Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Тунгаа » Wed Jul 07, 2010 10:44 pm

zigo wrote:Тугал бас чадахгүй л байхдаа. Гэхдээ тугал ч өөрөө бүрээнээс дутахгүй мөөрчихнө шдээ. ккк


Бүрээ мөөрдөг гэж насандаа сонсоогүйм байна. :RD
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby zigo » Wed Jul 07, 2010 10:46 pm

Тунгаа wrote:
zigo wrote:Тугал бас чадахгүй л байхдаа. Гэхдээ тугал ч өөрөө бүрээнээс дутахгүй мөөрчихнө шдээ. ккк


Бүрээ мөөрдөг гэж насандаа сонсоогүйм байна. :RD


Аан нээрээ тийм лдээ, бүрээ яаж чамтай энэ зэрэгцэх билээдээ. :ногоон:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Тунгаа » Wed Jul 07, 2010 10:49 pm

zigo wrote:
Тунгаа wrote:
zigo wrote:Тугал бас чадахгүй л байхдаа. Гэхдээ тугал ч өөрөө бүрээнээс дутахгүй мөөрчихнө шдээ. ккк


Бүрээ мөөрдөг гэж насандаа сонсоогүйм байна. :RD


Аан нээрээ тийм лдээ, бүрээ яаж чамтай энэ зэрэгцэх билээдээ. :ногоон:

:sleep:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Хулганаа » Wed Jul 07, 2010 10:51 pm

нойр хоолгүй шөнөжин шоудциймуу хаашааийн эвшээгээд бхын :ногоон:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Wed Jul 07, 2010 11:17 pm

5-хан бүрээтэй ирсэн...овсгоотой нь амжаад хүртцээн...
захиалгын лист + мааний шилжиж ирсэн бол чирэхээр л байлаа... :ногоон:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Хулганаа » Wed Jul 07, 2010 11:20 pm

carlsberg_mgl wrote:5-хан бүрээтэй ирсэн...овсгоотой нь амжаад хүртцээн...
захиалгын лист + мааний шилжиж ирсэн бол чирэхээр л байлаа... :ногоон:

ах одоо жоохон биззнэсс сэтгэлгээтэй байлдаа та тэндээс 2-3 н гахай бүрээ чирээд ирсэн бол өдийд саятан болцон бхгүй юуу :ногоон:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Wed Jul 07, 2010 11:23 pm

зүгээр тарааж өгөхөө мэдэж байгаа болохоор л чирээгүй байхгүй юу за. :ногоон:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Хулганаа » Wed Jul 07, 2010 11:30 pm

carlsberg_mgl wrote:зүгээр тарааж өгөхөө мэдэж байгаа болохоор л чирээгүй байхгүй юу за. :ногоон:

өө та бол наймааны төрөлхийн авяаасгүй хүн бна боль боль :ногоон:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Wed Jul 07, 2010 11:32 pm

үнэнийг хэлэхэд авч явахад их төвөгтэй эд билээ...цүнх саванд ёрдойгоод...манай Рэгзэн зовлонг нь сайн мэдэж байгаа...
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Хулганаа » Wed Jul 07, 2010 11:37 pm

carlsberg_mgl wrote:үнэнийг хэлэхэд авч явахад их төвөгтэй эд билээ...цүнх саванд ёрдойгоод...манай Рэгзэн зовлонг нь сайн мэдэж байгаа...

аан зөзө монгол төгрөгөөр нэг бүрээ хэд гэхийн
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Адмирал » Wed Jul 07, 2010 11:39 pm

Ms.G wrote:
Zaya8 wrote:Өмнөд Африк: Аян замын тэмдэглэл №1 http://batzaya.niitlelch.mn/content/2165.shtml

Манай аяллын баг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 сарын 25-ны өдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас хөдөллөө. Монголоос Дэлхийн аваргыг зорьсон “манай баг” “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн Г.Ганхүү, Тайгэрийн азтан Т.Гансүх, UBS телевизийн гадаад мэдээний редактор Д.Жаргалсайхан, найруулагч Б.Чингүүн, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр, хөтөч Тамир, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудаас бүрдсэн байв.


миний бичсэн хүмүүс байна шт :ногоон:

Намайг бичээд өгөөш..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Wed Jul 07, 2010 11:55 pm

тэр голоороо эвхэгдэдгүй нь хямдхан 30 ранд = 4-5 ам.дол орчим
голоороо салдаг улс улсын далбаатай нь 100 орчим ранд = 14-15 орчим ам.дол

тэгээл янз янзын хэлхдэг шүр сувдархуу юмнуудаар чимэглэсэн нь 400-500 ранд ч гээл байж байна лээ...

хамгийн үнэтэй буюу жижиг алмаз шигтгэсэн вувузелаг 12.000 ам.доллараар нэг шинэ орос авсан гэнэ лээ...
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Cule » Thu Jul 08, 2010 9:45 am

Зиа, үдээс хойш очиж бүрээгээ авна аа... :eek:
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Cule » Thu Jul 08, 2010 10:56 am

8 сард хуванцар бүрээний сезон хэдийнэ дуусчихсан байх болов уу... Шууд шилэн бүрээ сонирхох байлгүй дээ...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Хулганаа » Thu Jul 08, 2010 5:12 pm

Cule wrote:8 сард хуванцар бүрээний сезон хэдийнэ дуусчихсан байх болов уу... Шууд шилэн бүрээ сонирхох байлгүй дээ...

:-o :-o :-o ууганаад хэлээд бгаамуу :ногоон:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Postby Zaya8 » Wed Jul 14, 2010 2:18 pm

Өмнөд Африк аян замын тэмдэглэл №2 http://batzaya.niitlelch.mn/content/2194.shtml
Анхны ерөнхийлөгч Крүгэрийн хөшөөг үзэж байх үед ахлах сургуулийн хүүхдүүд үндэсний бүжгээ гадны жуулчдад толилуулж байв. Тийм ч сонирхолтой биш. Харин Крүгэрийн хөшөөний өмнө хүн бүрийн үзэх дуртай “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээ Г.Ганхүү ивээн тэтгэгч Тайгэрийн малгайгаа өмсчихсөн эхлүүлж байгаа харагдав. Сонирхогчийн гэмээр жижиг камэраа Тайгэрийн азтанаар бариулаад өөрөө ярьж өгнө. Тэндээс хөдлөөд өдрийн цайндаа орохоор болов. Хүн бүр үндэсний хоолыг нь идэхийг хүсэж байгаагаа жолооч Пэдрост хэллээ. Гэхдээ үнэтэй биш, зүгээр жирийн газар орохыг хүссэнээ уламжлав. Пэдрос ч дагуулаад гишгэж өгөв. Хотын ядруухан хороолол руу яваад орлоо. Би ч бага зэрэг айлаа. Совэто гэж дэлхийд хамгийн их гэмт хэрэг болдог дүүрэг байдаг гэж сонсож байсан, тэр нь юм биш байгаа даа гэсэн муу бодол орж өөрийн эрхгүй төрөв. Мэдээж биш байсан. Хотын төвдөө түгжрэлгүй, дүрмээрээ явдаг мөртлөө яг энэ хавьд замын бөглөө нь “тэтрис” тоглож байгаа юм шиг. Дүрэм гэх юм бараг байхгүй аль сул чөлөөтэй гэсэн газар луу машинууд чихнэ. Пэдрос явсаар гадаа ажилладаг цайны газар авчирч хооллохоор боллоо. Хүн бүр биднийг гайхана. Энд хоол идэхээр ирсэн анхны Ази хүмүүс нь бид байж магадгүй юм. Пэдрос өөрийнхөө дүүргийн хүмүүсийг бүгдийг нь таньдаг учраас бидэнд ямар ч аюул байсангүй. Үндэсний хоолыг нь паб гэдэг. Тахиа эсвэл үхрийн мах шараад хажуугаар нь өргөст хэмх, улаан лоольны хачиртай. Хоолны гол юм нь паб гэж нэрлэдэг гурилаар хийсэн каш шиг зүйл. Халбага сэрээ байхгүй болохоор гараар идэв. Махны амт гэж ярилтгүй үнэхээр гоё. Харин паб нь орохгүйн билээ. Гадагшаа дотогшоо их явж галуу шувууны мах идсэнээрээ Г.Ганхүү ах жоохон явуулсан харагданлээ. Өдрийн хоолоо идсэний дараа вүвүзэла хаанаас авах уу гэж Пэдрост хэлэхэд: Эндээс авий. Хотын төвөөр жуулчдад зориулаад үнэтэй байдаг юм” гэв. Үнэхээр хотын төвөөс нэг вүвүзэла авахад 50-130 ранд буюу манайхаар 10 000-25 000 төгрөг. Онгоцны буудал, Нэлсон Мандэла Скуар, цэнгэлдэхийн гадна 180 ранд (35 000 төгрөг) хүрнэ. Сувдархуу юмаар чимэглэсэн, Өмнөд Африкийн гол түүхий эд алмаазаар шигтгэсэн гээд үнэ нь дээшээ талийж өгнө. Алмаазтай нь 10 000 ам.доллараас дээш. Олон хүн вүвүзэла захисаныг хэлэх үү аравыг аваад явна гэдэг санхүүгийн хувьд тун хүнд тусав. Харин Пэдросын дагуулж явсан газар 30 рандаар зарж байв. Үнэхээр нутгийнхандаа зориулж хийсэн ямар нэгэн чимэг байхгүй энгийн бүрээнүүд. Энэ хорооллын дэлгүүр нь манайхаар бол контэйнэрт байдаг худалдаа шиг гэхүүдээ. Дэлхийн ажилсаг бригад Хятадын бараагаар дүүрэн. Дэлгүүрийн эзэн өөрөө үлээж, бүгдэд нь зааж өгөв. Вүвүзэлаг зүгээр аваад үлээчихдэг биш байна лээ. Бас хөөрхөн техник шаардана. Би лав үлээж сурах гэж нилээн үзээд эрүү, шанаа өвдөөд болсон. Маргааш нь хөндүүр нь гайгүй болохоор сурсан. Бид нар дэлгүүрийн эзэнд зөвхөн вүвүзэлагаар өдрийн орлогыг нь хийж өгсөнд тун чиг баяртай, дагуулж ирсэн Пэдрост хүүхдийн хувцас бэлэглэж бүгд сэтгэл хангалуун үлдэв. Сонирхож байсан бараагаа авсаар Прэтори хотоор (өөрсдөө Цванэ гэдэг) зугаалж байгаад харж амарсан юм.
Маргааш нь тоглолт үзэх өдөр байлаа. Иоханнэбүргийн Соккэр Сити цэнгэлдэхэд болох Аргентин – Мексикийн тоглолт. Тоглолт эхлэхээс өмнө 4 цагийн өмнө очлоо. Зурагтаар харж байхад хүн бүр өвлийн куртка өмсчихсөн, ороолт малгайтай байсан нь, Африк гэхээр халуун гэж бодогдох болсон бидэнд сонин санагдсан биз. Мэдээж нар мэлхийн зам руу чиглэсэн буюу хойд хэсэгт ирэхэд урд хэсэгтээ өвөл болж, матрын зам руу чиглэхэд хойд хэсэгтээ өвлын улирал нь эхлэж байдаг. Дээр нь чийглэг газар учраас тэдний +10, манай +10 ялгаатай. Хоёр жилийн өмнө Энэтхэгт +13 градус хүрэхэд цочир хүйтэрсэн гэж ахлах сургуулиуд амарч, хүн хөлдөж үхсэн тохиолдол гарч байсан. Хүн хөлрөхөөр даардаг. Тиймээс чийглэг газар хүний хөлс их ялгарч, нүдэнд харагдахааргүй мөстөлт явагдан даарч, харин манайх шиг хуурай нөхцөлд хөлрөлт бага учраас даарах нь бага байдаг. Тийм л учраас бид сонсоход инээдтэй градуст өвлийн курткатай хүмүүс телевизээр харагддаг байсан. Бидний хувьд жилийн дөрвөн улирал эрс тэс уур амьсгалтай болохоор цамцтай байхад даараад сүйд болсонгүй.
Биднийг Соккэр Ситид очиход тасалбарын худалдаа явагдаж байлаа. Интэрнэтээр захиалсанаас эндээс авбал хамаагүй хямд тусч байв. Миний тасалбар өөрийн үнэ нь 150 ам.доллар байсан боловч, тэнд 100 ам.доллараар зарж байв. Тоглолт дөхөөд ирсэн ч тийм их үнэд хүрсэнгүй. Бразил-Чили, Япон-Парагвайн тоглолтынх бүр 50 ам.доллар болсон гээд боддоо. Гаднаас жуулчид тун бага ирсэн нь илт. Дээр нь зохион байгуулагч улсынхан ард иргэдээ Дэлхийн аваргад уриалж, сурталчилж, тоглолт үзүүлэх талаар арга хэмжээ авсан нь тун хангалтгүй байв. Герман, БНСУ, Япон гээд өмнөх дэлхийн аваргад улсаараа хөдлөж байсан. Ухамсар, боловсрол, хөлбөмбөгийн мэдлэг гээд олон зүйл нөлөөсөн байх л даа. Ер нь гадуур явж байгаа хүмүүстэй ярилцахад Дэлхийн аварга дуусаагүй юм уу гэж асууж байгаа хүнтэй нэлээд тааралдсан. Манай жолооч Пэдрос л гэхэд өөрийн шигшээ багийн хэдэн тамирчинаас өөр мэдээлэл бараг л мэдэхгүй байв. Мөн миний таамагласнаар өмнөх дэлхийн аваргыг бодвол галт тэрэг, автобус, машин, замын унаагаар явж ирэх ямарч нөхцөл байхгүйтэй холбоотой болов уу. Зөвхөн онгоцоор. Усан онгоцоор бол тийм ч их ирээгүй нь ойлгомжтой. Газарзүйн байрлалаараа ч усаар явна гэхэд дэндүү хол. Хөрш Намиби, Ботсвана, Мозамбик, Лэсото, Свазиланд гээд ядруухан улсуудтай. Заримтай нь галт тэрэгний зам гэхээсээ илүү сайжруулсан машины зам ч муутай. Дээр нь харуул хамгаалалт, аюулгүй байдал тал дээр баталгаа муу. Гадуур сул чөлөөтэй явахаар “намнуулчих” гээд байдаг болохоор орой үдэш буудал эсвэл ирсэн айлдаа байхгүй бол болохгүй. Олон ч шалтгаан байлаа.
Бидний тоглолт үзэх цэнгэлдэхийн гадна 2 давхар хашаагаар хүрээлэгдсэн. Эхний том хашаагаар тасалбараа үзүүлж ороход том дэлгэцээр Герман – Английн тоглолт гарч байв. Манайхан ихэнх нь Английг дэмждэг болохоор надаас эхлээд уйлчих гээд л байлаа. Англи хожигдож бидний үзэх Аргентин-Мексикийн хожсон нь Германтай тоглохоор болов. Соккэр Ситид орж ирэхэд үнэхээр гайхамшигтай байв. Тоглолт эхлэхээс 2 цаг хагсын өмнө 1/3 нь дүүрсэн байв. Г.Ганхүү, Тайгэрийн азтан Т.Гансүх бид гурав юм олж идэхээр цэнгэлдэхийн дотуур явав. Ганц зарж байгаа нь хотдог. Үнэ нь 20 ранд буюу манайхаар 4000 төгрөг. Хоёр төрлийн амтлагч дагалдуулж өгнө. Мэдээж пиво авсан. 0.5-ийн хуванцар нь савтай 25 рандын үнэтэй (5000 төгрөг). Үнийн хувьд тийм ч тасарцан үнэтэй биш. Мөн Кола, зайрмагнаас өөр худалдаалж байгаа хүнсний зүйлс алга байв. Албан ёсны хувцасны дэлгүүр ч гэсэн бараа таваар тун муутай. Аргентин, Мексикийн “ориг” ардаа нэртэй жэрси олдохгүй байлаа. Хэсэг тэнэсэний эцэст тоглолтоо үзэхээр оров. Эхлээд Марадона гарч ирэн ярилцлага өгч баахан шоудаж байгаад оров. Удалгүй Аргентины гурван хаалгач, шүүгч нар бие халаалтаа хийхээр гарч ирлээ. Араас нь Аргентины шигшээ гарч ирэхэд цэнгэлдэх тэр аяараа орилолдон босов. Соккэр Ситигийн 80 хувь нь Аргентинчууд байлаа. Мексикүүд удалгүй багаараа цав цагааан бэлтгэлийн хувцастай нэг эгнээгээр гарч ирээд бие халаалтаа хийж эхлэв. Тоглолт ч эхэлллээ. Эхний аюултай довтолгоон Мексикийн зүүн хамгаалагч Салсидогийн алсын хөндлөвч оносон цохилт. Дараа нь тоглолтын эхний гоол тун эргэлзээтэй байдлаас орлоо. Удаашруулсан бичлэг цэнгэлдэхийн дэлгэцэн дээр гарахад хүн бүр орилолдож Мексикийн тамирчид шүүгч рүү Тийшээ хараач!!! гээд хуруугаараа дэлгэц рүү заав. Үнэхээр отон тоглолт байв. Ахиж дэлгэцэн дээр үзүүлсэнгүй. ОУХБХ-ны ерөнхийлөгч Зэпп Блаттэр цэнгэлдэхэд тоглолтын чухал агшинуудыг удаашруулж үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн ч зэмлүүлээд өнгөрсөн. “Хэрвээ шүүгчийн алдаанаас болж гоол орсоныг цэнгэлдэхэд үзүүлвэл үзэгчдийн хооронд хэрүүл маргаан дэгдэнэ” гээд дэмжээгүй юм. Тэр дүрмээр ахиж гаргасангүй. Мексикүүд хажуугийн шүүгч рүү очиж хэсэг маргалдсаны эцэст тоглолт цааш үргэлжилсэн. Үнэхээр харамсалтай. Ер нь энэ жилийн дэлхийн аваргад шүүгчийн алдаанаас болж хэлмэгдэгсэд тун олон байв. Яг өмнө нь үзсэн Английн шугам давсан гоолыг тооцоогүйг болохоор шүүгчид үнэхээр уур хүрэв. Эсвэл техник технологи өндөр хөгжөөд шүүгчдийн алдааг тэгж их харагдуулаад байна уу? Тамирчдын ур чадвар улам өндөр болж байгаа болохоор шүүгч нар харж чадахгүй байна уу? Аль аль нь нөлөө байгаа ч гол хариулт яавч биш. Зөвхөн торгуулийн шугам хянадаг шүүгч, шугам давахаар гэрэл асдаг бөмбөг гээд өөрчлөлт олон байна. Харин камэраар харна гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл. Хөлбөмбөг гол утга учраа алдана. Эхний үе дууссаны дараа сэлгээний тамирчдын хооронд хэрүүл маргаан гарч бөөн бужигнаан болсон ч удалгүй болсон. Ер нь Аргентинчууд хэрүүл маргаан хийхдээ гарамгай улс. Дэлхийн аваргын түүхэндэх хамгийн олон шар, улаан хуудас авсан гэдэг амжилтыг тэд эзэмшдэг нь тохиолдлых биш юм. 2-р үе эхлэж Аргентинчууд илүү тоглолт үзүүлсээр. Аргентины фанатууд юм л бол дуулалдаад үнэхээр сэтгэл хөдөлгөм. Дууг нь мэддэг бол дунд нь ороод дагаад дуулчихмаар байлаа. Тоглолт дуусч бүгд гарах хаалганы зүг чиглэлээ. Бид нар алхсаар автобусанд суухаар очэрлов. Өмнө би зохион байгуулалт муу байсан гэж хэлсэн. Энэ удаа ч тэгж хэлмээр санагдсан. Тоглолт үзэхээр цугласан 84 377 үзэгчийг автобусаар хотын төв рүү зөөсөн. Машинаар олон хүн ирээгүй. Эхний явсан автобусуудыг хүлээгээд л. Хотын төв рүү ордог мэтро ч байхгүй. Нээлт, хаалт гээд голлох тоглолтууд Соккэр Ситид болсон. Бүгд автобусанд очэрлосон. Тэгж явсаар тоглолт дууссанаас бараг 2 цагийн дараа зочид буудалдаа очсон.
Маргааш нь Иоханнэсбүргийн Эллис Паркад Бразил-Чилийн тоглолт болохоор байв. Цэнгэлдэхийн гадна очиход билэт нь 50 ам.доллар болтлоо хямдарсан байлаа. Эллис парк ядуусын хорооллын дунд байдаг болохоор Parking! Parking! Parking! гэж орилсон ядуучууд. Хаана ч явсан машины зогсоол проблэм байдаг хойно. Аргачгүйдээ хэн ч жуулчдын машиныг гэрийнхээ хажууд зогсоогоод хэдэн доллар салгая гэж бодно. Санасаныг бодоход хүн бага байлаа. Миний бие энэ тоглолтыг үзэж чадсангүй. Харин маргааш нь Парагвай-Японы тоглолтыг үзсэн. Прэторид манай буудлын хажууханд болсон учраас алхаад л орчихов. Тасалбар нь 50 доллар гэж байв. Дэлхийн аваргаар зарим цэнгэлдэхүүд нь стандартын шаардлага хангаагүй гэж ярьж байсны нэг цэнгэлдэх нь энэ Лофтус Вэрсфэлд болж таарав. Тоглолтын завсарлага болоход хөл толгой нь олдохгүй. Бие засах газар луу явах гэж удна. Очихоор хэзээ ч дуусахгүй юм шиг урт очэр яраина. Тоглолтоо үзэхийн тулд давсагаа хавчсаар эргэж буцах жишээний. Тоглолтын 2-р үед талбайд хоёр бөмбөг орох тохиолдол гурав гарав. Нэгийг нь би тун сайн ажигласан. Тоглолтоос үзэгчид рүү бөмбөг орлоо. Бөмбөг зөөдөг хүүхэд зөрүүлээд тамирчинд бөмбөгөө өгөөд тоглолтыг үргэлжлүүлэв. Энэ үед үзэгчид рүү орсон бөмбөг талбайг тойрсон хамгаалагчдад ирэхэд бөмбөгөнд гүйдэг хүүхэд Бөмбөгөө наашаа!!! гэж хэлж амжаагүй байхад хамгаалагч хүүхэн инээгээд л бөмбөг аваад талбайруу хойшоо чулуудчихав. Тоглолт зогсож нөгөө бөмбөгийг гаргав. Бөмбөг талбайд оруулсан хүүхэн инээд алдаад ямар чухал зүйл зогсоосноо бодохчгүй хажуу талын хүнтэйгээ инээлдээд л. Хөлбөмбөгийн мэдлэг гэдэг жижигхэн зүйлээс харагдав. Ер нь энэ Дэлхийн аваргаар хоёр бөмбөг талбайд орж ирсэн тохиолдол тун чиг олон байсан нь иймэрхүү явдлаас улбаатай болов уу? Зохион байгуулагчдын алдаа. Хөлбөмбөг мэддэггүй хамгаалагчид их байлаа.
Иймэрхүү л дэлхийн аварга үзлээ. “Өмнөд Африкт Дэлхийн аварга өгөх болоогүй байсан юм. Зэпп Блаттэр арай түргэдчихлээ гэж” ярьж байгаа хүмүүстэй санал нийлж байна. Орчин үед үйлчилгээ гэдэг хамгийн чухал зүйл болсон.
Нөгөөдөр нь бид нутаг буцах болж Иоханнэсбүргийн нисэх онгоцны буудал руу хөдлөв. Иоханнэсбүрг-Бангкок-Бээжин-Улаанбаатар чиглэлээр эргэж нисэв. Эх орондоо ирэхэд дэндүү дотно түгжрэлтэй ч гэсэн зам минь, утаатай ч гэсэн Улаанбаатар минь угтаж авав. Эх орон гэдэг юутай ч зүйрлэшгүй.
Өмнөд Африкаар хамт аялсан уншигч та бүхэнд баярлалаа. Миний бие та бүхний зурагтаар харж байгаагаас өөр, та бүхний харахгүй байгаа тэр зүйлсийг өгүүлэхийг зорьлоо.
Аугаа хүмүүс үзэн яддаг гэж үү? Үгүй дээ тэд гунигладаг юм. Айн Рэнд
Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby slo mo jones » Wed Jul 14, 2010 2:36 pm

сайхан ббичсэн байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Khosoo » Fri Jul 16, 2010 11:41 am

Солонгын үндэстний орноос бэлтгэсэн тэмдэглэл №1

Солонгын үндэстний том шалгалт

ImageХар тивийн хамгийн хөгжилтэй улс нь яахын аргагүй ӨАБНУ. Хэдэн зууны тэртээгээс дэлхийн өнцөг булан бүрээс үндэстэн бүрийн хүмүүс нүүсээр ирсэн стратеги, газар нутгийн асар их ач холбогдолтой газар ажээ. Иймдээ ч үндэстэн бүрийн цуглуулга болсон энэ нутгийг өөрсдөө ч, харийнхан ч СОЛОНГЫН ҮНДЭСТЭН хэмээн нэрийддэг. Тиймдээ ч төрийн далбаагаа олон өнгийг хоршуулан урлажээ.

Өмнөд Африк-1995, Өмнөд Африк-2010, …. 2020?

ImageӨАБНУ нь Зепп Блаттерийн том лоббигийн ачаар ДАШТ-ийг тивээсээ анх удаа зохион байгуулах эрх авсан. Энэ нь тэдэнд том шалгалт болж улмаар энэхүү шалгалтаа амжилттай давбал 2020 оны олимпийн эрхийн төлөө хүч үзэхэд том хүчин зүйл болох байсан билээ. Тэд ч энэхүү шалгалтыг муугүй давлаа. 1995 онд тэд анх регбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хийсэн нь улс үндэстний төдийгүй нийт тивийн, түүнчлэн арьс өнгөний эсрэг тэмцлийн томоохон ялалт болсон билээ. Дэлхийн аварга дууссаны ердөө маргааш ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге Йоханнесбург хотод айлчилж, энэ үеэр тус улсын ерөнхийлөгч Зума 2020 оны олимпод нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн. 1995 онд Регби, 2010 онд хөлбөмбөг, харин 2020 онд ???

Халуун Африкийн хүйтэн өвөл

ImageМанай орноос экваторын бүсийн эсрэг талд орших Өмнөд Африкийн хувьд одоо өвөл нь болж байгаа ажээ. Шөнөдөө дунджаар тэг хэм, заримдаа бүр хасах хэмд хүрч байсан нь олон жилийн дунджаас хүйтэн өвөл гэнэ. Тоглолт үзэж суусан нутгийн иргэд зузаан хүрэм, пальто, ороолт, малгайгаар өвлийг давж байгаа харагдана лээ. Халуун Монголоос халуун африкийг зорьсон гэж бодсон би бээр том алдаа хийж зузаан хувцсаа цөөхнийг авчээ.

Адриан ван дер Бергийнхэн

Хаа холын Өмнөд Африк газар нутгийн хувьд хол ч гэлээ сүүлийн хоёр удаагийн Дэлхийн Мисс тэмцээн ӨАБНУ-ын Йоханнесбург хотноо зохиогдож энэхүү тэмцээнийг UBS телевизийн бүтэн баг сурвалжилснаар Монголчууд бид багагүй мэдээлэлтэй болсон. Энд амьдардаг Монголчууд цөөн ч гэлээ телевизийн сувгаар хэдийнээ Монголчуудтай танил болсон байв.

Image
Image

Монгол босстой нүүдлийн цэргийн бүхэл бүтэн отряд энд ажилладаг бол Найдаа хэмээх бүсгүй Африкт амьдарсаар багагүй хугацааг элээжээ. Нутгийн иргэн Адриан ван дер Бергтэй толгой холбож, тогооны хүн нь болсноор тэнд суурьших болжээ. Ван дер Бергийнх гэдэг айл хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр аанай л Монголын элчингийн үүргийг гүйцэтгэлээ. Очсон монголчууд буудаллах нь буудаллаж, цайлах нь цайлж байлаа. Эхлээд Амараа ах, дараа нь Ганзоригт ахын групп, тэгээд би, тэгээд Э.Оргилболд, Г.Сайнцог, Д.Ганхуяг, П.Амарбаясгалан нар тэднийд өөр өөр хугацааны турш түр буудаллалаа. Түүнчлэн АПУ-ийн гурван ахад бүхий л чадлаараа тусалсан билээ. Монголчууд бидэндээ харамгүй тусалж байсан Адриан ван дер Берг, Найдаа, хүү Крист баярлалаа хэмээн хэлье.

Александра хороололд өнгөрүүлсэн хэдэн хором

ImageХолын Африкийг ганцаар зорьсон миний бие очсон өдрөө Адрианыд UBS телевизийн найруулагч Б.Чингүүн, сэтгүүлч Жаргалсайхан нартай учирч тус улсын төдийгүй дэлхийн хамгийн ядуу бүсийн нэг Александра хорооллыг зорилоо. Гэмт хэрэг гаралтаар толгой цохих тус нутгийг зорьж энгийн африк иргэдтэй уулзах зорилго өвөрлөсөн биднийг метроны буудалд буун цагдаагаас асуумагц битгий гүн рүү ороорой хэмээн байн байн сануулж байлаа. Бид ч сануулгыг ойлгон эхний хоёр ч айл руу орж зорилгоо биелүүлэн цааш явах эсэхдээ эргэлзэн байтал машинтай хүн ирэн цонхоороо “Та нар сэтгүүлч бол одоохон эндээс яв. Яг энэ газар өчигдөр Америкийн иргэн буудуулж нас барсан” хэмээн бидэнд хэлсний дараа элдэв янзын бодолд автан төрхөм рүүгээ буцлаа.

Бидний орсон айл хорооллын зах хэсгээр байдаг тул боломжийн амьдралтай. Өрх толгойлсон гэрийн эзэн, түүний эхнэр, түүний охин, охины гурван хүүхэд, өөр нэг хүүхдийн 3 хүүхэд гээд тэр жижиг байранд олуулаа амьдарна. Зурагт, болон тавилгатай, нөхөр нь ажил хийдэг, ажлаасаа олгосон нэг машинтай, айлын гурван эзэгтэй хувийн жижиг бизнесс буюу сэндвич, шарсан төмс бэлдэж зардаг юм байна. Ахмадууд нь өөрсдийн амьдарч буй байдалдаа сэтгэл хангалуун байдаг бол залуучууд нь засгийн газар хоосон амладаг, ажлын байр олддоггүй гээд зовлонгуудыг тоочиж байв.

Александра хороолол нь 8 км кв газар нутагтай бөгөөд энэ бяцхан газарт 470 мянган хүн багтаж амьдардаг гэнэ. 1990-ээд оны эхээр улсаас Александра төсөл хэмээх дэлхийд алдартай төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд энэхүү ядуу өрхүүд бүгд орох оронтой болжээ. Бүх айлд байр барьж өгөн, байруудыг цэвэр, бохир усны шугам, цахилгаанд холбож өгсөн гэнэ. Гэсэн хэдий ч тархинд нь байр барьж өгөөгүй болохоор яалтай ч билээ.

Монголчуудын десант

Image Солонгын үндэстэнд монголчуудын бүхэл бүтэн десант буулаа. Монголчуудын түрүүч болсон байж мэдэх Амараа ах, түүний араас Ганзоригт ах тэргүүтэй дөрвөн монгол, Нью Жуулчин Тур компаний шугамаар явсан Үүргэвчтэй аяллын Г.Ганхүү ах, хөлбөмбөгийн шигшээн дасгалжуулагч асан И.Отгонбаяр ах, UBS телевизийн хоёр, Тайгерийн азтан, хөлбөмбөг тайлбарлагч Б.Батзаяа, Эрдэнэтийн хүмүүс тэргүүтэй 30 гаруй монгол, Б.Амарсанаа, Д.Энхбаатар гээд найзууд, “Үүрэг”-ийн О.Баяр ах, Хөлбөмбөг сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн холбооны Э.Оргилболд, , Г.Сайнцог, Д.Ганхуяг, П.Амарбаясгалан , АПУ-ын гурвал, Скайтелийн азтанууд гээд лав гурван оронтой тоо хүрсэн. Ганцаар очсон би Уругвай-Гана тоглолт эхлэхийн өмнө төрийн далбаагаа барин стадионы гадуур нэг, дотуур нэг тойрон гүйхэд лавтай 17 хүн тоолсон. Мэдэгдээгүй цаана нь хэд байсныг би таашгүй. Тус тоглолтыг стадионд 84,017 хүн үзсэн байсан нь бас сонирхолтой.

Нельсон Манделагийн төрсөн өдөр

Image7 сарын 4-ний өдөр Нельсон Манделагийн 92 насны төрсөн өдөр тохиолоо. Уг нь энэ хүний төрсөн өдөр 7 сарын 18-нд байдаг ажээ. Гэтэл Өмнөд Африкийнхан 7 сарын 4-нд хийхээр болсон нь энэ. Энэ агуу хүний тухай үлгэр домог шиг олон юм сонсож байсны хувьд эх нутагт нь, тэр байтугай өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн талбайд, өөрийнх нь хөшөөний хажууд төрсөн өдрийнх нь арга хэмжээнд оролцоно гэдэг гайхалтай хэрэг.

Нельсон Манделагийн талбайд Сонигоос зассан “3D World Created by Sony” хэмээх нүсэр том павильонд 3 хэмжээст шоу боллоо. Шоуны гол зочин нь Өмнөд Африкийн хамгийн нэртэй дуучин Лира байсан бөгөөд техник технологийн гайхамшгийг их авьяастай хослуулсан нь нүдийг бүлтийлгэж, чихийг баясгаваа.

3D технологи хаалга тогшиж байна

Image Энэ дэлхийн аваргын нэг онцлог нь гурван хэмжээст технологийг шууд дамжуулах, бусад нэвтрүүлэг бэлдэх гээд телевиз дүрстэй холбоотой бүхий л зүйлд ашиглаж байсанд оршиж байв. Томоохон стадионуудад гурван хэмжээст камернууд байрлуулж, дэлхийн олон оронд гурван хэмжээст кино театрууд ажиллаж, Африкийн томоохон газруудад албан ёсны ивээн тэтгэгч Сонигийн мухлагууд ажиллаж байлаа. Дэлхийн аваргын дуу Вака Вакагийн клипийг шууд эхлээд гурван хэмжээстээр хийсэн нь бас зүгээр ч нэг тохиолдол биш байх. Гээд айл бүрт гурван хэмжээст технологи ирэх нь ээ. Бэлтгэлтэй байгаарай.

Зорилгоо биелүүлсэн азтай залуус

ImageАлмас эрдэний эх оронд очиж насны мөрөөдлөө биелүүлж яваа хөлбөмбөгийн донтон залуусын бас нэгэн зорилго нь телевизийн дуранд өртөж дэлхий даяар Монголоо сурталчлах байсан. Япон-Парагвайн тоглолтын үеэр Японы фанатуудтай зэрэгцэн суусан Л.Ганзоригт ах тэргүүтэй монголчуудын маань хийсгэсэн Монголын далбаа телевизийн дэлгэцнээ намираад өнгөрсөн бол энэ дэлхийн аваргын хамгийн сонирхолтой тоглолтын нэг, олон хүний цусыг хөөргөсөн Уругвай-Гана багуудын тоглолтын үеэр алтан соёмбот далбаа маань дахин нэг намирав. Энэ далбааг барьж зогссон азтай залуус бол Д.Энхбаатар, Д.Өнөбилэгт, Д.Даянбилгүүн, Б.Амарсанаа, Н.Батгэрэл нар. Ямартай ч очсон нэг зорилгоо биелүүлсэн тэд энэ насанд үлдэх дурсгалтай зургаа getty image-ээс олсон. Удахгүй жаазлан ханандаа өлгөх биз ээ.

Монголыг сурталчлах компанит аян

Image Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг үзэх гэж очсон хүн бүр эх орноо өөрийн хэмжээнд сурталчлах зорилгыг дотроо агуулж байлаа. Бүгд шахуу Монголын далбаагаа барьж, зарим нь Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хувцсаа өмсөж, зарим нь бүр чоно, үнэгэн малгай өмссөн байсан нь сайхан.

Ялангуяа АПУ компаний гурав маань Монголоо гайхуулсан, монголоо бахдсан чонон малгай өмсөж тоглолт эхлэх, тоглолт дуусах, тоглолтын дундуур “од” болж хүмүүс тэдэнтэй патиараа татуулах гэж дугаарлан зогсож байлаа.

Испани, Парагвайн тоглолтын өмнө цэнгэлдэхийн урд монголчуудын бичил цугларалт болсныг мөн дурдах хэрэгтэй.

Фотог: автор

Үргэлжлэл их бий…
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby kayo » Fri Jul 16, 2010 4:23 pm

Хосоо гоё бичлэг байна, бичээд байгаарай
kayo
Барса фэн
 
Posts: 8900
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Previous

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests