Соккерменежерийн ШАР сонин

Соккер менежертэй холбоотой бүхий л юмс...

Moderator: Фантази модууд

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby Bulga » Sun Aug 14, 2011 2:42 am

Энэ фантази спортыг тайлбарлаад өгөөч тхүү яаж тоглодог юм бол нэг хая г ээчээд лига энэ тэрээ эхлүүлж мэддэг гүй грүпд яаж ордог юм бол
Real Madrid FC the best
User avatar
Bulga
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1097
Joined: Wed Apr 06, 2011 5:55 pm

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby adidavka » Mon Aug 15, 2011 11:44 pm

Миний бодлоор SoccerManager бол фантази спорт тоглоом биш, симулашн гэж санагддийн. Зөвxөн тоглогчдын реитинг нь бодит амьдрал дээрx тоглогчдоос xамаардаг ч бусад үзээлэлт нь бол xамаардаггүй. Фантази бол бүx стат нь бодит тоглогчоос xамаардаг. Миний буруу ч байж мэднэ, гэxдээ өөрийнxөө бодож байгааг л бичив.
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby TGNT » Tue Aug 16, 2011 1:55 am

Image

Найзууд лиг 8-р улирал-н дүгнэлт

Дивизион 1

Image

Челси :gold

Тамираа дасгалжуулагчын удирдсан Челси див 2с плей-оффдож гарч ирсэн билээ. Тэд улирал-н турш маш сайн байсан. 8 улирал тэмцэсний эцэст тэд лигийн аварга болж чадлаа. Довтолгоо сайн байгаагүй ч сайн хамгаалалтын хүчинд тэд лигийн аварга болж чадлаа. Довтолгоонд Дрогба Малуда 2н хослон тоглолт энэ улирал гайхалтай байв.


Ювентүс :silver

Өмнөх улирал доош унах шахсан тэд энэ улирал алдаан дээрээ сайн суралцаж чадснаар дэд байранд орж чадлаа. Довтолгоо болон хамгаалалт маш сайн байв. Ибра Суарез Насри нар энэ улирал маш сайн байсан.

Манчестер Юнайтед :bronze

Бекс дасгалжуулагч-н дор МанЮ маш сайн байгаа. Тэд сүүлийн 2 улирал дарааллан топ 3т орж бна. Сүүлийн тойрогт хожиж чадсан бол дэд байранд орох байлаа.

Барселона

Лигийн хамгийн олон удаагын аварга баг энэ улирал тааруу байлаа. Олон тэнцээн тэднийг 4р хүртэл ухраав. Мөн шилдэг тоглогч Месси энэ улирал тийм ч сайн байсангүй.

Релегишн зоон

Энэ тулаанаас Аяакс Севийя нар сүүлийн тоглолтоо сайн хийснээр дивизондоо үлдэж чадлаа. Харин лигийн хүчтэй багуудын нэг Арсенал-н Буучид доош унсан нь олны чихийг шуугиулж бна. Тэдний залуусаас энэ улирал гийгүүлэх зүйл гаралгүй хамгийн сүүл орлоо. Шинэ дасгалжуулагчид итгэл хүлээлгээд бсан Лацио-н фенүүд нүдэндээ нулимстай багаа доош унахыг харж сууна. Дасгалжуулагч ч амжилтнаасаа болж хэвлэл мэдээллээс холуур бна. Мөн бас нэг золиос бол Атлетико Мадрид.

Дивизион 2

Image

Волфсбург :gold

Чононууд өмнөх улирал див 3т 2т орно дээш гарч ирсэн билээ. Энэ улирал тэд маш гайхалтай байлаа. 22 тоглолтоос 14 хожил авч чадаснаар тэд див аварга болж чадлаа. Сугараа дасгалжуулагч ур ухаан, тоглолтын тактик тэднийг аварга болход 100 хувь нөлөөлөв. Сайн бүрэлдэхүүнгүй ч яаж тоглож болохыг Сугараа дасгалжуулагч харуулж чадлаа.

Див 1т тавтай морил Волфсбург :sup:

Интер Милан :silver

Око дасгалжуулагч энэ багыг удирдаад эхний улирлаа маш амжилттай удирдлаа. Маш олон ирээдйүтэй залуусыг авчирж цус сэлбэснээр тэд дэд байранд орж чадлаа. Баг одоо ч гэсэн цусаа сэлбэсээр бна. Око-н "Шинэ Цус" ажиллагаа амжилттай хэрэгжиж бна.

Див 1т тавтай морил Интер Милан :sup:

Селтик :bronze

Залуу овжин сэргэлэн Акацузи буюу БатОргил дасгалжуулагч 3р див удаан тэмцэсний эцэст дээш дэвшин орж ирсэн билээ. Энэ улирал Селтик маш амжиллтай байлаа. Див-доо 5д орж Плей-Оффд Фиорентина болон Ливэрпүүл-г буулган авж дээш дэвшиж чадлаа. Тэд энэ улирал маш азтай бсан. Хойлетт гэх залуу тоглогчын хүчинд тэд дээш гарч ирсэн гэхэд хэлсдэхгүй.

Див 1т тавтай морил Селтик :sup:

Ливэрпүүл

Олон удаа дээш гарч ирдэг бсан ч амжилт олдоггүй байсан Улаанууд энэ улирал хамгийн сайн амжилтаа үзүүлсэн. Дээшээ дэвшхэд жаахан л аз дутсан. Ирэх улирал энэ формоо алдахгүй гэдэгт итгэлтэй бна.

Фиорентина

Энэ улирал баг маш хүчирхэг бсан ч ердөө л 5т орлоо. Плей-Оффс яагаад ч дээш дэвшиж чаддаггүй баг. Түүх давтагдаж Селтикт хусуулсан. Аргагүй л див 2н манаач юмдаа.

Астон Вилла

Баяраа дасгалжуулагч-н баг хамгаалалт сайн бсан боловч муу довтолгооны улмаас 6р байранд орлоо. Орон гаран тоглолтыг байнга үзүүлж бсан нь тэднийг 6т орох гол шалтгаан болсон.

Релегишн зоон

Гол тулаан Реал Мадрид, Бордо, Марсейл, Спартак-н хооронд болж Реал Мадрид хоншоор заана див 2тоо үлдэж чадлаа. Гэхдээ энэ том багын хувьд энэ бол сүйрэл-с өөрцгүй зүйл. Бордо-н хувьд энэ улирал олон хожигдол болон тэнцээ авсан нь доош унах гол шалтгаан боллоо. Өөрийгөө Пеп Гуардело гэж дуудуулах дуртай Болдоо менежерт нэр нь хүндэдсэн үү туршлага дутсан уу багаа сайн удирдаж чадалгүй доош унагаалаа. Див 3т бэлтгэл сайн хангаарай.
Хэсэг хугацаанд дасгалжуулагчгүй бсан Спартак шалдаа бууж бхад Оргил хэмээх цагтаа Германы Ханновер багт түвээж бсан залуугаар удирдуулах болсон билээ. Гэхдээ түүнд багаа сайн таних, багтайгаа ажиллах хангалттай цаг байсангүй. Див 3т хэн болхоо харуулна гэдэгт итгэлтэй бна.

Дивизион 3

Image

Тоттенхам :gold

Скелот болон түүний Англи залуус энэ улирал лигийн шилдэг нь байлаа. Тэд лигтээ хамгийн сайн амжилт үзүүлсэн. Тэдний довтолгоо болон хамгаалттай үнэхээр гайхалтай бснаар Див 3н аварга боллоо. Тэд замд таарсан болгоноо хожиж бв. Хамгийн амттай хожил нь ривал баг болох ЦСКА-г 4-0р бут ниргэсэн тоглолт. Тэдний амжилт нь яалтчгүй хагас хамгаалагчидтайн холбоотой. Адам Жонсон-н дрибл, Бекхам-н гайхалтай дамжуулалт, Хаддлстоны цөм цохилт, Яанг-н хурд... Скелот жинхэнэ Англи хэв маяг гэж юу болхыг харуулж мэдрүүлж чадлаа.

Див 2т тавтай морил Тоттенхам :sup:

Галатасари :silver

Дасгалжуулагч тогтодгүй багыг Робин даслжуулагч маш амжиллтай удирдаж өөрийгөө ямар ч баг удирдаж чадхаа харууллаа. Зарим түүнийг Виллаш Боас гэж хочилдог гэсэн. Түүнд туршлага гээд бх юм бараг бхгүй ч багаа хурдан бүрдүүлж багтайгаа маш сайн ажиллаж дэд байранд орлоо.

Див 2т тавтай морил Галатасари :sup:

Өмнөх улирал сүүлээсээ 2т орж бсан Штутгарт энэ улирал өнгөтэй байж плей-оффд өрсөлдөгчүүдээ буулгаж авснаар дээш дэвшиж чадлаа. Багийн хамгийн том амжилт.

Див 2т тавтай морил Штутгарт :sup:

Порто

Өмнөх улиралын тааруу амжиллтай бсан Туут дасгалжуулагч энэ улирал багаа сайн удирдсан ч дээш дэвшхид аз дутлаа.

Эвэртон

Тоффичууд энэ улирал хангалттай сайн байж чадсангүй. Боломж бсан ч улирлын төгсгөлөө тун тааруу хийсэн. Миний хувьд дүгнэхэд багын үндсэн бүрэлдэхүүн жаахан хөгшин ахмид харьж яваа тоглогчид олон ба тэсрэлт хийх залуу тоглогч бхгүйгээс тэдний амжилт тийм тааруу бсан болвуу гэж бодож бна.

ЦСКА

Бас л Фиорентина-н адил див-оо манаж үлдлээ. Сло дасгалжуулагчид туршлага бна багт сайн тоглогчид олон бас гялалзсан ирээдүйтэй залуус ч олон ч нэг л болж өгөхгүй бна даа. Учир юунд вэ? Энэ асуулт Фиорентина-н Тэгшээ д ч бас хамаатай болвуу? :smile:

Шахтар

Удаан хугацааны турш хэвлэлийн бай болоод бсан Суурь дасгалжуулагч багын амжилтаас болснуу хэл амнаас болснуу багаа орхив. Төд удалгүй хөлбөмбөг мэдлэг арвин Тони Кроос гэх шинэ Герман мэргэжилтэн энэ багийг удирдах боллоо. Түүнийг дүгнэхэд эрт бна цаг хугацаа харуулна. Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай.

За ингээд бүх дасгалжуулагч тамрчид ирэх улирал амжилт дүүрэн бх болтугай


SM сонин ТҮС ТАС
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby TGNT » Tue Aug 23, 2011 7:37 pm

Image

Лигийн худалдаа наймааны талаар

Селтик

Дээш дэвшээд байгаа тэд энэ улирал багаа улам сайжруулсаар. Раул Мейрелеш /Порто-с/ болон Лучо Гонзалез /Марсейл/ гэсэн 2 туршлагатай тоглогчыг авч төвийн хагас хамгаалтаа чангарууллаа. Залуу тоглогч гэвэл Учида, Кайл Наугтон, Ливерморе, Аанхолт, Олисей гэсэн залуу тоглогчдыг эгнээндээ нэгтгэж чадлаа.

Марио Гөтце, Икер Муниайн, Фил Жонес, Даунинг, Бейнес болон Гансо гэсэн залуусыг ихээр сонирхож бна.

Марсейл

Амжилт тааруу яваа Болдоо дасгалжуулагч багтаа шинэчлэлт хийж бна. Тэрээр багтаа Япон тоглогчдыг түлхүү авж бна. Ёшида, Оцу, Хонда /Селтик-с/, Инуй, Оказаки нарыг багтаа авлаа. Мөн бусад багаас Рамис /88/ Родригез /88/ гэсэн тоглогчдыг авч. Одоогоор ЦСКА-с Томас Крафт-г авах талаар ярилцаж бна.

Учида, Усами, Кагава гэсэн Японы шилдэг залуусыг таргетлаад бгаан бна.

Фиорентина

Лигийн хамгийн баян баг Фиорентина 100 хүрэх шахсан тоглогчтой дээрээс нь банканд 90м гаруй байдаг гэнэ. Худалдаа наймаа байнга хийж байдаг тэд энэ удаа харин даруухан бж ердөө Жадсон /Шахтар-с/ болон Нето гэсэн 2хон тоглогч аваад байна одоогоор.

Гэхдээ тэд лигийн хамгийн том наймааг хийх гэж байгаа гэнэ. Өөрөө ч нуусангүй. Байерн-с Лаам-г ямар ч үнээр хамаагүй багтаа авчран гэнэ. Мөн Марсейл-н хаалгач Манданда-г авхыг оролдож бна. Марсейлтай яриа хэлэлцээ хийж бгаа гэнэ. Интер-с Модрич авах ёстой ч СМ холбооны хээл хахуульнуу улмаас энэ наймааг блоклоод байгаа тул аргагүйн эрхэнд Модрич-г наймаалцих бодолтой байгаагаа нуусангүй. Тэдний радарт: Фабрегас, Паззини, Росси, Мертезакер, Фалсао, Нинис, Коутино.

Арсенал

Олны танил болоогүй 3хан тоглогч авснаар өөр наймаа хийгээгүй бна. Буучид Волфсбург-с Сакхо-г авхаар ихээхэн оролдсон боловч 2 тал тохиролцоонд хүрч чадсангүй. Лаам, Пепе, Бейнес гэсэн тоглогчдыг таргетлаад бгаан бна. Тэдний гол дутагдалтай байгаа байрлал бол хамгаалалт бөгөөд сайн хамгаалагч-г ямар ч үнээр авах бодолтой бгаа гэнэ.

Севилья

Нэг Германы залуу тоглогч авснаас өөр наймаа хийгээгүй.

Хаммелс, Суботич, Роландо, Годин, Албиол, Кьяр, Пасторе, Бурдиссо, Ракитич гэсэн тоглогчдыг сонирхож бгаан бна.
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby TGNT » Wed Aug 24, 2011 1:58 pm

Image

Шинэ ирээдүйтэй залуус

Шууд авах боломжтой ба ирээдүйтэй том багуудын хараанд өртөөд байгаа тоглогчдыг бичлээ.

Rasmus Schüller

Ignacio Lores

Milan Milanović

Aaron Cresswell

Bryan Carrasco

Mizuki Hamada

Jelle Vossen

Simon Skrabb

Lorenzo Melgarejo

Dmytro Korkishko

Ivan Tomecak

Alex Schalk

Talb Tawatha

Chris Hussey

Sheanon Williams

Marc-André ter Stegen

Jean Barrientos

Bashkim Kadrii

Тоглогчдын нэрсийг Тэгшээ-с авав.
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby TGNT » Sun Aug 28, 2011 3:17 am

Интер Милан

Шилдэг залуусаар багаа бүрдүүлсэн Интер шинэ улиралд бэлдэж багаа улам сайжруулж ирээдүйтэй тоглогчдыг багтаа нэгтгэсээр л. Тэд маш ашигтай болон ирээдүйтэй наймаануудыг хийж чадсан. Нас нь явж буй Этогоо Гарет Бейл Форлан 2р сольсон энэ удаагын хамгийн сайн наймаа болоод бна. Мөн Шахтар-с 29м-р Виллиан-г, Дортмунд-с Сантана, Хамбург-с Тесче болон бусад багаас 7н ирээдүйтэй залуусыг аввлаа.

Одоо Фабрегас, Лусио 2оо зарж өөр хэдэн ирээдүйтэй тоглогч авах бодолтой бгаа ба Хаммелс, Суботич, Хазард, Кьяр, Ворса гэсэн тоглогчдыг овоо хараандаа хийгээд байна.

Ливэрпүүл

Улаануудын хувьд шинэ улиралд бэлдэж дундаж тоглогчдыг авсан бна. Скотт Данн болон Нолан Рөүкс-г авлаа. Залуу тоглогч гэвэл Ебечилио-г л авсан бна.

Тэд ДМ буюу хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч сонирхож байгаа ба Майкон, Санти, Киссохо, Марвекс, Аннан гэсэн залуус сайн ДМ-н наймаанд оролцуулах юм гэнэ.

Ювентүс

Ювентүс-н хувьд багийн санхүү муу болон квотын асуудлаас болж том наймаа хийгээгүй ба залуухан хэдэн тоглогч л авсан. Ихэнх нь менежер-с асуухад Ювентүстэй наймаа хийхэд тун хэцүү байдаг гэнэ. Мань хүнтэй тохиролцоонд хүрнэ гэдэг бараг худлаа ба бүтэх найдлага 30 хувьтай л байдаг.

Тэд одоогоор сэлгээний довтлогч хайж байна. Суботич, Силва, Неимар болон Неста гэсэн тоглогчдыг сонирхож байна.

Шахтар

ТҮС ТАС: Найзууд лигт орох болсон шалтгаан?
Кроос: Монголын СМ-н шилдэг лигт орж шилдэг менежерүүдтэй хүч үзэх
ТҮС ТАС: Өмнөн ямар баг удирдаж байв? Туршлага хэр вэ?
Кроос: Надад туршлага байхгүй. Энэ миний анхны баг бөгөөд анхны улирал.
ТҮС ТАС: Багтайгаа хэр ажиллаж бна даа? Багийн эрс өөрчлөлтийн талаар?
Кроос: Багаа эрс өөрчлөж байна. Анх 3m-т байсан. Кана, Жадсон, Лазович, Верон, Торже, Виллиан гэсэн тоглогчдыг зарж мөнгө хийсэн ч сонирхож байгаа тоглогчдоо акулуудаас авж чадахгүй л бна. Одоохондоо залуу ирээдүйтэй тоглогчдыг түлхүү авч байна.
ТҮС ТАС: Хэн хэнийг ихээр сонирхож бна? Ихэвчлэн Герман тоглогч бх. Ямар нэгэн багтай яриа хэлэлцээр хийж бгаа юу?
Кроос: Тиймээ Герман тоглогчдод илүү их итгэл хүлээлгэж байгаа. Тэдний арга барил бусад тоглогчдоос илүү гэж боддог. Тиймээс Герман тоглогчдыг илүү сонирхож байна. Одоогоор Селтик-н менежертэй 2,3 тоглогч авхаар урьдчилсан тохиролцоонд хүрснээс гадна Марко Реүс, Риссе гэсэн 2 чадварлаг Герман залуу авсан.

Үргэлжлэл бий...

СМ сонин ТҮС ТАС
dafterpunker
User avatar
TGNT
 
Posts: 1885
Joined: Fri Jun 10, 2011 11:42 am

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby mr_linosh » Wed Sep 14, 2011 8:06 pm

Найзууд лиг гэж байдгымуу? Орж болохымуу?
Victoria Concordia Crescit - Victory Through Harmony
User avatar
mr_linosh
 
Posts: 354
Joined: Fri Feb 01, 2008 5:07 pm
Location: Ulaanbaatar

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby Дэвид Леттермэн » Wed Sep 21, 2011 2:05 am

LXDJ: Би багтаа сэтгэл хангалуун байгаа

Турин хотын багийг хэзээнээс эхлэж удирдав ?
Анх лиг эхлэхэд буюу 2009 оны 9 сараас удирдаж эхлэсэн
Ахмад мэнэжерийн хувьд лигийнхээ алдаатай тал болон авууштай талыг дүгнэвэл?
Бүх багууд мэнэжертэй байна. Бас идэвхитэй. Ер нь авууштай тал ихтэй шүү
Сүүлийн үед хийсэн ба хийхээр төлөвлөж байгаа наймаануудаа нууц биш бол хэлээч?
Наймаа хийнэ гэхээсээ илүү тоглогчидоо авч үлдэх гэж хичээж байна. Академынхаа хүүхдүүдийг өсч томортол зээл хийгээд явна гэсэн бодолтой байгаа. Ер нь би багтаа сэтгэл хангалуун байгаа
Та багтаа нэг улсын тоглочид ихээр цуглуулж байсан улирал байгаа юу?
Үгүй ээ, би ракист биш. Сайн л байвал надад нас хүйс шашин шүтлэг арьс өнгө хамаагүй
Тэгвэл зарим нэгэн мэнэжерүүдийн иймэрхүү үйлдэл хийж байгаа талаар ямар бодолтой байдаг вэ?
Тэр мэнэжерийн ур чадвараас хамаарна даа. Гэхдээ ингэж цуглуулах нь их зардалтай байх гэж бодож байна
Амьдрал дээр дэмждэг багийнхаа талаар хэдэн үг хэлвэл?
2006 онд манай Ювэнтусыг хилс хэргээр доод лиг рүү унагаасан. Үүнээс болж хамаг шилдэг тоглогчидоо алдаж, Реал, Барсагийн зиндааны багаас Фулхэмийн зэрэглэлийн баг болтолоо уруудсан. Одоо Ювентус маань сэхэж, хуучин байдалдаа орохоор зүтгэж байгаа байх. Уг нь бол 2006 оноос өмнө дэлхийн топ зэрэглэлийн тоглогчидыг Ювэгээр дамждаг байлаа шүү дээ. Одоогийн хүүхдүүд мэдэхгүй л байх
Жилийн дараа Европийн аврага эхлэнэ. Та Италийг дэмжих үү? эсвэл?
Италийг дэмжинэ
Ямар амжилт үзүүлнэ гэж таамаглаж байна вэ?
Явахгүй биз дээ. Хэсгээсээ гараад л хасагдах байх
Сүүлийн асуулт. Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэхэд юу хэрэгтэй гэж бодож явдаг вэ?
Миний бодлоор тайлбарлагч Батзаяаг МХБХ-нд чухал албанд тавих хэрэгтэй. Тэгвэл хөгжих байх даа /инээв/
/инээв/ Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны дэмждэг болон удирддаг багуудад амжилт хүсье!

За баярлалаа, өөрт чинь ч гэсэн амжилт хүсье!


Ярилцсан СМ шар сонины сурвалжлагч Дэвид Леттермэн
Soccer Manager шар сонин
User avatar
Дэвид Леттермэн
 
Posts: 15
Joined: Sat Jun 11, 2011 8:40 pm

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby Очир » Mon Jan 09, 2012 12:06 am

Шинээр ажил хайж байгаа надаас ярилцлага авдаггүйн байхдаа. Дээрх лигт манажерүүд ажилаа сайн хийж байгаа бололтой. Тийм ч үүднээс манажерүүд халагдагдахгүй ажилаа үргэлжлүүлсээр байна. Бусад лиүүдийг хархад [монголийн лигүүдээс] МЖЛ Фриэндс болон Фриэндс лигүүдийн манажерүүд үнэхээр уйгагүй шаргуу ажиллаж байна. ялангуяа МЖЛ ийнхэн. Тэдний хувьд ажлын орон тоо байхгүй гэдэг ээ мэдэгдээд байгаа билээ. Миний хувьд МЖЛ- Фриэнд лигийн харьяа хөдөлмөрийн биржид [New League 2009]ажилд орох өргөдлөө уламжлаад байгаа билээ. МЖЛ-н удирдлагууд болон гишүүд хүлээн авсан байх.

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby Оргил » Fri Sep 21, 2012 10:01 am

энэ сутгүүлчид драфт лигийн шинэ мэнэжэрүүдээс ярилцлага аваач..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 16998
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Соккерменежерийн ШАР сонин

Postby maNba » Thu Oct 25, 2012 5:57 pm

тус тас уул н гоё тойм бичдэг бсийн бншд яагаад болицийн
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Previous

Return to Soccer manager

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest