Page 38 of 38

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Mon Aug 02, 2010 4:42 pm
by jtrex
kayo wrote:Харин ч шагнасан гэсээн, шууд улсын баатруудаар нэрлээд мөнгө, байраар шагнасан гэсэн.

Xарин ч эсрэгээрээ бааxан зовоосон сурагтай бсн. Бааxан нам засгаа, xайрт удирдагчийнxаа xүүгээс урвалаа гээд, тайзан дээр гаргаж бгад xэдэн талаас нь муулж өгсөн гэсэн. Xамгийн xэцүү бга нь дасгалжуулагч нь гэсэн, гол буруутан болоод барилгын ажил руу цөлөгдсөн гэсэн.

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Mon Aug 02, 2010 4:45 pm
by GUZ
тэгүүл дээр байгаа ньюс.мн -н мэдээлэл үнэн юм байна даа.

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Mon Aug 02, 2010 4:49 pm
by jtrex
GUZ wrote:тэгүүл дээр байгаа ньюс.мн -н мэдээлэл үнэн юм байна даа.

Xарин тийн, юун байшин байр аваx, цаана чинь барилга дээр ажиллаж яваа сурагтай.

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Tue Aug 03, 2010 12:30 am
by Бээгий
Xойд Солонгос гэж дэлбэрцэн улс 1 ширхэг бн ааа...

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Tue Aug 10, 2010 11:11 am
by Ricardokaka
дэлхийн аваргад орсон хэдээ бас нутагтаа дарамталж бгам шиг бнлэ

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Sat Aug 28, 2010 2:01 am
by Realist


Уул нь Австралчууд ДАШТ-д ингэж супер бэлтгэл хийж байсийм байншт.

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Sat Aug 28, 2010 2:04 am
by J@x
:-o

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Wed Oct 27, 2010 12:52 pm
by haka
Image
Ум ма ни хом :)
RIP PAUL.

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Tue Jan 04, 2011 6:01 pm
by Г.Баяраа
1. Өмнөд Африк – 2010 ДАШТ
Image
Манай гаригийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн алдартай номер нэг спорт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ онд зохион байгуулагдсан болохоор хамгийн түрүүнд онцлон дурьдахгүй бол болохгүй. Африк тивийн өмнөд хэсэгт оршдог ӨАБНУ-д өнгө өнгийн өмсгөлөөр жигдэрсэн дэлхийн супер одууд чуулан бүтэн сарын турш дэлхийн хөлбөмбөг сонирхогчид болон сонирхдоггүй хүмүүсийг ч алаг бөмбөгийн ид шидээр цэнгүүлсэн билээ.

Хар тивд анх удаа зохион байгуулагдсан дэлхийн аваргын ялагчаар сүүлийн хэдэн жил үнэхээр ялагдашгүй гайхалтай байгаа “Ялагдашгүй Армада”-чууд тодорч өөрсдийг нь сүүдэр шиг дагадаг байсан мөнхийн азгүй хэмээх цолоо таягдан хаясан. Аваргын төлөөх тоглолтын өмнө Немцүүдийн ялалтыг урьдчилан тааж алдартай болсон “зөнч” Пол наймаалж Испаний тугтай хоолыг сонгосон нь томоохон сенсаац дэгдээсэн. Тэмцээний турш бараг нь шүтэх нь холгүй байсан Пол андыгаа Германчууд энэ явдлын дараа хүнсэнд хэрэглэхэд ч бэлэн байлаа. Пол зөв таасан уу, эсвэл түүний таавар тоглолтод нөлөөлөв үү ямар байсан Испаничууд Иньестагийн гоолоор ялалт байгуулж анх удаагаа Алтан дагиныг эх орондоо залах эрхтэй болсон юм. Тэмцээний дараа ч нэг хэсэгтээ толгойноос гарахгүй байсан Вувузела бүрээний дүнгэнэсэн дууг эс тооцвол 19 дэх удаагийн Мундиал сайхан болсоон.

Эхэндээ ногоон талбайн шидтэнүүд маань Жабулини бөмбөгнийхөө учрыг олохгүй бага зэрэг сандарч байсан ч яваандаа уран тансаг гоолуудаа ар араасаа харин ч нэг хөврүүлж өгсөн дөө. Өмнөх Дэлхийн аваргын алт мөнгөн медальтай Франц, Италийн шигшээ хамгийн түрүүнд хэсгийн шатанд булайгаа дэлгэж гэрийн зүг буцсан. Тэдний араас олон үндэстний хөвгүүдээр хүчээ зузаатгасан Герман машинд “Гурван арслан”, “Бурхны хүүхдүүд” дайрагдаж төрхөмдөө буцсан билээ. Немцүүдийн хайртай довтлогч Мирослав Клозе Роналдогийн ДАШТ-д оруулсан 15 гоолын амжилтыг эвдэхээр хэрэндээ чардайсан боловч хагас шигшээн Испанитай хийсэн тулаанд бэртэл авч 14 гоолтойгоор тэмцээнийг дуусгасан. Гэхдээ Томас Мюллер хэмээх 20-той залуу ахынхаа шийрийг хатааж 5 гоолтойгоор алтан шаахайг авсан учраас Германчууд хүрэл медальдаа сэтгэл дундуур үлдээгүй байх.

Өмнөд Африкийн ДАШТ-ий өмнө ална хядна, будаа болгоно хэмээн өргөмжлүүлж байсан өнөөх Рүүни, Роналду, Месси гээд мундагууд жинхэнэ тэмцээн дээр юу ч хийж чадсангүй. Уул шугамандаа Английн шигшээг авч явах ёстой Уэйн Рүүни фенүүдээрээ “Boo”-лүүлсэндээ баяртай үлдсэн бол Месси тэмцээний анхны гоолоо оруулах гэж ядсаар байтал гэртээ харих цаг нь болчихсон байлаа. Роналдугийн хувьд харин Хойд Солонгостой хийсэн хэсгийн тоглолтод “хамаг’ гоол дамжуулалт, хууралт, уналт зэргээ шавхаж орхиод түүнээс цааш ёстой таг гацсан юмдаг. Өнгөрсөн улиралд чухам л сүрдмээр аймар формтай байсан эдгээр тоглогчид ийнхүү мияарч байх хооронд Уэсли Шнайдер л “топ” тоглогчийн зангарагыг харуулж чадсан юм. Интерт ирсэн анхны улиралдаа л тус багийн “мотор” болж бүтэн улирлын турш зогсолтгүй ажилласан Шнайдер Дэлхийн аваргад ч энэ эрчээ алдалгүй 5 гоол оруулан, багаа финалын тоглолт хүртэл чирсэн гэхэд болно. Харамсалтай нь тэр эцсийн дүнд ёстой юу ч үгүй гар хоосон хоцорсон. Алтан шаахайгаа Томас Мюллерт алдаж, Дэлхийн аваргын цомоо Испаничуудад бэлэглээд, Алтан бөмбөгөө Диего Форланд зээлж ганц мөнгөн медальтайгаар эх нутагтаа буцсан нь харамсалтай. Гэтэл энэ бүхэн багадсан юм шиг оны эцэст бас FIFA Ballon d”Or шагналын сүүлийн шатнаас түүнийг хасагдчихдаг. Гэхдээ хөлбөмбөг сонирхогчид Недерланд эрийг ямар гайхалтай байсныг мэдэж байгаа болохоор энэ маргаантай асуудлыг ингээд орхиё.

Шүүлтийн тал дээр мэдээж хэрэг дэлхийн аварга болгон дээр ямар нэгэн асуудал дэгддэг уламжлалтай. Энэ удаа арай л дэндүү гэмээр ноцтой хэд хэдэн алдаа гарсныг энд дурьдая. Шөвгийн 16-д Английн шигшээ Германд яалт ч үгүй бутниргүүлсэн боловч Фрэнк Лампардын 100 хувийн гоолыг тооцсон бол бас тоглолт яаж ч эргээ билээ. Бөмбөг улаан цагаан хаалганы хөндлөвч оноод шугаман дотор бүтнээрээ ойж байхад хэнэг ч үгүй гоол биш гээд өнгөрдөг ФИФА-гийн шүүгч нарыг камерийн хяналтаар солих цаг болсон мэт. Аргентин-Мексикийн тоглолтод ч гэсэн Карлос Тевесийн 100 хувийн отон тоглолтоос оруулсан гоолыг тооцоод дээр нь өөрсдийгөө барьж өгч байгаа юм шиг цэнгэлдэхийн дэлгэцээр тэр отонтой гоолыг харуулж л байдаг. Юутай гэсэн эрхэм хүндэт Закуми танд нэг сарын турш дэлхий ертөнцийг алаг бөмбөгийн тоглолтооор сайхан хөгжөөж, гайхалтай тэмцээнээр бэлэг барьсанд баярласнаа илэрхийлья. Дөрвөн жилийн дараа алдарт самба бүжигчидийн нутагт уулзацгаая !

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

PostPosted: Tue Jan 04, 2011 6:06 pm
by Барнаба
Г.Баяраа бичвүү... сайхан бичжээ.