Page 1 of 21

G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

PostPosted: Sat May 08, 2010 10:26 pm
by Г.Баяраа
1. Бразил

Image

2. Португал

Image

3. Кот'д Ивиор

Image

4. Хойд Солонгос

Image

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sat May 08, 2010 11:13 pm
by enkuna
Зөк сэдвээ нээсэн байна :eek: Одоо хэсгийн тоглолт дуустал энд мэдээ солилцож болхоор боллоо. 15-даар бүрэлдэхүүн зарлагдахаар тоглогчдын танилцуулга хийнээ /зав гарвал/
Форца Португал

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sun May 09, 2010 2:27 am
by CR7
Тоглолтын цагийн хуваарь
Манайх зоондоо эхний тоглолтоо ЗЯЭ-тэй хийх юм байна
Image

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sun May 09, 2010 2:39 am
by CR7
Ранк

Бразил 1
Португал 3
ЗЯЭ 27
Хойд солонгос 106 /Манай Монголын шигшээг хожиж байсан муусайн юмнууд/ :ногоон:

Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй албан ёсоор зарлаагүй ч ер нь энэ хавьцаа байх болов уу

Image

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sun May 09, 2010 2:44 pm
by Mish
Нүно Гомеш яасын?

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sun May 09, 2010 10:12 pm
by enkuna
Яг энэ эцсийн байдал биш лдээ. Хиларио л лав дуудагдахгүй нь ойлгомжтой сүүлд хаалгачид гэмтэлтэй үед хальт дуудагдсан санагдана. Түүний оронд доместик лигд байнга гараанд гарж байгаа чадварлаг залуус бол байгаа тэдэнд том тэмцээний утаа үнэрлүүлэх байх. Феррейраг ч одоо дуудах шаардлага байхгүй.
Түүний адил Гомешд хур их туршлага байв ч багтаа Кардоза, Молтогчин гэх мэт тоглогчдод даруулаад ахлагчын статусаа хүртэл алдаад байгаа форм ч хангалтгүй. Тиймээс үлдээгээд залуусд боломж олгох нь дээр биз гэж бодогдож байгаа.

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Tue May 11, 2010 11:29 am
by enkuna
Португалийн дасгалжуулагч 24 тоглогчоо зарлалаа.

Goalkeepers: Eduardo (FC Braga), Beto (FC Porto), Daniel Fernandes (Iraklis).

Defenders: Duda (Malaga), Bruno Alves (FC Porto), Paulo Ferreira (Chelsea), Miguel Brito (Valencia), Ricardo Carvalho (Chelsea), Rolando (FC Porto), Fabio Coentrao (Benfica), Pepe (Real Madrid), Ze Castro (Deportivo, Ricardo Costa (Lille).

Midfielders: Deco (Chelsea), Tiago (Atletico Madrid), Raul Meireles (FC Porto), Pedro Mendes (Sporting), Miguel Veloso (Sporting Lisbon).

Forwards: Nani (Manchester United), Simao Sabrosa (Atletico Madrid), Cristiano Ronaldo (Real Madrid), Hugo Almeida (Werder Bremen), Danny (Zenit St. Petersburg), Liedson (Sporting Lisbon).

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Tue May 11, 2010 11:38 am
by El Payaso
одоо чинь 24 биш 30 зарлах хугацаа нь ш дээ...

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Tue May 11, 2010 11:42 am
by suldees
Кардоза нт байхгүй энэ тэр сонинл юм

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Tue May 11, 2010 12:24 pm
by enkuna
suldees wrote:Кардоза нт байхгүй энэ тэр сонинл юм


Кардозо Парагвайн шигшээн тоглогч энэ дэлхийн аваргаар тоглоно

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Tue May 11, 2010 12:28 pm
by suldees
дээр нь Кардозо гэхээо нь би танайх юм байхдаа аваагүй бол сонинл юм гэж бодлоо гэж

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Tue May 11, 2010 12:35 pm
by CR7
Гомешыг Кардозо Молтогчинд даруулаад гэсэн байна

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Tue May 11, 2010 12:38 pm
by suldees
тэхээр нь Португал Кардоза юм болуул гэж :sup:

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Tue May 11, 2010 11:26 pm
by Sesame7
Нээрээ Бразилаас ямар 30 тоглогч сонгосон бэ?

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Thu May 13, 2010 9:19 pm
by El Payaso
Julio Cesar (Inter Milan), Doni (Roma), Heurelho Gomes (Tottenham);
Maicon (Inter Milan), Dani Alves (Barcelona), Lucio (Inter Milan), Juan (Roma), Luisao (Roma), Thiago Silva (AC Milan), Gilberto (Cruzeiro),
Michel Bastos (Lyon); Gilberto Silva (Panathinaikos), Felipe Melo (Juventus), Josue (Wolfsburg), Elano (Galatasaray), Ramires (Benfica), Kleberson (Flamengo), Kaka (Real Madrid), Julio Baptista (Roma); Robinho (Santos/Manchester City),
Nilmar (Villarreal), Luis Fabiano (Sevilla), Grafite (Wolfsburg).

ийм баг зарласан. Дунга ч зайлуул бас манай Мара шиг л янз бүрээр хэлүүлж байгаа бололтой. Хамгийн инээдтэй нь ердөө гурван цэвэр довтлогч дуудсан... :-o бодвол контр аттак сет пиесээс л гоолдоно гэж бодож байгаа бололтой... Миланыг нэг жил чирсэн Ронние Патогийн оронд Ромагийн бэнч Баптиста (Ер нь энэ жил тоглосон юм уу?), Ситид гологдож Сантос явсан Робиньо Вияареальд төдийлөн гийгээгүй Нилмар нарыг дуудсан. тэгээд манайх шиг бас ЛБ дуудаагүй юм уу? даа энэ Жилберто нь ЛБ бил үү? хэхэхэ... Ювед формгүй байгаа Мело мөн доместик болон франц түрк португаль бундес зэрэг том гурваас доогуур түвшний лигүүдээс багагүй хүн дуудсан гэх мэтчилэнгээр ер нь манайтай их ойрхон л шүүмжлэлд өртөхүйц баг босгосон юм байна... гэхдээ Дунга манай марагийн хажууд ядаж нэг цом авчихсан туршлагатай л даа мэдэж байгаа биз... :ногоон:

энэ Элано хэр байгаа юм бэ? Кака ч форм муутай байгаа тэгээд хараад байхад хамгаалалтаас бусад хэсэг бол тун сул л байна.. Фабиано энэ тэр ч нэг их сайнгүй байгаа биз дээ... Графите ч өнгөрсөн жилийн формоо алдсан... бараг Мартинсд бэнчдүүлсэн үү ясан...

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Thu May 13, 2010 9:29 pm
by Lenin
Элано лаг байгаам шиг байналээшд. Энэ Дунгагийн багийн гол хүн гээ биздээ.

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Fri May 14, 2010 9:08 am
by Captain
манай маэстро Сугарханцэцэгийг дуудахгүй тэгсэн бол голд найруулаад алж байхгүй юу :ногоон:

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sat May 15, 2010 8:24 am
by orgildinho
дунга сонин гар юмааа нээрээ яагаад бурэлдэхүүнээ ингээд сонгочивоо.харин ч гоёо тоглогчид диэго, роналдиниьо,пато,адриано,роналдо,алекс.хэрэв бразил дэлхийн аврага авахгүй бол дунга өнгөрөө !!!

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sat May 15, 2010 2:43 pm
by zigo
Бараг энэ сонголт нь ч зөв байж болох юм. Туршлагатай, чадвартай, хогонд гүйдэг нтр гээд зөв баг л бүрдүүлэх гэж оролдсын болуудаа. Ер нь одууд, шилдгүүдийг цуглуулснаар амжилтанд хүрдэггүйн жишээ олон шүү дээ. Харин баг болж чадах тоглогчидоор багаа бүрдүүлэх нь маш зөв алхам байх болов уу. Гэхдээ Бразил хэсгээсээ мултарчихаасай. хэхэ

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sat May 15, 2010 5:54 pm
by Gooner
Баг болж чадах тоглогчид гэж энэ чинь харин чадахгүй нөхдүүд юм шиг харагдаад байна шд.
Мэло ч гэх шиг. Том багууд нь домгуудаа дасгалжуулагчаар авлаа гэж нэр төрөө баастаад дуусах нь шиг бололтой.
Бразил, Аргентиныг цом өргөхгүй гэж үзвэл Африкаас аварга тодрох юм биш үү. Европоос Испани, Герман л сайн давхиад Америк тив бол худлаа л санагдаж байна

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sat May 15, 2010 6:25 pm
by Барнаба
Бразил, Аргентин 2 түрүүлэхгүй бол заавал Африкаас аварга тодрох албагүй шүү дээ. Бразил, Аргентин хол явахгүй бол Европ-с аварга тодрох байлгүй дээ...
Испани, Герман 2 ч хоорондоо тоглох байх гэж бодоод байгаа, 4/1-д ч юм уу...

Re: ''Үхлийн хэсэг'' G

PostPosted: Sat May 15, 2010 6:47 pm
by ABC
бразил, заан 2 хэсгээсээ гарна. аль нь ч нэгээр гарч магадгүй гээд таачий

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

PostPosted: Fri May 28, 2010 10:24 pm
by Dashman
Манай Испанитай хэн 2оор гарч таарсан нь нулиулах байхаа даа, гэхдээ энэ бол плэй оффын хамгийн дуулиантай тоглолтын нэг болох нь тодорхой

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

PostPosted: Mon May 31, 2010 10:32 am
by Г.Баяраа
Спортньюс дээр бичсэн багуудын танилцуулгуудаа оруулчий

”Чонма” Хойд Солонгос
Image
ДАШТ-ий түүх

Солонгосыг хоёр хуваасан иргэний дайны дараа Хойд Солонгост урлаг спорт дахин сэргэх гэж нилээд удсан. Ялангуяа хөлбөмбөгийн хөгжил нь нэгмөсөн уналтaнд орж 1960-аад оны эхээр л дахин шигшээ баг бүрэлдэн нөхөрсөг тоглолтууд хийж эхэлжээ.

1966 оны Англид зохиогдсон Дэлхийн аваргад Хойд Солонгосчууд шалгарч анх удаа дэлхийн хэмжээний тэмцээнд хөл тавьсан гэдэг. Гэхдээ тэд шалгарахын тулд ердөө хоёр л тоглолт хийсэн бөгөөд Африкийн багууд тэмцээнд оролцох эрхээ хасуулсан тул Австралитай 2 удаа тоглоод л Будант Албионыг зорих эрхээ авч байлаа.
Хэсэгтээ тэд ЗХУ, Итали, Чили гэсэн багуудтай хүнд хэсэгт багтсан ч 2-р байраар хасагдах шатанд шалгарч байв. Ингэхийн тулд Солонгосчууд тухайн үеийн Европын шилдэг баг Италийг 1 : 0-ээр буулган авч байсан байна. Хожмоо энэ Чосончуудын ялалтыг ”Амьдралд тохиох алтан мөч ” хэмээн нэрлэж бүр кино ч хүртэл хийсэн байдаг. Хожлын гоолыг оруулсан Пак дү ик тэмцээний дараа тушаал дэвшиж, үндэсний баатрын дүрээр эх орондоо ирж байсан байна.

Хасагдах шатанд Солонгосчууд ид ирэн дээрээ байсан Эүсибио тэргүүтэй Португалын шигшээ багт 5 – 3-аар ялагдаж тэмцээнийг орхисон ч анхны дэлхийн аваргадаа оролцож байгаа Ази тивийн төлөөлөл гэдэг утгаараа тэдний амжилт түүхэнд бичигдэн үлдсэн.

Харамсалтай нь үүнээс хойс Хойд Солонгосын хөлбөмбөг дахин дэлхийн тавцанд гарч ирж чадаагүй бөгөөд 1978 онд Азийн наадамд түрүүлснийг нь эс тооцвол өөр олиготой амжилт үзүүлэлгүй 21-р зуунтай золгосон.

Энэ жилийн ДАШТ бол тэдний оролцох 2 дахь дэлхийн аварга. Урьчилсан шатны эхний тоглолтоо Хойд Солонгосчууд манай улсын багтай хийж байсныг та бүхэн санаж байгаа байх. Эхний тоглолтонд тэд манай талбайд 4 : 1-ээр ялж харин хариу тоглолтонд талбайдаа 5 : 1-ээр ялалт байгуулсан юм. Улмаар 3-р шатанд Өмнөд Солонгос, Иордан, Туркменистан улсуудтай хамт багтаж 2-р байраар шалгарсан. Хоёр солонгоын хооронд болсон тоглолт дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа.
Image
Учир нь энэ тоглолт хөлбөмбөг гэхээсээ илүү улс төрийн шинжтэй маш чухал тулаан болсон гэхэд болно. Тухайлбал Хойд Солонгоын талбайд болсон тоглолтонд тэд Өмнөд хөршийнхөө төрийн дууллыг эгшүүлэхээс татгалзаж үүнээс нь болж тоглолт хойшилж байсан юм.3-р шатны хэсгийн шатны дараа 2 солонгос адилхан 12 оноотой тэнцсэн ч гоолын зөрүүгээр Өмнөд Солонгос 1-р байраар шалгарсан.

Гэхдээ 4-р шатанд ч гэсэн эдгээр хоёр баг дахин нэг хэсэгт багтсан ч учраас үндсэндээ ямар ч ялгаагүй байсан гэхэд болно.
4-р шатанд 2 Солонгостой хамт, Саудын Араб, Иран, АНЭ гэсэн улсууд багтсан байлаа. Шанхайд болсон хэсгийн эхний тоглолтонд Өмнөд болон Хойд Солонгос 1 : 1-ээр тэнцсэн. Харин Сөүлд зохиогдсон 2 дахь тулаанд Ким Чи Вүүгийн цорын ганц гоолоор Өмнөд Солонгос Хойд хөршөө буулган авчээ. Ингээд хэсгийн шатны тоглолтууд дуусахад Өмнөд Солонгос 16 оноогоор хэсгээ тэргүүлж, харин Хойд Солонгос 12 оноотой 2-р байраар ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
Дашрамд дуулгахад Чонма буюу Чоллима гэдэг нь Солонгос, Сибирийн соёлд нисдэг морь гэсэн утгатай үг юм.

Сул тал :

Шигшээн ихэнхи тоглогчид нутгийнхаа лигт тоглодог 20-с 25 насны залуу тоглогчид байгаа. Үндсэн бүрэлдэхүүний тоглогчдоос гадны лигт тоглодог ердөө дөрвөн тоглогч л байгаа. Тиймээс дэлхийн хэмжээний том наадамд оролцоход туршлага дутагдах нь ойлгомжтой. Дээрээс нь Азийн цомд оролцохоос татгалзсан тул тивийнхээ шилдэг багуудтай тоглож туршлага хуримтлуулах боломжгүй болсон. ДАШТ эхлэхээс өмнө Францтай хийх нөхөрсөг тоглолтуудыг нь эс тооцвол томоохон багуудтай тоглохгүй. Гэтэл тэдний хэсэгт ДАШТ-д түрүүлэх магадлалтай багууд багтсан байгаа.
Давуу тал :

Статистик үзүүлэлтээс харахад Хойд Солонгосын үсрэнгүй амжилт нь хүчирхэг хамгаалалттай холбоотой байна. Сонгон шалгаруулалтын 16 тоглолтонд ердөө 7 гоол л алдсан нь тэдний ардаа 5 хамгаалагчтай тоглодог тактиктай холбоотой. Хамгаалалтаас сөрөг довтолгоонд орох нь тэдний гол зэвсэг бөгөөд хурдтай жигүүрүүдээ ашиглан довтлогч нараа гоолын дамжуулалтаар хамгадаг. Бүрэлдэхүүний ихэнхи тоглогчид залуус учир ялалт амжилтаар цангаж байгаа нь ойлгомжтой.

Дасгалжуулагч : Ким Ён Хүн

Энэ эрхмийн тухай мэдээлэл ерөнхийдөө тун бага. Дасгалжуулагчийн онцлогын хувьд маш чанга хатуу гараар тамирчдаа дасгалжуулдаг учраас тоглогчид нь аль болох алдаа гаргахгүйг хичээдэг гэнэ. Гэхдээ өөрөө тоглолтын үеэр шүүгчидтэй маргалдаж үүнээсээ болж цөөнгүй удаа талбайгаас хөөгдөж байсан ”дэггүй” нэгэн. Өмнө нь Хойд Солонгын шигшээ багт тоглодог байсан бөгөөд дасгалжуулагчийн карьерээ шигшээ багаасаа эхэлж ийнхүү ДАШТ-д шалгаруулаад байна.

Гол найдвар : Жон Тае Си
Image
Хойд Солонгосын ”Дрогба” гэгддэг. Хүчирхэг бие бялдартай бөмбөг тогтоох чадвар нь сайн бөгөөд Японы Ж лигийн мэргэн буучдын жагсаалтанд тогтмол дээгүүр бичигддэг. Гэхдээ шигшээ багтаа үүнийгээ баталж чадахгүй л байна.

Хан Ён Жо

Оросын Ростов багт тоглодог. Өмнө нь Сербийн Бежинья багт тоглож байсан туршлагатай. Хойд Солонгосын шигшээ багийн ахлагчын үүргийг гүйцэтгэдэг.

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

PostPosted: Mon May 31, 2010 10:35 am
by Г.Баяраа
Кот’д Ивиор буюу ‘Заанууд”
Image
ДАШТ-ий түүх :

2006 оны ДАШТ-аас өмнө дэлхийн хөлбөмбөгт Кот’д Ивиор гэсэн нэр танил бус байсан нь нууц биш. Анхны олон улсын тоглолтоо Бениний шигшээ багтай 1960 онд хийж 3 : 2-оор ялж байсан үеэс хойш олонхи Африкийн багуудын адил Дэлхийн аварга гэдэг тэдний хувьд зөвхөн мөрөөдөл байсаар ирсэн. Тэгвэл 2006 оны ДАШТ энэ бүхнийг орвонгоор нь өөрчилж хөлбөмбөгийн ертөнцөд Африк тивийнхэн цахиур хагалах цаг ирсэн гэдийг харуулсан юм. Хэдийгээр өмнө нь Африкийн цомын тэмцээнд нэг удаа түрүүлж (1992), нэг удаа хүрэл медаль зүүж байсан ч (1986) энэ нь дэлхийн аваргатай харьцуулвал өчүүхэн амжилт. Тэгээд ч тэр үеийн Африкийн цом өнөө үеийнхээс хавьгүй чансаа муутай тэмцээн болдог байсан юм.

Кот’д Ивиорын шигшээ багийг 2006 оны ДАШТ-д оролцуулсан дасгалжуулагч бол цагтаа Мишель Платинитэй хамт мөр зэрэгцэн тоглож явсан Анри Мишель хэмээх мэргэжилтэн юм. Түүний бүрдүүлсэн багт Дидье Дрогба, Эбиэ, Коло Туре гэсэн премьер лит тоглодог шилдэг тоглогчид байсан нь багийн амжилтанд гол нөлөө үзүүлсэн. Ялангуяа Дрогбаг онцлон дурьдахгүй байх аргагүй. Олимпик Марселиас 24 сая фунтээр Челсид худалдагдаад байсан Дрогба урьдчилсан шатны бараг тоглолт болгонд гоол оруулсаар багтаа Герман луу зорчих тийзийг захиалж өгсөн юм. Мөн түүнтэй хамт довтолгоонд Аруне Диндан маш гайхалтай хослож цөөнгүй гоолыг нэмэрлэсэн.

Тухайн үеийн Кот’д Ивиорын шигшээн тоглогчдын бараг 80 хувь нь Францын лигт тоглодог тоглогч нар байсан бол одоо Ла лиг, Сери А, Премьер лиг гээд дэлхийн шилдэг бүх лигүүдэд энэ улсын хөлбөмбөгчид тоглож байгаа нь энэ улсын хөлбөмбөгийн хөгжлийн хурдыг харуулж байгаа байх. Тамирчид ч 2006 оны ДАШТ-д оролцохдоо хөлбөмбөгийн скаутуудын хараанд өртөж том багт очих бодолтой байсан нь дамжиггүй.

Тэд хэсэгтээ Аргентин, Недерланд, Серби Монтенегро гэсэн багуудтай хамт багтаж ”үхлийн” хэсгийг үүсгэж байв. Хамгаалалтаараа алдартай Сербийн шигшээ дээр нэмэгдээд Марадонагийн Аргентин, Голланд, дээр нь Африкийн битүү морь Кот’д Ивиор гэсэн багууд багтсан болохоор үхлийн гэхээс ч өөр яахав.

Хэсгийн хоёр ”аварга загас” Аргентин, Недерландын өмнө аргагүй хүчин мөхөсдөж ялагдсан ч гэсэн Кот’д Ивиорчууд сүүлийн тоглолтдоо Сербийг 3 : 2-оор ялж дэлхийн аваргын анхны ялалтаа байгуулж чадсан юм. Тэрхүү тоглолтонд өдгөө Челсид зүтгэж байгаа Соломон Калу торгуулийн цохилтоос хожлын бөмбөгийг оруулж байх юм. Одоогийн байдлаар ДАШТ-ий түүхэнд тэднээс тэмцээний турш өөр тоглолт болгондоо гоол оруулсан баг байхгүй байгаа.

Дөрвөн жилийн өмнөх энэ тэмцээнээс хойш Кот’д Ивиорын шигшээ багт олон өөрчлөлт явагдсан ч багийн хүч хүчирхэгжсэн үү гэхээс суларсан зүйлгүй. Английн шигшээн менежер байсан Свен Горан Эрикксоноор удирдуулсан тэд энэ жилийн дэлхийн аваргад оролцох эрхээ нэг ч ялагдалгүй авч чадсан байгаа. Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэд хэсэгтээ Ботсвани, Мозамбек, Мадагаскар гэсэн сул багууд багтсан нь ч үүнд нөлөөлсөн байх. Харин хоёрдугаар даваанд Буркино Фасо, Малави, Гвинеи гэсэн багуудтай багтаж бас л ялагдал хүлээлгүй хэсгээ тэргүүлсэн юм. Дрогба 6 гоолтойгоор урьдчилсан шатны мэргэн буучдын тэргүүн эгнээнд бичигдсэн.

Харамсалтай нь энэ жилийн тэмцээнд бас л тэд ”үхлийн” гэх тодотголтой хэсэгт багтчихлаа. Нөхцөл байдал ерөнхийдөө дөрвөн жилийн өмнөхтэй адил бөгөөд хамгийн гол нь тэд өөрийнхөө тивд тоглож байгаа гэдэг л хамгийн том давуу тал нь. Хойд Солонгос, Португалыг аргалаад Бразилаас оноо салгачихвал Дрогба тэргүүтэй ”Заанууд”-ад хасагдах шатанд шалгарах боломж өндөр байна.

Давуу тал :

”Заануудын” урд шугам ямар ч сайн хамгаалалттай багийг сандаргахаар хүчтэй. Карьерийн оргил улиралаа өнгөрүүлж байгаа Дрогба энэ формоороо ДАШТ-д оролцох юм бол ”будаа”’ болгох байх. Дээрээс нь Калу, Диндан, Коне, Жервиньо, Саного, Кадер Кэйтэ гээд Европын багуудын довтолгооны цөм болсон довтлогчид нэгэн зорилгын төлөө шигшээ багтаа цугларчээ. Тэд бол яах аргагүй тэмцээний шилдэг довтолгоонтой багуудын нэг. Мөн цаг агаар, уур амьсгал хэмээх хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй болсон.

Сул тал :

Кот’д Ивиорын амжилтыг хойш нь чангааж мэдэх хамгийн санаа зовоож байгаа асуудал бол багийн дотоод уур амьсгал. Олон довтлогч нар хувь хувиа хичээж нэг нэгэндээ бөмбөг дамжуулах дургүй болсон нь урьдчилсан шатнаас харагдаж байсан. Сүүлд л гэхэд Соломон Калу өөрийг нь гараанд гаргахгүй байгаад дургүйцэж холбооны удирдлагуудтай түр тар хийгээд авсан.

ДАШТ эхлэхээс өмнө Зааны ясан эргийнхэн энэ зөрчлөө намжаагаад авбал өөр тэдэнд саад болох байх зүйл нэг их алга.

Дасгалжуулагч : Свен Горан Эрикссон (Швед)
Image
Өнгөрсөн оны 3 сард Кот’д Ивиорын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Ердөө гуравхан сар хүрэхгүй хугацааны дотор багийнхантайгаа хэл амаа ололцож, ДАШТ-д удирдаж оролцуулна гэдэг бас яггүй хүнд байна байх.

Гэхдээ өмнө нь Англи хэмээх агуу хөлбөмбөгийн эх орныг хоёр ч ДАШТ-д удирдан оролцуулж байсан гэдэг утгаараа юу хийхээ мэдэж байгаа байх. Свений мэргэжлийн дасгалжуулагчийн карьер 1977 онд эхэлсэн. Тэр цагаас хойш 30 хэдэн жил өнгөрсөн гэхээр тоглогчоор бол дадлага туршлага, ур чадвар нь ханасан ахмад тоглогч болж байгаа. Италин, Англи, Португал, Мексик, Швед гээд түүнд очиж ажиллаагүй газар ховор. Энэ хугацаандаа үзүүүлсэн амжилт нь ч гэсэн чамлахааргүй олон байгаа.

Тухайлбал Бенфикаг 3 удаа лигийн аварга болгож, Европын цомд аман хүзүүдүүлсэн, Лациог Сери А-д түрүүлүүлж, цомын тэмцээнд 2 удаа магнайлуулсан. Рома, Сампдориатай хамт италийн цомд түрүүлсэн гэх зэргээр үргэлжилнэ. 2006 оны ДАШТ-ий дараа нэг хэсэг амралтын байдалтай байж байгаад Манчестер ситид ирсэн ч ганц улирал ажиллаад халагдсан.

Гэхдээ 1969–70 ооны улиралаас хойш анх удаа МанЮ-г лигтээ 2 ялсан дасгалжуулагч гэсэн гуншинтай үлдсэн байгаа. Дараа нь Мексикийн шигшээ багийн жолоог атгаж ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцуулах даалгавар хүлээсэн хэдий ч байдлыг бүр ч доройтуулж Мексикийг тэмцээнээс хасах дөхсөн. Улмаар 2009 оны зунаас 2010 он хүртэл доод лигийн Нотс Каунти багт спорт эрхэлсэн захиралаар ажиллаж байгаад Кот’д Ивиорт иржээ.

Гол найдвар :
Image
Дрогбаг зөвхөн Кот’д Ивиорт бус Африк даяар хүндэлж биширдэг. 2004 онд Кот’д Ивиорт өрнөсөн иргэний дайны үеэр Дрогбаг энхийг сахиулагчийн үүргийг гүйцэтгэж байсан нь түүний нутагтаа ямар нэр хүндтэй харуулна.

Дээрээс нь энэ улиралд урьд өмнөхөөөсө илүү онгодтой, эрч хүчтэй байгаа. 2007 онд премер лигт 20 гоол оруулж карьерийнхаа оргил амжилтыг үзүүлж байсан бол энэ улиралд альхэдийнэ 26-г оруулчихаад байна.

Мөн өнгөрсөн 3 сард Африкийн оны шилдэг тоглогчоор 2 дахь удаагаа тодорчихоод байна. Ийм нөхцөл байдалд фенүд нь түүнээс юу хүлээж байгаа нь ойлгомжтой. Зөвхөн гоол, ялалт.