Page 10 of 10

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 12:59 pm
by Nomer 10
Пуа манай буучин орж ирээд 2006 оны юмаа сөхөөд уналаа хаха.

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 1:00 pm
by El Payaso
ер нь тэгээд Каннаг л авч явдаг гараанд гаргадаг буруудсан юм биш үү дээ. Канна Келлини хоёр нэг л учираа олохгүй байсан Ювед. арай өөр залуу хурдтай хүн гаргасан бол.

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 1:34 pm
by ..::Affictor::..
тхх Бонуччиг л гаргачих байсын Канна ямар ЮВЕд олигтой байсан ч биш

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 1:39 pm
by ..::Affictor::..
Image
Image

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 3:10 pm
by Hartsaga
Урьдчилсан прогноз гаргахад парагвай японд хожигдож,словак голландыг пеналтаар буулгаж авах шинжтэй.

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 3:26 pm
by Hartsaga
Азийн 2 төлөөл байна 8-т үлдчих юм шиг санагдаад байна шүү. Англи, гана, аргентина л цаашаа явах байх.

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 3:28 pm
by Hartsaga
Тэр видук билүү тэр янколерийг санагдуулж байна шүү.

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 3:39 pm
by Тэгшээ
Өчигдөр бол гайхалтай тоглолт болсон. Италичуудад дахиад ганц хоёр минут бсан бол тэнцэх блаа. Дэлхийн аварга эхлэснээс хойших миний үзсэн хамгийн схан тоглолт. Юун тэр Португал 7-0.

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 3:45 pm
by Tmshinoda
үнэн азгүй... ёохх уул нь словакт 3 гоал алдах баг биш юмсан. миний бодлоор Пирлог эртхэн гаргаж ирсэн бол 2 байтугай гоал хийх байлаа.. Куаглариелла маш сайн байсан түүний оруулсан нэг гоалыг тооццон бол ямар гоё вэ.. сүүлийн гоал алдсны дараа Буффоныгоо л их үгүйллээ..
ямартаа ч энэ ДАШТ ёстой л нөгөө бөмбөг бөөрөнхий гэдгийг харуулсан ДАШТ болжийн доо.. яг л 2002 ДАШТ шиг..Италийгаа 2012 Еврогоор л харах болжийн доо.. тэр үед Пирло Буффон нар маань байх болов уу даа :(

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 4:22 pm
by RedFury
Ер нь хүмүүс Италиийг тэнцээсэй гэж их харсан юм бишүү. Сайхан тоглолт болсоон. би ч эхэндээ итали хожигдож байгаад баяртай байгаа ч гэсэн сүүлд нь италийг тэнцээсэй гэж хүлээсэн. Скртэлийн хаадаг бол бөмбөгний 1/3 нь орсон юм шиг харагдаж байсан. 2012 оны Еврогоор Италийн эргэн ирэлтийг л харъя. :D

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 4:27 pm
by Цэнгүүн
Яг одоогоор бол ДАШТ-н хамгийн гоё тоглолт өчигдөр болж өнгөрлөө шд..
Шинэ Зеланд 3 оноотой! :-D

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 4:44 pm
by Tmshinoda
Бамбууш wrote:
Bilguudei_PES wrote:wuhahahahahahahahaha Италичуудын азгүйтэл миний аз жаргал. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр гэж байдаг юм байна. хахахахахаахаа

Дүү жаахан даруулгатай бай..
Гэснээс тэр нэг гоол бол отон гэж хэлэхэд хэцүү л гоол байсан даа.. Сүүлрүүгээ үнэхээр айсмхигтай дайрсан л даа.. Бас тэр сүүлд хэн бэ ганцаараа шахуу бөмбөгийг цаана яг хүлээж аваад цохихдоо хальт цохичихсон уу гүй юу? Буффон көөркий минь баярлаад л гүйснээ больж байна билээ..


ПЕПЕ байсийм өө

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 7:16 pm
by Бамбууш
Гэснээс Буучин Цодгор Цогоо маань Английн фэн биш билүү?

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Fri Jun 25, 2010 7:20 pm
by Батбаяр
Липпи Пирлог тоглуулах л байсым бол гараанд гаргах байсийшд с**. Хамгаалалт бол үнэн балай байлаа дөө

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Sun Jun 27, 2010 4:14 pm
by Forza Juve
Image

Нэг ийм зураг гарчихаж. :sad:

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Mon Jun 28, 2010 2:25 pm
by Shaggy
Нөгөө Форза Ювегийн бичээд байсан зүйл яг дахиад болчлоо л доо...

Ювегийн золгүйтэл удаан төвөөсөө болсон гээд бсн яг тэр дүр зураг тэр чигээрээ...

Анхнаас нь л Липпид сануулаад байсан, Ювегээс сонголт хийхдээ болгоомжтой ханд гээд...

Харамсалтай байна даа...

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Tue Jun 29, 2010 4:35 pm
by xb
чао Белла!

Дэлхийн аваргууд энэ удаа маш муу тоглолоо. Аргагүй л нэг үе нь дуусч байна. Энцо Беарцотын түүхийг давтах байхаа гэсэн таамаг л 2008 онд ажилдаа эргэн ороход нь гарч байсан. Үнэхээр ч Липпи, Беарцот нарын түүх ижил юм. Өмнөх дэлхийн аварга болоход нь Италичууд дараагийнхад нь бас л ижил зүйл хүлээж байсан ч энэ бүтээгүй. Липпигээс олон хүн цомыг хүлээж байгаагүй ч найдлага бол байсан.

Одоогийн болоод 4 жилийн өмнөх Аццурригийн ялгаа гэвэл их байна. Хамгийн гол нь багийн лидерүүд 4 насаар хөгширсөн.
Каннаваро Берлиний хана гэгдэж багаа дэлхийн аварга болгож, өөрөө оны дэлхийн шилдэг тоглогчоор шалгарч байсан бол энэ удаа түүний алдаанаас болж баг нь муу тоглосон. Заримын бичээд байгаа шиг Каннаварог суулгах байсан гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Италийн шигшээд хамгийн олон тоглолт хийсэн түүхэн ахлагч, тоглогчийг суулгана гэдэг амар биш. Ядаж л түүнд найдсан найдлага дэмжигчид, дасгалжуулагчид байсан. Тийм том агуу тоглогчийг том тэмцээний утаа үнэрлээгүй Бонуччигаар солих нь ч дэндүү гэмээр эрсдэлтэй.
Ямартаа ч Каннаваро зодгоо тайлах байх. Италийн бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг. Оны шилдэг тоглогч болсон цорын ганц хамгаалагч. Энэ ДА-с илүү 2006 оны гавьяаных нь төлөө тифоси нар түүнд талархах болно.

Каннаваро гээд жаахан хадуурчихлаа. Парагвайн эсрэг гоолыг Марко байсан бол алдахгүй байсан болов уу. Замбротта ч гэсэн түүх болон үлджээ. Тэгээд Липпигийн, тоглогчдын алдаанууд их байсан. Өнгөрсөн жил 4-3-3 тохирохгүй гэдгийг хангалттай л харсан. Тэгсэн шийдвэрлэх тоглолтод дахиж тэр бүтэхгүй системээрээ тоглосон. Пирло багийн чухал тоглогчдын нэг. Гэхдээ түүнийг байхгүй гээд Словак, шинэ Зеландыг хожиж чадаагүй гэж байгаа бол энэ зүгээр л шалтаг. Түүнтэй түүнгүйгээр Итали энэ мэт багуудыг хожих ёстой байсан. Хожоогүйнхээ горийг тэд өөрстөнөө амссан. Итали ингэж хасагдсан нь шударга зүйл гэж Буффон ч хэлсэн байсан.

Словакын эсрэг: Замброттаг суулгаж Мажжиог л гэж эхний үеийн турш хүсэж байсан, биелэлээ олсон, харин мань эрийг зүүнд гаргасан. Миний хувьд нэмэгдэхүүнүүдийн байрлалыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг л болсон. Дээр хэлсэн бүтэхгүй хувилбар 4-3-3. Ядахад хагас жил болж нэг гоол хийдэг Яквинтаг яах гэж гаргасан юм болоо. Паццо, Жила нарыг л гаргах байсан миний бодлоор. Том багууд жижиг багуудын эсрэг тоглохдоо хэмх дарамтлаад, ёстой гацаанд оруулаад хүссэн тоглолтоо гаргадаг шиг Италичууд тэгж чадсангүй. Зоргоороо тоглосондоо Словакууд.
2 гоол алдаж л Италичууд сэрцгээсэн. Заавал ийм нөхцөлд хүрч тоглолтоо гаргах шаардлага байхгүй штэ. Гоолууд дээр Де Россигийн үхжийсэн дамжуулалт. Кьеллиниг гайгүй юм уу гэсэн удаан юмаа. Бас дээрээс нь 2 дахь гоол түүний буруу. 3 дээр бол нүүр хийх газаргүй болсон доо. Нөгөө дэлхийд гайхагддаг хамгаалалт юу хийчихэв дээ. Төвд байсан хослол байхгүй ээ байхгүй, зүгээр л энүүгээр ороод гоол хийгээрэй гэсэн шиг зай гаргаад өгсөн. Хувь хүний бодлоор бол Маркеттиг буруутгах хэрэггүй. 10 гаран жилийн Буффоны дарангуйлал доор бараг ганц Тольдо л том тэмцээнд оролцсон. Хэдэн жил замень нь байсан Амелиа 2р сонголт байгаагүй. Юу хэлэх гээд байна гэвэл Маркеттид том тэмцээнд орох боломж гараагүй. Клубтээ европын тавцанд ч тоглодоггүй. Тиймд Буффон байсан бол гэсэн яриа дэмий санагдаж байна. Тэр чадахаараа л сайн тоглосон. Алдсан гоолууд бусдын илт буруугаас л орцгоосон .

Эцэст нь үхээнц тоглоход нь жаахан уур хүрснээс би тэгтлээ харамсаагүй. Цоороод дээшээ гарахгүй юм гэхэд хэсгээсээ өлхөн гарчхихна гэж бодож байсан. Урьд нь бичиж байсан Итали Африкт түрүүлэх үгүй нь сонин биш, 4 жилийн өмнөх аварга одоогоор надад хангалттай гэж байсан. 98 оны азгүйтэл, 2000 оны 45 секунд, 2002 оны луйвар гээд олон хар дурсамжуудыг арилгаж чадсан нь одоо ч надад хангалттай. Харин дараагийн дэлхийн аваргад бол дэмжинээ Аццурриг.

Re: F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

PostPosted: Sat Jul 03, 2010 3:49 am
by Бамбууш
Аймар бичсэн байгаа юм шүү манай күн....Браво xb..