Олимпийн анхны алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр

Moderator: Бөхийн модууд

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Брон » Fri Jun 08, 2012 5:06 pm

Н.ТVВШИНБАЯР: ОНГИРЧ БАЙСАНГVЙ, БАХАРХАЖ БОЛ VЗСЭН ШVV
2008 оны Бээжингийн олимпод монголчууд анхны олимпын аваргаа єлгийдєн авсэн тэр vеэс л битїїхэндээ Н.Түвшинбаяртай ярилцлага хийх юмсан гэж боддог байлаа. Тухайн үед дєнгєж л сэтгүүлчийн хоёрдугаар курсийн оюутан надад ёстой л “харахын заяа байхаас хазахын тавилан” байсангүй. Хэдийгээр сургуулиа тєгсч анх удаа Монголд зохион байгуулагдсан “Чингис хаан” олон улсын тэмцээнийг сурвалжилж, түүнтэй ярилцах боломж олдсон ч ашиглаж чадаагүй. Аваргыг энэ тэмцээнд түрүүлэхэд сэтгэгдлийг нь сонсчихоод л яваад єгч билээ. Тэрхэн үед олимпын аварга гэдэг үг миний айдсыг түрүүлдэг байсан биз. Тэгвэл энэ удаад миний мєрєєдєл биеллээ. Тїїнтэй ярилцаж суухад ємнє нь олдсон боломжоо алдсандаа харамссан шүү. Учир нь, аварга маань их найрсаг, чин сэтгэлээсээ үїнийг сонсч ярилцаж чаддаг юм билээ. Түүнтэй ярилцсанаа уншигчдадаа сонирхуулж байна.

Ш.Эрдэнэ-Очир багшийн хэдхэн үг амьдралыг минь єєрчилсєн

-Тун удахгүй зуны 30 дугаар буюу Лондонгийн олимп болно. Аварга маань аль хэдийнэ олимпын эрхийн болзлоо хангасан байгаа. Баяр хүргэе?
-Баярлалаа.
-Олимп болоход 50 гаруй хоног үлджээ. Таны бэлтгэл сургуулилт хэр байна вэ?
-Бээжингийн олимпоос хойш дєрвєн жилийн хугацаанд хийсэн бэлтгэл сургуулилт, арга туршлагаа Лондонгийн олимпод л харуулахыг зорьж байна. Мєн єнгєрсєн хугацаанд чамгїй олон үйл явдалтай учирлаа. Бэлтгэл сургуулилтын хувьд ерєнхийдєє жигдхэн, сайн байгаа.
-Олимп дєхсєн энэ цаг їед спортод хайртай хүн бүр л цагийн зєрүү гээч том даваанаас эмээж байна. Бээжингийн олимпоос эрс ялгаатай шүү?
-Хүн хүний онцлог гэж байдаг л байх. Миний хувьд дасан зохицох чадвар єндєр. Гэхдээ Бээжингээс эрс ялгаатай нь үнэн. Наана нь тэнд очиж бэлтгэл сургуулилт хийх байх аа. Монголын жудо бєхийн холбоо болоод удирдах байгууллагууд анхаарч ажиллах байлгїй дээ.
-Єрсєлдєгч хүчтэнүүдээ хэр судалж байна вэ?
-Ємнєх олимпод нэлээн залуухан орж байлаа. Түүнийгээ бодвол илүү олон тэмцээн, уралдаанд орж туршлагажсан гэж ойлгож болно. Энэ тал дээр жудо бєхийн холбоо сайн ажилласны хүчинд олон ч тэмцээн уралдааныг алгасахгүй оролцлоо. Тиймээс бүх жингийн тамирчинтай барилдаад үзсэн байна. Дэлхийн жудо бєхийн холбоо тэмцээн уралдааны оноогоор эхний дєрвєн байрт бичигдсэн жудочдыг зоогоо толгойлуулдаг. Энэ дагуу хэнтэй барилдах вэ гэдгээ ч сайн судалсан.
-Хүмүүс аваргын сүүлийн олимп гэх юм?
-Тийм бодол байгаа. Спорт гэдэг єєрєє залуу нас шаарддаг. Тэр үүднээс л сүүлийн олимп гээд зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа базааж байна.
-Танд олимпын медалиа хос болгох боломж байгаа?
-Итгэж байна уу /Инээв/
-Тийм ээ, спорт сонирхогч Монголын мянга мянган иргэн миний адилаар бодож, залбирч байгаа байх?
-Тэмцээн уралдаан гэдэг наана нь ам гараад оролцдог зїйл биш шүү дээ. Мєн нєгєє талаараа тэр єдрийн тэнгэр мэдэг гээд хаячихаж болохгїй. Сайн барилдаж, Монголоороо овоглохыг хүсэхгүй тамирчин гэж үгүй. Ямартай ч амжилттай оролцохын тулд хичээх болно.
-Таны амьдралыг анхны багш Ш.Эрдэнэ-Очирын тань хэдхэн үг єєрчилсєн гэх яриаг сонсч байсан. Энэ талаар ярьж єгєєч?
-Долдугаар ангид байхдаа Булган аймгийн Сайхан сумаас аймгийн тєвд ирж байлаа. Тэнд спортын гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль байсан юм. Одоо хэр нь бий. Би эхэндээ бэлтгэл сургуулилт хийж байгаа хүүхдүүдийг очиж хардаг байлаа. Тиймдээ ч хичээллээд їзэх юмсан гэсэн бодол байсан. Тэгээд нэг єдєр хичээлээ тараад бэлтгэл хийж байгаа хүүхдүүдийн заал руу шагайтал Эрдэнэ-Очир багш маань “Яах гэж байгаа хүүхэд вэ” гэсэн. Би бэлтгэл хийе гэтэл “Ороод ир” гэдэг хэдхэн үг л хэлж билээ. Энэ нь миний амьдралыг єєрчилсєн хэдхэн үг байж хэмээн бодогддог юм. Спортод хєл тавьсан үе минь товчондоо нэг иймэрхүү. /Инээв/
-Анхны медалиа сумандаа болсон Намхай аваргын нэрэмжит тэмцээнд түрүүлээд хүртэж байсан гэдэг. Тэр үед ямар шагнал єгдєг байв?
-Шагнал гэхээсээ илүүтэй манай нагац ах, цэргийн арслан Сандагбазар маань “Аав, ээжийнхээ хийж єгсєн зодог шуудгийг сайхан мялаалаа миний дүү” гэдэг үг энэ спортоор хичээллэхэд илүү их дэм, урам єгч байлаа. Ингээд 10 дугаар анги тєгсєх жил хүртлээ тодорхой хэмжээний амжилт гаргаад эхэлчихсэн байв. Бүр хоёр, гурван ч Биеийн тамирын дээд сургуулийн урилга ирсэн болохоор хотод орж ирсэн.
-Ингэж л Булган нутгийн хүү хотод орж ирж ээ дээ?
-Тийм ээ. Гэхдээ 10 жилийн сурагч байхдаа єсвєрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан. Түүний дараа хотод ирж “Аварга” биеийн тамирын дээд сургуульд суралцаж улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 2006 онд улсын шигшээ багт харьяалагдаж эхэлсэн.



Олимпын эрх хүртэх их хувь заяа

-Бээжингийн олимпын эрх хэрхэн хүртсэн талаархи дур­самжаасаа хуваалцахгүй юу?
-2004 оны намар БНХАУ-ын Чиндаогийн олон улсын тэмцээнээс мєнгєн медаль хүртсэн юм. Тїїний дараа 2005 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг єнжиж 2006 онд нь орж ялагдсан. Тэр үед Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр олимпын эрх єгч байсан. 2006 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд Очирбат ахад дийлдээд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахааргүй болсон. Гэсэн ч Насаа багш +100 –д оролцох тамирчин алга чи явна шүү гэсэн. Ингээд ААШТ-д оролцож шагналт тавдугаар байрт шалгарсан. Харин Очироо ахын хувьд долдугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн. Түүний дараа 2007 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, цаашлаад Европын цуврал тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Тэр тэмцээний медаль маань ардаа багахан хэмжээний цол гуншин дагуулсан даа.
-Парисын “Их дуулга”-аас медаль хүртсэн анхны монгол тамирчин гээд л үү?
-Тийм ээ. Түүний дараа Европын Гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэж дэлхийн томчуудтай нэлээн гайгүй үзэж эхэлсэн. Мєн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ч амжилттай оролцож олимпын жилд дахин Азийн аварга шалгаруулах тэмцээнд мєн л амжилт гаргасан. Ингэж л Бээжинг зорих эрхтэй болсон юм.
-Олимпод оролцох оноогоо цуглуулчихсан хэрнээ тамирчдын нэрсийг зарлах тэр мєчийг хүлээх ямар байв?
-Тэр үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний таван байрт шалгарсан тамирчид шууд эрхээ хүртэж байсан. Харин Азиас таван орны тамирчинд амжилтыг нь үндэслэж эрх олгосон юм. Олимпын ємнєх Азийн аварга шалгаруулах тэмцээнд би хүрэл медаль хүртсэн. Тиймээс би цуглуулсан оноо, амжилтаараа таван орны тамирчнаас тавд орж олимпод орж байлаа.
-Олимпын эрхээ хүртсэний дараа єєртєє ямар зорилго тавьсан бэ?
-Үнэхээр их хувь заяа гэж ойлгож байсан. Нэг талаараа асар их хариуцлага ирсэн. Улс эх орноо тєлєєлж оролцож байгаа учир єєртєє хатуу шаардлага тавьж бэлтгэл сургуулилтдаа ч орсон. Ингээд л хүсч, хүлээж байсан Бээжингийн олимпод оролцсон доо.
-Та олимпын аварга болсон тэр үеийн сайхан дурсамжаа залхталаа ярьсан байх. Гэхдээ би єєрєєс тань сонсмоор байна?
-Хоёулаа ярилцлага эхлэхэд дэлгэрэнгїй ярина гэснээрээ л явж байна аа. /Инээв/
-Тийм ээ. Тэр єдрийн сайхан дурсамжийг хуваалцахгїй єнгєрч чадахгүй нь. Дараа нь ахиад л харамсана шүү дээ?
-/Инээв/ Нэгдүгээрт сэтгэл зүй их єндєр байсан. Олимпын нээлтийн маргаашаас жудо бєхийн тэмцээн эхэлсэн. Миний хувьд Монголын жудочдоос хамгийн сүүлд барилдсан. Сугалаа татсаны дараа Цагаанаа “Чи ч сайхан таарч дээ” гээд л инээгээд ороод ирсэн. Би ч гайгүй гэж бодохгүй хүндхэн сугалаа таарсныг мэдсэн л дээ. Тэгсэн эхний барилдаанд олимпын алтан медальт, дэлхийн аварга Сүзүкитэй таарсан. Барилдааныг нь судалсан болохоор надад илүү амар санагдсан. Тэгээд л тэмцээн эхэлж давхар хамаад, далаар нь буулгачихсан.
-Дараагийн учраа Бенжамин Берла хэмээх залуучуудын дэлхийн аваргын медальтай бөх таарсан. Тэр үед телевиз үзээд сууж байхад үндэсний телевизийн хєтлєгч Баярсайхан ах Түвшээгээс нэлээн бэргэчихлээ гэж байсан?
-Олимп, дэлхийн аваргыг євдєг сєхрүүлсэн болохоор тийм зүйл гарсан байх. Ялалт ч авч чадсан. Түүний дараа БНСУ-ын бєх Жан Сүн Хог ялж, хэсгийн тэргүүн байрын тєлєє Азербайжаны Мовлед Мириаливтай барилдсан.
-Азербайжаны бєхтэй нэлээн удаан барилдсан санагдаж байна?
-Ер нь, олимпын тоглолтын барилдаан бүр үнэтэй байсан. Үндсэн таван минут єнгєрч цаг сунгасан. Үнэхээр бяртай бєх. Бид ч цуцталаа барилдаж тэр намайг даралтад оруулах дєхєєд алдахад нь над шиг л цуцсан байгааг нь мэдсэн. Тэгээд л ємсєєд зүтгэчихсэн. Шүүгч юүко үнэлгээ зааснаар түрүүлсэн. Тэр үед нуруун дээрээс нэг их том ачаа аваад хаячих шиг санагдаж билээ. Энэ барилдааны ємнє жаахан унтчихсан байсан. Сэтгэл санаа ч нэлээн тайван байсан нь нєлєєлсєн байх. Харин аваргын тєлєє Казахстаны Асхат Житкеевийг вазари, кока үнэлгээгээр буулгаж авсан. Тухайн үед єєртєє ч нэг л итгэж єгєхгүй байлаа. Энэ тэмцээнд Тулга захирал намайг их хурцалж байсан. Одоо ч гэсэн их баярлаж явдаг. Аваргын тєлєє барилдах эрхээ авчихаад ороод ирэхэд манай хэдээс нэг нь ч баяр хүргэдэггүй. Гайхаад байсан Тулга ах маань сэтгэл санаа нь тогтворгүй болчихно цаадахдаа битгий баяр хүргээрэй хэмээн захьсан юм билээ. Тэгээд л нєгєє хэд нь жүжиглэж байсан нь тэр./Инээв/
-Бээжингийн тэнгэрт тєрийн дуулал эгшиглэх үед юу бодож байсан бэ?
-Аваргын тєлєєх барилдаандаа ялчихаад єєрийн эрхгүй уйлчихсан. Дараа нь Баттулга захирал надад медаль гардуулсан нь бүр ч их хувь тохиол болсон. Намайг үнсээд л уйлж байлаа. Спортод сэтгэлтэй, тамирчдынхаа тєлєє гэх сэтгэлийнх нь илрэл байх даа.
-УИХ-ын гишvvн Х.Баттулга маань тэмцээний ємнє нэг их сайхан хурцалсан хэдэн үгийг хэлээд гарсан гэсэн. Тэгэхэд юу гэж хэлсэн бэ?
-Аан. “За Түвшээ минь єєртєє итгэлтэй сайхан барилдана шүү. Тавхан даваад л олимпын аварга боллоо. Цагаар бол 25 минут шүү дээ. Парисын супер цомд чи тив, дэлхийн аваргуудыг яаж буулгаж авлаа. Энд ч гэсэн ялгаагүй. Ганц л юм хэлье. Чиний жинд чамаас илүү тамирчин алга. Эх орныхоо нэрийг бодсон ч чи амжилт үзүүлж чадна” гэсэн юм. Энэ ч надад их урам хайрласан.
-Бас халаасны єрєєнєєсєє салж, амьдралд чинь ч єєрчлєлт гарна гэж хэлсэн байсан?
-/Инээв/ Тийм ээ. За Бээжингийн олимпын талаар яриад ерєнхийдєє дууслаа. Сэтгэл чинь амарсан уу.
-Амарлаа. Ярилцлагаа эргээд Лондонгийн олимпод хандуулъя. Монголдоо таны жинд єрсєлдєгч олширч байна. Тэдний нэг нь Б.Тэмүүлэн?
-Єєрийн оронд єрсєлдєєн байх нь тамирчин бидэнд л хэрэгтэй. Манай Тэмүүлэн єсєх ирээдүйтэй сайн тамирчин. Олимпын оноо нь ч надтай их ойролцоо явж байгаа. Бие биенийгээ хурцлахаар илїї их амжилт гардаг нь үнэн. Манай Тэмүүлэн 2016 оны олимпод найдвартай амжилт їзїїлж чадна. Заримдаа боддог юм. Улсдаа жингийн єрсєлдєєн хурц байдаггїй бол тив, дэлхийд ч амжилт үзүүлэх нь ховор байх.

Би чадсан, гэхдээ анхны олимпын аварга гэж онгирч үзсэнгүй

-Багадаа их сайхан зурдаг хїїхэд байсан гэж сонссон. Одоо зурж байна уу?
-Жаахан байхдаа зурдаг л байлаа. Одоо бол тєсєєрчихсєн байна билээ. Эсрэгээрээ фото зураг сонирхдог болсон. /Инээв/

-Таныг айлын бага, их сахилгагүй жаал байсан гэж сонссон. Бас эрх?
-/Инээв/1991 онд сургуульд анх орж байлаа. Сургуульд сурна гэхээр бєєн баяр. Гэртээ түлээний модоор малын хашаа хийж тоглоно. Хажууд нь гэр хийгээд л. Тэр үед гэртээ ажил хийхгүй болохоор ээж “Наад хэдийг чинь шатаачихна шүү” гээд л загнана. Түүнийгээ түлүүлэхгүйн тулд урд єдєр нь нураагаад уутанд хийгээд бүгдийг нь нүхэнд булчихаад сургуульдаа явдаг байж билээ. Хичээл дээрээ нөгөөдөхөө бодоод салахгүй. Ээж модыг минь түлчихсэн байвал яана аа гээд л. Тэгсэн ээж минь гэрийн хажууд гаргаад тавьчихдаг байсан даа. /Инээв/ Ийм маягийн л сахилгагүй хүүхэд байсан. Тэрнээс муу хүүхэд бол байгаагүй шүү. Сургуульд анх ороход аав минь 40 км зайд явж сумын тєв орж хүргэж єгдєг байсан. Олон хүүхдийн дунд ч байж үзээгүй жаал орж байлаа.
-Айлын бага гэсэн. Дээрээ хэдэн ах, эгчтэй юм бэ?
-Долоон хүүхдийн бага нь шүү дээ.
-Та тамирчин, цаашлаад олимпын аварга болсноор амьдралд тань ямар єєрчлєлт гарсан бэ?
-Маш том єєрчлєлт гарсан. Ахуйн байдлаар ч тэр. Мєн тамирчин хүнийхээ хувьд хэрхэн хєдєлмєрлєж хичээвэл түүний ард ямар сайхан зүйл хүлээж байдгийг мэдэрсэн. Асар их нэр хүнд. Мєн нєгєє талаараа илүү их хариуцлагыг мэдэрч байгаа.
-Та энэ их нэр хүндийн дараа биеэ тоож үзсэн үү. Магадгүй санаандгүй байдлаар ч юм уу?
-Үгүй ээ. Єєрийгєє хянахгүй байсан ч, надаас тийм үйлдэл гарахгүй. Би чадсан, анхны олимпын аварга гэж онгирч үзсэнгүй. Аль болох хүнд тус хүргэхсэн гэж боддог. Миний туслалцаа хэрэгтэй хүнд аль болох туслахыг л боддог. Хүн аав, ээжийнхээ хэрхэн хүмүүжүүлсэн, түүнийхээ дагуу л явдаг юм байна.
-Ард түмнийхээ итгэлийг дааж амьдрах гэдгийг та хэрхэн ойлгодог вэ?
-Маш хариуцлагатай байх хэрэгтэй. Жудогийн зааланд бэлтгэл хийгээд жин хасахаас хүнд асуудал гэж ойлгодог шүү. Миний амьдралын нэгэн мєрдлєг болчихсон гэж хэлж болно.
-Аварга маань барилдахын хажуугаар зураг авах хоббитой гэж байгаа. Єєр ямар нэгэн сонирхол байна уу?
-/Инээв/ Айлын бага байсан болоод ч тэрүү, цагийг тун зугаатай єнгєрүүлэх дуртай. Найз нєхєдтэйгєє сайхан ярилцаад инээлдээд суух сайхан шүү.
-Тэмцээнд таныг ямар зүйл их хурцалдаг вэ?
-Олон талын л нєлєєлєл байгаа . Жудо бєхийн холбоо, тамирчид дасгалжуулагчид бүгд нєлєєлнє. Мєн гэр бүлийнхэн маань их тусалж хурцалдаг. Гэр бїлийн тухтай орчин ч их нєлєєлдєг юм.

Ардчилал сониноос туув... :ногоон:
LeBron James - 3 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1670
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby nmbileg » Wed Aug 01, 2012 1:23 pm

энэ жил түвшинбаярт л найдвар тавиж бнда... жудо дээр алт авах магагдлал бас бий шүү...
I Can Do All Things...
User avatar
nmbileg
 
Posts: 72
Joined: Mon Jul 26, 2010 4:50 am
Location: ub

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Энэрэл » Fri Aug 03, 2012 1:31 am

Олимпийн анхны хос медальтай тамирчин боллоо!!
МОНГОЛЫН БАХАРХАЛ.. БИД ЧАМААР БАХАРХАЖ БАЙНА.
User avatar
Энэрэл
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2060
Joined: Tue May 03, 2011 8:01 pm
Location: Força Portugal

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby 21Grams » Fri Aug 03, 2012 3:41 am

Монгол түмний бахархал

Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 3878
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Bakhdal » Fri Aug 03, 2012 7:42 am

Бахархал болсон залуу юм да
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Могжоохон » Fri Aug 03, 2012 7:57 am

Image
Аварга админ хоёр
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7892
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Olzii » Fri Aug 03, 2012 10:59 am

Үнэхээр Монголын Ард түмний БАХАРХАЛ, Үнэн хүчит, Манлайн баясгалант, Бат суурьт, Баатар зоригт, Хичээнгүй нягт, Хуйрнан шуугих, Хурдан шаламгай, Онц түрэмгий, Харьшгүй жавхлант, Даяар үзэсгэлэнт, Саруул сайхан, Тун ч гарамгай, Маш гайхамшигт, Өрнөн дэлгэрэх, Үнэхээр итгэлт, Бүхнээ дуурсагч, Олныг баясуулагч, Түмнээс төгөлдөр, Өнөд түвшин, Хотлоор баясгагч, Манлайн дээд, Бат орших, Бүгдэд алдаршсан, Улам өрнөх, Саруул сайжрах, Харилтгүй жавхлант, Харишгүй хүчтэй, Өрнөн дэлгэрэх, Өсөн нэмэх, Хурц идэр, Улам шуугих, Чин зоригт, Далай даян, дайчин, Даяар дуурсагдах ДАРХАН АВАРГА юмааа чи :mongol: :mongol: :mongol:

Image
Өвдгөндөө бэртэлтэй хэдий ч шүдээ зуун тэмцэлдэн мэх хийж, Олимпийн АЛТ шиг МӨНГӨН медаль авсан алтан агшин
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Соёлоо » Fri Aug 03, 2012 11:02 am

goyo uim aa
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby 1220 » Fri Aug 03, 2012 1:01 pm


Аварга хүн аваргаараа төрдөг гэж аргагүй үнэн үг юм аа

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Mike Bibby » Fri Aug 03, 2012 2:58 pm

Үнэхээр бахдам сайхан байна. Сэдвийг нээсэн хүн нь "Анхны олимпын хос медальтан" гэж гарчигаа өөрчилсөн нь зөв байхаа. :eek:

УУУУУХАЙ УУУУУХАЙ УУУУУУУХАЙ
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1717
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Olzii » Fri Aug 03, 2012 7:27 pm

User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby ganzorigmn » Sun Aug 05, 2012 2:19 pm

Түвшинбаяр аваргад төр одоо ямар цол өгөх юм бол???
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby mugi19 » Sat Aug 18, 2012 5:34 am

ganzorigmn wrote:Түвшинбаяр аваргад төр одоо ямар цол өгөх юм бол???

Одоо ямар цол өгөхөв дээ.., Тамирчин хүнд байж болох дээд хягаарт нь тулсан хүн шүү дээ..,
Энэ тамирчидад өгөх мөнгө чинь харин сайхан юм болсон байна даа.
Хамгийн ихийг нь З.Ойдов 7,5 сая, Н.Түвшинбаяр 7 сая гээд л явах нь.., Г.Эрдэнэт-Од, М.Бундмаа 0.5 сая гээд дуусах нь.., Сар бүр гэхээр амжилт гайгүй гаргасан хүмүүс ч сайхан юмаа..,
Вамос Аргентина..,
User avatar
mugi19
Culé
Culé
 
Posts: 2525
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby ganzorigmn » Fri Aug 24, 2012 11:56 am

Монгол улсын баатар цол өгнө гэсэн шуум яваад бн.
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Nobun@g@ » Fri Aug 24, 2012 1:29 pm

Өөр өгөх цол үлдээгүй болохоор яахав дээ...
Ямар төрийн соёрхолт өгөлтэй биш...
Угаасаа утгагүйдүүлээд хаячиж байгаа юм л даа...
Одоо л хөдөлмөрийн баатар яг таарч байгаам...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7491
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby poseidon » Fri Aug 24, 2012 1:42 pm

заавал цол өгөх хэрэг юу байгаа юм бэ?
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6201
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 24, 2012 2:54 pm

Дараа жилийн наадмаар Чингис хааны одонгоо өгөх хэрэгтэй, хурлаа удирддаггүй Дэмбэрэл ах нтрд өгч байхаар.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 16827
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby ganzorigmn » Fri Aug 24, 2012 4:20 pm

Nobun@g@ wrote:Өөр өгөх цол үлдээгүй болохоор яахав дээ...
Ямар төрийн соёрхолт өгөлтэй биш...
Угаасаа утгагүйдүүлээд хаячиж байгаа юм л даа...
Одоо л хөдөлмөрийн баатар яг таарч байгаам...


Тэр үед улс орон даяар сэтгэлийн хөөрлөөр өгсийн. Бүүгд сэтгэл нь хөдлөөд хөдөлмөрийн баатар болгож байхад хэн ч татгалзаагүй байх. Монгол хүн бүрийг огшоосон. Тэр үдэш гадаа гудамжинд ямар байлаа даа айн. Зөрсөн болгоноо тэвэрч гар бариад л. Хүмүүс талбай дээрээ цуглачихсан ерөнхийлөгч, ерөнхий сайдтайгаа хамт халамцуухан, Халуун элгэн нутагаа дуулж байхыг би харж билээ.
User avatar
ganzorigmn
 
Posts: 398
Joined: Wed Apr 14, 2010 11:16 am

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Nobun@g@ » Mon Aug 27, 2012 12:42 pm

ganzorigmn wrote:
Nobun@g@ wrote:Өөр өгөх цол үлдээгүй болохоор яахав дээ...
Ямар төрийн соёрхолт өгөлтэй биш...
Угаасаа утгагүйдүүлээд хаячиж байгаа юм л даа...
Одоо л хөдөлмөрийн баатар яг таарч байгаам...


Тэр үед улс орон даяар сэтгэлийн хөөрлөөр өгсийн. Бүүгд сэтгэл нь хөдлөөд хөдөлмөрийн баатар болгож байхад хэн ч татгалзаагүй байх. Монгол хүн бүрийг огшоосон. Тэр үдэш гадаа гудамжинд ямар байлаа даа айн. Зөрсөн болгоноо тэвэрч гар бариад л. Хүмүүс талбай дээрээ цуглачихсан ерөнхийлөгч, ерөнхий сайдтайгаа хамт халамцуухан, Халуун элгэн нутагаа дуулж байхыг би харж билээ.


Аан тэгэхээр хөдөлмөрийн баатар уу? ккк
Угаасаа хийсэн бүтээсэнг нь бүгд дотроо бахархаад ОК л байсан...
Засгийн газар, улс төрийн удирдлагууд сэтгэлийн хөдлөлөөр юманд хандаад байвал бүтэхгүй л дээ...
Одоо бол ямар нэгэн цол хэргэм өгөөгүй ч хүн Монгол бүрийн дотор бахархал болж л байгаа шд
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7491
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Могжоохон » Wed Aug 29, 2012 9:44 pm

https://www.facebook.com/tuvshinbayr.naidan Энэ аваргын өөрийнх нь аккоунт мөн үү?
boldoo moment
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7892
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: 107

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Эрхэмcfc » Sun Sep 09, 2012 4:57 pm

Ёстой төрцөн хүн шүү...
Олон хүн аз эз л гэдэг байсан... тэдний амыг нам барисан даа...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3824
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Ахмад » Tue Sep 18, 2012 12:33 pm

оросын бөхөөс сэргээш илэрсэн гэнэ үү?
User avatar
Ахмад
 
Posts: 377
Joined: Mon Jul 02, 2007 11:13 am

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby Tseveenjav » Tue Sep 18, 2012 12:39 pm

Жүдогийн холбоонд албан ёсоор ерөөсөө тийм юм ирээгүй гэнээ.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby forzamilan » Sat Apr 20, 2013 7:51 pm

Монголын бахархал хүн шүү дэ. Миний жудогоор хичээллэж эхэлсэн цорын ганц шалтгаан байгаа юм.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 697
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: Олимпийн анхны алтан медальт Найдангийн Түвшинбаяр

Postby white » Wed Aug 14, 2013 11:39 am

Өнөөдөр баярын өдөр юм байна ш дээ.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2491
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest