Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Moderator: Бөхийн модууд

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Mon May 10, 2010 2:10 pm

“Лондон-2012” зуны олимпийн наадмын эрх олгох цуврал тэмцээний анхных нь болох Тунисын гран-при тэмцээн өндөрлөлөө. IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд дэлхийн 49 орны 340 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Харин манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй хоёр тамирчин шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагвын удирдлага дор оролцсон.
Гурав хоног үргэлжилсэн Тунисын гран-при тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаандууд болсон бөгөөд манай улсаас 90 кг-ын жинд Б.Ариун-Эрдэнэ, -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, харин +100 кг-д Б.Сугаржаргал нар Тунисын татамид гарч барилдлаа. 90 кг-ын жингийн төлөөлөгч Б.Ариун-Эрдэнэ эхний тойрогт ОХУ-ын бөх Мурат Гасиевтай барилдаж, ваза-ари үнэлгээгээр ялагдсанаар энэ удаагийн тэмцээнийг орхисон бол +100 кг-ын жингийн ангилалд Б.Сугаржаргал эхний барилдаандаа БНХАУ-ын жүдоч Лью Жяньд цэвэр ялагдсан байна. Харин ихээхэн найдлага тавьж байсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр тэмцээний эхний тойрогт 2006 оны Европын аваргын хүрэл медальт, Герман бөх Дмитрий Петерстэй барилдаж, юүко үнэлгээгээр ялсан боловч удаахь барилдаанд Японы Кайхан Такагид цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгасан байна.
Ийнхүү манай тамирчид олимпийн эрх олгох Тунисын гран-при тэмцээнээс медальгүй хоцорлоо.
Сануулахад, тэмцээний эхний хоёр өдрийн барилдаанд манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа нар шагналт тавдугаар байрт шалгарсан бөгөөд багийн дүнгээр манай тамирчид 23-р байрт бичигдсэн байна.

С.Цэлмэг
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Мянхай » Sun May 16, 2010 4:27 pm

Каиро-ийн дэлхийн цомоос эмэгтэйчүүдийн -63 кг-д хүч үзсэн Ц.Мөнхтуяа алтан медаль авчээ. Эрэгтэйчүүдийн -60 кг-д дундадын жүдоч алтан медаль, манай Ч.Болдбаатар хүрэл медаль хүртсэн байна. -73 кг-д барилдсан Г.Пүрэвдорж эхний тойрогтоо Йемэний жудочийг ялсан боловч дараагийн тойрогтоо дундадын жудочид ялагдсан байх юм. Манайхан бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд Жудо, боксоор дундадуудад ялагдахгүй байх юмсан.

Тэмцээний оноолт, дүнг дараах холбоосоор орж харж болно
http://217.79.182.227/www.judo-world.ne ... fb6249f7e9

WORLD CUP CAIRO 2010 ийн алтан медальт Ц.Мөнхтуяа
Image
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby ABC » Sun May 16, 2010 7:49 pm

хужаа нар л өөрсдийгөө дундад улс гэж өргөмжилж хөөрцгөөдөг. монголчууд хэзээ ч тэднийг тэгж дуудаж байгаагүй хойшид ч тэгэхгүй байгаасай.
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Shaggy » Mon May 17, 2010 2:35 am

сайхан бүсгүй байна
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby ABC » Mon May 17, 2010 4:32 pm

Нэгхэн жилийн хугацаанд жүдогийн ертөнцөд тэсрэлт хийн, таван тивийн шилдэг жүдочдын чансааг дэлхийн аварга Х.Цагаанбаатарын араас удаалж буй жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаа Бразилд болох “Их дуулга”-ын өмнө манай зочноор уригдлаа. Жүдочид маргааш олимпийн эрхийн оноо цуглуулах бас нэгэн шийдвэрлэх тулаанд орно. Дэлхийн чансааг илүүрхэн тэргүүлж байгаа Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарыг олимпод оролцох эрх авна гэж хүн бүхэн итгэж байгаа ч тэдний хэн нэг нь гэртээ үлдэх ёстой. С.Мияарагчаа энэ тухайд өөрийн бодлоо хуваалцаж байна.


-Бразилын “Их дуулга” болох гэж байна. Манайхан хэзээ явах вэ?

-18-нд Монголоос ниснэ. Тэмцээн нь бол 22-23-нд болно л доо.

-Бразилын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд таны олимпийн эрхийн оноо хэдээр нэмэгдэх вэ?

-Түрүүлбэл 300 оноо, мөнгө авбал 180, хүрэл 120 оноотой.

-Сая болсон Тунисын гранприд түрүүлсэн бөхөд 200 оноо өгсөн байсан?

-Тийм. Одоо Бразилд болох тэмцээн “Их дуулга” гэдэг утгаараа тэмцээний чанар өндөр болохоор оноо нь илүү байгаа.

-Манайхаас хэдэн хүн явах вэ, Бразил руу?

-Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг, М.Бундмаа бид тав ямар ч байсан явна.

-Жүдо бөхийн холбоо сар бүр жүдочдын чансаа гаргадаг. Тавдугаар сарын 9-ний байдлаар 66 кг-ын хувьд Х.Цагаанбаатар тэргүүлж, та өөрөө хоёрдугаарт бичигдсэн байсан. Энэ эрэмбэ хэвээрээ байгаа юу?

-Би яг одоогоор гуравт яваа юм байна лээ. Испанийн Сугой Уриарте гээд дэлхийн аваргын мөнгөн медальтай бөх сая Европын аваргаас оноо аваад миний өмнө орсон. Одоо оноогоо нөхөж авна даа, Бразилд.

-Хэдийгээр С.Мияарагчаа сайн жүдоч гэлээ ч энэ оны эхээр болсон “Мастерс” дэлхийн шилдэг жүдочдын тэмцээн таныг олон улсад илүү тод нээж өгсөн юм шиг санагддаг. “Мастерс”-ын өмнө таны чансаа хэддүгээрт байсан бэ?

-Манай жинд Цагаанаа 1140 оноогоор нэгд, Испанийн Сугой Уриарте 728 оноогоор хоёрт, би бүр 272 оноогоор 11-д эрэмбэлэгдсэн байсан. “Мастерс”-т түрүүлээд 400 оноо авч, эхний тавд орж ирсэн.

-Олимпийн эрхийн оноо өгөх тэмцээн жилд хэд болж байгаа вэ?

-Жилд дунджаар 13 тэмцээн болно. Мэдээж хэрэг бүгдэд нь орж амжихгүй л дээ. Боломжоороо жилд 5-6 тэмцээнд ороод байхад амжилт гаргавал оноогоо аваад байж болох байх. Ер нь бол 2012 оны тавдугаар сар хүртэл эрхийн тэмцээн үргэлжилнэ. Ингэж явсаар эрхийн тэмцээнээс цуглуулсан оноогоороо жиндээ эхний 22-т бичигдсэн жүдоч Лондонгийн олимпод оролцох эрхтэй болно. Дүрэм нь тийм.

-Одоо Бразилын “Их дуулга”-д Х.Цагаанбаатар та хоёр хоёулаа 66 кг-д барилдах уу?

-Тэгнэ.

-Үнэнийг хэлэхэд, та хоёрын нэг жинд барилддаг нь олон хүний толгойны өвчин болж байх шиг байна?

-Яахав дээ, спорт бол спорт шүү дээ. Бид хоёр ингэж ярьдаг байхгүй юу, “Дэлхийн том тэмцээнд хоёулаа аваргын төлөө үлдээд, алтан медалийн төлөө барилдах гээд зогсч байх юмсан” гэж. Монголын хоёр тамирчин алтан медалийн төлөө хоёр талаас гарч ирнэ гэдэг бахархал биз дээ. Магадгүй, тэр бодол маань одоо Бразилд биелэхийг хэн байг гэхэв. Бид хоёр хоёулаа л тэрний төлөө хичээж байна.

-Та хоёрт Францын “Их дуулга”-д аваргын төлөө хоорондоо таарч барилдах боломж байсан. Энэ оны хоёрдугаар сард билүү?

-Боломж байсан. Тэгэхэд Цагаанаа Өмнөд Солонгосын бөхийг хожиж яваад цаг дуусахын өмнө өөрөө мэх хийгээд ухачихсан. Би нөгөө талд Францын бөх Дэвид Ларосег ялаад, аваргын төлөө Цагаанааг ялсан нөгөө солонгост ялагдсан л даа. Уг нь тэнд бид хоёрт гоё боломж байсан.

-Он гарснаас хойш медалийн цуглуулгаа хэдээр нэмээд байна?

-“Мастерс”-ын алт, Европын цувралаас гурван мөнгөн медаль авсан.

-Монголд “Мастерс” тэмцээн зохион байгуулах эрх өгсөн гэж сонссон. Энэ үнэн юм болов уу?

-Тэрийг ёстой мэдээгүй. Уг нь бол жил бүр Бусанд зохион байгуулна гэж байсан.

-“Мастерс”-ыг энэ жил анх удаа явуулсан ч жүдо сонирхогчдын хамгийн анхаарал татсан тэмцээн болсон байна. Таны хувьд Сувонд түрүүлнэ гэж тэмцээний өмнө бодож байсан уу?

-Үнэнийг хэлэхэд, ёстой зүүдлээ ч үгүй. Ямар ч байсан медаль авчих юм сан л гэж бодож байсан. Гэхдээ явахын өмнө байдал их хүнд байсан. Би чинь “Мастерс” болохын өмнө чансаагаараа бүр 46-д /2009 оны арваннэгдүгээр сарын байдлаар/ эрэмбэлэгдсэн байсан. “Мастерс”-т эхний 16 тамирчин оролцох эрхтэй байдаг. Ядаж байхад Монголд болсон “Дэлхийн цом”-д би их муу барилдсан ш дээ. Тэр үед ханиадтай, халуураад бие тааруу байсан юм. “Дэлхийн цом”-д муу барилдсан болохоор Япон, Өмнөд Солонгос руу явах эрх олдоогүй. Аргагүй л дээ, бүр эхний тойрогтоо ялагдчихсан юм чинь. Тэгээд байж байтал арваннэгдүгээр сарын сүүлээр Хятадын Чиндаод гранпри тэмцээнд оролцох нэг боломж гараад, тийшээ зүтгэсэн дээ. Явах гэсэн зардал байхгүй, хэцүү юм болсон. Зардал олддоггүй. Аргаа бараад найзынхаа машиныг ломбарданд тавьж, 1300 ам.доллар олж аваад Хятад явлаа. Манай жүдогийн О.Болд-Эрдэнэ тэгэхэд баг ахалж явсан юм. Болдоо ямар сайндаа тэгж байсан, “Мияа хүрлийн болзол хангачаад нүүр нь ягаараад, дуу нь тодроод шал өөр болоод ирсэн” гэж. Аргагүй ш дээ, хүний машин ломбарданд тавиад явчихсан хүн, дээрээс нь гадагшаа тэмцээнд явах, үгүйгээ шийдэх чухал барилдаанд орж байгаа гээд сэтгэл санааны хувьд хүнд байсан. Үнэхээр тэр тэмцээнд орохдоо би айж байсан. Түрүүлээд алтан медаль авчихаад, 3000 ам.доллараар шагнуулчихаад үнэн сэтгэлээсээ баярлаж байлаа. Тамирчид бидний амьдрал өнөөдөр тийм л байдаг. Юуг нь нуухав. Чиндаогийн тэмцээнд түрүүлснээрээ би чансаан дээрээ 200 оноо нэмж авсан. Дээр нь Азийн аваргын хүрэл медалийн 72 оноо нэмэгдээд, 272 оноо авснаар 46-гаас 11 рүү эрэмбэлэгдсэн. Тэгж байж л “Мастерс”-т оролцох эрхээ олж авсан даа. “Мастерс”-т явахын өмнө маш олон хүн намайг дэмжиж байсан. Би ер нь их сүжигтэй л дээ. Хүн надад ямар нэгэн сайхан үг хэлэхэд, дотроо энэ ерөөл бат оршиг гэж бодож явдаг юм. Хүний сэтгэлийн хүч гэж үгээр илэрхийлэхэд хэцүү зүйл байдаг байх. “Мастерс”-т түрүүлсний маргааш надад өчигдөр нь болсон барилдаан зүүд юм шиг л санагдаад байсан /инээв/.

-Тэр үед IJF-ийн сайтад өөрийг чинь “Аюултай Монгол” гэж онцолж бичсэн байсан?

-Таны түрүүн хэлснээр үнэхээр “Мастерс” тэмцээн намайг дэлхийн жүдогийн татамид нээж өгсөн гэдэгтэй би санал нэг байна. Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад “Dangerous Mongol” гээд биччихсэн байсан. Монгол гэдэг нэр гарч байна гэдэг чинь хамгийн сайхан шүү дээ. Огшиж л байлаа. Оны эхээр бид хэд Европын цувралд барилдсан. Тэгэхэд ч гэсэн дэлхийн хөнгөн жингийн, ялангуяа 66 кг-ын шилдгүүд Монголд байна гэж бусад орны хүмүүс ярьж, бичиж л байсан. Ерөнхийдөө С.Мияарагчаа гэж хэн юм бол гэдгийг жингийн хүмүүс анхааралтай ажиглаж эхэлсэн юм шиг санагдсан. Үнэхээр гоё л доо. Цагаанаа нэгд, би хоёрт, манай Б.Хишигбаяр бас эхний 20-д байгаа. Гурван монгол сайн байна гэж бичсэн байсан шүү. Сайхан л санагдаж байсан.

-Үнэнийг хэлэхэд, хүмүүс олимпийн аварга Н.Түвшинбаяраас илүүтэй Х.Цагаанбаатар та хоёрын барилдааныг сонирхож байна. Та хоёр шиг ийм сайн бөхчүүд нэг жинд байгаа нь харамсалтай. Эцсийн дүндээ нэг нь л олимпод очино?

-Хүний зурсан зураг гэж байдаг байх. Би олимпод барилдах хувьтай бол явна, тийм нөхцөл бүрдэхгүй бол үлдэх л байх. Ямар ч байсан олимп хүртэл хичээнэ.

-Х.Цагаанбаатар та хоёр чансаагаар эхний 22-т багтсан ч манайхан өөрсдөө хэнийг нь явуулахаа шийдэх журамтай. Тэр тохиолдолд Х.Цагаанбаатарыг олимпод явуулахаар сонговол та яаж хүлээж авах бол. Тэр үеийн нөхцөл байдалд та сэтгэлзүйгээ бэлддэг үү?

-Мэдээж хэрэг би бид хоёрын хэн нэг нь олимпод барилдана гэдгийг сайн мэдэж байгаа. Цагаанааг олимпод явууллаа гээд би гомдохгүй, найзыгаа дэмжээд л үлдэнэ. Өнгөрсөн жил дэлхийн аваргад явахын өмнө ч гэсэн бид хоёрын хэнийг явуулах вэ гэдэг маргаантай байсан. 2009 онд Монгол Улсад болсон таван тэмцээнд тавууланд нь би ялсан. Тэр утгаараа надад дэлхийн аваргад оролцох эрх байсан. Тухайн үед Цагаанааг дэлхийн аваргад явуулна гэж шийдэхэд би гомдоогүй. Угаасаа миний найз олон улс, дэлхийн дэвжээнд сайн барилддаг. Би тэр үед Цагаанаад “Миний найз заавал түрүүлээрэй. Түрүүлэхгүй бол харин найз нь гомдоно шүү” гэж хэлээд л үлдэж байсан. Түрүүлээд ирэхэд нь би онгоцны буудал дээр уйлаад л тосч байсан. Яг үүн шиг л бид хоёрын хэн нэг нь олимпийн өмнө нэгэндээ зам гаргаж өгөх нь мэдээж. Гэхдээ одоо олимпийн тухай бодоход сэтгэлзүй бэлэн биш байна. Үнэндээ бол би олимпод оролцохыг маш их хүсч байна. 2008 онд би Бээжингийн олимпод очингуутаа онгоцны буудал дээрээс хасагдаж байсан ш дээ. Цагаанаа хоёр эрх авсан байсан л даа. Уг нь бол нэг хүн хоёр жинд эрх авсан тохиолдолд өөрийнх нь сонгоогүй жинд тухайн улсаас өөр тамирчин орж болдог байсан юм. Олимпийн өмнө энэ журамд өөрчлөлт орсон учраас би хасагдсан. Гэхдээ тэр яахав ээ. Би юм боддоггүй. Бээжингийн олимпиос Монгол Улс аваргатай болсон, тэр л бидний хувьд хамгийн том сэтгэл хөөрөл, сэдэв биз дээ.

-Н.Түвшинбаяр аваргыг цаашид яаж барилдах бол гэдгийг дэлхий нийтээрээ хүлээж байна. Олимпийн аваргын дараагийн амжилтын талаар ямар бодолтой явдаг вэ. Та нар үргэлж хамт байгаа хүний хувьд илүү бодитой зүйл хэлэх байх?

-Олимпийн дараа хүнд хагалгаанд орсныг хүмүүс мэдэж байгаа. Энэ хугацаанд бэлтгэлгүй байсан болохоор жин их нэмсэн. Одоо жиндээ орчихлоо. 120 гаруй кг жингээс -100 руу орно гэдэг Н.Түвшинбаярын хувьд эхний нэг том алхам нь гэж бодож байгаа. Хүмүүс ярьж л байна, Түвшээгийн голчлон хийдэг мэхийг хориглосон учраас амжилтад нь нөлөөлөх болов уу гэж. Би бол харин тэгж бодохгүй байгаа. Төрөлхийн авьяастай бөх гэж байдаг ш дээ. Түвшээг би төрөлхийн авьяастай тамирчин гэж хэлнэ. Ядардаггүй, сэтгэлзүй маш сайтай. Н.Түвшинбаяр дэлхийн хэмжээний бөх гэдгээ дахин батална аа. Тэгж боддог.

-Олимпод Н.Түвшинбаяр хатуу сугалаа татсан. Очиж очиж жүдогийн домог болсон Сузуки?

-Бид нар бол үнэнийг хэлэхэд айж л байсан. Гэхдээ Сузукиг харсан чинь нэг л тийм цонхигор царайтай байсан ш дээ. Тэгсэн манай Түвшээ ямар ч айж сандарсан юмгүй, харин ч их тайван “Өө том “дайсан”-тайгаа хамгийн эхлээд таарчих чинь амар байдаг юм” гээд л зогсч байсан. Түвшээ их сонин, барилдахынхаа өмнө толгойгоо хаялаад ирэхээрээ сайн барилддаг байхгүй юу. Яг тэр үед Сузуки тэр хоёрын барилдааны дундуур бид хэд ярьж байсан, “Түвшээ толгойгоо хаялаад ирлээ шүү, манай хүн ч ялах юм байна даа” гэж /инээв/. Анзаараад үзээрэй. Нөгөө хүнээсээ үнэлгээ авахын өмнө л Түвшээ нэг юм боддог байхгүй юу, толгойгоо хаялаад л.

-Бразилаас медальтай ирнэ гэж яг одоо та амлаж чадах уу?

-Хичээнэ. Гэхдээ би тэмцээний өмнө ам гарах жаахан дургүй. Санаа зовдог. Ер нь тэгээд хүн даруухан байх ёстой гэж бодож өөрийгөө нэлээн дардаг гэх үү дээ. Хэчнээн сайн байсан ч “Болох байх аа, чадвал медаль авна аа” гэсэн дундаж хариулт өгдөг.

-Бэртэл гайгүй юу. Өвдөг нь бэртсэн байсан?

-Гайгүй дээ. Байнга шарлага хийлгэж байгаа.

-Дотоодын тэмцээнүүдийг харсан ч тэр, олон улсын чансааг бодсон ч тэр 66 кг-ын дэлхийн №1 жүдоч Х.Цагаанбаатартай хамгийн ширүүн өрсөлдөх хүний нэг нь өөрөө. Харин та өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгчийг хэн гэж боддог вэ?
-Үнэнийг хэлэхэд, би тэр энэ гэж хэлж чадахгүй. Барилдаан, тэмцээн бүхэн миний хувь заяа, миний өрсөлдөгч, миний тэмцэл байдаг. Гадны бөхчүүдийг би боломжийнхоо хэрээр судалж л байна. Цагаанаа надаас олон жил гадаадын шилдгүүдтэй барилдсан болохоор тэдний талаар илүү сайн мэднэ. Тэр утгаараа байнга надад зөвлөдөг. Бид хоёр байнга шахуу л тэмцээнд хамт явж байна. Хэдийгээр бид хоёр нэг жинд барилдаж байгаа өрсөлдөгч гэлээ ч шийдвэрлэх үед миний найз миний хамгийн сайн зөвлөгч болдог. Би барилдааны өмнө Цагаанаагаас бусад бөхчүүдийн тухай асуудаг. Энэ бөх ямар барилдаантай вэ, би яаж барилдвал дээр вэ гэх зэргээр. Олон улсын дэвжээнд би Цагаанаагийн хэлснээр л барилддаг.

-Х.Цагаанбаатарыг дэлхийн аварга болоод ирэхэд хоёулаа таарч байсан. “Миний найз дэлхийн аварга болчихлоо” гээд нүдээ хавдтал уйлчихсан эр хүнийг хараад гайхаж, таниар бахархаж байсан?

-Би тэгэхэд өөрөө дэлхийн аварга болсноос өөрцгүй баярласан. Хүн ер нь их зөв бодолтой явах ёстой. Ямар ч үед. Хүний амьдрал бодлоо дагадаг юм шиг хааяа санагддаг л юм. Зарим хүмүүс асуудаг л даа, “Цагаанаа та хоёр нэг жингийн өрсөлдөгчид болохоор энгийн үед ямар харилцаатай байдаг вэ” гэдэг ч юм уу. Энэ тийм сонирхолтой байдаг юм бол “Бид хоёр өдийг хүртэл нэгнийгээ дэмжиж, тусалж, хамтдаа босч ирсэн сайн найзууд” гэж хариулмаар байна. Ер нь эцсийн дүндээ бөх 100 хувь миний амьдрал биш шүү дээ.

-Спортоор харьцангуй сүүлд хичээллэж эхэлсэн байх?

-Жүдогоор хичээллээд 11 жил болж байна. Миний аав Ж.Санжаасүрэн гэж Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, цэргийн арслан цолтой, самбын дэлхийн аваргын мөнгөн медальтай хүн байсан. Аавыгаа дагаж, тамирчин болох юмсан гэж багаасаа боддог байлаа. Гэхдээ аав намайг хожуу барилдуулж эхэлсэн. Эрт барилдвал зүрх нь үхнэ, муу барилдана, эрт харина гээд гуйгаад байхад барилдуулдаггүй байсан. 15 настайгаас маань л барилдахыг зөвшөөрсөн. Нээрээ ч би аавын хэлснээр үеийнхнээсээ сүүлд барилдаж эхлээд, одооноос л амжилт гаргаж эхэлж байна. Аавыгаа би миний анхны багш хэлнэ. Ааваасаа хойш би Ч.Насантогтох багшийгаа аавын минь оронд аав болж яваа хүн гэж боддог. Манай багш их бөхийн хараатай хүн ш дээ. Монголын жүдо бөхийн аав гэж хэлж болох байх. Н.Түвшинбаярыг анх улсын аваргад түрүүлдэггүй байхад нь л Насаа багш гадагшаа тэмцээнд явуулах зэргээр их дэмжиж, ур чадварт нь нөлөөлдөг байсан. Намайг ч гэсэн юу ч мэдэхгүй, улсын аваргаас медаль ч авч үзээгүй хүүхэд байхад л 2002 оноос шигшээгийнхэнтай хамт бэлтгэл хийлгэж, гадагшаа тэмцээнд авч явдаг байсан. Ер нь Насаа багшийн олж, дэмжсэн хүүхдүүд бүгд л сайн барилдаж байгаа.

-IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/-ийн ерөнхийлөгч таны барилдааныг үзэх дуртай болсон гэж би сонссон?

-Тиймэрхүү зүйл ярьсан байсан. Өнгөрсөн жил Монголд ирэхдээ манай бэлтгэлийн заалаар орссон юм. Тухайн үедээ манай холбооныхонд “Мияарагчаа цаашид сайн барилдах жүдоч байна” гэж хэлж байсан гэсэн. Дараа нь намайг “Мастерс”-т түрүүлж, чансаагаараа хоёрт орсны дараа, саяхан Монголд ирэхдээ “Би чамайг сайн барилдана гэдгийг мэдэж байсан юм. Сайн бөхийг таньж чадсандаа баяртай байгаа” гэж хэлж байсан. Сайхан л санагдаж байсан. Монголд ирэхэд нь уулзсан.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход гуравхан сарын хугацаа байна. Бэлтгэл ямар байгаа гэж бодож байна?

-Тэмцээн есдүгээр сарын 9-нд Токиод болно. Бэлтгэл сайн хийж байгаа. Өссөн, төрсөн газрын онцлог гэж зүйл байдаг юм шиг байна. Би чинь хотод өссөн болохоор их хэмжээний ачаалал авахдаа муу ш дээ. Том тэмцээний өмнө их хэмжээгээр бэлтгэл хийдэггүй. Ачаалал бага аваад явдаг. Богино хугацаанд тэсрэлттэй барилдаан гаргадаг онцлог надад байх шиг байна. Манай зарим жүдочид бол тэмцээний өмнө бэлтгэлийнхээ ачааллыг илүү нэмдэг. Би бол эсрэгээрээ. Сүү, тараг биш крантны ус ууж өссөн хүмүүст бас дутагдал байна аа /инээв/. Гэхдээ би Дундговийнх гэж овоглуулах дуртай. Хүмүүс ярьдаг юм, “Танай Дундговь бөхгүй” гэж. Би энэ ярианд хариулт өгнө гэж дотроо боддог шүү /инээв/.

-С.Мияарагчаа маань хоёр хүүгийн аав. Бага хүү нь одоо хэд хүрч байна?

-Хоёр хүүтэй. Том нь одоо найман настай. Бага маань хоёр ой гарантай. Манай гэр бүл хүнийг С.Болорсайхан гэдэг. Манай хүн хувийн компанид ажилладаг. Ер нь спортын хүний гэр бүл байх хэцүү юм шиг байна лээ. Манай гэр бүлийн амьдралыг эхнэр маань л нуруундаа үүрнэ шүү дээ. Би тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт гээд алга болчихно. Ар гэрийн ажил, хүүхдийн сургууль соёл гээд бүх зүйлээс л хөндийрчихдөг. Анзаараад байхад манай хүн тэр бүхэнд жаахан бухимддаг юм шиг байна лээ. Ханьдаа “Найз нь олон жил спортод байх биш дээ. Их спорт хүний залуу насыг хүссэн хүсээгүй спортод л зориулахыг шаарддаг. Тийм учраас ханийгаа намайг ойлгоосой гэж хүсч байна. Намайг барилдахаа больсны дараа хоёулаа сайхан амьдарна аа” гэж хэлэхийг хүсч байна. Одоохондоо үнэхээр би хань ижил, үр хүүхэд, гэр бүл гээд бүхнээ хоёрдугаарт тавиад зөвхөн спортын төлөө амьдарч байгаа нь үнэн л дээ. Гэхдээ өнөөдрийн миний сонгосон замд төгсгөл гэж байгаа. Тэр үеэс гэр бүлдээ илүү санаа тавих болно, бидний амьдралд шатраар бол өөр нүүдэл байгаа гэж л би бодож явдаг даа.

-Таныг мэдээж дэмжих байх. Бразилд Цагаанаа та хоёр аваргын төлөө барилдаасай гэж хүсч байна?

-Би ч гэсэн тэрийг л хүлээж байна.
news.mn
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Sun May 23, 2010 11:49 am

С.Мияарагчаа “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ

Лондонгийн олимпийн оноо олгох ээлжит тэмцээний нэг “Их дуулга” өчигдөр Бразилын Рио Де Жанеро хотод болж, эхний өдрийн тэмцээнээс жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа /хоёул 66 кг/, С.Ням-Очир /73 кг/, эмэгтэйчүүдээс М.Бундмаа /52 кг/ нар “Их дуулга”-ын татамид өрсөлдсөн юм.
Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд эхний хоёр тойргийн барилдаанд Австри, Бразилын бөхчүүдийг ялж, зооны аваргын төлөө Францын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орсон байна. Харин С хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ С.Мияарагчаагийн хувьд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Финляндын бөхийг, зооны аваргын төлөөх барилдаанд Словакийн бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн бөхөд ялагджээ. Манай бөх С.Ням-Очир Бразилын татамид сайн барилдсан ч зооны аваргын төлөөх барилдаанд ялагдсанаар Х.Цагаанбаатарын адил шагналт тавдугаар байр эзэлсэн байна. ОУХМ С.Бундмаагийн хувьд хоёрдугаар тойргийн барилдаанд Хятадын бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхисон байна.

Б.Туяа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Sun May 30, 2010 10:14 am

Х.Цагаанбаатар “Дэлхийн цом”-оос алтан медаль хүртлээ

Тавдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Бразилын Рио Де Жанеро хотод болсон “Их дуулга”-д оролцсон жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр Бразилын Сао-Пауло хотноо болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас 66 кг-ын жинд өрсөлдсөн Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар алтан медаль хүртэж, “Дэлхийн цом”-ын дөрвөн удаагийн аварга боллоо. Мөн энэ өдрийн тэмцээний 73 кг-д хүч үзсэн ОУХМ С.Ням-Очир хүрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Бундмаа мөнгөн медаль хүртсэн байна.

Түүнчлэн Рио Де Жанерод болсон “Их дуулга”-аас хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Мияарагчаа энэ удаагийн тэмцээнд шагнал тавдугаар байр эзэлсэн байна. Тэмцээн өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр болох хоёр дахь өдрийн барилдааны +100 кг-д До.Ганхуяг, Б.Төгөлдөр нар зодоглох юм. Эхний өдрийн дараах байдлаар манай тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 37 орноос гуравдугаар байрт бичигдээд байна.

Б.Энх
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Sun Jul 04, 2010 9:47 am

Москвад болж буй их дуулгаас манай тамирчдаас 60 кг-н жинд хүч үзсэн Амартүвшин хүрэл медал хүртлээ.
Мөн энэ жинд зодоглосон манай тамирчин Ч.Болдбаатар эхний барилдаандаа хийлж, улмаар Франц, Японы бөхийг ялсан боловч хүрэл медалийн төлөөх барилдаанд Италийн бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ.

66 кг-н жинд МУХБ Цагаанбаатар хүрэл медалийн төлөө эзэн орны Муса Могушковт цэвэр ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Мөн энэ жинд хүч үзсэн ОУХМ Мияарагчаа Азербайжаны бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.


Тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд эхний тойрогт хийлсэн Г.Пүрэвдорж Киргизстаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол мөн энэ жинд С.Ням-Очир Унгарыг бөхийг ялсан ч Бразилийн жүдоч Бруно Мендокад ялагджээ.

Мөн өнөөдөр Москвагийн татамид зодоглосон манай эмэгтэй жүдочдын тухайд 48 кг-д Б.Бат-Эрдэнэ, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар шагналт тавдугаар байрт шалгарсан амжилт гаргалаа.

Харин 52 кг-д Б.Солонго эхний тойрогт ялагдсан бол 57 кг-д Д.Сумъяа мөн эхний тойрогт, харин Т.Баттөгс нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Түүнчлэн 63 кг-ын жингийн ангилалд Ц.Мөнхзаяагийн хамт өрсөлдсөн С.Энхзаяа эхний барилдаандаа Германы бөхөд ялагдсан байна.

Тэмцээний үлдсэн жингийн барилдаанууд өнөөдөр болох бөгөөд манай тамирчдаас
Р.Анхбаатар /81 кг/, Д.Нямхүү /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/, О.Жавзмаа /+78 кг/ нар барилдана.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Mon Jul 19, 2010 5:28 pm

“Chinggis khan world cup-2010” тэмцээнд оролцох манай тамирчдын нэрс тодорчээ.



Эрэгтэйчүүдийн 60кг
1.Д.Амартүвшин
2.Д.Төмөрхүлэг
3.О.Чинбат
4.Ч.Болдбаатар

66кг
1.Х.Цагаанбаатар
2.С.Мияарагчаа
3.Б.Хишигбаяр
4.А.Батсуурь

73кг
1.С.Ням-Очир
2.О.Болд-Эрдэнэ
3.Г.Пүрэвдорж
4.Г.Одбаяр

81кг
1.Д.Нямхүү
2.Р.Анхбаатар
3.О.Ууганбаатар
4.Н.Дагвасүрэн

90кг
1.Б.Ариун-Эрдэнэ
2.Э.Энхбат
3.Б.Жанчивдорж
4.Х.Мөнхбаяр

-100кг
1.Н.Түвшинбаяр
2.Б.Тэмүүлэн
3.Б.Бат-Орших
4.П.Батмөнх

+100кг
1.Д.Сугаржаргал
2.Х.Мөнхбаатар
3.Б.Төгөлдөр
4.А.Давааням

Эмэгтэй 48кг
1.М.Уранцэцэг
2.Б.Уранчимэг
3.Б.Бат-Эрдэнэ
4.Э.Номин

52кг
1.М.Бундмаа
2.Б.Солонго
3.Т.Амаржаргал
4.Г.Сайнзаяа

57кг
1.Т.Баттөгс
2.Д.Самъяа
3.Т.Мөнгөнтуяа
4.Л.Уянга
63кг

1.Ц.Мөнхзаяа
2.С.Энхзаяа
3.М.Нямжаргал
4.Г.Чимэдноров
70кг

1.Ц.Наранжаргал
2.О.Мөнхцэцэг
3.Э.Аззаяа
4.Т.Баасанжав
-78кг

1.П.Лхамдэгд
2.Я.Дулмаа
3.Н.Сугар
4.Н.Нямтуяа

+78кг
1.Д.Цэрэнханд
2.Б.Мөнхтуяа
3.О.Жавзмаа
4.Б.Уянга
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Mon Jul 19, 2010 7:16 pm

Чуугий wrote:“Chinggis khan world cup-2010” тэмцээнд оролцох манай тамирчдын нэрс тодорчээ.



Эрэгтэйчүүдийн 60кг
1.Д.Амартүвшин
2.Д.Төмөрхүлэг
3.О.Чинбат
4.Ч.Болдбаатар

66кг
1.Х.Цагаанбаатар
2.С.Мияарагчаа
3.Б.Хишигбаяр
4.А.Батсуурь

73кг
1.С.Ням-Очир
2.О.Болд-Эрдэнэ
3.Г.Пүрэвдорж
4.Г.Одбаяр

81кг
1.Д.Нямхүү
2.Р.Анхбаатар
3.О.Ууганбаатар
4.Н.Дагвасүрэн

90кг
1.Б.Ариун-Эрдэнэ
2.Э.Энхбат
3.Б.Жанчивдорж
4.Х.Мөнхбаяр

-100кг
1.Н.Түвшинбаяр
2.Б.Тэмүүлэн
3.Б.Бат-Орших
4.П.Батмөнх

+100кг
1.Д.Сугаржаргал
2.Х.Мөнхбаатар
3.Б.Төгөлдөр
4.А.Давааням

Эмэгтэй 48кг
1.М.Уранцэцэг
2.Б.Уранчимэг
3.Б.Бат-Эрдэнэ
4.Э.Номин

52кг
1.М.Бундмаа
2.Б.Солонго
3.Т.Амаржаргал
4.Г.Сайнзаяа

57кг
1.Т.Баттөгс
2.Д.Самъяа
3.Т.Мөнгөнтуяа
4.Л.Уянга
63кг

1.Ц.Мөнхзаяа
2.С.Энхзаяа
3.М.Нямжаргал
4.Г.Чимэдноров
70кг

1.Ц.Наранжаргал
2.О.Мөнхцэцэг
3.Э.Аззаяа
4.Т.Баасанжав
-78кг

1.П.Лхамдэгд
2.Я.Дулмаа
3.Н.Сугар
4.Н.Нямтуяа

+78кг
1.Д.Цэрэнханд
2.Б.Мөнхтуяа
3.О.Жавзмаа
4.Б.Уянга

22-24нд гэл үү? Үзэx юм сан. Манайxнаас нэлээн xэд нь медаль зулгааx бx даа. Цагаанаа Мияа 2ын нэг н аягүй бол түрүүлнэ дээ.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sat Jul 24, 2010 1:47 pm

Өнөөдөр Чингис xаан гран при эxэлсэн гэнэ дээ.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sat Jul 24, 2010 1:51 pm

-66кг-ийн xагас шигшээд 3н Монгол, 1 Со бн даа :mongol: .
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sat Jul 24, 2010 1:54 pm

-60кг-д бас 3н монгол xагас шигшээд гарчээ. Монголд бга xүмүүс үзэж бн уу?
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Sat Jul 24, 2010 5:21 pm

Төмөрхүлэг - Номура
Цагаанбаатар - Мияарагчаа гэсэн гоё барилдаанууд болох гэж байна даа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sat Jul 24, 2010 5:53 pm

Чуугий wrote:Төмөрхүлэг - Номура
Цагаанбаатар - Мияарагчаа гэсэн гоё барилдаанууд болох гэж байна даа.

Эxний алтаа авлаа шүү.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sat Jul 24, 2010 7:03 pm

4н алт авлаа.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby ABC » Sat Jul 24, 2010 7:07 pm

хэн хэн алт авсан бэ?
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Sat Jul 24, 2010 7:43 pm

-48 kg
1.ASAMI, Haruna (JPN)
2.CHUNG, Jung-Yeon (KOR)
3.BALJINNYAM, Bat-Erdene (MGL)
3.HWANG, Ryu Ok (PRK)
5.ARUTIYUNYAN, Gayane (ARM)
5.MUNKHBAT, Urantsetseg (MGL)
7.ERDENECHIMEG, Nomin (MGL)
7.VAN, Ngoc Tu (VIE)

-52 kg
1.NISHIDA, Yuka (JPN)
2.MUNKHBAATAR, Bundmaa (MGL)
3.AN, Kum Ae (PRK)
3.KIM, Kyung-Ok (KOR)
5.BAATARSAIKHAN, Solongo (MGL)
5.CHYTRA, Lucie (CZE)
7.DUAN, Jiandi (CHN)
7.JO, Song Hui (PRK)

-57 kg
1.KIM, Jan-Di (KOR)
2.RIM, Yun Hui (PRK)
3.SO, Mi (KOR)
3.TUMEN-OD, Battugs (MGL)
5.GUAN, Chunming (CHN)
5.NGUYEN, Thi Lan (VIE)
7.LEUNG, Mei Han (HKG)
7.TUMUR-OCHIR, Munguntuya (MGL)


-63 kg
1.TSEDEVSUREN, Munkhzaya (MGL)
2.KONG, Ja-Young (KOR)
3.KIM, Su Gyong (PRK)
3.MATSUOKA, Mutsumi (JPN)
5.CHEPURINA, Svitlana (UKR)
5.SELENGE, Enkhzaya (MGL)
7.LIU, Siyu (CHN)
7.MUNGUNSHAGAI, Nyamjargal (MGL)

-60 kg
1.DAVAADORJ, Tumurkhuleg (MGL)
2.TADAHIRO, Nomura (JPN)
3.DASHDAVAA, Amartuvshin (MGL)
3.MATSUKI, Takeshi (JPN)
5.CHIMED-YONDON, Boldbaatar (MGL)
5.KIM, Kyong Jin (PRK)
7.OTGON, Chinbat (MGL)
7.SONG, Kang Ho (PRK)

-66 kg
1.HASHBAATAR, Tsagaanbaatar (MGL)
2.SANJAASUREN, Miyaragchaa (MGL)
3.BUUVEIBAATAR, Khishigbayar (MGL)
3.MAENO, Shogo (JPN)
5.AN, Jeong-Hwan (KOR)
5.OGURA, Musashi (JPN)
7.HONG, Kuk Hyon (PRK)
7.MELNYCHENKO, Kyrylo (UKR)

-73 kg
1.GANBOLD, Purevdorj (MGL)
2.ELDRED, Michael (USA)
3.GANBAATAR, Odbayar (MGL)
3.SAINJARGAL, Nyam-Ochir (MGL)
5.ABYLOV, Abzal (KAZ)
5.KIM, Won-Jung (KOR)
7.DELPOPOLO, Nicholas (USA)
7.JEZEK, Jaromir (CZE)
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby ABC » Sat Jul 24, 2010 9:33 pm

Чуугий wrote:Төмөрхүлэг - Номура
Цагаанбаатар - Мияарагчаа гэсэн гоё барилдаанууд болох гэж байна даа.

бичлэг энэ тэрийг нь олж үзэх арга чарга байна уу таминээ
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sat Jul 24, 2010 11:19 pm

ABC wrote:
Чуугий wrote:Төмөрхүлэг - Номура
Цагаанбаатар - Мияарагчаа гэсэн гоё барилдаанууд болох гэж байна даа.

бичлэг энэ тэрийг нь олж үзэх арга чарга байна уу таминээ

Монголд бвал зүгээр л зурагтаар гараx юм биш үү. Монгол ТВ-р гарч бга гэсэн шд. Спортын мэдээ гээд зөндөө юмаар гараx блгүй дээ.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sat Jul 24, 2010 11:21 pm

Өнөөдөр лав энэ форумд идэвxтэй ордог нөxдүүдээс тун цөөxөн xүн жүдө үзсэн бxаа. Монголд Монголчууд барилдаж бxад тоодоггүй, үздэггүй, мэддэггүй xүмүүс юмаа. Ийм xүмүүсийг спортын фэн гэxэд xэцүү л юм.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby ABC » Sat Jul 24, 2010 11:51 pm

угаасаа тасалбар нь үнэтэй дээр нь багтаамжаасаа шалтгаалаад байгаан бишүү.
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sun Jul 25, 2010 12:20 pm

ABC wrote:угаасаа тасалбар нь үнэтэй дээр нь багтаамжаасаа шалтгаалаад байгаан бишүү.

Очоод үзчиxдэггүй юмаа гэxэд ТВ-р үзэж болно доо. Xүмүүс ер нь болж бгаг нь нээx тооxгүй бга юм биш үү. Монголд дүлий л биш бол эрxбиш нэг юм болоод бгаг мэдэж бга блгүй дээ.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby Чуугий » Sun Jul 25, 2010 1:00 pm

Ямар ч байсан Түвшинбаяр-Тэмүүлэн -100кг-д аваргын төлөө шалгарч үлдлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их дуулга, Гран При, Дэлхийн цом

Postby jtrex » Sun Jul 25, 2010 1:15 pm

Чуугий wrote:Ямар ч байсан Түвшинбаяр-Тэмүүлэн -100кг-д аваргын төлөө шалгарч үлдлээ.

Өнөөдөр манайxан сугарч бнаа.
"Forecasting is the art of saying what will happen, and then explaining why it didn't!"
User avatar
jtrex
 
Posts: 347
Joined: Sun Jul 11, 2010 8:09 pm
Location: УБ

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest