FIFA Confederations Cup Brazil 2013

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby forzamilan » Sun Jun 30, 2013 11:42 pm

Соёлоо wrote:энэ Италийн гараанд таньдаггүй нэр нилээн байна аа...

Azzurri-н шинэ эрин үе.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 696
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Saiza » Sun Jun 30, 2013 11:47 pm

Соёлоо wrote:бүгдийг нь таньж байна уу?

мхн... АС бас үзнэ штээ би чинь..
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 17185
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Соёлоо » Sun Jun 30, 2013 11:49 pm

Конфедерацийн цом: Сколари: Ялалт бидэнд алдагдсан нэр хүндийг эргэн авчрах болно.

Image

Конфедерацийн цомын шигшээ тоглолтонд дэлхий болон европын аварга Испанийн шигшээ багийг ялах нь хөгжөөн дэмжигчдийн итгэл хүндлэл, алдагдсан нэр хүндээ эргэн авчрахад туслах болно хэмээн Луйс Фелипе Сколари тоглолтын өмнө мэдэгджээ.

Япон, Мексик, Итали, Уругвайн багуудыг дараалан ялсаар шигшээ тоглолтонд орох болсон нь Бразил ирэх жил нутагт нь болох ДАШТ-нд амжилттай оролцоно гэсэн итгэл төрүүлж байна.

Тун өрсөлдөөнтэй тоглолтонд Испанийн шигшээ багийг буулган авах нь тэр чигтээ эерэг хандлага авчирна гэж Сколари үзэж байна.

“Бид олон саад бэрхшээлийг даван туулж, сүүлчийн 30 хоногт хамтдаа үнэхээр сайжирлаа. Сүүлчийн 15 хоногт бүр онцгой. Энэ бол тэднийг хожиход маш хэрэгтэй”.
“Испанийн баг үнэхээр гайхамшигтай ч, тэдэнд өөрийн дутагдал, сул тал бий тул тэднийг хожиж болно. Бидний хувьд ялалт маш чухал. Ингэснээр Бразил дахь хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдвар, хүндлэлийг эргүүлэн авчрах болно”.

Италийн багийг хагас шигшээд 7:6 –аар пеналтиар буулган Испани хожигдолгүйгээр 29 тоглолт хийсэн амжилттай байгаа билээ. Тэд хамгийн сүүлд ӨАБНУ-д 2010 онд болсон ДАШТ-ний хэсгийн эхний тоглолтонд Швейцарийн багт 1:0 –ээр хожигдсон юм.

“Магадгүй, тэр үеэс л Испани биднээс давж гарсан байж болох юм. Тэд сүүлийн 5-6 жил маш хүчтэй байгаа шүү дээ, Дэлхийн аварга болсон бөгөөд Европын аваргын цомыг дараалан хүртсэн болохоор давуу тал тэдэнд байж болох л доо”.

Гэхдээ Бразил гялалзахад бэлэн гэдгээ энэ тэмцээний үеэр харуулсаар байна. ДАШТ боолхоос ганцхан жилийн өмнөх шийдвэрлэх тулаанд Испанийн шигшээ багийг буулган авахын тулд ямар зорилготой байна вэ гэсэн асуултанд “Бид 2014 онд цом авах зөв замдаа орсон гэдгээ харуулах маш тодорхой дохио өгөх болно” хэмээн Сколари мэдэгджээ.

“Бид ДАШД-д түрүүлэх боломжтой багийн тоонд зүй ёсоор орно гэдгээ дэлхий дахинд харуулахыг хүсч байна. Хөлбөмбөгт байдагчлан, бөмбөг бөөрөнхий болохоор бид ням гарагт хожигдсон ч, биднийг гайхалтай дэмжиж буй олон түмэндээ чадах бүхнээ зориулан гайхамшигтай тоглолт бэлэглэхийг чармайх болно.

Бразилийн шигшээг удирдан ДАШТ-д оролцох гэж буй Сколари 2002 оны 6-р сарын 30нд Ёокохамад Германыг хожин ДАШТ-д аваргалж байсан ч, яг энэ өдрөө дахин ялалт байгуулахыг хүсч байгаа нь мэдээж.

“Өнгөрсөн зүйл ард хоцорсон, өнөөдрөөрөө амьдрах ёстой. Баярынхаа өдрөөр ялалт байгуулах нь гайхамшигтай ч, энэ бүхнийг хийж чадах тоглогчид манай багт байгаа нь бүр онцгой зүйл” хэмээн мань буурал ярилцлагаа төгсгөжээ.

http://uk.eurosport.yahoo.com/news/foot ... 03068.html
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby forzamilan » Sun Jun 30, 2013 11:57 pm

Манай Montolivo, De Sciglio, El Shaarawy нар пижигнүүлээд ѳгнѳ дѳ. Зүүн жигүүрийг эзэгнэхээр байна.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 696
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Барнаба » Mon Jul 01, 2013 12:35 am

Уругуай, Итали 2-г үзчихдэг, финал дээр тасарчихдаг юм болвуу... :RD
Итали үл ялиг илүүрхэчих болвуу гэж бодоод байна, гэхдээ бас эвгүй шүү, Уругуайн урд хэд... гоёо тоглолт болох гэж байна... :bronze
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby forzamilan » Mon Jul 01, 2013 12:48 am

Итали илүү байна. Suárez бүдүүлэг дээрэмчин юм ѳѳ.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 696
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Соёлоо » Mon Jul 01, 2013 12:50 am

Дель Боске шигшээ тоглолтын өмнө сэтгэл хангалуун байна.

Image

62 настай дасгалжуулагч Дель Боске ням гарагт болох тоглолтын өмнө нэг их харуулаад байдаггүй инээмсэглэлээ тодруулан “хөлбөмбөг бол миний шунал тачаал төдийгүй, нууц зуршил, дутагдал” хэмээн хэлсэн нь олон нийтэд таатай сэтгэгдэл төрүүлсэн юм. Испанийн шигшээ багт 2008 болон 2012 онд ЕАШТ-ний цом, 2010 онд ДАШТ-ний цомыг авчирсан нь ямар ч маргаангүй, түүний гавъяа. Мөн хожигдолгүй 29 тоглолт. Энэ амжилт цааш үргэлжлэх магадлал бий гэж найднам.

Би хөлбөмбөгчийн байсан нь үнэн. Хөлбөмбөг бол миний шунал, зорилго. Үнэндээ миний 2 дахь би буюу сүнс минь. Агуу багийн тоглогчийн хувьд ер бусын гайхамшигтай мөчүүд олон байсан. Харин одоо урьд хожид ховорхон байсан шилдэг багийг дасгалжуулж байгаа минь гайхамшигт учрал. Гаднаа ил гаргах нь ховор байдаг ч, үнэнхүү таашаалтай байгаа минь тодорхой шүү дээ.


Сэтгэл тун чиг хангалуун байна. Энэ бол бид бүгдийн хувьд үнэхээр сайн сайхан зүйл. Бид Бразилд тоглож байна. Хөлбөмбөгийн түүхийг гайхамшигт алтан үсгээр бичилцсэн, бичсээр буй хөлбөмбөгийн хаадтай Мараканад нь тоглоно гэдэг онцгой тавилан. Шувтаргын тоглолтонд тулалдах болсондоо баяртай байна. 2014 оны ДАШТ-ний шигшээ тоглолтонд энд ахин ирэхийг хүсч байна.

Тэрбээр гарааны бүрэлдэхүүнээ нэглээгүй ч, 120 минутын турш халуун дулаан, ус чийгэнд дарамтлуулсан хагас шигшээ тоглолтыг хуурай тэнцээгээр өндөрлүүлж, пеналтиар (7:6) яггүй Италийг буулган авсан тэр л бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөхгүй гэж ам алдав.

Сеск Фабрегас, Серхио Рамос, Сержио Бускетс нар нэмэр болж чадах уу гэсэн асуултанд “Тоглогчид маань форм сайтай байгаа” хэмээн даруухан хариулт шидлээ.

Фабрегас ч “Миний бэлтгэл сайн байгаа, хэсгийн сүүлчийн, Нигерийн эсрэг хийсэн тоглолтын 2-р хагасаас намайг суулгасан нь, хагас шигшээд өнжөөсөн нь болгоомжилсон нүүдэл. Өвдөгний арын шөрмөсний гэмтэлтэй холбоотой муу түүх байсан болохоор санаа зовж байснаа нуух юун. Гэхдээ сүүлийн 2 жил тун давгүй байгаа шүү дээ. Сорилд ч бага зэрэг ачаалалтай байна гэдгээс өөр сөрөг үр дүн гараагүй. Бие маш сайн байна, би тоглоход бэлэн” хэмээн Бямба гарагт мэдэгджээ.

http://uk.eurosport.yahoo.com/news/foot ... 31100.html
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Барнаба » Mon Jul 01, 2013 12:55 am

Энэ Италиас гоал-дсон нөхрийг ер нь нэг их сонсоогүй юм байх юм... Харьцангүй нас явсан хойноо шигшээдээ тоглож эхэлсэн бололтой нөхөр шиг байна шүү...
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Соёлоо » Mon Jul 01, 2013 1:01 am

Фернандо Торрес: Бразилийн хаалганд гоолдох боломж олдоно гэж найдаж байна.

Image

Испанийн шигшээ багийн довтлогч Фернандо Торрес Конфедерацийн цомын шигшээд Бразилийн багтай хийх шувтаргын тоглолтын өмнө “Өрсөлдөгч багийн талд хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг байх болно” хэмээн тэмдэглэн хэлжээ.

Бразилийн шигшээтэй харьцуулбал, дутуу зүйл бидэнд бий. Тэд гэртээ байгаа болохоор үзэгчдийн дэмжлэг тэдний талд байх нь мэдээж. Тэгээд ч шигшээ баг бүхэн Испанийг хожихыг хүсдэг шүү дээ. Бразилчуудын хаалганд гоолдох боломж гарч ирнэ гэдэгт найдаж байна. Тэгээд тэр гоол минь манай баг ялахад тусалбал, түүнээс сайхан зүйл гэж юу байх вэ хэмээн Торрес “Marca”-ын сурвалжлагчид ярьжээ.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Барнаба » Mon Jul 01, 2013 1:11 am

Энэ Goal-line technology бол гайхалтай юмаа... :eek:

Соёлоо... :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Барнаба » Mon Jul 01, 2013 1:19 am

Уругуай эвгүй байна даа, тэнцүүлчихлээ... Кавани гоал...
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Соёлоо » Mon Jul 01, 2013 1:33 am

“Челси”-ийн 5 шигшээд учирна.

Image

Image

Мараканад болох Конфедерацийн цомын шигшээ тоглолтонд Испани, Бразилын багууд тоглохоор шалгарсан тул “Челси”-ийн 5 тоглогч учрах магадлал тун их байна. 2 баг аль аль нь ялахыг эрмэлзэж байгаа нь гарцаагүй.

Луйс Фелипе Сколаригаар удирдуулсан талбайн эзэд Риогийн цэнгэлдэхэд Уругвайн шигшээг 2:1 –ээр буулган авч, харин Испанийн шигшээ Италийг хуурай тэнцээний дараа Пеналтиар 7:6 гэсэн харьцаатайгаар чуу чамай хожин энэхүү эрхээ өвөртлөсөн билээ.

Ийнхүү Бразилийн шигшээгийн өмнөх 4 тоглолтын гарааны бүрэлдэхүүнд багтсан Давид Луйс, Оскар нар Өмнөд Америкт болж буй тэмцээнд ямар нэг хэмжээгээр хөлсөө урсгасан, багийн андууд болох Фернандо Торрес, Хуан Мата, Сезар Аспиликуэта нартайгаа хүчээ үзэж мэдэхээр боллоо.

Торрес Италитай хийсэн тоглолтын гарааны бүрэлдэхүүнд, гэмтэлтэй Роберто Сольдадогийн оронд тоглосон бол, Мата тоглолтын төгсгөл хавьд сэлгээгээр гарч ирэн, улмаар өөрт ноогдсон пеналтиа амжилттай гүйцэтгэж, түмэн олон хөгжөөн дэмжигчдийнхээ таамаглаж байсанчлан шигшээд шалгарч чадсан юм.

Мата энэхүү тэмцээний өмнө “Челси”-ийн албан ёсны сайтад тус тэмцээнд түрүүлэх нь ямар их ач холбогдолтой талаар мэдээлсэн билээ.

Энэ бол манай шигшээ багт байхгүй цорын ганц цол хэргэм. Манай дасгалжуулагч, хөлбөмбөгчид зөвхөн түрүүлэхийн төлөө хөглөгдсөн. Бидэнд боломж их байна. Энэ зуныг мартагдашгүй баяр хөөрөөр дуусгаж чадна. Гайхамшигтай баг бүрэлдсэн. Бид Европын аваргыг 2 удаа, мөн дэлхийн аварга цолыг хүртлээ. Конфедерацийн цом авсанаар цуглуулга маань их бүрэн болох болно хэмээн Мата ярьсан юм.

Дасгалжуулагч Висенте Дель Боске өөрийн баг нь Фаворит биш боловч, энэ бол тоглогчдын хувьд аз туршсан байдал гэж үзэж байна.

Фаворит бол Бразил гэдэг нь тодорхой. Дэлхийн аваргын 5, Конфедерацийн 3 цомтой баг шүү дээ. Гэхдээ тэдэнтэй “Маракана”-д учрах мөчийг тэсч ядан хүлээж байна.

Шилдэг багтай талбайд нь тулалдах шунал оволзож байна. Бидний бэлтгэлжилт тун сайн байгаа болохоор, өөрийн эх орноо Бразилийн хувьд тэвчиж баршгүй толгойн өвчин мэтээр таниулахыг чармайх болно. Маш их эрч хүчтэй тоглох болно. Манай баг хагас шигшээд 120 минут тоглосон хэдий ч, 7 хоногт 2 тоглоод сурчихсан тоглогчид хангалттай байгаа болохоор Ням гарагт бүх зүйл санасанаар болно гэж итгэж байна гэжээ.

Давид Луйс ч өмнөх 7 хоногт “Дэлхийн аваргуудыг “Маракана”-даа буулган авбал онцгой гавъяа, болно доо” хэмээн Испанийн хөлбөгчидтэй наргиан болгон ярьж байсан юм.

Та нартайгаа янзтай тулалдана даа гэж Испани нөхөдтэйгөө даажин хийгээд л байж байна. Тэдний баг маш хүчирхэг ч гсэн, ялахад шаардлагатай бүхэн бидэнд бий.

Мараканагийн шигшээд тоглохыг маш их хүсч байна. Хуучин цэнгэлдэхэд тоглох боломж гараагүй. Харин шинэ цэнгэлдэхэд нэг бус удаа тоглох байлгүй дээ гэжээ. Луйс бол Сколаригийн багийн гол нуруу яах аргагүй мөн.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby forzamilan » Mon Jul 01, 2013 1:38 am

Үнэхээр л хѳлбѳмбѳгийн мастерууд гэж энэ дэ.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 696
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Jack_9 » Mon Jul 01, 2013 2:14 am

Энэ урагвай итали 2 алалцаж байна аа пиналт цохих юм байндөө.
User avatar
Jack_9
 
Posts: 473
Joined: Mon Mar 19, 2012 11:29 am
Location: Монгол

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Aagii_03 » Mon Jul 01, 2013 2:46 am

Зааз Буффон гашраалаа даа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6584
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby forzamilan » Mon Jul 01, 2013 2:55 am

Бразилын засгийн газар нийгмийн асуудлаа шийдчихвэл ирэх онд маш сайхан ДАШТ болох нь ээ.

Аргагуй л хѳлбѳмбѳгийн тѳлѳѳ амьдардаг хүмүүсийн газар уур амьсгал янзтай байна. Ѳмнѳд Африк дахь уур амьсгал Бразилын уур амьсгал гэж тэнгэр газар шиг л байх байна.
Tu Sei Tutta La Mia Vita
User avatar
forzamilan
 
Posts: 696
Joined: Sun May 06, 2007 2:09 am

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Real.madrid » Mon Jul 01, 2013 3:09 am

линк байна уу
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Өсөхбаяр » Mon Jul 01, 2013 3:59 am

сая пеналтаар хожигдсон бол буффоны нэр муухай сэвтэх байсах байх. 7 дараалж алдсын 5д 3ыг хааж л байна
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 8966
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Барнаба » Mon Jul 01, 2013 5:47 am

Энэ Конф.кап нээрээ Тахити-г эс тооцвол гоё чанартай болж өндөрлөж байнаа... Саяны тоглолт ямар аймаар байваа... Тоглолтын 3, 4 дэх гоалууд бүр солиотой... :-D

Ер нь энэ тэмцээнээр янзын янзын фрийкик-үүдийг харлаа шүү... :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Барнаба » Mon Jul 01, 2013 5:51 am

Brazil
12 JULIO CESAR, 2 DANI ALVES, 3 THIAGO SILVA, 4 DAVID LUIZ, 6 MARCELO, 9 FRED, 10 NEYMAR, 11 OSCAR, 17 LUIZ GUSTAVO, 18 PAULINHO, 19 HULK

Spain
1 Iker CASILLAS, 3 Gerard PIQUE, 6 INIESTA, 8 XAVI, 9 Fernando TORRES, 11 PEDRO, 13 Juan MATA, 15 SERGIO RAMOS, 16 Sergio BUSQUETS, 17 Alvaro ARBELOA, 18 Jordi ALBA


Бразил-н гараа хэвээрээ, харин Испани-д өөрчлөлт орж... Давид Силва-н оронд Хуан Мата-г гараанд гаргасан байна...
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Барнаба » Mon Jul 01, 2013 6:00 am

Өнөө Фрэд маань хусаа л хаялаа... хаха... уул нь Испани-д сургамжтай хожигдчихвол дараа жил амжилт гаргахад их нэмэр болох юм даа...
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Барнаба » Mon Jul 01, 2013 7:10 am

Навас аа гэж...
Барнаба
Legend
 
Posts: 13359
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby tsenguunm » Mon Jul 01, 2013 7:29 am

Энэ дараа жил Уругвай гэсэн цеевер чоно юм дуулгаж мэднэ шvv жинхэнэ елсгелен болж ирлээдээ.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby Ggoal » Mon Jul 01, 2013 7:53 am

Гое тэмцээн болж дууслаа.Алдарт Бразилын шигшээ буцаж ирж байгаад баяртай байна ... Цезар,Тиаго Сильва,Луйз гэсэн алтан гурвалжин аймаар байлаа
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1928
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

Postby tsenguunm » Mon Jul 01, 2013 7:54 am

Цезар аймар байлаа

сайхан л тэмцээн боллоо, ДАШТ ч хол байна даа яаааяаа бас л аймар болох телевтэй шvv.
Madridista
User avatar
tsenguunm
 
Posts: 547
Joined: Sat Jan 16, 2010 12:03 am

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest