D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Адмирал » Thu May 13, 2010 9:19 pm

Image

Д хэсэг:
Герман
Австрали
Серб
Гана

За энэ хэсэг бол тун тэнцүүхэн тоглолт гарч болохоор хэсэг билээ...

Германы шигшээ баг:
Image

Die Mannschaft Герман машин хочит Германчуудын хөлбөмбөгийн түүх бол үнэхээр арвин... Анх 1908 онд Швейцарийн шигшээ багтай тоглож байжээ... Хэдийгээр дэлхийн 2р дайн, баруун зүүн Герман болж салсан гэх мэт том том саад тодгорууд байсан ч тэдний үзүүлсэн амжилт үнэхээр агуу билээ... 1954, 1974, 1990 оны дэлхийн аварга, 1972, 1980, 1986 оны Европын аварга гэсэн цол гуншинтай... Тэдэнд бусад том улсууд шиг тасархай авьяастай тоглогчид бараг байгаагүй ч өндөр зохион байгуулалттай багийн тоглолт нь ийм амжилтанд хүрэх үндэс болсон.. Хэдийгээр сүүлийн жилүүдэд томоохон тэмцээнд түрүүлээгүй байгаа ч хамгийн тогтвортой дээд түвшний амжилт үзүүлж байгаа баг бол Германы шигшээ баг... 2002 онд сулхан бүрэлдэхүүнтэй финалд үлдсэн бол 2006 оны нутагтаа болсон ДАШТад хагас шигшээд Италийн багт цаг дуусах мөчид тун харамсалтай хожигдож байсныг та бүхэн санаж байгаа байх... Мөн өнгөрсөн Евро2008д даруухан тоглолт үзүүлсээр финалд шалгарсан...
Үнэхээр л тэд тоглолтын ямар ч үед огт сандрахгүй үргэлж төлөвлөгөөний дагуу тоглож байдаг...
Ямар сайндаа л дээхнэ үед "талбай дээр 2 баг тоглож хожсоныг нь Германчууд гэдэг юм" гэсэн яриа гарахав дээ... Бас " Сайн бүрэлдэхүүнтэй Германчууд түрүүлж, сулхан бүрэлдэхүүнтэй Германчууд финалд үлддэг юм" гэсэн яриа ч бас байдаг..
Энэ жилийн хувьд урьд жилүүдийн бүрэлдэхүүн бараг хэвээрээ байгаа.. Гэхдээ тэд том дайны утаа үнэрлэцгээсэн залуус.. Багийн дасгалжуулагчаар Лёв ажиллаж байгаа бол багийн ахлагч Баллакийн хувьд энэ удаагийн дэлхийн аварга үндэсний шигшээ багийх нь сүүлийх нь тоглолтууд байж мэдэх юм...
Байэрны Лам, Швайны нар клубтээ гялалзсан амжилт үзүүлж топ формтой байгаа...
Довтолгоонд хэдийгээр клубтээ сэлгээнд суудаг ч Клозе илүү үр дүнтэй тоглодог... Дэлхийн аваргад 10 гоол хийчээд байгаа түүний хувьд өмнөх ДАШТ-ын амжилтаа давтаж чадвал дэлхийн аваргын Бүх цаг үеийн Мэргэн Бууч болох боломжтой байгаа... Бас Кёолн багийн Лукас Подолскиг мартаж болохгүй... Шигшээнхээ өмсгөлийг өмсөхөөр ид шидийн гэмээр тоглолт үзүүлдэг залуу даа...

Австралийн шигшээ баг:
Image
Socceroos хочит Австралийн шигшээ багийхан 1922 онд анх Шинэ Зеландыхаа шигшээ багтай тоглож гараагаа эхэлжээ...
Харин тэдний амжилт бол тун даруухан.. Энэ жилээс өмнө 2 удаа л дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байжээ.. 2006 оноос тэд Азийн бүсэд багтах болсноор амжилт нь ахиж ирсэн... 2006 оны дэлхийн аваргад Голланд мэргэжилтэн Гуус Хиддинкийн удирдлага дор тун гайхалтай амжилт үзүүлж шөвгийн 8д үлдэн Италид бас л тун азгүй байдлаар хожигдож байсан... Харин одоо багийн дасгалжуулагчаар мөн л Голланд мэргэжилтэн Пим Вербеек ажиллаж байна... Сүүлийн үеийн Австралийн шигшээ багийн энэ амжилт нь Эвертоны хагас хамгаалагч Тим Кэхиллтэй салшгүй холбоотой... Тэрээр ямар ч тоглолтыг эргүүлж чадах ур чадвартай тоглогч билээ...
Багийн бүрэлдэхүүн бол тэр чигтэй Европын лигүүдэд тоглодог чанга бүрэлдэхүүн байгаа.. Энэ хэсэгт ямар ч байсан тун ширүүн өрсөлдөөн үүсгэх баг даа...

Сербийн шигшээ баг:
Image
Beli Orlovi буюу Цагаан бүргэдүүд хочит Сербийн шигшээ баг...
Хуучны хүчирхэг Югаславаас Серби Черногер гэдэг улс болж салсан ба 2006 оны Дэлхийн аваргаас хойш ахиад Сербийн шигшээ баг болсон... Сербийн шигшээ баг гэдэг нэрнийхээ өмнөөс анхныхаа дэлхийн аваргад орох гэж байгаа баг билээ..
Багийн дасгалжуулагчаар Радомир Антич ажиллаж байгаа бол багийн ахлагчаар Интер Милан багийн хагас хамгаалагч Станкович тоглодог...
Багийн бүрэлдэхүүн бол жигд хүчирхэг бүрэлдэхүүнтэй... ДАШТ-ын сонгон шалгаруулалтад хэсгээ тэргүүлж гарч ирсэн гэхээр ямар чансаатай баг болох нь харагдана...

Гарааны бүрэлдэхүүн:
Image
Энэ зургийг харвал дандаа Европын лигд тоглодог олны танил бүрэлдэхүүн харагдаж байгаа биз... Хамгаалалтад МанЮгийн Видич, Челсигийн Иванович... хагас хамгаалалтад ЦСКАгийн Красич, Интерийн Станкович, Ливерпульд ирэх нь тодорхой болсон Жованович... довтолгоонд Аяаксын Пантелич, Валенсид данстай Зигич... гээ л тун эвгүй бүрэлдэхүүн харагдана...
Зүгээр ч нэг хэсгээ тэргүүлээгүй юм шүү гэдгээ харуулахын тулд ширүүхэн тоглолтууд хийх байх...

Ганын шигшээ баг:
Image
The Black Stars буюу Хар Однууд хочит Ганын шигшээ баг...Хөлбөмбөг хөгжих болсон шалтгаан нь бусад Африкийн багуудын адил Европын колони улс байсантай холбоотой.. Анхны тоглолтоо 1950 онд Нигерийн шигшээ багийн эсрэг хийж байжээ...
Тивдээ бол том багуудын нэг... Африк тивийхээ 4 удаагийн аварга, мөн 4 удаагийн мөнгөн медальтай... Дэлхийн аваргад 2006 онд анх оролцсон ба энэ жил 2 дахь удаагаа төрөлх тивдээ болох дэлхийн аваргад оролцохоор болоод байгаа.. Хамгийн сүүлд өнгөрсөн өвөл болсон Африкийн цомын финалын тоглолтод Нигерийн шигшээ багтай тоглож мөнгө медаль хүртсэн... мэргэжилтнүүд амжилт гаргана гэж үзэж байгаа ширүүн бүрэлдэхүүнтэй баг билээ.. Багийн дасгалжуулагч нь Милован Ражевач гэж Серби дасгалжуулагч ажиллаж байгаа бол багийн ахлагчаар Италийн Болонягийн Стеффен Апиах тоглодог... Бүрэлдэхүүн бол тэр чигтээ Европын лигд тоглодог...
Хаалгачаар Уиганы Ричард Кингсон, хамгаалагчдаар Сандерландын Менсах, Фулхэмийн Панцилл, Леверкузены Сарпей, Родагийн Аддо...
Хагас хамгаалагчдаар: Челсигийн Эссэйн, Интерийн Мунтари, Удинезегийн Асамоа...
Довтолгоонд Асомоа, Амоа... гэсэн бүрэлдэхүүнтэй...

Энэ удаагийн дэлхийн аваргаар ямар ч сенсаац тарьж мэдэх багуудын нэг дээ...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Д хэсэг/ Герман, Австрали, Серб, Гана/

Postby soccer » Thu May 13, 2010 10:57 pm

Стеффен Апиах биш Стеффен Аппиая гэдэг билүү
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Д хэсэг/ Герман, Австрали, Серб, Гана/

Postby Hartsaga » Fri May 21, 2010 4:10 pm

Энэ хэсэг тодорхой австрали нэгээр гана 2 оор гарна.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Д хэсэг/ Герман, Австрали, Серб, Гана/

Postby zigo » Sat May 22, 2010 10:09 pm

Харцага хошигноод байгаа юм уу? Хэсгийн хамгийн хүчирхэг хоёр багийг хэсгээсээ гарахгүй гэж таамгалдаг нь ямар учиртайн?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Д хэсэг/ Герман, Австрали, Серб, Гана/

Postby ABC » Sat May 22, 2010 11:49 pm

герман аранга заах биз. сэрби гана 2-н нэг л цуг гарах байх.
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Д хэсэг/ Герман, Австрали, Серб, Гана/

Postby ballu » Sun May 23, 2010 9:47 pm

Гана - ыг хашираах тоглолтыг тэсэн ядан хүлээнэ.
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby chukcha2002 » Fri May 28, 2010 9:12 am

Кевин Боатенг дээр занажийгаад ганц нэг эвгүй такл хийцгээх байх даа
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Kro » Fri May 28, 2010 12:32 pm

М.Эссейн ДАШТ өнжиж байгаан байна. Харамсалтай юм болж. Челсигийн 2 уг нь хоорондоо тулах байсан аль аль нь будаа боловоо.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby focus_mn » Sun May 30, 2010 1:17 pm

Манай хэсгийн тоглолтын хуваарь (монголын цагаар):

Да 14/06 02:30 Герман-Австрали
Ба 18/06 19:30 Герман-Серби
Пү 24/06 22:00 Гана-Герман
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Hartsaga » Tue Jun 01, 2010 4:13 pm

Герман хэсгээс гарвал бараг түрүүлнэ шүү, австралийг хэсгийн эхний тоглолтонд хожоод гана хожигдоод сербитэй тэнцээд хэсгээс гарахгүй л болов уу, клосе 11 гоолтой болчихоосой.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Tomroo_Kop » Tue Jun 01, 2010 4:19 pm

Hartsaga wrote:Герман хэсгээс гарвал бараг түрүүлнэ шүү, австралийг хэсгийн эхний тоглолтонд хожоод гана хожигдоод сербитэй тэнцээд хэсгээс гарахгүй л болов уу, клосе 11 гоолтой болчихоосой.

Бас нэг тоосго байна аа...Бичсэн юмнуудыг нь уншихаар хөл толгой нь солигдчихсон л юм байх юм.Португал түрүүлэх байх шүү гээд биччихсэн байсан,энд болохоор хэсгээс гарвал түрүүлнэ,бараг хэсгээс гарахгүй болов уу ч гэх шиг сонин сонин юм бичихийн....Игнор листэнд Миротой л ярилцаад сууж байсан нь дээр юм байна...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Shaggy » Tue Jun 01, 2010 4:35 pm

Зөвлөгөөг хүндэтгэж игнордов хэхэImage
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Чуугий » Wed Jun 02, 2010 9:32 am

Сербийн 23н тоглогч.


Goalkeepers
Vladimir Stojkovic
Bojan Isailovic
Andjelko Djuricic

Defenders
Branislav Ivanovic
Antonio Rukavina
Nemanja Vidic
Neven Subotic
Aleksandar Lukovic
Ivan Obradovic
Aleksandar Kolarov


Midfielders
Dejan Stankovic
Gojko Kacar
Nenad Milijas
Radosav Petrovic
Zdravko Kuzmanovic
Milos Krasic
Zoran Tosic
Milos Ninkovic
Milan Jovanovic

Forwards
Nikola Zigic
Marko Pantelic
Danko Lazovic
Dragan Mrdja
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Адмирал » Wed Jun 02, 2010 12:32 pm

Герман Серб 2 гарах байхдаа
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Monteyne » Wed Jun 02, 2010 11:55 pm

Энэ Ганн-н шигшээн тоглолтуудыг үзлээ, ийм байдалтай бол хэсгээсээ гарахгүй л байх, Серби яг нэгээр гараад ирнээ
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby goalman » Fri Jun 04, 2010 3:02 pm

1.Герман
2.Серби/Гана....Австарали үнэндээ чадахгүй байхаа...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Chinbaa » Sun Jun 06, 2010 6:00 pm

Германий бүрэлдэхүүн тасарчижээ. Гоё залуу баг байна. Баллак бэртсэн ни ч бараг болж дээ. Хэдира-с өөр цэвэрлэгчгүй юм шив дээ. Герман байнга цэвэрлэгчтэй тоголдог гэхээр энэ Сами Хэдира шууд гараанд гарахнээдээ?
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Chinbaa » Sun Jun 06, 2010 6:01 pm

Дэлхийн аваргаар хамгийн их шуугиан тарих баг Сэрби байхаа.
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Chinbaa » Sun Jun 06, 2010 6:03 pm

Бадруул wrote:
Tomroo_Kop wrote:Игнор листэнд Миротой л ярилцаад сууж байсан нь дээр юм байна...

:-o :-o :-o :eek: :eek: :eek:
Түрүүн бас ямар сэдэв дээр билээ дээ сонин сонин юм яриад байсан..
Одоо Африкийн сэрүүний улирал эхэлцэн байгаа гэж форумаар дүүрэн л бичцэн байсан даа..


Хөөрхөн л хүүхэд байшд. :ногоон:
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby ballu » Wed Jun 09, 2010 5:29 pm

1. Герман
2. Гана
:RD
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Nomer 10 » Thu Jun 10, 2010 10:55 am

1. Герман

Хүн ам : 82,4 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 6,3 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 16
Хамгийн том амжилт : 1954, 1974, 1990 оны дэлхийн аварга
Багийн ханш : 292,5 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Гомез, 27,5 сая

Багийн од : Мирослав Клозэ. Уг нь энэ байранд Баллак л байх ёстой. Харамсалтай нь тэр гэмтлийн улмаас тэмцээнийг өнжих болсон. Ер нь бол герман тоглогчдоос Баллак Лаам 2-ыг л дэлхийн төвшнийх гэдэг. Гэхдээ одоогийн форм, багт гүйцэтгэх үүргийг харвал Швайнштайгер нь од болох учиртай мэт. Гэвч дэлхийн аваргыг мэргэн буучийг орхиж төвдсөнгүй ээ. Тэр өмнөх шигээ дахиад нэг сайн дайралт хийж чадвал Роналдогийн рекордыг эвдэх боломжтой. 8 жилийн өмнө Саудын Арабыг 8-0-оор булшлахад түүний мөргөдөг алтан толгой, сальто үсрэлтийг дэлхий даяар биширч байсан билээ.

Дасгалжуулагч : Иоахим Лөв. 2004 онд Клиннсманн шигшээд ирүүтээ түүнийг туслахаараа татаж авсан байдаг. Тэр цагаас хойш шигшээтэй ажиллаж ирсэн гэхээр тэр одоо гарын арван хуруу шигээ мэдэх учиртай. Тэр аль Клинсигийн үеэс л Германы нууцлаг дасгалжуулагч байсан. Клинси тоглогчдыг сэтгэхүйгээр нь сэргээдэг байсан бол жинхэнэ нарийн тактик, солилцоог чухамдаа Лөв л мэддэг байлаа. Оны эхээр холбооны босс Цванцигертай таарамж муудсанаас тэмцээний дараа ажлаа өгөх нь бараг л тодорхой болоод байгаа.

Ахлагч : Филипп Лаам. Саяхан болтол тэр дэлхийн хэмжээний нэгэн хамгаалагч байлаа. Гэтэл одоо тэр үүн дээрээ нэмэгдээд хөлбөмбөгийн их гүрнүүдийн нэгнийх нь ахлагч гэдгээрээ илүү их анхаарлыг өөр дээрээ татах боллоо. Тэр магадгүй тэмцээний дараа Баллак ирсэн ч туузаа зүүсэн хэвээр үлдэж ч мэднэ. Төрөлхөөс барууны хамгаалагч маань олон жил шигшээдээ ч клубтээ ч зүүнд тоглож дасаад байсан ч одоо шигшээ клуб аль алинд нь баруун талд хүч суларсан тул эргээд баруундаа тоглодог болоод байгаа. Германы ХХолбоо 6,3 сая хөлбөмбөг тоглогчдыг эгнээндээ нэгтгэдэг. Үүгээрээ тэд ФИФА-д дэлхийд тэргүүлдэг. Хажууд нь Аргентин гэхэд л ердөө 0,3 сая тоглогчийг бүртгэсэн байх жишээтэй. Энэ 6 сая хүн дотроос оройд нь заларна гэдэг асар их нэр төрийн хэрэг билээ.

Онцлох тоглогч : Энэ ёстой хэцүү байна. Гарамгай найруулагч болж мэдэх Өзил, энэ жилээс тэсрэлт хийсэн Мюллер юм уу Бадштубер эсвэл Кроос ч байж болох. Эсвэл бүр одоогийн багийн хамгийн хурц од Швайни ч юм уу хаалган дээр хэн зогсох вэ гэж өнө удаан яригдсаны эцэст ирсэн Нойер ч байж болно. Гэхдээ өөр нэгэн тоглогчийг онцлох нь хамгийн зөв болов уу. Энэ бол Сами Хэдира. Дээрх бүх нэрнүүдээс илүү энэ нэрийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. 2 жилийн өмнө Штуттгарт Бундэслигт түрүүлэх үед л энэ нэр тодорч эхэлсэн. Гэхдээ дэлхий даяар одоо л түүний нэрийг сонсох цаг ирлээ. Баллакын үгүйд орлох учиртай хүн нь уг нь Фрингс. Лөв түүнд таагүй ханддаг тул тэр шигшээд багтаагүй. Тэгэхээр энэ байрлалд хамгийн тохиромжтой хүн нь одоо яах аргагүй Хэдира болоод байна. Швайни түүнтэй хамтрахад асуудал алга, сайхан ойлголцож байна гэдгээ мэдэгдээд байгаа.

Шилмэл гараа : 4-2-3-1.

------------------------ Neuer ---------------------------
--- Lahm --- Mertesacker --- Friedrich --- Jansen --
---------- Schweinsteiger ------- Khedira ----------
------ Kroos ----------- Özil ------------- Подолски ------
-------------------------- Klose -----------------------------

Тэмцээний таамаг : Маш их залуужсан баг. Тэр чинээгээр туршлага нимгэн. Гэхдээ нимгэн гэхээр бас ч дутагдалтай мэт. Мюллер Бадштубер нар Аваргуудын лигийн финалд хүрчихсэн байдаг. Хэсгээсээ зүгээр чигээрээ гарна гэхэд бас амаргүй. Хамгийн хэцүү хэсэгт орсон. Гэхдээ л том багийн зангаргаар яаж ийгээд гарна. Харин Серби тэдний дээр гарч мэдэх юм шүү. Хэсгээсээ хэдээр гарах нь хамаагүй, гарсан хойноо нэг давах ч асуудал биш. Тэрнээс цааш л хүнд болно доо. Гэхдээ «Хөлбөмбөгийн машинууд»-ыг тооцооноос хэзээ ч хасч болдоггүй гэдгийг мартах ёсгүй.

2. Австрали

Хүн ам : 19,7 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 435,7 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 2
Хамгийн том амжилт : 2006 онд хэсгээсээ гарсан
Багийн ханш : 66 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Кэхилл, 16 сая

Багийн од : Аймшигтай мөргөх чадвартай Тим Кэхиллийг хэлмээр байвч Харри Кьюиллийг дурьдахгүй өнгөрч эс чадав. Олон удаагийн гэмтэл бэртэл л түүнийг алсан даа. Тэгээгүйсэн бол дэлхийн нэгэн том од болох чадвар түүнд бүрэн байсан юм. Ер бусын техник, хүчирхэг зүүн хөл, гоолдох мэдрэмж. Энэ бол түүний өвч бүрэн зэвсэг. Английн Лидсээс том хөлбөмбөгчин болох гараагаа эхэлж, тэндээсээ Ливерпүүлд очоод 5 жилийг үдсэн. Сүүлийн 2 жил Галатасарайд тоглож байгаа. Энэ жил ердөө 17-хон тоглолт хийсэн ч 9 гоол хийчихсэн. Дэлхийн аваргаар тэр дахин нэг тэсэрч чадах болов уу?

Дасгалжуулагч : Пим Фэрбеек. Хиддинк Адвокаат нарыг Солонгост туслахаар дагалдаж байсан. Тэднээс ихийг сурсан нь лавтай. Гуус хаана байна, тэр газар нь холланд дасгалжуулагчаар өвчилдөг нь моод болоод байгаа. Өмнөд Солонгосын шигшээгийн босс ч болж үзсэн. Дараа нь Австралийн босс боллоо. Гэхдээ түүний дасгалжуулагчийн авьяас сайнгүй гэдэг нь олон удаа харагдаад байгаа. Австралийн шигшээ өөрийнхөө энерциэр эрхээ авсан гэвэл бараг л буруудахгүй. Энэ байдлыг нь холбоо анзаарч, тэмцээний дараа ажлаа буцааж авахаар шийдсэн. Тэр ирэх намраас Мароккогийн шигшээд техникийн захирлаар ажиллах болно. Энэ нь түүний 18 дахь томилолт ажгуу.

Ахлагч : Лукас Нэйлл. Кьюиллын эсрэг тэсрэг байр суурь. Хоюулаа Галатасарайд тоглодог, хоюулаа шигшээгийн нүүр царай гэдгээрээ адилхан ч бусад юмаараа шал өөр. Кьюилл асар тайван, тэр үргэлж адгадаг. Кьюилл гэмтэмхий, тэр хүдэр. Нэйлл олон жил Английн багууд болон Туркт тоглохдоо бараг л гэмтэж үзээгүй гэхэд болно. Мөн тэр очсон баг болгондоо лидерийн үүрэг гүйцэтгэж байлаа.

Онцлох тоглогч : Жош Кеннеди. Австралийн довтолгооны олон жилийн нүүр царай байсан Марк Видукагийн албан ёсны залгамжлагч. Түүнийг урт үстэй болохоор «Есүс» гэж хочилдог. Фэрбеек түүнээс гадна хүмүүсийн тэр бүр мэдэхгүй 2 довтлогчийг багтаа авсан тул гоол хийх үүрэг одоо түүн дээр л ирээд байгаа. Японы лигт 10 тоглохдоо 8 гоол хийсэн гэхээр найдвар бас ч гэж бий.

Шилмэл гараа : 4-2-3-1.

------------------------------- Schwarzer -----------------
--- Wilkshire --- Neill --- Moore --- Chipperfield ---
------------------- Grella -------- Culina -------------
--------- - Emerton ------ Cahill -------- Kewell ------
-------------------------- Kennedy ------------------------

Тэмцээний таамаг : Австралийн давуу тал бол туршлага болон бие бялдрын байдал. Гэхдээ энэ нь дэлхийн аваргаар хэсгээсээ төвөггүй гарна гэсэн үг биш ээ. Хамгаалалт нь хөгширч яваа, болхи хөдөлгөөнтэй. Өгдөөний мэдээгээр 2 од тоглогч нь бэлтгэлдээ оролцоогүй байна. Тэгвэл хэн орлох вэ? Эсвэл Базелд тоглоод 13 гоол хийсэн зүүний 34 настай хамгаалагч нь жагсаалаас гарвал яах вэ? Энэ мэтчилэн олон асуудал тэднийг зовоож байгаа. Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ? Хариулт нь тэд гэртээ эрт харина.

3. Серби

Хүн ам : 10,7 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 132,2 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 10
Хамгийн том амжилт : 1930, 1962 онд 4-р байр
Багийн ханш : 188,5 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Видич, 35 сая

Багийн од : Неманья Видич. Оросын лигт цойлж байхад нь Сэр Алекс Фэргюсон татаж авсан. Манчестер Юнайтедад ирээд тэр жинхэнэ од болох гараагаа эхэлсэн юм. Рио Фэрдинандын хамтаар дэлхийн хамгийн шилдэг хамгаалалтын хослолын нэгийг бүрэлдүүлж байгаа. Тэр Станковичын хамтаар баг доторхи жинтэй үгний эзэн.

Дасгалжуулагч : Радомир Антич. Сербийн түүхэн дэх хамгийн том дасгалжуулагч. 1996 онд Атлетико Мадридыг гайхалтай довтолгоотой баг болгон удирдсаар Испаний лигт давхар цохилт хийсэн. Мөн Барселона, Реал Мадрид багуудыг удирдаж байлаа. Түүнийг дэг журмыг 1-рт тавьдаг гэдгээр нь бүгд мэднэ. Шигшээд олон жил үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг тэр ирснээр цэгцэлсэн гэдэг.

Ахлагч : Деян Станкович. 1999 онд хүүхэд байхдаа Итали руу одсон. Тэр цагаас хойш Италид олон ч жилийг үдэж байна даа. Лациогийн хүчирхэг тоглогчдын тоосонд дарагдалгүй гарааны эрхийг олж авч байлаа. 2003 оноос Интерт ирснээр багийн нэг гол тоглогч болсон. Энэ жил Моуриньо түүнийг гол хөзрийн модныхоо нэгээр ашигласан. Гараанд гаргах буюу чухал сэлгээгээр ашигладаг байв. Түүний онцлог гэвэл төвийн бүсэд хаана ч тоглож чадна, мөн алсын цохилт нь осолтой.

Онцлох тоглогч : Милош Красич. Түүнийг У21-ийн багт байхаас нь л том тоглогч болно хэмээн мэргэжилтнүүд онцолж байлаа. Олон ч баг сонирхож байсан. Гэвч ЦСКА бусдаас өрсөж чадсан. Орост шагнал гээчийг хамж өгсний дотор 2005 оны УЕФА капын цом багтана. Гэхдээ түүнийг хүмүүс энэ жилийн Аваргуудын лигээс хойш л илүүтэй таних болсон билээ.

Шилмэл гараа : 4-4-2.

--------------------------- Stojkovic -------------------
--- Ivanovo --- Subotic --- Vidic --- Kolarov -----
--- Krasic --- Stankovic --- Milijas --- Jovanovich ---
----------------- Pantelic ------- Zigic -----------------

Тэмцээний таамаг : Хэсэг дотроо Германы хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэдний дээр гараад нэгээр гарсан байхыг ч үгүйсгэхгүй. Хамгаалалтын эгнээ бол дэлхийд гэж яригдана. Төвдөө бас эвгүй. Довтолгоондоо Германы лигийг нэвт шувт мэдэх Пантелич, Валенсиг орхисны дараа хуучин формоо олсон Зигич нарыг зогсоосон гэхээр хэзээ ч гоол оруулж мэднэ. Хаалгач л хамгийн сул байрлал байна даа. Францын өмнө орж, хэсгээ тэргүүлсэн гэдэг нь нэгийг хэлээд л байгаа. Тэд магадгүй энэ дэлхийн аваргын нэг нээлт болох ч юм бил үү. Шөвгийн 8 хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй ээ.

4. Гана

Хүн ам : 23,8 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 27,5 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 1
Хамгийн том амжилт : 2006 онд хэсгээсээ гарсан
Багийн ханш : 58,4 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Мунтари, 13 сая

Багийн од : Суллей Мунтари. Түүний тоглолтод тэр өдрийн түүний ааш нөлөөлдөг. Хэрэв тэр хөлбөмбөг тогломоор санагдвал бөмбөгийг бусаддаа ганган бэлдэж өгдөг, мөн динамик тоглолтоороо ч гайхагддаг. Харин дургүй нь хүрсэн үед ямар ч сайн дасгалжуулагч түүнийг хурдан хөдөлгөж чадахгүй. Иймдээ ч тэр Аваргуудын лигийн финалд гараанд зогсож чадаагүй. Саяхан бас Ражевачтай толхилцоод авсан. Эссиен дэлхийн аваргыг өнжихөөр болсны дараа түүнд баг оройлох үүрэг ногдсон. Тэр үүнийг чадах болов уу? Би лав эргэлзэж байна.

Дасгалжуулагч : Милован Ражевач. Гана дахь серби мэргэжилтнүүдийн замналыг үргэлжлүүлж яваа. Сүүлийн 6 жилд 3 дахь нь гээд бод доо. Энд ирэхдээ тэр хэн ч биш байлаа. Харин Ганын шигшээг ахлах болсны дараа түүнийг бүгд мэддэг болсон юм. Африк тивээс эрхээ авсан анхны баг болоод зогсохгүй тивийн аваргын финалд хүрсэн билээ. Түүнийг гэхдээ довтолгоотой хөлбөмбөг үзүүлдэггүй гэж шүүмжилдэг.

Ахлагч : Стефен Аппиа. Нэгэн цагт дэлхийн шилдэг цэвэрлэгчдийн нэгт тооцогдож байлаа. Бараг том баг болгон л түүн рүү чичирч байсан цаг. Гэвч хүнд бэртэл авсан нь түүний карриерыг балласан юм. Залгуулаад Фэнэрбахчетэй гэрээн дээрээ муудалцсан нь түүнийг 2 жил ажилгүй байлгав. Боатенг Германы бус Ганын талд шийдвэрээ гаргаснаар түүнд нэгэн том өрсөлдөгч гарч ирэв.

Онцлох тоглогч : Кевин-Принц Боатенг. Тэмцээний өмнөхөн Ганын иргэн болсон. Германы У21-ийн тоглогч байсан тэр Холландтай хийсэн тест тоглолтод оролцоогүй. Дэлхийн аваргаар тэр шигшээгийн гол мотор болж мэдэх юм. Германтай тоглоход тэр талбайд гарвал бэртэж мэднэ.

Шилмэл гараа : 4-1-3-2.

----------------------- Kingston ------------------
--- Inkoom --- Mensah --- Vorsah --- Sarpei --
------------------------- Annan --------------------
--- Asamoah -------- Boatеng ------- Muntari ---
------------------ Gyan ------ Amoah ------------

Тэмцээний таамаг : Герман даяар Баллакаар харуусаж байгаа. Гэвч Ганад Эссиен дутагдаж байгаа нь юутай ч харьцуулах аргагүй юм. Баллакыг орлох тоглогч бий бол Ганад үгүй. Эссиен байсан бол тэднийг хэсгээс нь бараг гаргачихмаар байлаа. Одоо бол тэд хэсгээсээ гарч чадахгүй ээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby focus_mn » Thu Jun 10, 2010 5:59 pm

Nomer 10 wrote:Онцлох тоглогч : Кевин-Принц Боатенг. Тэмцээний өмнөхөн Ганын иргэн болсон. Германы У21-ийн тоглогч байсан тэр Холландтай хийсэн тест тоглолтод оролцоогүй. Дэлхийн аваргаар тэр шигшээгийн гол мотор болж мэдэх юм. Германтай тоглоход тэр талбайд гарвал бэртэж мэднэ.


Хэхэ тийм муухай юм хийх улс биш шүү дээ та өөрөө мэдэж л байгаа байлгүй. Харин залуучууд ахлагчийнхаа төлөө тоглолтоороо тэр Кэвин-Принцийг багтай нь "булшилж" магадгүй шүү.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Yogii » Fri Jun 11, 2010 10:11 am

2. МобиКомын нийт хэрэглэгчдэд зориулсан Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан Тааврын уралдаан

Хугацаа: 6/11-7/11 дуустал

Үндсэн дүрэм:
- Тааварт уралдаанд оролцохыг хүссэн хэрэглэгчид 399дугаарт ON гэсэн мессэж илгээж бүртгүүлнэ. Анх удаа 399 дугаарт мессэж бичсэн хэрэглэгчдийг бүртгэж дараах мессэжийг илгээх болно. Дараа болон УТ бүх хэрэглэгчид оролцох боломжтой.
- 399дугаарт бүртгүүлсэн нийт хэрэглэгчдэд тоглолт болох 24 өдөр өглөө бүр 9цагаас хуваарийн дагуу мессэж броадкастыг илгээнэ.
Нийт тааварт оролцож буй оролцогчид таавраа таах бүртээ 1 оноо авах бөгөөд уралдааны турш оролцогчдыг оноогоор нь эрэмбэлж байх болно.
- Хэрэглэгч http://www.mobicom.mn болон мессэжээр хэдэн оноотой байгаа, хэддүгээр байранд байгаагаа харах боломжтой байна.
- Хэрэглэгчийн оноог тоолохдоо
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
 Тойрог бүрт оноо тоолно, Тойрог бүрт байр эзлүүлнэ.
 1р тойрог: 6/11-6/16-ны 2дахь тоглолт хүртэл
 2-р тойрог: 6/16-ны 3дахь тоглолтоос 6/21-г дуустал
 3-р тойрог: 6/22-6/25

- Тааварт уралдааны шагнал:
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
• 1-р байр: 1 сая төгрөг
• 2-5 байр: 500,000 төгрөг
• 6-100 байр: 10,000 нэгж
 Тойрог бүрт тойргийн аваргуудыг шалгаруулна.
• 1р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 2-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 3-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж


Үнэ тариф:
- 399дугаарт алдаатай эсвэл оноо шалгах мессэж илгээхэд сүлжээн дэх мессэж тариф мөрдөгдөнө.
- 399дугаарт амжилттай бүртгүүлэх болон таавраа илгээсэн тохиолдолд сүлжээн дэх мессэж дээр нэмэх нь 30₮ (НӨАТ орсон дүн) суутгагдана.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2338
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby God_Moon_Bloom » Sun Jun 13, 2010 12:59 pm

Манай Герман нэгээр бол найдвартай биз дээ?. Эссеэн байхгүй Гана хэцүү шд.
Серб хоёроор гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа.

Герман 2002 онд Оливор Каны хүчинд мөнгө, 2006 онд Леманны үр дүнд хүрэл зүүсэн. Алтан дагинаас бусад медалыг нь аваад байна. Энэ жил алтан дагина өргөнөө. Майкл Баллак азгүй юм даа.
Гэхдээ алтан дагина авах байх гэсэн горьдлого байна. Авнаа.
Ногоон ургамал
User avatar
God_Moon_Bloom
 
Posts: 322
Joined: Sat Feb 20, 2010 8:31 pm

Re: Д хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

Postby Хашка » Sun Jun 13, 2010 1:40 pm

миний бодлоор үхлийн байж магадгүй л хэсэг. Германыг бол ярих юм байхгүй. Серби ямар аймар бүрэлдэхүүнтэй байна. Гана бол тивийхээ шилдэгүүдийн нэг ш дээ.
Нэгээр Серби гарах байх. Уул нь Гана Серби Герман 3уулаа л тасархай багууд
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Next

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron