Page 3 of 5

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sat Jun 22, 2013 8:55 pm
by Tdi
Efrain Araneda гэх Чили гаралтай Тахитийн хөлбөмбөгч Ф. Торрэсийг Тахитид бал сараа тэмлэглэхэд гайд нь байсан юм байна.

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sat Jun 22, 2013 8:59 pm
by hosko
хэхэ... Сонин л юм...

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sat Jun 22, 2013 9:16 pm
by Real.madrid
өнөө шөнө тоглолттой муу

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sat Jun 22, 2013 9:18 pm
by erdene_b7
baigaa bizde

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sat Jun 22, 2013 9:39 pm
by hosko
Шөнө 3-аас Бразил-Итали, Япон-Мексик зэрэг эхэлнэ дээ...

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sat Jun 22, 2013 11:11 pm
by Real.madrid
Бразил Итали үзвэл магааш амьтан болдын болуу

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 23, 2013 9:21 am
by Оргил
yu bolson be naad togloltuud chen

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 23, 2013 9:42 am
by tsenguunm
Япон 1ч оноогvй хэсгийн тоглолтоо дуусгаж, харин Бразил бvтэн 9оноогоо авч хэсгээс гарлаа

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Mon Jun 24, 2013 10:41 am
by Барнаба
24 - Тахити-н шигшээн хэсгийн тоглолтуудад хаалгандаа алдсан гоалын тоо нь А групп-н бүх тоглолтонд орсон гоалуудын нийлбэртэй тэнцүү байна...

За, одоо л гайгүй хэдэн тоглолт үзэх нь дээ, Уругуай - Бразил, Итали - Испани...

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Mon Jun 24, 2013 10:46 am
by Takanohana_Nowitzki
Таити Испани 2-ын тойм халит харсан чинь баахан Споэлстра шиг нөхдүүд гүйгээд байсан уу? би эсвэл 1 нөхрийг л байн байн гаргаад байсныг нь үзцэн үү? Споэлстра чинь ази гаралтай билүү?

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Tue Jun 25, 2013 10:13 am
by Барнаба
Хагас шигшээд нийтдээ 12 удаагийн ДА багууд байгаам байна... Бразил 5, Итали 4, Уругуай 2, Испани 1... Өнгөрсөн Копа Америка-н аварга дээр нэмээд Европын аварга, финалист гээд үзвэл манай муу Бразилчуудаас бусад 3 нь бол одоогоор тив тивдээ оргилууд нь л харагдаж байна...

Бало гэмтлийн улмаас нутаг буцжээ, Уул нь Испани-н эсрэг үзсэн бол...

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Wed Jun 26, 2013 12:12 pm
by Барнаба
Лугано: Бид тэднийг дахин хожиж чадна

Image

Фифа.ком: Бэло Хоризонтэ-д болох ирэх тоглолтын талаар таны бодол ямар байна?
Диего Лугано: Дэлхийн шилдэг багуудтай энэ тэмцээнд үлдээд байгаа нь мөн Бразил-н эсрэг тэдний талбайд тоглох гэж байгаа нь бидний хувьд том боломж байх болно хэмээн бодож байна. Хасагдах шатны иймэрхүү том тоглолтонд Уругуай-г ахлана гэдэг бол онцгой эрх. Бид маш баяртай байгаа, мөн бид энэ хагас шигшээн тоглолтонд энэ 2 багийн хоорондын тоглолтын түүх зэргээс хамааран бүхий л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид маш сайн форм-той байгаа багийн эсрэг тулаад байна, Бразил бол Бразил. Гэхдээ Уругуай бол мөн адил Уругуай.

Фифа.ком: "La Celeste" Бразилчуудын хувьд асуудал болж чадсан байна.
Диего Лугано: Миний хувьд энэ нь үүнээс ч цаашаа явж байна. Бразил, Аргентин 2 бол Өмнөд Америк-н хамгийн том 2 баг гэдэг нь ойлгомжтой. Тэдэнд тоглогчид байна, дэд бүтэц байна, гэхдээ хэрэв та нар үүнийг цомоор нь авч үзвэл Уругуай Копа Америка-д дээрх 2 багийн аль алинаас нь илүүтэй түрүүлсэн байгааг мөн Олимп-д Бразилчуудаас илүү аваргалсныг харах болно. Энэ бол бид жижиг улс гэдгээ үл хайхран тэдгээр багуудын ижил түвшний нөлөө, хүчин зүйлээс 4 дахин илүүг хийх хэрэгтэй гэдгийг хэлж байна.

Фифа.ком: Уругуайчууд тэдний эсрэг том тоглолтуудад сайн үзүүлэлттэй, Та ирэх тоглолтонд үүнийг яаж ашиглах вэ?
Диего Лугано: Уругвайн шигшээ өнгөрсөн он жилүүдэд маш олон ялалтыг хүртсэн, тиймээс тэд иймэрхүү нөхцөл байдалд, маш том тоглолтуудад ая тухтай байдал мэдэрдэг. Бид Бразилийн эсрэг тоглох тоглолтыг маш том боломж гэж харж байгаа. Тэд бол өөрсдийн хүссэн бүхнээ авсан баг. Гэсэн ч энэ бол анхны ингэж учирч байгаа тохиолдол биш, бид өмнө нь тэднийг хожиж байсан. Бид тэднийг дахиж хожиж чадахгүй гэсэн ямар ч шалтгаан энд алга.

Фифа.ком: Та Мараканазо-той холбоотой, тийм биш гэж үү? Танд ирэх тоглолтонд багаа ахлаж орох үүрэг хариуцлага байна, та Обдулио Варэла-н хийсэн шиг зүйлийг мэдэрч байна уу?
Диего Лугано: Би Варэла-тай харьцуулагдах ямар ч арга зам байхгүй. Тэр үед цаг өөр байсан. Нөхцөл байдал, хууль дүрэм, тоглогчид мөн багууд ч өөрөөр тоглодог байсан. Юу одоо адилхан байна вэ гэвэл Бразил-д тоглолт болох гэж байгаа нь мөн 2 багийн өмсгөл л адил хэвээрээ байгаа нь. Та нар мөн ганц Маранаказо-д ч биш, мөн бид Копа Америка-д тэднийг ялж чадсан гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл Бразил эсвэл Аргентин нарын аль нь ч Уругуай-д болсон Копа-д түрүүлж чадаагүй л байна. Эдгээр статистик, түүх бидний итгэл найдварыг бадрааж өгдөг. Энэ үеийн манай шигшээн тоглогчид түүхийг бүтээгээд байна, мөн бид үүнийг үргэлжлүүлэхийг хүсч байна.

Фифа.ком: Эд бүгдийг үл харгалзан Бразилчууд нэг зүйл хэлж байгаа нь "Уругуайчууд биднийг сүүлийн 10 учраанд 1 л хожсон мөн 1992 оноос хойш Бразил-д хожоогүй" гэцгээж байна.
Диего Лугано: Энэ бол сайн хэрэг. Тэд өөрсдийгөө фаворитууд гэж мэдэрч байгаа бол тэд өөрсдийгөө фаворит баг гэж итгэж байгаа гэсэн үг. Энэ нь бидний хувьд илүү сайн зүйл. Тэдэнд болон тэдний энэ статистик дээрээс өөрсдийн тэдний эсрэг хийсэн хожил, ялалтуудаа дахин нэг сануулаад авах гайхалтай боломж бидэнд байна.

Фифа.ком: Энэ тэмцээний туршид Бразилийн дэмжигчид яагаад Уругуай-н эсрэг тоглож буй бүх багийг дэмжсэн шалтгааныг юу гэж бодож байна?
Диего Лугано: Та бүгд биднийг зочлон тоглолтоор эсрэг багийн талбайд очих үедээ иймэрхүү зүйлд бэлтгэгдсэн байдгийг таамаглах хэрэгтэй. Үүнд ямар ч онцгой зүйл байхгүй. Жишээ нь, Хэрвээ Бразил, Нигэри 2 Уругуай-д тогловол фэнүүд магадгүй Африкчуудыг дэмжинэ байх. Энэ бүгдийн цаана маш том 2 ривал багуудын өрсөлдөөн байгаа юм.

Фифа.ком: Та Минэйрао-д болох тоглолтыг хэр өрнөх бол гэж төсөөлж байна?
Диего Лугано: Энэ асар их хүч гарсан тоглолт болно. 2 баг хоюул үүнд бүхнээ тавих ба 2 багт аль алинд нь тоглолтыг шийдэх хэмжээний тоглогчид хагас хамгаалалт болон довтолгоонд нь байна. Энэ үнэхээр гайхалтай, маш тэнцүүхэн өрнөлтэй тоглолт болох болно. Бид үүнд бэлдэж байгаа мөн бид тэднийг дахин хожино гэж мөрөөдөж байгаа. Конфэдэрэшн кап-н финалд хүрнэ гэдэг Уругуайн хөлбөмбөгийн хувьд маш гайхалтай байх болно. Бид багагүй амжилтыг хүртээд байна, гэхдээ бид өөрсдийн гаргасан амжилтандаа тайвшраагүй. Бид илүү ихийг хүсч байна.

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Fri Jun 28, 2013 1:13 pm
by Барнаба
Рио дэ Жанэйро

Image

1502 оны 1 сарын 1нд Португалын хайгуулч Гаспар дэ Лэмос өөрийн хөлөгтэйгээ Бразилийн эргийн нэгэн буланд ирсэн бөгөөд эдүгээ энэ буланг "Guanabara Bay" гэж нэрлэдэг байх юм. Гаспар энэ буланг гол, мөрний ам байна хэмээн андуурсан ба үүнийг Рио дэ Жанэйро гэж нэрлэсэн аж. Уг нэрийг утгачилан хөрвүүлбэл 1-р сарын гол гэсэн утга агуулдаг байх нь.

1565 оны 3 сарын 1нд Эстасио дэ Са гэх хүн Рио дэ Жанэйро хотыг байгуулсан аж. Уг хот нь 1764-с 1960 оныг хүртэл тус улсын улс төрийн гол тавцан байсан байна. Дараа нь энэ Бразилиа-р солигдсон, гэсэн хэдий ч Рио өдийг хүртэл жуулчдын хувьд Бразилийн хамгийн алдартай, хамгийн их өв соёлын том цэг, мөн түүнчлэн тус улсын 2 дах хүн ам шигүү суурьшсан эртний нийслэл байсаар байна.

Түүнчлэн энэ хотын байгалийн гайхамшигт үзэсгэлэн, баялаг түүх, найр наадам бүгд тус хотыг дэлхий дахинд танигдах болсонд том нөлөө үзүүлжээ. Мөн Рио-д "Шинэ жилийн үдшийн баяр, дэлхийн алдартай Карнивал шоу болдог. Халуун орны ой болон үзэсгэлэнтэй эргүүдийн хооронд орших тус газар бол аялал жуулчлал, эрэл хайгуулын төгс төгөлдөр цэг юм.

Рио дэ Жанэйро бол олон зүйлсийг агуулсан хот юм. Тус хот колончлолийн үеийн архитектур-н барилга, байгууламж ихтэй. Хотын хамгийн алдартай бэлэг тэмдэг болсон зүйлүүд бол "Sugarloaf"-н уул мөн Корковадо уулын оройд байрлах аврагч Христ-н хөшөө нар юм. Эдгээрийн зураг сая сая ил захидлын нүүрэн дээр заларч дэлхийг тойрон хөвөрч байна.


Хөлбөмбөг

Энэ хот бол Бразилийн хөлбөмбөгийн нэгэн том нүүр царай юм. Гудамж талбай, парк, далайн эргүүд гээд хаа сайгүй хөлбөмбөг бий. Мөн тус хот бол дэлхийд нэрээ цуурайтуулсан Жайрзиньо, Зиго, Роналдо, Ромарио нарын өлгий нутаг ба эдгээрээс гадна өшөө олон хөлбөмбөгчид бий.

Бразилийн хамгийн том, алдартай клубуудын 4 нь Cidade Maravilhosa-д байрладаг ба нэрлэвэл Ботафого, Флуминэнсэ, Васко да Гама, Фламенго нар юм. Фламенго бол тус улсын хамгийн их фэн-тэй баг бөгөөд фэнүүдийн тоо 30 саяыг давж байдаг.

Энд хөлбөмбөг бол яг л шашин шиг. Үүний сүм нь нэгэн цагт дэлхийн хамгийн том цэнгэлдэх хэмээж байсан Маракана. Албан ёсны нэр нь Марио Фильо цэнгэлдэх юм. 1950 оны ДА-с өмнө нэгэн алдартай сэтгүүлч үүнийг Маракана хэмээн нэрлэж эхэлсэн байна. Улмаар 1950 оны ДА-д талбайдаа хийсэн 6 тоглолтын 5-г нь тус цэнгэлдэхэд хүлээн авсан бөгөөд үүнд финалын харамсалтай тоглолт багтана.

Маракана нь дараа жил болох ДА-д зориулан ахин шинэчлэгдээд байна. 2007 оны Пан-Америкийн тоглолтонд зориулж барьсан The Engenhão нь 2016 оны Олимпийн тоглолтонд ашиглагдахаар төлөвлөгдөж байна. Тус цэнгэлдэх нь Ботафого-н талбай болдог бол Васко-н хувьд 1920иод онд баригдсан Сао Жануарио-г эзэмшдэг. Тус цэнгэлдэх нь Маракана-г баригдахаас өмнө тус нутгийн хамгийн том цэнгэлдэх байжээ.

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Fri Jun 28, 2013 1:38 pm
by Барнаба
Эстадио до Маракана - Рио дэ Жанэйро

Image

1950 оны ДА-д зориулж барьсан Эстадио Жорналиста Марио Фильо гэх цэнгэлдэх. Олонд илүү танигдсан нэр нь Маракана. 1950 оны тэр мартагдашгүй, шийдвэрлэх финалын тоглолтыг зохион байгуулсан цэнгэлдэх.

2014 оны ДА-д Рио дэ Жанэйро-н тус цэнгэлдэх жинхэнэ анхаарлын төвд байх болно. Тэмцээнд тус цэнгэлдэхэд бусад аль ч цэнгэлдэхээс илүү их тоглолт буюу 7 тоглолт зохиогдох бөгөөд үүнд 2014 оны 7 сарын 13-нд болох шигшээ тоглолт багтаж байна.

Маракана нэгэн цагт дэлхийн хамгийн том цэнгэлдэх байсан ба нэг дор 200 мянган хүнийг багтааж байсан удаатай. Энэ нь хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эдүгээ Маракана цэнгэлдэхийн багтаамжаа ДА-д зориулж 73,531 хүртэл багасгаад байна. Гэсэн ч энэ цэнгэлдэх тус орны хамгийн том талбай хэвээр байсаар.

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sat Jun 29, 2013 10:48 pm
by Realist
Испаний эсрэг багууд тоглож сурч эхэлжээ. Итали үнэхээр сайн үзсэн. Испаний прессингээс гарч довтолж байгаа нтр нь хэзээ язааны л байнлээ. Барсагын тоглож сурч байгаатай л адилхан юмөө Испани. Гэхдээ финалд Бразилыг гусахтайгаа байлгүйдээ. Одоо довтлогчгүй хуурамч 9 гэж үзэх биз.

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sat Jun 29, 2013 11:03 pm
by tsenguunm
тоглолт енее шене байхаа? (ааа маргааш 5:30с юм байна ш)

цеск гэмтлээс ирсэн false 9 биз харин

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 1:03 am
by hosko
Гол нь энэ тэмцээнд Алонсо гээд нэгэн чухал эд эс алга байна шүү дээ... Гүнээс гаргаж өгдөг алсын пассууд нь бас л үгүйлэгдсэн шүү Италийн эсрэг...

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 2:02 pm
by Барнаба
Өнөөгийн ДА-н аваргууд болох Испани болон дэлхийн 5 удаагийн аварга Бразил нар хоорондоо ердөө 8хан удаа таарсан ба 5 нь ДА-н тоглолт, 3 нь нөхөрсөг тоглолт байж... Энэ Конф.кап бол өөр албан ёсны тэмцээнд таарч байгаа анхны тохиолдол болж байна...

8 тоглолтын талаарх товч стат...

1.
BRAZIL 1:3 SPAIN

Date: May 27, 1934.
Competition: World Cup.
Venue: Stadio Luigi Ferraris, Genoa (Italy). Attendance: 40,000 spectators.
Referee: Alfred Birlem (Germany).

Goals: Iraragorri (penalty), at 18; Lángara, at 27; Leonidas da Silva, 56; Lángara at 77.

BRAZIL: Pedrosa; Sylvio Hoffman and Luiz Luz; Tinoco, Martin and Canalli; Louie, Waldemar de Britto, Aerosmith, Leonidas da Silva and Patesko. Coach: Luis Augusto Bragança.

SPAIN: Zamora, Ciriaco and Quincoces; Cilaurren, Muguerza and Marculeta; Lafuente, Iraragorri, Lángara, Lecue and Gorostiza. Coach: Amedeo Garcia Salazar.

2.
BRAZIL 6:1 SPAIN

Date: July 13, 1950.
Competition: World Cup.
Location: Estádio do Maracanã in Rio de Janeiro (Brazil). Attendance: 152 772 spectators.
Referee: Reginald Leafe (England).

Goals: Ademir Menezes at 15; Jair Rosa Pinto, at 21; Chico, at 31; Chico, at 55; Ademir Menezes, 57; Zizinho, at 67; Igoa at 71.

BRAZIL: Barbosa, Augusto and Juvenal; Bauer, Danilo Alvim and Bigode, Friaça, Zizinho, Ademir Menezes, Jair Rosa Pinto and Chico. Coach: Costa Flávio Rodrigues.

SPAIN: Ramallets; Alonso and Gonzalvo II; Gonzalvo III, Parra and Puchades; Basra, Igoa, Zarra, Painzo and Gainza. Coach: Guillermo Olmos Eyzaguirre.

3.
BRAZIL 2:1 SPAIN

Date: June 6, 1962.
Competition: World Cup.
Venue: Estadio Sausalito, Viña del Mar (Chile).
Attendance: 18,715 spectators.
Referee: Sergio Bustamante (Chile).

Goals: Adelard Sanchez, at 34; Amarildo, 71; Amarildo (head), 88.

BRAZIL: Gilmar, Djalma Santos, Mauro, Zosima and Nilton Santos, Didi and Zito, Garrincha, Vava, Amarildo and Zagallo. Coach: Aymore Moreira.

SPAIN: Araquistáin, Rodríguez, Gracia, verges and Echevarría, Enrique Pérez and Sánchez; Collar, Puskas, Gento and Peiro. Coach: Helenio Herrera.

4.
BRAZIL 0:0 SPAIN

Date: June 7, 1978.
Competition: World Cup.
Venue: World-78 in Mar del Plata (Argentina). Audience: 34.771 spectators.
Referee: Sergio Gonella (Italy).
Yellow Card: Leal.

BRAZIL: Leo; Nelinho (Gil, at 69), Oscar, Amaral and Edinho; Batista, and Toninho Cerezzo Dirceu, Toninho, Zico (Jorge Mendonca, 84) and Reinaldo. Coach: Claudio Pecego de Moraes Coutinho.

SPAIN: Miguel Angel; Uria (Guzmán, 78), Bianqueti (Biosca at 50), Marcelino Pérez and Olmo; San Jose Leal and Asensi; Cardeñosa, Juanito and Santillana. Coach: Ladislao Kubala.

5.
BRAZIL 1:0 SPAIN

Date: July 8, 1981.
Competition: Friendly.
Venue: Otavio Mangabeira "Fonte Nova", in Salvador (BA). Attendance: 74,089 spectators.
Referee: Clive White (England).
Goal: Baltazar (head), 48.

BRAZIL: Waldir Peres (Carlos, aos 85), Getúlio (Perivaldo, aos 46), Juninho, Luizinho (Edinho, aos 80) e Júnior; Toninho Cerezzo, Sócrates e Zico; Paulo Isidoro, Baltazar e Éder. Coach: Tele Santana da Silva.

SPAIN: Arconada; Camacho, Alexanco Tendillo and Gordillo, Miguel Alonso Alonso and Joaquin Zamora, Juanito, Satrústegui (Santillana, 60) and Sanchez. Coach: Jose Santamaria.

6.
BRAZIL 1:0 SPAIN

Date: June 1, 1986.
Competition: World Cup.
Venue: Estadio Jalisco in Guadalajara (Mexico). Attendance: 35,748 spectators.
Referee: Christopher Bambridge (Australia).
Yellow Card: Julio Alberto, White.

Goal: Socrates (head), at 63.

BRAZIL: Carlos; Edson Boaro, Julius Caesar, Edinho and Branco, Alemão, Elzo, Junior (Falcão, 79) and Socrates; Careca and Casagrande (Müller, at 66). Coach: Tele Santana da Silva.

SPAIN: Zubizarreta; Pedro Tomas, Victor, Goicoetxea and Camacho; Maceda, Michel and Francisco López (Senor, 82); Butragueño, Julio Alberto and Julio Salinas. Coach: Miguel Muñoz.

7.
BRAZIL 0:3 SPAIN

Date: September 12, 1990.
Competition: Friendly.
Venue: Estadio El Molinon in Gijon (Spain). Attendance: 42,000 spectators.
Referee: Pietro D'Elia (Italy).

Yellow Card: Gil Baiano.
Goals: Carlos Muñoz (head), at 10, Fernando, at 63; Michel at 89.

BRAZIL: Velloso; Gil Baiano, Paulão, Márcio Santos and Nelsinho; Cafu (Paulo Egídio, 73), Donizete, Moacir and Neto; Charles (Jorginho, 73) and Nílson. Coach: Paulo Roberto Falcão.

SPAIN: Zubizarreta (Ablanedo, 73); Nando, Sanchis and Serna; Rafa Paz (Bango, 46), Michel, Roberto (Alkorta, 65), Fernando and Goicoetxea; Butragueño (Manolo, 46) and Carlos Muñoz (Eloy, 71). Coach: Luis Suárez.

8.
BRAZIL 0:0 SPAIN

Date: November 13, 1999.
Competition: Friendly.
Venue: Balaídos in Vigo (Spain). Attendance: 31,000 spectators.
Referee: Rene Temmink (Netherlands).

Yellow Card: Paco, Emerson, Cafu, Rivaldo.

BRAZIL: Marcos; Cafu (Roma-ITA), Antônio Carlos, Aldair and Roberto Carlos; Emerson, Marcos Assunção, Zé Roberto (Giovanni, 69) and Rivaldo (Zé Elias, 90); Élber and Anderson (Jardel) 66. Coach: Candinho.

SPAIN: Molina; Michel Salgado, Abelardo, Paco and Sergi; Guardiola, Luis Enrique (Mendieta, 82), Etxeberria (Munitis, 67) and Valerón (Engonga, 67); Raúl Gonzalez (Alfonso, 86) and Morientes (Urzaiz, 67). Coach: Jose Antonio Camacho.



Image

Image

Image

Image

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 9:10 pm
by forzamilan
Барнаба гишүүн :eek:

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 9:13 pm
by Соёлоо
Барнаба их хүч хөдөлмөр гаргаж байна аа, ойрд ийм хөдөлмөрч хүн хараагүй урамтай санагдаж байна...

тоглолтоос өмнө хань болий... удахгүй ээ

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 11:16 pm
by Барнаба
Уругуай, Итали 2-н гараа ийм байдлаар гарах юм байна...

Uruguay
1 Fernando MUSLERA, 2 Diego LUGANO, 3 Diego GODIN, 5 Walter GARGANO, 7 Cristian RODRIGUEZ, 9 Luis SUAREZ, 10 Diego FORLAN, 16 Maximiliano PEREIRA, 17 Egidio AREVALO, 21 Edinson CAVANI, 22 Martin CACERES

Italy
1 Gianluigi BUFFON, 2 Christian MAGGIO, 3 Giorgio CHIELLINI, 4 Davide ASTORI, 5 Mattia DE SCIGLIO, 6 Antonio CANDREVA, 11 Alberto GILARDINO, 14 Stephan EL SHAARAWY, 16 Daniele DE ROSSI, 18 Riccardo MONTOLIVO, 23 Alessandro DIAMANTI

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 11:36 pm
by Соёлоо
энэ Италийн гараанд таньдаггүй нэр нилээн байна аа...

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 11:40 pm
by Saiza
Би ч Италийн лиг үздийм бна аа :P

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 11:41 pm
by Соёлоо
бүгдийг нь таньж байна уу?

Re: FIFA Confederations Cup Brazil 2013

PostPosted: Sun Jun 30, 2013 11:42 pm
by forzamilan
Соёлоо wrote:энэ Италийн гараанд таньдаггүй нэр нилээн байна аа...

Azzurri-н шинэ эрин үе.