Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Цогоо » Fri Jul 02, 2010 3:11 pm

Олуулаа цуглахад С Чампионс зүгээр юм байна лээ. Суудал олдохгүй гэсэн юм байхгүй. Олон зурагттай. Жоохон наастргүй санагдсан. Тэгэхдээ манайхан олуулаа байхад бол наастрыг гаргаж ядаад байх юм байхгүй байх гэж бодож байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18762
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Gunnerz » Fri Jul 02, 2010 3:14 pm

харин тхх ёстой наастргүй газар
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Shaggy » Fri Jul 02, 2010 3:22 pm

Анд нөхөд ах дүүсээ тэгээд хаана үзэх вэ? Даминууд, модууд зохион байгуулвал
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Г.Баяраа » Fri Jul 02, 2010 3:32 pm

Шэгги мэссэнжэртээр гялз
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby STARRR » Fri Jul 02, 2010 4:09 pm

За бид бүхэн Африктаа ирлээ дээ. Амараа ахын байсан айлд Хосоотойгоо нийлээд тавуулаа боллоо. Орой Бразил Голланд үзнэ дээ.
STARRR
 
Posts: 3
Joined: Sun Mar 02, 2008 8:50 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby J@x » Fri Jul 02, 2010 4:13 pm

Найдаагийн гэрийг ч монголчуд эзэгнэнхэн төрж байна даа.кк
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13301
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Адмирал » Fri Jul 02, 2010 5:13 pm

Тэгээд хаана хэзээ цуглахаар болов...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Fri Jul 02, 2010 5:17 pm

STARRR wrote:За бид бүхэн Африктаа ирлээ дээ. Амараа ахын байсан айлд Хосоотойгоо нийлээд тавуулаа боллоо. Орой Бразил Голланд үзнэ дээ.

гэртээ байгаа юм шиг л сайхан байсоон...
5-уулаа гэж манай үлдсэн 4 хаачсын...буццыму... :smile:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Fri Jul 02, 2010 5:19 pm

J@x wrote:Найдаагийн гэрийг ч монголчуд эзэгнэнхэн төрж байна даа.кк

Адриаан Ван Дер Бергийнхийг. хээгүй сайн залуу. :eek:
гэрийн эзэгтэй ч бас. :eek:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Fri Jul 02, 2010 5:20 pm

Адмирал wrote:Тэгээд хаана хэзээ цуглахаар болов...

мэдэхгүй л байна даа...нэг газраа тогтоод хэлээрэй.
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Bold9 » Fri Jul 02, 2010 5:22 pm

За за, манайхан ч сайхан явж байгаа юм байна даа. Ирээд тоглолтын уур амьсгал, зураг хөрөг нтрээр сайхан нийтлэл бичээрэй.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Mon Jul 05, 2010 6:47 pm

за дэлхийн аварга ч дуусах шатандаа орчлоо...
арай ч эрт оччивуудаа гэж бодож байлаа...ер нь хагас шигшээ, финалыг л эртнээс точикломоор юм байна гэсэн бодол төрж ч байх шиг...

гэтэл бас үгүй юмаа, хэдийгээр Английнхаа тоглолтыг үзэж чадаагүй ч эрт очсоноороо нэг их алдсангүй ээ.

Бразил, Кот`двуар,Аргентин, Мексик, Америк, Гана гээд дандаа холын / европын 1 ч баг алга...тэд илүү ойрхон бга шд, үзэхээр бол .../ багуудын тоглолтыг үзжээ...

хагасаас үзнэ гээд очсон бол бараг европын аварга үзэх байж...
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Mon Jul 05, 2010 6:49 pm

...гэснээс 3-р байрын тоглолтыг үзэхээр билет авч очсон хүн байна лээ / Монголоос шүү.../
мэргэн сонголт байгаа биз... :ногоон:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Tue Jul 06, 2010 1:32 pm

өвөрмөц 2 нутагтангууд...

Image

Image
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Zaya8 » Tue Jul 06, 2010 2:11 pm

Өмнөд Африк: Аян замын тэмдэглэл №1 http://batzaya.niitlelch.mn/content/2165.shtml

Ертөнцийн чихийг дэлдийлгэж дөрвөн жилд нэг удаа болдог Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “амьдаар” нь үзнэ гэдэг хүн болгонд олдоод байдаг завшаан биш. Миний хувьд 2006 онд тайлбарлагчаар ажиллаж байхдаа “2010 онд арай л чадахгүй байх, тэрний дараагийхийг нь заавал очиж үзнэ дээ!!! Газар дээрээс нь шууд тайлбарлагч харин хэзээ хийх бол доо” гэсэн бодол өвөрлөж байсныг нуулгүй хэлэхэд үнэн. Харин Тайгэр брэнд, Боловсрол телевизийн хамт олноос хүслийг минь дөрвөн жил урагшлуулж өгч, дэлхийн хамгийн том баярыг биеэр мэдрэх боломжыг олгосон юм.

Манай аяллын баг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 сарын 25-ны өдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас хөдөллөө. Монголоос Дэлхийн аваргыг зорьсон “манай баг” “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн Г.Ганхүү, Тайгэрийн азтан Т.Гансүх, UBS телевизийн гадаад мэдээний редактор Д.Жаргалсайхан, найруулагч Б.Чингүүн, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр, хөтөч Тамир, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудаас бүрдсэн байв. Миний бие өөрөө зураглаач, зурагчин, сэтгүүлч гээд бүх ажлаа хийх болохоор хамгийн их ачаатай нь байлаа. Онгоцны ачаанд өгч болохгүй “эмзэг” багаж камераа нэг гартаа, нөгөө гартаа нөүтбүүк, зургийн аппаратаа барьсаар “хар” тивийг зорих аялал минь эхэллээ.

Бээжин рүү “Air China”-гийн онгоцоор хөдлөв. Ихэнх нь онгоцонд явж сураагүй бололтой амарч чадахгүй байхад, багаасаа “тэнэж” сурсан Г.Ганхүү ах маань нэг харахад Айн Рэндийн “Эх сурвалж” номоо барьчихсан, нэг бол унтчихсан ёстой л нэг дураараа явж байв. Хоёр цаг нисээд Бээжинд буусаны дараа Бангкок руу хөдөлж дөрвөн цагийн дараа буюу орон нутгийн цагаар 23 цагт газардлаа. Онгоцноос буунгуут л халуун агаараар үлээж Монголын минь зун “сэрүүн” санагдах болов. Бангкокын буудал дээр 4 цаг орчим холхисны эцэст Тайландын онгоцонд сууж ӨАБНУ-ын Иоханнэсбүрг (Johannesburg) явах сунайсан 11 цагийн аяллаа эхлүүлэв. Урт аялал болохоор мань мэт шиг онгоцонд амарч сураагүй хүмүүст зориулсан телевиз, тоглоом, кино мэт байгаа нь аян замын зугаа байлаа. Манай цагаар 15 буюу орон нутгийн цагаар өглөөний 9 цаг орчимд үүр цайж (нар дэлхийн бөмбөгцөгийн хойд хагаст байгаа учир өмнөд хэсэгт өвөл болж буй) Мозамбикийн газар нутаг харагдаж эхлэв. Миний бие саваагүйтэж Өмнөд Африк, Мозамбик хоёрын дунд орших Свазиланд улс харагдахна уу гэж цонх ширтсэн болов юу ч харагдсангүй. Арай л хойгуур нь явсан юм билээ. Удалгүй ойр ойрхон хэдэн тосгон харагдаж байснаа томоохон хотын бараа харагдаж эхэлсэн нь бидний очих газар байв. Иоханнэсбүргийн нисэх онгоцны буудалд буунгууд хөлбөмбөгийн уур амьсгал угтаж энд тэнд л Africa Uinted гэсэн бичигтэй Майкл Эссьен, Стэфэн Аппиа, Самуэл Это’О, Жон Оби Микэл, Саломон Калу гэх мэт тамирчдын зураг өлгөөтэй байв. Манай аяллын багийг авч явах Африк хөтөч ирэлгүй 1 цаг гарантаа хүлээсэн учир Дэлхийн аваргад зориулсан дэлгүүрт “алдарт” вүвүзэла сонирхож, бидний дараа орж ирсэн Бразилын фанатуудтай зургаа авахуулав. Хөлбөмбөгийн эх орон Бразилчууд дуулалдаал орж ирэхэд онгоцны буудлын бүхий л “нүд” тэдний зүг чиглэсэн юм.

Удтал хүлээж, утсаар яриулсан эцэст махлаг хар (уучлаарай би арьс өнгөний үзэлтэй биш шүү) африк нөхөр ирж авав. Манай жуулчины “Нью жуулчин турс” компани тун хариуцлагагүй байсан нь явсан зочдын уурыг олон ч зүйл дээр багагүй хөдөлгөсөн юм.

Онгоцны буудлаас хоёр жижиг оврын автобусанд суун нийслэл Прэторигийн зүг хөдлөв. Иоханнэсбүргийн онгоцны буудлаас 1 цагийн зайтай. Ихэнх хүмүүс Иоханнэсбүргийг нийслэл хот нь гэж боддог боловч албан ёсны нийслэл нь Прэтори юм. Анхны Өмнөд Африк хүнтэй уулзсаных жолооч Пэдростой танилцаж шууд хөлбөмбөгийн яриа өрнүүлэв. Эхлээд нутгийн хэцүү нэртэй тамирчдыг яг яаж дууддаг талаар асуув. Нээлтийн гоол хийсэн Tshabalala-Чабалалаг ингэж дууддагийг мэдэж авав. Тэрнээс хойш Пэдрос намайг Чабалала гэдэг болсон. Миний Африк нэр болов. Мөн Dikgacoi-Дихажуа, Letsholonyane-Лэцүлүнянэ гэж шал өөрөөр хэлж байв. Мэдээж эдний зарим авиаг Англиар тэмдэглэж болдоггүйтэй адил би ч бас эх хэлээрээ дөхүүлээл буулгав. Пэдросын хэлж байгаа зарим авиа манай хэлэнд үнэхээр байсангүй. Хөлбөмбөгийн өөр юм ярихаар төдийлөн сайн мэдэхгүй байсан учир бидний яриа нэрний тал дээр дахин эргэлдэв. Монголоос явахын өмнө хүүхэд насандаа л сурахгүй бол том болсон хойноо хэзээ ч сурдаггүй түг таг гэж шүгэлдэнгүй маягийн ярьдаг хэл байдаг гэж сонсож байсан нь Тэмбү омог байв. Гэтэл Тэмбү омгоос Мандэла гаралтай байжээ. Ийнхүү ярьсаар албан ёсны нийслэл рүү нь орж ирэхэд Австрали, Америк маягийн зохион байгуулалт сайтай, хотынхоо төвд хөлбөмбөгийн том бөмбөгийг цамхагтай суурилуулсан цэмцгэр хот харагдав. Бид явсаар Сэнтинэл хэмээх гурван одтой 4 давхар зочид буудлын өмнө ирэв. Буудалдаа ирэхэд мөн л өрөө сулраагүй байна гэсэн хариулт 24 цаг замд явсан бидэнд тун хүнд туссан. Өрөө сулартал нийслэл Прэторигоор тэнэхээр болов. Эхлээд авч явсан жаал жуул хэдэн доллараа Өмнөд Африкын мөнгөн тэмдэгт рандаар солив. 17 хүн солиулах гэж бараг 1 цаг боллоо. Банк нь их хатуу. Манай тэллэрүүд тачигнатал тоолдог мөнгө тоологч машин тэнд зөвшөөрлөөр ажиллана. Мөнгөө машинд хийхдээ заавал цаанаас зөвшөөрөл авч, тоо тэг болоход мөнгөө хийн тоолно. Нэг тоолсоны дараа ахиад тэг болгох гэж зөвшөөрөл авна. Гэхдээ тэрийгээ хүн бүр дээр 2 удаа. Тэгээд янз бүрийн байцаалт авч, бичиг баримт, хаяг, яах гэж гэж ирсэн гээд бүх юм асууна. Сүүлд нь валют солиулсаны татвар авна. 1 ам.доллар, 7,5 рандтай тэнцүү. Ханш өндөр.

Банкнаас гараад машинаар явахад цагаан арьстан нэгийг олж харсангүй. Гайхаад жолооч Пэдросоос асуухад: Өмнө нь харууд нь торны цаана байсан бол одоо эсрэгээр болсооон. Цагаанууд торны цаана байгаа” гэж хошигнов. 1993 онд апартэйд дэглэм унаж Нэлсон Мандэла анхны хар арьст ерөнхийлөгч болсон. Арьс өнгөөөр ялгаварлал дуусгавар болж, далбаагаа сольсон гээд их зүйл болж өнгөрсөнийг цөөн үгээр чадварлаг илэрхийлсэн юм. Нэмж хэлэхэд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо арьс өнгөний үзлээс болоод гишүүнээр элсүүлдэггүй байсан нь дуусгавар болж Өмнөд Африк дэлхийд өрсөлдөх болсон.

Удалгүй Пэдрос төв талбайдаа (манайхаар Сүхбаатарын талбай) авчирлаа. Дунд нь анхны ерөнхийлөгч Стэфанус Иоханнэс Паулус Крүгэрийн (Stephanus Johannes Paulus Kruger) хөшөө байв. Нидерланд гаралтай түүний нэрээр Иоханнэсбүргийг нэрлэжээ. Гэхдээ Нидерландууд аль дээр үед явсан болохоор одоо Англиар Жоханнэсбүрг гэдэг юм билээ. Улаанбаатарыг UB гэж товчлдогтой адил тэд Жози гэж товчилно.
Аугаа хүмүүс үзэн яддаг гэж үү? Үгүй дээ тэд гунигладаг юм. Айн Рэнд
Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Tue Jul 06, 2010 2:18 pm

өө Заяа оччоо юу...ямар тоглолт үзэх гэж байна даа...?
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby suldees » Tue Jul 06, 2010 2:19 pm

оччоод ирсээн ах одоо ирчихээд нийтлэлээ оруулж байнаа .та ийм юм оруулаачээ
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Tue Jul 06, 2010 2:22 pm

нийтлэл нтр бичиж байгаагүй болохоор жаахан хүндхэн юм бн шүү...тэгж байгаад оролдоно доо...
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Cule » Tue Jul 06, 2010 5:29 pm

Ахын утас хэд билээ... Бүрээгээ авахымсан...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby carlsberg_mgl » Wed Jul 07, 2010 3:28 pm

авий гэсэн нь олж яриал авчиж л байна... :ногоон:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Ms.G » Wed Jul 07, 2010 3:38 pm

Zaya8 wrote:Өмнөд Африк: Аян замын тэмдэглэл №1 http://batzaya.niitlelch.mn/content/2165.shtml

Манай аяллын баг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 сарын 25-ны өдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас хөдөллөө. Монголоос Дэлхийн аваргыг зорьсон “манай баг” “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн Г.Ганхүү, Тайгэрийн азтан Т.Гансүх, UBS телевизийн гадаад мэдээний редактор Д.Жаргалсайхан, найруулагч Б.Чингүүн, Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр, хөтөч Тамир, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтнуудаас бүрдсэн байв.


миний бичсэн хүмүүс байна шт :ногоон:
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Тунгаа » Wed Jul 07, 2010 9:02 pm

carlsberg_mgl wrote:авий гэсэн нь олж яриал авчиж л байна... :ногоон:


Надад бүрээ авчирсан уу? :ногоон:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Хулганаа » Wed Jul 07, 2010 9:14 pm

Тунгаа wrote:
carlsberg_mgl wrote:авий гэсэн нь олж яриал авчиж л байна... :ногоон:


Надад бүрээ авчирсан уу? :ногоон:

чи бид 2 бүрээгээр яаанаа :ногоон:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby Тунгаа » Wed Jul 07, 2010 9:39 pm

Хулганаа wrote:
Тунгаа wrote:
carlsberg_mgl wrote:авий гэсэн нь олж яриал авчиж л байна... :ногоон:


Надад бүрээ авчирсан уу? :ногоон:

чи бид 2 бүрээгээр яаанаа :ногоон:


Хулгана бол бүрээ угаасаа үлээж чадку хэрэггүй. Хүн бол үлээж чадийшт хэрэгтэй. :RD
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Аян замын тэмдэглэл - Өмнөд Африк 2010

Postby zigo » Wed Jul 07, 2010 9:54 pm

Тугал бас чадахгүй л байхдаа. Гэхдээ тугал ч өөрөө бүрээнээс дутахгүй мөөрчихнө шдээ. ккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests