Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Ирээдүйд Монголын нэрийг хөлбөмбөгийн ертөнцөд дуурсгах хөвгүүдийн лиг

Moderator: Gooner

Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby 7 » Wed Apr 09, 2008 4:00 pm

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохиож бгаа "Эв Нэгдэл"
хэмээх сонирхогчдын дунд жил болгон зохиогддог хөлбөмбөгийн тэмцээн 4.28нд ногоон талбайд эхлэх гэж бна.

Багуудыг 4.21-4.23 хооронд холбооны байран дээр бүртгэж, 23нд техникийн зөвлөгөөн
бно гэсэн шүү.

4.28-5.02 хооронд ажлын өдрүүдээр болох юм бна.

Мөн бооцоо буюу тэмцээнд орох эрх нь 250.000т.

1 баг дээд тал 20 хүний бүрэлдэхүүнтэй доод тал нь 11 хүн.
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby lordington » Sat Mar 21, 2009 8:26 pm

Дуулиан 2020ын форум үнэн нам жим наасан хэхэ.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby Captain » Wed May 06, 2009 6:04 pm

дуулиан 2020 гэж шал худлаа тэмцээн санагдаад байдын зааланд тоглож байгаад ногоон талбай дээр гараад яаx болдоо....
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby CAHAKA » Tue Jul 28, 2009 5:57 pm

Яг үнэн утгаараа хөлбөмбөгддөг нөхдүүд бол дажгүй л байдаг ш д. Гэхдээ жоохон но-той тэмцээн.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby Moza » Fri Nov 13, 2009 2:21 pm

Энэ тэмцээнээс сураг бн уу? Бодвол гахайн ханиаднаас болж хойшилж бгаа болов уу...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby Moza » Tue Dec 08, 2009 11:20 pm

Дуулиан 2020 маргааш эхэлнэ...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:20 pm

Сайн байцгаан уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл зохион байгуулагдаж буй 5 дах удаагийн Заалны Хөлбөмбөгийн ""Дуулиан 2020"" тэмцээн эхлэх цаг хугацаа ойртож байна. Тэмцээн 2010 оны 10-р сарын 30-ны өдөр эхлэх болно.
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby ReDeViL » Sat Oct 09, 2010 11:20 pm

БАТЛАВ. Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир Спортын Газрын дарга

Ч.Наранбаатар
БАТЛАВ. Нийслэлийн Засаг даргын орлогч



Ц.Цогзолмаа

БАТЛАВ. “Их Талын Дуулиан” ТББ-ын
Гүйцэтгэх захирал


Д.Тэрбаатар

ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД ЗОХИОГДОХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДООРХИ “ДУУЛИАН-2020” ЗААЛНЫ ХӨЛБӨМБӨГИЙН УЛААНБААТАР ХОТЫН 2010-2011 ОНЫ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

1. ЗОРИЛГО
1.1. Хүүхэд, багачуудын дунд заалны хөлбөмбөгийн тэмцээнийг үе шаттайгаар зохион байгуулах,
1.2. Хүүхэд, багачуудын дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, тэдний багаар хамтран ажиллах ур чадварыг дээшлүүлэн, амжилтын төлөөх хүсэл тэмүүллийг бий болгох,
1.3. Ирээдүйд алдар нэрээ цууриатуулсан хөлбөмбөгийн тамирчдыг системтэйгээр бэлтгэн авъяас чадварыг нь хөгжүүлэх үйлсийг дэмжих,
1.4. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,

2. УДИРДЛАГА, ОРОЛЦОГЧИД, ХУГАЦАА,
2.1. Тэмцээнийг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар, “Их Талын Дуулиан” ТББ хамтран зохион байгуулна.
2.2. Тэмцээн нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд болон Их, Дээд сургуулиудыг хамруулан хөвгүүдийн дунд 17 нас хүртэл (1994, 1995), 15 нас хүртэл (1996,1997), 13 нас хүртэл (1998, 1999), 11 нас хүртэл (2000 оноос хойш), охидын дунд 15 нас хүртэл (1995, 1996), 13 нас хүртэл (1997, 1998, 1999), оюутан насны гэсэн 7 насны ангиллаар явагдана.
2.3. Тэмцээн 2010 оны 10 дугаар сараас эхлэн 2011 оны 4 сар хүртэл Улаанбаатар хотод зохиогдоно.

3. ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ,
3.1. Тэмцээн нь ОУ-ын заалны хөлбөмбөгийн дүрмийн дагуу явагдана.
3.2. Багуудыг ижил хувцас, зориулалтын пүүз, шилбэний хамгаалалттай оролцохыг шаардана. Аль нэг нь ижил биш тохиолдолд тухайн тамирчныг тоглуулахгүй.
3.3. Мөн багуудыг өөрийн сургуулийн багийн туг, далбаатай байхыг шаардана.
3.4. Тэмцээн холимог системээр явагдана.
3.5. Сургууль бүрээс ангилал бүрт 1 баг оролцуулна. Хэдэн ангилалд оролцуулахаа сургуулийн удирдлагууд шийдвэрлэнэ.
3.6. Тойрог болон хасагдах системээр тоглож байгаа үед оноолтоор таарсан багууд өөрийн болон айлын талбай дээр тоглох бөгөөд тойргийн системээр тоглож байгаа үед нийт тоглолтын дүнг, хасагдах системээр тоглож байгаа үед 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулна.
3.7. Тэмцээний талбай шаардлага хангаагүй тохиолдолд шаардлага хангасан талбай дээр 2 удаа тоглохыг зөвшөөрнө.
3.8. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын аюулгүй байдлыг талбайн эзэн баг 100% хариуцна.
3.9. Багууд сахилга батын болон зохион байгуулалтын зөрчил гаргасан тохиолдолд мөнгөн торгууль ноогдуулах ба ноцтой гэж үзвэл тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
3.10. Эзэн баг эмчийг зайлшгүй ажиллуулна. Эмчгүй тохиолдолд тоглолт эхлэхийг хориглож, зочин багт ялалтыг өгнө.
3.11. Баг бүр 2 дасгалжуулагч, 12 тоглогчтой байх бөгөөд талбайд зөвхөн 5 тоглогч тоглоно. Тэмцээнд оролцож буй баг бүр албан ёсны мандат бүхий дасгалжуулагчтай байна. Хэрэв дасгалжуулагч байхгүй тохиолдолд тухайн багт хожигдол өгнө.

4. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛОН БУСАД АСУУДАЛ,
4.1. Тэмцээний техникийн анхдугаар зөвлөлгөөнийг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт Биеийн Тамир, Спортын Газрын хурлын танхимд хийнэ.
4.2. Тэмцээнд оролцогчид өөрсдийн багийн ивээн тэтгэгчидтэй байх бөгөөд ивээн тэтгэгчийн эмблем, логог хувцсан дээрээ байрлуулсан байна.
4.3. Ерөнхий боловсролын сургуулиудыг тэмцээнд оролцуулах үүднээс ивээн тэтгэгч нарыг олох, ивээн тэтгүүлэх асуудлыг сургуулийн захиргаа өөрсдөө шийдвэрлэнэ.
4.4. Хувийн сургуулиуд болон их дээд сургуулиуд тэмцээнд оролцох төлбөрөө өөрсдөө хариуцан оролцоно.
4.5. Хэрэв тухайн сургууль нь ивээн тэтгэгчтэй болсон тохиолдолд ивээн тэтгэгчийг сургууль дээр сурталчлах ажлыг сургууль зайлшгүй хийсэн байна.
4.6. Оюутан насны ангилалд нийт 8 буюу түүнээс доош баг бүртгүүлбэл тэмцээнийг зохион байгуулахгүй.
4.7. Багууд оролцох төлбөрөө төлсөн байна. Үүнд:
4.7.1. Ерөнхий боловсролын сургуулиуд 1 баг оролцуулбал 400,000 төгрөг,
4.7.2. 2 баг оролцуулбал нийт 700,000 төгрөг,
4.7.3. 3 баг оролцуулбал нийт 900,000 төгрөг,
4.7.4. 4 ба түүнээс дээш баг оролцуулбал нийт 1,000,000 төгрөгний төлбөр
4.7.5. Оюутан нас 500,000 төгрөг
4.8. Оролцох тамирчид 2,000 төгрөгний мандатны төлбөр төлнө.
4.9. Оролцох төлбөрийг ХасБанкны Тооцооны 01 дүгээр төвийн “Дуулиан-2020” гэсэн 5000010468 тоот дансанд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө шилжүүлсэн байна. Энэ өдөрт багтаан шилжүүлээгүй тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй.

5. ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
5.1. Насны ангилал бүрт түрүүлсэн багт “ДУУЛИАН-2020” нэртэй шилжин явах цомыг гардуулна.
5.2. Мөн нас болгоны ангилалд эхний 8 байранд орсон багуудыг зуны хөлбөмбөгийн сургалтад хамрагдах эрхээр шагнана. Зардлыг эрх авсан багууд өөрсдөө хариуцна.
5.3. Тэмцээний онцлох тоглолт бүрийн дараа бололцоот тоглогч, дасгалжуулагч болон ивээн тэтгэгч нарын ярилцлагыг аван http://www.duulian2020.mn сайтад байрлуулна.
5.4. Ерөнхий боловсролын сургуулийн эхний 8 байрт орсон багийг өргөмжлөлөөр шагнана.
5.5. Ерөнхий боловсролын сургуулийн эхний 4 байрт орсон багийг медаль, мөнгөн шагналаар шагнана.
5.6. Оюутан насны ангиллын оролцож байгаа багуудын тооноос шалтгаалан хэдэн баг шагнахыг шийдвэрлэнэ.
5.7. Тэмцээний нийт шагналын сан 30,000,000 төгрөг байна. Үүнд:
5.7.1. Хөвгүүдийн насны ангилал бүрт түрүүлсэн баг 1,500,000 төгрөг,
5.7.2. Хөвгүүдийн насны ангилал бүрт 2 дугаар байр 1,000,000 төгрөг,
5.7.3. Хөвгүүдийн насны ангилал бүрт 3-4 дүгээр байр 500,000 төгрөг,
5.7.4. Охидын насны ангилал бүрт түрүүлсэн баг 1,200,000 төгрөг,
5.7.5. Охидын насны ангилал бүрт 2 дугаар байр 800,000 төгрөг,
5.7.6. Охидын насны ангилал бүрт 3-4 дүгээр байр 400,000 төгрөг,
5.8. Эдгээр шагналын 20%-д “Дуулиан-2020” тэмцээний дурсгалын зүйлс хамрагдсан байна.
5.9. Сургуулийн зохион байгуулалт, хөгжөөн дэмжилт, оролцсон оролцоог үндэслэн 1 сургуулийг ялагчаар тодруулан 5,000,000 төгрөгний шагнал олгоно. Нийт шагналын 50%-д нь хөлбөмбөгийн хувцас, хэрэглэл гардуулан өгнө. /Аль нэгийг нь орхигдуулсан бол шагнахгүй байж болно/
5.10. Тэмцээний талаар асуух зүйл байвал 99851029 буюу 99960194 утсаар холбогдон лавлана уу.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby utelmen_7 » Tue Oct 12, 2010 9:09 am

[quote="Captain"]дуулиан 2020 гэж шал худлаа тэмцээн санагдаад байдын зааланд тоглож байгаад ногоон талбай дээр гараад яаx болдоо....[/qu хөөрхий чи л тэгэж бодож бга бхда. юм мэдкү л хуухэд бна дааа
utelmen_7
 
Posts: 22
Joined: Tue Oct 12, 2010 9:04 am

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby ReDeViL » Thu Oct 14, 2010 9:31 pm

харин тийм ээ тэгээд монголын нөхцалд өвөл Хөлбөмбөг хаана тоглох юм бэ айн гадаа юу айн
MY GAME IS FAIR PLAY
User avatar
ReDeViL
 
Posts: 64
Joined: Thu Aug 26, 2010 5:12 pm

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby Г.Баяраа » Thu Oct 14, 2010 11:03 pm

Captain wrote:дуулиан 2020 гэж шал худлаа тэмцээн санагдаад байдын зааланд тоглож байгаад ногоон талбай дээр гараад яаx болдоо....

зааланд илүү өндөр ур чадвар шаарддаг. ерөнхийдөө богино зайнд маш хурдан сэтгэх шаардлага гардаг л да...тэхээр футзалаар гараагаа эхэлсэн хүүхдүүд цаашдаа сайн явах боломж өндөр л дөө...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby meesh » Thu Oct 14, 2010 11:05 pm

Captain wrote:дуулиан 2020 гэж шал худлаа тэмцээн санагдаад байдын зааланд тоглож байгаад ногоон талбай дээр гараад яаx болдоо....


Буруу бодож байна зааланд зай бага илүү хурдан сэтгэх, зайгаа мэдрэх, бөмбөгтэй харьцах, мөн илүү их контакт шаардана тоглоод байвал үндсэн техник сайжирдаг...Наад дээд лигийнхэн чинь нилээн нь хуваагдаж баг болоод оролцдог шт....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby meesh » Thu Oct 14, 2010 11:05 pm

Яг бичиж дуусаад дарсан Баяраатай давхцдаг байна шт...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby Г.Баяраа » Thu Oct 14, 2010 11:08 pm

хаха яахараа нэгэн зэрэг Каптайни бичлэгиг ишэлдэг байна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby meesh » Thu Oct 14, 2010 11:13 pm

Нээрээ нэмэхэд хамгийн сайн текникт гээд байгаа Мөрөн чинь 5ын зааланд бол бараг хонодог байсан хүүхэд шт тоглож л байвал бараг хэн ч байсан хамаагүй байнга зааланд...Өөрөө ч бас их хөдөлмөрч хүүхэд л дээ байнга сайжуулаастай хэхэ. Сүүлд том болоод их баавартай болсон харагдана лээ санаандгүй гар хүрэнгүүт -Хөөе наадахыг чинь хөлөөрөө тоглодогий шт- нтр гээд л...Шийдний кольцо руу цохиж нтр хийнэ шүү дээ...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9074
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby bazuka » Sun Jun 12, 2011 10:32 am

Иx зантай л болтцон бнлээ
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby CAHAKA » Mon Jun 27, 2011 6:00 am

Мөрнөлдиньо гээд байгаа биз өөрийгөө ккк
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Эв Нэгдэл хөлбөмбөгийн тэмцээн

Postby ХАЛИУН » Fri Dec 21, 2012 12:07 pm

http://www.facebook.com/MongolianSoccer?fref=ts
хєл бємбєг сонирхогч залуусаа нэгдэцгээе
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар


Return to Дуулиан - 2020

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron