A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Адмирал » Tue May 11, 2010 2:45 am

Хүн төрөлхтний хүсэн хүлээдэг агуу их баяр наадам болох 19 дэхь удаагийн "Хөлбөмбөгийн дэлхийн аварга" эхлэхэд ердөө сар гаруй хугацаа үлдээд байна. Уламжлал ёсоор тив тивээс шалгарсан 32 шилдэг баг "Алтан Дагина"-ын төлөө тэмцэлдэх билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн урьдны жилүүдээс онцлогтой болж байгаа нь анх удаа Африк тивийхэн маань энэхүү том баяр наадмыг гардан зохион байгуулж байгаад оршино...

Ингээд А хэсэгт өрсөлдөх багуудыг танилцуулбал:
Өмнөд Африк
Мексик
Уругвай
Франц

Image

Өмнөд Африкийн шигшээ баг / Бафана Бафана /:
Image
Түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрх аваад байгаа энэ шигшээ багийн түүх тэртээ 1892 оноос эхэлдэг. Анх Британийн цэргүүд хөлбөмбөг тоглодог байснаас энэ улсад хөлбөмбөг хөгжих үндэс тавигджээ.
Bafana Bafana гэж Өмнөд Африкийн шигшээ багийн ник нэр... Монголчвол Хөвгүүд (The Boys) гэсэн утгатай...
90 ээд оны төгсгөл рүү Африкийн шилдэг баг байсан ба дэлхийд 16т эрэмблэгдэж байж... Харин одоо 81т эрэмблэгдэж байгаа... Хэсгийхээ хамгийн доод эрэмбэд гэсэн үг... Гэхдээ тэд мэдээж төрөлх нутагтаа, үй түмэн хөгжөөн дэмжигчдийхээ өмнө тоглох нь хамгийн том давуу тал билээ...
Дээрээс нь тэдний дасгалжуулагчаар Бразилын алдарт хөлбөмбөгчин, шилдэг дасгалжуулагч Карлос Алберто Ферейра ажиллаж байгаа.. Өмнөх Германд болсон дэлхийн аваргаар төрөлх Бразилын шигшээ багаа дасгалжуулж байсныг санаж байгаа байх...
Түүнчлэн тэдний бүрэлдэхүүнд Европ тэр тусмаа дэлхийн хамгийн шилдэг Английн ПЛ-д тоглодог хэд хэдэн тоглогчид бий... эднээс хамгийн онцлох хүн бол Эвертоны залуу хагас хамгаалагч Стивен Пиенаар.. Эвертоны гарааны чухал тоглогч гэдгийг хүн болгон мэднэ.. Одоо харин төрөлх багтаа хэрхэн тоглохыг харах л үлдээд байгаа..
Дараагийн хүн бол Бенни Маккарти... Английн Блакбурн Роверс багт маш амжилттай тоглож байсан... Энэ жилээс Вест Хэмд ирээд байгаа шилдэг довтлогч билээ.. Тэрээр шигшээ багтаа 83 тоглолтод оролцож 35 гоол оруулаад байгаа нь улсыхаа бүх цаг үеийн мэргэн буучын жагсаалтыг тэргүүлэхэд хүргэдэг юм...

Мексикийн шигшээ баг:
Image
Мексикийн шигшээ багийн хамгийн анхны тоглолт нь 1923 онд Гуатемалагийн эсрэг тоглолт байжээ.. Энэ тоглолтод 3-2 оор хожигдож байсан ч тэд түүнээс хойш дэлхийн шилдэг багуудын нэг байсаар ирсэн... Нийт 18 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсны 13т нь оролцсон... Хамгийн дээд амжилт нь 2 удаа (1970, 1986) хагас шигшээд шалгарч байсан түүхтэй... Мөн Конфедерэшн Капд 1 удаа(1999) түрүүлсэн.. Энэ үед тэдний оргил үе байсан бөгөөд ФИФАгаас гаргасан ранкд эхний 4т жагсаж байлаа...
Харин одоогийн ранк нь 15...
Дасгалжуулагчаар Хавиер Аггурие.. Багийн ахлагч Рафаел Маркез..
Багийн бүрэлдэхүүн бол мэдээж хүчирхэг... Маркез, Салчидо, Родригез...гэсэн туршлагатай хамгаалагчид дээр Андрес Гуардадо, Жиовани Дос Сантос гэсэн залуухан авьяаслаг хагас хамгаалагчидтай... Довтолгоод Омар Браво, мөн Вест Хэмийн Франко, Арсеналын залуу довтлогч Карлос Вела... гээд тун боломжийн бүрэлдэхүүнтэй билээ...

Уругвайн шигшээ баг:
Image
1901 онд Аргентины шигшээ багтай тоглолт хийснээр энэ агуу шигшээ багийн түүх эхэлжээ. Агуу гэсний учир нь тэд мэдээж дэлхийн хошой аваргууд 1930 1950 оны дэлхийн аварга Уругвайн шигшээ баг билээ.. Цолоороо бол хэсэгтээ хамгийн том нь...
Харин одоогийн ранкаар дэлхийд 19т жагсаж байгаа... Хойд Америкийн 11, Копа Америкагийн 1 удаагийн аварга баг... Дэлхийн аваргад 11 дэх удаагаа оролцох гэж байгаа билээ..
Шигшээ багийн дасгалжуулагчаар Оскар Табарез ажиллаж байна... Харин багийн ахлагч нь Диего Лугано...
Багийн бүрэлдэхүүний хувьд мөн л ихэнх нь Европын Лигүүдэд тоглодог...
Хамгаалалтад Вилляреалын Диего Годен, Бенфикагийн Макси Ферейра, Портогийн Жорж Пусиле... гээд ширүүн бүрэлдэхүүнтэй... харин хагас хамгаалалтад Монакогийн Перез, Наполигийн Гаргано, Портогийн Перейра...
Харин тэдний довтолгооны хэсэг бол маш хүчирхэг...
Испаний Ла Лигийн шилдэг мэргэн буучдын нэг Диего Форлан, Аяаксын залуу од Луйс Суарезтэй хамтрана гэхээр ямар ч багийн хамгаалалтыг чичиргэх чадалтай...

Францын шигшээ баг:
Image
1998 оны дэлхийн аварга, 2006 оны мөнгөн медальт Францын шигшээ баг... Европын 2 удаагийн аварга, конфедрэшн капын нэг 2 удаагийн аварга...
Ямар ч дэлхийн аваргад түрүүлнэ гэж ордог багуудын нэг... Харин энэ жилийн ДАШТ-ын өмнө нилээн бүрхэг байдалтай байсан ч аз болж Анри сагс тоглосны ачаар ДАШТ-д оролцох эрхтэй болсон билээ...
Дасгалжуулагчаар сүүлийн үед хүн амьтны хэл амны бай болоод байгаа ч 2006 онд багаа финалын тоглолтод аваачиж чадсан Рэймонд Доменек ажиллаж байгаа... Энэ жил 8 дахь жилдээ Францын шигшээ багийг дасгалжуулж байгаа туршлагатай дасгалжуулагч билээ...
Шигшээн багийн бүрэлдэхүүн бол мэдээж байрлал болгонд дэлхийн шилдгүүд билээ...
Хамгаалалтад л гэхэд Клиши, Санья, Евра, Абидал, Мексес, Галлас... гээд арвин их нөөцтэй.. Хагас хамгаалалт ч бас шилдгүүд Рибери, Малуда, Ласс, Тоулалан, Насри, Коуркапп....
Довтолгоонд Анелка, Бензема, Анри, Гомез, Гову, Саха гээд дандаа дэлхийн шилдгүүд...
Багийн бүх цагийн мэргэн бууч Тиерри Анри... 118 тоглолтод оролцож 51 гоол хийсэн...


Ингээд эцэст нь энэ хэсгийн фаворитоор Францын болон, Мексикийн шигшээ багийг нэрлэж байна...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby CAHAKA » Tue May 11, 2010 3:23 am

Ээ дээ Уругуай эвгүй шүү.
Энэ дэлхийн аваргаар яалт ч үгүй Уругай , Чили хоёрыг дэмжих шаардлагатай болчихоод байдаг.
Уругайг хамгийн ихдээ л шөвгийн 8д гарчих байх гэж таамаглаад байгаа.
Урьдчилсан шатны тоглолтуудыг хараад байхад хоорондоо ойлголцохгүй байх тал нилээд ажиглагдсан.
Дээр нь өнгөрсөн жилийн залуучуудын Дашт-р тоглосон багаас хэд хэдэн тоглогч дээш дуудагдах байх их сайн тоглосон.
Чадах ядахаараа мэдээ сэлт оруулаад явнаа.

Хэсгийн бусад 3 багийн тухай ярихад Мексикийг бол би шууд жагсаалтаас хасчихаад байгаа кк.
Хуучны хэдэн лидерүүд бүгд нас нь явсан , дээрээс нь томоохон тэмцээний утаа анх удаа үнэрлэж буй хэдэн залуучууд Вела , Дос Сантос гэх мэт.
Хэдийгээр их потенцальтай гэж үнэлэгддэг ч одоог бол тэр дүгнэлтэндээ хүрэхээр тоглолтыг үзүүлээгүй л байна.

Францын хувьд гэвэл өмнөх Дашт-н адил зовон байж оролцох эрхээ авсан.
Гэхдээ энэ удаад 4 жилийн өмнөх шиг тоглолтыг үзүүлэх боломж тун бага.
Учир нь агуу Зизу алга.
Багийн лидерээр Рибериг нэрлэж буй ч тэр бол лидер байж чадахаар хүн биш.
Анригаас юу хүлээхэв ? Дахиад воллеибол уу ? Арай ч тийм аз дахиж тохиохгүй байх.
Хамгаалалтын хэд нь нас явсан , хурдныы тоглолт ихтэй Латин болоод ӨА-н довтлогчдыг тэд тогтоож чадах уу ?
Хаа очиж хаалган дээрээ Ллорис гэсэн авяаслаг залуутай тул бага ч гэсэн сэтгэл амар ч болох.
Хэдий тийм ч бас том багийн аранга байна нилээд үзэлцэх байх.

ӨА-н тухайд гэвэл нутагтаа гэдэг нь л том давуу тал болно , өөр мэдээлэл тун хомс байна.
Пэйнаар бол зүгээр л нэг дундаж багийн лидер тоглогч.
Маккартид их найдлага тавиж байгаа ч 83 тоглолтонд 35 гоол бас л чамлалттай.
Ёстой мэдэх юм алга.

За тэгээд Уругай болон Франц хэсгээсээ гарна гэж таамаг дэвшүүлэе дээ.
Хэн нь хэдээр гарах вэ гэдгийг шууд буудаж бас чадахгүй нь :Р
Өөрийн бодлоо л бичлээ.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Цогоо » Thu May 13, 2010 9:06 am

Домэнэк мангар чинь Насриг дуудаагүй байхын?

Goalkeepers
Cédric Carrasso
Mickaël Landreau
Hugo Lloris
Steve Mandanda

Defenders
Éric Abidal
Patrice Evra
Rod Fanni
William Gallas
Gaël Clichy
Marc Planus
Adil Rami
Anthony Réveillère
Bacary Sagna
Sébastien Squillaci

Midfielders
Abou Diaby
Alou Diarra
Lassana Diarra
Yoann Gourcuff
Yann M'Vila
Florent Malouda
Franck Ribéry
Jérémy Toulalan
Mathieu Valbuena

Strikers
Nicolas Anelka
Hatem Ben Arfa
Jimmy Briand
Djibril Cissé
André-Pierre Gignac
Sidney Govou
Thierry Henry
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby poseidon » Thu May 13, 2010 9:32 am

Валбэна энэ жил цоорноо яг Рибери шиг ... Бэн Арфа ч юм уу? Насри 30 дотор багтахгүй л байгаа юм байлгүй дээ...

Зүүн хамгаалалт бол аймаар байна доо... Эвра, Абидаль, Клиши гээд. Ер нь бол аймаар л бүрэлдэхүүн харагдаж байна.. Надаа бол... би бас хараад байдгийшд
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Цогоо » Thu May 13, 2010 9:38 am

Бэн Арфагийн оронд Насриг авах байсан юм. Насри уг нь их сайн байгаашт ямар ч байсан Өмнөд Африк явах эрхтэй л байсан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby poseidon » Thu May 13, 2010 9:40 am

Бэн Арфа чинь одоо Лиг1-ийн аварга биз дээ? БАНЗима байхгүй байна уудаа? Сиссье юу хийж байгаан бол? тийм сайн байгаа юм уу?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6813
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby suldees » Thu May 13, 2010 9:42 am

3 Дмээсээ нэгийг нь гээхгүйдээ Диаби ч гэсэн барагл Дм дэр тоглож чадах хүн байхад нэгийг нь гээгээд Насриг авчихгүй. СМ дээр тэгээд яг хэн байгаам .Гуркоф уу . Диаби юу .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Цогоо » Thu May 13, 2010 9:59 am

Гомис гээд уул нь гайгүй тоглодог залуу байх шиг байсан. Манай хоёр жигүүрийн хамгаалагч нарын кроссуудыг чулуу болгох л хүн хэрэгтэй байна даа. Клиши ч бараг тэгээд Эврагийн сэлгээнд л суухб айх дөө. Санья, Галлас хоёр ямар ч байсан баталгаатай гарах байх. Диабиг би СМ дээр л гарах болов уу гэж бодож байгаа. ДМ дээр тэртэй тэргүй илүү хүмүүс байхад. Уг нь Насри байсан бол СМ дээр бат байхгүй юу. Горкуффаас одоохондоо дээр юм шиг санагдаад байгаам.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Барнаба » Thu May 13, 2010 7:22 pm

Франц бол тэгээд Гуркуфф хэр тоглохоос л бараг хамаарчих байх даа гэж бодоод байгаашт...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby orgildinho » Sat May 15, 2010 8:20 am

энэ хэсгийг бас ухлийн хэсэг гээд нэрлэчихэд бараг болно шүү, мэдээж франц 1р гарах бх харин нөгөө хэд эвгүй дээ хэн нь ч гарц магадгүй шүү.Уругвайгийн хувьд Суарэз Форлан 2 бол фит маш сайн бга ,Мексик бол угаасаа эвгүй баг, Өмнөд Африк харин нутаг дээрээ.энэ зоо ч гоёо болно доо
User avatar
orgildinho
 
Posts: 14
Joined: Sat Apr 24, 2010 11:46 am

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Lenin » Sat May 15, 2010 6:52 pm

Франц нэгээр тийм төвөггүй гараад ирнэ гэж байхгүй ээ. 2002, 2006 онуудад яалаадаа 2006 онд бараг чансаагаараа яг л иймэрхүү хэсгээс арай гэж 2-р гарч байсаншд.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Билгүүдэй » Tue May 18, 2010 11:57 pm

Lenin wrote:Франц нэгээр тийм төвөггүй гараад ирнэ гэж байхгүй ээ. 2002, 2006 онуудад яалаадаа 2006 онд бараг чансаагаараа яг л иймэрхүү хэсгээс арай гэж 2-р гарч байсаншд.


Тэр чинь 2002 2006 он. Одоо 2010 он. Гэхдээ би Францыг түрүүлнэ гэж байгаа юм биш. Лав хэсгээс төвөггүй гарч ирнэ. Ганц хүнд өрсөлдөгч нь Мексик л байна.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Lenin » Wed May 19, 2010 12:06 am

Юу яриад байна 2002, 2006 оны бүрэлдэхүүн одооныхоос илүү байсымшүү. Хэрэв чи тэр үед дэлхийн аваргуудыг үзэж байсан бол.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Билгүүдэй » Wed May 19, 2010 12:49 am

Lenin wrote:Юу яриад байна 2002, 2006 оны бүрэлдэхүүн одооныхоос илүү байсымшүү. Хэрэв чи тэр үед дэлхийн аваргуудыг үзэж байсан бол.

Сайн байх нь байсан гэхдээ одоогийн энэ бүрэлдэхүүнийг бас басаж болохгүй байхаа. Гэхдээ 2уулаа дэмий юман дээр муудалцаад яахав. кк
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby CAHAKA » Wed May 19, 2010 3:07 am

Энэ одоо юу яриад байгаам бэ.
Одоогийн бүрэлдэхүүнийг харин ч ёстой басаж шоолмоор харагдаж байна.
Чинийхээр тэгээд юугаараа давуу талтай юм?
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Shaggy » Wed May 19, 2010 4:14 am

Bilguudei_PES wrote:
Lenin wrote:Юу яриад байна 2002, 2006 оны бүрэлдэхүүн одооныхоос илүү байсымшүү. Хэрэв чи тэр үед дэлхийн аваргуудыг үзэж байсан бол.

Сайн байх нь байсан гэхдээ одоогийн энэ бүрэлдэхүүнийг бас басаж болохгүй байхаа. Гэхдээ 2уулаа дэмий юман дээр муудалцаад яахав. кк

одоогийн бүрэлдэхүүн сүүлд еврогоор яалаа... олон одтой ч лидергүй ийм хэсгээс 1ээр шууд гарна гэдэг тийм амар эд биш байхаа энэ ПЭС биш шүү дээ :ногоон:
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby BuG » Wed May 19, 2010 5:27 am

Yann M'Vila за ёстой мэдэхгүй гар гараад ирсэн шүү... би чимээгүй л байгаа.... Доменектэй уулаасаа дуугарахгүй ... ккк :ногоон:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby zigo » Wed May 19, 2010 7:19 am

Франц нэгдүгээрт яаж ийж байгаад хэсгээсээ гарах тухай л бодох хэрэгтэй. Үнэндээ урьдчилсан шатны тоглолтыг харж байхад найруулаад, удирдаад аваад явчих тоглогч харагдахгүй байсан. Гуркуфф яг найруулж чададгүй, Рибери нэг л их дрибблдсэн нөхөр. Хамгийн сайн, итгэлтэй тоглох хүн нь Ласс л байх. Гэтэл мань хүн цэвэрлэгээ хийдэг. Ирландтай хийсэн тоглолт дээр бол Анелка л хамаг бөмбөгийг авч явж, сандаргаж байсан. Гол чадвараа ашиглаад дан жигүүрээр тоглолтуудаа хийх болов уу. Зүүнд Эвра, Малуда нийлээд, баруунд Сана, Рибери гээд л нүдэх байхдаа. Ерөнхийдөө замбараагүй, учир зүйгээ олохгүй байгаа баг. Яахав тэгээд Доменикын аз, ёндоо л гэхгүй бол үнэхээр сайнгүй байгаа баг даа. Харин хаа очиж Америк, Африк тивийн багуудтай таарсан болхоор гайгүй үзчих байхаа. Францын эсрэг хурд, скиллээр тоглоно гэдэг бол худлаа, барахгүй.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Билгүүдэй » Wed May 19, 2010 12:54 pm

Image
Image

Би лав Францаа дэлхийн цом өргөж байхыг харж өссөн болохоор Францыг муулах зүрх надад алга. Хүн болгоны үзэл бодол өөр. Та нарын хэлж байгааг би хүндэтгэн үзэх нь зүйн хэрэг. Унасан ч урагшилсан ч надад хамаагүй.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Lenin » Wed May 19, 2010 2:21 pm

Чи чинь 98 онд 4н настай байсым бишүү.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Г.Баяраа » Thu May 20, 2010 9:01 am

ДАШТ-ий дараа Лоран Блан До амбаны халааг авсан гсэн тэхээр л нэг баг шиг баг болох бхдаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Г.Баяраа » Thu May 20, 2010 9:21 am

Альпийн нуруунд
Image

Image

Image

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby goalman » Thu May 20, 2010 10:03 am

Рибэри ямар инээдтэй харагдаж байна аа....хэ хэ ....
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby zigo » Thu May 20, 2010 3:46 pm

Энэ одоо яадаг бэлтгэл вэ? Африк тивд очиж хөлбөмбөг тоглох гэж байж ийм газар цанаар бэлтгэл хийх санааг Доменикоос өөр хүний толгойд орох болов уу? кккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: A хэсэг / ӨА, Мексик, Уругвай, Франц/

Postby Aagii_03 » Thu May 20, 2010 3:49 pm

zigo wrote:Энэ одоо яадаг бэлтгэл вэ? Африк тивд очиж хөлбөмбөг тоглох гэж байж ийм газар цанаар бэлтгэл хийх санааг Доменикоос өөр хүний толгойд орох болов уу? кккк


:-o
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Next

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests