1/4 Герман вс Аргентин.

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

1/4 Герман вс Аргентин.

Postby El Payaso » Mon Jun 28, 2010 6:04 pm

За ингээд шөвгийн наймын тоглолтуудын тухай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Чуугий » Mon Jun 28, 2010 6:05 pm

Одоо Аргентиний хожих ээлж болоо байлгүй дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Барнаба » Mon Jun 28, 2010 6:16 pm

юуны түрүүн энэ тоглолт асар өндөр тэмпэн дунд явагдах байх даа... Аргентинчууд хурдтай бол Герман залуус ч бас хурдтай...
сөргөөс сөрөг гээ л... гоё доо гоё... ингэж том багууд нь бие биенээ барьж идэх гэж... :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Цэнгүүн » Mon Jun 28, 2010 6:19 pm

Өшөө хорсолоо авцгаая.. Мэсси Герман дээр гоолдох гээд л хүлээлгээд байж...кккк
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Realist » Mon Jun 28, 2010 6:27 pm

Cule wrote:Мерседес Бенз нэг кингуру, гурван арсланг дайрав...


Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby ТӨӨГӨӨ » Mon Jun 28, 2010 6:27 pm

Бас улаан гэрлээр дайрав
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Realist » Mon Jun 28, 2010 6:31 pm

Тэгвэл шүүгчээс юу хүртэхээ мэдэж байгаа биздээ “Европчуудын хувьд тайтгаршгүй байж суухын аргагүй тэмцээн байх болно”
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby ТӨӨГӨӨ » Mon Jun 28, 2010 6:35 pm

Realist wrote:Тэгвэл шүүгчээс юу хүртэхээ мэдэж байгаа биздээ “Европчуудын хувьд тайтгаршгүй байж суухын аргагүй тэмцээн байх болно”

:-o Нээрээ харсан чинь чи Аргентин болцон бна шд. Эхлээд Англи, Тэгээд Аргентин Тэгээд Испани уу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Realist » Mon Jun 28, 2010 6:38 pm

Юун Испани үүнээс цааш газар үгүйээ, би Испаныг дэмждэггүй.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby zizu » Mon Jun 28, 2010 6:39 pm

Англи, Аргентин гээд л зэрэг дэмжээд л сонин шүү...кккк
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Realist » Mon Jun 28, 2010 6:42 pm

Яахавдээ, ямар ид алалцаж байсан үед нь үзэж байсан биш, надад таалагддаг 2 шигшээ маань л энэ хоёр шүүдээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby o_baatar316 » Mon Jun 28, 2010 7:17 pm

Энэ 2 ч бас алаан болно доо. Гоё тоглолт болно доо.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby El Payaso » Mon Jun 28, 2010 7:19 pm

аргентин вс герман

1. Африк хүртэлх зам.

Германчууд африк хүрэх тийзээ авахын тулд нэг их хэцүү биш замыг туулсан. Тэд скандинавын хойгт хожигдсон хожигдлоосоо болж хэсгээсээ хоёроор гарах дөхсөн ч ах нарыг нутагт нь нухсанаар төвөггүй энэ тийзийг халаасалсан. харин Аргентинчуудын хувьд бүх зүйл тийм амар байсангүй. Эхлээд тэд сонгон шалгаруулах тоглолтуудад маш сайн тоглож байсан ч аажимаар өөрийн хэмнэлээ алдаж олон тэнцээг дараалан авсан. ингээд фэнүүдийн зүгээс ирэх довтолгоо хэвлэл мэдээллийн дайралтаас айсан хөгшин Басиль өөрийн хүсэлтээр ажилаа хүлээлгэн өгснөөр дэлхийн шилдэг шигшээ багуудын нэгийг хэн удирдах вэ? гэсэн асуултыг босгосон. Оскар Ругерри гэх мэтийн доместик лигийн грандуудын нэрэн дунд гэнэтхэн энэ үндэстний хувьд бурхан мэт хүндлэгддэг Диегогийн нэр орж ирсэн нь энэ байдлыг бүүр ч сонирхолтой болгосон. Ингээд удалгүй АФА Диегог сонгосон нь цаагуураа бол фэнүүд хэвлэлийнхнээс АФА руу ирэх томоохон шүүмжлэлээс амьд домгоор халхавч хийх бодлого байлаа. Грондоно болон АФА нь бараг л мафи болсон гэдгээрээ их алдартай билээ. Тэд энэ муу нэрээ халхавчлахын тулд Диегог дуудаснаар өөрсөд дээрээ ирж болох шүүмжлэлийг түүн рүү шилжүүлж харин эсрэгээрээ амжилт оллоо гэхэд амжилтыг нь хуваалцана гэдгээ мэдэж байсан. Диегогийн хувьд энэ бүх булхайг мэддэг ч ялт ч үгүй энэ шигшээ багийн төлөө амьдралаа зориулсан хүний хувьд татгалзах аргагүй санал байлаа. Энэ дэлхий дээрх спортын хамгийн алдартай басхүү дэггүй сүбьекийг шигшээ баг удирдуулхаар томилно гэдэг нөгөө талаараа галаар тоглож байгаа хэрэг билээ. тэр нэг бол том амжилтийг нэг бол бүтэлгүйтлийг л авчирах байлаа. Бүх юм маш сайхан эхэлж европт сулхан шотланд дараа нь хүчирхэг францийн шигшээ багуудыг аргентинчууд хожиж дараа нь нутагтаа Венесуэлийг бут ниргэв. Гэтэл аажимдаа энэ байдал алга болж Боливийн өндөрлөгт итгэмээргүй хожигдолыг амсч нутагтаа өстөн Бразилчуудад гөвүүлснээр африк явах эсэх байдал бүүр ч эргэлзээтэй болж эхэлсэн. Үүнээс гадна Рикелметэй үл ойлголцлоос шалтгаалан шигшээ багийн шилдэг ПМыг шигшээгээс хассан өөр шилдэг формтой тоглогчдыг шигшээд дуудахгүй байгаа байдал нь түүнийг бүүр ч том асуудалд оруулж байлаа. Эцсийн мөчид аз эз Палермо гурав аргентинчуудыг өмнөд африк руу явуулсан гэхэд болно.

2. Шөвгийн найм хүртэл.
Германчууд тэмцээнийг аймшигтай эхлүүллээ. Австралийн сул биш шигшээг 4-0 ээр уншиж орхисон. эмх цэгцтэй зохион байгуулалттай тоглолт 2006 оноос хойшх олж авсан довтлох арга барил залуусын эрч хүч тэдний гол зэвсэг байлаа. Харин дараагийн тоглолтонд шүүгчийн алдаатай шийдвэрээс болж Клозе улаан авч Польдигийн бүтэлгүйтлээс болж ялагдсан. Ганын эсрэг Клозегүй төдийлөн сайн тоглолт үзүүлсэнгүй. Ингээд өнөөх гайхалтай эрч хүч суларч байна уу гэж хүн бүр ялангуяа английн фэнүүд ихээхэн найдлага тавьж байтал 16-д өстнүүдээ тэд ёстой бэлтгэл дээр тоглож байгаа юм шиг л хожлоо. Тэд нийт дөрвөн тоглолт хийснээс 9 гоол оруулж хаалгандаа хоёр гоол алдаж гурав хожиж нэг хожигдоод байна.
Аргентинчуудын хувьд тэмцээнийг төдийлөн сайн эхлүүлнэ гэж хүмүүс найдаагүй байлаа. энэ нь тэдний сонгон шалгаруулах тоглолтуудад хийсэн бүтэлгүйтэлээс шалтгаалж байв. Нигерийн шигшээгийн эсрэг төдийлөн мундаг тоглоогүй ч 1-0 ээр хожиж дараа нь Со нарын муу тоглолтыг овжин ашиглаж 4-0 оор нухсан. эцэст нь онцын ач холбогдолгүй Грекийн өөдөөс ялалт байгуулснаар түүхэндээ хэсгийн тоглолтуудад хоёрдах удаагаа гурван ялалт байгууллаа. 16-ын шатанд өнгөрсөн дэлхийн аваргын нэгэн адил мексикчүүдтэй таарч шүүгчийн алдаа аз одоор хялбархан ялалт байгууллаа. одоогоор тэд дөрөв тоглож дөрөв хожсон бөгөөд 10 гоол хийж 2 гоол алдаад байна. Дэлхийн аваргад одоогоор хамгийн олон гоол хийгээд байгаа бөгөөд тэдний ард германчууд бичигдэж байна. Энэ хоёр баг 2006 онд мөн л энэ шатанд таархад мөн л хоёулаа хийсэн гоолоороо тэмцээнийг тэргүүлж байсан бөгөөд өмнөд америкийн баг 9 гоол оруулж 2 гоол алдаж байсан бол немцүүд 10 гоол оруулж 2 гоол алдаж байлаа.

3. Дасгалжуулагчид.
Хоёр багийг өөр арга барил зан араншин бүхий хоёр дасгалжуулагч удирдаж байна. Германы шигшээ багийг 2004 оны еврогийн дараа Клинси хүлээж авах хүртэ Лөвийг хэн ч таньдаггүй байлаа. Клинси 2006 оны дэлхийн аваргын туршид хэвлэлийнхний анхаарлын төвд байж шигшээ багийн амжилт уналт түүнтэй голлон холбогдож байсан ч яс юман дээрээ түүний ард Лөвийг байсан гэж ярих хүмүүс бий. Клинси тухайн үед өнөөдрийн марагийн гүйцэтгэж байсан шиг багийг мотивацжуулах тал дээр анхаарч байсан бол Лөв голлох тактикуудыг боловсруулдаг байсан гэдэг. Диегогийн хувьд хөлбөмбөг огт сонирхдоггүй хүмүүс ч түүнийг танина. Магадгүй Че Геверагаас хойш төрсөн өмнөд америкчуудын хамгийн том шүтээн нь тэр. гэхдээ дасгалжуулагчийн түүх гээд байх юм түүнд байхгүй. түүнд багийг мотивацжуулах нэгтгэх ур чадвар хангалттай ч тактикийн шийдвэр гаргалтууд хийх чадвар нь харьцангуй сул гэж олон хүмүүс шүүмжилж байгаа. Клинсид байсан шиг түүнд туслагчид байхгүй. Хоёр туслах дасгалжуулагч нь бас л Диегогийн адилаар дасгалжуулагчийн ямар ч туршлагагүй хүмүүс. Лөв бол түүний хажууд нэг дэлхийн аваргад туслахаар нэг европийн аваргад ерөнхий дасгалжуулагчаар ажилласан хамаагүй туршлага арвинаас гадна тактикийн тал дээр хамаагүй мундаг. Арга барилын хувьд ч төд ондоо. Лөвийн хувьд өөрийн арга барилдаа нэлээд тууштай үнэнч. заримдаа үүнээсээ болж шүүмжлүүлдэг. Түүний тактикийг нь боловсруулдаг байсан гэх 2006 оны германы шигшээ шөвгийн дөрөвт хасагдасны дараа германы хэвлэлүүдээс шигшээ багийг шүүмжилсэгн шүүмжлэлүүдийн заримд нь тэмцээний туршид нэг тактик хэрэглэж байсан. ямар нэгэн ротэшн хийдэггүй байсан. сэлгээнүүд нь ч гэсэн Ньювилл Одонкор гээд хэтэрхий тодорхой байсан гэж үзэж байлаа. Энэ дэлхийн аваргад ч гэсэн үндсэн 4-2-3-1 үндсэн 11 ээ тэр тасралтгүй ашиглаж байгаа. Харин Диегогийн хувьд өөр. тэр шигшээ багийгн удирдах хугацаандаа 110 тоглогч шигшээд дуудсан бол энэ хүртэлх дөрвөн тоглолтонд дөрвүүлэнд нь өөр өөр гарааг гаргаж туршиж байна. группын шатанд прессингийг хамгаалалтын гол давуу талаа болгнож байсан бол мексикийн эсрэг зонал маркинг хийх гэж оролдсон. Ягаад оролдсон бэ гэвэл энэ нь миний хувьд төдийлөн үр дүн өгөөгүй санагдсан. Лөвийн хувьд шигшээ багийн зарим нэг тоглогчидтой үл ойлголцол үүсгэж Фрингс Кураныг шигшээ багаас хөөж байсан, Польди Баллакийгн үл ойлголцол Баллакийн Лөвтэй үл ойлголцол зэрэг асуудлууд үүсч байсан бол Диегогийн хувьд багийн эв нэгдэл дотоод уур амьсгалыг зохицуулах талдаа их сайн анхаардаг. Хэдийгээр Рик, Камбиа, Занетти гээд шилдэгүүдийг тэр шигшээд багтаагаагүй ч ялт ч үгүй домгийн өөдөөс хэн үг хэлж зүрхлэнэ гэж... Диего тоглолтын үер тоглогчидтой илүү ойр эцэг нь мэт байхыг илүүд үздэг бол Лөвийн хувьд сэтгэл хөдлөлөө илүү их барихыг эрмэлздэг...

4 үндэстний хөлбөмбөгт хандах хандлага.
Нэг нь өмнөд америк нөгөө нь европийг багууд болоод ч тэр үү? үндэстний хувьд хөлбөмбөгийг өөр өөр өнцгөөс хардаг. Жишээлбэл 2006 оны дэлхийн аваргад германчууд асар их мэдээллийн сан бүрдүүлж өрсөлдөгчдөө судалж тэр байтугай торгуулийн цохилт хийхийн өмнө Лемань аргентинчууд хаашаа цохихыг мэдэж байсан гэдэг. Харин Аргентинчуудын хувьд бүх зүйлд илүү сэтгэл хөдлөлөөр хандахыг эрхэмлэдэг. Тэд хэзээ ч ийм зүйл хийж болно гэж санахгүй байсан. Ягаад гэвэл тэдний хувьд хөлбөмбөг гэдэг бол зугаа цэнгэл таашаал... Дэлхийн аваргын өмнө л гэхэд бага зэрэг дарс бас эхнэртэй хийх секс нь тоглогчдийн хувьд асуудалгүй гэж итгэмээргүй мэдэгдлийг багийн эмч нь хийдэг ийм шигшээ баг европт цөөхөн... Германчууд хэзээнээс тактикийн тоглолт сайн хийдэг байсан бол аргентинчуудад энэ нь байнгын асуудал байсан. Авьяаслаг тоглогчидоо талбайд гаргаад импровазиоцаар тоглолт үзүүлсэн нь нарийн тактикаас бараг илүү үр дүнтэй санагддаг. Шигшээг удирдаж байсан Биелсагаас бусад дасгалжуулагчид ч төдийлөн мундан тактиканууд байгаагүй. гэтэл хамгийн мундаг тактизкч гэгддэг Биелса нь шигшээ багтай хамт хамгийн муу амжилт үзүүлсэн дасгалжуулагч. Энэ бол хэн нэг нь илүү хэн нэг нь сул гэсэн үг биш. Ердөө л хүмүүсийнх нь амьдралд хандах хандлага сэтгэлзүйн ялгаатай холбоотой зүйлс. Шигшээ багийн удирдлагыг дасгалжуулагчийн ямар ч замналгүй багт атгуулах зориг ямар ч герман зүрхнээс гарахгүй.

Түүх.
Тэд дэлхийн аваргын тэмцээнд гурав таарсанаас 2 удаа герман нэг удаа аргентинчууд ялсан. 1986 оны дэлхийн аваргад Марагийн соло тоглолт германчуудыг булшилсан бол 1990 онд аргентинчуудын үздэгээр герман тоглогчийн жүжиг торгуулийн цохилт авчирч Германчууд уг цомыг гуравдахиа хүртсэн. энэ тоглолтонд Клинси ч Диего ч оролцож байснаараа онцлог. 2006 онд хоёр багууд ахин таархад торгуулийн цохилтоор германчууд ялсан. Энэ бол цагаан цэнхрүүдийн хувьд өшөө авалт хийх тоглолт. Диегогийн хувьд ч гэсэн 1990 оны ялагдалын нулимсаа мартахыг хүсч байгаа нь гарцаагүй.

5 Тоглолтын арга барил.
Эмх замбараагүй байдал зохион байгуулалтын эсрэг гэж нэрлэвэл тун зохилтой. Германчууд зохион байгуулалт сайтай довтолгоо хамгаалалтыг үзүүлж байгаа бол Диеогогийн шигшээ баг замбараагүй сэтгэл хөдлөлөөрөө тоглохыг илүүд үзэж байна. өнгөрсөн тоглолтонд илүү хянамгай хамгаалж тоглохыг оролдсон ч энэ нь тийм ч үр дүнтэй байсангүй.

6 Сэтгэлзүй.
Аль аль нь 16-ийн шатан дахь шүүгчийн оролцоотой ялгуусан гавьяанаасаа болж сэтгэлзүйн хувьд туйлын өндөр байгаа нь гарцаагүй. Германаас Пер Лам Швайн Польди Клозе нар хоёр дахь удаагаа дэлхийн аваргад тоглож байгаа бол аргентинчуудаас Макси Месси Маше Тевез Хэйнц нар дараалан дэлхийн аваргад оролцож байгаагаас гадна 98 болон 2002 оны ДАд оролцсон Верон тоглож байлаа. Ингээд хархад төдийлөн хөгшин бус ч олон улсын хэмжээнд аль аль нь хангалттай туршлагатай тоглогчидтой. Германчуудын хувьд Өзил Мюллер Хэдира Нойр гээд зарим талаараа түүхий тоглогчид байна. Өрсөлдөгчидөд нь ч гэсэн ялгаагүй Отаменди, Ди Мариа Игуайн гээд шигшээдээ арав хүрэхгүй тоглолт хийсэн тоглогчид байгаа. Гэхдээ Диегогийн сэтгэлзүйн тал дээр ажиллах авьяас нь Лөв болон германчуудаас арай илүү байгаа болов уу?

Сул тал.
Аргентинчуудын хувьд сул тал нь хамгаалалт. Мичо тэмцээний туршид том алдаануудыг тоглолт бүрт тогтмол гаргаж байна. Хэйнц ч төдийлөн найдвартай тоглогч биш. Миний бодлоор өнөөдрийг хүртэл Швайн Хэдира гэсэн төвийн хагасын хослол сайн ажиллаж байгаа ч нэг нь саяхнаас л төвийн хагаст тоглох болсон нөгө нь хэтэрхий түүхий гэхээр хүчирхэг хагас хамгаалалтын шугамын өмнө сулбагар байж мэднэ.

Давуу тал.
Германы хувь Клозе ямар чухал хүн бэ гэдгээ английн эсрэг тоглолтонд харууллаа. Түүнгүй хийсэн өмнөх хоёр тоглолттой харьцуулхад шаал өөр тоглолтыг германчууд үзүүлж байна. Өөртөө олдсон боломжийг алдадгүй ийм туршлагатай финишер урд байх нь шигшээ багт маш их итгэл төрүүлж байгаа нь гарцаагүй. Аргентинчуудын хувьд Мессигийн ид шид.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Адмирал » Mon Jun 28, 2010 7:26 pm

Машерано байхад ч Швайни Кэйдира 2ыг зовооно биз...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Цэнгүүн » Mon Jun 28, 2010 7:29 pm

Сайхан бичжээ.. Бүр сэтгэл хөдөлчихлөө байна..ккк
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby slo mo jones » Mon Jun 28, 2010 7:46 pm

сайн бичижээ, миний хувьд тэгээд аль алийн цаашаа яваасай гэж бодох боловч бодит байдал дээр нэг нь 8-с цаашаа явах боломжгүй болох тул аль сайн тоглосон нь л хожино биздээ тэгээд цаашаагаа аваргын өөдөө зүтгэнэ биз гол нь бэртэл гэмтэл улаан шар хуудас багатайхан л тоглолт болоосой мэдээж үзүүштэй сайхан тоглолт болоосой
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby o_baatar316 » Mon Jun 28, 2010 7:53 pm

Гоё бичжээ.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Цээгий » Mon Jun 28, 2010 7:57 pm

сайхан бичжээ..Герман 3дахь ялалтаа аваасай гэж хүснэм..
Kabreal
User avatar
Цээгий
Мадридиста
Мадридиста
 
Posts: 622
Joined: Mon Jun 15, 2009 12:50 pm
Location: Tres metros sobre el cielo...

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby RBK » Mon Jun 28, 2010 8:16 pm

Цээгий wrote:сайхан бичжээ..Герман 3дахь ялалтаа аваасай гэж хүснэм..

Би чамайг хүснэм...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Chinbaa » Mon Jun 28, 2010 8:37 pm

Сайхан бичсэн байна, энэ 2н тоглолт их гоё болдий шүү :RD
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Бамбууш » Mon Jun 28, 2010 9:01 pm

Адмирал wrote:Машерано байхад ч Швайни Кэйдира 2ыг зовооно биз...

Image
Vamos Argentina...
Mascherano vs alemania .. Una vez más se demostrará al mundo que es el mejor en el negocio. Eso es Javier Mascherano. Él mierda matar a los nazis. No hay esperanza para los nazis
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby El Payaso » Mon Jun 28, 2010 9:02 pm

ээ тоглолтын өмнө битгий ингэ... хэхэхэ... ийм юмнаас айдаг болчихож...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Lampard » Mon Jun 28, 2010 9:05 pm

Argentina-g uhtel demjineee, germaniig tsaash ni yawuulmaargui baina
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Miro Klose » Mon Jun 28, 2010 9:06 pm

Герман

Бүхий л дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд автоматаар нэг багийг фаворитод оруулдаг нь Национал Маншафт тэд зогсоно гэдгийг мэддэггүй нарийн чанд зохион байгуулалт нь тэдний тэр тусмаа Герман улсын гол давуу тал нь болдог яаж ч хожигдож байсан зохион байгуулалтаа алдана гэж хэзээ ч үгүй. 2002, 2006 оны дэлхийн аваргуудад 2 болон 3 дугаар байр, 2008 оны Европын аваргын мөнгөн медаль нь тэдний хэр сонсист тоглодогийг илтгэнэ. Германчуудын 2010 оны дэлхийн аваргын онцлог гэвэл бүрэлдэхүүний бүхий л тоглогчид нь бүгд Бундес Лигт тоглодог нь гол онцлог нь болов уу мөн шигшээ багийн ахлагч Баллак нь харамсалтайгаар бэртэл авч дэлхийн аваргыг өнжсөн.

Онцлох тоглогчид: Филип Лаам Баллакийн гэмтлийн дараа багийн ахлагчаар сонгогдсон, өнөө цагийн шилдэг фул бэкүүдийн нэг жижиг биендээ багтамгүй хүчтэй хамгаалалт, жигүүрийн гүйлтүүд түүнээс их харах болно. Хамгаалалтын зохион байгуулалт түүнээс ихээхэн хамаарч байгаа багийн албан ёсны лидер.

Бастиан Швайнштайгер Төвийн шугамын зохион байгуулагч маань үүргээ сайн биелүүлж байгаа одоо гоал л хүлээж сууна даа тэр хэрэгтэй үедээ ямар ч байрлалаас гоалдож дөнгөнө. Хэзээд л Германы шигшээгийн онцгойнуудын нэг.

Мирослав Клозе Хөлбөмбөгийн үнсгэлжинг нэр л гэвэл би лав Клозег л гэнэ мужаанаас хөлбөмбөгчин болсон замнал нь даан ч гэмээр сонирхолтой. Ихэнх шилдэг тоглогчид бага наснаасаа хөлбөмбөгийн сургуульд сурч мэргэжлийн хөлбөмбөгчин болдог бол Клозе идэр нас хүртэлээ зүгээр л бидний адил жирийн нэгэн залуу байв харин уйгагүй хичээл зүтгэл хөлбөмбөгт хайртай тэр сэтгэл нь дэлхийн шилдэг довтлогч нарын нэг болгосон доо. Рүди Фоллер 2002 оны дэлхийн аваргад хэн ч үл мэдэх нэгэн залууг шигшээд дуудас нь хожмоо Германы шигшээ багийн довтолгооны гол зэвсэг нь болсон доо.

Өзил бол Мюллер Вундеркидууд 2006 онд Подолскийгоос хүлээсэн шиг зүйлийг энэ хоёроос хүлээж суугаа итгэлийгч алдалгүй сайхан л тоглож байна. Дэлхийн аваргын жинхэнэ нээлтүүд.

Хамгаалалт

Бундесийн бүхий л өнгөтэй өөдтэй эд насны үе дээрээ явж буй хамгаалагчид Германы хамгаалалтыг бүрдүүлж байна. Хамгаалалтын тактикийг ажиглавал төвийн хамгаалатын багана болох Мелтезакер, Фридрих хоёр урагшаа дамжуулахгүй Лаам эсвэл Боатинг рүү буюу фул-бэкээр дамжуулж довтолгоо эхлүүлж байгаа ялангуяа Лаамын баруун ар хэсэгээр ихэнх довтолгоо эхэлж байна. Ерөнхийдөө сайн хамгаалалт Аргентинаас лав хамаагүй сайн хамгаалалт.

Хагасууд

Бастиан, Өзил, Хэдира 3 хагас хамгаалалт ямар байх ёстойг яруу тодоор үзүүлж байна ялангуяа Өзил бүхий л довтолгооны эхийг тавиад байгаа. Баллак байсан бол мэдээж илүү хүчирхэг дунд шугамыг бүрдүүлж чадах байсан гэхдээ түүх залуучуудад боломж олгож байна тэд чадна, би мэднэ.

Довтолгоо

Клозегийн оронд Коку эсвэл Гомезийг гарга гээд байсан хүмүүсийн ам руу алгадчихаарай. Клозегийн 3 дахь дэлхийн аварга Мюллертэй тэнцэх, Роналдогийн амжилтыг эвдэх гээд бие маш сайн дайчилж тоглож байгаа ер нь бүх тоглолт дээр тэгдэг л дээ гэхдээ энэ бол жирийн тоглолт биш Дэлхийн аварга шүү дээ. Серби дээр юу болсоныг бид бэлэхнээ харсан яг үнэндээ одоогийн бүрэлдэхүүнд Клозегоос өөр сайн формтой довтлогч алга Мюллер баруунд, Полди зүүнд гээд илүү вингердээд боломж үүсгээд байгаа. Мюллер гарцаагүй шилдэг тоглолтыг үзүүлж буй оновчтой дамжуулалт хууралт цохилт гээд энэ залуу ч баруунд хүчтэй хүчтэй цохилтыг олныг өгсөн сүүлд л гэхэд Английн хаалганд 2 гоал хийлээ. Полди 2006 оных шигээ байж чадахгүй байгаа ч гэсэн боломжийн л тоглож байна. Довтолгоонд Өзилийг хэлэхгүй байж болохгүй төвөөс довтолгоо эхлүүлээд дриббл гээд скилл нь хэдэн ч хамгаалагчийг хуураад цохиж чадаж байна гол дутагдал нь финиш маш муутай юм харин боломжтой бол Клозе эсвэл Полдид дамжуулаад өгвөл зүгээр.

Германы тухай нэг иймэрхүү л байна үнэхээр хэцүү учираануудтай таарчаад байна Аргентин бол 2010 оны онцлох гол багуудын нэг сүүлд Клозегийн мөргөлт Аргентинийг жинхэнэ цус харвуулсан даа одоо харин яах бол их л сонирхолтой үзүүштэй тоглолт гарах байх гол айж байгаа зүйл бол шүүгчид жоохон хариуцлагтай шүүгээсэй л гэж хүсэж байна.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: 1/4 Герман вс Аргентин.

Postby Бамбууш » Mon Jun 28, 2010 9:13 pm

Хагасууд

Бастиан, Өзил, Хэдира 3 хагас хамгаалалт ямар байх ёстойг яруу тодоор үзүүлж байна ялангуяа Өзил бүхий л довтолгооны эхийг тавиад байгаа. Баллак байсан бол мэдээж илүү хүчирхэг дунд шугамыг бүрдүүлж чадах байсан гэхдээ түүх залуучуудад боломж олгож байна тэд чадна, би мэднэ.

Vs

Image

АМЖИХ УУ???
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Next

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests