FIFA World Cup 2018 Russia

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby meesh » Fri Sep 04, 2015 9:23 am

Хэрэгтэй шт доромжлуулж байсан ч, олон тоглолт ч үзэх байлаа, багд ч туршлага болно, ранканд ч хэдэн оноо нэмэгдэнэ гээд зөндөө ашиг. Өнөө Тимор чинь АНЭУ, Малайз, Саудын Арабтай хэсэгт оржээ.
Малайзтай 1-1, АНЭУ 1-0, Саудын Арабд 7 гоолоор хожигдож.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby zigo » Fri Sep 04, 2015 10:52 am

хэрэггүй ч гээгүй лдээ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby UULAA » Mon Dec 21, 2015 5:45 pm

За Путин араас нь дэмжсэн ч гэсэн Блаттер гуай хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ 8 жилээр хасууллаа. Платини бас хамт ачигдаж байгаа юм байна. 2011 онд хоорондоо шилжүүлсэн 1.3 сая фунтээсээ болоод л бүдэрчихлээдээ хамгийн инээдтэй нь. Уг нь нөхдүүд бол энэ байтугайг идэж, ууж, авч, шамшигдуулсан байгаа. Тэхдээ иймхэн хэмжээний мөнгөөр унаж байна гэхээр үнэхээр түүнийг унагахын төлөө бүх тохироог нь бүрдүүлчихээд баттай баримтыг л Ёс зүйн хороо нь хүлээгээд байждээ.
За ямар ч байсан энэ муухай хувалзаас ОУ-н хөлбөмбөгийн холбоо ангижирч сайн цаг ирэх болтугай. Тэр Иорданы ханхүү бараг л дараагийн ерөнхийлөгч болчих байх. Өмнөх сонгуулиар нилээн сайн үзсэн. Одоо бол ихэнхи хүмүүсийн дэмжилэгийг авчихсан байгаа. Нэр хүнд сайтай, мөнгө этрт шунаад байхааргүй бэлтэй, алсын хараатай дажгүй нөхөр шиг санагдсан. Манай Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байхаа.
Түүний Арабын ертөнцөд нэр хүнд сайтай байдгийн бас нэг шалтгаан нь Зөнч Мухаммедийн шууд удмынх гэж уншиж байсан.
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Takanohana_Nowitzki » Mon Dec 21, 2015 5:52 pm

Бэлтэй хүн шуналгүй гээд сонгодог, бурууддаг биз дээ, манай улс төрд лав.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby WALCOTT » Mon Dec 21, 2015 8:39 pm

UULAA wrote: Зөнч Мухаммедийн шууд удмынх гэж уншиж байсан.

:aain:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Shaggy » Mon Dec 21, 2015 9:35 pm

WALCOTT wrote:
UULAA wrote: Зөнч Мухаммедийн шууд удмынх гэж уншиж байсан.

:aain:

Үнэн бол айхтар амьтан байнашт
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby UULAA » Tue Dec 22, 2015 12:08 am

WALCOTT wrote:
UULAA wrote: Зөнч Мухаммедийн шууд удмынх гэж уншиж байсан.

:aain:

Шууд ч арай биш юм байна. Тэхдээ ер нь бол эцгийнх нь өвөг дээдэс холбоотой гэдгийг баталсан.
Гэснээс Блаттер бүр аймар Gangsta төрхтэй болсон байнашд. Palpatine сенат байснаа жинхэнэ төрх нь илрээд нэг аймар царайтай болдогдоо тэрнийг санагдуулаад байхын хэхэ :ногоон:
Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby fanaticalantifanatic » Tue Dec 22, 2015 12:25 am

9р үеэс дээш хамаатан биш болдог юм гэсэншт, генийн холбоогүй :ногоон: ямар нэг юмны удам нтр гэх утгагүй ч юм шиг, гэхдээ дэлхийн түүхэнд ингээдл яваад ирждээ, хааны династи..
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby zigo » Tue Dec 22, 2015 5:02 am

tegeheer manai mongolchuud chingis haantai bugdeeree hamaatan bhaa bolitson gesen ug uu? kkk
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby TogtooK » Tue Dec 22, 2015 5:51 am

Өвөг дээдсийгээ хамаатан гэх нь ч бас хаашаа юм. Хамаатан гэдэг чинь ургийн модны салаа мөчрүүдээ хэлэх байлгүйдээ.
Миний сонсож байснаар Монголчууд дээр үеэсээ 9-өөс дээш үе салаалсан байж гэрлэдэг. 13 дахь үе дээрээ ураг тасдах ч гэл үү юу ч гэлээ нэг ёслол хийж хамаагүй хүмүүс болцгоодог ч гэлүү нэг тийм юм сонсож байсан юм байна.
TogtooK
 
Posts: 238
Joined: Fri Oct 16, 2015 4:52 am

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Sesame » Fri Mar 25, 2016 8:59 pm

2018 онд Орос улсад болох ДАШТ-ий Азийн бүсийн 2-р шат өндөрлөх дөхөж байна. 3-р сарын 29нд сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж дууссанаар 3-р шатанд өрсөлдөх багууд тодроно.
Image
Азийн бүсэд нийт 47 улс байдгаас Умард Марианы Арал нь Фифагийн гишүүн биш тул хасагдаж 46 улс тухайн үеийн (2015 оны 1 сар) чансаагаар жагсаж хамгийн сүүлийн байруудыг эзэлж байгаа 12 баг хоорондоо хасагдах журмаар тоглоод 6 баг нь үндсэн 34 баг дээр нэмэгдэж 40 улсын шигшээ 8 хэсэгт тав таваараа хуваагдсан. Эхний шатанд гарсан том сенсааци бол дэлхийн хамгийн амгалан тайван улс гэгддэг Бутаны шигшээ Төв азийн бүсэд байнга өрсөлдөж ялагддаг байсан Шри Ланкийн шигшээ багийг 2 ч удаа хожсон. Бруней Тайванийг нутагт нь 1-0р хожсон ч хариу тоглолт дээр 2-0дүүлж бараагүй.
Image
Сонирхолтой нь манай шигшээ багийг хожсон Зүүн Тимор эхний А хэсэгт Саудын Араб, АНЭ, Палестин, Малайзын шигшээ багтай таарсан. Хэрвээ Монгол хожсон бол эдгээр улсуудтай нэг хэсэгт оронд нь орох байсан гэж бодсон ч үгүй байв. Манайхыг хожсоноор чансаа нь ахиж 4-р сагсанд орсон.
Image
За 3-р шатанд хэсэг бүрийг толгойлсон 1 баг дээр нэмээд 2-р гарсан багуудаас илүү оноо болон гоолтой 4 баг нь нэмэгдэж 12 баг цааш 2 хэсэгт 6 6-аараа хуваагдаад тус бүр хэсгээ манлайлсан хоёр баг дэлхийн аваргийг зорих бөлгөө. 3-р гарсан 2 баг нь хоорондоо нэмэлт тоглолтоос цааш шалгараад Комнебол буюу латин америкийн нэмэлт багтай Плэй оффын тоглолт хийж дэлхийн аваргад орох юм. Энэ жилийн азийн бүсийн сорилго тэмцээний бас нэг онцлог нь 2019 онд болох ААШТэмцээний урьдчилсан шат давхар явагдаж байгааг дурьдах хэрэгтэй байх.

А хэсэг
АНЭУ - Саудын Араб
Палестин - Зүүн Тимор
Энэ хэсгээс анхнаасаа Саудын Араб тэргүүлэх нь ойлгомжтой байсан. Араас нь АНЭУ, Палестин 2 өрсөлдөх нь тодорхой байлаа.
Би хувьдаа Палестинийг их дэмжиж байсан. Саудитай талбай дээр нь ана мана үзээд шүглийн дуунаас хэдхэн секундын өмнө гоол алдаж хожигдсон. Малайзууд эсрэг багууддаа жинхэнэ бөмбөгдүүлсэндээ. Лав Саудитай нилээн сайн тоглоод талбай дээрээ хожиж яваад сүүлд 2 гоол алдангуут фанатууд нь уурлаад утаа униар тавиад тоглолт зогсож Арабд шууд техникийн хожил өгчихсөн. Тиморын 2 гоолыг лав Рамон гэж хамгаалагч мөргөж оруулсан.
Image

B хэсэг
Австрали - Иордан
Тажикстан - Киргизстан
Австрали бол угаасаа асуудалгүй хэсгийг тэргүүлэх нь гэтэл Иорданд хожигдчихсон. Гэтэл Киргиз гэж гайнууд Иорданыг хожиж гүйхгүй нохой гүйх нохойнд саад болсон. Хэрвээ Иордан энэ тоглолт дээр ялчихсан байсан бол Австралиас 1 оноо илүү, 29нд болох тоглолтонд тэнцээд Австралийн дээр гарахгүй юу. За Бангладеш бол хэсгийн шалны алчуур болсондоо. Тажиктай тэнцэж ганцхан оноо авсан нь чамлалттай. Сониноос өчигдрийн Бангладеш Иорданд 8-0үүлдэг тоглолтонд Харри Реднапп Иорданыг дасгалжуулж байна лээ.
Image

C хэсэг
Катар - Хятад
Малдив - Бутан
Энэ хэсгээс Катар Хятад хоёрыг цааш шалгарна гэсэн яг л байна. Гэхдээ Хятадын засаг захиргааны бүс Хонг Конг нь Хятадтайгаа хийсэн 2 ч толголтод гоолгүй тэнцэж эвгүйтүүлэх дөхсөн дөө. Катар Бутаныг 15-0р ууж идсэн.
Image

D хэсэг
Иран - Оман
Энэтхэг - Туркменистан
Энэ хэсэг жинхэнэ сенсаацитай эхэлсэн. Гуам эхний хоёр тойрог талбай дээрээ Туркмен, Энэтхэгтэй 4 хоногийн зайтай тоглох хуваарьтай байв. Гэтэл Гуам аль алинд нь хожчихсон шууд 6 оноотой хэсгээ тэргүүлээд эхэлсэн. Гуам бол Америкийн цэргийн бааз байрладаг эзэмшил арал нь юм. 200000 хүн амтай, иргэд нь АНУ-гийн пасспорттай. Лав Ромеро гэж хамгаалагч нь эдгээр тоглолтууддаа оролцохын хажуугаар давхар Монголын лигийн Хоромхон, УБ унаганууд багуудад тоглоод амжсан. Иран шигшээ багт Орост тоглодог Азмун гэж янзын сайхан довтлогч гарч ирсэн байна лээ.
Image

E хэсэг
Япон - Сири
Афганистан - Сингапур
Энэ хэсгээс Япон Сири дараагийн шатанд орох нь нэгэнт тодорхой болсон. Япон харин талбайдаа Сингапуртай гоолгүй тэнцэж оноо алдсаныг эс тооцвол аймшигтай сайн байсан. Сири, Афганистан улс төрийн асуудал терроризм зэрэг асуудлаас болж өөрийн талбай дээрх тоглолтуудаа дундын талбайд хийсээн хөөрхий. Камбож харин Японтай 2 тоглохдоо тавхан гоол алдсан хэрнээ бусад багууддаа уншуулсан.
Image

F хэсэг
Ирак - Вьетнам
Энэ хэсэгт Индонезийн баг байсан ч Фифагийн дүрэм зөрчиснөөр бандуулсан. Улмаар 4 багтай ганц хэсэг нь болж таарсан. Тайланд Ирактай хийсэн тоглолтууддаа тэнцсэн ч Вьетнам Тайваныг хожсон. Харин Ирак Вьетнамын талбайд тэнцэж оноо алдсанаар Тайландыг хожиж байж л нэгээр гарах боломжтой байсан ч сая тэнцчихлээ. Ирак бас дундын талбайд хомэ тоглолтуудаа хийсэн.
Image

G хэсэг
Ливан - Мьянмар
Кувайт - Лаос-->хойшилсон
БНСУ - Кувайт-->хойшилсон
Кувайт өнгөрөгч оны сүүлээр Фифагийн ёс зүйн хорооноос зөрчил гаргаж шийтгүүлснээс улбаатай 2 ч тоглолт нь хойшилсон. Лав Мьянмартай тоглох тоглолтонд техникийн хожигдол өгсөн. Со ах нар бол энэ хэсэгт угаасаа босоо байлаа.
Image

Н хэсэг
Узбекистан - Бахрайн
Филиппин - БНАСАУ
Сүүлийн хэсгээс Узбек, Хойдууд хөтлөлцөөд гарах нь тодорхой байсан тэр ёсоороо л боллоо. Хойдууд талбайдаа Филиппинтэй тэнцээгүй бол бүр 1-р гарч мэдэх байж. Филиппин уг нь эхлэлээ сайхан тавьж Бахрайныг хүртэл хожсон ч яваандаа Узбекд хожигдоод сүүлдээ хэсгийн хамгийн сул Иемэнд талбайдаа хожигдоод бүр худлаа болсон доо. Иемэн бас дундын талбайд тоглолтуудаа хийсэн.
Image

За нэг иймэрхүү. Мэргэн буучдыг 14 гоолтой Саудын Арабын Мохамед Аль Салави 14 гоолтой тэргүүлж байна. Бид нарын сайн мэдэх тоглогчдоос гэвэл Тим Кэйл 8 гоол, Хён Сон Мин 6 гоол, Кэйсукэ Хонда, Сэрдар Азмун тус бүр 5 гоол, Майл Иединак, Юнас Мохмад, Шинжи Оказаки нар тус бүр 4 гоолтой байна.
You must not be afraid to dream a little bigger darling!!
User avatar
Sesame
 
Posts: 195
Joined: Fri Sep 25, 2015 7:28 pm

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Sesame7 » Wed Mar 30, 2016 3:14 pm

Image
Азийн бүсийн тоглолтууд өндөрлөж 3-р шатанд тоглох 12 баг тодорчихжээ. Хэсгээс 2-р гарсан багуудыг жагсаахдаа тухайн хэсгийн хамгийн сул багийн эсрэг тоглосон 2 тоглолтын хасаад хэдэн оноотой гэдгээр жагсаасан бололтой. Лав Хойд Солонгос Филиппинийг хожиж яваад тоглолтын төгсгөлд 2 гоол алдаад мултарчихжээ. Хэрвээ хожсон бол Хятад жагсаалтаас мултарах л байж.
Image

A хэсэг
Палестин 7 - 0 Зүүн Тимор
АНЭУ 1 - 1 Саудын Араб
Image
Image

B хэсэг
Австрали 5 - 1 Иордан
Тажикстан 0 - 1 Киргизстан

Image
Image

C хэсэг
Хятад 2 - 0 Катар
Малдив 4 - 2 Бутан

Image
Image

D хэсэг
Энэтхэг 1 - 2 Туркменистан
Иран 2 - 0 Оман

Image
Image

E хэсэг
Афганистан 2 - 1 Сингапур
Япон 5 - 0 Сири

Image
Image
Image

F хэсэг
Ирак 1 - 0 Вьетнам
Image
Image

G хэсэг
Ливан 1 - 1 Мьянмар

H хэсэг
Филиппин 3 - 2 Хойд Солонгос
Узбекистан 1 - 0 Бахрайн

Image
Image
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Sesame7 » Wed Mar 30, 2016 3:18 pm

1-р пот --> Иран, Япон
2-р пот --> БНСУ, Саудын Араб
3-р пот --> АНЭУ, Австрали
4-р пот --> Катар, Узбекистан
5-р пот --> Ирак, Хятад
6-р пот --> Тайланд, Сири
Жинхэнэ хүнд тулаанууд болно доо. Сугалааг хүлээж л байя.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby PrOXy » Thu Mar 31, 2016 7:32 pm

сезам :eek:
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby ТӨӨГӨӨ » Thu Mar 31, 2016 9:25 pm

Ямар их хөдөлмөр вэ. Шинэ жилээр ирсэн хөөрхөн дүү мөн байхаа. :-D
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Sesame7 » Tue Apr 12, 2016 5:18 pm

Image
За 3-р шатны сугалаа боллоо. Хэсэг бүрээс 2 баг л гарна. 3-р шалгарсан баг нь хоорондоо тулаад нэмээд Латин Америкийн багтай тоглох болохоор ямар ч нэмэргүй. Миний хувьд А хэсгээс Иран, Узбекистан Б хэсгээс Ирак, Япон 2ыг дэмжиж байгаа ч БНСУ Иран Австрали Япон эрхээ авах биз. Гэхдээ Японы шигшээ эвгүйтвэл мултарч мэдэх юм. Сири Тайланд хоёр хэсгийн сүүл мушгих нь ойлгомжтой ч Тайланд бол бас амар хоол биш л байна лээ. Яаж ч нэгнээ хутгалж мэдэх багууд даа. Хүлээж л байхаас
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby CAHAKA » Tue Apr 12, 2016 6:19 pm

Kazakuud azidaa l bj bgui. Enen door yostoi tsus gargahgui yu...
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby El Payaso » Mon Oct 10, 2016 2:47 pm

Энэ Исланд бүүр эрчийг авчжээ... бараг ДАд орох нь дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby rednasca » Mon Oct 10, 2016 2:56 pm

харин Туркийг үзэхгүй хусдаг болсон байна гэхлээр л...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Sesame7 » Mon Oct 10, 2016 8:28 pm

Исланд ч хэзээнээсээ Туркийг хожоод сурцанлдаа. Уэльс Исланд 2 бараг шалгараха байхаа.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby kayo » Mon Oct 10, 2016 8:47 pm

Хятадууд нээрээ хэзээ ч хөлбөмбөг тоглож сурахгүйн байна доо, хамгийн олон хүнтэй, хэдэн зуун саяар лийгээ тордоод, хөлбөмбөгт мөнгө хаяад, том одууд аваад байдаг байхгүй шүү, Сири-д нутаг дээрээ хусуулаад орон даяараа гашуудсан гэнэ, ккк.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Reda » Mon Oct 10, 2016 9:32 pm

Шууд харъяатаа болгоод худалдаад авах хэрэгтэй шд шигшээдээ багтахгүй бгаа лаг гаруудаас. Азийн аваргуудын лиг нтрд аварга авч бариад гэрэл гэгээ харагдсын блгүй одоо бол гаруудыг худалдаж аваад сугалаанд аз бвл дашт-д 8д үлдэж болмоор шиг.


Sent from my iPhone using Tapatalk
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9213
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby Sesame7 » Mon Oct 10, 2016 10:23 pm

Хятадууд нэг хэсэгтэй бүтэхгүйдээ. Хонг Конгоо барахгүй байгаа гэхээр юу ч ярихав. Янз бүрийн гаруудыг өөрсдийн харьяа болговол дотоодоосоо бөөн шүүмжлэл болох биз. Бас л үндсэрхэг гарууд шд. Макао нтр Португалаас, Хонг Конг энд тэндээс хар цагааан легионеруудтай байгааамаа бас.
La mujer come una manzana.
User avatar
Sesame7
 
Posts: 337
Joined: Sat Jun 27, 2009 9:29 pm

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby El Payaso » Tue Oct 11, 2016 2:20 pm

бөх дээр хүртэл сайжирцан улс хөлбөмбөг дээр сайжирах байх оо... цаг хугацааны л асуудал биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FIFA World Cup 2018 Russia

Postby kayo » Tue Oct 11, 2016 4:33 pm

Хөлбөмбөг хөгждөггүй гол шалтгаан нь өөрсдийх нь ухамсарт байдаг гэсээн, хятадууд багаасаа зөвхөн өөрийгөө гаргах, өөрийгөө сайжруулж бусадтай өрсөлдөх гэсэн ганц ойлголттой, тэгэж байж тэр олон тэрбүм хүнээс шалгарч чадна гэдэг үзэлтэй, тиймдээ ч багийн спорт ялангуяа хөлбөмбөг хөгждөггүй гэдэг. Харин ганцаарчилсан бол хөгжинө, юү ч байсан хөгжинө, одоо бөх, бокс, жудо гээд дээхэн үед их муу байсан ганцаарчилсан спортууд бүгд хөгжиж л байна, бүүр гүйлтэнд хүртэл аваргатай шдээ.
Өөр хөгжсэн багийн спорт гэхээр яахав сагс байна, нэлээн хөгжсэн, ганц том өндөр хүн байхад бас нэлээн багийг чирнэ, ганц Яао Мин жишээ нь нэлээн чирсэн, тэгэхэд хөлбөмбөг хэцүү бол ганц хүн чирэхэд хэцүү, цэвэр багийн тоглолт шаарддаг.

Тэгээд гадаа оюутнуудтай хөлбөмбөг тоглоход ч анзаарагддаг байсын, хүнд ер дамжуулахгүй, бүгд өөрийгөө Мэсси гээд бодчихсон юмуу хуураал хуураал явах сонирхолтой, ерөөсөө дамжуулна гэдэг ойлголт байхгүй, бүгд л гоол хийх гээл, бүгд л бөмбөгөө туугаа л орох гээл. За бас бразилууд шиг авьяастай байсан бол яахав, тийм унаган авьяасгүй улсууд чинь багийн тоглолтгүй болохоор бүүр явахгүй байгаам л даа. Тэгэхэд хоёр Со, Япон гээд өгөгдөл адил мөртлөө хамаагүй илүү багууд байна, Солонгосуудтай тоглоход ёстой урамтай, дан дамжуулна, муу гэлтгүй л дамжуулна шүү дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 36 guests
cron