FC Friends - Найзууд

Хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбоо

Moderators: Gooner, Хөлбөмбөгийн модууд

Postby *R9* » Tue Apr 17, 2007 2:40 pm

zigo

Tnx. ТАнай баг манай ажлын нэг хүний багтай тоглох юм байна. Энэ тоглолтыг үзнээ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby SAVAGE » Mon Apr 30, 2007 2:37 pm

ЦТоглолт 3... 04.21 ны бямба гариг...
Мобиком 0 - 0 Найзууд

Ємнєх 2 тоглолтондоо хожсондоо тайвширсан уу? Мобикомын багыг бассандаа тэрvv манайхан тааруухан тоглолоо... Довтолгоо, дамжуулалтууд нэг л болохгvй байлаа... Айлын хаалгаруу аюултай довтолгоо хийгээгvй гэхэд болохоор байлаа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby SAVAGE » Mon Apr 30, 2007 2:40 pm

Тоглолт 4. 04.22 ны ням гариг

Найзууд 0-1 Спортын цонх

Ємнєх тоглолтондоо тэнцсэн учираас энэ тоглолтонд бvгд хожихын тєлєє л тоглосон... Гэвч манай довтолгоо болохгvй хэвээр... эзэнгvй дамжуулалтууд... хойноос урагшаа цєлсєн ашиггvй довтолгоо... бємбєгний тєлєє хийсэн тэмцэл байхгvй...
Харин Цонхын довтолгоо илvv аюултай байлаа... Гэвч тэдгээр довтолгоо отон болох, манай хамгаалагчидийн нягт хамгаалалтыг сэтлэж чадахгvй байсаар байлаа...
Гэвч 2 - р vеийн дундуур цонхын довтлогч Цоомоодоо уралдуулж хаясан дамжуулалт манай хаалганы баруун талаар ойрхон орж ирлээ... Хаалгач би бээр Цоомоогоос урьтаж унаж бємбєгийг барьж авлаа... Гэвч би хэтэрхий яарсанаас болж биедээ бємбєгєє ойлгож алдлаа... Энэ алдааг Цоомоо ашиглаж бємбєгийг хаалганы урагшаа кросс хийлээ... манай хамгаалагч нараас урьтаж айлын тоглогч бємбєгєнд хvрч гоал орлоо...
100 хувь миний алдаа гэж хэлж болох... Хожих ёстой гэж бодож байснаас хэтэрхий яарснаас энэ алдаа гарсан болов уу... Мєн Цоомоод бємбєгєє алдчихаад шууд тулж очихгvй хаалгаруу буцсанаас Цоомоод кросс хийх боломж олгосон...
Гоал алдсанаас болж манай тоглолт vндсээрээ эргэлээ... Муу байсан довтолгоо ч явахаа байж, гайгvй байсан хамгаалагч нар ч сандаралдаад бємбєгєє алдаж эхэллээ... Тэгээд ямарч vр дvнгvй бйасаар тоглолт дуусав... Нэмж гоал алдаж ч мэдэхээр байлаа...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby SAVAGE » Mon Apr 30, 2007 2:42 pm

Тоглолт 5. 04.28 ны бямба гариг...

Хонхорын шонхорууд 1 - 2 Найзууд

Ємнєх 2 тоглолтондоо дvн шинжилгээ хийсэн манайхан 3, 4 дэхь єдєр ногоон талбай дээр бэлтгэл хийлээ... Yvний vр дvн энэ тоглолтоос л мэдрэгдэж эхэлсэн...
Шонхорууд манай хvчтэй єрсєлдєгч... Тэд биднийг намрын тэмцээнд 8/1 шигшээгээс пенальтиар мулталж байсан билээ... Тиймээс бид энэ тоглолтонд хожих хэрэгтэй байлаа...
Гарааны хувьд ч бас єєрчлєлт хийлээ... Эхний тоглолтонд тєвийн хамгаалагчаас довтлогч руу шилжсэн Одког энэ удаа АМ дээр тавьлаа... Харин АМ дээр байсан Баагий ахыг урагшаа довтолгооруу шилжvvлж, ємнєх тоглолтуудад бага зэрэг бэртлийн улмаас сэлгээгээр тоглож байсан Цэнгэлийг гаргалаа... Мєн ємнєх тэмцээнд хаалгач миний хєл хугарсанаас болж Шонхоруудад хожигдсон учир бид энэ тэмцээнд нєєц хаалгачтай орж байгаа билээ... Энэ тоглолтонд нєєц хаалгач Кидд -г гаргалаа...

__________Цэнгэл______Баагий ах_______
___Зиго____Одко____Эрдэнээ__Лхамаа___
___Амраа___Бvдээ____Билэгт___Ооско___
________________Кидд_______________

За нэг иймэрхvv...

Бэлтгэлийн маань vр дvн эхнээсээ л мэдрэгдэж байлаа... Манай дамжуулалт эрс сайжирчээ... Довтолгоо ч нэлээн эрчимтэй явагдаж ерєнхийдєє айлын талбай руу шахсан тоглолт vзvvлж байлаа... Одко - Зиго - Одко - Лхамаа - Баагий ах гэсэн хувилбар амжилтанд хvрч эхний гоал орлоо...
Гэвч энэ гоал ороод Шонхорууд талбайн тєвєєс бємбєгийг тоглолтонд оруулаад л эхний довтолгоогоогоороо гоалдчихов... Хамгаалагчид отон тоглолт гээд шvvгчийг шvглээ vлээгээгvй байхад бємбєгийг орхисоноос энэ гоал орлоо... Би ч хаалгачийн алдаа байлаа... Ийм амархан бємбєгийг алдах гэж дээ гэж Кидд - д нэлээн уур хvрлээ... гэвч хамгаалагчидийн алдаа байсан байв...
Манайхан гоал алдсандаа сандарсангvй... Довтолсоор... тун удалгvй манай довтолгоо амжилттай болж Цэнгэл гоалдлоо...

Тоглолтын 2 р vед Баагий ахыг суулгаж «Сиймхий» Тулгаа гарлаа...
Талбайн дунд хэсгээс Эрдэнээгийн цохьсон бємбєг хєєрсєєр хаалганы хажууд ирлээ... Хаалгачтай хамт Тулгаа бємбєгрvv vсэрлээ... Шонхорын хаалгач бємбєгийг барьж чадалгvй уналаа... Бємбєг бужигнаан дундаас хаалганы шон онож гарлаа... Манайх булангийн цохилт гvйцэтгэнэ...
Гэвч айлын хаалгач бэртсэн байлаа... Шагайны яс нь хугарсан байлаа... Энэ vйл явдлын талаар шонхорынхон гомдолтой байгаа сурагтай... Бємбєгєнд хамт vсэрсэн Тулгааг хєл дээр нь албаар гишгэсэн... Ємнєх тэмцээнд Сээвэжийн хєлийг гэмтээсэн болохоор танайхан хариугаа авч байна энэ тэр гэсэн яриа гаргасан байна лээ... Манайхан тэгэх ёс суртахуунгvй баг биш гэдгийг энэ дашрамд хэлье...
Тулгаа хєл дээр нь гишгээгvй гэдгээ хэлсэн бєгєєд тухайн vед гидр, хєл дээр нь хєл дээр нь гишгэсэн ямар нэгэн ором байгаагvй гэдгийг манай ахлагч Зиго нотлосон... Харин ч манайхан талбайн гадагшаа гарахад нь тусалж, мєн булангийн цохилтоо цохилгvй бємбєгийг шууд гадагшаа гаргасан...
Харилцан довтолсоор тоглолт конец фильма..
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby rednasca » Mon Apr 30, 2007 2:52 pm

за за...."найзууд" багийнхан "найзархаг" юм байна гэдгийг сайн ойлгосон.....
хаалгачийг маань унаад босох гэхэд нь хөл дээр нь гишгээд хугалчихаад "уучлаарай" ч гэж хэлэх ухамсаргүй хүмүүс юм байна гэдгийг бас ойлгосон.....
өөр юу ч хэлэхэв дээ....."найзууд"-д амжилт......
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby SAVAGE » Mon Apr 30, 2007 3:05 pm

Тоглолт 6. 04.29 ны ням гариг.
Бvргэд ТВ 0 – 4 Найзууд
Ганхэт – 2 гоал
Цэнгэл - 1
Эрдэнээ - 1

__________Цэнгэл______Тулгаа_______
___Зиго____Одко____Эрдэнээ__Ганхэт___
___Амраа___Бvдээ____Билэгт___Ооско___
________________Кидд_______________

Тєв гудамжаар автомашин явахгvй єдєр байсанаас шvvгч нар бага зэрэг хоцорж ирсэн... Тэнгэр хангай сайхан байлаа...
Тоглолтын эхэнд манайхан нэг л идэвхигvй гэмээр тоглолтыг vзvvлж байлаа... Гэхдээ удсангvй манайх булангийн цохилт хийхээр боллоо... Хаалганы зvvн талаас... Зиго цохихоор бємбєгєє тавьлаа... Зиго манай булангийн цохилтуудыг гvйцэтгэж байгаа бєгєєд орон гаран цохиод биднээс «2 метр» гэдэг нэр аваад тэр нэрэндээ нэлээн дургvй байгаа билээ...
Зиго цохьлоо... бємбєг хаалганы зvvн шонгийн харалдаа 5 ын шугам хавьцаа ирж байхад Ганхэт хамгаалагч нараас сугарч гарч ирээд мєргєлєє... Бємбєг хаалганы баруун шонг онож торонд орлоо... Гайхалтай мєргєлт байлаа... Болдогсон бол давтаж vзэхээр л...
Энэ гоалын дараанаас манайхан сэргэж эхэллээ...
2 р vе... Одкогийн 2, 3 хамгаалагчийг хуурч дамжуулсан бємбєгийг Эрдэнээ аваад урагш нэг туугаад хаалгаруу цохилоо... Хаалганы баруун урдаас цохьсон хvчтэй цохилтыг Бvргэдийн хаалгач яаж ч чадсангvй ээ... Бvргэдийн vндсэн хаалгач байхгvй Ноён О хаалгаа манаж байгаа харагдсан...
Талбайн баруун жигvvрээр манайхан довтолж явна... Цэнгэл бємбєгийг авлаа... нэг хамгаалагчийг хуураад хаалгачийн бага талд цохисон бємбєг торонд орлоо... 3 – 0...
Цэнгэл Ганхэт нарын довтолгооны хувилбар... Дундаас Цэнгэлийн дамжуулсан дамжуулалтыг Ганхэт аваад урагшаа єєртєє хаяж хамгаалагчаас сугарч яг л Какагийн гоал шиг гоал орууллаа..
Ганхэт энэ тоглолтонд тун сайн тоглолоо... Ємнєх тоглолтууд дээр нэг л итгэлгvй байсан бол энэ байдал арилжээ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby zigo » Mon Apr 30, 2007 3:22 pm

rednasca, -д


Харамсалтай нь энэ тоглолтын бичлэгэ байхгүй. Гэхдээ би багийн ахлагчийн хувьд багийнханаа худлаа үнэн ярьж байгааг мэднэ, тэд ч надад худал хэлэхгүй. Хаалгачийн ойролцоо байсан 2 довтлогч маань хоюулаа юу болсоныг мэдээгүй бөгөөд ямар нэгэн хөлөн дээр гишгээгүй гэсэн. Би ойлгохдоо нэг бол танай өөрсдийн хүн гишгэсэн, эс бол буухдаа л буруу гишгээд унаждээ гэж бодож байна. Ямар ч байлаа гэсэн тэр хаалгачийн бэртсэнд тун их харамсаж байна. Харин чамайг бол би ямархуу ЭР вэ гэдгийг улам танилаа гэхүүдээ.
Аан бас нэг зүйл хэлэхэд, би тэр бөмбөгийг хэдий булангаас цохиж довтолгоо үйлдэх эрхтэй байсан ч танай хаалгачийг хүндэтгэн нүүрний шугамаар гаргасан. Гэтэл танайх тэр бөмбөгийг буцааж өгөх байтугай шууд хурдан сөрөг довтолгоо хийж гоол оруулах шахсан шүү. Би ч гайхаад л хоцорсон.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby rednasca » Mon Apr 30, 2007 3:42 pm

зиго гуай битгий сонин сонин дүгнэлт хийж бай......
өөрөө л нэг их цэвэрхэн, буруугүй мэт царайлах гэх юм.....
одоо нэгэнт өнгөрсөн зүйл тул хэн ч нотолж чадахгүй.....та нар гишгээгүй л гэнэ....тэр бол ойлгомжтой....
хамгийн үнэн гэвэл нэг маань хүнд гэмтлээ...ажил төрөл, амьдрал нь хэцүүдлээ....гэтэл хүний урманд уучлал гуйсан уу? үгүй....биеийн байдлыг нь асуусан уу? үгүй.....
бидний харсан зүйл бол танай 2 довтлогч буюу Одбилэг, Тулгаа 2 хаалгачийн 2 талд байсан....манайхны 1 ч хүн ойрхон байгаагүй.....тэгээд манай хаалгачийг мөргөлдөж унаад босох гэтэл хөлнийх нь ард нь нэг нь гишгэсэн гэсэн....санаатай эсэхийг нь би мэдэхгүй....үгүй байх гэж найдаж байна....би яав ийв? юу болов? гээд очтол чи биеэ өмгөөлсөн зүйл хэлж байсан.....харин ч өөдөөс хэрүүл хийх гэсэн...
ийм л байна.....гэтэл өөдөөс шал өөр юм ярих гээд ч байх шиг....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby TRISTAN » Mon Apr 30, 2007 3:51 pm

За одоо хэрэлдээд яахав. Ирэх тоглолтууд дээрээ сайн анхаарал болгоомжтой тоглохгүй бол.

Френдсийнхэн ногоон талбай дээр бэлтгэл хийж байгаа юм уу?
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Postby SAVAGE » Mon Apr 30, 2007 3:57 pm

Уучлалт гуйна гэхээр яах ёстой байсан юм... Багаараа очоод сєгдєх байсан юм уу... Тоглолтонд дунд vзvvлж болох Fair Play тоглолтыг vзvvлсэн л гэж бодож байна... Дамжилцаад талбайгаас гаргаж єгсєн... Булангийн цохилтоо цохиогvй...

Биеийн байдлыг нь асуусан уу? гэнэ... бид сvv бариад гэрт нь эргэж очих байсан уу? бие чинь яаж байна гэж... Маргааш єдєр нь манайхан тоглолтоо тарчихаад шууд л явцгаасан... хэрэв танайхантай тааралдсан бол юу байна? хаалгач чинь яасан гээд асуух л байсан байх?

Албаар жийж ороод хєлийгнь хугалсан бол яая гэхэв... Гэтэл хєл дээр нь гишгээгvй гэж хэлсэн... Гишгэсэн байлаа ч одоо яахын... Yсрээд бууж байхдаа хvний хєл дээр гишгээд хугалчих вий гээд газраа харж байгаад буухуу?
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby sainaaa » Mon Apr 30, 2007 4:06 pm

End neg talaa barisan, dairsan bichilt yavj baigaa yum bish uu.
Ter hadag yantar ch yamai bainaaa.
Yag ter agshind bi zigo-iin hajuud baijl baisan.
Yadaj uuchlalt guichihaach gej Naska helehed bi yahaaraa uuchlalt guih yostoi yum gej ZIgo uuruu helj baisan. Bid hojigdoj yavsan uchraas toglolt geed GK-ee talbaigaas gargan tsaash urgeljiluulsen. Harin bid (honhriin shonhruud) eldev yaria gargahiig huseegui shuu.
that's good
sainaaa
 
Posts: 16
Joined: Thu Aug 24, 2006 3:12 pm

Postby SAVAGE » Mon Apr 30, 2007 4:41 pm

Ийглтэй тоглосон тоглолтын 1 р vед бараг орж явсан бємбєгийг манай Бvдээ цээжээрээ хамгаалсан даа... Бас Ийглийн довтлогч хоосон хаалганд "шувуу буудсан"... тэр бас эвгvй л довтолгоо байсан шvv... орсон бол тоглолын хэмнэл яах ч байсан юм...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby rednasca » Mon Apr 30, 2007 4:52 pm

SAVAGE,
Уучлалт гуйна гэхээр яах ёстой байсан юм... Багаараа очоод сєгдєх байсан юм уу.
Биеийн байдлыг нь асуусан уу? гэнэ... бид сvv бариад гэрт нь эргэж очих байсан уу?
Гишгэсэн байлаа ч одоо яахын...

сэвэжийн бичлэгийг уншаад миний бодол улам батжих шиг болох юм....юу юу гэнээ...ичмээр юм.....өнгөрсөн тэмцээнд чиний хөлийг гэмтээсэнд одоо болтол гомдож, шаралхаж явмааргүй юмсан......

миний хамгийн их эгдүүцэж буй зүйл бол танайхан уучлал хүсэх ч сонирхолгүй байгаа явдал......зиго бид нар буруугүй гэж гүрийж байна лээ...

би өөрийн тоглогчийнхоо өмнөөс харамсаж байна....
нэг тэмцээнд ороод хөгийн юмнуудаас болоод хүнд гэмтэл авсанд нь.....
маш хүнд гэмтэл......
гэтэл нөгөөдүүл нь бид нараар яалгах гэсэн юм гэж бах таваа хангаж байдаг.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Mon Apr 30, 2007 5:20 pm

za hen ch heniigee gemteeye gej bodoogui l bailgui dee tegeed tiim um temzeen l bolson hoino garch l taaraa... teglee geed neg negnee hun chanartai chanarguigeer duudaad yah ve dee...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby SAVAGE » Mon Apr 30, 2007 6:04 pm

Хєгийн юмнуудаас ч гэх шиг... vгээ бодож хэлээрэй... Би харин ч танайхнаас болоод хєлєє гэмтээсэн огтхон ч бодож байгаагvй... Гомдох ч юм байхгvй... шаралхаж ч байгаагvй... Азгvй байлаа л гэж бодож байсан..

Харин чи л тэгэж бодоод яриа гаргаад яваад байгаа юм биш vv... Фрэйндсийнхэн хонзонгоо авч хаалгачийг маань бэртээлээ гэж...
Хэрэв манай 2 баг хэсгээс гараад таарвал манайхан хуяг дуулга ємсєєд тоглохгvй бол танайхан бvvр аймар хонзон авах юм байна даа....
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby zigo » Mon Apr 30, 2007 6:06 pm

За нэт тасарсан хэсэг хугацаанд Наска яасан сонин содон зүйл бичээ вэ хөөрхий. Чи худлаа сүржигнэх хэрэггүй гэдгийг нэгт хэлчихье! Би ч хөлөө хугалаж л явсан хүн. Яадгийг нь мэднэ.
Би цэвэрхэн буруугүй үлдэх гэлээ гэнэ үү?! Чи тэр үед намайг юу гэлээ?! Чи гишигчихсэн юм уу гэсэн. Тэгээд гишигчихсэн юм бол уучлалт гуйгаач ч гэх шиг. Чи тэр үед хэн хэн ямар байдалтай байсныг хараачгүй байж бас хүн гүжирдэх маягтай худлаа дүгнэлт хийж байгаа чинь дэндүү эгдүү хүргэж байна! Хаалгачийн чинь хажууд Одбилэг, Тулгаа хоёр биш Цэнгэл, Тулгаа хоёр байсан юм. Үнэхээр санамсаргүй гишгээд гэмтээчихсэн бол уучлалт хүсэх хэмжээний ухамсартай залуус шүү! Харин чам шиг мэдэхгүй зүйлээ мэдэж байгаа мэтээр ярьж, биднийг доромжлох мэт хандах чинь дургүйцлийг минь хүргэж байна.
Би тэр үед хаалгач дээр чинь очоод тусламж дуудаад, солилцоо хэрэгтэй болсон бололтой гэж чамруу орилсон. Тэгээд хаалгачийг чинь хамжиж талбайгаас гаргаад зогсож байтал чи хүрч ирээд надруу дайралт хийсэн. Намайг чи хүн гэмтээчихээд ядаж уучлалт гуйчихаач гэсэн. Тэгэхэд би чамд хэлсэн шдээ! Би шал өөр газар байсан. Юу болсныг хараагүй байж чи арай ч ингэж хэлж болохгүй шдээ Наска гэсэн байхаа?! Чи тэгвэл тэр гишгэсэн хүн нь хаана байна, яагаад уучлалт хүсэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би хэн ч санаатай гишгэе гэж бодохгүй, тэгээд ч гишгэсэн үгүйг нь мэдэхгүй байж ингэж ярьж болохгүйээ гэсэн. Бас Тулгаа, Цэнгэл хоёрыг дуудаж хаалгачийн хөл дээр нь гишгэчихсэн юм уу гэхэд үгүй, ёстой мэдэхгүй л гэсэн. Хүний хөл хугартал гишгэхийн тулд үсрэж хүчтэйгээр дэвсэх хэрэгтэй болов уу. Гэхдээ хэрвээ үсрээд хүний хөл дээр буусан бол өөрөө эвгүй гишгэж гэмтэх магадлал их, тийм юм болоогүй. Бас хүний хөлийг хугартал гишгэлээ гэхэд тод ул мөр гарнаадаа. Тэгтэл түүний хөлд ямар нэгэн тийм ор, мөр харагдаагүй. Гэхдээ би гэмтсэн хүнийг буруутгах гэсэнгүй, зүгээр л тэр эвгүй гишгэснээ андуурч байж болох юм л гэж бодсон. Тэгээд чамайг Одоо өнгөрсөн, та нар бараг л албаар хүн гэмтээчихээд уучлалт ч гуйсангүй гэхээр чинь би ундууцаж уурссан шүү!
Эцэст нь хэлэхэд чи тэнд хэн хэн байсныг, юу болсныг ч мэдээгүй байж битгий ингэж өөртөө итгэлтэйгээр яриач. Бас Маззигийн хөлийг нодилон хугалсны өшөөг авлаа гэх аястай юм яриад л... Ирэх жил манайхны нэгний хөлийг санаатайгаар хугалах даалгавар өгөх юм биздээ чи?! Хүний санаанд оромгүй хогийн бодол тээж байгаад чинь ямар ч хүний эгдүүцэл, уур бухимдал төрөхөөр байна даа.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby SAVAGE » Tue May 01, 2007 9:04 am

ООСКА КАРЛОС

Баруун жигүүрээр Роберто Карлос довтолж, хоёр тоглогчийг хуурлаа. Түүний дамжуулсан эргүүлэгтэй бөмбөгийг багийн анд нь хаалганы ерийн булангийн үл ялиг дээгүүр мөргөв. Харин Карлос хамгаалалтын байрлал руугаа сум мэт хурдалсаар айлын довтлогчоос бөмбөгийг сууж булаан үзэгчдийн алга ташилтыг хүлээлээ.

МҮОХ-ны байрны зүүн хойно орших хөлбөмбөгийн талбай дээр хурд хүч, найдвартай байдлаараа алдарт хөлбөмбөгчинтэй тун төстэй тоглогч ийнхүү маналзуулж байсан нь гавьяат тамирчин О.Пүрэвбаатар байлаа. Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Азийн наадам, тивийн АШТ-ий аварга тэрээр дэвжээн дээр ноцолддог үндсэн ажлаа хойш тавиад ногоон талбайд түлхэлцэх түр үүрэгт тохоогдоод хэд хонож байгаа нь энэ ажээ.

Ооска Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “Найзууд” багийн гишүүн болж, таван тоглолтод оролцохдоо гурав хожоод байгаа юм. Бямба гаригт болсон тоглолтод мөн л хожиж “Сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн”-ий “В” хэсгээс шалгарах болзлоо хангажээ. Харин хувийн тоглолтынх нь талаар асуухад тэрбээр “Байрлалдаа хангалттай сайн тоглож байгаа. Баг маань гоол алдахгүй байгаагийн гол үндэс нь би болж байна шүү дээ” хэмээн үнэн бодит байдлыг хошин үгээр хачирлан хэлж байв.

Тэрээр уг нь ар талдаа найдвартай тоглож байгаа ч тэр эрч хүч, хурд нь тэргүүн фронтод үр дүнгээ илүү өгөх юм шиг санагдаж байлаа. Энэ санаагаа цухуйлгатал чөлөөт бөхөөр “зэвсэглэсэн” хөлбөмбөгчин маань “Уг нь тиймээ. Би ч бас урагшаа тоглох дуртай. Бэлтгэлийн үеэр бид хөлбөмбөг тоглохдоо би үргэлж төвд тоглодог юм. Сайн тоглодогтоо, бусдаас илүүдээ биш л дээ. Бие хөнгөн, дээр нь халаалт, бас бэлтгэл хэрэгтэй байдаг болохоор бүх талбайгаар гүйж байх нь надад кайфтай байдаг юм. Миний одоо тоглож байгаа баруун жигүүрийн хамгаалагчийн байрлалд гүйгээд байх шаардлага бага гарах юм билээ. Гэхдээ зүгээрээ, Роберто Карлосын хийдэг ажлыг сайн гүйцэтгэж байгаа” хэмээн бодлоо хуваалцсан юм.

Ооска эмнэлэгт сувилуулж байгаа ээжийгээ эхнэр, хүүхдийнхээ хамтаар эргэх хойшлуулшгүй ажилтай байсан тул бид яриагаа машинаар аялах явцдаа үргэлжлүүллээ. Гэхдээ хөлбөмбөгийн тухай ярилгүй, түүний чөлөөт бөх бус удаахь хообий болох бильярдын талаар хууч хөөрөлдсөн юм. Нэг удаа Пүрэвбаатар ба түүний нөхөд бильярдын тэмцээн зохион байгуулжээ. Олуулаа нийлж тоглосоор байгаад энэ нь илүү, тэр нь муу гэж ялгараад байхааргүй жигд төвшингийнхэн болсон учир Ооска 2006 оны “Андууд” хэмээх тэр тэмцээнд хэсгээсээ ч гаралгүй мултарч. Харин энэ жилийнхэд цахиур хагалж, бүх өрсөлдөгчөө хожин түрүүлжээ.

-”Бид тэмцээнээ жил бүрийн цэргийн баяраар хийдэг. Зүгээр ч нэг хийгээд байхгүй, хамтдаа мөнгөө нийлүүлж байгаад медаль, цом гээд тэмцээнд шаардлагатай бүгдийг авчихдаг. Сугалаа хийж гурван хэсэгт хуваагдан зооны лидерүүд аваргын төлөө тоглоход би бүгдийг нь хожсон” хэмээн ярих түүний дараагийн сонирхол нь хөзөр. Найзуудтайгаа нийлж аваад муушиг, покер гээчийг шавиагаа ханатал тоглодог аж.

Биднийг ийн ярилцаж байтал Пүрэвбаатарын утас хангиналаа. Тэгсэн боксын ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Т.Үйтүмэн залгаж, найзыгаа гөрөөсний анд “уруу татаж” байгаагаа дуулгав.

Эндээс бидний сэдэв өөрчлөгдөж, ан амьтанд чиглэгдэхэд тэрбээр авд тааруу болохоо дуулгасан. Гэлээ ч гэсэн Үүеэ болон “улаан анчин” жүдо бөхийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандахын нөлөөнд автан сонирхож, хүмүүс тэр сэдвээр яриа үүсгэвэл хэд гурван үг хэлэлцдэг болсон гэнэ. Гэхдээ өөрөө буу, шуу бариад байхгүй харин ажиглагчийн байр сууринаас ханддаг ажээ.

-”Би ерөөсөө ан сонирхдоггүй байсан. Нэг удаа Нарка, бид хоёр Сэлэнгэ явахад тэнд байдаг найзууд маань гөрөөсөнд авч явж билээ. Тэгэхэд хоёр гөрөөс унагахад ав сонирхдоггүй надад сонин л санагдаж байв. Харин тарваганд хэд хэд явсан шүү. Түүнээс гүйцэтгэдэг үүргийнх нь тухай асуухад “Миний чадах зүйл гэж байхгүй дээ. Ганц хийж чаддаг ажил маань шарсан, чанасан ангийн махнаас идэш хороож өгөх л шүү дээ. Шөнө явж байх үед хааяа энд тэндээс гялалзах амьтны нүд харах гэж хичээдэг. Гэвч намайг олох гэсээр байтал ангийн мэргэжилтнүүд аль хэдийнэ харчихсан байдаг юм” хэмээн хариулав.

Спортынхон төдийгүй энэ салбарыг сонирхдог хүмүүс боксын Үүеэ, чөлөөтийн Ооска, жүдогийн Нарка гурвын дотно нөхөрлөлийг сайн мэддэг. Хаа явсан газраа тэд байнга л цуг байх. Ямар сайндаа л анд хүртэл хамтдаа явж байхав. Хамгийн сүүлд хэдхэн сарын өмнө тэд жүдогийн Х.Цагаанбаатар, самбын Г.Үүрцолмон, чөлөөтийн Б.Наранбаатар нарын гавьяатуудтай хамтран баг бүрдүүлж сэтгүүлчдийн шигшээтэй сагсан бөмбөгөөр ач тач үзэлцэн үзэгчдийн өмнө хамтдаа байж харагдсан. Тэр тоглолтод Пүрэвбаатар хамгаалалтад тун сайн тоглож, хөлбөмбөгт Роберто Карлос байж чаддаг төдийгүй сагсан бөмбөгт Ирл Бойкинсын зэрэглэлд тоглож чаддагаа харуулсан юм.

-Бид гурав сайхан нөхөрлөхөөс гадна хамтарч компани байгуулж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж яваа. Гэвч тэр бүр уулзаад байх зав аль алинд маань олдоод байдаггүй. Утсаар бол өдрийн хэд хэд холбогдож, байнга л харилцаатай байдаг. Харин сүүлийн үед нөгөө хоёрын ажил их байгаа болохоор биеэр байтугай утсаар холбогдох маань ч цөөрчихөөд байна” хэмээн тэрээр ярих нь арга ч үгүй биз ээ. Учир Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэн ирэх зургадугаар сард эх орондоо Азийн аварга шалгаруулах тэмцээн хийх гээд толгойтой үснээсээ их ажилтай яваа бол Д.Нармандах жүдогийн ахмадын ДАШТ-ий бэлтгэлдээ гараад ид завгүй үедээ байгаа билээ.

Ийн бид ярилцаж явсаар 120 мянгатад ирлээ. Пүрэвбаатар охин Номингоо авч тэндээс хөдлөн МУИС-ийн зүг машины жолоо мушгилаа. Энэ үед гаднаас хоолны үнэр орж ирж, энэ талаар яриа өдөхөд тэрээр нэг сонирхолтой түүх хуучилсан юм. “Би уг нь хийвэл янз янзын л хоол хийнэ. Гэхдээ идэх дуртай болохоороо цуйван, хуушуур голдуу хийдэг. Ялангуяа хуушууранд дуртай гэж жигтэйхэн. Нэг удаа би хуушуур идэхээр гуанзанд орлоо. Захиалсан хоолоо авчаад сууж байтал хажууд согтуу сууж байсан дөрвөн архичин нөхөр “Чи ийм хоол идэж доошоо ороод байх даа яах вэ дээ” хэмээн дооглонгуй хэлэв. Тэгэхээр нь, би дуртай хоолоо идээд л сууж байна. Харин та хэд өөрсдийгөө доош нь хийгээд байгаа юм биш үү гэж билээ”.

Тэгж ярилцсаар бид МУИС-ийн урд ирж гэргий С.Дашдэжидийг ажил дээрээс нь авснаар О.Пүрэвбаатарын гэр бүл бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглав. Ооска ч “Чамайг ажил дээр чинь хүргээд өгье” гэсээр машинаа “Урт цагаан”-ы гудамж өөд залах зуур түүний хошин шогийн мэдрэмж, хүн явуулах чадварыг эртнээс мэдэх тул “Хошин урлагийн Аглууг нэг сайн явуулсан гэдэг байх аа. Тэрбээр манай сонинд өгсөн ярилцлагадаа тэгж хэлж байсан” хэмээн асуулаа. Ооска инээснээ “Би хошин шог маш их сонирхдог.

Гэрийнхнийхээ хамтаар гарч байгаа бүх тоглолтуудыг үзсэн. Тэр дундаа дотно нөхрийн харилцаатай “Х ТҮЦ”-ийнхнийхээ тоглолтыг их үзнэ. Заримдаа тэдэнтэй уулзаж хөгжилтэй зүйлс олон ярина. Нэг удаа Аглуу “Хөгшин нь СТА болчихлоо” гэсээр бөөн баяр орж ирлээ. Би учрыг нь мэдэж байсан ч түүнийг явуулж “СТА гэдэг чинь Согтуу Толгой Аглуу гэж байгаа юмуу” гэж хэлээд бяцхан гомдоочихож билээ” хэмээн ярив. Тэрбээр цааш нь “Ер нь би Аглуугаас хошин шогийн сэдэв авч ч байсан, бас өгч ч байсан” гэсэн.
Ийнхүү О.Пүрэвбаатартай чөлөөт бөхөөр бус “Өөр сэдвээр” хийсэн ярилцлага өндөрлөлөө.

Таван цагираг сонин
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby rednasca » Tue May 01, 2007 10:28 am

zigo,
"Би ч хөлөө хугалаж л явсан хүн. Яадгийг нь мэднэ."

хөл хугарсаны төлөө яасан их сүржигнэдэг юм бэ? гэж байх шиг байна.....
чиний хөлөө хугалж байсан энд ерөөсөө хамаагүй шүү дээ.....
тэр хүний хувьд ямар хэцүү байгааг би гадарлахтайгаа....
би ч гэсэн хүнд гэмтэл авч байсан....битгий хүний зовлонгоор даажигна.....

Бас чи "Чи тэр үед хэн хэн ямар байдалтай байсныг хараачгүй байж бас хүн гүжирдэх маягтай худлаа дүгнэлт хийж байгаа чинь дэндүү эгдүү хүргэж байна!" гэжээ.....

би ямар ч байсан худлаа гүжирдээгүй гэдгээ хэлье....тэгж яривал би талбайд хамгийн ойрхон байсан хүн....тоглолтын дараа багийнхнаасаа асууж, лавласны үндсэн дээр хар буусан.....тухайн үед чи өөрийгөө өмгөөлсөн зүйл хэлээд зогсож байхыг чинь хараад үнэндээ дургүй хүрсэн.....санаатай ч бай, санаагүй ч бай уучлаарай гэсэн бол энэ асуудал ингэж дэврэхгүй байсан.....дээрх бүх үйлдэл болон бичлэг чинь харин байдлыг улам хурцатгаж байгаа гэдгийг бодмоор юм......

бас чи "Хаалгачийн чинь хажууд Цэнгэл, Тулгаа хоёр байсан юм. Үнэхээр санамсаргүй гишгээд гэмтээчихсэн бол уучлалт хүсэх хэмжээний ухамсартай залуус шүү!" гэсэн байна....

үүгээрээ бол чи өөрсдийгөө ямар ч буруугүй гэдгээ нотлох гээд байх шиг байна....үнэндээ хаалгачийн хажууд манайхны ганц ч тоглогч байгаагүй.....тэгээд ч хаалгач маань унахдаа биш босохдоо гэмтсэн.....унахдаа биш босохдоо....бөмбөгөө хаах гэж босохдоо.....үүнийг сайн унш......танай 2 тоглогч л хажууд нь байсан.....үнэхээр буруугүй байж болно....би заавал санаатай гэмтээсэн гээгүй юм шүү.....үнэхээр танай 2 хоёр талд бөмбөгний төлөө үзэлцэхдээ санамсаргүй гишгэсэн байх.....тэгж найдаж байна....харин та нар дээрх явдлын дараа олон долоон юм ярьж, өөрсдийгөө худлаа булзааруулах гэж, сүүлдээ бах таваа хангах талын юм ярьж байгаагаас чинь болж дээрх яриа гарсан юм.....уучлаарай гэдэг үг та нарын хувьд ийм үнэтэй гэж бодсонгүй.....

сүүлд нь чи "Эцэст нь хэлэхэд чи тэнд хэн хэн байсныг, юу болсныг ч мэдээгүй байж битгий ингэж өөртөө итгэлтэйгээр яриач. Бас Маззигийн хөлийг нодилон хугалсны өшөөг авлаа гэх аястай юм яриад л... Ирэх жил манайхны нэгний хөлийг санаатайгаар хугалах даалгавар өгөх юм биздээ чи?!" гэжээ......

би талбайн хажууд хамгийн ойр байсан....өөрийн нүдээрээ харсаныгаа багийнхнаасаа асууж лавлаж бататгасан.....тиймээс гүжирдэх гэсэн юм алга.....хамгийн гол нь та нарын биеэ өмгөөлсөн байдалд чинь маш дургүй хүрсэн.....тэрэнтэй зэрэгцэн Маззи тэр тоглолтод оролцоогүй болон өмнөх жилийн явдал санаанд орсон учраас дээрх адын бодол төрсөн....түүндээ харин уучлал хүсье.....түүнээс биш би чиний ярьж байгаа шиг хүний хөлийг нь хугал гэж адгийн юм ярих, бодох хүн биш....

эцэст нь хэлэхэд би чамтай дахиж хэрүүл хиймээргүй байна....чамайг би угаасаа хэл амаараа дийлэхгүй....:RD
ганц зүйл хүсэхэд цаашид иймэрхүү зүйл зөндөө л тохиолдоно.....тэр болгонд харин биеэ битгий өмгөөлж, арчаагүй зан гаргаарай....чи буруугүй байсан ч уучлаарай гэж хэлэх хүн чанартай байх хэрэгтэй.....чамаас юу ч унахгүй.....асуудал дэврэхгүй......бүх юм ок.....
энэ асуудлын хувьд бид нарт маш харамсалтай байна.....гэхдээ одоо яая гэхэв....хөлбөмбөгт ийм юм байх гэж тайвширч байна.....
та нарын хариу үйлдэлд дургүйцэж зүй бус үг хэллэг хэрэглэсэн бол УУЧЛААРАЙ......
та нарт амжилт хүсье....../занасан утга санаа агуулаагүй болно/ :beer
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby El Payaso » Tue May 01, 2007 10:37 am

хөөх ооска танай тоглож байгаам уу? мэдээгүйм байна ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

fair play

Postby sainaaa » Tue May 01, 2007 11:50 am

Yaj bichij tailbarlah utgaa yer olohgui, gar evlerch uguhgui baisan yum. Naska ih saihan bichijee. Odoo buh zuil saihnaar ergene gej itgej baina.
Naskadaa bayarlalaa.
Uragshaa honhriin shonhruud :holland
that's good
sainaaa
 
Posts: 16
Joined: Thu Aug 24, 2006 3:12 pm

Postby STARRRRR » Tue May 01, 2007 11:55 am

END NELEEN YARIA URNUJ BAIGAA YUM BAINA. SAYA UNSHLAA. HARITSANGUI TURSHLAGATAI GEJ HELJ BOLMOOR "BURHI"-NUUD HOORONDOO MARGAJEE. BIE BIEDEE NELEEN GOMDOL TAVISAN BAINA. 2LAA BAG UDIRDAJ YAVAA ACHAANII HUNDIIG NURUUNDAA UURCH BAIGAA HUMUUS BOLOHOOR ARGAGUI. TEHDEE HET DAAMJRUULAAD HARITSAAGAA MUUTGAHGUI BAISAN NI DEER. TEGJ CH HUSEJ BAIGAA BAIH GEJ NAIDAJ BNA. NEGENT EHELTSEN BOLOHOOR EVLEH ARGAA OLOHGUI BAIH SHIG.

ODOO ENE METGELTSEENEE BOLI NAIZUUDAA. HAGAS SAIND NUUR TULJ SAIHAN UULZ, YARILTS. ODOO GOL NI TER GEMTSEN HUNEE BOD. 3 UULAA UULZAAD GEMTSSEN TOGLOGCHIINHOO TUHAI YARIYA. JAMIYAN CH ANHAARAL HANDUULNA BIZ.

HEN NEGNIIGEE SANAATAI GEMTEESEN GEDEGT BI HUVIDAA ITGEHGUI BAINA. YALANGUYA TANAI BAGUUD.
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Postby Mr. Arsenal » Tue May 01, 2007 2:34 pm

Íààä Íàñêà ãýäýã õàà ÿâñàí ãàçðàà õýë àì òàòàëæ ÿâäàã õ¿¿õíýýñ ÷ äîð õºãèéí ýðèéíõýý õºãèéí áè÷ëýã¿¿äèéã óñòãààðàé áàãò ìàíü á¿ðäýýä áàéãàà ýåðýã óóð àìüñãàë ýíý õºãèéí ýðýýñ áîëîîä ¿ã¿é áîëîõûã íü õàðìààðã¿é ë áàéíà ø¿¿ !!!
8+)
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Postby zigo » Fri May 04, 2007 10:24 am

Arsenal, Íààä Íàñêà ãýäýã õàà ÿâñàí ãàçðàà õýë àì òàòàëæ ÿâäàã õ¿¿õíýýñ ÷ äîð õºãèéí ýðèéíõýý õºãèéí áè÷ëýã¿¿äèéã óñòãààðàé áàãò ìàíü á¿ðäýýä áàéãàà ýåðýã óóð àìüñãàë ýíý õºãèéí ýðýýñ áîëîîä ¿ã¿é áîëîõûã íü õàðìààðã¿é ë áàéíà ø¿¿ !!!


Наад Наска гэдэг хаа явсан газраа хэл ам таталж явдаг хүүхнээс ч дор хөгийн эрийнхээ хөгийн бичлэгүүдийг устгаарай багт мань бүрдээд байгаа эерэг уур амьсгал энэ хөгийн эрээс болоод үгүй болохыг нь хармааргүй л байна шүү !!!
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby MrO » Fri May 04, 2007 2:18 pm

Ug ni end am muriih zuil baigaagui l yum baina sh dee. 2 taldaa gomorhson baidal ni suuldee hurtsdaad am muriihdaa tulsan baina.
Starrrr-iin heldgeer odoo bol gemtsen zaluugaa l bodoh heregtei.
Friendsiin zaluus aa, buruutai ch bai buruugui ch bai bagaaraa niileed, hun bur 1,000 tug tsugluulaad, Rednasca bagiinhnaasaa hun burees 1,000 tsugluuaad gemtsen zaluu deeree och l doo.
Ter zaluugaas Friendsiinhen buruugui baisan ch uuchlal guichih, Harin Rednasca Friends-iin zaluus buruugui yum baina lee gedgiig oilguulchih. Ene buhniig bi gemtsen zaluugiin setgeld baga ch bolov dem boloh bolov uu l gej bichlee. Manai aav huluu hugalaad buten jil bolj baina. Uneheer hetsuu baidag yum bilee. Friendsiinheen ta nariig ter zaluu deer ergej ochvol bayarlah baihaa. Zaaval buruutai hun ochno gesen oilgolt baihgui shu dee. Rednasca Friendsiinhnees uuchlal guichih. Sanaatai hugalsan gedeg ugniihee tuluu. Tegeed l zaluus min er humuus shig bienee uuchilj, eruul humuus shig uhaalgaar setgej, ev nairamdliig erhemlej gar baritsgaa daa.
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Postby rednasca » Fri May 04, 2007 3:43 pm

Зигод:
арсеналын дээрх бичлэгийг хөрвүүлж, олон түмэнд ойлгомжтой болгосон явдалд талархаж байна....
би өөрийнхөө адын бодолд уучлал гуйсан.....дээд талд......

иргэн О-д:
сэтгэл гаргасанд баярлалаа......
хөндлөнгийн хүн хүртэл ингэж сайхан сэтгэл гаргаж байгаад талархаж байна....
гэхдээ бидэнд мөнгө хэрэггүй ээ.....
уучлал ч хэрэггүй ээ......
бид Доржсэнгээдээ ялалтаар л бэлэг барихыг хүсч байгаа.....
түүнийгээ ч биелүүлэх болно.....амлая.......
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests