Page 322 of 322

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 22, 2023 11:41 am
by Цоомоо
Месси ч өнгөрсөн өвлийн ДА-д өөрийгөө эртнээс маш сайн бэлдсэн нь ер нь харагдаж байна шүү.
Тэмцээний турш аймаар байсан.
Америкт бол яахав алхаж байгаад л гоол, дамжуулалт, дриббл хүссэнээ хийж байсан.
Харин энэ намар өвөл яг шигшээтэйгээ топ левел ганц нэг тоглолтонд ДА-ынх шиг байж чадахгүй байна.

Нээрээ ДА-аар Мессиг хасвал хэн хамгийн сайн тоглосон бэ гээд хүмүүсийн саналууд харсан.
Мбаппе, Эми Мартинес, Гризманн, Алварес, Хакими энэ хэдийн нэр ихэвчлэн байна лээ.
Мбаппе финалд гангарсан, гэхдээ яг тэмцээний турш Францын хамгийн сайн нь Гризманн байсан шүү гэсэн хүмүүс бас их харагдсан.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 22, 2023 11:56 am
by El Payaso
Яах вэ тэгээд бас мотивац нь ч дууссан биз ДА болоод. Юуны ч төлөө биеэ зовоох вэ гээд.

Тоглолтын дараа Скалони гэнэт ажлаа өгч магадгүй бга талаар яриж. Үргэлжлүүлэн ялсаар байна гэдэг маш хэцүү босго өндөр тогтсон болохоор шинэ менежер хэрэгтэй энэ тэр гэж... Ингээд ажлаа өгвөл харамсалтай. Гэхдээ нөгөө бодлын өөрийн замнал талаасаа яаг төгс үе дээр нь өгөе гэж бодсон ч бж магад. Дараагийн боломжтой хүн гэгдэж бга Галлардо нь тэгсэн Араб явчихсан байдаг.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Nov 22, 2023 5:51 pm
by Цоомоо
El Payaso wrote:Яах вэ тэгээд бас мотивац нь ч дууссан биз ДА болоод. Юуны ч төлөө биеэ зовоох вэ гээд.

Тоглолтын дараа Скалони гэнэт ажлаа өгч магадгүй бга талаар яриж. Үргэлжлүүлэн ялсаар байна гэдэг маш хэцүү босго өндөр тогтсон болохоор шинэ менежер хэрэгтэй энэ тэр гэж... Ингээд ажлаа өгвөл харамсалтай. Гэхдээ нөгөө бодлын өөрийн замнал талаасаа яаг төгс үе дээр нь өгөе гэж бодсон ч бж магад. Дараагийн боломжтой хүн гэгдэж бга Галлардо нь тэгсэн Араб явчихсан байдаг.

Пепийн Барсаг больсонтой яг адил шалтгаан хэлсэн.
Ил хэлж байгаа нь гэх үү дээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Nov 23, 2023 12:43 am
by kayo
Бразилтай бүүр драм цаашаа юм болжээ, бөөн зодоон, Мэсси хэрвээ манай фенүүдийг ингэж зодоод байвал бид нар энд тоглохгүй гэж хэлээд тоглолтыг намжттал хойшлуулж. Бас л харизматай болж байна шүү, нөгөө даруухан дуугай хүн биш болжээ.

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Dec 01, 2023 12:38 am
by Өсөхбаяр
хөл гар санаснаар хөдлөхөө болиод ирэхээр ам хэл илүү сайн ажиллаад эхэлдиймаа :ногоон:

Re: Вамос Аргентина

PostPosted: Fri Dec 01, 2023 12:02 pm
by El Payaso
Скалони ямар ч байсан ирэх Копагаар байх юм байна. Тэгээд шийдвэрээ гаргах бололтой.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Dec 04, 2023 10:49 am
by El Payaso
ПЛд өчигдөр манайхны өдөр байв уу даа. Факундо Бунанотте, Ло Челсо, Энцо гурав гоол хийлээ. Энэ Бунанотте, Ситигээс Лос Палмасд зээлээр тоглож байгаа Перроне хоёрыг том од болно л гээд байгаа.

ЕСПН ээс Аваргууд нэг жилийн дараа гээд сериес хийсэн юм байна. Гарууд нэлээд юм яриж.

Ди Мариа: Мессигийн тэр Леваг дрибблдэж гараад уурладагийг харсан манай эмээ ч Месси Левад уурласан байна гэдгийг мэдэх байсан гэж.

Месси: Левагийн өмнө нь өгсөн ярилцлагыг хараад уур хүрсэн. Тэгээд уур хүрсэн болохоор талбай дээр дрибблдэж гарна да гэж бодсон. Тэгээд дрибблдсэн гэж авч хаха. Тэгсн хүмүүс доор нь баахан тоглоод амар ч юм уураа хүрэхээр дрибблдээд гээд явуулж кк. Тоглолтын дараа учраа олсон, Лева яаг ч тэгэж хэлээгүй бна лээ эдр гэж. Левагийн хэлсэн үг ньгэвэл Месси 21 онд Баллон Д ор авахдаа 20 онд энэ шагнал болсон бол Лева авах бсн гэж трибүт хэлсний дараа Лева тийм л бол надад саналаа өгөхгүй ясан юм бэ гэх маягийн ярилцлага полшийн сонинд өгч байсан юм уу даа. Месси бол тэр үед юу мэдэрснээ л хэлсэн. Талбайн гадна элдэв юм ярих онцгүй тэгээд уур хүрсэн гэж хаха. Дрибблдэнэ гэснийг нь бодсон гэнэт Сити Барса хоёр таарах үеэр мань хүн туннельд Яаяатай мэнд мэдчихээд за мань чам дээр натмег хийнэ ээ гэж шаасан гэдэг. Яаяа хөөрхий тоглолтын турш Месситэй таарах бүрдээ натмег хийчих вий гээд их айдастай байсан гэдэг хаха. Милнер дээр билүү Барри дээр натмег хийдэг санагдаж бна.

Бас Голландын эсрэг пен хийчихээд гараа чихэн дээрээ авдаг селеб хийснийхээ дараа шууд харамсаад **н** с** вэ эд нар зөрүүлээд тэнцүүлчинэ шүү дээ гэж бодоод их харамссан гсн кк. Нээрээ л тэнд тэгээд бавуулсан бол лагйчууд баахан мийм хийх бсн бх даа тэр зургаар ккк.

Полшийн эсрэг пен алдангуутаа мань хүн за ер нь пен цохих арга барилаа өөрчилнө гээд бэлтгэл дээр маш их цохиж бэлдсэн гэнэ. Илүү тайван хүлээгээд хаалгачийг үсэргэж байж цохие гэж шийдсэн гэнэ тэрнээс хойш. Тэр нь ч амжилттай болсон.

Re: Вамос Аргентина

PostPosted: Mon Dec 04, 2023 11:16 am
by Цоомоо
El Payaso wrote:
Полшийн эсрэг пен алдангуутаа мань хүн за ер нь пен цохих арга барилаа өөрчилнө гээд бэлтгэл дээр маш их цохиж бэлдсэн гэнэ. Илүү тайван хүлээгээд хаалгачийг үсэргэж байж цохие гэж шийдсэн гэнэ тэрнээс хойш. Тэр нь ч амжилттай болсон.


Пеналтинууд ч бас л эгзэгтэй байсан шүү.
Дараа нь алдсан бол алуулж байгаа даа гэж бодогдохоор сулхаан.
Францын сүүлийнх бол яаж орж байгаан гэмээр л кк.
Хорват дээр бол шууд хүчтэй цохьсон, хаалгачийг нь бас багаараа судалсан гэж байсан, магадгүй дараа нь 11 цохиход хэрэгтэй гэж үзсэн биз.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Dec 06, 2023 5:15 am
by kayo
Дээхэн үед ингэж хаалгачийг хүлээж байгаад пеналт хийдэг байсан, тэрийгээ дахиж хийж эхэлсэн гэсэн байсан. Нээрээ анх гарч ирэхдээ дан хаалгачийн буруу талруу сулхан цохьдог байсан, яаж ингэж мэдэрдэг юм байгаан. Сүүлдээ нэг хэсэг хүчтэй цохьдог болчихсон байсан, заримдаа алддаг байсан даа.

Re: Вамос Аргентина

PostPosted: Tue Dec 12, 2023 11:50 am
by El Payaso
Эмигийн ярианууд гарч.

Ван Дикийг өмнө нь гурван удаа финалд пен цохиж байхыг харж байсан. Бүгдийг нь нэг цэгт цохисон. Бүгдэд нь оруулсан. Тэгээд шууд л тэр зүгт нь үсрээд хаасан гэж. Чуменигийн тухайд бацаан ирж бхдаа л үхцэн байсан. Царайг нь хараад л энэ алдах юм байна гэж бодсон гэж. Тэгээд эхний пен хаачих юм бол хоёрдахийг нь цохих хүнд яаж том болгох вэ гэдгийг сэтгэлзүйчтэйгээ ярилцаж байсан гэж.

Отаменди Ромеро хоёрын тухайд нэг бол тоглогч нэг бол бөмбөг л тэр хоёрыг давж гарна. Хоюулаа гарах боломжгүй гэж. Тэгээд Ромеро эхний үед Мбапе дээр хоёр хөлөөрөө такл хийхийг хараад хэрвээ чи хөөгдөх юм бол тоглолтын дараа чамайг ална шүү гэж хэлж хаха.

Ирэх жилийн копаг ахиж аваад бүх цаг үеийн хамгийн шилдэг багуудын нэг гэж тооцогддог болмоор байна гэж.

Финал дээр 3 гоол алдсан. Тоглолтоос орсон гоол дээр байрлал муу эзэлсэн байсан болохоор хүрсэн ч хааж чадаагүй. Хүмүүс пен, сүүлчийн хаалтыг яриад намайг сайн тоглосон гээд бх шиг байна. Гэхдээ миний хувьд муу тоглолт.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Dec 21, 2023 4:00 pm
by poseidon
Финалын тоглолтын урт хайлайт юм уу, гоё тайлбарлагчтай фүлл видое байна уу? Хааяа нөхөж үзмээр санагддаг юм. Муанигийн цохилт ёстой зүрхээр явуулчих дөхсөн шүү. хаха. Хадгалаад авчих юмсан.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Dec 27, 2023 10:32 am
by kayo
31-nd baina uu 1nd Central TV gargana gesen shdee.

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Dec 27, 2023 3:29 pm
by Lakers Barca
30 нд байсан уудаа NETFLIX 2022 баримтат кино гарахаар байсан уу

Re: Вамос Аргентина

PostPosted: Wed Mar 27, 2024 2:54 pm
by El Payaso
Хоёр нөхөрсөг хийж, хоёр хожиж 6 гоол хийж, нэгийг алдлаа. Гарначо анх удаагаа гараанд гарлаа. Ах дүү Карбонигийн нэг болох Валентин нь сэлгээнээс дебютээ хийлээ. ПСВд мундаг байгаа ч Мартинезэд яалт ч үгүй дарагдаад байгаа Бенитиез мөн гараанд гарч дебютээ хийлээ. Месси байхгүй байсан болохоор Ди Мариа л үнэхээр гоцгойрч байлаа. Энэ хоёрыг явахаар хэсэгтээ бас довтолгооны санаачилга эдр эвгүй л болох юм байна даа. Гарначо арай болоогүй, Алварез, Латуро хоёр арай л илүү директ тоглолттой юм. Ди Мариа эхний тоглолтод дамжуулалт өгч, бүх цаг үеийн хоёрдахь олон дамжуулалт өгсөн тоглогч боллоо. Мессигийн дараа. Харин хоёрдахь тоглолтод аймаар фрий кик цохиж гоолдлоо.

Re: Вамос Аргентина

PostPosted: Thu Mar 28, 2024 1:07 am
by Өсөхбаяр
өдийд ингэж тоглож бгаа Ди мариагийнхаа тоглолтыг харахаар л 14 онд финалын өмнө гэмтээгүй бол гэдэг харуусал бгаад л бдаг юм.