ДАШТ-н мэдээ мэдээлэл

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Gooner » Mon Dec 07, 2009 10:23 pm

spain man wrote:
Түрүүчийн даштаар Арав уба хэсгүүдийг хүмүүст хуваарилж өгөөд хэсэг тус бүрийг нээлгээд байсан.. Энэ удаа ч тэгэцгээх уу?.. Жоохон зохион байгуулалттай ...


Тэгнээ.
Одоогоор 4н админ бас Г.Баяраа нарт тус бүрт нь нэг нэг хэсгийг нь өгчихнөө...
Үлдсэн 3ийг нь дөхүүлж байгаад хуваарилчихья.

Үүнээс наана сэдэв нээгээд байгаа хүмүүст уучлаарай, сэдэв чинь хайр найргүй устгагдана шүү гэдгийг энэ дашрамд хэлье. :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Miro Klose » Mon Dec 07, 2009 10:42 pm

Gooner wrote:
spain man wrote:
Түрүүчийн даштаар Арав уба хэсгүүдийг хүмүүст хуваарилж өгөөд хэсэг тус бүрийг нээлгээд байсан.. Энэ удаа ч тэгэцгээх уу?.. Жоохон зохион байгуулалттай ...


Тэгнээ.
Одоогоор 4н админ бас Г.Баяраа нарт тус бүрт нь нэг нэг хэсгийг нь өгчихнөө...
Үлдсэн 3ийг нь дөхүүлж байгаад хуваарилчихья.

Үүнээс наана сэдэв нээгээд байгаа хүмүүст уучлаарай, сэдэв чинь хайр найргүй устгагдана шүү гэдгийг энэ дашрамд хэлье. :mrgreen:


надад нэг сэдвийг нь өгчөөрэй би менежментийг нь хийнэ.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Lenin » Mon Dec 07, 2009 11:23 pm

Miro Klose wrote:
Gooner wrote:
spain man wrote:
Түрүүчийн даштаар Арав уба хэсгүүдийг хүмүүст хуваарилж өгөөд хэсэг тус бүрийг нээлгээд байсан.. Энэ удаа ч тэгэцгээх уу?.. Жоохон зохион байгуулалттай ...


Тэгнээ.
Одоогоор 4н админ бас Г.Баяраа нарт тус бүрт нь нэг нэг хэсгийг нь өгчихнөө...
Үлдсэн 3ийг нь дөхүүлж байгаад хуваарилчихья.

Үүнээс наана сэдэв нээгээд байгаа хүмүүст уучлаарай, сэдэв чинь хайр найргүй устгагдана шүү гэдгийг энэ дашрамд хэлье. :mrgreen:


надад нэг сэдвийг нь өгчөөрэй би менежментийг нь хийнэ.

:lol: :lol:
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Gooner » Mon Dec 07, 2009 11:28 pm

Miro Klose wrote:
надад нэг сэдвийг нь өгчөөрэй би менежментийг нь хийнэ.


Ямар менежмент хийх юм. Жишээ нь?
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby ShijieR » Wed Dec 09, 2009 3:35 am

2010 оноо гэж... Дэлхийн аварга маань галзуу болноо юу юу болж ямар дуулиан шуугиан гарах болоо гэхээс бүр байж яаджий шүү хэхэ. Үхлийн хэсэг хэхэ Жи хэсэг :smile: л энэ үгэнд арай ойртхым болуу? Бразил Португалийг ярих юм байхгүйэээ тэр 2 угаасаа ривалууд Зааны ясан эрэг хэх энэ бол бас л ширүүн шүү дээ! тоглогчид сайтай баахан ах дүү нар хагас болон довтолгооны шугаман дээр алзкуэ сайн яривал одууд л тэнд гүйж яваа. Дрогба, Калоу бас дүү нь, Бакара Саниа Макара Санай, Яаяа Коло Туре гээд л супер багуудын супер тоглогчид... :eek:
За тэр хойд солонгосыг мэдкүэ золиг гэж яагаад ч юм жоохон дургүй байдийм хохо (mannn yes_sir нэг иймэрхүү нөхдүүд хохо!
одоо тэгээд энэ тэр гэж баахан худлаа таамаг бичээд яахав дөхжил байг харжил байя! хэн чадалтай нь л авдаг газар гэхдээ би бол Францын фанат гар хүрэн байж шалгарч гарж ирснийхаа учирыг харуулхын төлөө тоголнодоо. :)
урагшаа урагшаа ....
ХӨЛӨН БӨМБӨГ МИНЬ
User avatar
ShijieR
 
Posts: 85
Joined: Mon Dec 07, 2009 3:28 am
Location: Somewhere on a FOOTBALL pitch!

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Hartsaga » Wed Dec 09, 2009 4:56 pm

Тэгээд яаж оноогоод яадаг юм бэ?
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Lenin » Fri Dec 11, 2009 5:19 am

Бразил Португалийг ярих юм байхгүйэээ тэр 2 угаасаа ривалууд

Юу гэнүү хахахаха :-o
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby pipo » Wed Dec 16, 2009 6:05 am

World Cup 2010 Team Nicknames

1. Algeria – Les Fennecs (The Desert Foxes) - Цөлийн Үнэгнүүд
2. Argentina – Albicelestes (White and Sky blue) - Цагаан Цэнхэрүүд
3. Australia – Socceroos - ?
4. Brazil – Seleção (The Selection) - ?
-Canarinhos (Little Canary) - Бялзуухайнууд
- Verde e Amarelo (Green and Yellow) - Ногоон Шарууд
5. Cameroon – Lions Indomptables (Indomitable Lions) - Дийлдэшгүй Арслангууд
6. Chile – La Roja (The Red) - Улаанууд
7. Cote d’Ivoire – Les Éléphants (The Elephants) - Заанууд
8. Denmark – Olsens Elleve (Olsen’s Eleven) – Олсений 11. (алдарт дасгалжуулагч Morten Olsen-ийн дурсгалд зориулж)
9. England – The Three Lions - Гурван Арслан (Хөлбөмбөгийн Холбооний Лого 3 арслантай)
10. France – Les Bleus (The Blues) - Хөхүүд
11. Germany – National Mannschaft (National Team) - Үндэсний Шигшээ
- DFB Elf (DFB Eleven) - ДФБ 11
- National Elf (National Eleven) - Үндэсний 11
- Die Mannschaft (the team) - ?
12. Ghana – The Black Stars - Хар одод
13. Greece – To Piratiko (The Pirate Ship) - Дээрэмчидийн Хөлөг Онгоц
- Galanoleyki - ?
14. Honduras – Los Catrachos - ?
- La H (The H) - Х эсвэл Г (Хондурас эсвэл Гондурас яаж дуудахаа өөөрсдөө мэд)(Шигшээгийн өмсгөл нь цээжин дээрээ том *Н* үсэгтэй)
15. Italy – Azzurri (Sky Blues) - Цэнхэрүүд (нарийн ярьвал тэнгэр өнгийн цэнхэрүүд)
16. Japan – Blue Samurai - Хөх Самурайнууд
17. Mexico – El Tri - Гурван Өнгөт (Үндэсний далбаа нь 3 өнгийнх)
18. Netherlands – Oranje - Улбар Шарууд
19. North Korea – Chollima - ? (домогт гардаг ямар нэгэн морь эсвэл морь маягийн амьтан)
20. New Zealand – All Whites - Дан Цагаанууд
21. Nigeria – Super Eagles - Супер Бүргэдүүд
22. Paraguay – La Albirroja (The White-Red) - Цагаан Улаанууд
- Guaraní - Уугуул хүмүүс (минийхээр бол нутгийн индианууд л юм даа)
23. Portugal – Selecção das Quinas (Team of the Five Shields) - Таван бамбайн баг (Лого дээр нь байдаг 5 бамбайг л хэлээд байх шиг байна)
24. Serbia – Beli Orlovi (White Eagles) - Цагаан бүргэдүүд
25. Slovakia – Repre - ?
26. Slovenia – Zmajceki (Dragons) - Луунууд (Нийслэл Ljubljana-ийн лого нь луутай)
27. South Africa – Bafana Bafana (The Boys) - Хөвгүүд
28. South Korea – Taeguk Warriors - Тайгук(?) дайчид
29. Spain – La Furia Roja (Red Fury) - Улаан уур хилэн :D эсвэл I don't know, just La Furia Roja works well for me. сонсголонтой гэж жигтэйхэн)
30. Switzerland – Schweizer Nati - ?
31. United States – USMNT (United States Men’s National Team) - Нэгдсэн Улсын Үндэсний шигшээ баг
-The Yanks - Янкууд
32. Uruguay – La Celeste (The Sky Blue) - Цэнхэрүүд



PS: асуултын тэмдэгний орон тохирох үгийг өөрсдийн сонирхолоор байрлалуулна уу. ер нь өөр бусад орчуулга нь таалагдахгүй байвал саналаа үлдээнэ үү.
User avatar
pipo
 
Posts: 68
Joined: Mon Jan 16, 2006 9:43 am

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Realist » Wed Dec 16, 2009 12:20 pm

Монгол маань орхоорооо ямар никтэй болох бол?
Монгол Морьд гэвэл зүгээр юмуу? Эсвэл Чингэсийн дайчид?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Miro Klose » Wed Dec 16, 2009 12:23 pm

Монголчууд сургууль руугаа мориор явдаг биз дээ??? Гадаадуудын надаас асуудаг түгээмэл асуулт.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Г.Баяраа » Wed Dec 16, 2009 12:41 pm

4. Brazil – Seleção (The Selection) - ? Шилэгдсэн залуус
-Canarinhos (Little Canary) - Бялзуухайнууд
- Verde e Amarelo (Green and Yellow) - Ногоон Шарууд

14. Honduras – Los Catrachos - ? төв америкчүүд Гондурасчуудыг Катрачо гэж нэрлэдэг гэнэ ....1800-гаад оны дунд үед юм уу даа Гондурасын генерал Florencio Xatruch Америкийн далайн дээрэмчдийг буулган аваад эх орондоо эргэн ирэхэд нь нутгийн ардууд Xatruch-ийн хөвгүүд ирлээ гэлцэж бөөн л юм болсон юм байх....тэхдээ ардууд мань хүний нэрийг хэлж чадахгүй Катрачо гэж сурсан учир тэрнээс хойш Гондурасчуудыг Катрачо гэх болжээ...
- La H (The H) - Х эсвэл Г (Хондурас эсвэл Гондурас яаж дуудахаа өөөрсдөө мэд)(Шигшээгийн өмсгөл нь цээжин дээрээ том *Н* үсэгтэй)

30. Switzerland – Schweizer Nati - ? Швеицарийн шигшээ гэсэн Герман үг
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Hartsaga » Thu Dec 17, 2009 2:34 pm

Чи тийнш дээ. Гэхдээ хөдөө гэхгүй юу даа. Дэлхийн клубуудын аваргын тоглолт үзлээ. Мексикүүд ингэж тоглуул дэлхийн аварга болох ю м байна л даа.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Сугалаа

Postby Realist » Fri Dec 18, 2009 11:25 pm

Хамгийн үнэтэй нь Испанийн шигшээ

Image

Португалийн Futeball Finance вэбсайт ДАШТ-д оролцох 32 багийн үнийг тогтоожээ. Тоглогчдынх нь хүн зах зээл дээрх үнэ болон, цалингийн хэмжээгээр нь ийнхүү гаргасан байна. Хамгийн үнэтэй багаар Испаний шигшээ багийнхан шалгарчээ. Бүгд сая еврогоор хэмжигдсэн байгаа.

A
South Africa, 35 сая евро гм
Mexico, 95
Uruguay, 145
France 450

B:
Argentina, 390
Nigeria, 115
South Korea, 50
Greece 100

C:
England, 440
USA, 55
Algeria, 55
Slovenia 45

D:
Germany, 305
Australia, 40
Serbia, 185
Ghana 115

E:
Holland, 280
Denmark, 85
Japan, 70
Cameroon 140

F:
Italy, 400
Paraguay, 90
New Zeland, 15
Slovakia 70

G:
Brasil, 515
Korea DPR, 15
Ivory Coast, 180
Portugal 340

H:
Spain, 656
Switzerland, 115
Honduras, 45
Chile 85
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby hosko » Sat Dec 19, 2009 1:37 am

Испани маань нээрээ сүүлийн 2 жил бол угаасаа акул болчоод байгаа л даа... Гэхдээ талбай дээрээ хүн хүнтэйгээ л тоглоно... Ямар долларууд тулах биш... ДА-аас өмнө сет пийсээс гоол алдчаад байдаг дутагдал дээрээ сайхан ажиллаад авна гэж найдаад байгаа...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby umbuu » Sat Dec 19, 2009 1:22 pm

Miro Klose wrote:Монголчууд сургууль руугаа мориор явдаг биз дээ??? Гадаадуудын надаас асуудаг түгээмэл асуулт.

тиймээ, тэгээд тэр сургууль дээрээ Apple ийн өндөр технологын төвтэй гэж байгаарай.
ONE UNITED
umbuu
One united
One united
 
Posts: 1359
Joined: Sun Aug 12, 2007 6:53 pm

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby RedChili » Wed Dec 30, 2009 3:45 am

2010 оны Дэлхийн Аваргад аль довтлогчийг илүү хархыг хүсэж байна гэсэн санал асуулгаар Торрес маань тэргүүлж байна.. :eek: :beer :gold
1) Fernando Torres
29.51%
2) Didier Drogba
26.33%
3) Luis Fabiano
15.96%
4) Samuel Eto'o
14.21%
5) Wayne Rooney
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Realist » Wed Dec 30, 2009 2:02 pm

Д.Дрогба: Бид түүхийг бүтээхийг хүсч байна

Image

Ирэх жил ӨАБНУ-д 19 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ болно. Нэр хүнд, цар хүрээгээрээ зуны олимпийн наадмыг ч ардаа орхидог “World Cup” Африк тивд анх удаа зохион байгуулах болсон нь энэ юм. Зааны ясан эрэг улсын шигшээ болон “Челси” клубийн довтлогч Дидье Дрогбатай “хар тив”-д болох ДАШТ-ий тухай ярилцжээ.

-Зааны ясан эрэг улсын шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ авахад таны үүрэг их байлаа?
-Бүхнээс түрүүлж би нэгэн зүйлийг хэлмээр байна. Бидний хүрсэн бүх амжилт бол бид нэг баг болж ажилласны үр дүн юм. Бид ирэх ДАШТ-ий нэгээхэн хэсэг болж, 2010 онд Өмнөд Африкийг зорих болсондоо баяртай байгаа. Энэ том тэмцээн манай тивд анх удаа болж байгаа гэдэг утгаараа африкчуудын юу хийж чаддагаа дэлхийн нийтэд харуулах аятайхан боломж, аз завшаан юм. Африкт дэлхийн аваргын тэмцээн болсноор энэ тивийн тухай олон үзэл бодол, төсөөллийг өөрчилнө гэдэгт итгэж байна. Энэ сайхан тивийн талаар маш олон хүмүүст мэдлэг өгнө. Тивдээ болох тэмцээнд оролцох нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

-Хөлбөмбөг сонирхогчид ирэх тэмцээнд таниас болон танай багаас маш олон зүйлийг хүлээж байгаа?
-Тийм ээ. Хөгжөөн дэмжигчид биднээс маш их зүйлийг хүлээж байна. Бид эх орныхоо төлөө тоглох дуртай. Манай залуус ДАШТ-д хувийн нэр хүндийн төлөө бус багийн алдар хүндийн төлөө тоглох болно. Ирэх жил ганц Зааны ясан эрэг улсын бус бүх африкчуудын төлөөлөл болж, тэдний итгэл найдвар, бахархал нь байх ёстой. Би хамт олноо зорилгодоо хүрэхэд нь туслахыг хүсч байна. Манай шигшээ ӨАБНУ-д багийн тоо нэмэх гэж бус хүчтэй өрсөлдөх гэж очих болно.

-Мэргэжилтнүүд танайхыг ДАШТ-д оролцох эрхээ авсан Африкийн багуудаас хамгийн хүчтэй нь гэж ярьж байна. Танай баг ийм нэр хүндэд хүрсэн гэж та бодож байна уу?
-Ганц бид гэлтгүй дэлхийд танигдсан тоглогчидтой Гана, Египет, Камерун зэрэг чадварлаг багууд манай тивд бий. Ингэж үнэлсэн нь бидний хувьд онцгой үйл явдал, маш том сорилт юм. Энэ сорилт маань биднийг үнэхээр өдөөж байгаа шүү. Манай найзууд ӨАБНУ-д түүхийг бүтээж, дэлхий нийтийн Африкийн тухай дүрслэл төсөөллийг өөрчлөх ёстой. Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд нэрээ үлдээсэн Герман, Бразил мэтийн олон шилдэг баг байгаа тул энэ амар хялбар зүйл биш.

-Өрсөлдөгч багуудаа хэр судалж байна?
-Үүнд санаа зовохгүй байгаа. Бид эсрэг багийнхныхаа тухай бодож цаг үрэхгүй. Харин тэд биднээс эмээж байг. Яг одоо манай баг илүү тайван, санаа зовох зүйлгүй байна.

-Зохион байгуулагч ӨАБНУ-ын талаарх таны бодол?
-Намайг хөлбөмбөг тоглож эхлэх үед тэд тивдээ хамгийн хүчирхэг улс байлаа. Харин одоо жаахан хүнд хэцүү замаар явж байна гэж боддог. Гэхдээ аль ч багт иймэрхүү уналтын явдал тохиолддог шүү дээ. ӨАБНУ-ын шигшээ өнгөрсөн зун “Холбооны цом”-ын тэмцээнд их сайн оролцсон.

-Германд болсон 2006 оны ДАШТ-ий дурсамжаасаа хуваалцаач. Танай өмнөө тавьсан зорилттой сайн баг байсан ч хэсгээсээ шалгарч чадаагүй?
-Энэхүү том тэмцээнийг анх үнэрлэж үзсэндээ их баярлаж байлаа. Гэхдээ бид маш хүнд хэсэгт хуваарилагдсан. Анх удаа орж байгаа залуу багийг “үхлийн” хэсэгт Аргентин, Голланд, Серб зэрэг хүчирхэг багууд угтсан ч энэ бол шалтаг биш. Бид тэдэнтэй сайн тоглосон, илүү нөөц боломж байгаагаа ч мэдэрсэн. Энэ удаад Германд тоглосноосоо ч хол явах болно. Яагаад гэвэл бид түүнээс хойш илүү сайн бэлтгэгджээ. Германыг зорьсон багийнхаа гол цөмийг авч үлдсэн нь хамгийн том давуу тал.

-Зааны ясан эргийн шигшээ багийн амжилтын нууц нь юу вэ?
-Хүмүүс бидний нууцын тухай үргэлж асуудаг. Бид бол шаргуу хөдөлмөрлөдөг нэг том гэр бүл юм. Залуучууд маань бүгд ижил зорилготой, бие биеэ маш сайн ойлгодог нь амжилт гаргахад нөлөөлдөг.

-Та саяхан Өмнөд Африк руу хоёр ч удаа очсон. ДАШТ-ий бэлтгэл ажил хэр хангагдсан байна?
-ӨАБНУ бол маш үзэсгэлэнтэй улс. Тэндхийн хүмүүс нь маш нөхөрсгөөс гадна дэд бүтэц нь үнэхээр сэтгэгдэл төрүүллээ. Дэлхийн аваргыг угтан шинээр баригдсан цэнгэлдэх хүрээлэнгүүд нь намайг алмайруулсан шүү. Шигшээ тэмцээнд оролцох багуудад зориулж энэ бүх зүйл бэлэн болжээ. Би тэнд очсон болохоор тэмцээний бэлтгэл ажилд огт санаа зовохгүй байна. Энэ бол Африкт зориулсан тэмцээн болохоор амжилттай зохион байгуулагдах ёстой. Тэд үүнийг хийж чадна.

Image

-Та өнгөрсөн улиралд “Челси” дэх өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд маш бага мэрийсэн санагддаг?
-Хөлбөмбөгт зарим нэг улирал болон хүнд нөхцөл байдлаар дамжих ёстой. Магадгүй өнгөрсөн улирал тийм байсан байх. Хэдий тийм ч зарим хүнд тохиолдсон шиг тийм муу зүйл гэж бодохгүй байна. Одоо энэ бүхэн түүх болон үлдсэн. Одоо би өөрийнхөө тоглолтод сэтгэл хангалуун байгаа.

“Өдрийн шуудан” сониноос
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Realist » Fri Jan 01, 2010 3:52 am

Нобелийн шагналт, алдарт физикч Нильс Бор Данийн хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач байв.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby aapyyl » Mon Jan 18, 2010 1:46 am

Энэ дэлхийн аврагаар 2002 оны Солонгосын булхайг битгий давтаасай. 8+)
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby che » Wed Jan 20, 2010 3:29 am

Дэлхийн Аваргын шилдэг 50 гоал!

Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Realist » Wed Jan 20, 2010 4:27 pm

FIFA 2006 Review - World cup in Germany татаж авлаа. Гоё юм байнлээ. хэмжээ нь 7 парт 700 мгб. http://www.gappon.com/fifa-2006-review-world-cup-in-germany-799617.html
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Makaveli » Wed Jan 20, 2010 5:24 pm

Realist wrote:FIFA 2006 Review - World cup in Germany татаж авлаа. Гоё юм байнлээ. хэмжээ нь 7 парт 700 мгб. http://www.gappon.com/fifa-2006-review-world-cup-in-germany-799617.html

Realist наадахаа монголшейр дээр хуулаад өгөөч. :)
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby carlsberg_mgl » Tue Jan 26, 2010 3:52 pm

Дэлхийн аваргын үеэр шигшээ багуудын байрлах баазууд урьдчилсан байдлаар тодорлоо.
Нигерээс бусад нь сонголтоо хийгээд байгаа бөгөөд Камерунчууд эцсийн шийдээ хараахан гаргаагүй байгаа юм байна.
2 сарын эхээр баазуудын сонголт эцэслэн тодорхой болно.
Сонголт хийсэн байдлаас харахад ихэвчлэн хойд зүг буюу Иоханнесбургийн нисэх буудалтай ойролцоо байгаа нь ийш тийшээ нисэхэд амар гэж үзсэнийх болов уу...
Истерн Кейп мужийн Порт Элизабет хотод 8 тоглолт болох боловч тэнд баазаа сонгосон баг одоогоор нэг ч алга байна.


Австрали - Kloofzicht Lodge (Гаутенг)

Гана - Roode Vallei (Гаутенг)

БНСУ - Hunter's Rest Hotel ( Гаутенг )

Шинэ Зеланд - Serengeti Golf Estate ( Гаутенг )

Португали - Valley Lodge ( Гаутенг )

Швейцари - Emerald Resort & Casino ( Гаутенг )

Бразил - The Fairway ( Йоханнесбург )

Голланд - Hilton Sandton ( Йоханнесбург )

Гондурас - Hotel Indaba ( Йоханнесбург )

Хойд Солонгос - Protea Hotel Midrand ( Йоханнесбург )

Мексик - Thaba Ya Batswana ( Йоханнесбург )

Серб - The Lakes Benoni ( Йоханнесбург )

Словени - Hyde Park Southern Sun ( Йоханнесбург )

АНУ - Irene Country Lodge ( Йоханнесбург )

Өмнөд Африк - Esselen Park Campus ( Йоханнесбург )

Аргентин - High Performance Centre ( Претория )

Герман - Velmore Hotel (Претория)

Словак - The Villas Luxury Suite Hotel ( Претория )

Англи - Bafokeng Sports Academy ( Рустенбург )

Итали - Leriba Lodge (Сентурион)

Испани - PUK Sports Village ( Потхефстром )

Чили - Ingwenyama Conference & Sports Centre ( Мпумаланга )

Уругвай - Protea Hotel Kimberley ( Кимберли )

Алжир - Zimbali Lodge ( КваЗулу - Натал )

Парагвай - Woodridge Hotel ( КваЗулу - Натал )

Грек - Beverley Hills Hotel ( Дурбан )

Камерун - Oyster Box ( Дурбан )

Кот - д ' Ивуар - Riverside Side Hotel & Conference ( Дурбан )

Дани - Simola Hotel Country Club and Spa ( Книсна )

Франц - Pezula Resort Hotel ( Книсна )

Япон - Fancourt ( Уэстерн - Кэйп )

Нигери - ?
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby asa » Fri Jan 29, 2010 2:10 pm

Хэсгийн тоглолтуудын хуваарь

Group AMatch Date - Time Venue Results

1 11/06 16:00 Johannesburg - JSC South Africa South Africa - Mexico Mexico
2 11/06 20:30 Cape Town Uruguay Uruguay - France France
17 16/06 20:30 Tshwane/Pretoria South Africa South Africa - Uruguay Uruguay
18 17/06 20:30 Polokwane France France - Mexico Mexico
33 22/06 16:00 Rustenburg Mexico Mexico - Uruguay Uruguay
34 22/06 16:00 Mangaung / Bloemfontein France France - South Africa South Africa

Group BMatch Date - Time Venue Results

3 12/06 16:00 Johannesburg - JEP Argentina Argentina - Nigeria Nigeria
4 12/06 13:30 Nelson Mandela Bay/Port Elizabeth Korea Republic Korea Republic - Greece Greece
19 17/06 16:00 Mangaung / Bloemfontein Greece Greece - Nigeria Nigeria
20 17/06 13:30 Johannesburg - JSC Argentina Argentina - Korea Republic Korea Republic
35 22/06 20:30 Durban Nigeria Nigeria - Korea Republic Korea Republic
36 22/06 20:30 Polokwane Greece Greece - Argentina Argentina

Group CMatch Date - Time Venue Results

5 12/06 20:30 Rustenburg England England - USA USA
6 13/06 13:30 Polokwane Algeria Algeria - Slovenia Slovenia
22 18/06 16:00 Johannesburg - JEP Slovenia Slovenia - USA USA
23 18/06 20:30 Cape Town England England - Algeria Algeria
37 23/06 16:00 Nelson Mandela Bay/Port Elizabeth Slovenia Slovenia - England England
38 23/06 16:00 Tshwane/Pretoria USA USA - Algeria Algeria

Group DMatch Date - Time Venue Results

7 13/06 20:30 Durban Germany Germany - Australia Australia
8 13/06 16:00 Tshwane/Pretoria Serbia Serbia - Ghana Ghana
21 18/06 13:30 Nelson Mandela Bay/Port Elizabeth Germany Germany - Serbia Serbia
24 19/06 16:00 Rustenburg Ghana Ghana - Australia Australia
39 23/06 20:30 Johannesburg - JSC Ghana Ghana - Germany Germany
40 23/06 20:30 Nelspruit Australia Australia - Serbia Serbia

Group EMatch Date - Time Venue Results

9 14/06 13:30 Johannesburg - JSC Netherlands Netherlands - Denmark Denmark
10 14/06 16:00 Mangaung / Bloemfontein Japan Japan - Cameroon Cameroon
25 19/06 13:30 Durban Netherlands Netherlands - Japan Japan
26 19/06 20:30 Tshwane/Pretoria Cameroon Cameroon - Denmark Denmark
43 24/06 20:30 Rustenburg Denmark Denmark - Japan Japan
44 24/06 20:30 Cape Town Cameroon Cameroon - Netherlands Netherlands

Group FMatch Date - Time Venue Results

11 14/06 20:30 Cape Town Italy Italy - Paraguay Paraguay
12 15/06 13:30 Rustenburg New Zealand New Zealand - Slovakia Slovakia
27 20/06 13:30 Mangaung / Bloemfontein Slovakia Slovakia - Paraguay Paraguay
28 20/06 16:00 Nelspruit Italy Italy - New Zealand New Zealand
41 24/06 16:00 Johannesburg - JEP Slovakia Slovakia - Italy Italy
42 24/06 16:00 Polokwane Paraguay Paraguay - New Zealand New Zealand

Group GMatch Date - Time Venue Results

13 15/06 16:00 Nelson Mandela Bay/Port Elizabeth Côte d'Ivoire Côte d'Ivoire - Portugal Portugal
14 15/06 20:30 Johannesburg - JEP Brazil Brazil - Korea DPR Korea DPR
29 20/06 20:30 Johannesburg - JSC Brazil Brazil - Côte d'Ivoire Côte d'Ivoire
30 21/06 13:30 Cape Town Portugal Portugal - Korea DPR Korea DPR
45 25/06 16:00 Durban Portugal Portugal - Brazil Brazil
46 25/06 16:00 Nelspruit Korea DPR Korea DPR - Côte d'Ivoire Côte d'Ivoire

Group HMatch Date - Time Venue Results

15 16/06 13:30 Nelspruit Honduras Honduras - Chile Chile
16 16/06 16:00 Durban Spain Spain - Switzerland Switzerland
31 21/06 16:00 Nelson Mandela Bay/Port Elizabeth Chile Chile - Switzerland Switzerland
32 21/06 20:30 Johannesburg - JEP Spain Spain - Honduras Honduras
47 25/06 20:30 Tshwane/Pretoria Chile Chile - Spain Spain
48 25/06 20:30 Mangaung / Bloemfontein Switzerland Switzerland - Honduras Honduras
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: ДАШТ-н мэдээ мэдээлэл

Postby Realist » Sat Jan 30, 2010 8:20 pm

Бар жилийн ДАШТ-д хэн түрүүлэх вэ?

Image

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4н жилийн хугацаатай явагддаг учраас 12 жилийн нохой, бар, морь гэсэн гурван жилүүдэд л анхнаасаа ээлжлэн зохиогдсоор иржээ. Энэ хугацаанд тухайн жилүүдэд болсон ДАШТ-ууд өөр өөрийн онлог, болон ялгаатай талууд нилээн байдгийг анзаарлаа. Мөн уг гурван жилүүдэд ДАШТ тус бүр зургаан удаа зохиогдсон байна. Хөлбөмбөгийн спорт хамгийн логикгүй тааварлахын аргагүй нь үнэн боловч зарим нэгэн сонин зүй тогтол мэр сэр анзаарагддагыг хөлбөмбөг сонирхогчид мэднэ. Тийм ч учраас энэ зун Өмнөд Африкт болох ДАШТ-ыг Бар жилийн хэмээн онцолсон нь шалтгаан нь бол бас учиртай.
Тухайлбал анхны 1930 онд Урагвай улсад болсон ДАШТ морь жилд эх суурь нь тавигдаж байжээ.

Морь жилийн ДАШТ
Энэ жилд болдог ДАШТ Германчуудад тун ивээлтэй байв. Герман 2 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж байж.
Мөн Аргентинчүүд тун амжилттай оролцож иржээ. 1 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж байв.
Англи, Бразил нэг нэг удаа түрүүлсэн.
Мөн морь жилийн ДАШТ-д хамгийн олон буюу 4 аварга (Урагвай, Герман, Англи, Аргентин) төрж байж. Эдгээр улсуудаас Англиас бусад нь дахин торгон жолоо өргүүлж байж.
Мөн уг жилийн сүүлийн 3н удаагын ДАШТ-ын (1978, 1990, 2002 оны ДАШТ) финалд дарааллан away талаас шалгаран талбайд гарсан багууд нь алтан дагиныг үнсчээ.

Бразил 2014-?

2002 Бразил-Герман
1990 Герман-Аргентин
1978 Аргентин-Голланд
1966 Англи-Герман
1954 Герман-Унгар
1930 Урагвай-Аргентин


Нохой жилийн ДАШТ
Нохой жилийн ДАШТ бараг тэр чигээрээ Бразил, Италичуудын түүх.
Яагаад гэвэл уг ДАШТ-р Италчууд 3 удаа аварга, 2 удаа үзүүрлэсэн. Өөрөөр хэлбэл 6н удаа нохой жилд зохиогдсон ДАШТ-ын 5-д финалд үлдэж байсан юм.
Харин Бразилчууд 3т нь түрүүлж байв.

Энэ жилийн нэгэн онцлог нь 1938 онд Италид болсон 2 дахь ДАШТ-с хойш нохой жилд зохиогдсон мундиалд (1958, 1970, 1982, 1994, 2006 оны ДАШТ-ууд ) үргэлж талбайн эзэн багууд огт түрүүлж байгаагүй байна. Талбайн эзэн багуудад хатуу юм. Мөн уг жилийн сүүлийн 4н удаагын ДАШТ-ын (1970, 1982, 1994, 2006 оны ДАШТ) финалд дарааллан home талаас шалгаран талбайд гарсан багууд нь алтан дагиныг үнсчээ.

2006 Итали-Франц
1994 Бразил-Итали
1982 Итали-Герман
1970 Бразил-Итали
1958 Урагвай-Бразил
1934 Итали-Чех


Бар жилийн ДАШТ

Харин одоо болох гэж буй Бар жилийн ДАШТ-ын талаархи баримтуудаас сонирхвол үзэцгээе.
Бар жилийн ДАШТ 6 удаа болоход 6 өөр улс түрүүлж байсан.
Бар жилийн ДАШТ-р Итали, Урагвай, Бразил, Герман, Аргентинчууд тус тус 2дахь аваргын цомоо авч хошой дэлхийн аварга болж байв.
Харин хамгийн сүүлийн ДАШТ-р Францчууд анхны цомоо авч бар жилд аварга болсон 6 дахь өөр баг нь болов.


Image

Image

Image

Image

Image

Image


Өөрөөр хэлбэл уг жилийн ДАШТ-р дандаа бусдаасаа өөр өөр улсууд буюу одоогын 7н дэлхийн аварга улсаас 6 нь аварга болж байсан гэсэн үг. Харин ганцхан Англичууд л уг жилд алтан дагиныг авч үзээгүй байна.
Уг логикоор энэ ДАШТ-р Англи 2-хоо түрүүлнэ, эсвэл шинэ аварга төрнө гэж болох юм. Бар жил бол 12 жилээс хамгийн хүчтэй амьтан, хүчирхэг бүхнийг ивээдэг. Ер нь бол бар жилийн ДАШТ аварга арслангуудад л ивээлтэй байж ирж. Тэгэхээр шинэ аварга төрсөн ч тэр нь арслангын зиндааны баг байх болтой. Тухайлбал энд хамгийн том нэр дэвшигч нь Испанчууд. Мөн Голландыг ч мартаж болохгүй. Миний хувьд африкийн багуудаас шинэ аварга төрөх магадлал бага л санагдаад байна. Учир нь гэвэл африкийн багуудаас нэг нь ч хагас ч шигшээд ч хүрч үзээгүй, мөн аваргын төлөө тоглох сэтгэлзүй болоод, туршлага байхгүй. ДАШТ-ны аваргын цом гэдэг Грек шиг аль нэг баг гэнэт гарч ирээд авчихдаггүй гэдэг нь урьд урьдын мундиалуудаас тодорхой харагдана.
Дээрх баримтуудаас харахад өнөөх Европын болон Өмнөд Америкын багууд ээлжлэн түрүүлдэг түүх энэ ДАШТ-д үйлчлэхгүй байх гэсэн магадлал төрөөд байна.
Бас нэг нэмэх шалтгаан нь гэвэл 2014 оны ДАШТ Өмнөд Америкт Бразилд болно. Хэрвээ давтагдаж ирсэн ээлжит түүхээрээ 2010 онд Өмнөд Америкаас аварга баг тодорвол 2014 онд өөрийн тивдээ бас л тэд дахин аварга болно гэсэн үг. Ингэхээр Европын багуудаас алтан дагиныхаа тоогоор 2-р илүү болж, урьд урьдны Европ, Өмнөд Америкчууд ээлжлэн хүртэж ирсэн түүх тасрах болно.
Тэгэхээр энэ ДАШТ-д Европын баг түрүүлж, 2014 онд Өмнөд Америкчууд өөрийн тивдээ ээлжит цомоо авч түүх түүхээрээ үлдэнэ.
Ази тивд Латин Америкийн баг түрүүлсэн.
Харин Африк тивд Европын баг түрүүлэх магадлалтай.
Мөн түүнчлэн бар жилийн ДАШТ-уудын финалын тоглолтонд хамгийн багадаа 3н гоал орж хамгийн их нь 6н гоалтой өндөрлөж байсан түүхтэй байна.
Бас уг жилийн сүүлийн 4н удаагын ДАШТ-ын (1974, 1986, 1998 оны ДАШТ) финалд дарааллан away талаас шалгаран талбайд гарсан багууд нь алтан дагиныг үнсчээ.


2010-?

1998 Франц-Бразил

1986 Аргентин-Герман

1974 Герман-Голланд

1962 Бразил-Чех

1950 Урагвай-Бразил

1938 Итали -Унгар



Нийтдээ өнгөрсөн 18-н удаагын ДАШТ-ын финалын тоглолтонд home болон away талаас шалгаран гарсан багуудын аварга болсон тоо тэнцүү буюу 9, 9н удаа байна.
Сүүлийн 4н удаагын ДАШТ-д 3-р байранд орсон багууд нь бүгд аварга болсон багтай хагас шигшээд тоглоод хожигдсон буюу аварга болсон багын амлаж аваад хаясан багууд байх юм. Мөн 3-р байрын төлөөх тоглолт сүүлийн 8н ДАШТ-д 3 болон түүнээс дээш гоалтой өндөрлөж байв.
32 баг оролцдог болсон буюу 1998, 2002 оны ДАШТ-ын аварга баг С хэсгээс тодорсон бол 2006 оных Е хэсгээс шалгарч байжээ.
Бас 1962 оноос хойш багууд аварга цолоо хамгаалж чадаагүй, ДАШТ-ын өмнөх дэлхийн, европын шилдэг тоглогчтой баг ДАШТ-д түрүүлдэггүй, бас ДАШТ-ын өмнөх Конфедрэйшэнс капын аварга баг түрүүлдэггүй гээд л зарим нэг баримтууд байх юм. 1972 оны Европын аваргад Герман түрүүлээд 74 оны Бар жилийн ДАШТ-ын цомыг тэр эрчиндээ авсан байх юм.

Дэлхийн аварга болсон сүүлийн 9 багууд (home, away)
1974-away
1978-away
1982-home
1986-away
1990-away
1994-home
1998-away
2002-away
2006-home
2010-?
Last edited by Realist on Tue Feb 23, 2010 8:59 pm, edited 3 times in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest