаад муу хэлэх ёстой гэж. Тэдний хувьд олимп дууссан. Гэхдээ тамирчдыг яллаж болохгүй.

Олимп үзэхдээ хүртэл “орой гарч байна” гэж гомдоллодог бидний өмнөөс “Орлого байхгүй. Бэлтгэл хийх мөнгө өг” гэж тэд нэг удаа нэхсэн бил үү. “Амжилт гаргаарай” гээд амьдралынх нь асуудлыг шийддэг гэж үү. Юугаар гийгүүлсэн гэхдээ медаль нэхэх эрхтэй гэж. Олимпийн медаль байтугай эрх ч авч чаддаггүй тамирчидтай олон улстай харицуулахад бид харин ч бахархмаар мундаг тамирчидтай улс.

Аль зоонд орж хэнтэй таарахаас эхлээд бүх зүйл аз, эзээр хэмжигддэг агуу спортод тэд маань, хүч, хурдаар бус азаар л дутлаа. Яадаг юм, ялагдсан ч гэсэн бор зүрхээрээ зүтгэж яваа хэдэн тамирчдаа өмөөрнө өө.

Л.НАРАНТӨГС
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Оргил » Tue Jul 31, 2012 7:14 pm

odoo ireh olimpoor dahiad ch yavah heregtei..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Энэрэл » Tue Jul 31, 2012 7:15 pm

Лондонгийн олимп сүүлийнх нь байхаа.. Залуучууддаа зайгаа тавьж өгнө гэсэн байсан..
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby nmbileg » Wed Aug 01, 2012 1:08 pm

tsagaanbaatar ene udaagiin olympoor ahiadl unchihlaashdeeeeeeee
I Can Do All Things...
User avatar
nmbileg
 
Posts: 72
Joined: Mon Jul 26, 2010 4:50 am
Location: ub

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby zigo » Wed Aug 01, 2012 3:11 pm

бүтэхгүйн байж дандаа явна
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby pele » Wed Aug 01, 2012 10:19 pm

Одоо Мяарагчаад боломж олгох хэрэгтэй
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron