Page 1 of 16

Копа Америка 2016

PostPosted: Wed May 27, 2015 7:38 pm
by Барнаба
Image

Image

Копа Америка хаяанд иржээ. Энэ удаагийн Копа Америка урьд урьдныхаасаа ч илүү өрсөлдөөнтэй, ширүүн болох шинжтэй. Алексис Санчез, Видал тэргүүтэй талбайн эзэд ямар ч багаас дутахгүй шуургалсан довтолгоотой баг, талбайдаа зохион байгуулж буй тэмцээнд байдгаа тавих нь гарцаагүй бол Лео Месси хэмээх хөлбөмбөгийн гайхамшиг үндсэн шигшээгээ чирж анхны томоохон цомыг авах гэж зүтгэх нь тодорхой, одоогийн байдлаар тэд бол тэмцээний хамгийн том фаворит баг. Мөн өөр хүчтэй өрсөлдөгч багууд байна, мөнхийн фаворитуудын нэгээр нэрлэгддэг Шилэгдэгсэд энэ удаад их хүчтэй оролцох нь гарцаагүй, өнгөрсөн ДА-р алдсан нэр хүндээ эргүүлэн олж авахын тулд хийх ёстой хамгийн эхний алхам бол тэдний хувьд Копа-д түрүүлэх. За тэгээд Кэллини-г амталсныхаа төлөө торгуулаад байгаа Суарэзгүй Уругуай цомоо зүгээр тавиад явуулчихгүй биз. Гэмтлээ эдгээсэн ч формондоо орж шалихгүй байгаа Фалкао энэ тэмцээнээр өөрийгөө дахин нэг харуулж топ багт тоогдохгүй бол уруудна гэдгээ мэдэж байгаа учир Хамес тэргүүтэй залуусынхаа хажууд их хичээх нь тодорхой.

Тэмцээний өмнө иймэрүү нөхөрсөг болж шигшээд бие халаалт хийх юм байна.

CONFIRMED FIXTURES

May 30

Mexico v Guatemala (Estádio Victor Manuel Reyna, Tuxtla Gutierrez)

May 31

Bolivia v Venezuela (Estadio Malvinas Argentinas, Mendoza)

June 3

Panama v Ecuador (Estadio Rommel Fernandez, Panama City)

Peru v Mexico (Estadio Nacional, Lima)

June 5

Chile v El Salvador (Estadio Sausalito, Viña del Mar)

June 6

Argentina v Bolivia (Estadio del Bicentenario, San Juan)

Colombia v Costa Rica (Nuevo Gasómetro, Buenos Aires)

Paraguay v Honduras (Defensores del Chaco, Asuncion)

Uruguay v Guatemala (Estadio Centenario, Montevideo)

June 7

Brazil v Mexico (Allianz Parque, Sao Paulo)

Ecuador v Panama (Estadio Reales Tamarindos, Portoviejo)

June 10

Brazil v Honduras (Estadio Beira-Rio, Porto Alegre)


Тэмцээний үндсэн сайтаас тэгээд тоглолтын хуваарь, цэнгэлдэхүүдийн талаар бас бус өдөр тутмын мэдээ, багуудын танилцуулга зэргийг харчихна биз дээ.
http://www.ca2015.com/

Re: Копа Америка 2015

PostPosted: Wed May 27, 2015 7:45 pm
by Барнаба
Энэ тэмцээний сайт дээр байна, гоал.ком-с авсан юм байх. Латин Америкийн бүх үеийн шилдэг 11 гэсэн санал асуулгаар ийм дүн гарч. 2 төвийн хамгаалагчийг бол нэг их сайн мэдэхгүй юм байна шүү.
Image

Re: Копа Америка 2015

PostPosted: Wed May 27, 2015 11:56 pm
by Өсөхбаяр
за тэгээд одоо л түрүүлэх ёстой юм байгаам даа.. тоглогчдын форм ч яг сайхан байгаа. Ди Мариа МанЮд сүүлийн хэдэн тоглолт сэлгээнд байсан амралттай шигшээдээ гайгүй үзчих биз.

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu May 28, 2015 8:26 am
by kayo
Мэсси л ямар ч амралтгүй, багийхантайгаа бэлтгэлгүй шахуу шууд орох нь дээ.

Энэ цаг нь манайхаар их гоё таарч байна лээ, өглөө 7-8н хооронд, харин гаргах суваг юү байгаа билээ?

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu May 28, 2015 10:06 am
by Takanohana_Nowitzki
ССТВ5 бол бат байх өө.

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu Jun 04, 2015 6:12 pm
by PrOXy
Image

хуваарь нь бүтнээрээ байна.

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu Jun 04, 2015 8:19 pm
by CAHAKA
Ямайкад санал өгмөөр байна!

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu Jun 04, 2015 10:49 pm
by maRS_mN
Хамесаа дэмжээд суучна даа :ногоон:

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu Jun 04, 2015 11:08 pm
by Zz
Өө хөөрхий Суарес тоглохгүй юм уу. Нөгөө балай бан нь дуусаагүй юм уу даа.

Re: Копа Америка 2015

PostPosted: Sat Jun 06, 2015 9:54 am
by PrOXy
тх, суарес шигшээдээ 9 билүү 8 тоглолтын бан-тай гэж байсан шүү.

сэдвээ наачихаач дээ кк

Re: Копа Америка 2015

PostPosted: Sat Jun 06, 2015 4:33 pm
by Барнаба
CAHAKA wrote:Ямайкад санал өгмөөр байна!


Гарууд анх удаагаа Копа-д орох гэж байгаам билээ хөөрхий. Хэсгээсээ гарвал түрүүлсэнд тооций. :ногоон:

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu Jun 11, 2015 9:37 am
by Takanohana_Nowitzki
Image
Венесуэлийн телевизийн мэдээний хөтлөгч нар /бололтой/ шигшээгээ дэмжиж тайчиж.

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu Jun 11, 2015 11:13 am
by rednasca
за таамаглалуудаа биччих...

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu Jun 11, 2015 12:51 pm
by Hero.Lio
Image

Re: Копа Америка 2015

PostPosted: Thu Jun 11, 2015 12:55 pm
by Takanohana_Nowitzki
2 3-р байр цааш шалгарна тэ? Үхлийн хэсгийн 3-р байр мултарчих гээд байдаг билүү, эсвэл илүү боломжтой байдаг билүү?

Re: Копа Америка 2015

PostPosted: Fri Jun 12, 2015 8:30 am
by Барнаба
Чиличүүд Экуадор-т гоалдох чадахиймуудаа. Нэг их боломж үүсгэсэн нөхөд л байна.

Re: Копа Америка 2015

PostPosted: Fri Jun 12, 2015 8:34 am
by mn_rocisky
Олигтой боломж үүсэхгүй л байна даа хэхэ. Зүгээр л бөмбөг эзэмшсэн хүмүүс л харагдаад байна

Re: Копа Америка 2015

PostPosted: Fri Jun 12, 2015 8:44 am
by mn_rocisky
аймаар том биетэй шүүгч байна аа

Re: Копа Америка 2015

PostPosted: Fri Jun 12, 2015 9:06 am
by Барнаба
Видал гуай сайхан дайвдлаа даа.

Re: Копа Америка 2015

PostPosted: Fri Jun 12, 2015 9:37 am
by kayo
Ямар сувгаар гаргаж байна, яаж үзэж байна ?

Re: Копа Америка 2015

PostPosted: Fri Jun 12, 2015 11:20 am
by mn_rocisky
Спорт 1-р бол байнга. Испаний Директо Канал-р бас гарч байна лээ. Директо-г Асестреам-р үзэж байгаа.

Re: Копа Америка 2015

PostPosted: Fri Jun 12, 2015 5:39 pm
by Барнаба
Alexis Sánchez and Ivan Zamorano
Image

Rafa Márquez and Hugo Sánchez
Image

Lionel Messi and Diego Maradona
Image

Edinson Cavani and Enzo Francescoli
Image

Neymar and Pelé
Image

James Rodríguez and Carlos Valderrama
Image

Re: Копа Америка 2015

PostPosted: Sun Jun 14, 2015 6:52 am
by Барнаба
Хаэдо Валдез ямар аймаар гоал хийвээ. Арг-Пар гоёо тоглолт болж байна шүү.

Re: Копа Америка 2015

PostPosted: Sun Jun 14, 2015 7:22 am
by Барнаба
Шуугиан боллоо доо. 2-0 с барьчихлаа шүү. 2-р хагаст Парагвай үнэхээр сайхан зоригтой, шийдэмгий, дайчин тоглолоо. Аргентин ч түмэн боломж үүсгэлээ, даанч хийж чадсангүй. Тоглолтын 2-р хагас ямар галзуу болж байнаа.

Re: Копа Америка 2015

PostPosted: Sun Jun 14, 2015 7:25 am
by Барнаба
Уругвай нөгөө талд Ямайк-г 1-0 р хожсон байна лээ. Парагвай-д хэсгээсээ гарах сайхан боломж нээгдэж байх шиг байна.