ДУУЛИАН 2020

Ирээдүйд Монголын нэрийг хөлбөмбөгийн ертөнцөд дуурсгах хөвгүүдийн лиг

Moderator: Gooner

ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:23 pm

Сайн уу
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:24 pm

Сайн байцгаан уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл зохион байгуулагдаж буй 5 дах удаагийн Заалны Хөлбөмбөгийн ""Дуулиан 2020"" тэмцээн эхлэх цаг хугацаа ойртож байна. Тэмцээн 2010 оны 10-р сарын 30-ны өдөр эхлэх болно.
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:25 pm

БАТЛАВ. Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир Спортын Газрын дарга

Ч.Наранбаатар
БАТЛАВ. Нийслэлийн Засаг даргын орлогч



Ц.Цогзолмаа

БАТЛАВ. “Их Талын Дуулиан” ТББ-ын
Гүйцэтгэх захирал


Д.Тэрбаатар

ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД ЗОХИОГДОХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДООРХИ “ДУУЛИАН-2020” ЗААЛНЫ ХӨЛБӨМБӨГИЙН УЛААНБААТАР ХОТЫН 2010-2011 ОНЫ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

1. ЗОРИЛГО
1.1. Хүүхэд, багачуудын дунд заалны хөлбөмбөгийн тэмцээнийг үе шаттайгаар зохион байгуулах,
1.2. Хүүхэд, багачуудын дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, тэдний багаар хамтран ажиллах ур чадварыг дээшлүүлэн, амжилтын төлөөх хүсэл тэмүүллийг бий болгох,
1.3. Ирээдүйд алдар нэрээ цууриатуулсан хөлбөмбөгийн тамирчдыг системтэйгээр бэлтгэн авъяас чадварыг нь хөгжүүлэх үйлсийг дэмжих,
1.4. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,

2. УДИРДЛАГА, ОРОЛЦОГЧИД, ХУГАЦАА,
2.1. Тэмцээнийг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар, “Их Талын Дуулиан” ТББ хамтран зохион байгуулна.
2.2. Тэмцээн нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд болон Их, Дээд сургуулиудыг хамруулан хөвгүүдийн дунд 17 нас хүртэл (1994, 1995), 15 нас хүртэл (1996,1997), 13 нас хүртэл (1998, 1999), 11 нас хүртэл (2000 оноос хойш), охидын дунд 15 нас хүртэл (1995, 1996), 13 нас хүртэл (1997, 1998, 1999), оюутан насны гэсэн 7 насны ангиллаар явагдана.
2.3. Тэмцээн 2010 оны 10 дугаар сараас эхлэн 2011 оны 4 сар хүртэл Улаанбаатар хотод зохиогдоно.

3. ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ,
3.1. Тэмцээн нь ОУ-ын заалны хөлбөмбөгийн дүрмийн дагуу явагдана.
3.2. Багуудыг ижил хувцас, зориулалтын пүүз, шилбэний хамгаалалттай оролцохыг шаардана. Аль нэг нь ижил биш тохиолдолд тухайн тамирчныг тоглуулахгүй.
3.3. Мөн багуудыг өөрийн сургуулийн багийн туг, далбаатай байхыг шаардана.
3.4. Тэмцээн холимог системээр явагдана.
3.5. Сургууль бүрээс ангилал бүрт 1 баг оролцуулна. Хэдэн ангилалд оролцуулахаа сургуулийн удирдлагууд шийдвэрлэнэ.
3.6. Тойрог болон хасагдах системээр тоглож байгаа үед оноолтоор таарсан багууд өөрийн болон айлын талбай дээр тоглох бөгөөд тойргийн системээр тоглож байгаа үед нийт тоглолтын дүнг, хасагдах системээр тоглож байгаа үед 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулна.
3.7. Тэмцээний талбай шаардлага хангаагүй тохиолдолд шаардлага хангасан талбай дээр 2 удаа тоглохыг зөвшөөрнө.
3.8. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын аюулгүй байдлыг талбайн эзэн баг 100% хариуцна.
3.9. Багууд сахилга батын болон зохион байгуулалтын зөрчил гаргасан тохиолдолд мөнгөн торгууль ноогдуулах ба ноцтой гэж үзвэл тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
3.10. Эзэн баг эмчийг зайлшгүй ажиллуулна. Эмчгүй тохиолдолд тоглолт эхлэхийг хориглож, зочин багт ялалтыг өгнө.
3.11. Баг бүр 2 дасгалжуулагч, 12 тоглогчтой байх бөгөөд талбайд зөвхөн 5 тоглогч тоглоно. Тэмцээнд оролцож буй баг бүр албан ёсны мандат бүхий дасгалжуулагчтай байна. Хэрэв дасгалжуулагч байхгүй тохиолдолд тухайн багт хожигдол өгнө.

4. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛОН БУСАД АСУУДАЛ,
4.1. Тэмцээний техникийн анхдугаар зөвлөлгөөнийг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт Биеийн Тамир, Спортын Газрын хурлын танхимд хийнэ.
4.2. Тэмцээнд оролцогчид өөрсдийн багийн ивээн тэтгэгчидтэй байх бөгөөд ивээн тэтгэгчийн эмблем, логог хувцсан дээрээ байрлуулсан байна.
4.3. Ерөнхий боловсролын сургуулиудыг тэмцээнд оролцуулах үүднээс ивээн тэтгэгч нарыг олох, ивээн тэтгүүлэх асуудлыг сургуулийн захиргаа өөрсдөө шийдвэрлэнэ.
4.4. Хувийн сургуулиуд болон их дээд сургуулиуд тэмцээнд оролцох төлбөрөө өөрсдөө хариуцан оролцоно.
4.5. Хэрэв тухайн сургууль нь ивээн тэтгэгчтэй болсон тохиолдолд ивээн тэтгэгчийг сургууль дээр сурталчлах ажлыг сургууль зайлшгүй хийсэн байна.
4.6. Оюутан насны ангилалд нийт 8 буюу түүнээс доош баг бүртгүүлбэл тэмцээнийг зохион байгуулахгүй.
4.7. Багууд оролцох төлбөрөө төлсөн байна. Үүнд:
4.7.1. Ерөнхий боловсролын сургуулиуд 1 баг оролцуулбал 400,000 төгрөг,
4.7.2. 2 баг оролцуулбал нийт 700,000 төгрөг,
4.7.3. 3 баг оролцуулбал нийт 900,000 төгрөг,
4.7.4. 4 ба түүнээс дээш баг оролцуулбал нийт 1,000,000 төгрөгний төлбөр
4.7.5. Оюутан нас 500,000 төгрөг
4.8. Оролцох тамирчид 2,000 төгрөгний мандатны төлбөр төлнө.
4.9. Оролцох төлбөрийг ХасБанкны Тооцооны 01 дүгээр төвийн “Дуулиан-2020” гэсэн 5000010468 тоот дансанд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө шилжүүлсэн байна. Энэ өдөрт багтаан шилжүүлээгүй тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй.

5. ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
5.1. Насны ангилал бүрт түрүүлсэн багт “ДУУЛИАН-2020” нэртэй шилжин явах цомыг гардуулна.
5.2. Мөн нас болгоны ангилалд эхний 8 байранд орсон багуудыг зуны хөлбөмбөгийн сургалтад хамрагдах эрхээр шагнана. Зардлыг эрх авсан багууд өөрсдөө хариуцна.
5.3. Тэмцээний онцлох тоглолт бүрийн дараа бололцоот тоглогч, дасгалжуулагч болон ивээн тэтгэгч нарын ярилцлагыг аван http://www.duulian2020.mn сайтад байрлуулна.
5.4. Ерөнхий боловсролын сургуулийн эхний 8 байрт орсон багийг өргөмжлөлөөр шагнана.
5.5. Ерөнхий боловсролын сургуулийн эхний 4 байрт орсон багийг медаль, мөнгөн шагналаар шагнана.
5.6. Оюутан насны ангиллын оролцож байгаа багуудын тооноос шалтгаалан хэдэн баг шагнахыг шийдвэрлэнэ.
5.7. Тэмцээний нийт шагналын сан 30,000,000 төгрөг байна. Үүнд:
5.7.1. Хөвгүүдийн насны ангилал бүрт түрүүлсэн баг 1,500,000 төгрөг,
5.7.2. Хөвгүүдийн насны ангилал бүрт 2 дугаар байр 1,000,000 төгрөг,
5.7.3. Хөвгүүдийн насны ангилал бүрт 3-4 дүгээр байр 500,000 төгрөг,
5.7.4. Охидын насны ангилал бүрт түрүүлсэн баг 1,200,000 төгрөг,
5.7.5. Охидын насны ангилал бүрт 2 дугаар байр 800,000 төгрөг,
5.7.6. Охидын насны ангилал бүрт 3-4 дүгээр байр 400,000 төгрөг,
5.8. Эдгээр шагналын 20%-д “Дуулиан-2020” тэмцээний дурсгалын зүйлс хамрагдсан байна.
5.9. Сургуулийн зохион байгуулалт, хөгжөөн дэмжилт, оролцсон оролцоог үндэслэн 1 сургуулийг ялагчаар тодруулан 5,000,000 төгрөгний шагнал олгоно. Нийт шагналын 50%-д нь хөлбөмбөгийн хувцас, хэрэглэл гардуулан өгнө. /Аль нэгийг нь орхигдуулсан бол шагнахгүй байж болно/
5.10. Тэмцээний талаар асуух зүйл байвал 99851029 буюу 95862016 утсаар холбогдон лавлана уу.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Last edited by ReDeViL on Sat Oct 09, 2010 11:36 pm, edited 1 time in total.
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:27 pm

2010 оны 10-р сарын 07-нд хийсэн техникийн зөвөлгөөний ШИЙДВЭРҮҮД

2010 оны 10-р сарын 07-ны Пүрэв гаригт СБД-ийн 2-р сургуулийн хурлын зааланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивннл дор 5 дахь удаагаа зохиогдож байгаа "Дуулиан 2020" тэмцээний анхдугаар техникийн зөвлөгөөн явагдаж өндөрлөлөө. Хурал дээр нийт 35 сургуулийн багш нар цугларсан. Зарим багш нар ажилтай тул ирж амжаагүй, харин БЗД-ийн сургуулиудын багш нар БЗД-ийн аварга шалгаруулах тэмцээнний зөвлөгөөн давхцаж байсан тул мөн л ирж амжаагүй.

Техникийн зөвлөгөөн дээр гарсан шийдвэрүүд:

1. 17 насны ангилалд 1994 болон 1995 оны хүүхдүүд тоглохоор боллоо (1993 оны хүүхдүүд хасагдсан)

2. Охидын 15 насны ангилалд 1995, 1996 оны, харин 13 насны ангилалд 1997 оноос хойш төрсөн хүүхдүүд тоглохоор болсон

3. Багуудын мэдүүлгийг бид 2010 оны 10-р сарын 22-ны өдөр хүртэл, өдөр бүр 11.00 - 17.00 цагийн хооронд ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн байранд авхаар болсон. Мэдүүлгийн "Дуулиан 2020" тэмцээний мэдүүлэгний загвараар хийж авчирна. (заавар дотор байгаа) Мэдүүлэгтэй хамт тоглогч бүрийн төрсний гэрчилгээ, хувийн хэрэг, эрүүл мэндийн даатгал, 2 хувь цээж зурагтай хамт авчирна.

4. Тэмцээний суглааны үйл ажиллагааг 2010 оны 10-р сарын 25-ны өдрийн 15.00 цагт СБД-ийн 2-р сургуулийн зааланд зохион байгуулна.



Илүү мэдээлэл авахыг хүсвэл 99851029, 99218786 болон 95862016 гэсэн дугаараас лавлана уу.
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:32 pm

ImageImage
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:36 pm

ImageImage

ГЭРЭЛ ЗУРГИЙГ ГАММА ФОТО АГЕНТЛАГИЙН ЗУРАГЧИН Д.ДАВААНЯМ
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby fond » Sat Oct 09, 2010 11:37 pm

чи аль нь ийн?? :RD
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5478
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:38 pm

Би энэ зурагнуудад байхгүй ээ
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:57 pm

Image
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:58 pm

MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby penpen1299 » Sun Oct 10, 2010 7:42 am

зураг хаанаас аваад бнааа???2000 оны уеийн зураг хаанаас узэж болохуу???
penpen1299
 
Posts: 16
Joined: Sat Oct 09, 2010 1:55 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sun Oct 10, 2010 8:14 pm

дуулианы зураг уу айн
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sun Oct 10, 2010 8:43 pm

Image
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby penpen1299 » Sun Oct 10, 2010 9:19 pm

ReDeViL wrote:дуулианы зураг уу айн

2000 оний футзаалний зураг.тэр уэд дуулиан гж бгаагуй.
penpen1299
 
Posts: 16
Joined: Sat Oct 09, 2010 1:55 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sun Oct 10, 2010 9:42 pm

тийм зураг байхгүй ээ
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby penpen1299 » Sun Oct 10, 2010 10:12 pm

амид дээрээ уурийхааа тэр уэйин хэдэн зургаа олоод авчихиймсан.
penpen1299
 
Posts: 16
Joined: Sat Oct 09, 2010 1:55 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby utelmen_7 » Tue Oct 12, 2010 9:10 am

за ингррд дуулиан эхэлдийм биздээ
utelmen_7
 
Posts: 22
Joined: Tue Oct 12, 2010 9:04 am

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Thu Oct 14, 2010 7:49 pm

Харин тиймээ удахгүй ч их ажил эхлэнэ дээ
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Thu Oct 14, 2010 8:04 pm

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээн эхлэх гэж байгаатай холбогдуулан оюутан залуус та бүхэндээ чөлөөт цагаараа ажил хийх боломжийг Их Талын Дуулиан ТББ олгож байна. Заалны хөлбөмбөгийн шүүгч хийх сонирхолтой хүн бүрийг урьж байна. Та бүхэн 5 хоногийн шүүгчийн сургалтанд үнэ төлбөргүй сууж тэнцсэн тохиолдолд амралтын өдрүүдэд ажиллах боломжтой болно.

Шаардагдах зүйлс:
1. Иргэний үнэмлэх
2. 2 хувь цээж зураг
3. Бүртгэлийн хураамж 2,500 төгрөг (шүүгчийн сургалтанд тэнцсэн тохиолдолд буцааж олгоно)


Бүртгэл ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн байрны 2 давхарт “Их Талын Дуулиан ТББ” дээр өдөр бүр 11.00 – 17.00 цагийн хооронд явагдана (Байршил: Соёлын Төв Өргөөний ард, ХасБанкны төв салбар)

Холбоо барих утас: 99851029, 99218786, 95862016
Last edited by ReDeViL on Thu Oct 14, 2010 9:14 pm, edited 1 time in total.
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Thu Oct 14, 2010 8:05 pm

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Дуулиан-2020" тэмцээний Удирдах Зөвлөлийн хурал явагдаж өндөрлөлөө.

Энэ хурлаар Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Сайд Ё.Отгонбаяр "Дуулиан-2020" тэмцээний Удирдах Зөвлөлийн даргаар шинээр сонгогдсон. Бүх багш, дасгалжуулагч, тоглогч, хөгжөөн дэмжигч болон ивээн тэтгэгч нарын өмнөөс баяр хүргэж байна.



Их Талын Дуулиан ТББ
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Fri Oct 15, 2010 1:12 am

MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Fri Oct 15, 2010 9:25 pm

Хэвлэлийн мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй тав дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээн эхлэхэд багагүй хугацаа үлдээд байна. Энэ жилийн тэмцээний хамгийн эхний тоглолтууд 2010 оны 10-р сарын 30-ны өдөр явагдана.
2010-2011 оны “Дуулиан-2020” тэмцээн 7 насны ангилалаар явагдах ба одоогоор 100-аад сургуулийн 3,000 орчим хүүдүүд оролцох төлөвлөгөөтэй байгаа.
“Дуулиан-2020” тэмцээнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулах үүднээс бид энэ жилээс эхлэн Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтарч ажиллахаар боллоо.
Их Талын Дуулиан ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга, БСШУ-ны Сайд Ё.Отгонбаяр, нөгөө талаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Ганболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зурах үйл ажиллагаа БСШУЯаманд боллоо.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Удирдах Зөвлөлийн гишүүн ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Техникийн Хорооны Дарга И.Отгонбаяр нар байлцсан байна.
Ингэснээр “Дуулиан-2020” тэмцээн мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдаж, хүүхэд, багачуудын ур чадвар улам дээшлэх сайхан бололцоо бүрдэж байна.


2010 оны 10-р сарын 15-ны өдөр
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby Shaggy » Sat Oct 16, 2010 3:17 am

Тоглолтыг шууд цацах тв байгаа юу? Ер нь тв эдэрээр гарах юм боловуу
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 16, 2010 6:39 pm

шууд цацахгүй байхаа ТВ5, С1 телевизууд хамтран ажиллах болно. Мэдээ нэвтрүүлэгүүд гарна.
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: ДУУЛИАН 2020

Postby ReDeViL » Sat Oct 16, 2010 6:47 pm

"Дуулиан 2020" тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч "РИО ТИНТО"

2010 оны 10-р сарын 15-ны өдрийн 12:00 цагаас БСШУЯ-ны 117 тоотод хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээн эхлэх гэж байгаатай холбогдуулан “Их Талын Дуулиан” ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга, БСШУ-ны Сайд Ё.Отгонбаяр, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Ганболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Энэ хуралд Их Талын Дуулиан ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд, МХБХолбооны гүйцэтгэх захирал Ганбат болон техникийн албаны дарга И.Отгонбаяр нар хүрэлцэн ирсэн байна. Ингэснээр “Дуулиан-2020” тэмцээн маань хүүхдүүдэд мэргэжлийн түвшинд хүрэх боломжтой боллоо.

2010-2011 оны “Дуулиан-2020” тэмцээн 7 насны ангилалаар 2010 оны 10-р сарын 30-нд эхлэх бөгөөд одоогоор 100-аад сургуулийн 3,000 орчим хүүдүүд оролцох төлөвтөй байна. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Рио Тинто” компани оролцох буюу 100 мянган ам.доллараар ивээн тэтгэх юм байна.
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Next

Return to Дуулиан - 2020

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests