Page 1 of 23

1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 10:33 am
by Nomer 10
Ерөнхий сэдэв байхаар холилдоод утгагүй болох байх. Тэгэхээр финал хүртэл тоглолт бүр дээр сэдвээ нээгээд явцгаая. Энэ дэлхийн аварга санаанд оромгүй зүйлээр дүүрэн болж байна. Итали мултраагүй бол Холландтай таарах байлаа. Англи Герман 2-ыг ийм эрт таарна гэж арай ч бодсонгүй. Хамгийн сул хэсгүүдийн нэгт орсон англичуудыг бүгд л нэгээр шууд гарна гэж бодож байлаа. За тэгээд 2 багийн талаар яриагаа хөврүүлээд байж дээ.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 10:36 am
by suldees
Герман хожигдоосой гэж бодож байгаа хожвол дээшээ мөлхөөд байдаг баг .дараа нь Англи манайх гэсэн 2 ривал тоглоно .нэгнээ ээлжилж хождог болж харагдаад байгаа одоо манай ээлж баймаар гэж

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 10:49 am
by Nomer 10
За жаахан таамаг хийх гээд үзий.
Герман. Австралийг Бундэслиг мэдэхгүй хүмүүст бол баахан шинэ нэрнүүд гарч ирээд л машиндчихсан. Хүн бүр л тэд дэлхийн аварга болчихжээ гэх гээд л. Дараа нь Серби дээр 1 хүн дутуу ч тийм ч муу байгаагүй. Гэхдээ л хожигдсон. Гана дээр том багийн аранга харуулсан ч Ганын баг боломжуудаа ашиглаж чадсан бол тэмцээний гадна үлдэж ч болохоор байв. Хамгаалалтын эгнээ их олон алдаа гаргасан. Ялангуяа хамгаалалтын босс Мэртэ маш муу байлаа. Тэгэхээр Герман тоглолтоос тоглолтод амжилт нь уруудаж байгаа мэт дүр зураг харагдлаа.

Юугаа сайжруулах хэрэгтэй вэ. 2 жигүүр улам л муудсаар. Полди Мюллер 2 илүү эффэктив болох хэрэгтэй байна. Клозэгийн энд хүрэх довтлогч германд одоогоор алга. Сэлгээгээр орж ирж байгаа хүмүүс тоглолтод шинэ уур амьсгал оруулж ирэх хэрэгтэй байна. Одоогоор зүгээр л нэр төдий сэлгээ харагдаад байх юм. Боломжоо огт ашиглаж чадахгүй байна. Полди ончтой цохиж сурах хэрэгтэй. Бүгдээрээ урагшаа довтлоод орчихоор арагшаа хурдан татаж чадахгүй байна.

Англи. Америк дээр илүүрхэж чадаагүй ч бас яахав ээ. Алжир дээр гутамшиг болсон. Словен дээр харин арай дээр тоглолт үзүүлсэн. Рүүний эргээд формоо олж эхлэх гээд байх шиг. Гэхдээ дарааллаар нь аваад үзэхэд англичууд германаа бодвол яван чангарч байна.

Юу хэрэгтэй вэ. Дэфо гараанд байх хэрэгтэй нь харагдаж байна. Тэртэй тэргүй Капелло 4-4-2 дээрээ үнэнч зогсох юм шиг байна. Жигүүрт Милнер нь Лэнноноосоо дээр юм. Лампард 3 тоглолт дараалаад маш муу тоглолоо. Челсид тэр яаж тоглодог билээ дээ. Тэгэхээр Капелло зориг гаргаж түүнийг суулгах хэрэгтэй. Гэхдээ энэ бол боломжгүй. Тэгэхээр... за мэдэхгүй ээ, Английн коуч байх гэдэг үнэхээр амаргүй юм. Гурван ч дасгалжуулагч ирээд энэ 2-ын учрыг олж чадахгүй байна. Ж секонд страйкер болохоор Лампсаа хаагаад тоглолтыг нь гаргахгүй, жигүүрт хэн хэн нь төгс тоглолтоо гаргаж чадахгүй. Тэгэхээр саяных шиг Ж-г зүүндээ тавиад л үзэх байх. Хамгаалалтанд алдаа бас их гарч байна. Герман дээр энэ байдлаа өөрчлөхгүй бол хурдтай залуус юу юугүй л цөмрөөд ороод ирнэ. Хажууд нь Жэймс бол Нойерын хаана нь ч байхгүй. Тэгэхээр хаалгачаа хүнд байдалд оруулахгүйн тулд хамгаалалтын ажилтнууд үргэлж сэргэг байх хэрэгтэй. За тэгээд тэдэнд олон олон жилийн түүх бий. Хамгийн алдартай нь 66 оных. Дараагийнх нь 96 байх. Хурдан болоосой. Сэтгэл хөдлөөд эхэлчихсөөн.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 10:53 am
by Барнаба
аль хожсон нь цаашаагаа овоо явах байх гэж бодоод байгаа... Герман залуусын сэтгэлзүй жаахан тааруу ч юм шиг тал ажиглагдаад байсан, гэхдээ л Германчууд шүү дээ... харин Англичууд сүүлийн тоглолтоо овоо нэг баг шиг хийгээд том сэргэлт авсан ... мөн сүүлийн тоглолтонд Герман нь талбай дээрээ хожигдцон болохоор Англиас хариугаа авна гээд...
ер нь их сонирхолтой, шөвгийн 16-н хамгийн гал гарсан тоглолт болох байхаа... :beer

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 10:55 am
by Nomer 10
Хожсон нь дараа нь Аргентинтай шд хэхэ. Тэгээд Испани. Тэгэхээр холыг харах огт хэрэггүй байх аа. Зүгээр аль аль нь нэг нэг тоглолтоо л бодоод яваад байх хэрэгтэй.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 10:59 am
by Барнаба
харин цаашаагаа хэцүү ч энэ тоглолтоосоо аль ч баг нь том сэргэлт аваад мөн нилээдгүй нягтаршаад ирнэ, Аргентиныг нухчиж магадгүй л юм..гэж боджийшт

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 11:06 am
by spain man
За даа хасагдах шатнаас гал гарахыг хүлээхгүй... Найдвартай үзэх байх ... Пэн цохиж магадгүй юм шиг санагдчихлаа...

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 11:11 am
by Nomer 10
Гоол орохгүй байж болно. Зодоон цохион гээд л айн хэхэ. Ямар ч байсан 22 эмоц өндөртэй тоглогч гарах нь тодорхой. Герман Английн хэвлэлүүд зүгээр л дайн зарлаад эхэлчиж. Гоолгүй мөртөө мангар гоё тоглолт байдаг шд. Гэхдээ Жэймс байхад гоол алдаж таарна, Рүүний формдоо орж байгаа, гоол хийж таарна. Рүүнийгээ бодохоор Английг дэмжмээр, Бундэслигийн хэдээ бодохоор бас Английн фэнүүдийг бодохоор Германыг дэмжмээр. Германы форумууд дээр хүртэл англичууд клубын үзлээ гаргаад л нэг л их бардам хүмүүс байх юм.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 11:13 am
by Arshavin_Walcott
Германчууд чинь угийн юманд хариуцлагатай ханддаг Ард түмэн. Англитай нэгийгээ үзэх байлгүй дээ...
Тоглолт хэзээ хэдэн цагт билээ

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 11:18 am
by haka
Англи хожоосой. Клозег ахиж гоол хийлгэмээргүй байна шүү.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 11:19 am
by Nomer 10
Английн 25 мянган фэн Блөмфонтэйнд очно гэнээ. Хамгийн инээдтэй нь энэ хотод ердөө 6500 хотелын ор л байгаа гэнэ. Германы фэнүүд бас бус хүмүүс нь тэгээд гадаа хоноод чихэлцэж дээ. Зохион байгуулах хорооныхон үнэхээр муу шийдвэр гаргаж дээ. Англичууд үргэлж олуулаа явдаг тул 2-оор гарч магадгүй гэж үзээд өөр хот сонгохгүй. Холланд Англи 2 л хамгийн их фэнтэй болоод удаж байгаа. 2006 онд тэр 2 л хамгийн их дагуултай байсан. Тэр Английн 150 мянган фэн гэдэг шал худлаа шүү. Хажууд нь байгаа Германд 60 мянган хүн л очиж байсийм.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 11:43 am
by Mr S
Arshavin_Walcott wrote:Германчууд чинь угийн юманд хариуцлагатай ханддаг


бас буцах тийзээ захиалах бх даа :ногоон:

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 12:05 pm
by *R9*
haka wrote:Англи хожоосой. Клозег ахиж гоол хийлгэмээргүй байна шүү.


:eek:

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 12:34 pm
by chelsea_richie
сэтгэл сэргээсэн сайхан тоглолт болноо. 3-н арслангууд илүүрхэнэ гэж найдахаас.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 12:54 pm
by Forza Juve
Германчууд арай л болоогүй харагдана лээ. Бараг л Англичууд энэ удаадаа аргалаад гарах байх...

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 12:55 pm
by Оргил
хэвлэлүүд бол дайны байдалд орцон байлээдээ кэкэ. сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:01 pm
by Amgaa
Швайны ирж амжихгүй бол Кроос орлох бололтой тэгхээр бараг 2 АМ тэй Хэйдира хойно ганцаараа урагшаа орохгүй тоглох нь дээ.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:03 pm
by El Payaso
Швайн байхгүй бол ч тэгээд хэцүү байхдаа. Кроос Хэдира гэсэн юм үзээгүй бацаануудыг Жи Ламп хоёр бол аргалаад байх байлгүй төвд. Швайн эргэж ирэх хэрэгтэй. нэмээд Польди Пер хоёр формоо олж авах хэрэгтэйдээ.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:11 pm
by ТӨӨГӨӨ
Швайни байхгүй бол яг үнэндээ худлаа төвдөө алуулаад дуусгана. Англичуудын гарын шүүс болох вий дээ. Ядаж байхад Герман бүр уруудаад байх юм. Эсэргэрээ Англи сайжраад. Ганатай тоглосон шиг тогловол яагаад ч барахгүй

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:21 pm
by Realist
Харин тэххх :ногоон:

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:21 pm
by Аагий
ааая Төөгөө мэдэж байгаа байх аа... ашгүй тэгүүл манайх зовлонгүй дараа шатруу орох нь кк.

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:25 pm
by Redbull
ТӨӨГӨӨ wrote:Швайни байхгүй бол яг үнэндээ худлаа төвдөө алуулаад дуусгана. Англичуудын гарын шүүс болох вий дээ. Ядаж байхад Герман бүр уруудаад байх юм. Эсэргэрээ Англи сайжраад. Ганатай тоглосон шиг тогловол яагаад ч барахгүй

Майр даруухан байнаа :D

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:26 pm
by Эрдэ
:england:

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:33 pm
by El Payaso
манай нэг фэн ингэж бичиж. хэрвээ англи германыг ялаад манайтай 8-т таарах юм бол тоглолтоос өмнө, тоглолтын дараа тус бүр 100, 100 хуудас ном бичих болно гэж хэхэхэ. английн медиа гэжжж...

Re: 1/8, Герман - Англи

PostPosted: Fri Jun 25, 2010 1:37 pm
by suldees
аль нь ч хожсон бид өшөөгөө авах болно. 2006 оны болон 2002 оныхоо