Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Moderator: Бөхийн модууд

Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby MyLoVe » Thu Aug 27, 2009 1:30 pm

Жилийн өмнө Монгол Улсад Олимпийн наадмын анхны алтан медалийг жудо бөхийн тамирчин авч ирж байсан бол Монгол Улсад Жудо бөхийн Дэлхийн аваргын алтан медалийг 2009 онд Хашбаатарын Цагаанбаатар авч өглөө.
Image

Голландын Роттердам хотноо болж буй жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин, Афиний олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга Х. Цагаанбаатар эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогтоо Казакстаны бөх Сергей Лимийг, 3-р тойрогт Бельгийн бөх Фабрис Фламандийг, хэсгийн аваргын төлөө Румыны бөх Дэн Фэсиег ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх Алим Гадановыг ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах болсон.

Улмаар аваргын төлөө Испаний бөх Сугой Уриартетэй урамтай сайхан хүч үзэж ялснаар манай улсын түүхэнд жудо барилдаанаар дэлхийн аварга болсон анхны тамирчин боллоо.

Түүний жинд мөнгөн медалийг Испаний бөх, хүрэл медалийг Унгар, БНСУ-ын бөхчүүд хүртэв.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алтан соёмбот далбаагаа харийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн Хашбаатарын Цагаанбаатар таньд халуун баяр хүргэе.

Учирч байсан бэрхшээлүүдийг даван туулсаар алдрын оргилд дахин хүрсэн таниар бид бахархаж байна.

Мөн нийт Монголчуудаа баярлуулсан явдалд талархал илэрхийлье. Таниас болон бусад Монголын нийт тамирчдаас өшөө олон амжилт ялалтуудыг бид хүлээж байгаа шүү.
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby MyLoVe » Thu Aug 27, 2009 1:49 pm

Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Last edited by MyLoVe on Thu Aug 27, 2009 1:55 pm, edited 1 time in total.
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Makaveli » Thu Aug 27, 2009 1:51 pm

:mongol: :mongol: :mongol: :-D :-D :-D
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby umbuu » Thu Aug 27, 2009 2:24 pm

сайхан монгол залуугаараа бахархаж байна :mongol:
ONE UNITED
umbuu
One united
One united
 
Posts: 1359
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Чуугий » Thu Aug 27, 2009 4:17 pm

Хашбаатарын Цагаанбаатар
Image
1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. "Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. 1995 оноос жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2004 оны Афины олимпийн наадмын 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байсан бол 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жинд түрүүлснээр тив, дэлхий, олимпийн наадам гээд спортын бүхий л том тэмцээнээс медаль хүртсэн бахархам амжилтын эзэн болоод байна.

Гол амжилтууд:

Жүдо бөх:

-Олимпийн наадмын хүрэл медаль. 2004 он, Афин, Грек

-Дэлхийн АШТ-ий алтан медаль. 2009 он, Роттердам, Нидерланд

-Азийн наадмын алтан медаль. 2006 он, Доха, Катар

-Азийн АШТ-ий алтан медаль. 2005 он

-Азийн АШТ-ий алтан медаль. 2003 он, Чэжү, БНСУ

-Зүүн Азийн АШТ-ий алтан медаль. 2006 он

Самбо бөх:

-Дэлхийн АШТ-ий хошой алтан медаль.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Hero.Lio » Thu Aug 27, 2009 4:42 pm

Олимпоор одгүй байсын. Ашгүй дээ.
:mongol: :-D
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Mr.Sex » Fri Aug 28, 2009 11:42 pm

Mr.Sex
 

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Mr.Sex » Fri Aug 28, 2009 11:55 pm

Mr.Sex
 

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Mr.Sex » Sat Aug 29, 2009 12:00 am

Mr.Sex
 

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Чуугий » Wed Sep 02, 2009 5:25 pm

Х.Цагаанбаатар Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Их Дуулга тэмцээний аварга Х.Цагаанбаатар Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар боллоо.
Өнөөдөр өглөө Роттердам-2009 жүдо бөхийн ДАШТ-д оролцсон Монгол улсын баг эх орондоо ирсэн бөгөөд ирсэн даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч цол, тэмдгийг нь гардуулан өгсөн байна.
Анх удаагаа эхнэр нөхөр хөдөлмөрийн баатар мэндэллээ.
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа, саяхан төрсөн хүүд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

sportnews.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby munkhbayar_AC » Tue Sep 08, 2009 2:26 pm

Дэлхийн аварга төрсөн нутагтаа энэ сарын 12 нд очих гэнэ.Спорт олимпизмийг сурталчлах өдрийн хүрээн Увс аймагт олимпийн аваргууд зочлох юм байна.Энэ багт Цагаанбаатар маань багтаж төрсөн нутагтаа хөл тавих юм байна
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Саруулбаатар » Tue Sep 15, 2009 5:39 pm

Х.Цагаанбаатар чинь Аймгийн араслан билүү?
Image

Image
User avatar
Саруулбаатар
 
Posts: 12
Joined: Tue Sep 15, 2009 5:08 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Чуугий » Tue Sep 15, 2009 10:03 pm

Саруулбаатар wrote:Х.Цагаанбаатар чинь Аймгийн араслан билүү?


түхх......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Эрдэ » Tue Sep 15, 2009 10:10 pm

Аварга байх ёстой бөх.
Одоо Олимп л үлдсэн шүү Цагаанаа :) :-D :mongol:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Саруулбаатар » Thu Sep 17, 2009 10:59 am

Цагаанаа аль аймагт араслан боллоо?
Image

Image
User avatar
Саруулбаатар
 
Posts: 12
Joined: Tue Sep 15, 2009 5:08 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby munkhbayar_AC » Wed Sep 30, 2009 1:06 pm

Цагаанбаатар АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцон 73 кг-ын жинд түрүүлж АНУ-ын аварга болжээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Чуугий » Thu Oct 01, 2009 2:41 pm

Х.Цагаанбаатар: Сар бүр өөрийгөө сорьж байя гэдэг үүднээс энэ тэмцээнд оролцсон

-Юуны өмнө баяр хүргэе. Цагаанаа, “Их дуулга”, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Us open" гээд олон тэмцээнд дараалан түрүүллээ. Бэлтгэл сайн байгаа юм байна?

-Баярлалаа. Миний хувьд байнгын бэлтгэлтэй байдаг тамирчин хүн учраас ямар ч тэмцээнд сэтгэл зүйн хувьд бэлэн байх ёстой гэж боддог л доо. Америкт болсон энэ тэмцээнд оролцсон шалтгаан нь наймдугаар сарын 26-нд дэлхийн аварга болсон өдрөөс хойш яг сарын дараа буюу есдүгээр сарын 26-нд "US OPEN" болох байсан учир сар бүр өөрийгөө сорьж, формоо хадгалж байя гэдэг үүднээс Америкт ирсэн. Дараагийн сарын тэмцээн гэхэд эх оронд маань болох “Дэлхийн цом”-ын цуврал байна. Түүний дараа арваннэгдүгээр сард “Korea open”, арванхоёрдугаар сард “Kano cup" гээд шилдэг 16 тамирчны шигшээ тэмцээнд оролцоно.

-Жин өгсч барилдсан болохоор хүнд байв уу?

-Ер нь чанга байсан шүү. 73 кг-д барилдсан. Барилдааны тухайд гэвэл, эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт АНУ-ын Арсень Стасыг, дараагийн тойрогт Эквадорын Хосе Сернек, Майкл Элдред гэсэн бөхчүүдийг ялж, аваргын төлөө Венесуэлийн Оюдвиг Ортизтой амжилттай барилдаж, Америкийн дэвжээнд түрүүллээ. Энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдсан манай Б.Мөнгөнтуяа мөн амжилттай барилдаж, хүрэл медаль хүртсэн байгаа.

-Хэзээ Монголд ирэх вэ?

-Удахгүй очино. Ирэх долоо хоногт явах бодолтой байгаа.

-Одоо аль хотод байгаа вэ?

-Сан-Францискод байна. Энд Америкийн бөхчүүдтэй бэлтгэл хийж байгаа. Монголд очоод “Дэлхийн цом”-ын бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Эх орондоо болж байгаа тэмцээнд манай жүдочид амжилттай оролцох байх гэж найдаж байгаа. Ер нь энэ жил манай жүдочдын хувьд одтой байна. Энэ бүх амжилтад хүрэхэд манай холбооны ерөнхийлөгч Х.Баттулга маш их туслалцаа үзүүлж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Манай Х.Баттулга захирал өөрөө тамирчин хүн байсан болохоор биднийг илүү сайн ойлгодог байх. Одоо ч гэсэн кимоно өмсөөд л бид нартай барилдчихдаг хүн шүү дээ.

-Ч.Насантогтох багш хамт явсан уу?

-Тэгсэн. Багш маргаашнаас Улаанбаатарт оччих байх. Танай сониноор дамжуулаад, жүдо бөхөд хайртай, Монголын спортыг дэмждэг, тамирчид биднийг ойлгож, сэтгэлийн хүч өгч байдаг бүх хүмүүст баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Монголын тамирчдын сэргэн мандалтын үе ирж байгаа гэж би боддог. Тийм болохоор Монголын тамирчид 21-р зуунд эх орныхоо нэрийн хуудас байгаасай гэсэн сайхан үгийг ч гэсэн хэлмээр санагдаж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Б.БАДМАА
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby meesh » Thu Oct 01, 2009 7:03 pm

Саруулбаатар wrote:Цагаанаа аль аймагт араслан боллоо?


Dornogvi bhaa...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby el galactico » Wed Oct 07, 2009 6:15 am

Чамаараа бахархахгүй байхын аргагүй ээ.

Image
User avatar
el galactico
 
Posts: 53
Joined: Wed Oct 07, 2009 5:50 am

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Nok » Sat Oct 17, 2009 2:57 pm

Мундаг мундаг. Ноднин бээжинд олигтой барилдаагүйгээсээ болж мөн их муу хэлүүлсэн дээ. Баргийн хүн бол тэр чигээрээ бөхөх байсан байх. Гэтэл жилийн дотор ингээд өндийгөөд ирдэг. Сэтгэлзүйн бэлтгэл сайтай тамирчин.

Ноён Сексийн тавьсан анхны видео чинь ноднингийн олимпийн 60 кг-ийн аврага, афины хүрэлтэй солонгосын Чо Мин Хо билүү.
Энд Афин, Бээжингийн 66 кг-н хошой алттай Масата Учишибатай хийсэн барилдаан байгаа.


Манай хүнд олимпын алт авах раам бол байгаа. :mongol:
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby 1220 » Thu Oct 22, 2009 12:07 pm

Энэ ялагддаг япон нь олимпийн аварга байхаа. Дашдаваа уг нь энэ японтой эн тэнцүү цуг гарч ирсэн даанч энэ нь олимпийн аварга болчихсон. Давдашаа гэж азгүй гар яг Нямлхагва шиг болох нээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby chegevara » Fri Nov 13, 2009 5:21 pm

60-кг тай аймгийн арслан хаха
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Lenin » Tue Dec 01, 2009 3:08 am

Самбогоор дахиад дэлхийн аврага болсон гэх шив ёстой медалын хур буусан жил байнадаа Цагаанаа гоё шүү.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby angdrema » Mon Jan 04, 2010 7:48 pm

Цагаанаа ч сайн шүү.
Thank you Paul, we'll miss you. You are a legend.
User avatar
angdrema
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 663
Joined: Sun Sep 27, 2009 10:59 pm

Re: Дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

Postby Khuluge » Sun Apr 04, 2010 12:19 pm

12 оны олимпт л медалаа ахиулах хэрэгтэй дээ. Одоо дэлхийн аварга болчлоо...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Next

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron