Page 3 of 3

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Mon Jul 05, 2010 1:57 am
by Nomer 10
За бага зэрэг хуучин татлууд.

Бэкхам: Маш их цаг, мөнгө гарзадсан манай фэнүүдэд их хүнд тусч байгаа... Өзилийг би биширч байна.

Мара: Хэрэв энэ 32 баг марафон гүйвэл Герман Мюллерын ачаар түрүүлнэ. Гэхдээ бөмбөгтэй харьцах тал дээрээ бид илүү.

Мичо: Хэрэв би Терри Германы эсрэг тоглосон шиг тогловол шигшээгээс гарна, нутагтаа ч очихгүй(Нутагтаа очиж болноо, нэг тогооноос иддийм гэсэндээ бас ч гэж хэд хэд хамгаалсан)

Мара: Чи нервтэж байнуу, Швайнштайгер?(Швайни хэвлэлийн бага хурал дээр аргентины 2006 оны тоглолт дахь зан араншинг шүүмжилсэн байсан)

Элиа: Мелог ван Боммелтой харьцуулна гэсэн үү? Тэр ямар амжилт гаргасан билээ? Робиньо Сантост тоглодог нь Роббен Байернд тоглохоос асар ялгаатай(мань хүн майнд гэймд хутга дүрсэн нь тоглолт дээр тэр 2 шатахад нөлөөлсөн байх аа)

Маноло: Хэдий миний амь насаар дэнчин тавигдаж байгаа ч би эргэж ирэх болно(el bombo de Espana буюу бөмбөртэй нөгөө хөгшин хүндээр өвдөөд Чилийн тоглолтын дараа нутаг буцжээ. Финал дээр ирнэ гэж амалсан байна)

Маттеус: Бурхан чамд ер бусын авьяас заяасан. 20 жил чи дэлхийн шилдэг нь байлаа. Чи миний талаар яг ингэж хэлэх байх(Нэгэн үеийн 2 агуу тоглогч. Мара тэр 2 олон жил үзэлцсэн дээ. Маттеус шиг шигшээдээ 150 тоглолт хийсэн хүн ховор доо)

Ебоа: Европын дасгалжуулагчид юу ч авчрахгүй байна. Тэд тоглогчдыг бүр улсын онцлогийг ч огт ойлгохгүй байна, тэгээд дээр нь тэд маш үнэтэй(Одоо харахад энэ экс Ганын шигшээгийн нөхөр үнэн хэлж дээ)

Идриссоу: Энэ хүмүүс дэлхийн аваргад зөвхөн паарий хэлбэрээр л оролцож байна. Шөнө 3 цагт хотелдоо ирнэ гэж юу гэсэн үг вэ(Камеруны довтлогчийн энэ үгнээс харахад Европын дасгалжуулагчдаас илүү хар тоглогчид өөрсдөө буруутай мэт)

Дэко: Хувийн шалтгааны улмаас би зодог тайлснаа хэнд ч юу ч гэж тайлбарлахгүй.

Лэманн: Нугалсан цаас бэлд(Аргентин дээр тэр Нойерт ингэж зөвлөжээ)

Гартсайд: Капелло ердөө ганц л хожигдсон, тэгээд ч 2012 он хүртэл гэрээтэй(АХХолбооны боссын энэ үгнээс 13,8 саяыг салхинд хийсгэхийг хүсэхгүй байгаа нь тод харагдаж байна. Бас ердөө ганц хожигдол нь өстөн дайсандаа нухуулдаг гутамшигт хожигдол шүү дээ, мөн Алжирыг бараагүй хихи)

Эшли Коул: Би Английг болон факин хүмүүсийг нь үзэн ядаж байна. Би Английг төлөө бүхнээ шавхахыг үргэлж хүсдэг, гэвч энэ дарамт нь миний амьдралыг там болгож байна(Тэмцээн эхлэх үед найзууд руугаа блэкбэрринээсээ мээсэж шиджээ)

Блаттер: Гана 11 У23-ын тоглогчоосоо долоог нь гараанд гаргаж байна. Германы 9 хүүхдээс долоо нь талбайд гарч туршлага хуримтлуулж байна. Францад нэг ч алга, Италид ганцхан байгаа ч тэр нь тоглосонгүй. Энэ хэвээрээ байвал энэ 2 улстай ярих юм гарч ирнэ.

Ламмерт: Тоглолтгүй өдрөөр л ирц бүрдэх юм шиг байна(Бундэстагын ерөнхийлөгч улсынхаа шинэ ерөнхийлөгчийг сонгох өдрийг тоглолттой өдөр тогтоох нь хэт рисктэй гэж үзжээ. Манай 76 хэдэн мантуун бууз харах гэж хуралдаа суудаггүй шиг л хэхэ)

Дэйли Мэйл: Хэрэв бид дайнд ингэж хамгаалсан бол одоо бүгд германаар ярьдаг байх байсан(Английн хамгаалалтыг шүүмжилжээ)

Хиддинк: Өзил буруу пасс сонгосонд маш их харамсаж байна даа(Тэрээр Туркын шигшээгийн босс болсон билээ)

Мара: Надад нэг хүсэл өгвөл би Германы эсрэг тоглогчоор дахин нэг тогломоор байна(Хэд хоногийн өмнөх татлууд гэж дээр хэлсэн)

Тони Шумахер: Надад Англи бол хөлбөмбөгийн эх орон биш харин эмэг эхийн орон шиг мэдрэмж төрж байна(Германы нэгэн үеийн алдарт хаалгач Английг бут ниргэснийхээ дараа үнэнхүү даапаалжээ)

Вальке: Дэлхийн аваргын дараа 32 багийн дасгалжуулагч, ахлагч нартай бөмбөгний талаар семинар хийх болно. Дэлхийн аваргын бөмбөг төгс байх ёстой(ФИФА-ын ерөнхий нарийн бичиг ингэж хэлсэн байх юм. Блаттер та 2-ын ч ажил мөн дөө. Тэмцээний өмнө хийж байхгүй, бөөн шүүмжлэл гарсны дараа ингэж байгаа улстай юу ч ярихав дээ)

Аппиа: 20 Марадона нэг багт байсан ч эв нэгдэлгүй бол юу ч чадахгүй(Уг нь талбай дээр 11 Мара шиг тоглосон ч Уругвай дээр пеналти маш муу цохицгоосон, зөгнөөд л байж дээ)

Чилаверт: Францчуудад эх орон нь ямар ч хамаа алга. Өмнөд Америкийн багууд ялахын хүслэнгээр жигүүрлэнхэн байна(Парагвайн домогт хаалгач ингэж хэлсэн нь 2 топоос бусдад хамаарагдах мэт)

Баттон: Маргаашийн гараанд саад бага гарна гэж найдаж байна. Уралдаан 2 цагт эхэлнэ. Цаг хагас болоод дараа нь би ялбал хэвлэлийн бага хурал богино болно гэж найдаж байна. Тэгээд 4 гэхэд Англиа дэмжээд суучихна даа(Хөөрхий Женсон. Даанч муухай хусуулсан л даа. Өөрийнх нь талхны мөнгөө олдог ажил нь хүртэл хөлбөмбөг үзэх сонирхолд нь дарагдаж байна гэхээр хөлбөмбөг ч үнэхээр агуу юм даа)

Жэймс: Хэрэв Германы эсрэг пеналти цохих бол сүүлийнхийг нь би цохино(Тийм юм болсонгүй ээ)

Эффэнберг: Герман аварга болохгүй. 2014 онд харин боломжтой.

Ван дер Ваарт: Буларуз зурагтаар гоё гарахын тул сахлаа хуссан(Мань хүн Камерун дээр гараанд гарсан юм)

Месси: Бид хамгийн үзүүштэй хөлбөмбөг харуулж байгаа. Мөн бидэнд хамгийн сайхан эрчүүд байгаа тул эмэгтэйчүүдтэй яаж харьцахаа ч сайн мэддэг(Хаха хэхэ)

?????: ..........(Хойд Солонгосын тайлбарлагч Португалтай хийсэн тоглолтод 4 дэх гоолын дараанаас хойш ганц ч үг ганхийгээгүй байна. Тоглолт дуусангуут ганц ч дүрс гаргалгүй шууд эфир хаагджээ)

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jul 06, 2010 12:11 pm
by focus_mn
Фабрегас: Бид Германы бүх тоглолтыг үзсэн... Тэд маш хүчирхэг баг, магадгүй тэмцээний хамгийн хүчтэй баг байх.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jul 06, 2010 12:29 pm
by Адмирал
Лэманн: Нугалсан цаас бэлд(Аргентин дээр тэр Нойерт ингэж зөвлөжээ)

Энэ юу гэсэн үг бэ

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jul 06, 2010 12:40 pm
by Gunnerz
леманны шипи-г хэлж байгаа байлгүй дээ

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jul 06, 2010 12:42 pm
by Realist
Пеналт дээр Испанчуудын хаашаа цохихыг нь бичсэн цаасыг хэлж байна,

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jul 06, 2010 12:48 pm
by focus_mn
Испани бишээ 06 онд Аргентин дээр торгуулийн цохилт хаахдаа хэрэглэсэн гэдэг биз дээ

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jul 06, 2010 1:06 pm
by Realist
Гүйээ би Ламмыг Испанитай тоглохын өмнө тэгж хэлсийм байх гэж бодсийн.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jul 06, 2010 9:26 pm
by zigo
Адмирал wrote:
Лэманн: Нугалсан цаас бэлд(Аргентин дээр тэр Нойерт ингэж зөвлөжээ)

Энэ юу гэсэн үг бэ


Гэнэт гэдэс эвгүйрэхвэл рекламны самбарын араар орж хүндрээд бөгсөө нугалсан цаасаараа арч гэж байгаам. Мань хүн өмнө нь шээж байсан туршлагатай нэгэн билээ. кккк

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jul 06, 2010 10:18 pm
by Бамбууш
Агуу гар л даа Ленман.. Урд нь мань хүн рекламны самбарлуу шээж байсан шд.. Үнэхээр галзуу Герман тээ.. Ийм хэнэггүй хөдий, хайнга Герман байдаг гэж үү? Миний таарсан мэдэх Германууд бүгд ёсорхуу, хөндийдүү, боловсон энэ тэр гээд л байдаг шд.. Ленман бол тэр биш байхаа.. Гитлерын үед байсан бол мань эр нэг Гестапог удирдаад СС мөрдөс энэ тэр шаачишан майр явж байх байсан байх даа..

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jul 07, 2010 11:53 am
by *R9*
2010 оны Дэлхийн аваргаар Фифагийн шүүгчид боллоо.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jul 07, 2010 11:59 am
by MJ
Юун ойлгомжгүй юм бичцэн юм дээ???

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jul 07, 2010 12:58 pm
by Kro
Швайни: Би дахиж гар хоосон Берлин рүү буцмааргүй байна.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jul 07, 2010 1:28 pm
by Цоомоо
Роббен Германтай үлдээд түрүүлж чадахгүй бол Байерн луу буцахгүй, өөр баг хайна гэсэн байсан.
Аль нэг нь лав очихгүйн байна даа ккэ:

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jul 07, 2010 1:29 pm
by Мянхай
Мянхай: Модон орчуулга их байна ээ энд

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jul 07, 2010 3:25 pm
by Жавхлан
Цоомоо wrote:Роббен Германтай үлдээд түрүүлж чадахгүй бол Байерн луу буцахгүй, өөр баг хайна гэсэн байсан.
Аль нэг нь лав очихгүйн байна даа ккэ:

Зүгээр л тоглоом шоглоомоор инээгээд тэгж хэлсэн шд. Юу гэж тийм юм болох вэ дээ.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jul 09, 2010 12:14 pm
by Shaggy
ТВ5ын спортын мэдээний сэтгүүлч

За энэ бол Испаний шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч Сергэй Рамос...

Германчуудын ялагдлын гол шалтгаан бол тэдний гол од тоглогч Мюллер тоглолтод оролцоогүй явдал юм...

УБС ТВын спортын хөтлөгч

Диего Форлан ер нь их боломжийн тоглоод байгаа, холын зайнаас гайгүй цохиод байнаа, энэ байдлаараа цаашид тоглохын бол том багт очихыг үгүйсгэхгүй

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jul 09, 2010 12:19 pm
by Kro
Хаха. Бас тэр Энхбаяр тээд байсан. 2 ч удаа шүү. Янсэн бол хашир туршлагатай тоглогч байгаан...

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Sun Jul 11, 2010 6:32 am
by chukcha2002
Хүмүүсийн хэлсэн хөгжилтэй юмнуудаас:

Томас Мюллер: Миний шилбэ их нарийхан учраас өрсөлдөгчид онож өшиглөхөд төвөгтэй.
(Амархан гэмтэхгүй байх талаар асуусан асуултанд)

Беккенбауер: Тэнд маш хүйтэн бас 17 цаг гэхэд харанхуй болчихдог. Тэгэхээр маш халуун бас өнцөг булан бүрд ирвэс сууж байдаг гэсэн ойлголтоосоо салах ёстой.
(Кайзер Өмнөд Африкийн тухай)

Иохим Лөв: Миний бодлоор бол Хорватууд дахиад хэд хэдэн боломж гаргахаар байсан.
(Сербитэй(!) хийсэн тоглолтийн дараа)

Фабио Каннаваро: Шинэ Зеланд бүгд хаалган дээрээ хамгаалчихсан. Тэнд ганц дасгалжуулагч нь л байхгүй байлаа.
(Шинэ Зеландтай 1:1 дууссаны дараа)

Иохим Лөв: Тэд нэг биш нэлээн хэдэн Месситэй.
(Испаний шигшээгийн талаар)

Дунга: Бид үргэлж хожих ёстой. Тэгээд бид хожлоо гэхэд сайхан тоглолт үзүүлэх ёстой байсан гэнэ. Сайхан тоглолт үзүүлэхээр долоо юм уу найман гоол хийсэнгүй гэнэ. Хэрэв тийм олон гоол хийчэхвэл: Өрсөлдөгч сулхан байлаа гэнэ дээ...
(Бразилийн багт ирдэг дарамтын талаар)

Гаттузо: Би Пирлог ийм гунигтай байхыг нь ерөөсөө харж байгаагүй. ОК, ер нь бол Пирло үргэлж л гунигтай царай гаргаж байдаг л даа. Гэхдээ энэ удаа тэр үнэхээр маш маш гунигтай байна.
(Пирлог Парагвайтай хийх тоглолтонд орохгүй болсны дараа)

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Sun Jul 11, 2010 12:44 pm
by Realist
Nomer 10 wrote:Маноло: Хэдий миний амь насаар дэнчин тавигдаж байгаа ч би эргэж ирэх болно(el bombo de Espana буюу бөмбөртэй нөгөө хөгшин хүндээр өвдөөд Чилийн тоглолтын дараа нутаг буцжээ. Финал дээр ирнэ гэж амалсан байна)


Энэ хэн бэ? Бразилын фанат нэг өвгөн байдаг мөнүү? Дэлхийн аваргын цом барьчихаад л тоглолтон дээр сууж байдаг мөнүү?

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Sun Jul 11, 2010 5:16 pm
by Г.Баяраа
Image

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Sun Jul 11, 2010 10:34 pm
by jtrex
Наймаалж Пол биеийн xөдөлгөөнөөрөө: Испани xожно.