Page 3 of 8

Re: ЧЕХ

PostPosted: Fri Apr 10, 2009 5:05 pm
by Nomer 10
Энэ Баярхүү яачваа, санаад байх юм :mrgreen:

Чех ч одоо угаасаа шинэ салхи оруулахгүй бол өнгөрсөөн. Дэлхийн аварга ч бараг л худлаа болоод байна даа.

Re: ЧЕХ

PostPosted: Tue Jun 23, 2009 5:58 pm
by Hartsaga
Энэ чех угаасаа худлаа гарууд ш дээ. Харин слованиа бол агуу мундаг улсууд шүү.

Re: ЧЕХ

PostPosted: Tue Jun 23, 2009 6:01 pm
by haka
Hartsaga wrote:Энэ чех угаасаа худлаа гарууд ш дээ. Харин слованиа бол агуу мундаг улсууд шүү.

Дандаа иймэрхүү юм бичихийн :mrgreen:
Чехүүд чинь мундаг улс байхгүй юу юун Слованиа кккк :-o

Re: ЧЕХ

PostPosted: Tue Jun 23, 2009 8:19 pm
by Цэнгүүн
Hartsaga wrote:Энэ чех угаасаа худлаа гарууд ш дээ. Харин слованиа бол агуу мундаг улсууд шүү.


Юу ярьж байнаа :grin: Янзтай гоё шигшээ одоо л тааруу байгаа болхоос.

Re: ЧЕХ

PostPosted: Wed Jun 24, 2009 12:30 am
by Deck
Славянчууд гэхээр зүүн европчууд бараг тэр чигээрээ Чех ч бас.
Словения гэж улсыг хэлээд байна уу ?

Re: ЧЕХhttp://www.sportnews.mn/forum/posting.php?mode=reply&f=58

PostPosted: Sun Sep 20, 2009 4:35 am
by bayarkhuu
Дэлхийн аваргад орох Европын 3-р хэсэгт Чехээс гадна Словак, Словен гэсэн улсууд байгаа. Славаниа гэсэн улс бол байхгүй харин эдгээр улсууд бүгд Славян хэлний бүлэгт багтдаг улс.
Image

Re: ЧЕХ

PostPosted: Sun Sep 20, 2009 4:52 am
by bayarkhuu
Image
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны Европын 3-р хэсэгт тоглож буй Чехийн шигшээ баг дэлхийн аваргыг өнжих магадлалтай болоод байна. Энэ хэсгээс хамгийн түрүүнд Чехтэй хамт Чехословак гэсэн нэрэн дор Европын аварга болж, дэлхийн аваргад хоёртоо үзүүрлэж байсан Словакууд тусгаар улс болсноосоо хойш 16 жилийн дараа Дэлхийн цомд оролцоно. Xөлбөмбөг болон хоккеигоор үргэлж Словакуудаа хождог байсан Чехүүд хоккеин дэлхийн аваргаар 2 жил дараалан хожигдсон бол харин энэ жил xөлбөмбөгөөр талбай дээрээ хожигдон хүнд байдал ороод байгаа билээ.

Re: ЧЕХ

PostPosted: Sun Sep 20, 2009 5:14 am
by bayarkhuu
Image
Хэсгийн тоглолт өндөрлөхөд багуудад 2 тоглолт үлдээд байгаа бөгөөд одоогийн байдлаар:
Словак 19 оноо
Словен 14 оноо
Умард Ирланд 14 оноо
Чех 12 оноо
Польш 11оноо
Сан Марино 0 оноотойгоор бичэгдээд байна.
Чехийн шигшээгийн хувьд үлдсэн хоёр тоглолтондоо Польш болон Умард Ирландыг нутагтаа хүлээн авж тоглоно. Тэд 2-р шалгарахын тулд дээрх хоёр тоглолтондоо заавал хожих ёстой бөгөөд Польштой тоглож байх яг тэр агшинд Братислав хотод дүү Словакууд Словенийг хожиж ах Чехүүдэдээ тус хүргэхгүй бол П.Чех П.Росицки нарын хожил хэрэггүй зүйл болон хоцорно учир нь 2-р байрт явж буй Словений сүүлийн учраа нь шүүрэн шанаг Сан Марино

Re: ЧЕХ

PostPosted: Sun Sep 20, 2009 5:42 am
by bayarkhuu
Image
592 хоног талбайд гараагүй Томаш Росицки Сан Маринотой хийсэн шигшээ багийн тоглолтонд талбайд 56 мин тоглолоо. Тоглолтын дараа тэрбээр < Би буцаж ирсэндээ баяртай байна. Харин одоо шигшээ баг болон клубдээ тусламаар байна. Би Братиславт болсон тоглолтоос 2 хоног хоцорсон( Чех-Словак 2:2 ) уг нь би тэр тоглолтонд оролцохыг их хүсэж байлаа> гэж хэлсэн бяцxан Моцарт үүний дараа Премиер лигийн тулаанд Ситигийн эсрэг гоол оруулж оновчтой дамжуулалт өгж өөрийгөө улам их эрч хүчтэй байгаа гэдгээ харуулсан билээ.

Re: ЧЕХ

PostPosted: Mon Sep 21, 2009 6:25 pm
by bayarkhuu
Чехийн хувь заяаг шийдэх 10сарын 10ны Словак - Словений тоглолтонд Словакын багийн лидер Наполигийн залуу од Марек Хамшик торгуулийн улмаас Бешикташийн довтлогч Филипп Холошко гэмтлийн улмаас оролцохгүй болсон нь Словений багт ашигтай болж байна.
Image

Re: ЧЕХ

PostPosted: Fri Oct 02, 2009 3:21 am
by bayarkhuu
Петр Чехийн эсрэг Дудек.
Лео Бенхакерын халааг авсан Польшийн шигшээ багийн шинэхэн дасгалжуулагч Стефан Маевский үндсэн хаалгач Артур Боруц болон ахлагч Михаел Жевлаков нарыг Чех болон Словактай хийх тоглолтонд оролцох 23 тоглогчийн тоонд багтаагүй байна. Харин Боруцын оронд Мадридын Реалын нөөц хаалгач Ийржи Дудекыг үндсэн хаалгачаар дууджээ.
Хаалгачаар: Dudek (Real Madrid), Przyrowski (Polonia Varšava), Kowalewski (Iraklis Soluň)
Хамгаалагчидаар: Jodlowiec (Polonia Varšava), Glowacki (Wisla Krakov), Gancarczyk (Lech Poznaň), Bieniuk (Widzew Lodž), Kokoszka (Empoli), Pawelec (Slask Wroclaw), Polczak (Cracovia Krakov), Rzežniczak (Legia Varšava).
Хагас: Murawski (Rubin Kazaň), Obraniak (Lille), Blaszczykowski (Dortmund), Guerreiro (Legia Varšava), M. Lewandowski (Šachtar Doněck), Iwaňski (Legia Varšava), Piszczek (Hertha), Smolarek (bez angažmá), Peszko, Wilk (oba Lech Poznaň).
Довтлогчидоор: Janczyk (Lokeren), Jeleň (Auxerre), R. Lewandowski (Lech Poznaň), Brožek (Wisla Krakov), Grosicki (Bialystok).

Image

Re: ЧЕХ

PostPosted: Fri Oct 02, 2009 3:33 am
by bayarkhuu
Словакын шигшээ багийн дасгалжуулагч Владимир Вайс Словен болон Польштой хийх тоглолтонд 26 тоглогчийг шигшээ багт дуудсан байна. Эдгээр тоглогчидийн 5 нь нутгийн багуудынх бөгөөд үлдсэн бүх тоглогчид нь Европын лигийн тоглогчид байна. Сонирхолтой нь гэмтэлтэй байгаа довтлогчид болох Шестак, Xолошко нарыг дууджээ.Вайс хэлэхдээ < бид ялахыг хүсэж байна. Эх орондоо хөгжөөн дэмжигчидийнхээ өмнө баяраа тэмдэглэмээр байна> гэж хэлсэн ч < Манай 7 тоглогч шар хуудастай байгаа, мөн зарим тоглогчид гэмтэлтэй байгаа бөгөөд бид аз туршиж болохгүй> гэжээ. Түүний дуудсан 23 тоглогч.
Mucha (Legia Varšava), Kamenár (Nantes), Kuciak (Vaslui).
Pekarík (Wolfsburg), Škrteľ (Liverpool), Ďurica (Lokomotiv Moskva), Zabavník (Groznyj), Dobrotka, Saláta (oba Slovan Bratislava), Čech (West Bromwich), Petráš (Cesena).
Kopúnek (Trnava), Švento (Salcburk), Štrba (Xanthi), Hamšík (Neapol), Kozák (Slovan Bratislava), Karhan (Mohuč), Sapara (Trondheim), Weiss (Manchester City), Stoch (Twente).
Šesták (Bochum), Hološko (Besiktas), Vittek (Lille), Jendrišek (Kaiserslautern), Novák (Košice), Jakubko (FK Moskva)

Image

Re: ЧЕХ

PostPosted: Fri Oct 02, 2009 3:50 am
by bayarkhuu
Image
10 сарын 10нд Праг хотноо болох Чех Польшийн багуудын тоглолтыг Данийн шүүгч Клаус Бо Ларсен шүүхээр болжээ. Энэ жил 44 настай Ларсен Чехийн багт ялалт авчирдаг нэгэн. Тэрээр 4 жилийн өмнө Чехийн баг Финляндыг 4:3-аар хожиход, мөн 2008-2009 оны Аваргуудын лигт орох сүүлчийн эрхийн төлөөх Прагын Славия Аяксыг 2:1 тус тус хожиход гар бие оролцсон юм. Сүүлийн үед ур чадвар нь өсөж буй Ларсен өнгөрсөн жил Супер цомын төлөөх Манчестер Зенитын тоглолт энэ жил Аваргуудын лигийн Челси Ливерпүүл, Манчестер Арсеналын тоглолтыг шүүсэн юм.

Re: ЧЕХ

PostPosted: Fri Oct 02, 2009 4:10 am
by bayarkhuu
Image
Египетэд болж буй 20хүртэлх насны залуучуудын Дэлхийн аваргад орж буй Чехийн шигшээ баг эхний тоглолтоо ногоон тивийн Австралитай хийж 2:1 хожжээ. Уг тоглолтонд 50мин Рабусиц 89мин Пекхарт (пен) нар оруулсан бол эсрэг багаас 90+4мин Холланд (пен) 2дах цохилтоороо гоол хийжээ.
Харин хэсгийн 2дах тоглолтоо Бразилтай хийж 0:0 харьцаатай тэнцсэн Чехүүд сүүлийн тоглолтондоо Коста-Рикатай тэнцэхэд л хэсгээсээ шалгарах юм. Дашрамд дурьдахад өмнөх Дэлхийн аваргаар Чехийн баг финалын тоглолтонд Аргентинд 2:1 хожигдож мөнгөн медаль хүртсэн.

Re: ЧЕХ

PostPosted: Sun Oct 11, 2009 4:03 pm
by Батгэрэл
За ер шаансгүй болчлоо. Одоо Словени СанМариног хожих нь тодорхой. Ингээд ЧЕХ Өмнөд Африкыг зорихгүй боллоо. :sad:

Re: ЧЕХ

PostPosted: Mon Oct 12, 2009 8:51 pm
by WALCOTT
хайран росицки минь дараагийн үе-ийг чэхүүд хүлээсээр.......

Re: ЧЕХ

PostPosted: Mon Oct 12, 2009 8:52 pm
by Nomer 10
Арай л хэтэрхий оройтож нойрноосоо сэрлээ дээ.

Re: ЧЕХ

PostPosted: Sat Oct 24, 2009 3:59 pm
by monhoo_ts2003
ДАШТ-ий сорилгод тааруухан тоглож, эрхээ авч чадаагүй Чехийн шигшээ багийн дасгалжуулагч Иван Гашек ажлаасаа халагдсан билээ. Харин Чехийн хөлбөмбөгийн холбоо түүнийг орлох хүнийг олсон байна. Энэ нь “Спарта”-гийн дасгалжуулагч асан Михал Билек юм. 44 настай Билек “Спарта”-гаас гадна “Теплице”, “Блсаны”, “Пльзен” болон Словакийн “Ружемберок” багуудыг удирдаж байв.

Re: ЧЕХ

PostPosted: Tue Mar 02, 2010 2:28 am
by Tmshinoda
Чех гоё шигшээ даанч азгүй..
2006 оны ДАШТ-р эхний тоглолтондоо сайхан хожиж билээ.. даанч дараа нь 2 хожигдож байсан..
Тэр үед Недвед Росицки .Яан Коллер.. Милан Барош гээл гого тоглогч нарыг харахаар сэтгэл сэргээл :eek:

Re: ЧЕХ

PostPosted: Tue Mar 02, 2010 10:20 am
by ballu
Петр Чех Английн иргэн болоод шигшээн хаалгач нь болчбол зүгээр юм бишүү.

Re: ЧЕХ

PostPosted: Wed Sep 08, 2010 11:44 am
by Saiza
Цагтаа жаргаадаг шигшээ бсан чинь одоо Литвад хүртэл нулиулдаг болсон бна шт....

Re: ЧЕХ

PostPosted: Sat Mar 26, 2011 6:48 am
by bayarkhuu
Өнгөрөгч шөнө 2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны I хэсгийн нэг тоглолт Мадрид хотноо явагдлаа. Дэлхий, Европын аварга Испаны шигшээ баг хэсэгтээ хоёрдугаар байрт явж буй Чехийн шигшээ багийг хүлээн авж тоглон 2:1 харьцаагаар буулган авлаа.
Хоёр багийн хувьд энэхүү тоглолт шинэ оны анхны албан ёсны тоглолт нь бөгөөд үүнээс өмнө Испаны шигшээ баг Колумбтай хийсэн нөхөрсөг тоглолтонд 1:0 ялалт байгуулаад байсан Чехийн шигшээ баг Хорватын багт 4:2 харьцаагаар хожигдоод байсан юм.
Ялагдашгүй армадагийн хувьд энэхүү тоглолтонд Карлос Пуйолоос бусад бүх шилдэг тоглолчид оролцсон бөгөөд төвийн хамгаалалтанд Пикетэй хамт С.Рамос хослон тоглосон.
1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд хоёр нэг хэсэгт орон тоглож байсан бөгөөд эхний тоглолт 0:0 тэнцэж байсан бол, дараагийн тоглолтонд Испани 1:0 хожиж дэлхийн аваргад оролцож байлаа.
Image
Чехийн шигшээ багийн хувьд 4-4-2 хувилбараар талбайд П.Чех, М.Барош, Т. Росицкий, Я.Плашил зэрэг шилдэг тоглогчид бүгд оролцсон. Тоглолт эхнээс л талбайн эзэд бөмбөгийн барьж илүүрхэж байсан ч 29 минутанд Францын Бордо клубын хагас хамгаалагч Я.Плашил Икер Касилесын хаалганд эхний гоолыг оруулсан. Энэ цохилт Чехийн шигшээ багийн хийсэн эхний бөгөөд сүүлийн цохилт байлаа. Ийнхүү эхний хагас өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үеэс Ф.Торрес талбайд гарж ирсэн бөгөөд А.Иньестагийн дамжуулалтаар Д.Вилла 69 минутанд тооны харьцааг 1:1 болгосон бөгөөд үүнээс 4хөн минутын дараа өнөөх А.Иньестаг 16-гийн торгуулийн талбайд Я.Резек унагаснаар Испаны шигшээ баг торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Торгуулийн цохилтыг Д.Вилла амжилттай гүйцэтгэснээр шигшээ багтаа 46дах гоолоо хийсэн нь энэ байлаа.

Re: ЧЕХ

PostPosted: Thu Mar 31, 2011 12:11 pm
by Gooner
Сүүлийн бичлэгийн форматаараа бичиж байвал нүд эрээлжлэхгүй юм байна шүү.

Re: ЧЕХ

PostPosted: Sat Jul 02, 2011 2:24 am
by <Belka>
bayarkhuu wrote:Өнгөрөгч шөнө 2012 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны I хэсгийн нэг тоглолт Мадрид хотноо явагдлаа. Дэлхий, Европын аварга Испаны шигшээ баг хэсэгтээ хоёрдугаар байрт явж буй Чехийн шигшээ багийг хүлээн авж тоглон 2:1 харьцаагаар буулган авлаа.
Хоёр багийн хувьд энэхүү тоглолт шинэ оны анхны албан ёсны тоглолт нь бөгөөд үүнээс өмнө Испаны шигшээ баг Колумбтай хийсэн нөхөрсөг тоглолтонд 1:0 ялалт байгуулаад байсан Чехийн шигшээ баг Хорватын багт 4:2 харьцаагаар хожигдоод байсан юм.
Ялагдашгүй армадагийн хувьд энэхүү тоглолтонд Карлос Пуйолоос бусад бүх шилдэг тоглолчид оролцсон бөгөөд төвийн хамгаалалтанд Пикетэй хамт С.Рамос хослон тоглосон.
1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд хоёр нэг хэсэгт орон тоглож байсан бөгөөд эхний тоглолт 0:0 тэнцэж байсан бол, дараагийн тоглолтонд Испани 1:0 хожиж дэлхийн аваргад оролцож байлаа.
Image
Чехийн шигшээ багийн хувьд 4-4-2 хувилбараар талбайд П.Чех, М.Барош, Т. Росицкий, Я.Плашил зэрэг шилдэг тоглогчид бүгд оролцсон. Тоглолт эхнээс л талбайн эзэд бөмбөгийн барьж илүүрхэж байсан ч 29 минутанд Францын Бордо клубын хагас хамгаалагч Я.Плашил Икер Касилесын хаалганд эхний гоолыг оруулсан. Энэ цохилт Чехийн шигшээ багийн хийсэн эхний бөгөөд сүүлийн цохилт байлаа. Ийнхүү эхний хагас өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар үеэс Ф.Торрес талбайд гарж ирсэн бөгөөд А.Иньестагийн дамжуулалтаар Д.Вилла 69 минутанд тооны харьцааг 1:1 болгосон бөгөөд үүнээс 4хөн минутын дараа өнөөх А.Иньестаг 16-гийн торгуулийн талбайд Я.Резек унагаснаар Испаны шигшээ баг торгуулийн цохилт хийх эрхтэй болсон. Торгуулийн цохилтыг Д.Вилла амжилттай гүйцэтгэснээр шигшээ багтаа 46дах гоолоо хийсэн нь энэ байлаа.

Баяаяа таны баг харин хэр байна? Хэр гоолдож байнадаа?

Re: ЧЕХ

PostPosted: Thu Jul 21, 2011 9:47 am
by bayarkhuu
Өөрөө хэн билээ?