Дэлхийн аварга монгол хэл дээр

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby chukcha2002 » Mon Jun 28, 2010 4:55 pm

Тэр Балжинням байхгүй байсан нь дээрээ. Одоо бол яг болж байгаа. Анхны тоглолтуудтай харьцуулахад одоо арай тайван болж ирж байгаа нь зөв гэж бодож байна. Өшөө өгүүлбэрээ цөөлөөд оновчтой, зөв өгүүлбэрүүдийнхээ тоог ихэсгээд.... ккк за нээх мэддэг юм шиг буудаад яахав.

нээрээ тэр тоглолтын зарим зарим хэсэгт хүмүүсийн байрлалыг дугуй энэ тэрээр дүрслээд тактик, байрлалын алдаа энэ тэрийг дүрсэлж мүрслээд, цаанаасаа тийм бэлдсэн монтажууд өгөөд байгаа юм биш үү? Хужаагаар, Оросоор тийм юмнууд хааяа тоглолтын дараа гаргаж ганц нэг таарсан. С1-ийнхэн тэрийг нь байнга гаргавал уг нь гоё л юм.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby haka » Mon Jun 28, 2010 4:57 pm

Өчигдрөөс С1 гаргаж байна лээ. ССТВ байнга гаргаж байгаа.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Beb » Mon Jun 28, 2010 6:38 pm

Нэг гар нь аймар нэг талийг нь дэмжээд шаачхиймаа өө ингэчлээшдээ арай ч дээ гээ л тайлбарлагч байж тоглолт үзээд сууж бгаа юм шиг тэгээд тэр тоглогчдийн нэрийг нээрээ гоё гоё дуудаж бнаа тэгээл нөгөөдөх нь засаж өгөөл, хоорондоо тохироод ороод ирвэл яадаг юм бол.
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Бурханы жаал » Tue Jun 29, 2010 10:43 am

Монголдоо бсан бол иймэрхүү юм бичээд бж бx бсан бхдаа :D :D :D :mongol: Африкт шууд дамжуулчих суваг ч, зурагт ч бхгүй :sleep: (mannn бн оо :ногоон: :ногоон:
Last edited by Бурханы жаал on Tue Jun 29, 2010 10:49 am, edited 1 time in total.
Би Монгол Улсын иргэн
[img][list=]http://1.bp.blogspot.com/_BldrsdFxPTA/Sf8xHQVSJWI/AAAAAAAAGvo/40z5hSUip5o/s200/mg-lgflag.gif[/list][/img]
User avatar
Бурханы жаал
 
Posts: 51
Joined: Tue Jun 29, 2010 7:47 am

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Бурханы жаал » Tue Jun 29, 2010 10:51 am

Жаал маань Германийг болгож өгөөсөи :) :) :) Бурхан өршөө
Би Монгол Улсын иргэн
[img][list=]http://1.bp.blogspot.com/_BldrsdFxPTA/Sf8xHQVSJWI/AAAAAAAAGvo/40z5hSUip5o/s200/mg-lgflag.gif[/list][/img]
User avatar
Бурханы жаал
 
Posts: 51
Joined: Tue Jun 29, 2010 7:47 am

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby badka_c1 » Tue Jun 29, 2010 4:43 pm

haka wrote:Хятад хэл мэддэг бол ССТВ бүтэн өдөржингөө үзсэн ч уйдахгүй шинжтэй шүү. Тоглолтын өмнө гаргаж байгаа нэвтрүүлэг, тоглолтын дараах байдал зэргийг гаргаж байгаа нь хамаагүй илүү байна.
С1 ядаж тиймэрхүү нэвтрүүлэг хийдэг болоосой. тэгж байгаад болох байх даа гэж бодож суухаас.


Манайх чинь спортын суваг биш болхоор тогтсон цагийн дагуу л нэвтрүүлгээ гаргаж байна. Тийм амар биш байна шүү. Ивээн тэтгэгч нар нь тоглолтоо биш харин өөрийн рекламыг яаж хэдэн удаа хүргэж байгаа үзээд сууж байдаг юм шиг байна лээ. Дараа нь тэглээ ингэлээ реклам яагаад явсангүй инээ тэрээ гээд л. Гэхдээ одоо хасагдах шатнаас бид Дүрсээр өгч байгаа гоё болгоныг гаргахыг хичээж байгаа. Энхбаяр тоглолт эхлэхээс өмнө тоглох 2 багийн мэдээг шууд уншиж байгаа нь та нарт таалагдаж байгаа гэж бодож байна. Балжаа ах эрүүл мэндийн хувьд асуудалтай байна. Яахын байгаан бүү мэд...
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Gunnerz » Tue Jun 29, 2010 4:48 pm

тх тэр тоглолтын өмнөх өнгөрсөн тоглолтынх нь анализ маягийн юм гаргаж байгаан :eek:

ер нь бол гялайлааа С-1 ийн хамт олонд
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby haka » Tue Jun 29, 2010 4:51 pm

:eek:
Тэр анализ нь дажгүй байна лээ. Бас 2 багийн тоглогчдийн яриаг гаргаж байгаа нь их боломжийн байна лээ.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Мянхай » Tue Jun 29, 2010 4:53 pm

Бурханы жаал wrote:Монголдоо бсан бол иймэрхүү юм бичээд бж бx бсан бхдаа :D :D :D :mongol: Африкт шууд дамжуулчих суваг ч, зурагт ч бхгүй :sleep: (mannn бн оо :ногоон: :ногоон:



Аль Жазийра Уорлд Кап суваг байна шд. Өөрөө хаа байган.
Мянхай
 
Posts: 92
Joined: Thu Feb 25, 2010 7:09 pm

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Arsene » Tue Jun 29, 2010 6:55 pm

“УНТАЛТ ГҮЙЦЭТГЭЛЭЭ”

Монголын телевизүүдээр Дэлхийн хөлбөмбөгийн 19 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг тайлбарлаж байгаа тайлбарлагчдын мэргэжлийн болон монгол хэлний чадварын талаар хэлж зөвлөхгүй бол тэд Монголын олон мянган үзэгчдэд буруу ойлголт, буруу үг хэллэг түгээсээр байна.
Тэд монгол хэлэнд байхгүй гажиг сонин буруу үг хэллэгийг олонтаа хэрэглэж байна. Ганц хоёр жишээ хэлбэл, Монгол хэлний үйлдэхийн тийн ялгалыг бараг хэрэглэхгүйгээр “цохилт гүйцэтгэлээ”, “мөргөлт хийлээ” гэж буруу яриад байна. Зүй нь “цохилоо”, “мөргөлөө” гэж ярих ёстой билээ. Энэ байдлаар ярьдаг болно гэвэл “хоол идсэн” гэх бус “хоол идэлт хийлээ”, “унтсан” гэхгүй “унталт гүйцэтгэлээ” гэх зэргээр ярих болж байх шиг. Мөн “тоглолтод бөмбөг оролцууллаа” гэдэг буруу өгүүлбэрийг тоть шиг давтах нь хэрээс хэтэрлээ. Бөмбөгийг зөвхөн нэг тоглогч өшиглөж эсвэл шидэж оруулдаг байтал дандаа олон тоон дээр “оролцууллаа” гэж буруу ярих ажээ.
Мэргэжлийн талаас алдаатай тайлбар бас их байна. Тухайлбал, С1 телевизийн тайлбарлагч Д.Энхбаяр гэхэд эсрэг талын хаалганы ойр хийх “хаалттай цохилтыг” үргэлж “чөлөөт цохилт” хэмээн буруу ярьсаар байх юм. Чөлөөт цохилт ба хаалттай цохилтын ялгааг мэдэхгүй хүнээр тайлбар хийлгэх нь зөв үү ? Мөн тэр бээр тоглолтын үндсэн цаг дуусахад шүүгчийн нэмдэг цагийг “шүүгчийн мэдлийн цаг” хэмээн байн байн мэдэмхийрнэ. Уг нь үүнийг “нэмэлт цаг” гэдгийг хөлбөмбөг гадарладаг хүн болгон мэддэг билээ.
Эцэст нь хэлэхэд нь, манай бараг бүх тайлбарлагчид спортын аль нэг төрлийг тайлбарлахдаа “тоглолт үзүүллээ” гэсэн орчуулгын модон хэлийг хэт их хэрэглэж байна. Үзүүлэх тоглолт болсон бол тэгэж хэлж болно. Тэмцээн уралдаанд оролцож байгаа баг болон тамирчид үзүүлэх тоглолт хийж байгаа бус, жинхэнэ ур чадвараа гарган тэмцэлдэж байгаа тул “тоглолт үзүүлсэн” бус харин “тоглосон”, “тэмцэлдсэн” хэмээн ярих нь монгол хүний сэтгэхүйд илүү наалдацтай байлтай.

Ж.Гэрэлбадрах
Orgil Bol Uher
User avatar
Arsene
 
Posts: 345
Joined: Mon Feb 08, 2010 8:07 pm
Location: Anti Cows

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Yogii » Tue Jun 29, 2010 7:51 pm

За Өмнөговь, Дундговиор яваад ирлээ... Зөвхөн Улаанбаатар хотод Хөлбөмбөгөөр амьсгалж байгаа юм болов уу гэж бодсон чинь аль хол Говийн хэдэн аймаг маань ч гэсэн хөлбөмбөгөөр амьсгалж байнаа... Хоёр аймагт очиход Хөлбөмбөг үзүүлж байгаа 5 паб байна.

Гэхдээ нэг тиймэрхүү зүйл нь Хөдөөний гарууд чинь орой 10 цагт тоглолт болох гэж байхад 6 гээд л шал согтуу хөлбөмбөг үзнэ гээд цувсаар байгаад тоглолт эхлэх болохоор үзэх гэж байсан ихэнх хүмүүс нь тасраад унах юмаа... кккккккк

Гэхдээ би 2 өдөр л үзсэн болохоор тэр өдрүүдэд л тийм байсан гэж найдахаас даа...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2338
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Marco » Wed Jun 30, 2010 11:02 am

Балжкаа гэдэг нь тайлбарлахгүй байсан нь хамаагүй дээр юм байна. Цензургүй дураараа буруу ярьдаг, бүдүүлэг. С1 ерөөсөө тэрийг дахиж битгий эфирт гаргаасай. Харин Энхбаярын тайлбар удах тусмаа сайжирч байна. Мэдээж үг хэллэгийн янз бүрийн алдаа хийж байгаа тэрийгээ засчихвал гоё боллоо. Бас зарим үед хэт их орилж байгаа нь жоохон тийм юм. Дээр хэлсэн Арсенагийн хэлдэг үнэн л дээ эдгээр зөвөлгөөг тусгаж авбал сайн байна. Манай бусад тайлбарлагч нараас Энхбаяр илүү тайлбарлаж чадаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхаа. Энэ хүн хэдэн жилийн дараа мундаг тайлбарлагч болхоор харагдаж байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Makaveli » Wed Jun 30, 2010 11:09 am

Хаалттай цохилт гэж хэлэхгүй чөлөөт цохилт гэх нь зөв ш дээ. Free kick л гэж хэлдэг биз дээ. Гого дээр тавигдсан Ж.Гэрэлбадрахын мэдээлэл бол арай ядсан мэдээлэл байна.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Батгэрэл » Wed Jun 30, 2010 11:11 am

Дээр 2 гоол шаагаад нтр гээд байсан. Балжаа яасан хөөгдциймүү? Ойрд тайлбарлахгүй байх чинь.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby o_baatar316 » Wed Jun 30, 2010 6:55 pm

Дээх нь талд чинь эрүүл мэндийн асуудалтай байгаа гээд биччихсэн байнашд.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby ††‡MaRSHaLL‡†† » Thu Jul 01, 2010 12:00 am

гүэ надад лав тэр энхбаяр ерөөсөө таалагдахгүй байгаа
яахав тэр нэр мэр буруу дууддаг нь ч дүүрч харин тайлбараа бүр мөнхийн тоглож байгаа 2 багийн аль нэгийг нь илт дэмжиж тайлбарлаж байна.. тэгээд нөгөө багийг нь ёстой сайхан хийнэшдээ
ядаж байхад испанид яасан ч дургү юм чили дээр бүр бүгд харсан байх чилийг бөмбөг авангуут л нөгөө балиар орилдог нь эхлээд испанийг авахаар дуугүй болчихно тэгснээ ингэж хэсгээсээ гарвал үнэхээр муухай л байна этр гэдэг тайлбарлагчийн хийдэг ажил мөн үү
нугалаан дээр португалтай хийсэн тоглолт дээр ч яг л португалыг бөмбөг авангуут л орилоод эхэлнэ бүр яах аргагүй мэдэгдэж байгаан бас ямар ч тоглолтон дээр өнөөх чэлсигийн хэдээ л онцолж магтана
энэ нөхөр одоо бас л парагвайг дэмжиж баахан хашхирна гэдэг нь тодорхой

хамгийн дургүй хүргэсэн нь л тэр чилитэй хийсэн тайлбар би испаний сэдэвт баримттай нь бичсэн байгаа энийг өөрт нь хэлж өгвөл зүгээр байна
гэртээ бол тэгэж үзэж болдог л юм байгааз олон нийтийн өмнө тайлбар хийж байж нэг талыг хэт баримтлах нь зохисгүй л гэж бодож байна шүү
User avatar
††‡MaRSHaLL‡††
LiVeR BiRD
LiVeR BiRD
 
Posts: 1783
Joined: Sat Oct 31, 2009 5:27 pm
Location: RiGHT BeHiND you !

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby *R9* » Fri Jul 02, 2010 6:03 pm

badka_c1 wrote:
haka wrote:Хятад хэл мэддэг бол ССТВ бүтэн өдөржингөө үзсэн ч уйдахгүй шинжтэй шүү. Тоглолтын өмнө гаргаж байгаа нэвтрүүлэг, тоглолтын дараах байдал зэргийг гаргаж байгаа нь хамаагүй илүү байна.
С1 ядаж тиймэрхүү нэвтрүүлэг хийдэг болоосой. тэгж байгаад болох байх даа гэж бодож суухаас.


Манайх чинь спортын суваг биш болхоор тогтсон цагийн дагуу л нэвтрүүлгээ гаргаж байна. Тийм амар биш байна шүү. Ивээн тэтгэгч нар нь тоглолтоо биш харин өөрийн рекламыг яаж хэдэн удаа хүргэж байгаа үзээд сууж байдаг юм шиг байна лээ. Дараа нь тэглээ ингэлээ реклам яагаад явсангүй инээ тэрээ гээд л. Гэхдээ одоо хасагдах шатнаас бид Дүрсээр өгч байгаа гоё болгоныг гаргахыг хичээж байгаа. Энхбаяр тоглолт эхлэхээс өмнө тоглох 2 багийн мэдээг шууд уншиж байгаа нь та нарт таалагдаж байгаа гэж бодож байна. Балжаа ах эрүүл мэндийн хувьд асуудалтай байна. Яахын байгаан бүү мэд...


Балжаа ахыг тайлбарлахгүй байгаад баяртай байгааштэй.

С1-ийнхэнд баярлалаа. :eek:
Хамгийн гол нөгөө 2 бацаанаар тайлбарлуулаагүйд баярлалаа.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby TraP » Fri Jul 02, 2010 6:11 pm

Спортын сэтгүүлчдийг шагнав
Олон улсын спортын сэтгүүлчдийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Спортын сэтгүүлчдийн холбоо нь анх 1924 онд байгуулагдсан түүхтэй бөгөөд жил бүрийн долдугаар сарын 2-ны өдрийг спортын дууч гэгддэг спортын сэтгүүлзүйн салба
рынхан дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Монголын спортын сэтгүүлчид ч үүний нэгэн адил өнөөдөр баяраа тэмдэглэн, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, МҮОХ зарим сэтгүүлчдийг урамшууллаа. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн уулзалтын үеэр сэтгүүлчдэд баяр хүргээд, C1 телевизийн спортын албаны ахлах редактор Э.Амарсайхан, C1 телевизийн гүйцэтгэх захирал Бен Моёл, “Боловсрол суваг” телевизийн спортын тоймч Б.Батзаяа, TV9 телевизийн спортын албаны дарга Г.Гандөш нарыг “Олимпийн алдар” одонгоор, “Ардын эрх” сонин, NEWS.mn сайтын редактор Б.Бадамгарав, “Боловсрол суваг” телевизийн “Score” студийн захирал Б.Ялалт, “Спортын цонх” сэтгүүл, SPORTNEWS.mn сайтын редактор П.Цолмонбаатар, “Eagle” телевизийн спортын сэтгүүлч Б.Эрдэнэбат нарыг МҮОХ-ны "Алтан медаль"-иар тус тус шагнаж, спортын сэтгүүлзүйн салбарт шинэ санаа, шинэлэг нэвтрүүлэг бий болгон, телевиз, цахим мэдээллийн салбарт спортын сэтгүүлзүйг хөгжүүлэхэд сайшаалтай ажиллаж байгааг нь онцолсон юм.

Баяр хүргэе.... :eek:
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Чуугий » Fri Jul 02, 2010 6:16 pm

Цоомоод баяр хүргэеэээээээээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Тунгаа » Fri Jul 02, 2010 6:17 pm

Баяр хүргэе Цоомоо. :-D
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby chelsea_richie » Fri Jul 02, 2010 6:18 pm

эркад баяр хүргэееееееее :eek: :eek:
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby chelsea_richie » Fri Jul 02, 2010 6:18 pm

цоомоод баяр хүргэеееее :eek: :eek:
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
chelsea_richie
Язгууртнууд
 
Posts: 663
Joined: Wed Mar 10, 2010 3:30 pm
Location: интернетийн хязгааргүй орон зайд

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby MJ » Fri Jul 02, 2010 6:19 pm

Заяа, Цоомоо 2тоо баяр хүргиеэ
Муу Бадкаг маани яагаад шагнадаггүй бнаа хэхэ
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Чуугий » Fri Jul 02, 2010 6:20 pm

Бас Заяа байсийм байна шдээ.
Баяр хүргэеээээээээээээээээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Дэлхийн аварга монгол хэл дээр

Postby Цоомоо » Fri Jul 02, 2010 6:37 pm

Өө за энд ийм юм гарциймуу.
За баярлалаа гайс.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests