Page 10 of 14

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Tue Jun 22, 2010 1:01 pm
by Kro
Үндсэн байрлал нь төв юм байгаан шд уг нь. Ван Хаал л зүүнд тоглуулдаг болцоноос.
Хэсгийн сүүлийн тоглолтонд Боатэнгийг гаргуул ах дүү 2 хоорондоо тулах гээд байдаг. Өмнө нь ийм тохиолдол болж байсын болуу?

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Tue Jun 22, 2010 1:15 pm
by Mish
үгүй гэсэн шд, болох дөхсөн нь 2006 онд Заануудын ах дүү Калу-н дүү Саломон нь Голланд-н пасс авах гээд шалгалт өгсөн чинь түүх дээр 0 авсан гээд бүтээгүй гээд Балжинням тайлбарлагч байнга яриад байдаг

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Tue Jun 22, 2010 1:45 pm
by MJ
Mish wrote:үгүй гэсэн шд, болох дөхсөн нь 2006 онд Заануудын ах дүү Калу-н дүү Саломон нь Голланд-н пасс авах гээд шалгалт өгсөн чинь түүх дээр 0 авсан гээд бүтээгүй гээд Балжинням тайлбарлагч байнга яриад байдаг


Ёоо ядаргаатай. Тийм балай балай юм хаанаасаа олж сонсчоод яриад бдаг бнаа, сонин хүн шүү

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Tue Jun 22, 2010 2:22 pm
by El Payaso
тэр ч үнэн л дээ. түүх дээрээ унасан эсхийг нь мэдэхгүйм ямартай ч өргөдөл өгөөд буцаагдсан хэхэхэ...

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Tue Jun 22, 2010 2:24 pm
by MJ
El Payaso wrote:тэр ч үнэн л дээ. түүх дээрээ унасан эсхийг нь мэдэхгүйм ямартай ч өргөдөл өгөөд буцаагдсан хэхэхэ...

хэхэ түүхдээрээ унасан эсэх н манид ер н ямар ч хамаатай бдым. ккк
Өргөдөл өгөөд буцаагдсан гэдгийгээ л улам тодорхой болгох гэж яридаг бх даа бодвол...

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Tue Jun 22, 2010 9:12 pm
by carlsberg_mgl
немцүүд угийн нарийн тооцоотой, бүхнийг урьдчилан тооцдог болохоор хэрэв маргааш Ганатай тоглоод бүтэлгүйтэх юм бол / юмыг яаж мэдэхэв гээд / 4 дэх өдрийн 18.55-д Йоханнесбургаас Франкфурт хүрэхээр тийзээ Lufthansa-д захиалчиж... :smile:

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Tue Jun 22, 2010 10:26 pm
by El Payaso
ёооо нээрэээ... :-o :-o :-o

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Tue Jun 22, 2010 11:36 pm
by Realist
Ямар сонин өөрсөддөө итгэлгүй байгаайн. Эхний тоглолтын дараа чухамхүү л аварга авах нь гээд байсан баг шт.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 12:41 am
by Eternity
Герман одоо хожигдвол миний хувьд дэлхийн аварга эрт дуусах нь дээ.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 1:56 am
by suineg33
carlsberg_mgl wrote:немцүүд угийн нарийн тооцоотой, бүхнийг урьдчилан тооцдог болохоор хэрэв маргааш Ганатай тоглоод бүтэлгүйтэх юм бол / юмыг яаж мэдэхэв гээд / 4 дэх өдрийн 18.55-д Йоханнесбургаас Франкфурт хүрэхээр тийзээ Lufthansa-д захиалчиж... :smile:


хахахахаха

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 12:29 pm
by hosko
Герман мултрах нь нь хаашаа ч юм... Ганааг бол аргалах байлгүй дээ...Гана бол тэнцэнэ гээд л үэхтлээ үзэх биз... Клозе тоглолтонд оролцохгүй нь Какау-д боломж гарч ирнэ гэсэн үг... Тэгэхээр Герман бүр л хөөрхөн болоод явчихна даа... Уг нь Англи-Герман гэсэн хос л харчмаар байна шүү.... Аль нэг нь л 2-оор гараад өгөөсэй билээ дээ....кккк

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 12:36 pm
by Барнаба
Realist wrote:Ямар сонин өөрсөддөө итгэлгүй байгаайн. Эхний тоглолтын дараа чухамхүү л аварга авах нь гээд байсан баг шт.


өөрсөддөө итгэлгүйн илрэл биш байх аа... зүгээр л бүхнийг тооцож хийдэг нь Германчуудын зан шүү дэ...

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 12:44 pm
by MJ
Гэрман чууд бас их тооцоотой..........
Би 2оор гарч тэр сулхан багуудтай( уругвай-Корэ) таарч явж бгаад 4т үлдчих санаатай л 2 оор гарах гээд бгаа гэж таамаглаад бна

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 12:52 pm
by Amgaa
1 р л гарах хэрэгтэй шдээ. В зоонд буюу Аргентина, Англитай хэсэгт эндээс Испани, Итал 2 р гарч нөгөө зоонд орно доо Бразил, Голланд угаасаа А зоонд байгаа.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 12:52 pm
by MJ
Ер н бол тэгэх гэж л Сэрбид хожигдсон гэж би анх хожигдоход н бодсон юм.
Яахав одоо хархад ч боломжгүй л юм бна л даа. арчаагүй дээ хожигдсон юм бна нтр......... За наргиа шүү нөхдөө

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 12:55 pm
by focus_mn
Хоёр багийн гараа:
Image

Манай гарааны хувьд улаан авсан Клозэгийн оронд Какай гарах бол жигүүрийн хамгаалалтанд Боатэнгийг тоглуулж магадгүй бололтой. Өнгөрсөн тоглолтод Бадштубэр довтолгоонд хангалтгүй оролцож байсан учир түүний оронд оруулах магадлалтай. Учир нь өнөөдрийн тоглолт бол "ял эсвэл гэртээ харь!" гэсэн чухал тоглолт, бүх хүчээрээ довтлоод тоглох хэрэгтэй. Боатэнгээс гадна Янсэн гэсэн сонголт байгаа хавар 3 сард лигийн тоглолтонд гэмтснээс хойш тоглолтонд оролцоогүй гэсэн таагүй мэдээтэй байгаа, тэгэхээр ийм чухал тоглолтод формгүй тоглогч оруулахгүй биз.
Анх удаа шигшээ багтаа дуудагдаж байгаа Какаугийн хувьд энэ улирал клубтээ тун сайн тоглолтыг үзүүлж байсан. Штуттгартын довтлогч маань өнгөрсөн улирал лигтээ нийт 13 гоол оруулан багийнхаа мэргэн бууч болсон. Одоо 29 настай боловч маш хурдтай, техниктэй тоглогч.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 12:58 pm
by Amgaa
focus_mn wrote:Хоёр багийн гараа:


Ламм Зүүндээ гарах байх өө

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 1:02 pm
by focus_mn
Харин би бас тэгэж бодоод байна, гэхдээ айлын хурдтай Айевын эсрэг адилхан хурдтай Лаамыг сөрж тавьж байж болох юм. Боатэнг их хурд муутай шүү дээ, тестийн тоглолт дээр Унгарын нэг тоглогчид элэглүүлж байсан.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 1:04 pm
by ТӨӨГӨӨ
Боатэнгийг тоглуулж яах гэж бгаан бол? ДАШТ-д ах дүү 2 бие биенийхээ эсрэг тоглож бгаагүй гэсэн. Анх удаа нь болох байхаа.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 1:46 pm
by Spectre
Энэ хэсгийг хараад байхад Гана тэргүүлж байгаа ч гэсэн бараг л найдваргүй байранд байна даа

Тэдний хийсэн гоол(2 пенальти) тоглолт зэрэг нь 16 -д гарах шансгүй л гээд байгаа юм даа

Немцүүд тэднийг өршөөхгүй л байхдаа

Харин сербүүд австралийг хожоод л Герман 1 Серб 2 байх ийм л таамаг миний л таамаг шүү

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 1:50 pm
by Forza Juve
Австраличуудыг ч арай л багаар үнэлээд байна аа... бас л эвгүй баг шүү. Тойрч хусалцаад бөмбөг тоолж магадгүй л байх...

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 2:05 pm
by Spectre
Forza Juve wrote:Австраличуудыг ч арай л багаар үнэлээд байна аа... бас л эвгүй баг шүү. Тойрч хусалцаад бөмбөг тоолж магадгүй л байх...

Тийм магадлал үнэндээ л үнэмшилгүй сонсогдож байна бөмбөгний зөрүү арай л хол байна

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 3:54 pm
by focus_mn
Австралийн хувьд шаанс бараг байхгүй л дээ. Азаар Сербийн хүчирхэг хамгаалалтыг нэвтлээд хожлоо гэхэд нөгөө хоёрын тоглолтоос их хамаарч байгаа. Минийхээр Герман шалгарах магадлал 40%, Серби 30%, Гана 20%, Австрали 10% байнадаа хэхэ

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 4:43 pm
by Kro
Гарааг өөрчлөхгүй л гээд байсан даа. Какау л Клозегийн оронд гарах нь.
Яджаахад энэ Африкийн багууд миараад байдаг. Гана нь бараг ганц нь болчоод байдаг. ФИФА-н золиос болчих вий дээ.

Re: D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана

PostPosted: Wed Jun 23, 2010 4:53 pm
by Arshavin_Walcott
Африкийн багууд яасан ч Одгүй юм... Одоо тэгээд Гана үхтлээ зүтгэх байлгүй...Германчууд алдарт Бензээрээ дайраад л гарахаас яахав....