F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Хэсгийг хэн тэргүүлэх вэ?

1.Итали
30
68%
2.Парагвай
9
20%
3.Шинэ Зеланд
1
2%
4.Словак
4
9%
 
Total votes : 44

F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Shaggy » Tue May 11, 2010 4:07 am

Энэ дэлхийн аваргын хамгийн чимээгүй хэсгүүдийн нэг.

1.Итали
2.Парагвай
3.Шинэ Зеланд
4.Словак
Image

Итали...
4 жилийн өмнөх дэлхийн аваргууд энэ хэсгийн яалтчгүй гол баг. Хөл бөмбөгийн хамгийн том баяр наадам 4 удаа түрүүлсэн тэдний хувьд энэ жил аваргаа хамгаалан, мөнхийн нэр төрийг авчирах чин хүсэлээр энэхүү дэлхийн аваргад оролцож байгаа нь тодорхой юм.
Парагвай...
Тэд сонгон шалгаруултад өөрсдийн түүхэн дэхь хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байгаа. 10 хожил 3 тэнцээ 5 хожигдол. 4 жилийн өмнө тэдэнд аз, авьяас аль аль нь дутсан. Тун ч хангалтгүй байдлаар Англи болд Шведүүдийн ард хоцорсон. Гэхдээ Парагвайчууд дасгалжуулагчдаа дахин итгэл хүлээлгэхээ мэдэгдсэн. Тэдэнд Роки Санта Круз болон Дортмунд довтолгооны хослолыг багтаасан чадварлаг довтолгооны шугам байгаа гэхдээ тэдний хамгийн эмзэг сэдэв хамгаалалт....
Шинэ Зеланд...
1982 оноос дэлхийн аваргын бараа хараагүй 2007 оны чансаагаар 157 бичигдэж байсан баг. Гэхдээ тэд манай гаригийн шилдэг 32 шигшээн нэгэнд багтаж чадсан. Английн премиэр лигт тоглодог хэдэн тоглогчдоос бусад бүгд америкийн "соккер" тоглодог тоглогчидтой. Мэргэжилтнүүд цагаан өмсгөлтнүүдийг хэсгээсээ шалгарах ямар ч боломжгүй гэж үзэж байгаа. Энэ оны эхээр тэд нэг хэсэгт багтсан Итальчуудтай нөхөрсөг тоглолт хийж 4-3 хожигдсон харин дэлхийн чансааг тэргүүлэгч Испаничуудад 5-0 хичээл заалгуулсан...
Словак...
Энэ улс тусгаар тогтносон цагаасаа хойш анх удаа дэлхийн аваргад шалгараад байгаа нь энэ. Өмнө нь Чехословакийн нэг хэсэг болж байхдаа энэ наадамд оролцож үзэж байсан гэхдээ энэ бол түүх. Харин тэд энэ жил маш сайн формтой байж олон хүний дэлхийн аваргын сонголтод нэрлэж байсан хөршүүдээ гомдоон Өмнөд Африк хүртэлх тизээ захиалцгаасан. Багийн бүрэлдэхүүн маш залуухан энэ зуны хүн зах дээрх гол бүтээгдэхүүний нэг Марик Хамсик тэдний гол зэвсэг. Одоогийн чансаагаараа 34т жагсаж байгаа.
Last edited by Shaggy on Thu May 20, 2010 7:01 am, edited 10 times in total.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: F хэсэг

Postby zorigtsaikhan » Tue May 11, 2010 9:20 am

Бас чимээгүй гэж хамаагүй хэлж болохгүй юм аа...
ДАШТ шалгарсан гэдэг чинь цаанаа нэг юм хэлээд л байгаа...
Тийм болхоор уйдах завшаан гарахгүй л болвуудаа?
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3633
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: F хэсэг

Postby Чуугий » Tue May 11, 2010 8:58 pm

Шинэ Зеландын шигшээ баг:

Хаалгачид: Жеймс Баннатин, Глен Мосс, Марк Пастон
Хамгаалагчид: Энди Боейнс, Тони Локхэд, Рьян Нелсен, Уинстон Рейд, Бен Сигмунд, Томми Смит, Иван Вичелич
Хагас хамгаалагчид: Энди Баррон, Лео Бертос, Тим Браун, Жереми Кристи, Аарон Клэпхэм, Саймон Элльотт, Майкл МакГлинчи, Дэвид Муллиган
Довтлогчид: Жереми Броки, Рори Фаллон, Крис Киллен, Шейн Смельц, Крис Вүүд
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: F хэсэг (Италь, Парагвай, Шинэ Зеланд, Словак)

Postby Shaggy » Tue May 11, 2010 11:24 pm

Липпи шигшээ багийн тамирчдын нэрсийг гаргалаа.

Хаалгачид
Жиан Лучи Буффон - Ювентус
Морган Дэ Санктис - Наполи
Федеричо Маркети - Каглиари
Салваторе Сигигу - Палермо
Хамгаалагчид
Фабио Каннаваро - Ювентус
Фабио Гроссо - Ювентус
Жиоржио Чиелини - Ювентус
Жианлука Замбротта - АС Милан
Доменико Крисчито - Женоа
Кристиан Мажжио - Наполи
Салваторе Бочетти - Женоа
Маттиа Кассани - Палермо
Леонорди Бонучи - Бари
Хагас Хамгаалагчид
Женнаро Гаттусо - АС Милан
Андре Пирло - АС Милан
Мауро Каморанези - Ювентус
Даниеле Дэ Росси - АС Рома
Анжело Паломбо - Сампдориа
Симоне Пепе - Удинезе
Рикардо Монтоливо - Фиорентина
Клаодио Марчисио - Ювентус
Антонио Кандрева - Ювентус
Андре Коссу - Каглиари
Довтлогчид
Алберто Жилардино - Фиорентина
Винчензо Якинта - Ювентус
Антонио Ди Наталу - Удинезе
Фабио Куаглиарелла - Наполи
Жусеппе Росси - Виярреал (Испани)
Марко Борриелло - АС Милан
Жиампаоло Паззини - Сампдориа


За ийм бүрэлдэхүүн дуудаж зодог тайлсан дуудагдах боломжтой байсан Неста болон Тотти нарыг эцсийн мөчид үлдээсэн байна. Мөн италь авяастан Кассано, Баерны гологдол Тони нар шигшээдээ багтаж чадсангүй. Легротаглиаг ч шигшээдээ дуудагдах боломжтой гэж үзэж байсан ч бас багтаж чадсангүй.

Өмнөд Африк дахь бэлтгэлийн баазад очихоос өмнө дээр дурдсан тоглогчдоос 7г хасах юм байна.
Last edited by Shaggy on Tue May 11, 2010 11:48 pm, edited 1 time in total.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: F хэсэг (Италь, Парагвай, Шинэ Зеланд, Словак)

Postby Г.Баяраа » Tue May 11, 2010 11:29 pm

манай Мотта 4 жил хүлээх хэрэгтэй боллоодоо..бас Акуа үнэхэр харамсалтай байна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: F хэсэг (Италь, Парагвай, Шинэ Зеланд, Словак)

Postby Shaggy » Tue May 11, 2010 11:32 pm

Бороог үнэхээр гайхаж бна Мотта, Акуа 2 бараг тодорхой байсан доо.... Липпи өөрийхөө мэддэг хүмүүсээ л авчихсан харагдаад байгаан... Сүүлийн тоглолтуудыг үнэлсэн бол Акуад боломж байсын 4 жил л хичээждээ хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: "Өмнөд Африк 2010":Ф хэсэг-Итали,Парагвай,Шинэ Зеланд,Сл

Postby Lenin » Wed May 12, 2010 12:27 am

Моттаг чинь хэрэв хэсэг тоглуулаад формыг нь хадгалаад байсан бол уг нь гайгүй шанс байсан л юм байнашд.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: "Өмнөд Африк 2010":Ф хэсэг-Итали,Парагвай,Шинэ Зеланд,Сл

Postby Shaggy » Thu May 13, 2010 10:32 am

За тоглолтын хувиарь ийм байх юм байна.
14.6.2010
11 дэх тоглолт

Итали-Парагвай
Кеип Таун Стадиум, Кеип Таун
Image


15.6.2010
12 дох тоглолт

Шинэ Зеланд-Словак
Роял Бафокенг Стадиум, Рустенбург
Image

20.6.2010
27 дох тоглолт

Словак-Прагвай
Фрий Стэйт Стадиум, Блоэмфонтэйн
Image

28 дах тоголт
Итали-Шинэ Зеланд
Мбомбела Стадиум, Нэлспрүйт
Image

24.6.2010
41 дэх тоглолт

Словак-Итали
Эллис Парк Стадиум, Иохансбург
Image
42 дох тоглолт
Парагвай-Шинэ Зеланд
Петер Мокаба Стадиум, Полоквэйн
Image
Last edited by Shaggy on Thu May 20, 2010 7:02 am, edited 1 time in total.
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: F хэсэг (Италь, Парагвай, Шинэ Зеланд, Словак)

Postby haka » Thu May 13, 2010 12:48 pm

Г.Баяраа wrote:манай Мотта 4 жил хүлээх хэрэгтэй боллоодоо..бас Акуа үнэхэр харамсалтай байна

Акуа сайн тоглоод байсан шдээ. Ядаж сэлгээнд ч болтугай аваад явчихгүй.
Итали хол явахгүй ээ :ногоон:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: "Өмнөд Африк 2010":Ф хэсэг-Итали,Парагвай,Шинэ Зеланд,Сл

Postby El Payaso » Thu May 13, 2010 9:24 pm

Gianluigi Buffon (Juventus),
Morgan De Sanctis (Napoli),
Federico Marchetti (Cagliari),
Salvatore Sirigu (Palermo);

Gianluca Zambrotta (AC Milan),
Fabio Cannavaro (Juventus),
Giorgio Chiellini (Juventus),
Christian Maggio (Napoli),
Leonardo Bonucci (Bari),
Fabio Grosso (Juventus),
Domenico Criscito (Genoa),
Mattia Cassani (Palermo),
Salvatore Bocchetti (Genoa);

Andrea Pirlo (Milan),
Gennaro Gattuso (Milan),
Daniele De Rossi (Roma),
Riccardo Montolivo (Fiorentina),
Mauro Camoranesi (Juventus),
Angelo Palombo (Sampdoria),
Antonio Candreva (Juventus),
Andrea Cossu (Cagliari),
Claudio Marchisio (Juventus),
Simone Pepe (Udinese);

Fabio Quagliarella (Napoli),
Giuseppe Rossi (Villarreal),
Vincenzo Iaquinta (Juventus),
Antonio Di Natale (Udinese),
Marco Borriello (Milan),
Alberto Gilardino (Fiorentina),
Giampaolo Pazzini (Sampdoria).
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40714
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "Өмнөд Африк 2010":Ф хэсэг-Итали,Парагвай,Шинэ Зеланд,Сл

Postby RBK » Thu May 20, 2010 3:30 am

Итали гээд ядаж зөв бичээчээ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: "Өмнөд Африк 2010":Ф хэсэг-Итали,Парагвай,Шинэ Зеланд,Сл

Postby Shaggy » Thu May 20, 2010 7:03 am

анзаарсангүйшт хэхэ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: "Өмнөд Африк 2010":Ф хэсэг-Итали,Парагвай,Шинэ Зеланд,Сл

Postby ..::Affictor::.. » Fri May 21, 2010 10:15 pm

Round of 16
1A (Fra/Uru/Mex/S-Af) - 2B (Arg/Gre/Nig/S-Kor)
1C (Eng/USA/Alg/Slov) - 2D (Ger/Ser/Gha/Aus)
1E (Ned/Den/Cam/Jap) - 2F (Ita/Par/Slow/New Z)
1G (Bra/Por/Ivo/N-Kor) - 2H (Spa/Swi/Chi/Hon)
1B (Arg/Gre/Nig/S-Kor) - 2A (Fra/Uru/Mex/S-Af)
1D (Ger/Ser/Gha/Aus) - 2C (Eng/USA/Alg/Slov)
1F (Ita/Par/Slow/New Z) - 2E (Ned/Den/Cam/Jap)
1H (Spa/Swi/Chi/Hon) - 2G (Bra/Por/Ivo/N-Kor)

Quarter Finals
QF1: E1/F2 v G1/H2
QF2: A1/B2 v C1/D2
QF3: B1/A2 v D1/C2
QF4: F1/E2 v H1/G2

Semi-Finals
SM1: QF2 v QF1
SM2: QF3 v QF4

Finals
Winners of SM1 v SM2
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: "Өмнөд Африк 2010":Ф хэсэг-Итали,Парагвай,Шинэ Зеланд,Сл

Postby zigo » Sat May 22, 2010 9:32 pm

Хараад байхад дасгалжуулагч нар гэмтэл бэртэл ээрээд байгаа тоглогч нарыг сонгохоос аль болох зайлсхыгээд байх шиг.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: "Өмнөд Африк 2010":Ф хэсэг-Итали,Парагвай,Шинэ Зеланд,Сл

Postby Dashman » Fri May 28, 2010 10:55 pm

Итали ч инээд алдаад л гараад ирэх юм байна, харин цаашаа ?!
ялагдашгүй армада go go !
Dashman
 
Posts: 36
Joined: Fri May 28, 2010 10:13 pm

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Tsog » Tue Jun 01, 2010 11:10 pm

Төлөвлөсний дагуу тогловол шөвгийн 8-д ядралгүй шалгарах юм байна аа.
User avatar
Tsog
 
Posts: 98
Joined: Mon Mar 02, 2009 12:03 pm
Location: UB

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Чуугий » Wed Jun 02, 2010 8:19 am

Goalkeepers : Buffon (Juventus), De Sanctis (Napoli), Marchetti (Cagliari).

Defenders : F.Cannavaro and Chiellini (Juventus), Zambrotta (AC Milan), Maggio (Napoli), Bonucci (AS Bari), S.Bocchetti and Criscito (Genoa).

Midfielders : Pirlo and Gattuso (AC Milan), De Rossi (AS Roma), Camoranesi and Marchisio (Juventus), Palombo (Sampdoria), Montolivo (Fiorentina), S.Pepe (Udinese).

Forwards : Gilardino (Fiorentina), Di Natale (Udinese), Iaquinta (Juventus), Pazzini (Sampdoria), Quagliarella (Napoli).
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Цэнгүүн » Wed Jun 02, 2010 5:15 pm

Paraguay Squad

Goalkeepers
Justo Villar Valladolid (ESP)
Aldo Bobadilla Deportivo Medellin (COL)
Diego Barreto Cerro Porteno
Defenders
Claudio Morel Rodriguez Boca Juniors (ARG)
Denis Caniza Leon (MEX)
Paulo da Silva Sunderland (ENG)
Dario Veron Pumas (MEX)
Julio Cesar Caceres Atletico Mineiro (BRA)
Carlos Bonet Olimpia
Aureliano Torres San Lorenzo (ARG)
Antolin Alcaraz Wigan Athletic (ENG)
Midfielders
Edgar Barreto Atalanta (ITA)
Cristian Riveros Sunderland (ENG)
Victor Caceres Libertad
Enrique Vera Liga De Quito (ECU)
Jonathan Santana Wolfsburg (GER)
Nestor Ortigoza Argentinos Juniors (ARG)
Forwards
Roque Santa Cruz Manchester City (ENG)
Nelson Haedo Valdez Borussia Dortmund (GER)
Oscar Cardozo Benfica (POR)
Edgar Benitez Pachuca (MEX)
Lucas Barrios Borussia Dortmund (GER)
Rodolfo Gamarra Libertad
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Чуугий » Wed Jun 02, 2010 8:41 pm

Slovakia squad:
Goalkeepers: Jan Mucha (Legia Warsaw, Poland), Dusan Kuciak (Vaslui, Romania), Dusan Pernis (Dundee United, Scotland)

Defenders: Marek Cech (West Brom, England), Jan Durica (Hannover, Germany), Peter Pekarik (Wolfsburg, Germany), Martin Petras (Cesena, Italy), Kornel Salata (Slovan Bratislava), Martin Skrtel (Liverpool, England), Radoslav Zabavnik (Mainz, Germany)

Midfielders: Marek Hamsik (Napoli, Italy), Kamil Kopunek (Spartak Trnava), Jan Kozak (Politehnica Timisoara, Romania), Juraj Kucka (Sparta Prague, Czech Republic), Marek Sapara (Ankaragucu, Turkey), Zdeno Strba (Xanthi, Greece), Miroslav Stoch (Chelsea, England), Vladimir Weiss (Manchester City)

Forwards: Filip Holosko (Besiktas, Turkey), Martin Jakubko (Saturn Moscow, Russia), Erik Jendrisek (Schalke, Germany), Stanislav Sestak (Bochum, Germany), Robert Vittek (Lille, France).
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby RBK » Thu Jun 03, 2010 8:55 am

:italy
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Rosso Neri » Thu Jun 03, 2010 4:45 pm

Гайгүй хэсэгт орсон гэгдэж байгаа ч өрсөлдөгч нараа басч болохгүй. Энэ жил манайхан довтлогч муутай байгаа. 2002 оны Францууд шиг онигоо болвол яана! :) :ногоон: :italy
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Shaggy » Thu Jun 03, 2010 4:48 pm

Тийм юм болохгүй ээ! Липпи байсан цагт довтлогчгүй байсан ч тоглоно багаараа хөдөлмөрлөж багаараа гоол хийнэ!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Rosso Neri » Thu Jun 03, 2010 7:45 pm

Тэр ч тийм шүү! Липпи багийн тоглолтыг илүүд үздэг хүн. Явж явж хөлбөмбөг чинь багийн л спорт. Гэхдээ л энэ жил довтлогчид муу л байна даа.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Tsog » Fri Jun 04, 2010 11:26 am

Би хувьдаа Жилардиньог сайн тоглоно гэж бодож байгаа, өөрөө ч хэлсэн байна лээ. Бүх хүчээ дайчилж тоглоно гэж. Одоо цаг нь болсон.
User avatar
Tsog
 
Posts: 98
Joined: Mon Mar 02, 2009 12:03 pm
Location: UB

Re: Ф хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак

Postby Г.Баяраа » Fri Jun 04, 2010 11:17 pm

Де Росси фифа.комд ярилцлага өгчээ

Image

Даниелe, Италичуудын ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг эргээд дурсахгүй юу ?

Манайхан сонгон шалгаруулалтын үеэр маш сайн тоглосон. Туринд Болгарын багтай хийсэн тоглолт мөн Монтенегро, Ирландтай хийсэн тулаан гээд хүнд тоглолтууд нилээд байсан. Ялангуяа Ирландын эсрэг хамгийн чухал бас хүнд тулаан болсон л доо. Бид эхний гоолыг оруулаад дараа нь хамгаалаад байхаас өөр арга байгаагүй. Харин хариу тоглолт санаснаас хөнгөхөн болж өөрсдөдөө хэрэгтэй үр дүнг бид авсан даа.

Энэ амжилтын гол тулгуур нь юу байв ?


Гол нь манайхан ур чадвар өндөртэй шилдэг тоглогчдоос бүрдсэн. Багийн ерөнхий цөм болсон тоглогчод ДАШТ-д альхэдийнэ түрүүлээд үзчихсэн туршлагатай тоглогчид. Бас бид өнгөрсөн Европын аваргаар түрүүлж чадаагүй ч гэсэн тэмцээний аварга Испанид торгуулийн цохилтоор ялагдсан. Сонгон шалгаруулалтын үеэр зарим авьяаслаг залуу тоглогчид нэмэгдсэн ч гэсэн багийн сэтгэлзүй ерөнхийдөө өөрчлөгдөөгүй. Манайхны байр суурь, уур амьсгал яг өмнөх шигээ л байна.

Ф хэсгийн талаар юу гэж бодож байна. Энэ хэсэг хэр хүнд хэсэгт орох вэ ?


Өнгөц харахад амархан хэсэг юм шиг боловч ДАШТ-д амархан гэсэн ойлголт байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Парагвай л гэхэд урьдчилсан шатанд Аргентиний дээр бичигдсэн. Шинэ Зеландтай өнгөрсөн жилийн Тив хоорондын цомын өмнө тоглож байсан. Бид 4-3-аар ялсан ч гэсэн тэд нилээд хүндрэл учруулж байсан. Дээр нь Марик Хамсик гээд шилдэг тоглогчтой, сайн зохион байгуулагдсан Словакчуудыг ч басаж болохгүй.

Тив хоорондын цом гэснээс, өнгөрсөн жил та энэ тэмцээнээс юу ойлгож авав ?

Хүмүүс тэр болгон Өмнөд Африкийн газарзүйн байрлалыг дурьдахгүй байх шиг байна. Гэхдээ өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцож байхдаа бид далайн түвшний тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Өмнө нь байсан газраасаа 1,000 метр өндөрт тоглох нилээд ялгаатай. Гэхдээ бид энэ нөхцөл байдалд нэгбиш удаа тоглож үзсэн болохоор бусад багуудаас давуу талтай. Мөн 2006 оны тоглолтоосоо илүүг хийж байж амжилтанд хүрнэ гэдгийг мэдсэн. Испани, Англи, Бразил, Аргентин гээд бүгдээрээ л маш их хүчирхэгжсэн байгаа.

Италийн шигшээн дундаж насны тал дээр үргэлж л асуудал гардаг. Ахмад тоглогчид багт олон байх нь багийн амжилтанд хэр нөлөөтэй гэж боддог вэ ?

Манай багийн ихэнхи тоглогчид 30-аас дээш настай гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ ДАШТ-ий турш бид ердөө 7 тоглолт л хийнэ гэдгийг санах хэрэгтэй. Маш олон тоглогчид Өмнөд Африкийн тэмцээний дараа шигшээ багаасаа зодог тайлах нь тодорхой ч гэсэн одоо тэд шилдэг формондоо байгаа гэдэг нь л хамгийн гол нь. Бас Марчелоп Липпигээс өөр сайн дасгалжуулагч бидэнд олдохгүй. Дөрвөн жилийн өмнөх тэмцээнд тэр жинхэнэ хэн гэдгээ харуулж Алтан дагиныг эх орондоо авчирсан. Дасгалжуулагч, хүнийхээ хувьд ч тэр Липпи үнэхээр шилдэг.

Яг одоогоор зөвхөн Бразил, Италийн багууд л 2 дараалан ДАШТ-д түрүүлсэн амжилттай байгаа. Энэ жилийн Италийн бүрэлдэхүүн ийм амжилтанд хүрч чадах хангалттай хүчтэй байгаа юу ?


Түрүүлэхийн тулд зөвхөн хүчтэй бүрэлдэхүүнтэй байх нь хангалтгүй. Эрч хүч, урам зориг, сэтгэлзүйн тайван байдлаас гадна аз гэдэг чамгүй хэрэгтэй. Мэдээж бид өмнө нь үүнийг хийж байсан болохоор дахиж давтахад үгүй гэх газаргүй. Гэхдээ л хэцүү байна даа.

Эцэст нь ДАШТ-ий дараа мэдээж таныг эгнээндээ авах гэсэн багууд хөврөөд эхэлнэ. Энэ тал дээр ямар бодолтой байна ?

Үнэнийг хэлэхэд гадаадад тоглох ямар байдаг бол гэж бодогддог л юм. Гэхдээ Ром бол миний хувьд бүх зүйл минь Би эндээс өөр газарт ийм сайхан байна гэж бодохгүй байна. Мэдээж ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан ч одоохондоо би өөрийгөө Ромоос явж өөр хотод амьдрах ямар ч шалтгаан харахгүй байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Next

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests