G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Аль баг хэсгээ тэргүүлэх вэ ?

Poll ended at Fri Jun 11, 2010 10:26 pm

1. Бразил
32
62%
2. Португал
8
15%
3. Кот'д Ивиор
6
12%
4. Хойд Солонгос
6
12%
 
Total votes : 52

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Yogii » Fri Jun 11, 2010 10:12 am

2. МобиКомын нийт хэрэглэгчдэд зориулсан Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан Тааврын уралдаан

Хугацаа: 6/11-7/11 дуустал

Үндсэн дүрэм:
- Тааварт уралдаанд оролцохыг хүссэн хэрэглэгчид 399дугаарт ON гэсэн мессэж илгээж бүртгүүлнэ. Анх удаа 399 дугаарт мессэж бичсэн хэрэглэгчдийг бүртгэж дараах мессэжийг илгээх болно. Дараа болон УТ бүх хэрэглэгчид оролцох боломжтой.
- 399дугаарт бүртгүүлсэн нийт хэрэглэгчдэд тоглолт болох 24 өдөр өглөө бүр 9цагаас хуваарийн дагуу мессэж броадкастыг илгээнэ.
Нийт тааварт оролцож буй оролцогчид таавраа таах бүртээ 1 оноо авах бөгөөд уралдааны турш оролцогчдыг оноогоор нь эрэмбэлж байх болно.
- Хэрэглэгч www.mobicom.mn болон мессэжээр хэдэн оноотой байгаа, хэддүгээр байранд байгаагаа харах боломжтой байна.
- Хэрэглэгчийн оноог тоолохдоо
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
 Тойрог бүрт оноо тоолно, Тойрог бүрт байр эзлүүлнэ.
 1р тойрог: 6/11-6/16-ны 2дахь тоглолт хүртэл
 2-р тойрог: 6/16-ны 3дахь тоглолтоос 6/21-г дуустал
 3-р тойрог: 6/22-6/25

- Тааварт уралдааны шагнал:
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
• 1-р байр: 1 сая төгрөг
• 2-5 байр: 500,000 төгрөг
• 6-100 байр: 10,000 нэгж
 Тойрог бүрт тойргийн аваргуудыг шалгаруулна.
• 1р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 2-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 3-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж


Үнэ тариф:
- 399дугаарт алдаатай эсвэл оноо шалгах мессэж илгээхэд сүлжээн дэх мессэж тариф мөрдөгдөнө.
- 399дугаарт амжилттай бүртгүүлэх болон таавраа илгээсэн тохиолдолд сүлжээн дэх мессэж дээр нэмэх нь 30₮ (НӨАТ орсон дүн) суутгагдана.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Nomer 10 » Fri Jun 11, 2010 10:44 am

1. Бразил

Хүн ам : 195,1 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 2,1 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 18
Хамгийн том амжилт : 1958, 1962, 1970, 1994, 2002 оны дэлхийн аварга
Багийн ханш : 353,1 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Кака, 50 сая

Багийн од : Какагаас өөр хэн байх вэ. Роналдиньо, Роналдо, Адриано бүгд гэртээ үлдсэн. Робиньо дэлхийн шилдэг тоглогчийн энд арай л хүрэхгүй. Роберто Карлосын хэлснээр “2 дахь Зико” бол маш хурдан, үхлийн гэмээр дамжуулалт өгдөг, гоолдох чадвар нь гайхамшигтай. Тэр ер нь бүхнийг эзэмшсэн. Ганц л дутагдал түүнд бий. Энэ бол түүний фитнесс. Үүнийгээ тэр дэлхийн аваргаар зөв хуваарилж чадвал Бразил 6 дахь цомоо авах боломжтой. Дэлхийн хамгийн үнэтэй наймаа болох Криштиано түүнийг хамгийн шилдэг хамтрагч гэж хэлсэн байна лээ.

Дасгалжуулагч : Карлос Дунга. 1990 оны дэлхийн аваргаар тэр Марадонаг унагах гэж жийж ороход нөгөөх нь түүнээс мултарч гараад улмаар гоолдож, 1-0-оор Аргентин заналт дайснаа хожин дэлхийн аваргаас хассан билээ. Тэр үед Дунгаг хүмүүс улсын дайсан мэт үзэж байлаа. 20 жилийн дараа дасгалжуулагчийн хувиар ирээд эхэндээ Марагийн нэгэн адил тоо томшгүй тоглогч туршиж, тэр бүрдээ бүтэлгүйтэж байх үед түүнийг дахин дайсны харцаар бүгд харах болсон юм. Гэвч цаг хугацаа түүнд ялалтыг авчирлаа. Биеэ тоосон оддыг зоригтойгоор нь гэрт нь үлдээж, өөрийн гэсэн хожих эрмэлзэлтэй багийг босгосон. Үр дүн нь Копа Америкийн бас Тив хоорондын цомын аварга. Орчин үед Бразилын уламжлалт ганцаарчилсан ганган хээнцэр тоглолтоор хол явахгүй гэж бодсон тэр яг л Европын багууд мэт хамгаалалт голлосон, стандартын нөхцлүүдийг чадамгай ашигласан баг болгон хувиргалаа. Гэхдээ одоо л жинхэнэ шандас нь шалгагдах учиртай даа.

Ахлагч : Лусио. Ерээд тоглолт хийснээрээ тэр одоогийн баг дотор манлай нь. Түүнийг заримдаа төвийн хамгаалагч гэхэд эргэлзмээр. Нэг л мэдэхэд айлын хаалганы өмнө зогсож байдаг. Моуриньо Дунга 2 энэ байдлыг нь харин нэлээн өөрчлөөд байгаа. Гэхдээ л тэр хаалганы дэргэд зогсож байгаа цагт гоолны аюул хэвээр. Энэ магадгүй түүний сүүлийн дэлхийн аварга, тиймээс дахин нэг цом өргөхийг хүсч, хамаг байдгаа шавхах нь тодорхой.

Онцлох тоглогч : Уг нь үеийн үед хэнийг нь л бол хэнийг нь онцлох тоглогчоор нэрлэж болдог самба багт энэ удаад онцлохоор тэр бүр олон тоглогч байхгүй мэт. Цезар л байна даа. Бразилын бүх үеийн түүхэн дэх нэгэн мундаг хаалгач. Гэхдээ энд Луис Фабианог л гэе дээ. Пеле, Ромарио, Роналдо нарын энд хаана нь ч байхгүй ч өнөөдрийн багт түүний энд хүрэх довтлогч үгүй. Гэхдээ тэр муу довтлогч гэсэн үг хэрхэвч биш. Хаалганы өмнө тэр зогсож байгаа цагт маш осолтой, толгойгоороо гайхалтай. Түүний гоолдох чадвараас Бразилын аварга эсэх нь хамаарна гэхэд хол зөрөхгүй биз ээ.

Шилмэл гараа : 4-2-3-1.

----------------- Julio Cesar -----------------
-- Maicon --- Lucio --- Juan ----- Bastos --
------- Gilberto Silva -- Felipe Melo ------
--- Elano --------- Kaka ------- Robinho ---
-------------------- Фабиано -----------------

Тэмцээний таамаг : Хэсгээсээ шууд нэгээр гарна гэхэд хэцүү. Роналдо тэдэнд гэнэтийн бэлэг барьж мэднэ. Дрогба ороод ирвэл яг адил. Гэхдээ ямар ч байсан хэсгээсээ гарах нь тодорхой. Ер нь л хол явна даа. Гэхдээ үргэлж аваргална гэж яригддаг тэднийг би лав энэ удаад тийм гэж хэлж чадахгүй нь. Учир нь замын холд Роналдиньогийн гэнэтийн пасс, Патогийн зальжин гүйцээлт үгүйлэгдэх болно.

2. Португал

Хүн ам : 10,6 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 547,7 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 4
Хамгийн том амжилт : 1966 онд 3-р байр
Багийн ханш : 277,3 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Роналдо, 75 сая

Багийн од : Криштиано Роналдо. Шигшээдээ тэр 2009 оны 2 сараас хойш гоолгүй яваа. Гэлээ ч түүнд довтолгооны гол ачаа ногдож буй. Энд тэр Реал Мадридад байдаг шигээ one man show үзүүлдэггүй, пасс маш их хаядаг. Гоолдохгүй байсан нь үүнтэй ч бас холбоотой. Түүнд чадахгүй юм гэж бараг үгүй. Хууралт, хурд, мөргөлт, стандарт, их буу гээд л. Төгс. Кака түүнийг зайнаас бөмбөгөө туугаад хөөхөд хэн ч зогсоож чадахгүй гэж үнэлсэн.

Дасгалжуулагч : Карлос Куэроз. Түүнийг Манчестер Юнайтедад Сэр Алексын туслах байхдаа маш их юм сурсан хүн гэдэг. Гэвч дэлхийн аваргыг бараг өнжингөө алдсан. Холбоо нь хөөх дээрээ тулж байхад тоглогчид түүнийг өмгөөлснөөр албандаа тогтож үлдсэн. Боснийн хүчирхэг баг 2 тоглолтод яав гэмээр муу тоглосны ачаар тэд арайхийн эрхээ олж авч байлаа. Фиго нарыг эгнээндээ нэгтгэсэн У20-ын багтай 1989, 1991 онд дэлхийн аварга болж байв.

Ахлагч : Хэдий тэр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч гэгддэг ч үнэ ханшийг бодитоор гаргадаг хөлбөмбөгийн хар зах дээр Мессигийн дараа(80 сая) үнэлэгдэж буй. Евро 2008-ын дараа Нуну Гомезоос ахлагчийн туузыг авсан нь 23-хан настай түүнд ахадмаар мэт. Дэко, Карвальо зэрэг баг дотроо жинтэй үгтэй, илүү оймс элээсэн тоглогчдоос илүү түүнд итгэл хүлээлгэсэн нь Куэроз бас нэгийг бодсоных биз ээ.

Онцлох тоглогч : Пэпэ. Өнгөрсөн 12-р сард гэмтэл авсан тэр одоо л дөнгөж бэлтгэлдээ орж байгаа. Тиймээс хэр хурдан формдоо орох вэ гэдэг нь их сонирхол татаж байгаа. Тэр фит бол магадгүй цэвэрлэгчийн байранд зогсох байх. Орчин үеийн хөлбөмбөгт энэ байрлал хамгийн чухал байрлал болсон гэхэд болно.

Шилмэл гараа : 4-2-3-1.

------------------------ Eduardo ---------------------
-- Paulo Ferreira -- Carvalho -- Alves -- Coentrao --
------------ Pepe ------------- Raul Meireles ----------
-------- Simao -------- Deco ----------- Ronaldo ----
------------------------ Liedson -------------------------

Тэмцээний таамаг : Энэ жил гайхалтай формтой байгаа Нани тэмцээнийг орхисон нь маш том гарз болж байгаа. Симао Куарежма нартай адил тансаг техниктэй боловч тэднийг бодвол тэр гоолдох чадвараар илүү. Ялангуяа довтлогчгүй болж, Бразилаас хүн авсан тэдэнд түүний энэ чанар нь маш хэрэгтэй байсан юм. Үхлийн хэсгээс тэд гэхдээ яаж ийгээд л гарах байх. Тэгээд ганц давбал давна, тэгээд бол оо. Хэрэв 2-р гарвал Испанид нухчуулна. Учир нь Нани үгүй, Пэпэ формдоо орох нь эргэлзээтэй, сайн финишер үгүй. Сүүлийн хэдэн жил чи юу би юу гэж байсан хаалгачдын арми бас суларсан.

3. Зааны ясан эрэг

Хүн ам : 17 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 23,2 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 1
Хамгийн том амжилт : -----
Багийн ханш : 177,2 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Дрогба, 38 сая

Багийн од : Дидье Дрогба. Саяхан болтол тэр үндэсний найдвар тээгч байлаа. Гэтэл Японы Танака түүний тохойг гэмтээснээс хойш энэ хүчирхэг багийн хэсгээсээ гарах эсэх нь эргэлзээтэй боллоо. Эрикссон өчигдөр мэдэгдэхдээ түүнийг тоглож магадгүй гэсэн байна лээ. Это, Эссиен нарын хамтаар Африкийн хамгийн шилдэг гурвалын нэгэнд тооцогддог тэр эргээд тоглоод эхэлбэл осолтой доо, осолтой.

Дасгалжуулагч : Свен-Гөран Эрикссон. Африкийн аваргаар тэднийг хол явна гэж байсан ч яагаа ч үгүй хасагдчихсан. Холбоо үүнд дүгнэлт хийснээр 3-р сард түүнийг авчирсан. Энд тэнд багийн «алуур» хийж явдаг түүний систем Дрогба дээр тулгуурласан байдаг. Хэрэв тэр тоглохгүй бол тэр схемээ өөрчлөх хэрэгтэй болно. Чадах болов уу даа?

Ахлагч : Дидье Дрогба. Тэр хөлбөмбөгийн дараа улстөрөөр хөөцөлдвөл магадгүй ерөнхийлөгч болно. Улс даяар түүний үгийг чих тавин сонсдог гэх. Челсид өнгөрөгч улиралд 29 гоол, шигшээдээ 68 тоглохдоо 44 гоол хийсэн. Энэ нь түүний хэр сайн довтлогч гэдгийг хангалттай нотолно. Тэр талбайд гарч чадахгүй бол Коло Турэ тууз зүүх болно.

Онцлох тоглогч : Яаяа Турэ. Дрогба тоглож чадахгүй бол бүх найдвар түүн дээр ирэх болно. Хөлбөмбөгчний ид насан дээрээ байгаа тэр эсрэг багийн найруулагчийг жагсаалаас гаргах үүрэгтэй. Барселонд тэр энэ чадварыг эзэмшсэн.

Шилмэл гараа : 4-3-3.

--------------------- Copa ---------------------
-- Eboue -- K. Toure -- Demel -- Tiene ---
----- Zokora ---- Y. Toure ------- Tiote ----
------- Gervinho ---- Drogba ----- Kalou ---

Тэмцээний таамаг : Дахиад л Дрогба гэж нуршихаас даа. Тэр ирэхгүй бол хэсгээсээ гарч чадахгүй. Тэр ирвэл бүр нэгээр гарсан байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь л их хол явах учиртай баг даа. Это тэднийг дэлхийн аварга болж чадна гэсэн байсан.

4. Хойд Солонгос

Хүн ам : 22,5 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 15 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 1
Хамгийн том амжилт : 1966 онд 8-д үлдсэн
Багийн ханш : 9,7 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Тэсэ, 2,5 сая

Багийн од : Таэ-Сэ Ёнг. «Азийн Уэин Рүүний» гэгддэг тэр Японд төрсөн. Япон, Өмнөд Солонгос 2 түүнийг авахаар ихэд чармайсан ч тэр ямар нэгэн шалтгаанаар Хойд Солонгосын талд саналаа өгсөн байдаг. Тоглох гэж буй улсаа тэр зөвхөн шигшээгээс нь л мэднэ, учир нь Японд төрж өссөн, тэндхийн клубт тоглодог. Урьдчилсан шатны тоглолтоос харж байхад тэр үнэхээр л Рүүний шиг хүчээр ааглаж тоглодог, талбайн хаана ч эцэж цуцахыг мэдэхгүй гүйж байдаг юм билээ.

Дасгалжуулагч : Ёнг-Хун Ким. Түүний ажил дэлхий дээрхи хамгийн хэцүү ажил. Ард нь Ёнг II гэсэн диктатор түүнийг заавал хэсгээсээ гар гээд хутга тулгачихсан зогсож байгаа. Тактикийн мартагдах шахаад байгаа нэгэн хувилбарыг сонгож буй цорын ганц дасгалжуулагч. Юн II Ри либерогийн үүрэг гүйцэтгэж байгаа.

Ахлагч : Ёнг-Жо Хон. Оросын Ростовт тоглодог тэр «Рүүний»-ийн хамтаар легионерт тооцогддог 2-хон хүний нэг нь. Орост тэр finisher-р тоглодог бол шигшээд support striker хийдэг. Урьдчилсан шатанд 4 гоол хийж, баг нь сенсаац тарихад нэгэн том үүрэг гүйцэтгэсэн.

Онцлох тоглогч : Мёнг-Гук Ри. Тэр 23-хан настай ч муугүй хаалгач болно гэдгээ харуулсан. Хэд хэдэн удаа клин шит хийж чадсан. Ялангуяа шийдвэрлэх Саудын Арабтай хийсэн тоглолтод маш сайн байв. Нөгөө 3 улс нь буудна гээчийг зүгээр л бөмбөгдөөд өгөх нь мэдээж. Тэр харин тэсэх болов уу?

Шилмэл гараа : 1-4-3-2.
-------------------------- M.G. Ri -------------------------
------------------------- J.H. Cha -------------------------
-- C.J. Pak -- J.I. Ri ------------ K.C. Ri -- S.C. Nam --
------ I.G. Mun ------- Y.H. Ahn ------- N. C. Pak ----
--------------- Y.J. Hong -------- T.S. Jong ------------

Тэмцээний таамаг : 66 оны сенсаац давтагдана гэвэл үлгэр. Хэтэрхий хүнд хэсэгт орчихсон. Гэхдээ их гурвалын нэгийг уйлуулж магадгүй. Хэнтэй нь ч 0-0 гэж үзээд жаргах замын садаа болж мэднэ. Үүндээ харин сэтгэл амарч гэртээ эрт харих болсондоо санаа нь зовохгүй байж чадна.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Shaggy » Sat Jun 12, 2010 2:50 pm

Nomer 10 wrote:Багийн од : Таэ-Сэ Ёнг. «Азийн Уэин Рүүний» гэгддэг тэр Японд төрсөн. Япон, Өмнөд Солонгос 2 түүнийг авахаар ихэд чармайсан ч тэр ямар нэгэн шалтгаанаар Хойд Солонгосын талд саналаа өгсөн байдаг. Тоглох гэж буй улсаа тэр зөвхөн шигшээгээс нь л мэднэ, учир нь Японд төрж өссөн, тэндхийн клубт тоглодог. Урьдчилсан шатны тоглолтоос харж байхад тэр үнэхээр л Рүүний шиг хүчээр ааглаж тоглодог, талбайн хаана ч эцэж цуцахыг мэдэхгүй гүйж байдаг юм билээ.


Энэ нөхөр чинь бурхан минь хувийн онгоц энээ тэрээтэйн гэсэн шт... хойд солонгосын тоглолтоос 30 минутын өмнө нисэж ирчээд тоглолтын формэйшн эдэртэй танилцаж талбай дээр гардаг чих шиг дэлхий дээр энэн шиг баавартай хөл бөмбөгч бараг байдаггүй байхаа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby slo mo jones » Sat Jun 12, 2010 2:56 pm

Shaggy wrote:
Nomer 10 wrote:Багийн од : Таэ-Сэ Ёнг. «Азийн Уэин Рүүний» гэгддэг тэр Японд төрсөн. Япон, Өмнөд Солонгос 2 түүнийг авахаар ихэд чармайсан ч тэр ямар нэгэн шалтгаанаар Хойд Солонгосын талд саналаа өгсөн байдаг. Тоглох гэж буй улсаа тэр зөвхөн шигшээгээс нь л мэднэ, учир нь Японд төрж өссөн, тэндхийн клубт тоглодог. Урьдчилсан шатны тоглолтоос харж байхад тэр үнэхээр л Рүүний шиг хүчээр ааглаж тоглодог, талбайн хаана ч эцэж цуцахыг мэдэхгүй гүйж байдаг юм билээ.


Энэ нөхөр чинь бурхан минь хувийн онгоц энээ тэрээтэйн гэсэн шт... хойд солонгосын тоглолтоос 30 минутын өмнө нисэж ирчээд тоглолтын формэйшн эдэртэй танилцаж талбай дээр гардаг чих шиг дэлхий дээр энэн шиг баавартай хөл бөмбөгч бараг байдаггүй байхаа


Matthias LEHMANN байншдээ, цаадах чинь нисдэг тэргээр бэлтгэл дээрээ талбайн гол молд бууж нтрлдийн бишүү

талбайн зах махд нь шээдийн бишүү эвгүй гарууд бас байнаа байнаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Mish » Sat Jun 12, 2010 3:07 pm

10 ах ч үнэхээр гоё бичнэ шүү, уншихад урамтай, өөрийн гэсэн онцлогтой
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Тунгаа » Sat Jun 12, 2010 6:31 pm

Хойд Солонгос нэг сайн довтлогчоо хаалгачаар тоглуулахаас өөр аргагүй болсон гээз дээ. Тэгсэн чинь нөгөө агуу удирдагч нь хэсгээсээ гарах даалгавар өгч нтр. Хувь тавилантайгаа эвлэрээ байлгүй дээ хөөрхий.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Yes Man » Sat Jun 12, 2010 6:35 pm

3 дахь хаалгагч байлгүй дээ......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Тунгаа » Sat Jun 12, 2010 6:37 pm

Харин тэгээд 3 дахь хаалгачынхаа оронд бараг хамгийн сайн довтлогчийнхоо нэрийг бичиж өгөөд тэр нь илрээд тэгээд хаалгачаар тоглуулахаас өөр аргагүй болсон гэсэн.
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Цээгий » Sat Jun 12, 2010 9:36 pm

10 ах их гоё бичихиймаа хэлэх үг алга :eek:
Kabreal
User avatar
Цээгий
Мадридиста
Мадридиста
 
Posts: 622
Joined: Mon Jun 15, 2009 12:50 pm
Location: Tres metros sobre el cielo...

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Г.Баяраа » Tue Jun 15, 2010 11:21 am

зиа өнөөдөр хамгийн чухал тоглолт хүлээж байна даа...энд л ялж чадвал хэсгээсээ гарах боломж маш өндөр болно...
ингэж гарч мэдэх юм

XI: Eduardo; Miguel, Carvalho, Alves, Duda; Meireles, Veloso; Simao, Deco, Ronaldo; Almeida
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Цоомоо » Tue Jun 15, 2010 12:19 pm

Одоогоор ДАШТ ч миа байна шүү.
Нэг том сенсаац гараасай.
Тэр нь Хойд Со байгаасай.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby haka » Tue Jun 15, 2010 12:21 pm

XI: Julio Cesar, Michel Bastos, Juan, Lucio, Maicon, Felipe Melo, Gilberto Silva, Ramires, Kaka, Robinho, Luis Fabiano
Манай 11 иймэрхүү байна биз.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Г.Баяраа » Tue Jun 15, 2010 12:22 pm

Хойд Солонгос ч өмхийртөл хамгаалж байгаад сөрөг довтолгоогоор гусдаг муухай тактиктай юм билээ..сонгон шалгаруулалтад лав том багуудтай тэгж тоглож байсан...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby haka » Tue Jun 15, 2010 12:22 pm

Цоомоо wrote:Одоогоор ДАШТ ч миа байна шүү.
Нэг том сенсаац гараасай.
Тэр нь Хойд Со байгаасай.

Португаль, ЗЯЭ эсрэг сенсаац гарж магадгүй л юм. Манай эсрэг бол барахгүй л дээ
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby attilla » Tue Jun 15, 2010 1:33 pm

өнөөдөр ч жинхэнэ гоё тоглолтууд гарах байхдаа
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Батгэрэл » Tue Jun 15, 2010 4:32 pm

Дрогба тоглож магадгүймүүдаа? Manager Sven-Goran Eriksson, while stressing no decision about the Chelsea star's participation would be made until a couple of hours before kick-off, sounded optimistic. "Didier did an excellent training session yesterday [Sunday] and will train again with the whole squad this evening. I hope he'll be okay, I hope he will be there, but I honestly don't know for sure. The only one to say 'yes' or 'no' is really himself."
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby haka » Tue Jun 15, 2010 5:04 pm

Brazil
Coach : Dunga

Goalkeeper
1 Júlio César

Defender
2 Maicon
3 Lúcio
4 Juan
6 Michel Bastos

Midfielder
7 Elano
8 Gilberto Silva
10 Kaká
5 Felipe Melo
11 Robinho

Forward
9 Luis Fabiano

4-5-1 хамгаалалтын эсрэг хамгаалалт. Чөлөөт цохилтуудаар юм дуулгана шүү.

North Korea
Coach : Kim Jong Hun

Goalkeeper
1 Ri Myong Guk

Defender
2 Cha Jong Hyok
13 Pak Chol Jin
3 Ri Jun Il
5 Ri Kwang Chon
16 Nam Song Chol

Midfielder
11 Mun In Guk
17 An Yong Hak
4 Pak Nam Chol 1

Forward
9 Jong Tae Se
10 Hong Young Jo

5-3-2 Найгүй хамгаалах нь дээ.

Талбайн шүүгч: Viktor Kassai
Хажуугийн шүүгчид: Subkhiddin Mohd Salleh
, Tibor Vamos
, Gabor Eros
Ellis Park, Johannesburg
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Mish » Tue Jun 15, 2010 5:38 pm

BREAKING DROG NEWS: Ivory Coast and Chelsea striker Didier Drogba has been cleared to wear a protective cast against Portugal this afternoon.
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby uugaa_xvv » Tue Jun 15, 2010 5:51 pm

Зааны ясан эрэг 1-р гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Яагаад гэхээр тэнд Дрогба байгаа.
CHELSEA
User avatar
uugaa_xvv
 
Posts: 12
Joined: Wed Nov 07, 2007 7:04 pm
Location: Дархан

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Olzii » Tue Jun 15, 2010 8:00 pm

Image
Image

Хар Азарга маань ч ёстой ТӨМӨР шүү, Португальтай тоглохоор болжээ :-D :-D :-D
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Suugii » Tue Jun 15, 2010 9:06 pm

Банз л хаална гэсэн байна даа гарна гэж хаана байна...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Suugii » Tue Jun 15, 2010 9:11 pm

Өө соорий ФИФА гартаа хамгаалалт хийгээд тоглохыг зөвшөөрсөн байна... Португал ч элдэв юм яриагүй бололтой
Энэ шигээ ВУВУЗЭЛА дээр хязгаар тавичих хэрэгтэй байгаам даа...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Suugii » Tue Jun 15, 2010 9:18 pm

Ivory Coast: Barry, Demel, Toure, Zokora, Tiene, Eboue, Toure Yaya, Tiote, Gervinho, Dindane, Kalou.
Subs: Zogbo, Angoua, Gohouri, Doumbia, Drogba, Gosso, Romaric, Kone, Keita, Bamba, Yeboah

Portugal: Eduardo, Ferreira, Bruno Alves, Carvalho, Fabio Coentrao, Deco, Mendes, Raul Meireles, Ronaldo :aain: , Liedson, Danny.
Subs: Beto, Rolando :aain: , Duda, Simao, Miguel, Veloso, Pepe, Ruben Amorim, Hugo Almeida, Tiago, Ricardo Costa, Fernandes
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Reda » Tue Jun 15, 2010 9:25 pm

Хэсгийн эхний тоглолт хэрнээ бараг энэ хэсгийг шийдэх тоглолт шиг санагдаад байгаам даа. Бразил 1 ээр гарна. Харин одоо тоглоод хожсон тал нь 2 оор гарна. Хожигдвол тэгээд дуусаа.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9216
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: G хэсэг : Бразил, Португал, Кот'д Ивойр, Хойд Солонгос

Postby Suugii » Tue Jun 15, 2010 9:41 pm

Одоо тэнцээд тэгээд Бразилыг 2-лаа гусаад цаашаа гарна шд ккк
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

PreviousNext

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests