Page 4 of 5

PostPosted: Wed Mar 21, 2007 10:33 am
by rednasca
за эрхэм нөхдөө.....
энэ долоо хоногийн хагас сайн өдрийн 12 цагт Батлан хамгаалах дээр манай баг бэлтгэл хийнэ....
манай багт орох хүсэлтэй залуус болон нөхөрсөг тоглолт хийх сонирхолтой багууд ирж болно....
УБ Даатгалтай шефийн холбоотой тул бүр тааламжтай байх болно....
:mrgreen:

PostPosted: Wed Mar 21, 2007 11:00 am
by BECKHAM
ok.manaihan bas anhnii tomoohon tsuglaraltaa hiih geed. utas chini heveere yu? holbogdohgui bsan

PostPosted: Wed Mar 21, 2007 11:12 am
by rednasca
99028062 Насанбат

PostPosted: Wed Mar 28, 2007 11:36 am
by rednasca
манай багийн бүрэлдэхүүн батлагдаж, мэдүүлгээ холбоонд өглөө....
өмнөх бүрэлдэхүүнээс тодорхой шалтгааны улмаас 4 хүн гарч, шинээр мөн төдий тооны хүмүүс авлаа....
бэлтгэл цөөхөн хийсэн учраас цөөн тооны хүнээс шалгаруулалт хийлээ....
форумын гишүүдээс хүн ирсэнгүй....:sad:
BB л нэг удаа хоцорч ирсэн.....
одоо тэмцээнд орох эрхээ авбал хуваарь гаргаж, бусад багуудтай 4-5 нөхөрсөг тоглолт хийх сонирхолтой байна....
манай бэлтгэлийн бааз Батлан хамгаалахын их сургууль.....
гэхдээ айлчлан тоглолт ч бас хийж болно.....
амжилт хүсье.....

fair play

PostPosted: Thu Mar 29, 2007 3:40 pm
by sainaaa
za naska yu bolj baina hu. yamar duruv +. yamar 4 -.
end bichsen zuilsiig unshlaa ovoo zuil bolson baina shuu. Bas nemj helehed hugjiltei l yum. Mandakhtai yarij amjsan uuu. amjsan bol manai ataman haaguur baina gene.

PostPosted: Mon Apr 16, 2007 12:20 pm
by rednasca
за ингээд 2007 оны хаврын тэмцээн буюу "БАР" шар айрагны нэрэмжит лиги маань эхэллээ.....
зүлэг ногоон дэвжээн дээрээ хүчтэй өрсөлдөгч нартай бүтэн сарын хугацаанд тулалдана гэж бодохоор өөрийн эрхгүй баярын нулимс асгарах дөхнөм....:mrgreen:
энэ удаагийн тэмцээнд манай багийн бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон......шинэ шонхорууд болох Тайван, Тайванхүү, Чойдорж, Чинбат, Хосбаяр нартаа багийн хамт олонтойгоо нэгдэн нийлж, өндөр амжилт гаргаарай гэж хүсч байна....
ингээд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон 2 тоглолтын тоймыг хүргэе.....

PostPosted: Mon Apr 16, 2007 12:52 pm
by rednasca
эхний тоглолт. ХОНХОРЫН ШОНХОРУУД 1-1 МОБИКОМ
нээлтийн арга хэмжээнээс болж, манай тоглолт төлөвлөсөн цагаасаа бүтэн 1 цаг !!!! хоцорч эхэллээ....одоо яая гэхэв гээд л тоглов....манай хаалгач Доржсэнгээгийн хараа тааруу бөгөөд өнгөрсөн намар Рокеруудтай оройн бүрийд тоглоход 16 минутанд 4 гоол алдаж байсан гашуун туршлага бий....
ядаж байхад манайхан цагаан хувцастай тоглосон бол Мобигийнхон улаан өнгийн өмсгөлтэй гарчээ.....энэ байдал нь биднийг сүүлд амаа барихад хүргэнэ гэж мэдсэнгүй.....
Мобикомынхон үүний өмнө эхний тоглолтоо хийсэн байсан бөгөөд бидэнтэй харьцуулахад /манай тоглогч нарын ихэнх нь анх удаагаа ийм талбайд тоглосон/ учраа олсон байсан нь нэг талаар эмээх зүйл байлаа....
тоглолтод гарахын өмнө манайхан коридорт ВХ-ийн Sorrow дууг дуулж байсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм....багийнхаа залуусаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа....цоглог залуучууд шүүү....
шүглийн дуутай зэрэгцэн манайхан урагш довтоллоо.....эхний хэдэн минутанд бөмбөг тэдний хагаст өнхрөн бидэнд давуу тал бий болгож байлаа.....удалгүй Батбаяр /11/ маш сайхан сугарч гаран цохилоо.....гэвч 5-ын шугамнаас цохисон бөмбөг шонгийн хажуугаар өнхрөн гарав.... нүдэндээ итгэсэнгүй.....100 байтугай хувийн боломж хийсгэсэн хэрэг....
гэвч манайхан итгэл төгс довтолж байлаа....дахин нэг боломж олдсон боловч Сайнбилэг /17/-ийн зүүн хөлийн цохилт бөмбөгийг шонд ойлгуулав.....үүний дараа Мандах /10/ 16-ын гаднаас арагшаа унаж татан цохисон нь тэр орой үлдэж үзэж байсан үзэгчдийг уухайлахад хүргэв.....
гэвч хөлбөмбөгийн алтан дүрэм буюу чи хийхгүй бол би хийе.....
өрсөлдөгч багийн алсаас цохисон бөмбөгийг манай хамгаалагч Эрхэмбилэг /3/ мөргөж зайлуулах гэсэн боловч зөрчихөв.....үүнийг нь тэдний довтлогч сайхан ашиглаж, хаалгачийн эсрэг ганцаараа гаран хуураад гоол оруулав.....
ингээд эхний үе 0-1.....хэтэрхий шударга бус үр дүн.....гэвч хөлбөмбөгт энэ байтугай зүйл байдаг билээ.....
ингээд довтолгоогоо эрчимжүүлэхээр шинээр 2 тоглогч оруулав..../Мөнхзул /23/, Тайванхүү /2//.....гэвч байдал хэвээрээ....бид нар дахиад л хэд хэдэн боломж хийсгэв....үүний дээр маш олон !!!! довтолгоо отон тоглолт болж байлаа.....хэдийгээр довтлогч нар бие биетэйгээ сайн ойлголцохгүйгээс отон тоглолтод орж байсан хэдий ч хажуугийн шүүгч тэр харанхуйд үнэхээр ялгаж салгаж харж байсан нь эргэлзээтэй л юм.....худлаа шүүж байсан гэж гүтгэх гэсэнгүй....гэхдээ л мобиком улаан өмсгөлтэй байсан нь харанхуйд уусан үндсэндээ харагдахгүй байсан хэрэг....харин манай баг эсрэгээрээ буюу урагш гүйж буй хүмүүс маань түүний нүдэнд илүүтэй харагдаж байсан нь лавтай....
гэсэн ч эцсийн эцэст бид тэнцүүлж чадлаа.....Тайвангийн дамжуулсан бөмбөгийг айлын хамгаалагч хаалгачдаа бариулахаар ардаа үлдээсэнийг Батбаяр түрүүлж хүрэн гоол хийв....гэтэл хажуугийн шүүгч мөн л тугаа өргөсөн харагдана....арай ч дээ гэмээр санагдав....гэтэл талбайн шүүгч гоол орсон гэж батлав....1-1....дахин бөмбөг оруулах хугацаа зөндөө байлаа.....
тэгж байтал үнэхээр үзэж буй бид байтугай тоглож буй хүмүүс маань бөмбөгөө харж чадахаа болив....бидэнд хожил хэрэгтэй.....гэвч хожигдох дөхсөн үйл явдал болов....тэнцсэний дараа тэдний довтолгоо эрчимжсэн нь харагдана.....манай 16 дотор бужигнаж байтал хаалгачийн хөлнөөс бөмбөг ойж харагдав....сүүлд түүнээс асуухад зүгээр зогсож байхад нь бөмбөг түүний хөлийг оносон гэж байлаа....аз энэ удаа манай талд байж....хэхэ....
гэвч тоглолт цаашаа үргэлжлэх боломжгүй болжээ....юу ч харагдахаа болив....
статистикч шүүгчээс цаг асуутал 3 минут үлдлээ гэж байна.....гэвч талбайн шүүгч шүглээ үлээлээ...угаасаа утгаа алдсан хэрэг болоод байлаа.....:RD
дахиж ийм харанхуйд тоглохгүй юмдаа хэмээн сэтгэлээ тайвшруулж байлаа....үнэхээр хүнд хэцүү, мөн манай бөмбөг орох дургүй тоглолт болж өнгөрлөө.....гэвч 1 оноо бол 1 оноо.....

PostPosted: Mon Apr 16, 2007 2:04 pm
by rednasca
удаахь тоглолт. ХОНХОРЫН ШОНХОРУУД 1-1 БҮРГЭД ТЕЛЕВИЗ
Монголын өвөл хэзээ дуусах юм бол? өглөө сэртэл цасан далай болжээ....юуны түрүүн хамгийн эхэнд буюу 9 цагт тоглосон Спортын цонх, Мүггунхуа багуудыг өрөвдөх сэтгэл төрөв....үнэхээр ч 11 цагт талбайд ирэхэд талбайн цас арилах байтугай мөсөн гулгуур мэт болсон байв....хөлбөмбөгийн холбооныхонд ядаж тармуур байдаггүй нь харамсалтай....
гэтэл азаар тэнгэр цэлмэх шинжтэй болов.....үүлэн завсрын нар жаахан л гялтайхад цас хайлан арилах нь урамтай.....аз болж биднийг талбайд гарахад байдал нааштай болов.....
за ингээд тоглолтондоо орьё.....багийн үндсэн бүрэлдэхүүнд нилээн өөрчлөлт хийхээр шийдвэрлэсэн нь тодорхой шалтгаантай байлаа.....угаасаа энэ удаа 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа тул бүх хүмүүсийг талбайд гаргах хүнд хэцүү үүргийг надад тохоож байгаа билээ...
гэхдээ энэ нь Бүргэд ТВ-ийн багийг чамласан хэрэг бишээ....ингэх шаардлага байсан учраас Даваадорж /18/, Мөнхзул /23/ болон Оргил-Эрдэнэ /12/ нарыг талбайд гаргав....
тоглолт эхлээд аль аль тал нь онц аюул тарихаар зүйл хийсэнгүй.....гэвч гайтай юм болов....манай талд бөмбөг явж байтал айлын нэг тоглогч бараг талбайн голоос шахуу хаалга руу цохих нь тэр.....ийм холоос яаж хийх вэ дээ? гэж тэрхэн зуур бодсон боловч миний бодол буруу байжээ....бөмбөг хаалгыг чиглэж нисч байх үед хаалгач маань эсрэг шонгоо "тэврээд" зогсож байж.....ингээд л гүйгээд гүйгээд амжсангүй....бас л 0-1....юу хийж тэнд зогсож байсан юм бол? сонин юм даа гэж гайхахаас өөр зүйл үлдсэнгүй....
гэвч бидэнд тэнцүүлэх боломж гарч ирсэн....Мандах /10/ айлын 16-ын гадна түлхүүлж унаж, хаалттай цохилт хийх эрх авлаа.....Хүрэлбаатар /7/ цохилоо....хаалгач барилаа.....гэвч хана бүрэн босоогүй байж....шүүгч дахин цохиулав....энэ удаа тэр илүү хүчтэй, илүү оновчтой цохисоныг хаалгач нь барьж чадсангүй.....баяр хөөр.....1-1.....
эхний үе дуусахын алдад 2 нөөц тоглогчоо зэрэг оруулав....Батбаяр /11/, Тайванхүү /2/.....довтлоод л байж дээ.....үнэхээр урагш сайн орж байлаа.....гэвч өнөөх л отон тоглолт заасан туг саад болоод байна....манайхан энэ тал дээр анхаарах шаардлагатай байна шүү....
дараагийн үед довтолгоогоо улам эрчимжүүлэхээр нэмж солилцоо хийв....Тайван /9/, Хосбаяр /16/, Даваадалай /22/ нарт найдвар хүлээлгэв....
гэвч манай довтолгооноос илүүтэйгээр айлын сөрөг довтолгоо илүү аюул тарив.....2 ч удаа шахуу манай хаалганы хажуухнаар бөмбөг өнхөрч одлоо....
нөгөө талд харин Батбаяр хагас, бүтэн боломжуудаа алдсаар....ер нь л довтлогчид маань нэг л учраа ололцохгүй байна.....үүний хажуугаар аль аль тал бүдүүлэг алдаа хийж харагдана....ингэж байтал ч цаг дууслаа....
ер нь энэ тоглолтод талбайн шүүгч хангалтгүй ажилласан гэж бодож байна....шар, улаан картуудыг шаардлагатай үед өгч байх хэрэгтэй....алдаа л хийсэн бол шийтгэлээ амсах ёстой....ингээгүйн гайгаар тоглолт дуусахад талууд маргалдан зөрчилдөөн үүсэх дөхсөн.....Бүргэдийн нэг залуу тоглолтын туршид хэд хэдэн бүдүүлэг алдаа хийж байсан бөгөөд үүнд нь шаралхсан манай Тайвантай үг хэлээр маргалдаж байхад өөр нэг тоглогч нь хүрч ирж багалзуурдаж авсан....цаашид иймэрхүү байдлыг таслан зогсоох нь зүйтэй....ялангуяа нас илүү, ахмад тоглогч нар залуу үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлбэл зохилтой....
ингээд бид 2 оноотой хэсэгтээ 5 дугаар байранд явж байна.....дараагийн тоглолт Мүггунхуа.....сайн баг байна лээ...

PostPosted: Mon Apr 16, 2007 2:13 pm
by sainaaa
Naskadaa bayarlalaa.

PostPosted: Mon Apr 16, 2007 2:39 pm
by trouble
Бvх vйл явдал нvдэнд vзэгдсээр л байна. kk

PostPosted: Mon Apr 16, 2007 7:45 pm
by suldees
aan nz ni tanai bagiig demjij bgaa shuu... amjilt husiidee .. yrij bgaad ochnoo

PostPosted: Mon Apr 16, 2007 8:15 pm
by Gankhuu
Солонгосууд муу л юм байна лээ шд. Арчаад өгөөрэй.

PostPosted: Tue Apr 17, 2007 3:40 pm
by sainaaa
WOW
Edgeer humuus bugd demjij baigaad bayarlaj baina shuu. Medeej bid hojih gejl talbaid garna. Ehnii 2 toglolt bidniig ulaml zorigjuulsan shuu. Deer helehed Naska bagiin buh toglogchidiig talbaid gargana gesen shiidvertee buren hursen shuu. Buh toglogchid todorhoi hemjeegeer talbaid garaad uzsen bolohoor uursdduu itgeh itgel ter hemjeegeer nemegdsen shuu.
Odoo bidend zuvhun hojil l heregtei baina. bag hamt olon ch gesen uuniig husej baigaa.
[b]Uragshaa Honhriin Shonhruud.[/b][b]

PostPosted: Wed Apr 18, 2007 9:49 am
by BECKHAM
naska tanaih unuudur beltgel ene ter hiih uu?

PostPosted: Wed Apr 18, 2007 9:50 am
by BECKHAM
bolomjtoi bol YID-aa sms-deech

Re: Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Wed Jan 28, 2009 1:24 pm
by ai_zulu23
Shonxoruudaa gej... udaxgui end xonxoriin shonxoruud bagiin tvvxen zamnaliig xaruulsan zurag videonuudiig tawinaa manai bagiig sonirxoj demjdeg nzuud maani vzne bz fen oxiduud ch yumuu xe xe...

Re: Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Mon Aug 31, 2009 10:14 am
by monkhoo
ai_zulu23 wrote:Shonxoruudaa gej... udaxgui end xonxoriin shonxoruud bagiin tvvxen zamnaliig xaruulsan zurag videonuudiig tawinaa manai bagiig sonirxoj demjdeg nzuud maani vzne bz fen oxiduud ch yumuu xe xe...

ali neg sard hiisen bichleg bhiin odoo hyrtel neg ch zurag bhgyi bnshde.hiigeechee.namaig hyleegeed bgamuu.hehe

Re:

PostPosted: Wed Mar 17, 2010 1:39 pm
by Цогоо
rednasca wrote:гэвч гайтай юм болов....манай талд бөмбөг явж байтал айлын нэг тоглогч бараг талбайн голоос шахуу хаалга руу цохих нь тэр.....ийм холоос яаж хийх вэ дээ? гэж тэрхэн зуур бодсон боловч миний бодол буруу байжээ....бөмбөг хаалгыг чиглэж нисч байх үед хаалгач маань эсрэг шонгоо "тэврээд" зогсож байж.....ингээд л гүйгээд гүйгээд амжсангүй....бас л 0-1....юу хийж тэнд зогсож байсан юм бол? сонин юм даа гэж гайхахаас өөр зүйл үлдсэнгүй....
хэхэ.

Танайх одоо тэгээд байгаа юу?

Re: Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Wed Mar 17, 2010 2:27 pm
by suldees
байгаашд хөө . Зиготой нэгдээд Зеүс болсогн

Re: Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Mon Apr 05, 2010 4:29 pm
by ai_zulu23
suldees wrote:байгаашд хөө . Зиготой нэгдээд Зеүс болсогн
хэ хэ... :D

Re: Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Tue Apr 13, 2010 8:47 pm
by rildo
shonhoriin zurag huudas tuuhen zamnal yasan bee zulaaa. manai ffc iin tiim zurag selt banuu zigooo. er ni neg goy zuragnuud olj hiivel yaasiin? nadad usand seruutsej ntr zuragnuud baigaa shdee hoo

Re: Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Tue Apr 13, 2010 8:49 pm
by rildo
havarch bolchloo, hair ch irlee, holbombog ch irlee delhiin avarga ch irlee ntr haha. gadaa beltgeldee garj baigaa baguud bainuu? nuhursug toglolt ntr hiij togliyoo

Re: Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Fri Jul 23, 2010 11:15 am
by Mr. Arsenal
Бэлтгэлдээ гарах юмсан манайхаан

Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Mon Aug 16, 2010 7:22 pm
by ai_zulu23
За сонин байж магад гэж бодоод Хонхорын Шонхорууд багийнхаа анх хийж байсан киног орууллаа... Энд нилээд орон нөхөд гарна шүү...http://www.youtube.com/watch?v=mWdJW-XyiEY

Re: Хонхорын шонхорууд ХСБ

PostPosted: Wed Aug 18, 2010 5:01 pm
by Mr. Arsenal
гостуу с** нар :ногоон: