Page 3 of 4

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Mon Jun 11, 2018 1:21 pm
by BTR
Спортын цонх лиг 2018 тэмцээн маань 8 долоо хоног үргэлжилж өндөрлөлөө.

1-р байранд Zigo менежертэй Colors Баг
2-р байранд Zaanaa менежертэй Justice League баг
3-р байранд Shinoda менежертэй The FC баг байр эзлэлээ.

Супер цомын эзнээр Жигүүр ахлагчтай 2017 оны лигийн аварга баг RC Corvinus баг шалгарлаа.

Тэмцээний шилдгүүд:

Шилдэг тоглогч (Олноо ах жерси, Болжмор ном, Баяраа ном) : Colors баг Lkhamaa
Шилдэг довтлогч: Justice League баг Snowrun
Шилдэг хагас хамгаалагч (Баяраа ном): Colors баг Мандах
Шилдэг хамгаалагч (Болмжор ном): Colors баг Төрналдо
Шилдэг хаалгач (Болжмор ном): Justice League Коко

Спонсоруудын шагнал: 8 хүнд Спортын цонх жерси бэлэглэв.

Багт хамгийн их хувь нэмэр оруулсан тоглогч (Реалистийн жерси): Justice League баг Мөнхтулга

Шилдэг гоол (Реалистийн бөмбөг): The FC баг Зоригтсайхан

Шилдэг шүүгч (Жерси): Colors баг Зиго

Yogii-ийн шагнал (Beer): One punch баг BjCorp

Тристаны шагнал (Жерси захиалах эрх): цэвэр шударга тоглолттой тоглогч Улбар шарууд багийн Eedee

Базука-ийн шагнал (хослол захиалах эрх): Багийг сэргээж, үнэтэй хувь оруулсан: Blue Wolves Yogii

Батбаярын шагнал (Шүд эмчлүүлэх): Ganzo One punch баг
Хамгийн их сайжирсан тоглогч

Лигийн тоглолтуудаа халуун наранд халан байж шүүж өгсөн Зоригтсайхан, Зиго нартаа болон бусад шүүсэн хүмүүстээ баярлалаа.

Шинэ гишүүд, цөөхөн бичлэгтэй хүмүүстээ хандаж хэлэхэд цонхынхоо үйл ажиллагаа хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байгаарай дараа жил шалгуур өөрчлөгдөж магадгүй шүү хэхэ. Зарим зүйл дээр хүлээцтэй хандаж, нөгөө хүнээ бодож, 20 минут тоглоод өнгөрөх тоглолтыг амралтын өдрийн эерэг сайхан өрсөлдөөнөөр харж, дуртай спортоороо сайхан мэдрэмж авч байх чадвараа бүгдээрээ дараа жил улам сайжруулаад уулзацгаая.

За тэгээд лигийн тэмцээн сайхан өрсөлдөөнтэй хэл амгүй болж өнгөрлөө. Спонсор хийсэн хүмүүстээ, оролцсон цонхынхоо бүх гишүүддээ, дэмжиж байсан цонхын нийт гишүүддээ, мөн гэмтэлтэй байсан ч гэсэн тойрог бүрт ирж багийнхаа болон цонхынхоо лигийн тоглолтуудаа үзэж байсан Рикардокака, Амка нартаа баярлалаа, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе өө. Баярлалаа

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Mon Jun 11, 2018 1:22 pm
by BTR
Image

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Mon Jun 11, 2018 1:28 pm
by BTR
Image

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Mon Jun 11, 2018 1:29 pm
by BTR
Image

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Mon Jun 11, 2018 2:18 pm
by meesh
Баяр хүргэе баг тамирчидад. Мөн зохион байгуулагчидад, сайхан тэмцээн байлаа.

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Mon Jun 11, 2018 5:36 pm
by Tmshinoda
Сайхан Зб-дсэнд, идэвхтэй оролцсон нийт баг тамирчдад баярлалаа.

3-р байр луу менежерээ хөтөлсөн THE FC-чүүдээ үнжий :sup:

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Tue Jun 12, 2018 9:53 am
by zigo
Tmshinoda wrote:Сайхан Зб-дсэнд, идэвхтэй оролцсон нийт баг тамирчдад баярлалаа.

3-р байр луу менежерээ хөтөлсөн THE FC-чүүдээ үнжий :sup:

менежер нь багаа хөтөлдөггүй байсан юмуу? хэхэ

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Tue Jun 12, 2018 11:37 am
by Tmshinoda
zigo wrote:
Tmshinoda wrote:Сайхан Зб-дсэнд, идэвхтэй оролцсон нийт баг тамирчдад баярлалаа.

3-р байр луу менежерээ хөтөлсөн THE FC-чүүдээ үнжий :sup:

менежер нь багаа хөтөлдөггүй байсан юмуу? хэхэ


Багий чинь бүрдүүлээд өглөө.
Медал авч өгвөл авч өг байвал бай гээл суужийлаа :ногоон:

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Tue Jun 12, 2018 12:45 pm
by Jo_amka
Шинода сайн чирэгдсээн хаха

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Tue Jun 12, 2018 2:03 pm
by fond
Шинодагаас өөр менежер байсан бол түрүүлэх байсын биш үү хаха

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Tue Feb 26, 2019 1:14 pm
by kickman10
Энэ оны лигт гаднаас шүүгч авч зохион байгуулаасай гэсэн хүсэлт, санал гаргаж байна. Шалтгаан нь:
-Шүүлт цэвэр болдоггүй нь сүүлийн 2 ч тэмцээнээс харагдлаа /2018 лиг болон 2018 намрын кап/
-Танил тал ихтэй нь шүүлтийн давуу эрх эдэлдэгийг бүгд л мэдэж байгаа, нилээдгүй гишүүд өөрсдөө үүнтэй хутгалдсан болохоор санал нийлэхгүй
гэдгийг чинь мэдэж байна, гэхдээ харамсалтай нь энэ ҮНЭН.
-Блү Волвес багийн форзамилан тоглогчид анхны хүрэлтээр нь шууд шар хуудас өгсөн. магадгүй СЦ лигийн түүхэн дэх хамгийн хурдан өргөгдсөн шар хуудас байх!
Улмаар тус багийн дахин 2 тоглогчийг хөөсөн. Шүүгч хэт дүрдээ орсонуу? тухайн шүүгчийн өөрийнх нь багтай нь тоглох байсан учир, хэргээр дарж, шатаасануу?
Ерөнхийдөө бол Туг тахиад, тэгсгээд өнгөрсөн дөө. Хаалгач Баяраад би хэлж л байсан туг тахичихлаа штээ гээд. ЗБ нар тоогоогүй, авч хэлэлцээгүй.
- Намрын капаар илт пеналти буюу бөмбөгөнд хүрэлгүй унагаахад тоохгүй өнгөрч байсан. гэх мэт асуудлууд байна.

Хөлбөмбөгийн спортод хайртай залуусын лиг цэвэр, шударга байгаасаа гэж хүсч бичлээ. Шударга өрсөлдөөн хүсч байвал шүүгчийн асуудлаа шийдмээр байна.
жич: Форумын нууц үгээ одоо л сэргээж байгаа болно. Тухайн үед нь хэлж чадаагүй ч бид өнгөрсөнөө нэг эргэн харъя гэж бичлээ.
Өнгөрсөнөөсөө суралцаж, алдаа оноогоо давтахгүй, ахиж дэвших учиртай байх.

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Tue Feb 26, 2019 9:39 pm
by Jo_amka
Ямар ч шүүгч томилсон шүүлтийн талаар хэрүүл гардаг теоромтой юмаа...


Sent from my iPhone using Tapatalk

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Tue Feb 26, 2019 10:55 pm
by Saiza
Гаднаас авсан шүүгчийг нь зодоод явуулна шт ээ.
Дотроосоо болохоор арай гайгүй биеэ барина :ногоон:

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Wed Feb 27, 2019 8:50 am
by kayo
ВАР ашиглая :ногоон:

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Wed Feb 27, 2019 9:07 am
by Jersey
Зодоод явуулчдаг гээш :-o зэрлэг гарууд вэ

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Sat Mar 02, 2019 2:04 am
by BTR
kickman10 wrote:Энэ оны лигт гаднаас шүүгч авч зохион байгуулаасай гэсэн хүсэлт, санал гаргаж байна. Шалтгаан нь:
-Шүүлт цэвэр болдоггүй нь сүүлийн 2 ч тэмцээнээс харагдлаа /2018 лиг болон 2018 намрын кап/
-Танил тал ихтэй нь шүүлтийн давуу эрх эдэлдэгийг бүгд л мэдэж байгаа, нилээдгүй гишүүд өөрсдөө үүнтэй хутгалдсан болохоор санал нийлэхгүй
гэдгийг чинь мэдэж байна, гэхдээ харамсалтай нь энэ ҮНЭН.
-Блү Волвес багийн форзамилан тоглогчид анхны хүрэлтээр нь шууд шар хуудас өгсөн. магадгүй СЦ лигийн түүхэн дэх хамгийн хурдан өргөгдсөн шар хуудас байх!
Улмаар тус багийн дахин 2 тоглогчийг хөөсөн. Шүүгч хэт дүрдээ орсонуу? тухайн шүүгчийн өөрийнх нь багтай нь тоглох байсан учир, хэргээр дарж, шатаасануу?
Ерөнхийдөө бол Туг тахиад, тэгсгээд өнгөрсөн дөө. Хаалгач Баяраад би хэлж л байсан туг тахичихлаа штээ гээд. ЗБ нар тоогоогүй, авч хэлэлцээгүй.
- Намрын капаар илт пеналти буюу бөмбөгөнд хүрэлгүй унагаахад тоохгүй өнгөрч байсан. гэх мэт асуудлууд байна.

Хөлбөмбөгийн спортод хайртай залуусын лиг цэвэр, шударга байгаасаа гэж хүсч бичлээ. Шударга өрсөлдөөн хүсч байвал шүүгчийн асуудлаа шийдмээр байна.
жич: Форумын нууц үгээ одоо л сэргээж байгаа болно. Тухайн үед нь хэлж чадаагүй ч бид өнгөрсөнөө нэг эргэн харъя гэж бичлээ.
Өнгөрсөнөөсөө суралцаж, алдаа оноогоо давтахгүй, ахиж дэвших учиртай байх.


За даа зөндөө л ярьсан дөө. Гаргалгаа нь энгийн л юм шиг санагдсан. Зүгээр Зоригоо, Зиго 2-оор шүүлгээл дуусгах. Тэр 2-ийг тоглуулаад ч яадын хаха

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Sat Mar 02, 2019 8:55 pm
by Өсөхбаяр
сайхан санал байна.. гэхдээ наад 2 чинь тогломоор л байгаа байх даа

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Wed Mar 06, 2019 9:34 pm
by forzamilan
Ирцийн асуудалтай байгаад байдаг тул багийн тоогоо цөөлөөд чанартай тоглолтууд явуулвал яаж бна? Хэдэн жилийн өмнө 10-р хороололд лиг зохиоход 6 баг байлуу даа.

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Fri Mar 08, 2019 6:03 pm
by kickman10
Saiza wrote:Гаднаас авсан шүүгчийг нь зодоод явуулна шт ээ.
Дотроосоо болохоор арай гайгүй биеэ барина :ногоон:


хаха, тиймэрхүү хандлагатай хүмүүс өөрсдөө саналаараа орохгүй байвал эсвэл ЗБ нар
оруулахгүй байх арга хэмжээ аваад тахих ёстой эдгээр нөхөдөөр нь туг тахиад байвал жигдрэх юмандаа бас байгаа байхаа!
хөлбөмбөгийн дүрэм журамыг дагаж шүүгчдээ захирагдах ёсгүй юм бол
хөлбөмбөгт хайртай үздэг өөрийгөө фанат гэдэгтээ анализ хийх ёстой байх :ногоон:

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Tue Apr 16, 2019 1:08 pm
by Kenzo
Saiza wrote:Гаднаас авсан шүүгчийг нь зодоод явуулна шт ээ.
Дотроосоо болохоор арай гайгүй биеэ барина :ногоон:

Яг нүдэн дээр нь гарч байгаа алдааг хараагүй юм шиг өнгөрвөл кармага амсаналдаа :ногоон:

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Fri Aug 30, 2019 12:12 pm
by Galbat19
Энэ сэдвийг нөгөө бүх хүнд харагддаг нтр болгоод өгч чадах хүн нь хэн билээ болгоод өгөөч

:beer

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Sun Nov 22, 2020 2:24 pm
by BTR
Цонхын 2020 оны лиг албан ёсоор цуцлагдлаа. Зааланд хийх сүүлийн боломж байлаа

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Sun Nov 22, 2020 2:26 pm
by BTR
Цом ч гүй, цонх ч гүй лиг ч гүй нэг жил өнгөрчлөө шүү.

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Sun Nov 22, 2020 2:50 pm
by Villa_Bayaraa
Ковидтой үед ч гэр гэрээсээ оролцож болдог лиг л зүгээр байх даа хэхэ...

Re: СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2018

PostPosted: Mon Nov 23, 2020 8:35 am
by TGNT
BTR wrote:Цонхын 2020 оны лиг албан ёсоор цуцлагдлаа. Зааланд хийх сүүлийн боломж байлаа


1 сараас зааланд хийе л даа